Categories
мэдээ нийгэм

Бүх нийтэд хоршооллын давуу талыг суртачлах эхлэлийг тавилаа

Монголын ХААН-н хоршоологчдын үндэсний холбоо /ХААХҮХ/ нь 21 аймаг, нийслэлд 480 гаруй анхан шатны хоршоо, 10 дундын хоршоог эгнээндээ нэгтгэсэн, Олон улсын хоршооллын холбооны гишүүн, томоохон мэргэжлийн холбоодын нэг юм. Энэхүү холбооны наймдугаар их хурал өнөөдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд нээлтээ хийв.

ХАА-н хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор ХААХҮХ-оос 2014-2022 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг долоодугаар их хурлаараа баталсан аж. Энэ удаагийн Их хурлаар энэхүү баримт бичгийн дунд хугацааны үр дүн, үндэсний холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн батална. Дүрмийн нэмэлт өөрчлөлт баталснаар ХАА-н хоршооллын хөдөлгөөний үүрэг, хариуцлага бүх шатанд дээшилж, шинэчлэл хөгжлийн замд хөтлөхөд чухал алхам болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа төлөөлөгчид илэрхийлж байв. Их хурал нь Үндэсний холбооны удирдах дээд байгууллага бөгөөд дөрвөн жил тутамд хуралдаж, хоёр их хурлын хооронд хийсэн ажилаа тайлагнан, өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэн дараагийн дөрвөн жилд баримтлах бодлогоо тодорхойлдог аж. Мөн их хурлаас үндэсний холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгодог байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Олон ширээ” хоршооны захирал Л.Ишдорж хэлэхдээ: “ХАА-н салбар ялангуяа малчдыг хоршоонд хамруулах тал дээр учир дутагдалтай байна. Сумаас 200 км-т амьдарч буй малчдын амьдралд хоршоо яаж тус болох вэ, хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэддэггүй.Энэ удаагийн их хурал Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо цаашид улам хүчирхэгжин нэгдэх, сум аймаг дүүрэг хоорндоо нягт хамтран ажиллах, бүх нийтэд хоршооллын давуу талыг суртачлах чухал эхлэлийг тавьсан шинэчлэлийн их хурал болно гэж хоршоологчид бид найдаж байна” гэлээ.

Мөн хурлын үеэр ажил үйлсээрээ шалгарсан шилдэг тэргүүний хоршоологчдыг Төр засгийн болон Үндэсний холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна. Их хурал маргааш үргэлжилнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулав

Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдөр Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа. Тус нэг цэгийн төвийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн байранд байгуулсан юм.

Энэ ажлын хүрээнд Монголбанк болон “Тогтвортой бичил уурхай” төслөөс нийт 395 сая төгрөгөөр санхүүжүүлэн алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг тус нэг цэгийн үйлчилгээний үнэт металлын сорьцын лабораторид хандивлажээ.

Орон нутагт энэхүү төвийг байгуулах цаашид тоог нэмэгдүүлэх нь хууль бус хилийн худалдааг бууруулах, Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой гэж албаны төлөөлөл үзэж байгаа аж.

Бичил уурхай эрхлэгч иргэн олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахад Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгох шаардлагатай болдог. Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлсэнээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоох бүрдүүлэхийн дээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаа гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвөөр Дархан-Уул аймгийн иргэд ААНБ-ууд үйлчлүүлэх бус Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгуудын алтны компаниуд, бичил уурхай эрхлэгчид үйлчлүүлэх аж. Цаашид Монголбанк болон бусад холбогдох газраад хамтран Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад тус нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар зорилго болгон ажиллаж байна.

Тус нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын удирдлагууд, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл, Стандарт хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар бусад холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Дашрамд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 160 гаруй алт арилжаалагч (ченж), бичил уурхайчид алтны худалдаанд оролцож, 60 ААНБ, 372 иргэний 4800 ширхэг 19,5 тн алтан гулдмайд шинжилгээ хийж, 107 ААН, 205 иргэний 18,9 тн алтыг хайлсан гэсэн тоо баримт бий.

Дархан-Уул аймагт алт сорьцлох, худалдан авах зорилго бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагт Ашигт малтмалын нөөц ашигласны 2,5 хувийн татвар /АМНАТ/-ыг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдийн хоёрдугаар сарын хуралдаанаар 100 хувийн саналаар нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахыг дэмжиж баталж байсныг өмнө мэдээлж байсан билээ. Харин алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лаборатори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад шилжүүлэх, бүрэн камержуулах, шаардлагатай өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж ажиллахаар болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын ур чадварыг үнэлэх тэмцээн боллоо

ИНЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нислэгийн удирдагчдын нислэгийн хөдөлгөөний удирдлагын ур чадварын үнэлэх “THE BEST APPROACH CONTROLLER/ THE BEST AERODROME CONTROLLER” тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны аэродромын болон ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн ерөнхий нислэгийн удирдагч, ахлах нислэгийн удирдагч, ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагч, аэродромын нислэгийн удирдагч зэрэг 24 ажилтан оролцож байна.

Аэродромын болон ойртолтын нислэгийн удирдагч нарын нислэгийн хөдөлгөөний удирдлагын мэргэжлийн ур чадварыг сорих, дадлага туршлагыг үнэлэх зорилготой энэхүү тэмцээнийг нислэгийн хөдөлгөөний онолын мэдлэг болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Нислэгийн удирдагчдын мэргэжлийн тэмцээнийг ИНД-65-ын дагуу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний шалгах болон багшлах зэрэглэл бүхий нислэгийн удирдагч нараас бүрдсэн зохион байгуулах комиссын гишүүд үнэлж дүгнэнэ. Тэмцээн Нисэхийн сургалтын төвийн Цамхагийн дадлагажуурын байранд аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно.

Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламжийн машин нийлүүлэх гэрээ байгууллаа

Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээний дагуу

  1. Нэгдүгээр төв эмнэлэг-1ш
  2. Хоёрдугаар төв эмнэлэг-1ш
  3. Гуравдугаар төв эмнэлэг-1ш
  4. Согог судлалын үндэсний төв-1ш
  5. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
  6. Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
  7. Судлалын үндэсний төв-1ш
  8. Түргэн тусламжийн төв-3ш нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин нийлүүлэгдэнэ.
Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг өссөн гэдэг ч иргэдэд хүртээмжгүй байна

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Монголбанкны удирдлагуудаас Төрөөс 2019 онд баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонссон байна.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монголбанк улс төрийн байгууллага биш. Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх байгууллага. 2018 оны үндсэн чиглэлээс ипотекийн зээлийн олголтын хэрэгжилт тааруу байгаа. Барилгын үйлдвэрлэлийн өсөлт огцом буурсан нь ипотекийн зээлд зориулагдсан мөнгө барилгын өрийн зээлийг хаахад зориулагдаж байна. Ханшийн огцом алдагдал ард иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Инфляцитай холбоотой хэ8д хэдэн тайлбарыг Монголбанк хийж байна. Эдийн засгийн өсөлт гарсан гэдэг ч иргэдэд хүрсэн хүртээмж байхгүй. Уул уурхайгаас бусад олох орлого орхигдсон. Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна. Монголд өнөөдөр үйлчилж байгаа хэд, хэдэн дарамт байна. Гадаад, дотоод өрийн дарамт хэвээрээ байгаа. Импортын дарамт их байна. 2018 оны импортын өсөлт 40 хувь гэдэг нь сайн дохио биш. Гадаадад гаргасан бүтээгдэхүүний төлбөр 100 хувь Монголд орж ирэхгүй, жил бүр нэмэгдэж байгаа нь сэтгэл зовоосон асуудал байна. Энэ хэрээр валютын ханш өсөх магадлалтай. Чанаргүй зээлийн дарамт эргээд иргэдийн өрхийн төсвийн дарамтыг нэмэгдүүлж байна. Нийт зээлийн эзлэх хувь дотор хэрэглээний зээл өссөн нь өрхийн төсвийн дарамт нэмэгджээ. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадсангүй. Тиймээс дээрх алдаа, дутагдлаасаа суралцаж, ирэх онд Засгийн газар, Монголбанк бодлогын уялдаа, холбоогоо сайжруулан, хамтран ажиллах сануулж байна. Монгол Улсад гадаад, дотоод өр, импорт зэргээс үүдэлтэй эдийн засгийн олон дарамт бий. Түүнчлэн хэрэглээний зээл өссөөр байгаа нь айл, өрхүүдийг өрийн дарамтад орж байгааг харуулж байна. Үүнийг ирэх оны мөнгөний бодлогод тусгаж, шийдвэрлэх ёстой. Энэ бүх саналаа Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-АН анх ипотекийн зээлийг Монгол банк, Засгийн газрын бодлогоор хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнийг МАН өөрчилсөн. Харамсалтай нь хамтарч хэрэгжүүлэхгүйгээр энэ хөтөлбөр явахгүй гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харууллаа. Хамтарч хэрэгжүүлэхгүйгээр энэ хөтөлбөр цааш явахгүй гэдгийг нотоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хуульчдын шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрынхан түрүүлэв

Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан энэ сарын 13-нд Монголын нотариатчдын танхимаас байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав. Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус тэмцээнд 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй нийт 18 баг өрсөлдсөнөөс УИХ-ын Тамгын газрын баг 12 оноогоор тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медаль хүртлээ. Тус багт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт ОУХМ Г.Алтан-Оч, ахмад ажилтан, спортын мастер Д.Ламжав, Г.Чулуун нар багтжээ. Тэмцээн швейцарь системээр 7 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явж, Өмгөөлөгчдийн холбоо, Дарханы хуульчдын баг тус тус 10 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэллээ хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх ууланд модонд дүүжлэгдсэн байсан хүүгийн амгийг аварчээ

Өчигдөр орой Баянзүрх ууланд хүүхэд төөрсөн байна гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн III дугаар хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллажээ. Дуудлагаар хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар таван настай Б.Тамирыг хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдсэн, осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нацагдоржийн шинэ өгүүллэгийг “Өдрийн сонин”-оос уншаарай”

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч, хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ нэгэн сонирхолтой нийтлэлийг илгээжээ.

Тэрбээр “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны дугаар 11 (сард нэг удаа гардаг, дугаар 11 нь 12 сард хэвлэгдсэн) – ээс “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” хэмээх нийтлэл маягийн өгүүллэг олсон, энэхүү өгүүллэгийг Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл мөн болохыг баталсан судалгааны өгүүллийн хамт явуулсан юм. М.Саруул-Эрдэнийн бичсэнээр “Сэтгүүлд зохиогч жинхэнэ нэрээ бичээгүй, Улаан үзэг хэмээх нууц нэр хэрэглэсэн. Д. Нацагдорж Үзэг хэмээх нууц нэрээр бичдэг байсныг А. Очир, Г. Дашням (2016)нар тогтоосон” аж. Судлаач маань шинээр олдсон бүтээл дэх зарим өвөрмөц үг хэллэг, нөхцөл дагавар, холбоо хоршоо үг, аялга үг зэргийн найруулга хэрэглээг Д.Нацагдоржийн бусад бүтээлтэй хэдэн зүйлээр харьцуулансудалж, их зохиолчийн бичсэн өгүүллэг мөн хэмээн тогтоосон талаараа судалгаандаа нарийвчлан бичсэн байна.

Д.Нацагдоржийн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” өгүүллэг болон энэхүү өгүүллэг дээр хийсэн судалгааны бүтээлийг“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн “Өд бэх” нүүрнээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөв хэрэглэе

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны хяналтын зөвлөл хуралдлаа

Image result for Монгол банк

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 10 дугаар сарын 12-нд болов. Хурлаар улс орныхоо төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгийн байршил, гадаад өрийн өнөөгийн байдлыг авч хэлэлцээд экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ дэх Монголоос гаралтай хүчин зүйлс, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын зээл хөрөнгө оруулалтыг үндэсний үйлдвэрлэл, суурь дэд бүтэц, ажлын байрны тоог олшруулахад бодлогоор чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанкнаас нэгтгэн өөрийн веб хуудсанд нээлттэй мэдээлж буй гадаад төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалт, гадаад өрийн тайлан мэдээлэл нь олон улсын жишиг стандартад нийцсэн, бодлого боловсруулагчид, судлаачид, багш оюутан нарын гарын авлага болдгийг онцлон тэмдэглэж, жирийн иргэдэд илүү ойлгомжтой болгох талаас анхаарахыг зөвлөв. Экспортын үйлдвэрлэл, нэр төрлийг олшруулахад мөнгө, сангийн бодлого хэрэгслээр дэмжих нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл мөн болохыг Монголбанкны хяналтын Зөвлөлийн гишүүд онцлон тэмдэглэв.

Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавьдаг хяналт шалгалт, эрсдэлийн талаар Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы мэдээлэл нь агуулга, бодлого сайтай боллоо гэж үзлээ. Банкууд иргэд, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг ашиглан санхүү зээлийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтойн хувьд тэдний нэр хүндийг өндөрт өргөж, олон нийтэд бодит мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах талаарх Монголбанкны хүчин чармайлтыг сайшаав. Зээлийн эргэн төлөлтийг хангахад тухайн зээлдэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн худалдан авалт зэргээр дэмжиж ажиллах талаар холбогдох газруудтай хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар Санхүүгийн мэдээллийн албаны захирал Х.Батчулууны сонсголыг авч хэлэлцээд тус албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Олон улсын байгууллага, Монголын холбогдох байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилтийг гаргаж танилцуулахыг зөвлөв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон эрсдэлийг нарийвчлан тогтоох, оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөв.

Мөн түүнчлэн Монголын нутаг дэвсгэрт аливаа гүйлгээг төгрөгөөр хийх тухай хуулийн заалтын хэрэгжилт, холбогдох судалгаа, мэдээлэл болон Хяналтын зөвлөлөөс санаачлан мэргэжлийн хүмүүс, байгууллагын оролцоотой хийж буй “Төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг хангахад тэргүүлэх ач холбогдол” бүхий судалгааны талаарх мэдээллийг сонсов.