Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг хүргэж байна. УИХ-аар ирэх долоо хоногт 2018 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Уг төсвийн төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа билээ. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэх юм.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

Аравдугаар сарын 15-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 сарын 6-ны мягмар гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2018.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Ажлын хэсэг байгуулах тухай /Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Hийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайлан;

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;

– Ажлын хэсэг байгуулах тухай /Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

10 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлт;

– Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “ Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн орлого, зарлагыг тооцсон талаар Сангийн яамны мэдээлэл сонсоно.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн 2013.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

АРАВДУГААР САРЫН 18, 19-НИЙ ПҮРЭВ, БААСАН ГАРАГТ 10.00 ЦАГ

– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2018.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 4 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

– Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

– Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн 2013.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Бусад;

– Ерөнхий сайдын мэдээлэл: Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцийн талаар.

Categories
мэдээ цаг-үе

Д.Батжаргал: Японы 3.5 сая доллараар боссон үйлдвэрийг гадны нөлөөтэй шатсан гэж ярьж байсан

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос ойрын хоёр жилд хог хаягдал боловсруулах 25 үйлдвэрийг ашиглалтад оруулна. Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эко парк Улаанбаатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалтай ярилцлаа.


-Холбоогоо танилцуулахгүй юу?

-Манай холбоо 2005 онд байгуулагдсан. Манай холбоонд хог хаягдал дахин боловсруулдаг 21 үйлдвэр харьяалагддаг. Улаанбаатар хотын хэмжээнд 156 цэгт хог хаягдлыг цуглуулж, манай холбооны 21 үйлдвэрт нийлүүлдэг.

-Сүүлийн үед хуруу зайг цуглуулж байгаа тухай мэдээлэл байна.

-Тийм. Манай холбооны зүгээс хуруу зайг цуглуулах ажил зохион байгуулж эхэлсэн.

-Хуруу зайг яагаад сонгох болов?

-Үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд гэж ойлгож болно. Учир нь энэ бүтээгдэхүүнийг дахин ашиглах ямар ч боломжгүй. Бусад бүх хогийг дахин ашиглаж, ямар нэгэн бүтээгдэхүүн хийж болдог бол хуруу зайг тэр чигт нь устгахаас өөр зам байхгүй. Дахин ашиглах технологи ч байхгүй. Дээр нь ашиглаад дууссан энэ хуруу зай маань байгальд аюултай хогонд тооцогддог. Байгаль орчныг маш хүнд хорт элементээр хордуулахаас гадна хэдэн зуун жил устаж алга болдоггүй. Энэ утгаар нь манай холбоо энэ зайг цуглуулж аюулгүй болгох ажил сэдэж байгаа юм.

-Төр энэ асуудлыг хариуцахгүй юу?

-Аюултай хог хаягдлын хуулиар төр хогийг аюулгүй хадгалах зориулалтаар газар гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл одоо болтол газар шийдэгдээгүй байгаа. Тийм учраас бид ямар ч тохиолдолд энгийн хогтой хамт булж болохгүй гэдэг утгаар цуглуулах шаардлагатай гэж үзсэн.

-Хэдийнээс цуглуулж эхэлсэн бэ?

-20-иод хоногийн өмнөөс.

-Хэзээнээс хуруу зай аюул дагуулж эхэлдэг вэ?

-Одоо бид хэрэглэж байхад ямар ч аюулгүй. Харин хог болгож булаад, бүрхүүл нь задраад ирэхээр байгальд маш их хортой.

Бусад зайнууд хоргүй юм уу?

-Жижиг зайг л боловсруулах боломжгүй. Томрох тусмаа боловсруулалтад орно. Жишээлбэл, аккумлятороос тугалга гардаг болохоор дахин боловсруулж болно. Тиймээс энэ хуруу зайнд анхаарал хандуулахгүй бол болохгүй болчихоод байгаа.

-Хөнөөлийн хэмжээг тодорхойлох боломжтой юу?

-Нэг хуруу нэг куб метр хөрс, 800 литр ус бохирдуулна.

-Манайхан жилд хэр хэмжээгээр хэрэглэдэг бол?

-Зөвхөн Улаанбаатарт жилд гурван сая хуруу зай хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Гэтэл хуруу зай хэрэглээд бид хэдэн жил болж байгаа билээ. Өнөөг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа байхгүй юу.

-Хилээр орж ирсэн тоог гаргаж болохгүй юу?

-Ганзагын наймаагаар орж ирдэг болохоор бүрэн тоог гаргаагүй байна.

-Та бүхэн цуглуулсан хуруу зайгаа яах вэ?

-Цуглуулчихаад дараа нь газар авч, технологийн дагуу хадгалах ажил зохион байгуулна.

-Аюулгүй хадгалахад хэр их зардал гарах бол?

-Цөмийн хаягдлыг хадгалахад маш өндөр технологи шаарддаг бол энэ хаягдлыг хадгалахад тийм их хэмжээний зардал гарахгүй.

-Та бүхэн энэ талаараа төр засагт хандсан уу?

-Уг нь бүгд л мэдэж байгаа л даа. Ярихаар бүгд дэмжээд, толгой дохиод байдаг юм. Тэгсэн мөртлөө гараа хөдөлгөөд, дэмжиж байгаа юм алга. Хэн ч энэ талаар юу ч хийхгүй байгаа учраас бид эхлүүлж байна.

-Төр яг юу хийх ёстой вэ?

-Эхний ээлжинд газар олгоод, төсөв хийх ёстой. Хаана, ямар хэмжээ, хугацаатай байгууламж барих гээд олон ажил байгаа. Бид бол үнэгүй цуглуулж байгаа. Хог хаягдлын устгалын хураамж байх ёстой.

-Хог хаягдлын тухай хуульд энэ тухай байхгүй юу?

-Хуульд бий. Гэхдээ аюултай хог, хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлыг үүсгэгч нь өөрөө хариуцна гээд заачихсан. Тэгэхээр нийслэлийн 1.3 сая оршин суугч хариуцах болж байгаа юм. Энэ бол бүтэхгүй асуудал. Тийм учраас төр анхаарал хандуулах шаардлагатай болсон.

-Та нар хуруу зайг яаж цуглуулж байна?

-Бид сонинд зар тавих маягаар явж байна. Аж ахуйн нэгжүүдээр зар тарааж байна.

-Хүмүүс авчирч өгч байна уу?

-Харин санасныг бодвол хүмүүс, аж ахуйн нэгжүүд идэвхтэй байна. Зарим аж ахуйн нэгжүүд өөрсдөө авчирч өгч байгаа. Бид зөвхөн энэ хаягдалд зориулж хогийн сав хийгээд зарим супер маркетуудаар тавьсан. Зарим байгууллага нэлээд их хэмжээгээр цуглуулчихаад бидэн рүү утасдаж байна.

-Сургуулиуд хэр оролцож байна?

-Идэвхтэй оролцож байгаа. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Цэрэнбат идэвхтэй оролцсон сургуулиудад “ногоон гэрчилгээ” олгож байгаа.

-Энэ ямар учиртай гэрчилгээ вэ?

-Байгаль орчиндоо ээлтэй байгууллага гэсэн үг. Аймгуудаар энэ аян өрнөж байгаа.

-Нийслэл хэр дэмжиж байгаа вэ?

-Сайн дэмжиж байна. Бид хоёр жилийн турш сургуулиудад ямар хогийг дахин боловсруулдаг, ямар хогийг аюултай хог гэж үздэг талаар сургалт явуулсан. БШУСЯ, БОНХЯ сургалт явуулах 10 сая төгрөг гаргаж чадахгүй байна.

-Байгаль хамгаалах олон сан байдаг. Тэдэнтэй уулзаж үзсэн үү?

-Байгаль хамгаалах нэртэй олон сан байдаг. Тэд яг бүтээлчээр юм хийдэггүй. Зөндөө мөнгө орсон гэдэг. Бодит юм хийж байгаа бидэнд хөрөнгө олддоггүй юм.

-Гадны орнууд хорт хаягдал устгах хөрөнгөө яаж босгодог вэ?

-Бид Японтой нэлээд өргөн харилцаатай. Тэнд борлуулалт дээр татвар тавих замаар хаягдал устгах хөрөнгөө босгодог.

-УИХ-ын гишүүдэд хандаж үзсэн үү?

-Н.Учрал гишүүн сайхан хүлээж аваад, дэмжсэн. Бусад нь бас дэмжээд байгаа юм шиг боловч, ажил хэрэг болгох гэхээр л таг болчихдог.

-Манайд хог боловсруулах ажил ямар түвшинд байгаа вэ?

-Одоо байгаа дээр нэмээд ойрын хоёр жилд 25 хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Санхүүжилтийг манай холбоо шийдсэн.

-Улаанчулуутын хогийн цэг дээр барьсан үйлдвэр яагаад шатсан бэ?

-Мэдэхгүй. Японы 3.5 сая доллараар боссон үйлдвэр шүү дээ. Хожим дуулахад гадны нөлөөтэй шатсан гэж ярьж байсан.

-Хятад руу гаргадаг хаягдлаа дотооддоо боловсруулж болохгүй юу?

-Хятадууд хаягдал авахаа зогсоосон. Хүмүүс анзаараагүй байх. Манай хаягдал боловсруулах үйлдвэрүүд жил шахам хугацаанд зогссон. Одооноос бүгд ажиллаж эхэлж байна.

-Шилний болон ажилласан тосыг боловсруулж болохгүй юу?

-Энэ асуудлыг шийдсэн, удахгүй үйлдвэрүүд ашиглалтад орно. Бас нохойны арьс боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Бид хогийг шатаах тухай ярьсаар 20 гаруй жил болсон. Одоо харин бүх хогоо цогцоор нь боловсруулах боломжтой болж байна.

-Хаягдал цаас авах зар явж байна?

-Хаягдал цаасны үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Гэхдээ цаасыг өөрсдөө явж цуглуулбал үйлдвэр алдагдалд орно.


Categories
мэдээ нийгэм

Сэлбэ зуслангийн зүүн талын авто замыг энэ сарын 19-нд нээнэ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1 км авто замын ажил 95 хувьтай байна.Өнөөдрийн байдлаар асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажлыг хийж байна.

Уг авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр нээнэ.

Categories
мэдээ нийгэм

Гар одтой, цагаан луу өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 6, Гар одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7:12 цагт мандан, 18:05 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголчууд бид ёс суртахуунтай байх ёсгүй юу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Танайд өнжье” буланд “Хот болох амбицтай Ханбогдын
нэг өдөр” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Монголчууд бид
ёс суртахуунтай
байх ёсгүй юу” хэмээн өгүүлснийг уншаарай.

“Улс төр” нүүрт Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд С.Чинзориг: Эдийн засгийн өсөлтийн үр
шимийг ард түмнийхээ бодит орлогыг
нэмэгдүүлэхэд чиглүүлнэ хэмээн ярьсан байна.

Монгол Улсын Ерөнхий
сайд асан Д.Бямбасүрэн: Нийгэмдээ таалагдах гэхээсээ мэхлэх гэж
оролдох нь их болчихсон юм уу даа хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

“Спорт” нүүрт Волейболын дээд
лигийн аварга, хошой
мөнгөн медальт, хавар,
намрын тэргүүн лигийн
аварга, үндэсний шигшээ
багийн ахлагч асан олон
улсын хэмжээний мастер А.Мөнхбаяр: Монгол
хүүхдийн цусанд
нь баг болох чадвар
байдаггүй хэмээн ярьсан байна.

YOUTUBE дэх хоёр
зохиолоос үүдээд… хэмээснийг “Соёл урлаг” нүүрээс хүлээн авч уншаарай.

Хот суурины ус хангамж,
ариутгах татуургын
ашиглалт, үйлчилгээг
зохицуулах зөвлөлийн
дарга Ж.Батсуурь: Ус сувгийн удирдах
газраас төвлөрсөн ус хангамжийн
системээр дамжуулж буй ус нь
халдваргүйжүүлэлт, ариутгал, чанарын
лабораториор байнга хянагддаг хэмээн “Энэ тухай” нүүрт ярьсан байна.

БХЯ-ны СБТГ-ын Орон
нутгийн хамгаалалт, улсын
дайчилгааны хэлтсийн
дарга, дэд хурандаа С.Ванчинхүү: Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн
төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжтой хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

АНУ-ын зүгээс
Хятад руу
цөмийн
технологи
гаргахыг
хязгаарлалаа хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол орны өнөөгийн байдлыг өөр, өөрсдийн нүдээр шинжиж, гэрэл зургийн хальснаа буулгасан олон улсын гэрэл зурагчдын бүтээлийг дэлгэх “Өнөөдрийн Монгол” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галейрейд нээгдлээ. “Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зургийн сурвалжлагчдын хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, ОХУ-ын “TASS”, “Rossiya segodnya” агентлаг, БНХАУ-аас “Xinhua” News Agency & CNTV, Япон улсаас “Kyodo News”агентлагийн гэрэл зурагчдын энэ сарын 8-14-нд Монголын өнцөг булан бүрт долоо хоногийн турш авсан гэрэл зургууд анх удаа нэг доор олны хүртээл болно гарах гэж байна.

Япон мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, мөн “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай Хиегү нарын шилдэг гэрэл зурагчид уг төслийн хүрээнд манай улсад ирээд байгаа юм. Манай улсаас уг төсөлд Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид оролцсон юм.

Categories
гадаад мэдээ

БНХАУ, Малайз, Тайланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ

БНХАУ, Малайз, Тайландын Зэвсэгт хүчнүүд энэ сарын сүүлээр цэргийн хамтарсан сургуулилт хийхээр тохиролцсон гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. “Энх тайван ба нөхөрлөл 2018” нэртэй цэргийн сургуулилт 10 дугаар сарын 20-29-ны хооронд Малайзын хоёр муж болон тус улсын эргээс холгүй далайд болно гэж мэдэгдэлд дурджээ.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 692 албан хаагч, тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц, нисдэг тэрэг тээвэрлэгч хоёр хөлөг онгоц, гурван “Ил-76” тээвэрлэгч нисэх онгоц, хуягт дөрвөн машин оролцох ажээ.

Энэхүү цэргийн сургуулилт нь Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, гурван орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд ямар нэг улсыг чиглэсэн үйл ажиллагаа биш юм гэж яам мэдэгдэлдээ онцоллоо.

Categories
гадаад мэдээ

Манай улсын 15,478 иргэн Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байна

Өнөөдөр Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоог улс улсаар нь танилцуулжээ. Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн асуудлаар Өмнөд Солонгосын парламентын ажлын хэсэг засгийн газарт аудитын шалгалт явуулж байгаа юм. Үүний үр дүнд одоогийн визний бодлогын цоорхойг олж, засварлах зорилготой байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост 2.3 сая гадаадын иргэн оршин сууж байгаагийн 14.5 хувь буюу 335,433 хүн визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгаа ажээ.

Тэдгээрийн хамгийн олон нь буюу 36 хувь нь (120,000 орчим) Тайландын иргэд байна. Энэ нь Өмнөд Солонгост оршин суугаа нийт 188,206 Тайланд хүний 65 хувь болж байна.

Хятадын иргэд нийт гадаад иргэдийн бараг тал нь (1.059 сая) болж байгаа ч 6.7 хувь нь (70,000 орчим) хууль бусаар суугаа ажээ.

Монголоос Өмнөд Солонгост нийт 44,272 хүн оршин сууж байгаагийн гуравны нэг орчим нь буюу 15,478 хүн хууль бусаар амьдарч байна.

Казахстаны 30,525 иргэний бас гуравны нэг орчим нь (11,746) визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаа гэнэ.

Тайланд, Хятад, Монгол, Казахстаны иргэд нийт хууль бус цагаачдын 65 орчим хувийг бүрдүүлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

АСЕМ-ийн соёлын наадамд Г.Ариунбаатар оролцоно

Ази, Европын 53 орны удирдагчид энэ сарын 18,19-нд Брюсельд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. АСЕМ-ийн үеэр буюу аравдугаар сарын 18-30-ны хооронд урлаг соёлын наадам зохион байгуулагдах аж. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ. Тэрбээр энэ сарын 18-ны өдөр ая дуугаа өргөх юм байна.

Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болох гэнэ. Наадмын үеэр циркийн үзүүлбэр, бүжиг, кино, хөгжил, дуу гэх мэт урлагийн маш олон төрлөөр тоглолт зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Хогийн цэгийг ойжуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан хуучин хогийн цэгийн орчмыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийн тав тухтай орчныг бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар, Инчеон хотын Байгаль орчны газрууд хамтран Инчеон хотын санхүүжилтээр хийх бөгөөд газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахад төслийн зорилго оршиж байгаа юм.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд эхэлсэн эхний ээлжийн ойжуулалтад Инчеон хотын захиргааны төлөөлөгчид, тус хотын иргэдийн төлөөлөл, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид, байгаль хамгаалагчид, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэд оролцлоо. Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 20,6 хувь нь хүчтэй, 74,5 хувь нь дунд зэргийн доройтолд өртсөн байдаг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.