Categories
мэдээ спорт

“Өсвөрийн аврагч” тэмцээн боллоо

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнд бүс бүсээс тэргүүлсан баг тамирчид оролцсоноос Тариалан сумын “Сэрэмж” баг тэргүүн байр, Шинэ-Идэр сумын “Эрч” баг дэд байр, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн “Харцага” баг гуравдугаар байранд шалгарчээ. Тэмцээний үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өмсөх, бие бялдрын бэлтгэл, жагсаалын бэлтгэл, гал унтраах байлдааны тархалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гүйх, зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг Орхон аймагтболох бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 10 жилийн ой тохиож байна

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн түүхт 10 жилийн ойн баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус анги нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2006 оны долдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Гал унтраах III зэрэглэлийн анги, ОБЕГ-ын даргын 2008 оны А/434 тоот тушаалаар бүтэц, орон тоо нь шинэчлэгдэж, улмаар Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Баян-Өндөр сум дахь Гал унтраах, аврах II зэрэглэлийн анги болсон түүхтэй.

Өдгөө Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, гамшиг, гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах зорилгоор Баян-Өндөр сумын гэр хорооллын 10-н багийн 9972 мянган айл өрх, 38.538 мянган хүн ам, 186 байгууллага, аж ахуй нэгжийн хүрээнд гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, авран, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хонины нэхийгээр сардаа 6000 улавч үйлдвэрлэдэг

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Музтау” компани хонины нэхийгээр улавч үйлдвэрлэж, Хятад, Казахстан улс руу экспортолж байна.

Тэрээр сардаа зургаан мянган ширхэг улавч үйлдвэрлэдэг бөгөөд түүхий эдээ Улаанбаатар хотоос татдаг байна.

Энэ талаар компанийн үүсгэн байгуулагч Б.Аманкелдигээс тодруулахад: “Манай бүтээгдэхүүн бол монгол хонины арьсаар хийсэн, хүний биед сөрөг хор нөлөөгүй эко бүтээгдэхүүн юм. Чийг татдаг гутал хүний эрүүл мэнд болон хувийн ариун цэвэрт халгаатай байдаг. Тийм учраас бид ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлээд удаагүй байна. Одоогоор манай бүтээгдэхүүн Казахстан Улсын Астана, БНХАУ-ын Урумчи, Бууралтохой зэрэг хотуудад гэрээт борлуулагчдаар дамжин худалдаалагдаж байна. Мөн гурван хүн тогтмол ажлын байраар хангагдаж байгаа” гэлээ.

“Музтау” компани нь одоогоор жижиг үйлдвэрийн цехтэй болсон бөгөөд үүсгэн байгуулагч залуучуудын хувийн хөрөнгөөр босгожээ. Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаагаа компанийн эзэд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлж байна

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн юм. Ингээд Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.

Шинэ сумын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Мөн бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод аймгийн МСҮТ-ийн багш, оюутнууд, Халх гол сумын иргэд шав тавих ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.

Халх гол сумын бүтээн байгуулалтын шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул: “Энэхүү бүтээн байгуулалт нь Халх гол сум, Дорнод аймаг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд томоохон үйл явдал, чухал бүтээн байгуулалт, түүгээр ч тогтохгүй Монгол-ОХУ-ын найрамдалт харилцаанд шинэ хуудас нээх түүхэн ажил боллоо…” хэмээн онцолж, шинэ сумын төвийн бүтээн байгуулалт амжилттай өрнөж түүхт Халх гол сум цэцэглэн хөгжих болтугай” хэмээн ерөөв.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол Улсын төр засгаас орон нутгийн төр засгийн байгууллагын төвүүдээ олон улсын хөгжлийн жишигт ойртуулж шинэчлэх бодлого баримталж байна. Үүнийг бодит биелэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилж, “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьдрал, ахуй сайжирч, төсөл цар хүрээгээ өргөтгөн Сум дундын төсөл нэрээр хэрэгжиж байна. Эх орны Дорнод хязгаарт нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны үлэмж ач холбогдолтой гэж Дорнодчууд бид бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэв.

“Шинэ сум” төсөл буюу Сум дундын бүтээн байгуулалт 2019 онд тэмдэглэх Халх голын тулалдааны 80 жилийн ойн арга хэмжээнээс өмнө дууссан байх юм.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхай эрхлэгч 15 иргэнд мэргэжил эзэмшүүлэн, сургаж, ажлын байраар хангана

Щвейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежтой хамтран аймгийн хэмжээнд бичил уурхай эрхэлж байгаа иргэд олонтой Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Дөргөн сумдын хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг хамруулсан төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд дээрх зургаан сумын бичил уурхай эрхлэгч 15 иргэнд мэргэжил эзэмшүүлэн, сургаж, ажлын байраар хангах юм.

Бичил уурхай эрхэлж байсан эдгээр иргэд аймгийн Хөгжил Политехник коллежид талх нарийн боов, үсчин, зочид буудал, зоогийн газар, барилгын цахилгаанчны мэргэжил эзэмшихээр сонгон суралцаж байна. Тэд нэг жилийн хугацаанд суралцахдаа сард 70,0 төгрөг авах бөгөөд тогтвортой бичил уурхай төслөөс цалин олгож байна.

Хувиараа ашигт малтмал олборлогч 15 иргэн мэргэжлийн боловсролтой болж, төгсөөд ажлын байртай болгоход талууд дэмжлэг үзүүлж, алт олборлохоос өөрөөр амьдрах ухаанд сургаж ажлын байранд зуучлахад төслийн зорилго чиглэгдэж байгаа аж. Эдгээр 15 суралцагч амжилттай суралцаж төгсөөд, мэргэжил эзэмшиж баялаг бүтээгчдийн эгнээд очиж, ажлын байртай өөрийн гэсэн орлоготой болсон тохиолдод төсөл дахин үргэлжлэн хэрэгжинэ гэж Хөгжил Политехник коллежийн захирал С. Дэлгэрсайхан хэллээ.

Хувиараа алт олборлогч иргэдийн хандлагыг өөрчлөн, өөр ажил эрхлэх, мэргэжил эзэмшиж, ажил орлоготой амьдрах иргэдийн тоог нэмэгдүүлэхэд төслөөс боломжийн хэрээр дэмжиж байна. Ийм учраас эдгээр суралцагчдад мэргэжлийн чадамжтай, ажлын байртай болгож дэмжлэг үзүүлсний үр дүнд ажил орлоготой болсны дараа, дахин ажлын байранд нь чадавхижуулахад төслөөс дахин дэмжлэг үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Малын эмийн сангуудад шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн хэмжээнд худалдаа эрхэлж буй малын эмийн сангуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтанд хамрагдсан эмийн сангууд малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулж байжээ.

Сумдын мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгжүүд нь малын эм ханган нийлүүлэх төвүүдээс эм, эмнэлгийн хэрэгслийг гэрээгээр татан авч хэрэглэдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Үзэсгэлэн худалдааны үеэр хяналт тавин ажиллав

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт зохиогдсон “Увсад үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллаж, иргэдэд гарын авлага зөвлөмж тарааж, сорилтын явуулын лабораториор үйлчилж, 40 гаруй хүнсний бүтээгдэхүүний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шар тэмдэглэгээний ажил үргэлжилж байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжинд “Цэцэг” төв, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээг хийхээр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Цэцэг” төв, МУБИС-ийн уулзварт хийж дуусаад байна.

“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөл­гөө­ний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоо­чид торгууль оногдуулах, уулз­варт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сумдын хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг сургалтанд хамруулав

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран тус аймгийн 16 сумын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд салбарын сургалт хийв.

Categories
мэдээ нийгэм

“Өв соёл үндэсний дархлаа” сэдэвт илтгэлийн уралдаан болов

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэнд оруулах, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах, монгол хүнийг багаас нь соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Өв соёл үндэсний дархлаа” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулав.

Уралдааны эхний шат дөрөвдүгээр сард зарлагдаж, 20 гаруй илтгэл ирснээс шилдэг найман илтгэл дараагийн шатанд шалгарчээ. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 10-нд болж шилдэг найман илтгэлээс Цагааннуур сумын өвийн ажилтан З.Өөдөс “Цаа сэтэрлэх уламжлалт зан үйл сэдэвт бүтээл тэргүүн байрт шалгарсан бол дэд байрт Цагаан-үүр сумын өвийн ажилтан Д.Далайжаргалын “Нутгийн ардын дууны онцлог сэдэвт бүтээл, гуравт Рашаант сумын өвийн ажилтан С.Түмэннасангийн “Монголын анхны аспирант, толь зүйч, дуун хөрвүүлэгч, түүхч Мэргэн гүн Гомбожав” гэсэн бүтээл шалгарчээ.

Тэргүүн байрт шалгарсан Цагааннуур сумын өвийн ажилтан З.Өөдөс “Цаа сэтэрлэх зан үйл” сэдэвт бүтээлд үндэсний цөөнх цаатангуудын хувьд Цаа сэтэрлэх зан үйл өнөө үед мартагдаж, зөвхөн цаагаар биенес хийх, ашиг олох арга хэрэгсэл болсон тухай өгүүлжээ. Мөн хуучин уламжлалаа сэргээж, мартагдаж буй зан үйлээ хойч үедээ өвлүүлэх, сэргээх, буян заяагаа даатгах тухай илтгэлдээ онцолжээ. Сэтэрлэсэн цаа нь цаатангуудын ахуй амьдрал, амь насыг нь дааж явдаг гэсэн эртний бөөгийн зан үйлтэй холбоотой зан үйл ажээ. Илтгэлийн уралдааныг Нийгмийн бодлогын хэлтсийн соёл урлаг, спорт хариуцсан мэргэжилтэн Д.Оюун, БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн нар шүүж шилдэг илтгэлийг тодруулжээ.