Categories
мэдээ нийгэм

Иргэдийн мөнгө завшсан банкны теллерт хорих ял оноожээ

Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн шүүх тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан М-д холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, түүнд 6 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн олон нийтийн мэдээллийн хэлтсээс мэдээлснээр, орон нутгийн банкны теллер үйлчлүүлэгчдийнхээ их хэмжээний мөнгийг завшсан хэргийг анх удаа шүүсэн тохиолдол болсон байна. Хэргийн тухайд тодруулбал, Дундговь аймгийн харьяат, иргэн М нь 2014-2016 оны хооронд тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулжээ. 2016 оны нэгдүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан, банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятад хэлний хуулийн толь бичиг гаргажээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн үг хэллэгийг багтаасан Монгол-Хятад толь бичиг гаргажээ. БНХАУ-д анх удаагаа нийтлэгдэж байгаа энэхүү хуулийн толь бичигт Хятадын орчин үе болон эртний эрүүгийн хуулийн нэр томьёог багтаасан 25 мянга гаруй үг хэллэг орсон байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Ардын дээд прокурорын газар тэргүүтэй бүрэлдэхүүн 2009 оноос ажиллаж, уг толь бичгийг гаргажээ. Энэхүү толь бичиг нь хоёр хэлээр хууль ёсны үйлчилгээ үзүүлэхэд болон монгол хэлээр гаргасан заргыг шүүхэд ихээхэн тус болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн талаарх дээд шүүхийн шийдвэр албан ёсоор ирээгүй байна гэв

эрдэнэт үйлдвэр зурган илэрцүүд

Улсын дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гаргасан ОӨУБЕГ, ТӨБЗГ-ын захирамжуудыг хууль зөрчсөн байна гэж үзсэн билээ. Тодруулж хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлсэн асуудал, улмаар улсын бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийн талыг хассан үйлдлийг шүүх “буруутай” гэж үзсэн юм.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг Засгийн газар хуулийн хүрээнд биелүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед холбогдох зохицуулалтууд хэрхэн хийгдэх талаар ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Шүүхийн шийдвэр албан ёсоор ирээгүй байгаа.Шүүхийн шийдвэр ирэнгүүт энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж, нөхцөл байдлыг танилцуулна гэсэн чигтэй байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авна гэсэн утга бүхий Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан.Тогтоолыг хэрэгжүүлсэн ОӨУБЕГ болон ТӨБЗГ-ын зарим захирамжийг хууль зөрчсөн байна гэж дээд шүүхээс үзсэн. Ер нь энэ асуудлаар манай ТӨБЗГ-аас иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр 24 удаа шүүхэдсэн байдаг. Захиргааны хэрэг дээр 14 удаа шүүх хурал болж, дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь энэ юм. Иргэний хэрэг дээр 10 удаа шүүхдэж,одоо нэг шатны шүүх хурал үлдсэн байгаа. Дээд шүүхийн шийдвэр ирэнгүүт хуулийн хугацаанд нь багтааж, Ерөнхий шүүгчид гомдол гаргана. Гэхдээ Ерөнхий шүүгчид гомдол гаргах асуудлыг бид дангаараа шийдэхгүй. Засгийн газар дээр ярилцана” гэсэн тайлбар өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв

Өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээллээ. “Хүүхэд бүрт ижил гараа олгоё” хэмээн нэрлэсэн уг шаардлага нь ирэх оны төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 5.98 тэрбум төгрөг хэвээр үлдээхийг шаардаж байгаа аж.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд “2019 оны Улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсөвт уг санхүүжилтийг 2.6 тэрбум болгон бууруулсан. Энэ нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах бодлого баримталж, хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого явуулж байна” хэмээн онцлов.

Өнгөрсөн онд улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж байсан бөгөөд улсын хэмжээнд 431 төвд 5275 хүүхэд хамрагдаж, 1024 ажлын байр бий болжээ. Төр жил бүр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгт шийдэж, төрд ирэх хүнд ачааллыг бууруулж, хүүхэд хамгааллын бодлогыг бодитоор хэрэгжүүлдэг. Тиймээс хүүхэд хамгаалал, хүүхдийн тэгш эрхийн эрхийн төлөө шаардлагыг хүлээн авч, нааштайгаар шийдэж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалттай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна

Ургац хураалттай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Ургац хураалттай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даваа, мягмар гарагт Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан ургац хураалтын явцтай танилцсан тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан улаан буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судлаж шийдвэрлүүлэхийг сайд Б.Батзоригт даалгав. Мөн импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжинд дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байхаар боллоо.

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацын автомашины тоог нэмэхээр болов.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засахаар шийдвэрлэлээ. Ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулах чиглэлээр ажиллахыг сайд Н.Энхболдод үүрэг болгосон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн нэгдлийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлыг санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.

10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үр тарианы хураалт 35.5, хүнсний ногоо 84.6, төмс 92.6 хувьтай байлаа. Налсан тариаг талбайн нэг захаас эхлэн зөвхөн нэг чиглэлд явж хурааж байгаагаас цаг алдаж, шатахуун их зарцуулж байна. Гэхдээ хур тунадас орохгүй бол ургац хураалтыг 7-14 хоногт дуусгах боломжтой юм.

Шинэ нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 47 хувьтай байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байна.

Тухайлбал :

– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 55 хувь

– Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8 хувь

– Нийгмийн бодлого 46.5 хувь

– Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 44.1 хувь

– Засаглалын бодлого 49.7 хувьтай байна.

Удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэн, 2018 оны эцсийн зорилтот түвшинд хүргэхийг бүх сайд болон холбогдох агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удааширч байгаа ажлыг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад оролцож байна

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй “Евроази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нар оролцож байна.

Чуулга уулзалтад нийт 37 орны 700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсний дотор Евразийн бүс нутгийн 35 улсаас 32 парламентын дарга, дэд дарга оролцож байна.

Спикерүүдийн чуулга уулзалтыг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга нар санаачилж, анхдугаар уулзалтыг 2016 онд Москвад, хоёр дахь уулзалтыг 2017 онд Сөүл хотноо тус тус зохион байгуулжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтын хуралдаанууд “Еврази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд болж буй бөгөөд зохион байгуулагч болон санаачлагч хоёр улсын парламентын дарга нар удирдан явуулж байна.

Байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн сорилтуудыг даван туулж, дэлхийн эдийн засгийг улам үр ашигтай болгон, тогтвортой хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнууд яриа хэлцээ тасралтгүй хийж, хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс Евразийн орнуудын парламентчид эдгээр асуудлын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, хэтийн зорилгоо юунд чиглүүлэхээ хэлэлцэж байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан аравдугаар сарын 9-нд болсон хуралдаанд үг хэллээ. Тэрбээр “Улс орнууд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтуудтай тулгарсаар байна. Энэхүү чуулга уулзалт нь эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бүсийн хэмжээнд хамтран ажиллахад парламентчдад түлхэц үзүүлэхээс гадна Евразийн түншлэлийн нэг гол механизм болох учиртай тул цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондох худалдааны саад тотгорыг багасгах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог сайжруулах чиглэлээр төр, засгаас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, талуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг дурдав.

Түүнчлэн НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2016 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх бодлогын баримт бичгийг баталж, уг асуудлыг эрхлэх Дэд хороог үндэсний парламентдаа байгуулсан, мөн байгаль орчны сорилтуудыг даван туулах зорилгоор Үндэсний ногоон хөгжлийн бодлогыг баталсныг мэдээлээд, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан зохион байгуулагч БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Бинали Йылдырым, санаачлагч ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан нартай уулзаж, хоёр талын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийг Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдорж танилцууллаа. Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн хулгайн хэргээр ял эдэлж байгаа ажээ. Гадаадын 19 иргэн ял эдэлж байгаагийн хоёр нь Вьетнамын иргэн юм. Харин гадаадад Монгол Улсын 174 иргэн ял эдэлж байгаа гэх судалгаа бий. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Вьетнам улсыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгаа юм байна. Уг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс “Сүүлийн жилд архинд донтох хүний тоо өссөн. Насанд хүрсэн нийт иргэдийн 51.5 хувь архи хэрэглэдэг. Үүнээс 6.4 хувь нь архины хамааралтай байна. Тиймээс урьдчилсан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн салбар биш бүх газар анхаарах хэрэгтэй. Донтогч, мансуурлаас сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Донтогч, мансуурагчдыг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ гэдэг мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ШУТИС-д төсөл хэрэгжинэ

Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-аас ШУТИС-д шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо БСШУСЯ-нд албан ёсоор танилцууллаа.

Солонгос улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам.долларын санхүүжилттэй 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны технологийн сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилготой. Төслийн хүрээнд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ лаборатори байгуулж, мэдээлэл холбооны технологийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх 10 шинэ хөтөлбөр бий болох юм. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх боломжтой. Энэхүү төсөл нь саяхан Монгол Улсын Засгийн газраас баталсан “Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж БСШУСЯ-ны Дээд Боловсролын бодлогын газрын дарга, профессор Т.Амаржаргалан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд зохион байгуулж байна. Бага хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочин илтгэгчид оролцоно.

Тус хуралд Америк, Эстони, Япон, Бүгд Найрамдах Солонгос, Хятад, Австрали зэрэг улсаас эрдэмтэн, судлаачид оролцоно.

Уг хурал “Ардчиллын чанар”, “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”, “Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зөвлөлдөх ардчиллыг ашиглах нь” гэсэн гурван нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг болон “Зөвлөлдөх ардчилал ба Мэдээлэл харилцааны технологи” салбар хуралдаантай

Categories
мэдээ нийгэм

Цас орсны улмаас ургац хураалт хойшилжээ

Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт цас орсоны улмаас ургац хураалт хойшиллоо. Аймгийн хэмжээнд ургац хураалт 90 орчим хувьтай.

Тухайлбал, Рашаант сум 100 гаруй га, Их-Уул 60 га, Тариалан сум 500 гаруй га талбай цасанд дарагджээ. Цасанд дарагдсан талбайгаас хаягдал гарах учраас буудай төлөвлөсөн хэмжээнээс буурч магадгүй аж. Тариаланчид 2352 тн төмс, 1377 тн хүнсний ногоо хураан авчээ. Цаг агаар тогтуун байвал энэ долоо хоногт ургац хураалтыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.