Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн тооллого явагдаж байна

Image result for Галт зэвсэг

ЦЕГ-аас аравдугаар сарын 12-с эхлэн 45 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Галт зэвсгийн тооллогоор 2016 онд нийт галт зэвсэг эзэмшигчдийн 70.6 хувь, 2017 онд 78.1 хувь нь хамрагдаж байжээ. Мөн тооллогын явцад галт зэвсэг, сумны хууль бус үйлдэл, наймааг таслан зогсоох ажиллагааг явуулах юм байна.

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 зүйлийн 5.6.5 дахь хэсэгт зааснаар иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Иймд иргэд олон нийт та бүхэн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшдэг, өмчилдөг галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд нь бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Эрдэнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн батлан даалтад гаргах захирамж гаргажээ

Image result for Шинэ эхлэл

“Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс баривчилсан тухай мэдээлж байсан. Кембрижийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг тус сургуулийн захирлыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юм. Энэ сарын 10-нд түүнийг цагдан хорьсон бөгөөд 48 цаг саатуулах хугацаа нь өнгөрсөн баасан гарагт дуусчээ. Үргэлжүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт хүсэлтээ уламжилсны дагуу хяналтын прокурорууд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал хүргүүлжээ. Харин тус шүүхийн шүүгч “Л.Эрдэнийг цагдан хорих шаардлагагүй” хэмээн батлан даалтад гаргах захирамж гаргасан аж.

Categories
мэдээ улс-төр

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ

Энэ онд Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга урилгадаа “Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт өргөжин хөгжиж, эдүгээ бид Азийн бүс нутагт урт удаан хугацаанд нөхөрлөж ирсэн найрсан түнш улс орнууд болсон билээ.

Дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийг тохиолдуулан хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон сайхан арга хэмжээг хоёр талаасаа амжилттай зохион байгуулж байгааг тэмдэглэхэд таатай байна. Таны өвөр эцэг, БНАСАУ-ын Их удирдагч Ким Ир Сен Монгол улсад албан ёсоор айлчилсан нь Монгол, Солонгосын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал байсныг тэмдэглэхийн ялдамд таныг манай улсад айлчлахыг урьж байгааг минь хүлээн авна уу.

Монгол улс, БНАСАУ-ын үе, үеийн удирдагчид бат бэх үндэс суурийг нь тавьсан манай хоёр улсын харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тус тулд цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Эрхэмсэг ноён танд эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлэхийн ялдамд найрсаг солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал (II)

ЭХ СУРВАЛЖИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ


-1.3 САЯ АМ. ДОЛЛАРЫН ХЭРЭГТ Г.ЖАРГАЛАН, Н.МӨНХЧИР НАРЫГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонг саатуулан шалгаж байгаа билээ. Түүнийг дундын зуучлагч байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэдгийг эх сурвалж онцолж байна лээ. Ш.Мөнгөншагай гэх залуугаас авсан мөнгөө өөрийн ойрын хамаатан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт дамжуулан өгсөн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон холбогдсон хэрэгтэйгээ холбоотойгоор “Ш.Мөнгөншагайтай миний бие эртний танил. Надтай уулзаад хятадууд миний гарын үсгийг хуурамчаар зураад Салхитын мөнгөний орд газрыг хууль бусаар авчихлаа. Энэ хэрэгт хэдэн өмгөөлөгч авч ажиллуулж байгаа. Өмгөөлөгч нарын хийж байгаа зүйлс нь миний сэтгэлд таалагдахгүй байна.

Өмгөөлөгч нар хоёр талд үйлчлээд байж магадгүй юм шиг хардлага төрөөд байна. Хятадуудтай нийлээд миний эсрэг ажиллаж байгаа гэх зүйлийг танил маань хэллээ. Чи хуульч хүн байна надад тус дэм бол. Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна” хэмээн надаас хуульчийн хувьд тусламж хүссэн. Ингээд би зөвшөөрч хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Надад хуульчийн зөвлөхөөр ажиллуулаад 40 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө миний хуулийн зөвлөгөө өгсөний цалин юм. Ш.Мөнгөншагайд би хуулийн зөвлөгөө үзүүлсэнийхээ төлөө тэдэн төгрөг өгөх ёстой гэж ямар нэгэн мөнгөн дүн хэлээгүй. Тэр өөрөө л 40 сая төгрөг өгсөн. Өөр нэг тодруулж хэлмээр зүйл нь Ш.Мөнгөншагай бид хоёрын дунд хэн нэгэнд авлига өгөх асуудал огт яригдаагүй. Миний ойрын хамаатан Д.Адилбаяр эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Мөн гэр бүлийн байдал ч тогтворгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр үеэл дүүдээ 35 сая төгрөг өгсөн. Үүнийг мушгин гуйвуулж, авлигын хэрэгт холбоод байгаад харамсч байна. Хуулийн байгууллага үнэний талд үйлчлэх ёстой. Цагдаагийн томоохон албан тушаалтны заавраар хэт нэг талыг барьсан ажиллагаа хийгдэж, олон хүнийг хэлмэгдүүлээд байна шүү дээ” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраар ахлуулсан ажлын хэсгийн мөрдөн байцаагчид 35 сая төгрөгтэй холбоотой асуудлаар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ гэх хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэг ч хятад хоригдоогүй, шалгагдаагүй байгаа. Уг нь хятадуудын хууль бус үйлдлээс энэ бүх хэрэг мандсан гэдгийг эх сурвалж онцолж байв.

ШҮҮГЧ, ЦАГДААГИЙН НЭРНӨЛӨӨ БҮХИЙ УДИРДЛАГА ХЯТАДУУДЫГ ХАМГААЛДАГ ГЭНЭ

Салхитын мөнгөний орд газрыг авахын тулд залилангийн гэмт хэрэг үйлдэж байна хэмээн Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч олон өмгөөлөгч хөлсөлжээ. Энэ талаар цагдаа нарын өгч буй мэдээллээр БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгчийн дотны найз, бизнесийн хамтрагч нь нутаг нэгтэн Ягэх нэртэй хүн байдаг ажээ. Манай улсад нэлээд нэр хүндтэйд тооцогдох хувийн эмнэлгийн эзэн БНХАУ-ын иргэн Ягэх эмч Салхитын мөнгөний ард газрын нууц ноёнтон болоод байгаа гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. БНХАУ-ын иргэн Ягэгч нь авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээс ял сонсож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж байжээ. Түүний эмнэлгээр УИХ-ын гишүүд болон сайд, дарга нар, хууль хяналтын байгууллагынхан болоод тэдний гэр бүлийнхэн үйлчлүүлдэг байна. Эмнэлгээрээ дамжуулан олон танилтай болсон гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Янь Улсын дээд шүүхийн шүүгчээр олон жил ажиллаж байсан нэгэн эмэгтэйн ойр дотны танил болсон гэх. Шүүгч эмэгтэйгээр дамжуулан Монголын цагдаагийн нэр нөлөө бүхий удирдлагатай холбогдож ойр дотны найз болсон байна. Үүнээс үүдэлтэйгээр “Си Си Эм Икс” компанийн захирал БНХАУ-ын иргэн Жин Жиа Миний ар талыг цагдааг удирдаж байсан эрхэм бүрэн хариуцах болжээ. Үүнээс үүдэлтэйгээр манай хууль хяналтын байгууллагын нэр бүхий хурандаагаас эхлээд ШШҮХ-гийн алба хаагчид шалгагдаад байгаа гэнэ.

1.3 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ИЛРҮҮЛСЭН ТҮҮХ

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам доллар олдсон. 1.3 сая ам долларыг Монголын нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лиценз худалдаж авахын тулд өгөх гэж байсан. Дээрх хэрэг Салхитын мөнгөний орд газрын хэрэгтэй огт холбоогүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл 1.3 сая ам.долларын хэрэгт Г.Жаргалан, түүний ойрын хамаатан н.Мөнх-Очир нарыг саатуулан шалгаж байгаа гэнэ. Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор Г.Жаргаланг шалгаж байжээ. Гэтэл Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлж байсныг тогтоожээ. Ингээд Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр тус байранд үзлэг хийх үед 1.3 сая ам.доллар гарч ирсэн юм байна. Таван толгойн нүүрсний уурхайн хажууд байх нүүрсний орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам долларыг хадгалж байсан. Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар хятадуудаас тэр мөнгийг нь авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулан өгөх гэж байсан нь тодорхой болсон байна. Тэд УИХ-ын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байгаа гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Болдбаатар энэ хэрэгт нэр холбогдох болсон шалтгаан нь Г.Жаргалангийн хамаатан гэх мэдээлэл байна. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгний авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам доллар бусдад авлига өгөх гэж байхад нь илрүүлсэн хэрэг болжээ. Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь тодорхойгүй байгаа юм. Монголын нэр нөлөө бүхий Улсын дээд шүүхэд ажиллаж байсан эмэгтэй, Монголын цагдааг удирдаж явсан хүний хамгаалж, хаацайлж, арыг нь дааж байгаа хятадууд эсрэг талынхныгаа ялан дийлж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.


Categories
мэдээ нийгэм

“Centеrra Gold”-ийн Монгол дахь бизнесийг хэн худалдаж авсан бэ?

“Centеrra Gold” Монгол дахь бизнес болох Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн худалдсан тухай албан ёсоор энэ сарын 12-нд олон нийтэд мэдээлсэн. Өнөөгийн ханшаар 90 орчим тэрбум төгрөгөөр зарагдсан энэ бизнесийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсанаа “Centarra Gold” мэдэгдээд байгаа юм.

OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Э.Дөлгөөн гэх Монгол залуу ажиллаж байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэрээр Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт UB Post сонинд ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, Хятадад их сургууль дүүргэсэн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ

Хотын түгжрэлийг бууруулах үүднээс томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэж байна.

Эхний ээлжид нийслэл хотын хамгийн их ачаалалтай хэсэг болох “Цэцэг” төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын гэсэн дөрвөн уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглээ хийх юм. Энэ ажлын үр дүнд хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гарчээ. Энэ ажилд зарцуулах 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс шийдэж арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр болоод байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн. Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Тэгвэл үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна.

Categories
гадаад мэдээ

Стивен Хокинг: ДНК-гийн өөрчлөлттэй хүмүүс бий болох нь хүн төрөлхтөнд жинхэнэ аюул занал учруулж болзошгүй

Их Британийн онолын физикч Стивен Хокингийн хүн төрөлхтний ирээдүйн талаар хамгийн сүүлд бичсэн таамаг “Brief Answers to the Big Questions” нэртэйгээр хэвлэгдэж, маргаашнаас олон нийтэд хүрэх аж. Британий Sunday Times сонин уг номны зарим сонирхолтой хэсгүүдээс эшлэл болгон нийтэлсэн байна.

-Ирээдүйд ДНК-гийн өөрчлөлттэй супер хүмүүс бий болох нь хүн төрөлхтөнд жинхэнэ аюул занал учруулж болзошгүй хэмээн бичжээ. “Ирээдүйд хиймэл оюун өөрөө өөрийнхөө хүслийг биелүүлж эхэлбэл, бидний хүслээс тэдний хүсэл зөрж эхэлбэл” аюул учирна хэмээн хэлжээ. Хиймэл оюунаар тоноглосон зэвсгийг одооноос хязгаарлахгүй бол улс орнуудын дунд зэвсэглэлээр өрсөлдөх уралдаан эхлэхийг Хокинг анхааруулсан байна.

-Ирэх 1000 жилийн хугацаанд цөмийн дайн, эсвэл байгалийн гамшиг дэлхийг сүйтгэнэ. Гэсэн хэдий ч тэр үед хүн төрөлхтөн дэлхийгээс хамааралгүй амьдрах боломжтой болсон байх тул аврагдана. Генийг засварлах, өөрчлөх технологийн тусламжтайгаар хүмүүс ой санамжаа нэмэгдүүлж, элдэв өвчинд тэсвэртэй болж, нас нь уртсах юм. Ингэсний үр дүнд сүйрсэн дэлхийг орхин явах, өөр гарагийг эзэмших чадвартай болно. “Дарвины эволюци биднийг улам ухаантай, чадвартай болгохыг хүлээж суух цаггүй болно” гэж Хокинг тодорхойлжээ.

-Харь гаригийн талаар маш олон тайлбар байж болно. Яагаад одоог хүртэл хүн төрөлхтөн харь гарагийн оюун ухаантнуудыг олж илрүүлж чадахгүй, тэд бидэн дээр ирэхгүй байна вэ? “Хүн төрөлхтөн харь гарагийн амьдралын хэлбэрийг мэдрэх, анзаарах чадваргүй байгаа” хэмээн тайлбарласан байна.

-Бурхан байдаг уу гэдэг асуултанд Хокинг “үгүй” гэж хариулжээ. “Хорвоо ертөнц бидний сайн мэдэхгүй ямар нэг Бурхны хүсэл зоригоор үүссэн үү, эсвэл шинжлэх ухааны хуулиар бий болсон уу? Би хоёр дахь дүгнэлтэд итгэдэг. Магадгүй та шинжлэх ухааны хуулийг Бурхан гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ нь тантай уулзаж, ярилцаж чадах хүнлэг Бурхан биш байх болов уу” гэжээ.

-Дэлхийд учирч болох хамгийн том аюул бол астеройдтой мөргөлдөх. Яг үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн шиг. Харамсалтай нь бидэнд үүнээс хамгаалагдах арга байхгүй гэж Хокинг бичжээ. Дараагийн аюул нь цаг уурын өөрчлөлт байх гэнэ. “Далайн усны температур нэмэгдсэнээр мөснүүд хайлж, их хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт ялгаруулна. Ингэснээр манай гарагийн цаг уур Сугар гарагийнх шиг Цельсийн 250 хэмд хүрэх боломжтой” гэжээ. “Цөмийн эрчим хүч. Цаг уурыг өөрчлөхгүй, байгаль орчныг бохирдуулалгүйгээр эрчим хүч гаргах ганц боломж энэ юм” гэж Хокинг захижээ.

Categories
гадаад мэдээ

Харри, Меган нар анхны албан ёсны айлчлалаа эхлүүллээ

Их британы ханхүү Харри, гүнгийн авхай Меган нар Австрали, Фижи, Тонга, Шинэ Зеландад албан ёсны айлчлалаа эхлүүлэхээр Сидней хотод иржээ. Энэ нь хосуудын хуримаа хийснээс хойшхи анхны албан ёсны айлчлал юм.

Энэхүү 16 өдрийн аялал нь энэ бямба гарагт Сидней хотод эхлэх “Invictus Games” тэмцээнтэй давхцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон төрлийн спортоор өрсөлддөг тус тэмцээнийг хунтайж Харри 2014 онд үүсгэн байгуулжээ.

Ирэх өдрүүдэд Харри, Меган нар Сидней хотын дуурийн театр, Таронга амьтны хүрээлэн, Бонди далайн эрэг зэрэг алдарт газруудаар аялах юм. эд Шинэ Зеланд улсад дөрвөн хоногийг өнгөрөөх аж.

Хунтайж Харригийн эцэг эх Чарльз, Диана нар мөн анх 1983 онд Австрали, Шинэ Зеландад аялж байсан бөгөөд 38 мянган км замыг туулж, 41 өдрийг өнгөрөөсөн байна.

2014 оны дөрөвдүгээр сард хунтайж Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кейт Миддлтон нар ч Австрали, Шинэ Зеланд улсад 18 хоногийг өнгөрөөж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Бадамсүрэн: Зарим хүнд элэгний өөхлөлт дөрөв дахин хурдтай явагддаг

Улсын III төв эмнэлэгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Бадамсүрэнтэй элэг цөс тойрсон асуудлаар ярилцлаа.

-Хоёр монгол хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Биеийн жин хэдэн кг-аар хэтэрвэл элэг өөхлөж эхэлсэн гэж тооцох вэ?

-Хувь хүнийхээ онцлогоос шалтгаална. Заримдаа туранхай, тэжээлийн дутагдалтай хүний ч элэг өөхөлсөн байх нь бий. Бамбайн эмгэгтэй, чихрийн шижинтэй хүмүүс бас элэг өөхлөх хандлагатай. Холестерин ихсэхэд удмын суурь хүчин зүйл нөлөөлж болно. Гэр бүлээрээ холестерин ихтэй, өөх тосны солилцооны алдагдалтай, удмын хандлагатай бол эрт өөхлөлт үүснэ. Хүн бүр өөр. Элэгний өөхлөлттэй хүмүүсийн заримд нь элэгний хатуурал, хавдар үүссэн байхад зарим нь зүгээр явдаг нь гентэй холбоотой. Зарим нь элэг өөхлөнгүүт элэгний хавдар үүсэх нь байдаг. Ийм генийн мутацтай хүнд элэгний өөхлөлт дөрөв дахин хурдтай явагддаг. Ер нь бүх өвчин хувь хүний онцлогоос шалтгаалдаг. Тийм болохоор монголчууд ийм юманд тийм юм сайн гэж хошуурдагнь буруу. Хүн болгоны генийн материал өөр.

Ямар үед элэг өөхөлсөн гэж үзэх вэ?

-Элэгний өөхлөлт үндсэн гурван шалтгаантай байдаг. Нэгдүгээрт архи дарс, айраг, пиво согтууруулах ундаа хэрэглэснээс шалтгаална.

-Дарс бас орох юм уу?

-Орно. Согтууруулах ундааны гол найрлага нь спирт. Өмнө нь ДЭМБ-аас эрэгтэй хүн долоо хоногт 150, эмэгтэй хүн 75 грамм спирт хэрэглэвэл аюулгүй гэж үздэг байсан бол саяхан дахиж зөвлөмж гаргаад, долоо хоногийн аюулгүй тун 0 гэж заасан.

-Стандарт уулт гэж зөвлөхөө байчихсан юм уу?

-Одоо бол тийм юм байхгүй. Элэг өөхлөх өвчнийг архины шалтгаант, архины бус шалтгаант гэж ангилдаг. Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин гэдэгт нэгдүгээрт таргалалт ордог. Дараа нь чихрийн шижин, бамбайн өвчин, зүрх судасны өвчин гээд хоёрдогчоор үүсгэдэг өвчнүүд багтаж байгаа юм. Нэгэнт архины хэрэглээгээ барьж дийлэхгүй байгаа учраас эрс хориглочихлоо л доо. Хэрвээ шалтгааныг анхаарахгүй бол элэгний өөхлөлт нь элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал болж хүндрэх боломжтой. Элэгний өөхжилтийг оношлоход хэт авиа, компьютер томографи, цөмийн шинжилгээ, элэгний биопсийн шинжилгээнүүдийг хэрэглэдэг.

Жишээлбэл таргалалттай хүн жингээ хасахгүйгээр эм уугаад эдгэчихнэ гэж ойлгож болохгүй. Илүүдэл жинтэй хүн нэгдүгээрт жингээ хасах хэрэгтэй. Мэдээж дасгал хөдөлгөөн, эрүүл хооллох нь чухал. Холестеринбууруулах эмчилгээ хийх шаардлагатай болно. Гуравдугаарт нь элэг хамгаалах эм уух ёстой гэх мэтээр цогц эмчилгээ хийж байж амжилтанд хүрнэ. Нэгэнт бодисын солилцоо элгэнд алдагдаж байгаа учраас элгээ дэмжих хэрэгтэй. Хүмүүс элэг өөхөлсөн ч гайгүй яваад байдаг гэж бодож болохгүй. Элэг 50 хувь хүртэл өөхлөхөд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Харин 50 хувиас дээш гарахаараа шинжилгээгээр өөрчлөлт илэрдэг. Бага зэрэг зовиуртай болно. 70 хувь өөхлөхөд элэгний хатууралд орно. Ийм байдалд орохоосоо өмнө өөх, тосны хэрэглээгээ багасгах хэрэгтэй.Хүний өдөрт хэрэглэж байгаа хүнсний 17 хувийг мах махан бүтээгдэхүүн эзлэх учиртай. Гэтэл бид 60-70 хувьд нь мах хэрэглэж байна. Халдварт бус өвчний 60 хувь нь таргалалтаас үүсч байна.

-Жингээ хасаад, зохистой хооллоод эхэллээ. Дараа нь элгээ дэмжих ямар эм хэрэглэх вэ, элэгний олон эмүүд байдаг. Элгээ эрүүлжүүлж, цөсөө шингэлэхэд“Дайжест актив” тустай гэж сүүлийн үед сонсогдоод байгаа. Яг ямар үйлчилгээтэй эм вэ?

Элэгний үрэвслийг бууруулж, элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, элгэнд үүссэн соривжилтыг багасгах, элэгний хоргүйжүүлэх үйлийг дэмжих ач холбогдолтой. Цөс ялгаруулалтыг дэмжинэ. Элгэн дэх бодисын солилцоог дэмжсэнээрхолестеринийг бууруулна. Цөсийг хөөж байгаа учраас биж хам шинж гэгддэг огиулах, хэхрүүлэх, гэдэс дүүрэх, хоолны дуршил бууруулах зовиуруудыг арилгана. Дайжест активнь ургамлын гаралтай элэг хамгаалах бэлдмэл ба найрлаганд нь силимарин, артишок, кальци, цайр ордог.

Ямар хүмүүст энэ бүтээгдэхүүнийг зөвлөж байна вэ?

Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэдэг, архи уудаг, түүнчлэн зохисгүй хооллодог, стресст өртөмтгий хүмүүс, биж хам шинж (диспепси) илэрсэн, элэгний архаггепатит, хатуурал, болон цөс өтгөрөл, зогсонгишилтой , элгэнд нөлөөлөл ихтэй эм ууж байгаа хүмүүс хэрэглэнэ. Хоол боловсруулах замын шүүрэл ялгарах үйл ажиллагаа алдагдсан ахимаг насны хүмүүст мөн тустай.

Цөсний өөрчлөлттэй гэдгээ хүн яаж мэдэх вэ. Эхний удаа хүнд энэ өвчний ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хамгийн эхлээд арьсан дээр хүрэн сэвх, нөсөө, толбо үүснэ. Ходоод, нойр булчирхай, цөс ,элэгний бүх өвчний үед гэдэс дүүрч болно. Зарим тохиолдолд баруун хавирганы нуман доогуур өвдөлт мэдрэгдэнэ. Хоол боловсруулах замын эрхтэнд улаан хоолой, нарийн, бүдүүн гэдэс, цөс, нойр булчирхай, элэг бүгд багтана. Нэгнийх нь үйл ажиллагаа алдагдахад бусад эрхтэнүүдэд сөргөөр нөлөөлдөг. Энэ шинж тэмдэг бүгдэд нь илэрдэг болохоор яг энэ нь цөснийх, нойр булчирхайнх, ходоодных гэж ялгахад түвэгтэй. Цөс өвдөж байна гэдгийг ЭХО-гоор л оношлоно. Өмнө нь силимарин, артишок, кальци, цинкээ тусад нь авч уудаг байсан бол “Дайжест актив” гэж бүтээгдэхүүнд энэ дөрвөн бэлдмэлийг зохимжит тунгаар нэгтгэсэн гэдгээрээ давуу. Элэгний комын урьдал үед цайрыг хэрэглэх олон улсын удирдамж бий. “Дайжест актив”-ын хувьд хүндэрсэн бус хөнгөн үеийн эмчилгээ юм.

Манайхан комд орчихжээ гээд ярьдаг. Элэгний комын урьдал үе гэхээр хүндэрсэн гэсэн үг үү?

Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийн 27 хувьд нь элэг, тархины хам шинж далд хэлбэрээр явагддаг.Далд хэлбэрээр явагдана гэхээр үйлдвэрийн ажилчид, жолоо барьж байгаа хүний анхаарал сулрахад шийдвэр гаргах хурд удааширсанаас, осол гарах эрсдэл бий болдог гэсэн үг. Элэгний гол үүрэг хоргүйжүүлэх. Элэгний үндсэн үйл ажиллагаа алдагдахаарбодисынсолилцоо хямарч, хортбодис тархинд очоод, хордуулдаг. Үүнээс шалтгаалж шийдвэр гаргах хурд удааширдаг. Элэг тархины хам шинж далд болон нэг, хоёрдугаар үе гэж явсаар дөрөвдүгээр үедээ орж байж комд ордог. Манайхан хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг. Урьдал үедээ оношилж чадахгүй байгаа хэрэг. Энэ үед шийдвэр гаргах хурд удаашрахаас гадна бичгийн хэлбэр алдагдана. Нойрны дэглэм өөрчлөгдөнө. Шалтгаангүйгээр ядардаг. Өнөөдөр далд үед явсанаа маргааш шууд комд орчихдоггүй. Дор хаяж, 8-9 жил үргэлжилдэг.

Тухайн хүн шинжилгээ өгөөд, өвчин ямар үедээ байгаа юм, ямар үед эм уух вэ гэдэг дээр эмчийн зөвлөгөө хэрэгтэй.

Б.ЭГШИГЛЭН