Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Мянга нэгэн амлалтын үлгэр” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Б.Цэнддоогийн “Мянга нэгэн амлалтын үлгэр” хэмээн өгүүлснийг уншаарай.

“Улс төр” нүүрт “У.Хүрэлсүх дайн дажингүй амар амгалан эх орноо НҮБ-ын индрээс тунхаглалаа” хэмээн өгүүлжээ.

“МАН 100 жилийн ойгоо гудамжинд тэмдэглэвэл генсек Д.Амарбаясгалангийн гавьяа гэж үзэхээс өөр замгүй” гэж “Улс төр” нүүрт бичсэн байна.

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар: Сайд болно гэж зүүдэлж ч байгаагүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Макс” группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд: Банкнаас нэг сая долларын зээл авсан компани ханшийн өсөлтөөс болж өнөөдөр 550 сая төгрөгийн бодит алдагдлыг хүлээж байна хэмээн “Нийгэм” нүүрт ярив.

“Путиныг залгамжлагч нь С.Шойгу юу?” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Эдийн засагч Ч.Отгочулуу: Өндөр хөгжилтэй оронд хүүхдээ сургадаг поп улстөрчид ард түмэндээ Венесуэлийн бодлогыг тулгаж байна гэж “Эдийн засаг” нүүрт ярив.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан: Цаазаар авах ялын 30 орчим хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн судалгаа бий гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг: Лос-Анжелест байхдаа тоглолт хийчихээд тайзны хувцасаа тайлалгүй оройжин догдолж билээ хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ны “Цаг үе” нүүрт “Гадаад зах зээл, валютын ханшны өөрчлөлтөөс болж шатахууны үнэ өссөн гэв” хэмээн өгүүлжээ.

Дархан-Уул аймгийн харьяат аймгийн арслан С.Ерөөлт: Бөхчүүд өргөөгөө хураалгачихвал мөхөл рүүгээ ойртоно шүү хэмээн “Цаг үе” нүүрт ярьжээ.

Монголын Хими Судлаачдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал :Н.Оюунцэцэг: 2030 онд насан туршийн боловсролын гүнзгийрэлтийн үе шат болно гэж “Багш” нүүрт ярьжээ.

“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн мэргэжилтэн Э.Баатарцогт: Одоогийн байдлаар 1072 хувьцааг арилжаалах боломжгүй хэмээн “Багш” нүүрт ярив.

“Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

“Аравдугаар сард алтан наран улам л гэгээхэн гийнэм” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусгай эмч бэлдэх хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгджээ

Манай улсын хүүхдийн ууган байгууллага Монголын Хүүхдийн ордон нь 2018 онд түүхт 60 жилийн ойгоо угтаж байна. Ойн хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаа, хүртээмж чанарыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын хөгжлийн чиглэлд 60 бүтээлч ажил өрнүүлж байгаа аж. Энэ удаа “Хүүхдийн хөгжил орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Хуралд Франц, ОХУ, БНСУ, Тайланд, Бүгд найрамдах Колумбаас улсын эрдэмтэн мэргэжилтнүүд ирж, нийт 34 илтгэлийг тавьсан юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын аргазүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой аж. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна.

Тус ордны хүний нөөцийн ажилтан Л.Сүхбаатар “Хүүхдэд тулгамддаг, тулгамдсан асуудлаар эрдэмтэн, судлаачид таван сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулж байна. Төрөөс хүүхдийг хамгаалж буй бодлого дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад хэр түвшинд байгааг харьцуулсан илтгэлийг яг одоо танилцуулж байгаа юм. Илтгэлүүдийн дараа үдээс хойш дүн шинжилгээ хийнэ” хэмээв. Мөн ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавив. Монгол Улсын нийт хүн амын 36.2 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Иймээс хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, ханган ажиллахад онцгойлон ажиллах шаардлагатай” гэв.

Хурлын үр дүнд хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох, түүний хөгжлийг дэмжих, шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж гаргах ажээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд хэрэг төвөгт холбогдож, PC тоглоомд донтож байна” гэж байсан юм. Түүнчлэн АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор З.Хишигсүрэн “Манай улсын СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникээр үйлчлүүлэгсдийн сүүлийн 5 жилийн тоо баримтаас үзвэл хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчлөлийн байдлаар авч үзвэл хүүхэд болон өсвөр насанд эхлэн илэрдэг төрх үйлийн өөрчлөлтүүд 2013 онтой харьцуулахад 4.4 хувиар өсч үүний дотор цахим тоглоомд донтох эмгэг хамгийн өндөр буюу 25.6 хувийг эзэлж байна. Сэтгэцийн зарим эмгэг нь удамших хандлагатай байдаг учир эмгэгтэй хүмүүсийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судлах, сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалах, тэдний асран хамгаалагчийг тогтоох зэрэг тулгамдсан асуудал болж байна” хэмээлээ.

Хүүхэд өсвөр насныхны дунд сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэг өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа цахим тоглоомд донтох,сэтгэцийн шалтгаант эмгэг, солиорлын хүрээний эмгэгүүд илүү тохиолддог. Иймд хүүхэд өсвөр үеийн эмч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй сургалтаар хангахад анхаарлаа хандуулах, бодлогоор дэмжих, Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд шаардагдах санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх, Хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэв.






З.СУВД

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн салбарынхныг магистрын сургалтад хамруулна

Эдийн засгийн үндэсний дээд сургуулиас санаачлан хэвлэл мэдээллийн байгууллагын сонгогдсон ажилтнуудад эдийн засгийн магистрын зэрэг олгох 1.5 жилийн сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус сургууль нь Герман-Монгол-Америкийн хамтын хөрөнгө оруулалтаар 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан бөгөөд эдгээр оронтой хамтарсан төсөл цөөнгүй хэрэгжүүлж иржээ.

Тэгвэл энэ хичээлийн жилээс Герман, Монголын талууд хамтран “Хэвлэл мэдээлэл ба эдийн засаг” ерөнхий сэдэвтэй шинэлэг төслийг эдийн засгийн бус бакалаврын зэрэгтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудад “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох зорилгоор эхлүүлж байна. Энэхүү төслийн гол давуу тал бол магистрын зэргийн болзол хангахын тулд суралцагч цуглуулбал зохих бүх кредит цагийн нийт төлбөрийн тавин хувийг Европын холбооны улсын тал бүрэн хариуцаж, харин төлбөрийн үлдсэн хэсгийг ЭЗҮДС-ийн тал магистрант(суралцагч)-ийг “Боловсролын зээлийн сан”-д хамруулах замаар төлбөрийг зохицуулах юм. Гэхдээ суралцагч нь магистрантурыг төгссөн өдрөөс хойш зургаа хүртэлх жилийн хугацааны явцад зөвхөн “Боловсролын зээлийн сан”-гийн зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй байх нь.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд магистрантуудад үзүүлэх боловсролын үйлчилгээний зарим онцлог нь:
  • Суралцагчдын ажил, мэргэжлийн онцлогоос үүдэн хичээлэлтийн цагийн уян хатан байдлыг анхаарч Бямба,Ням гарагуудад голдуу хичээллэх;
  • Сургалтын жилийн хугацааг аль болох богиносгох, кредит цаг цуглуулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрчимт хэлбэрээр сургалт явуулах;
  • Хичээлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг нягтаршуулж, судлах хичээлийг аль болох багцлан заах;
  • Европын холбооны орнууд магистрын эрчимжүүлсэн сургалтын явцад хэрэглэдэг сонгомол хөтөлбөр, судлах хичээлийг сорчлох технологийг сургалтанд түлхүү хэрэглэх аж.
Энэхүү магистрын хөтөлбөрийн сургалтыг дотоод, гадаадын нэр хүнд бүхий доктор, профессор, мэргэжилтнүүд хөтлөн хэрэгжүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

“Магнай трейд”-ын захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт суллажээ

“Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 08-09 нд шилжих шөнө цагдан хорьсон талаар мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах хүсэлтээ 48 цагийн дотор ирүүлээгүй учир өнөөдөр хүүгийнх нь хамт суллажээ. Учир нь прокурор 48 цагийн дотор хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй бол хуулийн хугацаа дууссан гэж үзээд суллах хуультай юм байна. Гэхдээ прокурор үргэлжлүүлэх хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хугацаа өнгөрсөн ч ирүүлсэн байна. Тиймээс үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал одоо болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын санхүүгийн салбар тоон гарын үсгийн цахим системд шилжиж байна

Төв банкнаас өнөөдөр “Цахим төлбөр тооцоо”-г олон нийтэд танилцуулах аян зарлаж, энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийн түлхүүрийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Монголбанкинд боллоо. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголбанк өөрийн хуульд заасан Монгол Улсын хэмжээнд төлбөр, тооцоог зохион байгуулах үүргийнхээ дагуу өнөөдрийг хүртэл их, бага дүнтэй картын төлбөр тооцоог хийж ирсэн. Өнөөгийн цахим зуунд техник, технологийн дэвшил банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ихээр нэвтэрч байна. Энэ нь банк, санхүүгийн үйлчилгээг иргэд, харилцагчдад энгийн, илүү шуурхай, баталгаатай, аюулгүй байх гэсэн олон зорилтыг хангаж, энэ талын финтек үйлчилгээний үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор аяныг эхэлж байна. Саяхан л монголчууд бид төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж ирсэн байдал маань түүх болон үлдэж, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл карт нэвтэрч эхэлсэн бол саяхан манай улс цахим мөнгөтэй болж, өнөөдөр карт нь чип болон хувирах зэргээр банк, санхүүгийн систем интернэт сүлжээгээр дамжин улам цахимжиж байна” гэв. Тэрээр дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж буй техникийн хувьсгалыг хурдан хүлээн авч байгаа нь санхүүгийн систем болж, тэр хэрээр уг салбар техник технологийн дэвшлээсээ улам хамаарч байгааг аюулгүй байдлын баталгаа, хамгаалалт, тасралтгүй үйл ажиллагаагаар илэрхийлж байна. Энэ нь иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай, хүртээмжтэй, хялбар болгох давуу талыг, IT-ийн компаниудад хөгжил дэвшлийг хангах боломжийг олгож буйг онцоллоо.

“Цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд өнөөдөр санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийг нэвтрүүлж, Монгол Улсын санхүүгийн салбарын цахим дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн “Тридум э-Секьюрити” ХХК цахим системийнхээ анхны и-токен буюу түлхүүрийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголд элсний аж ахуйн яармаг нээгджээ

Өвөрмонголын Алшаа аймагт өчигдөр 2018 оны Элсний аж ахуйн яармаг нээгджээ. Тус яармагт гадаад дотоодын 300 гаруй зочин хуран цугларч, элсний аж ахуйн хөгжлийн шинэ хэлбэр загварын талаар судлан ярилцсан байна. БНХАУ-ын Ой шугуй, мал аж ахуйн үндэсний газрын дарга Жан Жяньлүн тус яармагийн нээлтийн ёслолд хэлэхдээ НҮБ-ын цөлжилтөөс сэргийлэх конвенцын үүсгэн байгуулагч орнуудын XIII чуулганы дарга орны хувьд БНХАУ улс орнууд энэ хурлын үр дүнгээс авч ашиглан, цөлжилтөөс сэргийлэх болон элсний аж ахуйн хөгжлийг нягт уялдуулан, солилцоогоо эрчимжүүлж, цөлжсөн нутгийн экологийг сайжруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэн, элсний эх баялгийг хүн төрөлхтний тусын тулд ашиглахад туслах ёстой гэжээ.

Бурунди улсаас Хятадад суугаа элчин сайд, Гана улсаас Хятадад суугаа элчин сайдын орлогч, Этиоп улсаас Хятадад суугаа консул, элчин зөвлөх нар нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис худалдаалсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа” гэх этгээдийг эрэн сурвалжилж байна.

Мансууруулах бодис худалдаалсан этгээдийг эрэн сурвалжилж байнаЦагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа” гэх этгээдийг эрэн сурвалжилж байна.

Мансууруулах бодис худалдаалсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Categories
мэдээ нийгэм

Залуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр эхлэв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос залуу сонгогчдод зориулж, сонгууль, түүний үйл ажиллагаа, сонгох эрхийн талаар ерөнхий ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэйгээр сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулах, хөндлөнгийн нөлөөллөөс ангид сонголт хийх чадвартай болгох “Залуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-16-ны өдрүүдэд 5 удаагийн сургалтаар нийт 387 оюутан залуусыг хамруулан сургах юм.

Түүнээс гадна “Ирээдүйн сонгогч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын зарим сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан сургахаар ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Таэквондогийн олон улсын тэмцээн манай улсад болно

Манай улсад анх удаа “Kimunyong 2018 MONGOLIA OPEN” таэквондогийн олон улсын тэмцээн энэ сарын 20-21-нд Хандгайт, Олимп цогцолборт болох гэж байна.

Тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайвань, Хонгконг зэрэг 10 гаруй улсын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Тэмцээн бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн насны ангиллаар ганцаарчилсан болон багийн тулаан төрлөөр явагдана.

Уг тэмцээнд Монголын таэквондогийн холбооны хот, аймаг орон нутгийн салбар холбоодын шилдэг 500 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорих юм.

Монгол Улсад анх удаа болж буй энэхүү олон улсын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж улмаар олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болгох зорилготой байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчныг дэмжих нь” төсөл Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэг болон Богд суманд хэрэгжиж эхэллээ. Төслийн сургалтад ахлах бэлтгэл бүлгийн 207 хүүхэд, 356 эцэг эх хамрагдав.

Улирагч оноос эхлэн Монголын Эмэгтэйчүүдийн Сан /МОНЭС/-гаас Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэгт хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд Баянхонгор аймагт Боловсрол соёл урлагийн газар, “Хонгор нутгийн үрс” ТББ-тай хамтран ажиллаж, Богд сумын болон Баянхонгор сумын 10 цэцэрлэгт хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт (хүүхэд, эцэг эх, багш) болон олон талт оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тогтолцоо бий болгох зорилготой аж. Төслийн эхний жилд суурь судалгааны мэдээллийг цуглуулж, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 4-5 настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг боловсруулж, гурван цуврал хүүхэлдэйн киног гаргаж аймгийн хэмжээнд долоон сургагч багшийг бэлтгэсэн байна.

Тус сургалтын модулийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш нарт бага насны хүүхдэд биеийн нууц хэсэгт хэн хүрч болох, болохгүй, хэрэв хэн нэг нь тэдний биеийн нууц хэсэгт хүрвэл хэнд, хэрхэн мэдээлэх талаар сургалт арга зүйг явуулсан ба эцэг эх асран хамгаалагчдад бага насныхаа хүүхэдтэй хүчирхийллийн асуудлаар хэрхэн ярилцаж, хамгаалах, хүчирхийллийн тохиолдлыг хаана мэдээлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг ийнхүү зохион байгуулж байгаа аж. Цаашид төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх ажлыг 11 дүгээр сард аймгийн хэмжээнд зохион байгуулна.