Categories
мэдээ нийгэм

Сурагчдад зориулж “Малч ухаан” сургалтыг зохион байгууллаа

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтрансурагчдад мал аж ахуйн онцлог, ашиг шим, нүүдлийн соёлын өвөрмөц ахуй, байгаль дэлхийтэйгээ дасан зохицох чадвар, малч ухааныг өвлүүлэх зорилготой “Малч ухаан” сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулж байна.

Сургалтаар мал сүргээрээ улсдаа тэргүүлдэг аймгийнхаа тухай болон зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийн тухай, аймагтаа мал сүргээрээ тэргүүлдэг сум, малчдын тухай танилцуулав.

Сурагчид сургалтад хамрагдсанаар мал маллах монгол ухаантай дэлгэрэнгүй танилцаж олон шинэ мэдээлэл авсан байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Нямдорж “Хөвсгөл аймгийн малын үйлдэр угсаа, ашиг шим” сэдвээр, Музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа “Цаа буга” боловсролын хөтөлбөрийг танилцуулж сурагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газар шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь “Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-тэй болж, энэсарын 08- ашиглаж эхэллээ. “Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-тэй болсноор гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газруудтай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, дамжуулах боломжтой.

Мөн аймаг, орон нутагт тохиолдож болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангах нөхцөл бүрдэж байгаа юм. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийгаймгийн орон нутгийнтөсвийн 26 сая төгрөг, Онцгой байдлын газрын 6.5 сая нийт 32.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж, тохижуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал зүйчдийн холбоо байгууллаа

Хөвсгөл аймагт мал зүйчдийн мэргэжлийг иргэдэд сурталчлах, ахмадуудаасаа суралцах, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилтын хүрээнд “Мал зүйчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж сум бүрийн төлөөлөл болсон 60 мал зүйч оролцлоо.

Зөвлөгөөнөөр сүүлийн үед мал сүргийн тоо толгой нэмэгдэж улсдаа тэргүүлж байгаа сайн талтай боловч бэлчээрийн даац хэтэрч байгаад анхаарах хэрэгтэй болсон. Мөн хоймор нутгийн мал сүргийн сор Дархад хонь, Эрчмийн хар ямаа, Хогоргын монгол үхрийг бусад аймгууд сонирхож буй бөгөөд Дорнод аймгаас ирж авч байлаа.

Энэ асуудалд өөрснөө анхаарч аймгийнхаа сум бүрийн малын үүлдэрийг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх нь чухал байгааг ахмад мал зүйчид онцолж байв. Мал сүрэг нь эрүүл цөөхөн аймгийн нэг нь Хөвсгөл. Цаашид эрүүл бүс нутгаа хамгаалж, малынхаа үүлдэрт анхаарч ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллах зорилгоор Хөвсгөл аймгийн Мал зүйчдийн холбоо байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Айл өрхүүдийн хог хаягдлыг цэвэрлэх аян өрнөж байна

Даланзадгад сумын айл өрхийн хог хаягдлыг 11 дүгээр сар гэхэд бүрэн ачиж дуусгахаар тохижилт үйлчилгээний байгууллага ажиллаж байна. Учир нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд айл өрхүүд хог ачихгүй байна гэсэн санал гомдол их ирдэг аж.

Тус сумын Захирагчын ажлын алба нь 102 ажилтантнай, хог ачих 45 ажилтан 10 машинтай ажиллаж байгаа бөгөөд орон нутгаас энэ сард нэмж дөрвөн хогийн машиныг өгөхөөр болжээ. Тухайн аймгийн нүүр царай нь аймгийн төв байдаг. Тиймээс хоггүй суурин болохоор чармайж, энэ сарын 09-12-ныг хүртэл аян өрнүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг засахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр улаан буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судлаж шийдвэрлүүлэхийг сайд Б.Батзоригт даалгав. Мөн импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжинд дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байхаар боллоо.

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацын автомашины тоог нэмэхээр болов.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засахаар шийдвэрлэлээ. Ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулах чиглэлээр ажиллахыг сайд Н.Энхболдод үүрэг болгосон байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн нэгдлийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлыг санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.

Categories
мэдээ нийгэм

Хайлаастыг Дарь-Эхтэй холбох гүүрийн ажил үргэлжилж байна

СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгджээ. Үлдсэн дөрвөн нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, хоёр цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дуусжээ. Цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, хоёр уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 14м, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 1 м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байх юм. Энэ зам нь хотын төвийг тойрсон гол гудамж зам бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх ач холбогдолтой юм.



Categories
мэдээ нийгэм

Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзав

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн Паралимпийн наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Азийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзав.

Уулзалтаар Монголын Азийн паралимпийн тамирчдыг дэмжих, Монголд паралимпийг төрлүүдийг хөгжүүлэх, 2020 онд болох Токиогийн олимпод Монголын тамирчдын оролцох бололцоог нэмэгдүүлэх талаар Байнгын хорооны даргын тавьсан хүсэлтүүдийг Мажид Рашид нааштайгаар хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн 2019 онд олимпийн эрх авах тэмцээнүүдэд Монголын паралимпийн тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг сургах, дадлагажуулах, техник тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад шинээр хөгжиж байгаа паралимпийн төрлүүдийг хөгжүүлэхэд тусламж үзүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганболд, Монголын паралимпийн холбооны удирдлагууд оролцов.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ро Тэкан, тус улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Ли Мён Хо, Япон Улсын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Масаюки Мизуно, Азийн паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ража Сапта, Октохари нартай уулзав.

УИХ-ын гишүүд Азийн паралимпийн наадамд оролцож байгаа тамирчидтай уулзлаа

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн паралимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчидтай УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Ганболд нар уулзаж ярилцлаа.


Энэ удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежерүүдийн хамт оролцож байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөх жүдо бөхийн 66 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль аваад байна.


УИХ-ын гишүүд Азийн паралимпийн тоглолтын нээлтэд улсаа төлөөлөн оролцож, эмэгтэй суугаа волейбол, сурын харвааны тэмцээнүүдийг үзэж, тамирчдын хотхонд зочилж, баг тамирчдынхаа санал хүсэлтийг сонсож ярилцлаа.

Уулзалтын үеэр паралимпийн тамирчдын цалин хөлс бага, нийгмийн халамжийн зарим асуудал орхигддог, мөн бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй гээд асуудал олон байдаг талаар тамирдчын гаргасан санал хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх талаар ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийллээ.


Наадмын үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Азийн паралимпийн наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн А, Б ангиллын шагналыг гардуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш нүдний эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” уриан дор тэмдэглэх юм байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс мэдээлэл хийлээ.

Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор байдгаас 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий аж. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохролоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм байна.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11 буюу маргааш улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс болж харааны бэрхшээлтэй болсон байна. Хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатай болохыг анхааруулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн үр тарианы зарим аж ахуйн нэгжийн ургац хураалттай танилцаж, тэдгээрийн удирдлага, хөдөө ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөлтэй уулзан Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Томилолтоос буцах замдаа Ерөнхий сайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн ногоочдын төлөөлөлтэй уулзаж ярилцав.

Манай улс нарийн ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор авдаг. Жилд 20 га-д тариалалт эрхлэх хэмжээнд очвол нарийн ногооны хэрэгцээнийхээ 70 хувийг хангах боломжтой гэдгийг тус холбооныхон танилцууллаа.

Мөн энэ хэрэгцээгээ дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын туршид хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан, эрчим хүч их шаардлагатай байдаг. Тиймээс цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт олгох, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг ногоочид Ерөнхий сайдад хэлж байлаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолттой холбогдуулан шийдвэр гаргасан бөгөөд хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.