Categories
мэдээ спорт

Залуучуудын олимпоос буудлагын төрлөөр алт авлаа

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимпоос монгол охин Э.Энхмаа аваргын алтан медаль хүртлээ. Тус олимпийн буудлага спортын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексик тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорчээ.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тэрбээр 2019 оны төсвийн төсөлд хууль зөрчсөн зүйл заалтууд орж ирснийг шүүмжилж “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа, Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой” гэсэн юм. Мөн гишүүдийг 2019 оны төсвийн төслийг ахин нягталж хараад, намчирхсан, улс төржсөн, үр ашиггүй зардлуудаасаа зоригтойгоор татгалзах, орлогыг хийсвэрлэн өндрөөр төсөөлсний хийг гаргахад анхаарахыг хүслээ.

Мөн тэрбээр өнөөдөр 18:00 цагаас 2019 оны төсвийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайдын яамдын фейсбүүк хуудсууд албажлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Фейсбүүк компани өөрийн төв оффистоо урьж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцсон.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг дэлхийд сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцолж, юуны түрүүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Фейсбүүк хуудсыг албажуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн билээ. Фейсбүүк компаниас дээрх уулзалтын үеэр манай талаас тавьсан хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгож, Монгол Улсын 17 Элчин сайдын яамдын цахим хуудсыг албажуулснаа ГХЯ-нд мэдэгдлээ. Ингэснээр гадаад оронд оршин суугаа монгол иргэд үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй юм.

Цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах, Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлахад ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Фейсбүүк хуудас нь баталгаажсан ДТГ-уудын хаяг

Хот Улс ДТГ-ын нэр Фейсбүүк холбоос
1. Астана Бүгд Найрамдах Казахстан Улс БНКУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Republic-of-Kazakhstan-1963210810632267/
2. Будапешт Унгар Улс Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Budapest-1490672767918116/
3. Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улс БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongolianEmbassy/
4. Варшав Бүгд Найрамдах Польш Улс БНПУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/ESYWAW/
5. Вашингтон Америкийн Нэгдсэн Улс АНУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongoliaDC/
6. Вена Бүгд Найрамдах Австри Улс БНАУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Vienna-1768262430068047/
7. Канберра Австралийн Холбооны Улс Монгол Улсаас АХУлсад суугаа ЭСЯ https://www.facebook.com/MongolianEmbassyAU/
8. Лондон Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс ИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433/
9. Москва Оросын Холбооны Улс ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/embasmongru/
10. Ром Бүгд Найрамдах Итали Улс БНИУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongolianEmbassyItaly/
11. Прага Чех Улс Чех Улс дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Czech-Republic-420214891411555/
12. Сөүл Бүгд Найрамдах Солонгос Улс БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/embassy.mongolia.31
13. Сингапур Бүгд Найрамдах Сингапур Улс БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/EmbassyOfMongoliaInSingapore/
14. Токио Япон Улс Япон Улс дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongolEmb/
15. Ханой Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс БНСВУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MonEmbHanoi/
16. Стокгольм Шведийн Вант Улс Шведийн Вант Улс дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/
17. Женев Швейцарийн Холбооны Улс НҮБ дахь Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газар https://www.facebook.com/MongolianEmbassyGeneva/
Categories
мэдээ нийгэм

Бүргэдчин охин “Айшолпан сан” байгуулснаа зарлав

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бүргэдчин Н.Айшолпан аав, ээжийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр тэрээр “Айшолпан сан” өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлажээ. Бүргэдчин охин тус сангаараа дамжуулан амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.

“Айшолпан” сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып ажиллах ажээ. Тэрээр “Айшолпан маань багаасаа их тусархаг хүүхэд байсан. Мөн том болоод ард түмэндээ тусаа хүргэдэг хүн болно хэмээн мөрөөддөг байлаа. Өнөөдөр түүний хүсэл мөрөөдөл биелж байна” гэжээ.

Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар, саяхан болж өнгөрсөн Бүргэдийн баяр”-т оролцсон жуулчдын 60 гаруй хувь нь Н.Айшолпаны тоглосон “The Eagle Huntress” баримтат киноноос бүргэдийн талаар мэдээлэл авч хүрэлцэн ирсэн аж.

Тус сангийн үүсгэн байгуулагчдын нэг Ш.Айзере Монгол орон болон казахын бүргэдээр ан авлах урлагийг дэлхийд таниулсан Н.Айшолпан охины нэрэмжит сан хүүхэд багчуудад боловсрол олгох үйлсэд ч томоохон хувь нэмрээ оруулах болно гэдгийг онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Ихэр бүсгүйчүүд Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

Бельгийн вант улсын орон нутгийн сонгуульд Монгол ихэр бүсгүйчүүд өрсөлдөж байна.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж.

26 настай бүсгүйчүүд хоёул хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Одоогийн байдлаар Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт 6-д жагсаж байна.

Д.Золжаргал 2009 онд Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим донтолтын эсрэг арга хэмжээг улсаас авах нь зүйтэй гэв

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японы боловсрол судлаач профессор Оги Наокийг хүлээн авч уулзлаа.

Профессор Оги Наоки нь дунд сургуульд 22, их сургуульд 22 жил багшилсан 200 гаруй ном бичсэн Япон улсдаа боловсролын чиглэлээр тэргүүлэх судлаачдын нэгт зүй ёсоор тооцогддог байна. Тэрбээр манай улсад ирсэн даруйдаа ЕБС, оюутны дотуур байраар зочилжээ. “Монголын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, цалин хөлс бага, хүнд нөхцөлд багш нар шантралгүй ажиллаж байгаа нь сэтгэгдэл төрүүллээ” хэмээн уулзалтын эхэнд тэрбээр онцолсон юм.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Таны хэлсэнчлэн нэг ээлжтэй байвал хүүхэд сургууль дээрээ хөгжих боломж илүү бүрдэнэ. Бид ирэх хичээлийн жил гэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг үгүй хийнэ. Боловсролын салбарын төсөв хасагдаагүй, ирэх онд 100 гаруй сургууль баригдахаар нөхцөл байдал өөр болно” гэлээ.

Профессор Оги Наоки нь хүүхдийн ялгаварлан гадуурхлын талаар онцлон судалж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан энэ асуудалд онцгой анхаардгийн хувьд дээрх сэдвээр харилцан санал солилцлоо.

Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн дунд гадуурхал цахим орчинд явагддаг болохыг “Цахим гадуурхал цаашаа” аяны үеэр мэдсэн. Үүний дараа “Unfriend” аяныг өрнүүлж байна. Хэрэв Япон улсад сайн туршлага байдаг бол бид хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм.

Японд гадуурхалд өртдөг хүүхдийн тоо жилд 32 мянгад хүрдэг. Цахим орчин буюу интернетээс хамааралтай хүүхдийн тоо 900 мянга гаруйд хүрдэг байна. 2015 онд “Гадуурхлын эсрэг хууль” баталсан ч орчин нөхцөл өөрчлөгдөхийн хэрээр хуулийг дахин боловсронгуй болгох шаардлага тулгарч, шинэчлэн найруулах ажил эхэлжээ. Япончууд хүүхэд гадуурхагдаж байна уу гэдэгт биш гадуурхагдсан хүүхэд юу мэдэрч болох вэ гэдэг ойлголтыг нийгэмд түгээхийг зорьж, харах өнцгөө өөрчилжээ. Харин ДЭМБ-аас өвчинд тооцсон цахим донтолтын тухайд тухайн хүүхэд өөрөө зайлсхийхэд хэцүү учраас сургууль, орон нутгийн удирдлага, улсаас бодлогоор арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй гэж үзэж буйгаа хуваалцлаа.

Цахим донтолт, цахим гадуурхал, хөгжиж буй улсаас илүүтэй хөгжингүй орнуудад тулгарч байна. АНУ гэхэд “дахин нэг бодож үзээч” гэх уриатай хөдөлгөөн өрнүүлснээр цахим гадуурхлыг 90 хувь бууруулсан туршлага байдаг байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөнийг аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илтгэж, цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарах асуудлыг тодруулахад уг зөвлөгөөний зорилго оршино.

Зөвлөгөөнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Засаг Даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцоно.

Монгол соёл өвийн тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд сургуулийн ойролцоо эргүүл хийж байна

Хүүхдүүд хичээлдээ явах замдаа зам, гарцаар хөндлөн гарахад тусалж, тэдний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төвийн Жаргалант сумын сургуулиудын эцэг, эхчүүд замын уулзварууд дээр эргүүл хийж байна.

Ховд аймгийн төв Жаргалант сумын сургуулийн орчимд эцэг эхчүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн хоёр ээлжээр эргүүл хийж байгаа юм. Эргүүлд гарахдаа замын хөдөлгөөний дүрэм зохицуулах ногоон хантааз өмсөж, сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх, хичээл орох болон тарах цагуудад замын хөдөлгөөнийг зохицуулж байна.

Энэхүү зохицуулалт хүүхдүүд гэлтгүй ахмадууд, өндөр настнууд, зорчигчдыг зам хөндлөн гарах үед осол гэмтлээс хамгаалах чухал арга хэмжээ болж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумьяабазар Торонто хотноо ажиллалаа

“Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын 2018 оны 76 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараар ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 9-10-ны өдрүүдэд Торонто хотноо ажиллалаа.

Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа билээ. Иймд ажлын хэсгийнхэн Торонтогийн хөрөнгийн бирж, Канадын Экспортыг хөгжүүлэх сангийн удирдлагуудтай тус тус уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд байлцав.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин С.Гантогоо “Хайрын түүх” нэртэй шинэ дуу гаргажээ