Categories
мэдээ нийгэм

Нийт 324 алба хаагч уртасгасан цагаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах хүрээнд 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарыг дуустал уртасгасан цагаар ажиллах аж. Нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм.

Өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй тэдний өдрийн цайнд зориулан Нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэсэн байна. Мөн хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2,000 ширхгийг өгчээ.

Жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг ТЦА-наас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын худалдаа, логистикийн “Хангарьд” төвийн шав тавилаа

“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Авто худалдааны цогцолборт боллоо. Энэ үеэр мөн бүтээн байгуулалтын төслийн талбайг төвийн шугамд холбох ажлын нээлт болсон юм. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж. Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматжсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлэх юм байна. Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх гэнэ. Нийт 24 автобусны гарцтай, 4200 ам метр талбай байхаар төлөвлөжээ. Мөн тус автовокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулахаар төлөвлөсөн байна. Бөөний худалдааны төв нь нийт 24000 ам метр талбайг хамарч 16-20 ам метр бүхий нийт 800 павильонтой байх аж. Мөн тус захтай залгаад 3000 ам метр агуулахын байр барихаар төлөвлөжээ. Барилгын ажил ирэх жилийн дөрөвдүгээр улиралд дуусч, ашиглалтад бүрэн орох юм байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг 2014 онд анх байгуулсан юм. НИТХ-ын хуралдаанаар тус цогцолборын бүтцийг өөрчилж нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК болгосон. Өнөөдөр тус төв 24 га талбайд нийт 6500 авто машины зогсоол бүхий авто машин худалдан авах, борлуулахтай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээ буюу тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, дугаар олголт, татвар, даатгал, банк нотариатын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн ажиллаж байна.

“Эм Би Би Си”, “Магма Од” ХХК-ийн түншлэл нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа логистипийн төв” ХК-ийн шинэ бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбох барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарч өнөөдөр ажлын талбайгаа хүлээж авлаа. Нийт 130 га талбайд энэхүү ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс үе үеийн хотын дарга нар тодорхой ажлуудыг санаачлан зохион байгуулж ирсэн. Үүний нэг нь хотын шинэ суурьшлын бүсүүд рүү захуудыг нүүлгэх ажил юм. 2014 онд нийслэлийн төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг гаргаж энэ цогцолборыг байгуулсан. 2016 онд энэ цогцолборын үйл ажиллагаа зогсонги болсон байсан. Нийслэлээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ил задгай авто машины худалдааг хотоос нүүлгэсэн. Үүний үр дүнд цогцолборын үйл ажиллагаа сэргэж өнөөдрийн байдлаар 2300 орчим машин худалдаалагдахаар байршсан байна.

Авто худалдааны цогцолборын бүтцийг өөрчилж, хувьцаат компани болгосноор гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах томоохон боломж бүрдэж байгаа. Энд зөвхөн авто худалдааны үйлчилгээ биш олон улсын логистикийн төв, зорчигч тээврийн төв, худалдааны төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дэд бүтэц шийдэгдсэнээр энд төвлөрөл, суурьшил бий болох боломжтой” хэмээв.

“Аливаа бүтээн байгуулалтыг явуулахад нэн тэргүүнд шийдэх асуудал байсан инженерийн шугам сүлжээг холбох дэд бүтцийн ажлыг богино хугацаанд шийдвэрлэж өгсөн хотын холбогдох албаныханд талархал илэрхийлэе. Нийтдээ 6.1 км урттай Баянголын амнаас орж ирэх төвийн шугамтай холбох эхний ээлжийн 6.3 тэрбум өртөг бүхий ажлыг гүйцэтгэснээр бүтээн байгуулалтаа цааш үргэлжлүүлэх нөхцөл боломж бүрдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг бүрэн хэрэгжүүлснээрээ үр өгөөж нь 2022 он гэхэд 20 мянган ажлыг байр шинээр бий болно, мөн улсад 20 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэх, УБ хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг эерэг өөрчлөлтийг улс оронд маань авчрах маш чухал төсөл юм.

Бид дараагийн шатны бүтээн байгуулалтаа төмөр замын давуу талаа ашиглан нэг бүс нэг зам санаачлагатай уялдуулсан үндэсний хэмжээний логистикийн төв болно гэсэн зорилготойгоор “Олон улсын тээвэр логистик төв” ХК болон шинэчлэгдсэн юм. Эхний ажил болох зорчигч тээврийн автобус терминалын барьж байгуулах ажлын шавыг өнөөдөр тавьж байна. Хөгжлийн уян хатан загвар дээр суурилж, зах зээлийг хөгжүүлэн тэлж, эерэг имидж бүрдүүлсэн үндэсний тээвэр логистикийн шинэчлэлийн суурь болно” хэмээн Олон улсын худалдаа логистикийн төв ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнгөншагай ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа Монголд дэд бүтэц, зам барилга, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг тэмдэглэн дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахын чухлыг тэмдэглэв. Мөн ЭСЯ-ны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж, иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлов.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ

Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөрэхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна. Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас ч илүү шийдвэр гаргадаг нь амьдралд нотлогдсон зүйл.

Зөвлөлдөх ардчиллын энэ арга Азид их дэлгэрч байна гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. “БНСУ-д ард түмэн засгийн эрх барихаа больчлоо. Ардчилал хямралд өртлөө” гэж Солонгосын эрдэмтэн, судлаачид, ярьж зөвлөлдөх ардчиллын зарчмыг томоохон шийдвэрүүд гаргахдаа хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Зөвлөлдөх санал асуулгыг ардчиллыг бэхжүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн үг хэмээн тэрбээр жишээ татлаа.

Монгол Улс 2017 оны хоёрдугаар сард зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлан гаргасан нь Монгол Улсын төр, эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн түүхэнд томоохон үйл явдлуудыг өрнүүлэх эхлэл болсон.

Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан.

-2015 онд “Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо”,

-2017 онд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал”

-2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулсан.

Монгол Улс түүхэндээ анх удаа Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Түүнчлэн ард нийтийн бүрэн эрхэт байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн төслийг орон даяар бүх нийтээр хэлэлцүүлсэн гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын иргэдээс 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг явуулсан.

Санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785 иргэнийг сонгон урилга хүргүүлснээс хоёр дахь шатны судалгаанд 669 иргэн оролцсон байна. Ард нийтээр хэлэлцүүлсний дүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажил амжилттай явж байгаа гэлээ.

Бага хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочин илтгэгчид оролцож байна.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин тус хуралд “Иргэд тунгааж, хэлэлцсэн үеийн ардчилал: Зөвлөлдөхүй ба ардчиллын сэргэлт” сэдвээр лекц уншлаа.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа,

“Ази дахь зөвлөлдөх ардчилал хэрхэн хөгжиж байгаа талаарх туршлагыг сонч, хуралд илтгэл тавихаар Монгол Улсад ирсэн. Монгол Улс зөвлөлдөх ардчиллын талаар нэлээд ахиц дэвшил гаргаж байгаа улс. Хуралд Монгол, Япон, Солонгос, Эстони, Макаогийн туршлагыг ярилцаж байна.

Зөвлөлдөх ардчилал гэдэг бол иргэдийн үзэл бодол тухайн асуудлыг сайн мэддэг эксперт, шинжээчдийн нэмэлт мэдээллийн дараахэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг арга зүй юм гэдгийг тэмдэглэж байлаа.

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр, маргааш үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТИКА Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах, ТИКА-гийн дэд координатор Т.Зэкиа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар байлцлаа. ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах нь шинээр томилогдон ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар албан ёсоор танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа төслийн явцад хийгдэж байгаа ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17, Чингэлтэй дүүргийн 17, Налайх дүүргийн 7-р хороодод ӨЭМТ баригдаж байгаа. Энэ онд багтан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа гэлээ. Мөн эрүүл мэндийн бусад төвүүдийн барилгын ажил болон баригдаж дуусч байгаа төвүүдэд тавих тоног төхөөрөмжийн талаар санал солилцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“CITY CUP 2018” боулингийн тэмцээн болно

Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна.
Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орох боломж боулинг сонирхогчдод нээлттэй бөгөөд багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй тамирчин байх ажээ. Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “CITY CUP” тэмцээн нь хамгийн олон баг оролцдог, өрсөлдөөн ихтэй, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн тэмцээн юм. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг, дэд захирал Г.Дашням нарыг суллажээ

“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг

“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө баривчилсан. Энэ талаарх мэдээлэл шуугиан болж байгаа билээ. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал “Энэ сарын 9-нд ажил тарах үеэр прокурорын санал ирэхээс өмнө Р.Ганзоригийн өмгөөлөгч хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу шүүх бүрэлдэхүүн хуралдаж, Р.Ганзориг нарыг сулласан юм. Учир нь тэднийг хойшлуулшгүй 48 цаг баривчилсны хугацаа нь дууссан байсан” гэв.

Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ “ЖАСТ” ГРУППИЙН АСУУДЛААР ТҮР СААТУУЛСАН ГЭЛЭЭ

“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт саатуулж, сулласан асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Эх сурвалж ““Жаст” групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг хэрэгт холбогдуулан “Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг, тус группийн дэд захирал болох түүний хоёр дахь хүү Г.Дашням нарыг Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Р.Ганзориг, Г.Дашням нарыг энэ сарын 8-ны шөнөөс эхэлж, хойшлуулшгүй 48 цаг түр саатуулах арга хэмжээг авсан. Хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас Р.Ганзориг, Г.Дашням нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзориг нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудал удахгүй шийдэгдэнэ. Тэднийг мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан” хэмээлээ.

“Магнай трейд” группийн дэд захирал Г.Дашням

Р.ГАНЗОРИГ НАРЫГ ХОРЬЖ, ШАЛГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзориг нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг уржигдар орой Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Уг саналыг шүүх хүлээн авч, өчигдөр хянан хэлэлцэв. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзориг нарыг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 14.13 дугаар зүйл нь “Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг” юм. Тус зүйлийн нэгдүгээр хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг аж.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзориг, Г.Дашням нарыг шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор цагдан хорьсон байж болзошгүй гэдэг.

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэгтэй холбоотойгоор тэднийг саатуулсан нь үнэн гэж таамаглаж байна. Учир нь, “Магнай трейд” групп болон “Жаст” группийн дунд шатахуун түгээх станц худалдсан, худалдан авсан асуудал бий. Р.Ганзориг 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст” группийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ шилжүүлсэн мэдээлэл байдаг.

Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, нийслэл болон 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй том компани байсан. Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт шалгагдаж байгаа. Үүнийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа билээ.

Харин Р.Ганзориг “Жаст ойл” компанийг худалдан авсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” хууль бус гэж үзэж буй талаарх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа албан ёсны зөвшөөрөлгүй, илт хууль зөрчиж, хүүгийнхээ нэр дээр шууд шилжүүлсэн гэх дуулианд холбогдож байсан гэв. “Магнай трейд” группийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн том хүү Г.Магнай ажилладаг юм байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Р.Ганзориг, Г.Дашням нарыг “Жаст” групптэй холбоотой зарим нэг асуудлаар байцаалт аваад, түр саатуулан сулласан гэдгийг онцоллоо. Дашрамд дурдахад Р.Ганзориг Хэнтий аймгийнх юм.

Categories
мэдээ нийгэм

“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээлтийн үеэр хэлэхдээ “Жил бүр Монгол Улсын Засгийн газар, Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, нийслэлийн ЗДТГ зэрэг бүхий л салбарын байгууллагууд хамтран, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байгаа иргэн аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулдаг. Иргэд ч энэхүү арга хэмжээг хүлээдэг болжээ. Энэхүү үзэсгэлэнг зөвхөн жилд нэг удаа зохион байгуулах бус шинэ технологийн талаар шинэ мэдээлэл авах хүсэлтэй байна. Тиймээс БОАЖ, НЗДТГ хамтран гэр хорооллын бүсүүдэд шинэ техник, технологи дэвшил нэвтрүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран мэдээллийг төвүүдийг байгуулж байгаагаа дуулгахад таатай байна” гэж ярилаа.

Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 50 орчим аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Явган хүний гоёмсог гүүрнүүд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Өндөр хөгжилтэй оронд хүүхдээ сургадаг поп улстөрчид ард түмэндээ Венесуэлийн бодлогыг тулгаж байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Долларын ханш өсчихсөн үед алдагдал өндөртэй төсөв ороод ирлээ. Төсвийн алдагдлын хэмжээ бараг хоёр их наяд байгаа нь хэр бодитой төсөөлөл вэ?

-Төсвийн орлого, зарлага аль аль нь нэмэгдсэн байна л даа. Төсвийн орлогоо ингэж өсгөсөн тохиолдолд алдагдлаа ДНБ-ий гурван хувиас бага хэмжээнд төсөөлөх боломж байсан. Харамсалтай нь энэ боломжоо ашиглаж чадсангүй. Харин ч бүр 30 хувь болгоод өсгөчихлөө. Маш өндөр өсөлт. Орлогын задаргааг харахаар нүүрсэн дээр нэлээд ач холбогдол өгсөн харагдлаа. Төсөвт тусгасан шиг 42-44 сая тонныг экспортлоход хэцүү. Нүүрсээ энэ хэмжээгээр худалдаж чадахгүй бол төсвийн алдагдал өсөөд явчихна. ОУВС-гийн хөтөлбөрт найдаад байх шиг. Гэвч яг иймэрхүү байдлаар, ОУВС-гаас болж өвчнөө эмчлэх биш, улам даамжируулсан жишээ дэлхийд бий. Захын жишээ нь Грек. Грекийн хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байхад бодит байдлаа нууж, гоёчилж статистик дээр тоглож буруу мэдээлэл өгөөд яваад байсан. Тэгж байгаад бүр хүнд байдалд орсон. Энэ улсын араас орчих вий гэсэн болгоомжлол төрж байна. Тоон дээр ингэж хамаагүй тоглож болохгүй.

-Үндэсний статистикийн хороо инфляци, иргэдийн орлого, ажилгүйдэл дээр тоо зохиогоод байна гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ хэр ортой шүүмжлэл вэ?

-Ортойгоор барах уу. Статистикийн хороо өмнө нь нэлээд бие даасан, хараат бус байсан бол одоо зарим чиг үүрэг нь Хууль зүйн яамны харьяа ажилладаг бүртгэлийн газарт очоод, Улсын их хурлын харьяа ч юм шиг ойлгомжгүй статустай болсон. Статистикийн хорооны дарга нь улс төрийн намд олон жил ажилласан, намын аппаратад байсан, пиар, эдийн засгийг нь хариуцаж явсан намтартай нөхөр. Хууль зүйн сайд сүүлийн үед хуулийн хүн гэхээс илүү улс төрийн сонгуульд орж байгаа пиарчин шиг ярьдаг болсон. Засгийн газрын УИХ дээр төсвөө хамгаалж байгаа байдлыг харахаар нэг л тийм ихэрхсэн, баярхсан хандлагатай. Социализм буцаад ирж байгаа юм шиг өнгө аяс анзаарагдаж байна. Үнэн хэрэгтээ хувийн хэвшлийн компаниудад ажил олдохгүй байгаа. Замын-Үүдээр бараа материал оруулж ирнэ гэдэг маш том асуудал болсон. Ийм нөхцөлд хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт нэмээд хийчихээр нийлүүлэлтийн гаралтай шок өсөөд явчихна. Барилгын салбарт импортолж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ өснө. Цаашлаад яривал тээврийн зардал нэмэгдэнэ. Долларын, юанийн ханш цойлно. Төсвийн алдагдлаас харахад сонгуулийн үеэр хороодоо, иргэдээ баздаг багийн засаг дарга нар гэх мэт хүмүүст зориулсан том байшин олноор барих нь л дээ. Шуудхан хэлэхэд сонгуулийн тойргийн усалгаа гэж харагдаж байна. Сонгуулийн тойргийн усалгаа макро эдийн засгийн хувьд нэлээд хохиролтой. Төсвийн нэмэлт зардал ханшид нөлөөлөх нь тов тодорхой асуудал -Нөгөө талаас нь харвал өр биз дээ. Мөнгө зээлж өр тавьж байж алдагдлаа нөхөж таарна…?

-Тэгэхээс өөр гарц байхгүй. Өрийг гадаад зээлээр хаана гэсэн өгүүлбэр төсөвт бий ч сайд нь үгүй гээд байна л даа. Мянган сорилын сан, Хятадаас өгч байгаа зээл тусламжаар санхүүжүүлнэ гэж байгаа. Гэтэл сая хэлсэн эх үүсвэрүүдийн зориулалт нь маш тодорхой. Олон жил хөөцөлдөж байж бүтээсэн, төсвөөс гадуурх хяналтаар хийгдэх зүйл. Гэтэл ийм эх үүсвэрээс санхүүжүүлэх юм шиг толгой эргүүлсэн зүйл яриад суугаа. Эцэстээ ОУВС-гаас л авч таарах байх. ОУВС-гийн тухайд төсвийн алдагдлыг тэгж өндөр дүнгээр санхүүжүүлэх эсэх нь эргэлзээтэй. Олон барилга барихаар төлөвлөсөн нь эцэстээ дутуу барьсан өчнөөн барилгатай хоцроход л хүргэнэ. Барилгын компаниуд шүүхдээд асар их хэмжээний төлбөр авдаг жишиг тогтчихсон энэ үед бүр хэцүү нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй.

-Төсвийн замбараагүй зарлагад хяналт тавих эрх, үүрэг нь УИХ-д бий. УИХ зүгээр хараад суухгүй байлгүй дээ?

-УИХ-ын Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны дарга нар хяналт тавих учиртай л даа. Гэхдээ хоёулаа барилгын компанитай, хоёулаа зам тавьдаг бизнестэй. Тэгэхээр хувийн сонирхол, компанийн эрх ашгаа хаяад нүдээ аниад өнгөрөх нь юу л бол. Ер нь хаа газрын социалистуудыг харахад нэг ижил зураг харагддаг. Бүгд улс эх орон гэж ярьдаг ч бултаараа арын хаалга, танил талын сүлжээ үүсгэж явдаг. Оросыг харахад л андашгүй. Путин ба Путинийг тойрсон хүмүүс хамгийн баян, эрх мэдэлтэй байна. Тэгэхээр УИХ-ын хоёр байнгын хорооны дарга ард түмний өмнөөс манаачийн үүрэг гүйцэтгэж чадахгүй л болов уу.

-Эдийн засгийн макро орчин сайн байхад төсвөө алдагдал багатай батлах боломж баймаар санагдах юм…?

-Уг нь тийм. Зэс нүүрсний үнэ өндөр, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн ийм аятай үед зориг гаргаж алдагдалгүй төсөв батлаад зөв жишиг тогтоочихсон бол ОУВС-д ч, гадаадын хөрөнгө оруулагчдад ч нэр нүүртэй байх байсан.

-Нөгөө талаас нь харвал өнгөрсөн зунаас хойш өгссөөр 2500 давчихсан долларын ханшийг суллахад том дэм болох байх, тийм үү?

-Санал нэг байна. Гэхдээ өөдрөгөөр харах арга алга. Анхны хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг анзаарахад ихэнх нь л “Манай тойрогт байсан тэр мөнгө хаачив, яахаараа тэдний тойргийн хүмүүс мөнгө аваад бид хоосон үлддэг юм” гэх маягийн юм л ярьж байна. Гишүүд тойрогтоо хэдэн төгрөг тусгуулсандаа сэтгэл нь ханачихаж.

-Мөнгөний бодлогын төслийг харав уу?

-Харсан. Маш пессимист бодлого орж ирсэн байна лээ. Олон эрсдэл тоочсон байна. Хойд Хятад ирэх жил олборлолтынхоо нүүрсийг 250 сая тонн болгож өсгөнө гэсэн байх жишээний. Сангийн яамнаас оруулж ирсэн 44 сая тонн нүүрс экспортолно гэдгийг эсрэг аргумент. Америк, Хятадын худалдааны дайн үргэлжилнэ гэсэн байна. Зарим судлаачийн хувьд зөвхөн худалдааны биш эдийн засгийн дайн болно гэж байгаа. Энэ дайн Хятадын экспортыг нэлээд бууруулна гэсэн таамаг бий. Хятадын экспорт буурахаар манай экспорт буурдаг зүй тогтолтой. Товчхондоо төв банк Хятадын эдийн засагт битгий их найдаач гэсэн хандлагаар мөнгөний бодлогоо боловсруулаад байна. Дээр нь төсвийн алдагдал өндөр бол инфляциа барьж чадахгүй гэсэн анхааруулгыг өгчихлөө.

-Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого уялдахгүй байна гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Төсөв, мөнгөний бодлогыг уях ёстой газар нь УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороо боловч дарга нарынх нь ур чадвар, мэдлэг боловсрол хүрэхгүй, томоор харж чадахгүй гэсэн зовлон байна. Аль аль нь бизнестэй, бизнесүүд нь нэлээд хүнд үеийг даваад гарсан, одоо яаж шархаа нөхөх вэ гэдгээ бодож суугаа цагт өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллах өндөр магадлалтай. Товчхондоо төсөв, мөнгөний бодлогыг уяж эвэнд нь оруулах ёстой УИХ чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй байна. Ер нь эрх баригч намд сайн стратегич, сайн эдийн засагч ховор болчихлоо. Ч.Хүрэлбаатар сайдыг дажгүй байх болов уу гэсэн хүлээлт олон эдийн засагчид байсан. Гэвч тэгсэнгүй л дээ. Сайдаар томилогдсоныхоо дараа багшийн цалин бага гэж попорсон. Дараа нь цалинг нь нэмлээ, дахиад нэмнэ ч гэж байх шиг. Энэ мэтээр эдийн засагчийн баримтлах зарчмаасаа ухраад байгаа тал бий. Сайдаар томилогдохоосоо өмнө төсвийн алдагдлыг хамгийн их эсэргүүцдэг байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр эдийн засгаа тэлэх хэрэгтэй гэх мэт үлгэр зохиогоод ярих жишээний байна. Үнэхээр эдийн засгаа тэлэх чин эрмэлзэлтэй байна уу гээд харахаар бас үгүй. Цөөн хэдэн улстөрчийн бизнесийг хөгжүүлэх зорилготой тэлэлтийг л ярьж байна. УИХ дээр хэн хэн барилгын компанитай нь олны нүдэнд ил шүү дээ. Дүгнээд хэлэхэд төсөв, мөнгөний бодлого макро эдийн засаг талаасаа маш муу гарч ирж байна. ОУВС ямар байр суурь барихыг хэлж мэдэхгүй. ОУВС-гийн хувьд эхний хоёр жилд төсвийн алдагдлаа бууруул, валютын нөөцөө өсгө, том төслүүдээ явуул л гэсэн юм билээ. Том төслүүдээ явуулж байж эдийн засаг чинь найман хувийн өсөлтөд хүрнэ гэсэн. Гэтэл өнөөдөр хэрэгжиж байгаа том төсөл алга. Том төсөл байтугай жижиг төслүүд ч ховор байна. 2022 оноос зэсийн үнэ өсөх магадлалтай, нүүрсний үнэ унана гэж байна. Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх шаардлага бий. Залуусын дунд ажилгүйдэл өсч эхэллээ. Хөдөө орон нутаг бүр хэцүүдсэн. Мундаг эх орончдын олон дахин сонгогдсон тойргууд хөгжсөнгүй, жил бүр унасаар байна. Ийм аймгийн төвүүдээс сонгогдсон гишүүдийг харахаар Оюу толгойг балбахаас өөрийг хийхгүй юм. Оюу толгойн гэрээ гээд яривал алдаа оноотой зүйл бий. Гэхдээ Оюу толгой байгаагүй бол ОУВС-гийн хөтөлбөр, бондууд, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан.

-Улстөрчдийн идэвхтэйгээр, улс орныхоо төлөө санаа зовж дуугардаг ганц сэдэв нь Оюу толгой. Сүүлийн үед Оюу толгой тойрсон улстөржилт идэвхжлээ. Хэрэгжиж байгаа ганц том төслөө тойруулаад улстөржөөд суух нь хэр зөв хандлага гэж та харж байна вэ?

-Монголбанкны зүгээс доллар чангарч буй нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг хэлчихсэн. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж буй хөрөнгө оруулалт л ганц найдвар гэдгийг төв банк мөнгөний бодлогодоо онцолсон харагдсан. Тэгж байж долларын ханшаа алдахгүйгээр макро эдийн засгийнхаа урт хугацааны тогтвортой байдлыг хангаж чадна гэж байна. Оюу толгойн гэрээний тухайд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” гэх мэт тодорхой хүрээнд хариуцсан хүмүүс нь суугаад засах боломжтой асуудал. Ийм асуудлыг улстөрчид нь төрийн ордон, чуулганы танхимд оруулж ирж яриад гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээгээд сууж болохгүй. Монголд хөрөнгө оруулъя гэсэн сонирхолтой хүмүүс завтай суудаг хэсэг биш. Тэд нэг л мэдээ уншина. Тэр мэдээ нь Оюу толгой. Оюу толгойтой яаж харилцаж байгаа тухай л сонирхдог. Ингээд харахаар Оюу толгой гадаадын мөнгөтэй хүмүүсийн хувьд Монголыг харах өнцөг нь болчихсон. Улстөрчдийн энэ төсөлд хандаж буй байдал гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсээр ирсэн, үргээж ч байгаа. Оюу толгойгоо хөөж гаргаад долларын ханшаа 5000 болгох эрх нь ч улстөрчдийн гарт байна. Оюу толгойтой холбоотой татварын бага сага маргаан бий. Олон тэрбумын долларын хөрөнгө оруулалт, өчнөөн тэрбумын экспорт, хойд Хятадыг манайхаас улам хараат болгож байгаа том ач холбогдол, гуравдагч хөршийн бодлого гэх мэт мөнгөөр үнэлшгүй том эрх ашгуудаа харвал татвар, ногдол ашгийн маргаан жижигхэн асуудал. Хариуцсан татварын байгууллага, төрийн өмчийн компанид нь даатгачих асуудал шүү дээ. Ингэж хоосон улстөржсөнөөс залуусын ажилгүйдэл, цөлжилтөөс зугтаж төв рүү шилжсээр байгаа мал аж ахуй гэх мэт том асуудлуудаа барьж авах цаг ирчихээд байна.

-Том асуудлуудаа шийдэхийн тулд бидэнд ямар гарц байна?

-Том асуудлуудыг ажлын байр бий болгож л шийднэ. Ажлын байрыг хоёр аргаар бий болгодог. Нэг бол улс өр тавьж, төсвөө тэлнэ, алдагдалтай төсөв баталсаар яваад Венесуэлийн араас орно. Эсвэл улс бүсээ чангална, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Тэгж байж Өмнөд Солонгос шиг хөгжинө. Өмнөд Солонгосын хөгжлийн нууц ойлгомжтой. Хөрөнгө оруулалт татсан, татсан хөрөнгө оруулалтаа нүдний цөцгий мэт хамгаалсан. Манай поп улстөрчид хүүхдээ Өмнөд Солонгос руу сургахаар явуулж байгаа хэрнээ ард түмэндээ Венесуэл, Грекийн бодлогыг тулгаад байна л ч ховор байна. 2022 оноос зэсийн үнэ өсөх магадлалтай, нүүрсний үнэ унана гэж байна. Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх шаардлага бий. Залуусын дунд ажилгүйдэл өсч эхэллээ. Хөдөө орон нутаг бүр хэцүүдсэн. Мундаг эх орончдын олон дахин сонгогдсон тойргууд хөгжсөнгүй, жил бүр унасаар байна. Ийм аймгийн төвүүдээс сонгогдсон гишүүдийг харахаар Оюу толгойг балбахаас өөрийг хийхгүй юм. Оюу толгойн гэрээ гээд яривал алдаа оноотой зүйл бий. Гэхдээ Оюу толгой байгаагүй бол ОУВС-гийн хөтөлбөр, бондууд, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан.

-Улстөрчдийн идэвхтэйгээр, улс орныхоо төлөө санаа зовж дуугардаг ганц сэдэв нь Оюу толгой. Сүүлийн үед Оюу толгой тойрсон улстөржилт идэвхжлээ. Хэрэгжиж байгаа ганц том төслөө тойруулаад улстөржөөд суух нь хэр зөв хандлага гэж та харж байна вэ?

-Монголбанкны зүгээс доллар чангарч буй нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг хэлчихсэн. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж буй хөрөнгө оруулалт л ганц найдвар гэдгийг төв банк мөнгөний бодлогодоо онцолсон харагдсан. Тэгж байж долларын ханшаа алдахгүйгээр макро эдийн засгийнхаа урт хугацааны тогтвортой байдлыг хангаж чадна гэж байна. Оюу толгойн гэрээний тухайд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” гэх мэт тодорхой хүрээнд хариуцсан хүмүүс нь суугаад засах боломжтой асуудал. Ийм асуудлыг улстөрчид нь төрийн ордон, чуулганы танхимд оруулж ирж яриад гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээгээд сууж болохгүй. Монголд хөрөнгө оруулъя гэсэн сонирхолтой хүмүүс завтай суудаг хэсэг биш. Тэд нэг л мэдээ уншина. Тэр мэдээ нь Оюу толгой. Оюу толгойтой яаж харилцаж байгаа тухай л сонирхдог. Ингээд харахаар Оюу толгой гадаадын мөнгөтэй хүмүүсийн хувьд Монголыг харах өнцөг нь болчихсон. Улстөрчдийн энэ төсөлд хандаж буй байдал гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсээр ирсэн, үргээж ч байгаа. Оюу толгойгоо хөөж гаргаад долларын ханшаа 5000 болгох эрх нь ч улстөрчдийн гарт байна. Оюу толгойтой холбоотой татварын бага сага маргаан бий. Олон тэрбумын долларын хөрөнгө оруулалт, өчнөөн тэрбумын экспорт, хойд Хятадыг манайхаас улам хараат болгож байгаа том ач холбогдол, гуравдагч хөршийн бодлого гэх мэт мөнгөөр үнэлшгүй том эрх ашгуудаа харвал татвар, ногдол ашгийн маргаан жижигхэн асуудал. Хариуцсан татварын байгууллага, төрийн өмчийн компанид нь даатгачих асуудал шүү дээ. Ингэж хоосон улстөржсөнөөс залуусын ажилгүйдэл, цөлжилтөөс зугтаж төв рүү шилжсээр байгаа мал аж ахуй гэх мэт том асуудлуудаа барьж авах цаг ирчихээд байна.

-Том асуудлуудаа шийдэхийн тулд бидэнд ямар гарц байна?

-Том асуудлуудыг ажлын байр бий болгож л шийднэ. Ажлын байрыг хоёр аргаар бий болгодог. Нэг бол улс өр тавьж, төсвөө тэлнэ, алдагдалтай төсөв баталсаар яваад Венесуэлийн араас орно. Эсвэл улс бүсээ чангална, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Тэгж байж Өмнөд Солонгос шиг хөгжинө. Өмнөд Солонгосын хөгжлийн нууц ойлгомжтой. Хөрөнгө оруулалт татсан, татсан хөрөнгө оруулалтаа нүдний цөцгий мэт хамгаалсан. Манай поп улстөрчид хүүхдээ Өмнөд Солонгос руу сургахаар явуулж байгаа хэрнээ ард түмэндээ Венесуэл, Грекийн бодлогыг тулгаад байна л -2016 онд шинэ засаг гарч ирээд өмнөх хөтөлбөрүүдийг бүгдийг нь зогсоосон л доо. Зарим нь хэрэгжүүлэхээр хөтөлбөр байсан. Монголбанк макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Төв банкны өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргалын хувьд муу хэлүүлэн байж хийсэн нэг зөв зүйл бий. Хэдийгээр долларын ханш өсч, зэс, нүүрсний үнэ огцом уруудаж байсан ч шатахууны үнийг өсгөөгүй. Нууц нь ерөөсөө л чөтгөрийн тойргийг нь тасалчихсан. Шатахуун оруулж ирэх болоход долларын эрэлт өсдөг. Шатахуун импортлох зурвас үед өгсдөг долларын зохиомол хөөрөгдлийг зогсоосон юм. Шатахуун импортлох зориулалтаар долларыг маш хямд үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлчихсэн. Төв банкны өнөөгийн удирдлага хэрвээ ингэж чадахгүй бол рубль, төгрөгийн своп хийх хэрэгтэй. Оросууд тэртэй тэргүй доллараас татгалзаж байгаа. Еврог оруулъя гэж байна. Энэ хандлагыг нь ашиглаад төгрөгийнхөө шууд хөрвөх чадварыг ч сайжруулах гарц бий. Чадахгүй бол ичиж зовохгүйгээр Н.Золжаргалыг урьж авчраад зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн хүн учир гарц гаргалгааг нь харчихсан суугаа. Монголын хувьд шатахуун яалт ч үгүй стратегийн бараа. Тэр утгаараа онцгой зохицуулалт хийх шаардлагатай. Харамсалтай нь сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Монголбанк өнөөдрийнх шигээ ажиглаад суугаад байвал инфляци улам өснө. Өнөөхөндөө тоогоор, ОУВС-гаар аргалж байж болно. Гэтэл үнэхээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол яах вэ? Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд байна. Оросын рубль улам сулраад байгаа энэ үед юугаа ажиглаад байгаа юм бэ гэж асуумаар байна. Бөх тайлбарлаж байгаа юм шиг зураг харагдаж байна л даа. Нэг талд нь долларын ханш, шатахууны өсөлтөд дарлуулсан Монголын аж ахуйн нэгжүүд, нөгөө талд нь нүүрсний үнийн айсуй ирж яваа уналт, долларын чангаралт гэх мэт бүх эрсдлүүд байна. Монголбанкны хувьд аж ахуйн нэгжүүд нүцгэн гараараа тулаад барилдахыг л тайлбарлаад суугаад байна. Монголбанк мөнгөний бодлогодоо валютын нөөцөө өсгөнө гэчихсэн. Өөрөөр хэлбэл интервенц хийхгүй гэсэн үг. Юу ч хийхгүй сууна гэдгээ хэлчихээд байна.

-Ярилцлагын эхэнд дурдсан Статистикийн хороо тойрсон асуудал руу эргээд оръё. Инфляци зургаан хувьтай гэдэг нь худлаа тоо, арав гарсан гэх юм. Таны хувьд инфляцийн өнөөгийн тооцоолол хэр бодитой вэ?

-Инфляцийг тооцож чадахгүй байна. Зургаан хувьтай гэдэг нь хэтэрхий бага тоо. Өмнө нь 20 мянган төгрөгөөр овоо шатахуун авдаг байсан бол өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй, ийм байдал ажиглагдаж байгаа. Ингээд харахаар инфляци лав л 12 хувь давсан. Ажилгүйдлээр жишээ авъя. Өнөөдрийн статистикаар бол бид ажилгүйдлээ шийдсэн улс гэж харагдахаар.

Гэтэл амьдрал дээр ид хийж бүтээж яваа, чадалтай залуус нь Солонгос, Америк зэрэг хөгжилтэй улс руу гарч шал угаагаад амьдарч байна. Энд байгаа залуусын багагүй хувь нь ажилгүй суугаа. Дээр нь ажилтай ядуус өчнөөн бий. Ажил хийж яваа хэр нь хүнсээ ч дийлэхгүй хэсэг бий. Энэ хэсгийг зүй зохистой хөдөлмөр эрхэлж байна гэхэд хэцүү. Төсөв, мөнгөний бодлого гэх мэт статистик дээр ажилладаг албан тушаалууд дээр улстөрчдийг авчирч тавьснаас үүдсэн асуудал гэж харж байна.