Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганц мод боомт хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэлтэй боллоо

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт болж өнгөрсөн билээ.

Тус хурлаар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт – БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд өдөр бүр 08:00, 10:00, 14:00, 16:00 цагуудаас тогтмол гүйцэтгэх аж.
  • Монголын талаас том хүн: 8,000 төгрөг
  • Хүүхэд: 4,000 төгрөг
  • БНХАУ-ын талаас том хүн: 20 юань
  • Хүүхэд: 10 юань

Монголын автотээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцааны танхимын төлөөлөгчдийн ээлжит 28 дэх удаагийн уулзалтаар “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас хүртэл”, “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос ӨМӨЗО-ны Ганц мод боомт хүртэл” гэсэн улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлтийн маршрутыг нээхээр харилцан тохиролцжээ.

Тус чиглэлийн тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу, ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т 10212 иргэн оролцжээ

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж ажиллалаа.

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Үйлдвэрчний соёлын төв ордонд 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба дүүрэг бүрд мөн тарьц суулгацын худалдааг зохион байгууллаа.

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай намрын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор ОНӨҮГазруудад /2018.10.13/ боллоо. Тус үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар эхлүүлэв. Намрын мод тарилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар чацаргана, улиас, голт бор, шар хуайс, гүйлс, монос, нарс, гацуур, шинэс, хайлаас гэх мэт нийт 15 төрлийн 26264 орчим мод шинээр тариад байна.

Мод тарих арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа газрууд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд оролцож нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

Намрын мод тарилтыг зохион байгуулахдаа шинээр олон мод суулгахаас гадна өмнө нь тарьсан модоо арчлахыг уриалсан.

Энэхүү уриалгыг дэмжиж иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тарьсан модондоо цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэх, хөрс сийрүүлэх, ойр орчмын шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах ажилд нийслэлийн хэмжээнд 10212 иргэн оролцлоо гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охидын хөгжил, хамгаалалд зориулсан танхим нээв

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-аас Налайх дүүрэгт “Өсвөр насны охидын хөгжил, хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурлын Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн С.Тунгалаг, Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзул, гэр бүл, хүүхдийн сэтгэл судлаач Т.Мөнхгэрэл нар оролцсон юм

Тэд өсвөр насныхан, тэр дундаа охидод ямар бэрхшээл тулгарч буйг илтгэлдээ дурдаад, хэрхэн, яаж шийдвэрлэх талаар санал солилцсон юм.

Өсвөр насныхны төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, БЗХӨ-өөр өвчлөх охидын тоо нэмэгдэж буй аюулын харанга дэлдэж байгаа тухай хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Тиймээс төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллага хамтран өсвөр насныхан руу чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Хүүхдийн эрхийг хамгаалах, тэр дундаа өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэх хүйсийн тэгш оролцоо гээд олон асуудал анхаарлын төвд байгаа. Өөрт тулгарласан бэрхшээлийг шийдэхдээ найз нөхөд, ээв ээжийнхээ дэмжлэг, туслалцааг авч чадахгүй яваа охин олон бий.

Бусадтай нээлттэй харьцаж чадахгүй, дотоод ертөнцөө “шархлуулж” явдаг өсвөр насныхан олон байна гэсэн үг. Хоёр том гүрний дунд оршин тогтнодог, хүн амын олонх нь залуус, тэр дундаа охид олонтойгоороо манай улс онцлог.

Тиймээс охидын хөгжил, хамгаалалд онцгой анхаарал хандуулж, зөв хүн болгон төлөвшүүлэх, цаашлаад итгэл үнэмшилтэй байж, тавьсан зорилгодоо хүрэх монгол иргэнийг бий болгохын тулд нийслэлийн ИТХ, түүний дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд олон ажил өрнүүллээ. Цаашид холбогдох бүх алба, газартай хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн хамтран хэрэгжүүлсэн “Нарны охид” төслийн хүрээнд байгуулсан охидод зориулсан танхимыг нээв. Эл танхимд охид өөрийнхөөрөө байж, өөрсдөдөө зориулсан ном, товхимол уншиж, тулгарч буй бэрхшээлээ бусадтай хуваалцах боломжтой.

Гэхдээ энэ нь данц ганц хүчирхийлэлд өртсөн охидод зориулсан танхим биш юм. Таван чиглэлээр мэргэжлийн багш нар хичээл заах тул хүссэн бүхэнд хаалга нь нээлттэй байхыг “Дэлхийн монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Нямаа онцолсон. Тухайлбал, тус танхимд ирснээр охид чөлөөтэй ярилцаж, гоо зүйн зөвлөгөө зэргийг авах боломжтой аж.

Хэлэлцүүлэгт оролцсон албаны хүмүүс хүүхэд хамгаалал, тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар илтгэл тавьж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц байгааг ярилцсан юм. Тэдний байр суурийг хүргэе.

М.ЭРДЭНЭТУЯА: “НАРНЫ ОХИД” ТӨСЛИЙГ БҮХ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ

(Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийгмийн хөгжлийн хорооны дэд дарга, төлөөлөгч)

-Налайх дүүргээс эхлүүлж буй “Нарны охид” төслийг үлдсэн дүүргүүдэд хэрэгжүүлэх саналыг Нийгмийн хөгжлийн хорооноос гаргаж, хэрэгжүүлэх болсон. Бид охид, хөвгүүдийн хөгжил, гэр бүлийн орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж байгаа. Хүүхдийг төрийн хамгаалалтад авах хамгийн гол ажлыг нийгмийн ажилтнууд хийж байгаа. Тиймээс хүүхэд хамгаалал, хөгжлийн арга хэмжээнд хороо, дүүргийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийг татан оролцуулна. Мөн хүүхэд хамгааллын болон боловсрол олгох төвүүдэд нэмж төсөв тавиулах, нэмэлтээр ажиллуулах хууль, сэтгэлзүйчдийн зардлыг ч нэмж тусгуулна.

М.МӨНХДЭЛГЭР: ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ СЭТГЭЦИЙН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЛЭЭ

(Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга)

-Өдгөө 10-19 настай хүүхдүүдийг өсвөр үеийнхэн гэж байгаа. Гэтэл сүүлийн үед өсвөр насныхан сэтгэцийн өвчнөөр өвчлөх нь нэмэгдлээ. Үүнээсаа болоод амиа хорлох үйлдэл хийж байна. Мөн бие нь бүрэн хөгжиж дуусаагүй байхдаа ээж болж буй охидын тоо олширч буй. Тухайлбал, өнгөрсөн жилд нярайлсан нийт эмэгтэйн 4.1 хувь нь өсвөр үеийнхэн байсан.

Үүнээс гадна үр хөндүүлж буй өсвөр үеийнхний статистик өсөж байна. Ер нь бэлгийн боловсролгүйн улмаас элдэв халдварт өвчин тусаж, хорт зуршилтай болохын зэрэгцээ дэлгэцийн донтой болж байгаа. Манай газар өсвөр үеийнхний дунд тандалт, судалгаа хийж, “Өсвөр үе залууст ээлтэй клиник” ажиллуулж эхэлсэн.

Мөн үеийнх нь хүүхдүүдээр хичээл заалгаж буй. Цаашид төрийн байгууллагын уялдаагаа сайжруулж, өргөтгөх шаардлага байна. Ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл зан үйлд дадуулах нь хамгийн эхний алхам боллоо.

С.ТУНГАЛАГ: ГЭР БҮЛ РҮҮ ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

(Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн)

-Хүүхдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хэн нэгэн этгээд хүч чадал, эрх мэдэл, давуу талаа ашиглан дарамт, шахалт учруулах нь хүчирхийлэл юм. Сүүлийн жилүүдэд охид хүчирхийлэлд өртөх нь олширлоо.

Тиймээс хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, тэр дундаа өсвөр насны охидын хамгаалах чиглэлээр манай газраас нэлээд олон ажил санаачилж буй. Энэ хүрээндээ дүүрэг бүрт сэтгэл зүйч ажиллуулж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд төр, хувийн хэвшлийн гэлтгүй бүх байгууллага хамтран гэр бүл рүү чиглэсэн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай.

Х.МӨНХЗУЛ: УЛАМЖЛАЛТ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

(Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, хамт ажиллагааны хэлтсийн ахлах референт)

-Охидод ханддаг нийгэм, сэтгэл зүйн уламжлалт хандлага арилахгүй амь бөхтэй байсаар байгаа нь охидын эрхийн зөрчилд нөлөөлж буй. Анхнаас нь л “Чи эмэгтэй болохоор гэр бүлдээ үйлчлэх ёстой. Энэ чиний хариуцлага” гэж сургадаг. Үүнээс нь болоод охид өөртөө итгэлгүй болдог. Тиймээс эл уламжлалт хандлагаа өөрчлөх шаардлагатай.

Дээрээс нь бэлгийн болон нөхөн үржихүйн асуудалтай холбоотой төрийн хяналтыг сайжруулах ёстой. Хувийн эмнэлгүүдэд хийж буй үр хөндөлтийн талаарх мэдээлэл байдаггүй, үр зулбуулах эмийг хэрэглээг ч хянаж чадахгүй байна.

Т.МӨНХГЭРЭЛ: НАЙЗ ШИГ НЬ АСУУДЛЫГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ

(Сэтгэл судлаач)

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа алдаа гаргасны уршгаар хүүхдүүд өөртөө итгэлгүй болдог. Насанд хүрсэн хүмүүс өсвөр наснхыхантай харьцахдаа ихэвчлэн захиргааддаг. “Чи хүүхэд учраас миний хэлснээр байх ёстой. Ямагт томчуудын зөв” гэдэг байр суурьнаас хандаж байна гэсэн үг л дээ.

Үүнээс үүдээд хүүхдүүд аав, ээжтэйгээ бус найзуудтайгаа ярилцаж, сэтгэлээ нээдэг. Ингээд буруу шийдвэр гаргана. Бүр цаашлаад ганцаардал, сэтгэл гутралд автдаг. Тиймээс хүүхэдтэйгээ амьд харилцаатай байж, найз шиг нь асуудлыг сонсох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн зарим хороодод мотоцикл гардуулан өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-аар дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад хороонд мал аж ахуй эрхлэхийг хориглосон.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 2018 онд мал бүхий 10-н хорооны 76 өрхийн 2493 малыг зөвшөөрсөн бүс нутагт 100% нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан дүүргийн 12, 14 дүгээр хороо нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүстэй хил залгаа, малчид 100 хувь эрчимжсэн аж ахуйд шилжээгүй, уламжлалт хэлбэрээр мал аж ахуйг эрхлэн, малаа эзэн, хариулгагүй бэлчээж байгаа нь хүн ам ихээр төвлөрсөн хороодод мал амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсээд байна.
Цаашид мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт мал оруулахгүй байх, мөн дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оныг дуустал мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан дүүргийн 4, 10 ,12, 14 дүгээр хороонд хөдөлгөөнт эргүүл, жижүүр ажиллуулах зорилгоор тус хороодод Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан мотоцикл гардуулан өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халх голыг тохижуулах “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Ингээд Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.

Шинэ сумын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Мөн бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод аймгийн МСҮТ-ийн багш, оюутнууд, Халх гол сумын иргэд шав тавих ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.

ХАЛХ ГОЛ СУМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд өртсөн ослын гаралт буурчээ

2018 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, бүртгэгдсэн зам тээврийн осол, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүүхэд өртсөн ослын гаралт буурсан байна. Мөн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны зургадугаар сараас эхлэн явагдсантай холбоотой 6-9 саруудад орон нутагт гарсан хэрэг, нас баралт, гэмтсэн хүний үзүүлэлт 9.6-24.0 хувиар буурсан нь орон нутгийн замд хяналт, шалгалт эрчимжсэнтэй холбоотой юм.

Зам тээврийн осол, хэрэг буурсан хэдий ч иргэн, аж ахуйн нэгжид учирсан эд материалын хохирол 4.1 дахин өссөн, хүний амь нас хохирсон ослын 75.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн, хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон осол 24.4 хувиар өссөн зэрэг үзүүлэлтүүдээс харахад хүний амь нас хохирсон, ноцтой ослын гаралт буурахгүй байгааг харуулж байна.

Дээрх бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлөөс харахад жолоочийн буруутай үйлдлээс 97.7 хувь нь бүртгэгдэж, жолоочийн буруутай үйлдэл дотроо хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн хүний амь нас хохирсон ослын 25.9 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 18.4 хувийг хурд хэтрүүлсэнээс, 46,5 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ.

Цаашид өвлийн улирал эхэлж хүйтрэх, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр эрсдэлт нөхцөл байдлууд үүсэх тул хөдөлгөөнд оролцогч нар замын нөхцөл байдал, тээж яваа ачаа, байгаль цаг уурын нөхцөл байдалд тохируулан хөдөлгөөний хурдыг зөв сонгон зорчих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-ны байран дахь кофешопыг ямар ч түрээсгүйгээр хараагүй иргэд ажиллуулна

Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна.

Энэхүү ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, БСШУСЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдээ сурах, хөдөлмөрлөх бололцоогоор хангах, тэдний ажил амьдралд тусалж дэмжих асуудлыг анхаарлынхаа төвд байлгах болно гээд хараагүй дөрвөн иргэнийг ажлын байраар хангах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Тэрбээр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны кофешопыг хараагүй иргэд ажиллуулж, эрүүл хоолоор үйлчилдэг. Үүний адил БСШУСЯ-ны яамны байран дахь кофешопыг ямар ч түрээсгүй ажиллуулах боломжийг хараагүй иргэдэд олголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах 10 багшийг зардлыг нь төр 100 хувь дааж, ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэж эхэлсэн тухай таатай мэдээг мөн дуулгав.

2018 онд БСШУСЯ Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн бага ангийн сурах бичгийн хэвлэх эрхийг есдүгээр сард олгож, 3 дугаар ангийн сурах бичгийг брайль үсгээр хэвлэн хүлээлгэн өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 186 дугаар цэцэрлэгт 25 сая төгрөгийн тоглоом, компьютер, ширээ сандал, 80 сая төгрөгийн гадна талбайн тохижилт, налуу зам, үерийн хамгаалалт, 116 дугаар сургуульд 80 сая төгрөгийн сантехникийн засвар, 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлээд байгаа аж.

Мөн 116 дугаар цэцэрлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 60 мянган ам.долларын өртөгтэй сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэгт 55 хүүхэд, 116 дугаар сургуульд 123 сурагч суралцаж байна.

Энэ үеэр хөдөлмөр гавьяа зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан яваа хараагүй иргэдийн төлөөллийг Засгийн газрын шагналаар шагнасныг гардуулан өглөө. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ү.Амгалан, Д.Наранцэцэг, Ш.Нарангэрэл, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Ганзориг, БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Л.Анхбаяр, Ц.Жанчив, У.Саруултуяа, Б.Дэлгэрцэцэг нарыг шагнаж урамшуулав.

Categories
мэдээ нийгэм

Японы Засгийн газраас түргэн тусламжийн 10 машин олгоно

“Япон улсын засгийн газрын “өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээ байгуулах” ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Тус төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгогдоно.


Үүнд:

  1. Нэгдүгээр төв эмнэлэг-1ш
  2. Хоёрдугаар төв эмнэлэг-1ш
  3. Гуравдугаар төв эмнэлэг-1ш
  4. Согог судлалын үндэсний төв-1ш
  5. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
  6. Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
  7. Судлалын үндэсний төв-1ш
  8. Түргэн тусламжийн төв-3ш нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин нийлүүлэгдэнэ.


Дээрх автомашинууд нийлүүлэгдсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавхи өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжыг нэмэгдүүлж байгаа юм.
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж, Автомашины парк шинэчлэлийн хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж төсөл арга хэмжээ юм.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын хуралд оролцов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 17 дугаар хуралдаанд оролцов.

Хуралдаанд ШХАБ-ын гишүүн орнууд – ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, ажиглагч орнууд – Афганистан, Беларусь, Иран болон олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

ШХАБ-ыг Төв Азийн олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж 2004 онд ШХАБ-д ажиглагч статустай анхны орон болсноос хойш Монгол Улс уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримтлаж ирсэн.

Монгол Улс тус байгууллагын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Түүнчлэн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг бусад салбарт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Чиндаод энэ оны 6 дугаар сард болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн билээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанд хэлсэн үгэндээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага сүүлийн жилүүдэд өргөжин, түүний үйл ажиллагааны цар хүрээ тэлж,бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд нэр хүнд, нөлөө нь өсч буйд манай улс баяртай байгааг илэрхийлээд ШХАБ-тай хамтран ажиллах талаарх манай улсын байр суурь, зорилтуудыг танилцуулав. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээний хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч орнуудын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөөд зогсохгүй байгууллагын нэр хүндийг бэхжүүлэх, байгууллагын талаарх эерэг ойлголтыг дэлгэрүүлэх, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогч талуудын төлөөлөгчидтэй хуралдааны үеэр уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, ШХАБ-ын төлөв байдлын талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүллээ

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт”-аар “Монгол улсын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт – БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна.