Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүддээ анхааруулаарай

Categories
мэдээ нийгэм

“Нарны охид” төсөл нээлтээ хийлээ

Налайх дүүргийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-т өнөөдөр “Нарны охид” төслийн нээлт амжилттай боллоо. Тодруулбал, “Дэлхий Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ээс “Нарны охид” төслийг санаачлан хэрэгжүүлж Налайх дүүргээс төслийн гараагаа эхлүүлж байна.

Уг төслийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга н.Раднаабазар, “Нарны охид” төслийг санаачлагч “Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа, “Нарны охид” төслийн элч дуучин, поп дива Алтанцэцэг болон бусад төлөөлөгчид оролцон тууз хайчиллаа.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “”Нарны охид” төслийн гол зорилго бол нийгмийг цочроосон асуудлуудад анхаарлаа хандуулах, өсвөр насны охидыг хамгаалах, хөгжүүлэх, охидоо гэрэл гэгээтэй ирээдүйд тэмүүлэгчид, Монголын ирээдүйн сайхан ээжүүд, ёс зүйтэй, хүмүүжилтэй, нийгэмд манлайлагч охидыг бэлтгэх зорилготойгоороо онцгой юм. Түүнчлэн өнөөдөр “Олон улсын охидын өдөр” тохиож байна. Тиймээс Монголынхоо бүх сайхан охиддоо баярын мэнд дэвшүүлье. Энэхүү төсөл маань цааш өргөжин тэлж 21 аймагт салбараа нээнэ гэдгийг дуулгахад мөн таатай байна. ” хэмээн төслийг санаачлагч хатагтай Ж.Нямаа хэлсэн юм.

Охидруу чиглэсэн энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн нэг өрөөг бүрэн засварлаж, тохижуулан хүлээлгэж өгсөн. Тус өрөөнд охидод хэрэгтэй бүх л зүйл байх бөгөөд охид хүссэн үедээ сэтгэл зүйч болон эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө, сургалт авах боломжтой. Үүгээр ч зогсохгүй олон олон боломжууд нээлттэй гэдгээрээ өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байсан багахан ч болов орон зайг дүүргэж чадахгуйц төсөл болсон нь харагдаж байна.

С.Амарсайхан “Өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, хүйсийн тэгш байдал гэх мэт олон асуудалд манай нийгэмд тулгараад байгаа. Хүүхэд багачуудынхаа ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө энэ сайхан төслийг НИТХ-тай хамтарч мөн Налайх дүүргээс эхлүүлж байгаад миний бие сэтгэл өндөр байна. Энэ ажлыг зохион байгуулах, цаашид үр дүнтэй үйл ажиллагаагаа идэвхитэй явуулахад нь тусалж дэмжиж байгаа “Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн нийгэмлэг”-ийн хамт олонд нийт Налайхчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.





Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ “ялтан” Б.Махбалыг шүүв

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган эцэстээ яаман дээр болсон хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурал болж хувирлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд үг хэлж санаа бодлоо илэрхийлдэг л дээ. Гэхдээ энэ удаагийн чуулганы хуралдаанаар гишүүдийн хэлж ярьж байгаа нэг л биш ээ. Хэт хувийн үзэл бодол үнэртсэн, хэтэрхий жижиг эрх ашиг ханхалсан, Үндсэн хууль илт зөрчсөн үг хэлцгээлээ. Бүр тодруулж хэлбэл хүний эрхийн хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн хурал болж өнгөрлөө. Н.Оюундарь гишүүн “Алуурчин Б.Махбал гэх хүн хувьдаа таван компани, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй. Түүний төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази Инвест” гэх банк бус санхүүгийн байгууллагатай, Баянзүрх дүүрэгт хоёр ч орон сууцны барилгатай, мөн хэд хэдэн компанитай. Төрсөн хүү Билгүүн нь 21 настай, найман үл хөдлөх хөрөнгөтэй, мөн тэр хэмжээний автомашинтай. Талийгаачийн ажил, албан тушаалд шунаад байсан Дорждагва гэх хүнд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй “Лотус” гэх компани байдаг. Төрийн албаны цалингаар шинэ автомашин худалдаж авдаг, хувийн хаусуудыг Жаргалантын аманд бариулдаг. Дорждагвын эхнэр Мөнхчимэгийн нэр дээрх “Төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэн” гэх төрийн бус байгууллага ЗТХЯ-тай арван сая төгрөгийн гэрээ байгуулсан” гэж ярилаа. Нутгийнхаа залууг өмөөрөлгүй л яахав. Гэхдээ өмөөрөхөд учир бий. Хөрөнгө чинээгээр ялгаж, зааглаж, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэн нэгнийг ялтан болгох эрх хэнд ч байхгүй. Тэр дундаа хууль батлалцаж суудаг парламентын гишүүн хүний хувьд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яриад суудаг сэдэв бүр биш.

Үндсэн хуульд хүнийг үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй гэсэн том зарчим бий. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тов тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл Н.Оюундарь гишүүн энэ зарчмын эсрэг зүйл ярьж, шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хэнийг ч гэмт хэрэгтэнд тооцохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байр суурь илэрхийллээ. Нийгэмд хөрөнгөтэй хүн муухай гэх хандлага төрүүлэхээр, мөнгөтэй хүний өөдөөс мөнгөгүйг нь босгох сэдэл өгөхөөр байр суурь мөнөөсөө мөн. Гишүүний үгийг сонссон хэнд ч ийм ойлголт төрнө.

Н.Оюундарь энэ үгээрээ хүн бүр хуулийн этгээд гэсэн заалтыг бас зөрчиж байна. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд “Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалт дурайж байгаа. Хүн бүр эрх зүйн этгээд гэсэн ойлголт цаанаа нарийн утгатай. Аавынхаа хэргийг хүү нь хүлээх учиргүй, хүүгийн хэргийг аавд тохох ёсгүй гэдгийг ялгаж, салгаж хэлж өгсөн чухал заалт. Эрхэм гишүүн Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа гарсан хэрэгт буруутгагдаж буй хүний тухай ярихдаа хүүг нь онцолж дурдсан цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуултад хариу хайгаад олсонгүй. Б.Махбал, түүний хүү хоёр тусдаа хуулийн этгээд. Нэг нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол нөгөө нь хэргийг үүрэх хуулийн ямар ч үндэс байхгүй. Товчхондоо Б.Махбалын үйлдсэн гэх хэрэгт хүүг нь хамаатуулж ярих шаардлага хэтээсээ байхгүй. Коммунизмын үед л ангийн дайсны хүүхэд, феодалын үр сад гэсэн муйхар гадуурхалт байсан. Өнгөрсөн нийгмийн ийм муйхарлал хүнлэг ардчилсан нийгэмд давтагдах вий гэсэн болгоомжлолоор “Хүн бүр эрх зүйн этгээд” гэж хуульчилж өгсөн юм. Хүүд аавын үйлдсэн гэх хэрэг ямар ч хамаагүй гэдгийг манай улс Үндсэн хуулиндаа ийм заалтаар тэртээ ерээд онд хэлээд өгчихсөн. УИХ бүр сүүлдээ ард нь үлдсэн ах дүүсийг нь олны өмнө, чуулганы индрээс яллаж эхлэх нь гэсэн болгоомжлол төрж байна. Монгол Улс иргэнийхээ эрхийг Үндсэн хуулиараа ингэж хамгаалсан байдгийг УИХ-ын гишүүн нь мэдэхгүй, мэдрэхгүй сууна гэдэг харамсалтай хэрэг шүү. Ингээд ч зогсохгүй төрөл төрөгсөд, эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь иргэндээ олгочихсон улсын нэг нь манайх.

Чуулганы хуралдаан шүүх хурал боллоо гэдэг шүүмжлэл дээр бас нэг жишээ хэлье. Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат “Санаандгүй алсан гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байна. Санаатай алсан болгож өөрчлөх ёстой” гэсэн утгатай үг унагалаа. Ж.Мөнхбат Б.Махбалын гарт амиа алдсан гэгдэж буй талийгаач залуугийн эхнэртэй нэг анги, НАМЗХ-нд мөр зэрэгцэж явсан гэх мэт мэдээлэл дуулдаж байсан. Эндээс анзаарахаар МАН-ын 32, 33-ын бүлэглэл хоорондын зөрчилдөөн энэ хэргийн цаана байж магадгүй гэж хардмаар ч юм шиг. Ж.Мөнхбат цааш нь “Халтар аа, Дорждагвыг хал. Шүүх прокурор эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүний өмнө бөхийхгүй гэдгээ харуулаарай” гэсэн заавар зөвлөгөө өглөө. Шүүх, прокурорынхон хуулийн дагуу үнэн мөнийг тогтоохын төлөө л ажиллах учиртай. Түүнээс биш эрх мэдэлтэй, эрх мэдэл багатай, мөнгөтэй, мөнгөгүй гэсэн шалгуур хуульд лав байхгүй. Шүүх ямар ч хэргийг эрх мэдэлтэйгийнх нь зөв, мөнгөгүйнх нь буруу гэсэн үнэлэмж, өнгөөр шүүдэг гэсэн утга анзаарагдахаар үгийг ганц Ж.Мөнхбат ч биш УИХ-ын олон гишүүн хэлж байна. Монгол Улсын шүүх прокурор арай ч иймдээ тултал нугалаа гаргаж, завхраагүй байлгүй дээ. Тодорхой хугацааны дараа энэ хэргийн үнэн мөн тодроод ирэх байх. Товчхондоо өчигдрийн чуулган буруутайг нь шүүхээр тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутан, ялтан болгож зарласан мэдэгдлүүдээр дүүрэн, өнгөрсөн зууны эхээр болсон хэлмэгдүүлэлтийг санагалзуулсан, хэлэлцэх асуудлаасаа тойрсон, хальсан асуудал руу хошуугаа дүрсэн хурал боллоо.

Бас нэг инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү өнгө өчигдрийн чуулганаас тод харагдлаа. Д.Тэрбишдагва гишүүн “Наад нөхөр чинь Г.Батхүүгийн үед яаманд ирсэн. Өдий хүртэл дарга хийгээд явдаг ямар том хаалгатай нөхөр вэ” гэх юм. Ц.Нямдорж гишүүн Б.Махбалыг “МоАХ”-ны угшилтай гэж ирээд ярилаа. УИХ-ын гишүүдийн энэ мэдэгдлүүд “Төрийн албанд удаан ажиллах тийм байж боломгүй үзэгдэл үү” гэсэн асуулт тавихад хүргэж байна. Зүй нь төрийн албанд удах тусам өнөө яриад байдаг мерит зарчим биеллээ олжээ гэж олзуурхмаар юм. Төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой байхыг мерит буюу чадахуйн зарчим гэдэг, энэ тогтолцоог хэрэгжүүлсэн улс орнууд асар богино хугацаанд хөгжсөнийг дэлхий хүлээн зөвшөөрдөг. Монголд яагаад энэ зарчим хэрэгжиж, монгол хүн яагаад төрийн албанд нам харгалзалгүй зүтгэж, төрийн албаны удирдах түвшинд мэргэшиж, удаан хугацаанд ажиллаж болохгүй гэж. Нам солигдохоор төрийн албаныхан хуйгаараа халагдах ёстой гэсэн ойлголт, хандлага төрүүлсэн мэдэгдлийг төрийн ордонд, УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд парламентын гишүүд нь тунхаглаад суухаар мэргэшсэн төр, чадварлаг төрийн албан хаагч гэсэн ойлголт амьдралд хэзээ ч биелэлээ олохгүй л дээ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаас бас нэг эмгэнэлтэй зүйл ажиглагдлаа. Махбалыг нэг нь манай намынх биш гэхээр нөгөөх нь “Манай намынх ч биш” гэх юм. Энэ төрд аль ч намыг дэмжихгүй хүн ажиллаж болохгүй хэрэг үү гэж асуумаар өнгөтэй байр сууриуд чуулганы хуралдааны үеэр хөвөрсөн. Төрийн албанд мэргэшсэн хэмжээнд зүтгэж чадаж байгаа л бол нам бус хүн зүтгэж яагаад болохгүй гэж.

Ер нь өчигдөр болсон чуулганы хуралдаан нэг зүйлийг маш тод хэлээд өглөө. УИХ-ын гишүүдийг ямар ч чадваргүй, чадамжгүй гэдгийг. Хэлэлцэх асуудлынхаа утгыг ойлгохгүй хадуурч, хуулийн хэм хэмжээ зөрчсөн элдэв мэдэгдэл, байр суурь илэрхийлж байгаагаас нь харахад ингэж чамлахаас өөр арга алга. “УИХ бодлого гаргадаг болохоос шүүх хурал биш” гэсэн энгийн логикоо анзаарахгүй, мэдрэхгүй хальж давхиж байгаа улсаас мэргэн бодлого, зөв хууль, хөгжлийн гарц гаргалгаа хүлээгээд нэмэргүй л санагдаад байна даа.


Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 12-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

“Новотел” зочид буудалд “Био аюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх нь” үндэсний анхдугаар сургалт эхэлнэ.

09.00 цагт “Сүхбаатар” цус цуглуулах төвд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид цусаа хандивлана. Утас: 91119838

09.00 цагт “Чингис” зочид буудалд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хурал болно. Утас:11458645, 91119757

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:80050100

09.30 цагт “IBIS STYLES” зочид буудалд “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98880888

10.00 цагт “Монгол машин байгууламж” компанийн байранд монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно. Утас:99117292

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд бүх нийтийн “Дугуйн өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Партизаны төв”-д Улаанбаатар хот болон БНСУ-ын Инчёон хотын найрамдалт хамтын ажиллагааны хзрээнд 10 га талбайг ойжуулах ажлын нээлт болно. Утас:99994768

10.00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадам болно. Утас:94839684, 99736124

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БХБЯ-наас нийтийн аж ахуйн салбар үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн хүрээнд “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хан-Уул дүүргийн Спортын ордонд Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зургаан төрөлт спортын тэмцээн зохион байгуулна. Утас: 325044, 91113191

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хороонд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний есөн сарын статистик мэдээллийг танилцуулна.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг зохион байгуулна.

16.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн хүрээнд 10 аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний хэт авиан аппарат хүлээлгэн өгнө. Утас:86885060, 90082028

18.00 цагт Тѳрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбооны нэгдсэн цугларалт болно.

18.00 цагт “976 арт галерей”-д “Эх газар ба арал” Монгол, Тайваны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Г.Чулуунбаатар: Сайд болно гэж зүүдэлж ч байгаагүй

БСШУС-ын сайд асан, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатартай ярилцлаа.


-Та хэсэг хугацаанд БСШУС-ын сайдаар ажилласан. Зарим нь хошигнож зуны амралтын сайд гэж байсан л даа. Дөрвөн сар сайдаар ажиллаад засаг солигдоход харамсч байв уу. Ер нь сайд болно гэж бодож байсан уу?

-Яахав ээ, миний хувьд сайд болно гэж зүүдэлж ч байгаагүй. Би ШУА-д судалгаа шинжилгээнд ихэнх насаа зориулсан. УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх, Философийн хүрээлэнгийн захирал, Удирдлагын академийн захирал гээд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагаар ажиллаж нас 60-ын босгон дээр очсон байхад тодорхой шалтгааны улмаас Я.Батсуурь сайд огцорсон. Энэ үед МАН-ын дарга, Ерөнхий сайд хоёр уулзахдаа “Сайд болох хүмүүсийн нэрс дотор оруулж таныг сонирхож байна” хэмээн хэлсэн. Миний хувьд “Би сайдын ажлыг хийж чадна гэж ам бардам хэлэх юм алга. Нас харьцангуй тогтлоо, гэсэн ч салбар харьцангуй хүнд болохоор барахгүй байж магадгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь “Яг ч шууд томилчих гэж байгаа юм биш. Сайдаар ажиллах боломжтой хүмүүсийн дотор таны нэрийг оруулж байгаа юм” гэхээр нь “Та бүхэн итгэж найдаж байгаа бол огт мэдэхгүй салбар биш юм” гэж хэлээд гарсан. Гэтэл удалгүй намайг сайдаар томилсон. Дээд боловсролын салбар, шинжлэх ухааны тал дээр надад бодсон зүйлс байсан. Яам өөрөө дөрвөн том салбар хариуцаж байсан учраас бэлэн биш байсан юм. Би салбарыг бодитоор оношлохоос ажлаа эхэлнэ гэж хэлсэн. Гэхдээ тэр цаг үе Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж давхацсан зурвас үе таарсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлдэг өдөр шахам намайг томилсон байх шүү. Бодит ажил явуулахад үндсэндээ таг хязгаарлагдмал байлаа. Салбарынхаа хүмүүстэй уулзахдаа би “Боловсролын салбарыг том зургаар нь харахад болж бүтэхээ больсон, уналтад орсон салбар гэж бодохгүй байгаа. Болж байгаа зүйл бий ч, болохгүй байгаа зүйлс ч байгаа шүү. Юу нь болоод юу нь болохгүй байна гэдгийг оношлоогүй байж ямар нэгэн зүйл хэлж чадахгүй. Хоёрдугаарт, сайд аппаратын хооронд үл ойлголцол гарснаас сайд огцорсон гэж ойлгосон. Миний хувьд хүнтэй үл ойлголцох хэмжээнд хүрэхгүй байх чадвартай хүн гэж өөрийгөө боддог. Тиймээс яамны аппаратыг дур мэдэн өөрчлөхгүй, салбараа ч гэсэн бужигнуулахгүй” гэдгийг хэлсэн юм. Ийм хоёр зарчмаар ажлаа эхлүүлсэн ухаантай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дээрээ Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, салбарын нэртэй зүтгэлтнүүд, дотор нь ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, салбар бүрт дүр зургийг нь гаргасан. Салбар бүрт ямар нэгэн хэмжээгээр онош тавих боломж бүрдэж байсан. Энэ үеэр хичээлийн шинэ жилийн нээлт дөхөж, багш нарын сургалт болж байхад ерөнхий боловсролын салбарт хийх гол ажлаа 14 зүйлд багтааж танилцуулаад багш нартайгаа ойлголцсон. Шинжлэх ухааны салбар миний өөрийн дотор нь байдаг салбар учраас зовлон, жаргалыг нь мэддэг байсан. Ямар ч байсан бэрхшээлийг нь мэдэж авлаа, одоо ажиллана даа гэж бодож байтал улс төрийн шуурга дэгдэж Засгийн газар хийссэн. Үүнд харамсаад байх зүйл байхгүй. Харин ч баяртайгаар ажлаа өгч, хуучин ажилдаа ирсэн. Одоо бол боловсролын сайд тийм ч аятай таатай биш байна. Энэ нь сайдын муугийнх биш. Гурван жилд гурван өөр сайд ирж бужигнуулахаар яаж ажил хэвийн явах вэ дээ.

-Багш нар нь цалингаа нэмүүлнэ гэж жагссан. Зарим нь хүүхдүүд муу сурч байхад цалин нэмэх гэлээ гэж шүүмжилсэн?

-Багш нарын цалингаа нэмэгдүүлье гэдэг зүй ёсны шаардлага. Гэсэн ч төсвийн хатуу сахилгад шилжсэн байгаа учраас амаргүй байх. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан байгаа нь ОУВС Засгийн газар, Сангийн яамны өмнөөс төсвийг барьж байгаагаас өөрцгүй шахам болчихож байгаа юм. Тиймээс тэднээс зөрнө гэвэл Засгийн газар өөрөө хүнд байдалд орно. Намайг сайдаар ажиллаж байхад багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлаа хөндөөд эхэлчихсэн байсан. Азийн орнуудын хэмжээнд ойртуулсан алхам хийж байж бид энэ салбарт чадвартай хүмүүсээ авч ажиллуулна. Цогц шинэчлэл хийх хэрэгтэй. Манайхан боловсролын салбар муудсан гэж ярьдаг. Ардчилалд шилжсэн анхны орны үлгэр жишээ гэдгээрээ манай боловсролын суурь үзүүлэлтүүд огт муу биш. Багш нарын ажлын ачаалал их, авч байгаа цалин бага, амьдралын өртөг өндөр байгаа тул арга буюу ажлаасаа гадна орлогын өөр эх үүсвэр рүү санаа тавихаас өөр аргагүй. Тиймээс зав л гарвал дугуйлан хичээллүүлж, өдөр өнжүүлэх төв ажиллуулж, амралтаараа Солонгос явж байна. Тиймээс өдөр өнжүүлэх, төлбөртэй сургалтуудыг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Энэ бүхэн журамлагдаагүй тул ил явдаггүй. Улаанбаатар хотын лаборатори гэж нэрлэгдээд байгаа сургуулиудад захирал, эрхлэгчдийн түвшинд хүүхдийг сургуульдаа авах, шилжүүлэх зүйлс явдаг. Нэмэлт төлбөр, өндөр өнжүүлэхийг хуульчилаад өгвөл өөр болно. Далд яваа учраас татвар төлдөггүй, тайлан балансаар ил гардаггүй. Амьдрал дээр орлогоо нэмэх энэ зүйл нь ингээд далд явдаг юм. Хуульчлаад сургууль дээр өндөр өнжүүлэх хичээллэж болно, тэдэн төгрөгний төлбөртэй байна, багшид тэдэн төгрөгийг нь өгнө гээд суулгачихаж болно шүү дээ. Нэмэлт төлбөр авдаг, төлбөр нь багшийн гар дээр очдог болбол төсөв харалгүйгээр багш нарын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Өөр нэг зүйл хэлье. Яаманд нэг сайд, нэг газрын дарга ирээд өөрийн үзэмж, итгэл үнэмшлээр бужигнуулдаг. Үүнийг дагаад сурах бичгийн шинэчлэгдэх процесс дуусаагүй байхад дахиад өөрчилдөг. Дөрвөн жилийн цикль чинь ийм аюултай. Үүнээс болоод сургалтын хөтөлбөр нь тогтвортой биш, сурах бичгийн хүрэлцээ хангалттай биш болдог. Тиймээс өөрчлөгддөггүй ноён нурууг босгоод авбал засаг солигдсон ч үүнээс гажиж явахгүй байх болгох хэрэгтэй.

-Одоо та юу хийж байна вэ?

-Шинжлэх ухааны академийн ажлаа хийж байна. Маргааш (өнөөдөр) Төрийн ордонд Азийн орнуудын зөвлөлдөх ардчиллын туршлага гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих гээд бэлдээд сууж байлаа. Би Их сургуулийн Философийн ангид Социологийн өндөр мэргэжлийн хичээл ордог. Зөвлөлдөх ардчилал бол олон нийтийн санаа бодлыг судалдаг социологийн шинжлэх ухааны суурин дээр босч ирсэн түүнийгээ шийдвэр гаргах бодлого тодорхойлох механизм болгоод ашиглаж байгаа зүйл. Бүх зарчим нь адилхан. Түүвэр хийдэг, асуулга тавьдаг, мэдээлэл өгдөг. Хуулийн дагуу явдаг, тодорхой захиалагчтай байдаг. Захиалагч нөхцөлүүдээ хэлдэг ийм л механизм.

-Зөвлөлдөх ардчилал гэж сүүлийн үед манайхан яриад байна. Ардчиллын суурь зарчмаас өөр зүйл бий юу?

-Төлөөллийн ардчиллын боломжууд тодорхой хэмжээнд шавхагдаад мухардалд орсон тул барууныхан гарц хайсан. Зөвшилцөл гэдэг зүйл дээр явах гэж оролдсон. Зөвшилцсөөр байгаад байр сууриа нэгтгэж тохирдог. Нөгөө талд нь зөвлөлдөх гэдэг процесс явж байгаа юм. Олон нийттэйгээ зөвлөлдөөд тэр санаа бодлыг нь бодлого шийдвэрт тусгуулах асуудал. Шууд ардчиллыг хэрэгжүүлэх гэхээр түүврийг авч чадахаа больдог. Тиймээс үүнээс гарах замыг судалсан чинь Стэнфордын Их сургуулийн проффесорууд маш сайн ажилласан. Ж.Фишкин анхны номыг нь бичээд дэлхийд түгсэн. Зөвлөлдөх ардчилал хоёр зарчимтай. Тэгш оролцоог хангах, адил мэдээлэлтэй байх. Хүн амын төлөөлөх чадварыг авдаг ийм л процесс. Дэлхийн 30 гаруй оронд туршигдсан. Анх тийм үү, үгүй юу гэдэг энгийн асуултын хүрээнд явж байсан. Харин манайх Үндсэн хуулийн түвшинд туршиж үзсэн. Сая Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлаар зөвлөлдөх ардчиллыг явууллаа. Өөрөөр хэлбэл төлөөллийн ардчиллын мухардал, хязгаарлалтыг даван туулах эрэл хайгуулын явцад бий болсон гарцын нэг хувилбар.

-Монголын хөрсөнд тохирох юм уу?

-Болохгүй ч зүйл биш. Статистикийн санамсаргүй түүврийн зарчим гэж байдаг. Эртний Грекийн Афины ардчиллын сугалаагаар авдаг тэр системийг авчихаж байгаа юм. Манай улсад сонгуулийн насны 1.3 сая хүн байлаа гэж бодоход тэндээс түүвэр хийхэд тэдэн өрх, тэдэн өрхөөс түүвэр хийхэд тэд гээд явдаг. 90-ээс дээш хувийн магадлалтай төлөвлөдөг тул алдаа бараг гардаггүй. Учир нь статистикийн алхамтай санамсаргүй түүвэр л дээ. Ингэснээрээ олон түмнийг төлөөлөх чадвар сайтай болчихож байгаа юм. Хоёрдугаарт, тухайн сонгогдсон нийт иргэд асуудлаа мэддэг байх ёстой. Асуудлаа мэдэхгүй ерөнхий байдлаар явах юм бол түвэгтэй. Захиалагч этгээд санал асуулгын дүнг шийдвэртээ тусгах үүрэг хүлээдэг. Мэргэжлийн байгууллага санал асуулгыг мэргэжлийн түвшинд явуулж чадах юм бол аль нэг хөрсөнд тохирох тохирохгүй гэхээсээ илүү сайн, зөв ажиллаж чадав уу гэдэг асуудал байгаа юм. Зөвлөлдөх ардчиллын өмнөх туршлагууд энгийн явж ирсэн. Нийгмийн даатгалын биеэ даасан сантай байх уу, сайн дурын даатгалын зарчмаар явах уу гээд тодорхой асуултаар иргэн бүрийн амин хувийн асуудлыг шууд хөндөж байсан учраас ихэнх орнуудад амар байсан. Үндсэн хуулийг өөрчлөх түвшинд зөвлөлдөх ардчиллын зарчмаар явсан байгаа дэлхийн анхны улс нь Монгол. Үндсэн хууль гэдгээрээ иргэн болгонд хамааралтай боловч иргэн бүр мэдээлэлтэй байх гэдгээрээ хүндрэлтэй олон асуудал багтдаг л даа. Нэг эмгэнэлтэй зүйл бий. Байхгүй зүйлийг байгаа мэтээр асуучихаар нэрэлхээд худлаа хариулдаг. АНУ-д гэхэд огт байхгүй хуулийг та сайн хууль гэж бодож байна уу гээд асуусан чинь угаасаа байгаагүй хуулийг тэр өндөр боловсролтой америкчууд байгаа мэтээр бодоод хариулчихсан жишээ бий. Нэрэлхүү зангаасаа болоод байдаг байх. Тийм байх болов уу гэж бодоод таагаад хариулчихдаг. Тиймээс тухайн хүн заавал мэдэж байгаа асуудлаар л явуулах нь үр дүнтэй тийм л хэлбэр. Монгол Улс 2015 онд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Хуулинд бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан тушаалтан тодорхой асуудлуудаар зайлшгүй санал асуулга явуулж шийднэ гээд журамласан. Мангай орны хувьд Үндсэн хуулиасаа эхэлсэн том процесс болоод явчихаж байна. Цаашид улам төгөлдөржөөд явбал төлөөллийн ардчиллын гажуудлыг засах боломжтой.

-Монголчууд өөрсдийгөө ардчиллын баянбүрд хэмээн хөөргөддөг. Зөвлөлдөх ардчилал тэгээд Азийн бусад орнуудад хэрхэн хөгжсөн байдаг вэ?

-Манай улстөрчдийн чамирхаж “Монгол Улс ардчиллын баянбүрд” гэж ярьдаг. Социалист системийн орнуудаас либерал ардчиллын зарчим руу үндсэндээ америк загвараар орсон цорын ганц улс. Европчууд өөр соёлтой ч либерал ардчилал руу огцом ороогүй. Хятадууд өөрийн замаар явсан бол Лаос, Вьетнам, Хойд Солонгос, Куба яваагүй. Монгол Улс зөвлөлт системийн далбаанд 70 жил явсан улс гэнэт ардчилалд орсон дэлхийд содон дүр зураг болж чадсан. Хүн ам цөөн, эдийн засаг нь бага тул манайд том доргилт үүсээгүй. Монголчууд аливаад хүлээцтэй, няхуур, овсгоотой сэргэлэн ханддаг. Тиймээс будилаан самуун болоогүй тул үүнийг нь баянбүрд гээд байгаа юм. Япон, БНСУ дорно дахины уламжлал дээр ардчиллын үнэ цэнийг маш сайн хослуулж чадсан. Монгол Улс либерал ардчиллын системээрээ Азидаа дээгүүрт орно. Зөвлөлдөх ардчилал гэдэг уламжлалын тухайд суурь хөрсөөр нь хэрэглэж болох байсан. Манайхан хоорондоо ярьж ярьж байгаад тохирлоо шүү гэдэг. Бараг хуруугаа зүсч цус гаргаж тангараг тавиад түүнийхээ төлөө зүтгэдэг. Тэр уламжлал чинь бие биенийгээ ойлгох харилцан зөвлөлдөх боломж байна гэдэг санаа юм шүү дээ.

Монголчуудын төр засах уламжлалт ёсон гэж бий. Төр дээдлэх ёс гэдэг нь өрнөдийн хууль дээдлэх ёс гэдэгтэй нэг зиндаанд яригдах асуудал. Гэтэл өрнөдийнхөн төр дээдлэх ёсыг тахиж шүтдэг мухар сүсэг мэтээр тайлбарлаад тоохгүй байсан. Нэг хэсэг манайханд ч гэсэн хүчтэй байлаа. Төрөө дээдлэх ёс хууль дээдлэх ёстой адилхан тэнд байдаг бүх зүйл байсан юм. Гэтэл бид үүнийг гаргаж ирж чадаагүй. Сүүлийн үед Г.Занданшатар гишүүн ярьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж амьдардаг

Маск продакшны захирал, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.


Маск продакшны намрын улирлын нээлтийн тоглолт эхэлжээ. Монгол хүн та инээмсэглэ тоглолтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-“Маск” продакшн байгуулагдаад 12 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тайзны 30 орчим бүтээлийг үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ намрын улирлын уран бүтээлийн нээлтээ “Монгол хүн та инээмсэглэ” шоу тоглолтоор эхэлж байна. Үзэгчид сэтгэл өндөр хүлээж авлаа. Бид үүнд ч баяртай байгаа. Хошин урлагийнхан бид үзэгчдийнхээ сэтгэлийн таашаалаар хөглөгдөж, ажиллах урам зориг авч байдаг улс шүү дээ. Цаг үе гэдэг жил жилээр өөрчлөгдөж байна. Энэ хурдыг гүйцэж уран бүтээл хийх шаардлагатай тулгарч байгаа.

-Жүжигчид гэдэг бусдын амарч байхад л ажиллаж байдаг улс юм шиг. Маск продакшн өнгөрсөн зун дэлгэцийн уран бүтээл хийгээд их л завгүй байсан сурагтай. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Эргээд харахад өнгөрсөн зун 10-аад хоног л амарсан байна. Түүхэн “Соёлын довтолгоон” киноны зураг авалтыг амжилттай дуусгалаа. Түүхэн кино гэдэг утгаараа олон хүний хүч хөдөлмөр оролцоотойгоор бүтлээ. Монголчуудын нүүдлийн амьдралаас суурин амьдрал руу шилжиж буйг харуулсан кино л доо. Энэ бүтээлээрээ монголчуудыг суурин амьдралаар амьдарч сурсныг дэлхий нийтэд таниулахыг зорьсон.

-Өнөө цагт хамтлагууд тайз, дэлгэцийн уран бүтээл зэрэг хийгээд байдаг болжээ. Тус тусынх нь онцлогийн талаар ярихгүй юу?

-Дэлгэц, тайзны уран бүтээл хоорондоо эрс ялгаатай л даа. Тайзны дүрийг би амьд дүр гэж хэлэх дуртай. Яагаад гэвэл үзэгчид бүтээж буй миний дүрийг яг дэргэдээс хардаг учраас үүнд илүү мэдрэмж шаардагддаг. Үзэгч юу хүсч байгааг өөрийн үйлдлээрээ харуулахын тулд хийх ёстой үзэгдлээ хүртэл өөрчилдөг. Түүнчлэн миний амьсгалыг хүртэл тэд мэдрэх боломжтой учир тайз гэдэг агуу урлаг. Нэг үгээр хэлэхэд амьд холбоо тогтоож байна гэсэн үг. 1000 хүн өөдөөс хараад сууж байхад өөртөө татаж тоглоно гэдэг их ур чадвар шаардана. Харин кино гэдэг нь дэлгэцэд баригдаж тоглодог болохоос биш чөлөөтэй. Зураг авалт дууссаны дараа монтажилж илүү, дутууг нь хасчихна. Гэхдээ уран бүтээлч хүн ялгааг нь мэдэрч байх ёстой.

-Өнгөрсөн зун та хичээл зүтгэлээ төрдөө үнэлүүлж гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгасан. Гавьяат болсон мэдээгээ сонсох мөчид хаана, юу хийж байв?

-Тухайн үед дүүгийнхээ хурим дээр байсан л даа. Утсаар “Баяр хүргэе. Танд гавьяат жүжигчин цол хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна” гэж дуулгасан. Эхэндээ итгэж өгдөггүй юм билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгасан юм чинь арай ч худлаа яриагүй байлгүй гэж ч бодогдоод л. Их самгардсан шүү. Тэгээд хамгийн түрүүнд эхнэртэйгээ баярт мэдээгээ хуваалцаж бэлтгэлээ базааж эхэлсэн дээ. Хүн өөрийнхөө хичээл зүтгэлийг төрдөө үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан юм бил ээ. Энэ бол “Маск” продакшны үйл ажиллагаа тогтвортой явж, үзэгчдэд хүрч байгаагийн илрэл юм даа. Өнөөдөр бид уран бүтээлийг их хөдөлмөрлөж хийж байгаа. “Маск”-ийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шан гэж ойлгож байна.

-Төрийн шагнал дагаж их хариуцлага нуруунд тань ирсэн байх?

-Шагнал гэдэг асар өндөр хариуцлага дагуулдаг л даа. Сүүлд Бавуугийн Лхагвасүрэн гуай нэг нэвтрүүлэгт орохдоо “Ид уран бүтээлээ туурвиж байгаа хүнийг үнэлж, цаашаа илүү хийж бүтээх хугацааных нь өмнө өгсөн шагнал жинхэнэ шагнал болдог” гэж хэлж байсан нь их сэтгэлд хүрсэн шүү. Нээрээ “Би чинь ид хийж бүтээж байгаа залуу хүн, цаашаа хийж бүтээх ажил их байна” гэж толгойд бодогдсон доо. Тиймээс энэ шагнал надад цааш илүү эрч хүчтэй ажиллахад ташуур болж өглөө.

-Олон жил тайз дэлгэцийн урлагт хүчин зүтгэсэн хүний хувьд өөрийгөө сориод үзэх юмсан гэж бодож явдаг дүр байдаг уу ?

-Тийм дүр олон бий шүү. Би ч хошин урлагийн гал тогоонд бараг 20 гаруй жил чанагдаж байна. Одоо тодорхой хэмжээний туршлагатай боллоо гэж өөрийгөө үнэлж байгаа. Энэ бол мэргэжлийн жүжигчний хувьд өөртөө тавьж байгаа дүн юм даа. Нэг тийм бяр амтагдана гэх нь ч юу юм. Ямар ч дүрд тоглоход өөрийгөө бэлэн байна гэж боддог болсон.

-М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нартай олон жил нэг тайзанд тоглож байна. Хамтрагчдынхаа талаар ярихгүй юу?

-“Маск”-ийг бид гурваар төсөөлдөг хүмүүс олон байдаг байх. Маск”-ийн нүүр нь юм даа. Энэ хоёргүйгээр ажил явахгүй шүү дээ. Уран бүтээл гэдэг багийн ажиллагаа, хамтын хичээл зүтгэл байдаг. Түшиг тулгуур минь юм даа.

-Салбар салбарынхан ирээдүй хойч үеэ бэлтгээд явдаг. Маск-ийн хувьд залуу хойч үеэ бэлтгэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

– Жавхлан, Ганзориг, Дэлгэрсайхан, Гэрэлцэцэг гээд олны хайр хүндэтгэлийг татсан олон жүжигчид төрж гарсан. Залуу хойч үеэ хэрхэн бэлтгэж байгаагийн илрэл нь эд нар минь юм даа.

Маск продакшны дэлгэцийн анхны уран бүтээл Хайр харуусал киноны талаар асуумаар байна. Кино хэрхэн бүтэж байв?

-Хошин урлагийн жүжигчид драмын төрөл жанрын бүтээл хийж чадахгүй гэх хандлага их ажиглагдаж байсан л даа. Бид үүнийг үгүйсгэж сэтгэл зүйн драмын кино хийхээр ярилцаад сэтгэл шулуудсан. 18-аас доош насныхан бол ойлгохгүй кино л доо. Сүүлд нь харахад алдсан, оносон юм ажиглагддаг л юм. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн дэлгэцийн чанартай бүтээл гаргасандаа баяртай явдаг.

-Жүжигчний мэргэжлийг сонгосондоо харамсах өдөр танд байсан уу?

-Харамсах юу байхав дээ. Шантрах үе харин байсан шүү. Хэцүү санагдаж хаяад явчихмаар өдрүүд надад олон байсан. Их сургуулийн гуравдугаар дамжаанаас мэргэжлийнхээ мөн чанар гээчийг ойлгож байгаа юм даа. Тэгж явсаар сургуулиа төгсч, одоо л жүжигчин гэдэг хэцүү бөгөөд асар их мэдлэг, мэдрэмж шаарддаг болохыг ойлгосоор явна.

-Мэргэжлийнхээ гоё сайхныг хэзээ хамгийн ихээр мэдэрч бахархаж байв?

-Оюутан ахуйдаа драмын театр “Худалч эхнэр” жүжиг тавьж, Жиммигийн дүрд Г.Равдан гуайн тоглож буйг үзэж байлаа. Тэгэхэд л энэ мэргэжлийн гоо сайханд татагдаж “Ямар гоё дүр вэ” гэж уулга алдаж билээ. Сүүлд сургуулиа төгсөөд “Өнгөт инээд” хамтлагт орсон хойноо “Худалч эхнэр” жүжгээс сэдэвлэн “Үнэнээ хэлээч” хөгжимт жүжиг тавихад Жиммид тоглох завшаан тохиосон юм. Мэдрэх, дурлах гэдгийг тэр дүрд тоглохдоо л ойлгож авсан даа. Энэ дүрээрээ “Гэгээн Муза” наадмын эрэгтэй шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа.

-Та бүхэн тоглож буй жүжгийнхээ санааг өөрсдөө зөвлөөд гаргахад амар биш байх. Гол төлөв ямар төрлийн, ямар зохиолоос сэдэвлэж жүжгийн зохиолоо боловсруулдаг вэ?

-Бид зохиолч, найруулагчид биш жүжигчид. Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул дунд амьдардаг гэж би боддог юм. Зөвхөн зохиол бүтээлээс ч биш, энгийн амьдралаас ч содон сонирхолтой зүйлийг эрэлхийлж байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг хэзээ ч таагдашгүй оньсого байдаг учраас уран бүтээлчид түүнийг хайж эрэлхийлж олохын төлөө тэмцдэг. Хэцүү юм шиг ч, гайхамшигтай мэргэжил юм даа.

-Сүүлийн үед нийгэм хошин урлагийн уран бүтээлчдийг шүүмжлэх хандлага ажиглагдах болсон. Энэ талаарх таны бодол?

-Уран бүтээлд драм, инээдмийн төрөл жанр, сонгодог урлаг, балет, дуурь гэх мэт олон төрөл бий. Уран бүтээлчид хүн үзэх л юм хийх хэрэгтэй. Энэ бол урлагийн зарчим, бичигдээгүй хууль шүү дээ. Энэ цаг үед ажиллаж амьдарч байгаа уран бүтээлчид бүгд л СУИС, КУДС л төгссөн байгаа. Цөөхөн хэд нь л гадаадад энэ төрлийн боловсрол эзэмшсэн байгаа. Нарийн ярихад нэг багшийн шавь нар ч олон бий. Тэгэхээр бидэнд энэ салбарынхан ийм, тэд нар тийм гэсэн ойлголт байж болохгүй. Мэдээж алдаа оноо бол байна. Үүнийг дагаад тодорхой хэмжээний шүүмжлэл хэрэгтэй. Би бол шүүмжлэлд эмзэглээд байдаггүй. Мэргэжлийн талын шүүмж, хувь хүний үзэл бодлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зөв шүүмжийг нь авч уран бүтээлдээ тусгаж хэрэгжүүлж өгдөг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхбат: Сүхбаатар дүүрэгт бүлэг залуус хар тамхины хэрэгт холбогдсоныг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Алба хаагчид оройн 23:00-05:00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар энэ сарын 3-4-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харьяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын, тасгийн дарга, хурандаа Б.Энхбатаас тодрууллаа.


Шөнийн Улаанбаатар хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хэрхэн ажиллаж байна?

-Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, судалсны үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн баталсан төлөвлөгөөний дагуу “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд цагдаагийн алба хаагчид оройн 23.00-06.00 цагийн хооронд хотын иргэдийн амар тайван байдлыг хангахын тулд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн хууль дүрмийн хэрэгжилт, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй. Бид бүхэн шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглах үүднээс газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлж, эргүүлийн үйл ажиллагаандаа ашиглах болсон. Ингэснээр гэмт хэрэг гарсан газарт хурдан очих, хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор байр зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Хэсэгчилсэн арга хэмжээ энэ сарын 1-нээс ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээ богино хугацаатай боловч цаашид гэмт хэрэг, нөхцөл байдалд хийсэн судалгаан дээр тулгуурлаж, цаг хугацаагаа өөрчлөх байдлаар үргэлжлүүлэн ажиллана. Цагдаагийн байгууллага байнгын эргүүлийн үйл ажиллагааг явуулж, хамгаалалтын газар 24 цагаар ажилладаг.

-Энэ сарын 3-4-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байгаа гэв үү?

-Шөнийн цагаар гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 3-4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт бүлэглэн, хэсэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эргүүлийн үйл ажиллагааны явцад таслан зогсоосон. Одоо шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шөнийн эргүүлүүд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг түүгээр үйлчилдэг 351 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу шалгалт хийжээ. Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойш гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан. Өглөөний 06.00 цагаас алба хаагчдыг сэлбэж, автобусны буудал дээр эргүүл гарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн тайван зорчих нөхцөл бололцоонд анхаарч байна гэсэн үг.

-Шөнийн цагаар ямар гэмт хэрэг их гардаг юм бэ?

-Шөнийн цагаар булаалт, дээрэм, хулгайн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэх тохиолдол их гарна. Улмаар танхайрах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг ч үйлдэгдсэн байдаг. Урьдчилан сэргийлж ажиллаж байгаа учраас гэмт хэргийн гаралт буурсан нь ажиглагддаг.

-Сүүлийн үед залуучууд архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэж гэмт хэрэгт холбогдож байна гэсэн үү?

-Гэмт хэргийн статистик судалгаанаас харахад залуучууд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их болсон. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд өөрсдөө ухамсартай байж, хичээх ёстой. Тэд бусдын нөлөөнд автах, олуулаа наргиж, цэнгэдэг. Дараа нь насан туршдаа харамсаад барахгүй хор хохирол амсч, гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол ч бий. Нэг ёсондоо эрх чөлөөгөө хязгаарлуулах үйлдлийг зөвхөн хувь хүн, өөрөө гаргадаг. Тиймээс хүн бүхэн, залуус ухамсартай байж, ганц олдох амьдралаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй. Иргэд, залуучууд архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэж, хэвших нь чухал. Хүйтний улирал болох гэж буйтай холбогдуулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс осгож, амь насаа алдах тохиолдол гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг анхааруулъя.

-Шөнийн цагаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Баар, цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ямар нэг гэмт хэрэг зөрчил гаргаагүй байхад бид арга хэмжээ авахгүй. Харин шөнийн цагаар хуулийн хүрээнд хугацаа хэтрүүлэн ажиллаж буй баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгууллагуудад хандаж, мэдэгддэг. Бид мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтарч зочид буудал, баар цэнгээний газруудад шалгалт хийдэг. Иргэд бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрэм, журмын хүрээнд явуулах ёстой. Эргүүлийн чиглэл хүрээгүй газрууд гэж бий. Тэр бүрт хүрч ажиллахыг зорьж байгаа юм. Эргүүл хамгаалалтын газраас гадна харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчид ч гэсэн нэгдэн шуурхай ажиллаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “Авьяаслаг монголчууд” дээр шавж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Нийслэлийн удирдлага нэг ч
төгрөгийн зардалгүй буурь сэлгэнэ” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Гацууртын Л.Чинбат
ганцаараа тариагаа хурааж,
бусад нь түүний “Авьяаслаг
монголчууд” дээр шавж байна” хэмээн өгүүлснийг уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн О.Батнасан: Эрдэнэбүрэнгийн
УЦС-ын төсөл гараанаасаа
хөдөлсөн хэмээн ярьсан байна.

Цагдаагийн ерөнхий
газрын Хар тамхитай
тэмцэх газрын мөрдөн
шалгах хэлтсийн мөрдөгч,
ахмад Х.Сайнжаргал: Цэрэнчимэдийн Баяраа биедээ “мөс” гэх бодисыг
хадгалсан, бусдад худалдаалсан үндэслэлээр шалгагдаж байсан хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

С.Ламбаа: Салбарын хөгжилд халаа, сэлгээ хамгийн
том гацаа болж байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт үзэл бодол” нүүрт Хүйсийн тэгш
эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах: МУГЖ эмэгтэй АНУ руу уран
нугаруулах гэж авч явсан охиныг мөнгө
олсонгүй гэж зодож гудамжинд гаргасан хэмээн ярьсан байна.

Монгол Улсын урлагийн
гавьяат зүтгэлтэн,
“Пентатоник” наадмын
таван удаагийн шагналт,
Монголын хөгжмийн
зохиолчдын холбооны
шагналт, хөгжмийн
зохиолч Л.Балхжавын “Миний
дуунууд-2018” тоглолт
энэ сарын 26, 27-нд “UB
palace”-ын концертын их
танхимд болох юм. Тэрээр “Миний дуунууд”
тоглолтын маань
хорин жилийн ой
тохиож байна хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

NBA-гийн шинэ улирал
хаяанд ирлээ хэмээн “Спорт” нүүрт өгүүлэв.

Төмөр замын салбарын “акул”-ууд төгссөн
Тээврийн удирдлагын анхны бакалаврын анги хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлсэн байна.

Оросыг сорих геополитик л
явж байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Флипп Мэрлин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Флипп Мэрлин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Дараа нь Ноён Флипп Мэрлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардан авч, цаг зав гарган уулзаж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн эрхэмсэг Элчин сайд Монгол Улсад ирэх, Монголын түүх соёл, хүн ардыг таних мэдэх, хамтран ажиллах хүсэлтэй байсан нь ийнхүү ажил хэрэг болж, Элчин сайдаар ирсэн тул цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллахаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын гээд бүхий л түвшний харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Ф.Мэрлиний олон жилийн дипломатчийн туршлага нь өндөр хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн уулзалтын үеэр талууд Европын холбооноос манай улсын хөдөө, аж ахуйн, мал, аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.


Манай хоёр улс 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Франц улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо Элчин сайдын яамдаа тус, тус нээн ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын охидын өдрөөр 600 охин чууллаа

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2018 онд энэ өдрийг “Охидтой хамт: Чадварлаг охидын хүч чадал” /With her: A skilled girl force/ хэмээх сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зорилт тавьсан.

Уг өдрийн хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж ,гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм. Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ үг хэлсэн юм.

Монгол улсын хэмжээнд 2017 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр 0-18 насны 587,250 охид байгаа бөгөөд 0-4 насны 191,702, 5-9 насны 167,007, 10-14 насны 113,948, 15-18 насны 114,593 охид байна.Энэхүү охидын чуулга уулзалтанд 70 гаруй сургуулийн 600-аад охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцлоо.Урилгаар өөр өөрийн салбартаа амжилт гаргасан охидын үлгэр дуурайлал болсон дуучин Д.Уламбаяр, жүжигчин Б.Мишээл, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэг, Загвар өмсөгч С.Төгс нар хүрэлцэн ирж охидтой бага нас хэрхэн өнгөрсөн, бага насны мөрөөдөл зорилго, хэрхэн амжилтанд хүрсэн талаараа чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг өнгөрөөлөө.