Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлэв

ШУТИС-ийн Мэдээлэл холбоо техникийн сургуулийн Цахилгаан холбооны инженер технологи, Утасгүй холбооны инженер технологи хөтөлбөр АНУ-д төвтэй ABET /Accreditation Board of Engineering and Technology/ байгууллагаар Монгол Улсаас анх удаа 6 жилийн хугацаатай олон улсад магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардлаа.

ABET байгууллага нь боловсролын хөтөлбөрүүдэд 85 жилийн турш магадлан итгэмжлэл хийж байгаа, дэлхийд хамгийн нэр хүндтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага бөгөөд 2018 оны 10 дугаар сарын байдлаар дэлхийн 32 орны 780 гаруй коллеж, их, дээд сургуулийн 3850 гаруй хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.

Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 он гэхэд “Тэргүүлэх чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын 20-иос доошгүй хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Тус зорилтыг хэрэгжүүлэхээр БСШУСЯ-наас долоон сургалтын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Одоогийн байдлаар МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн таван хөтөлбөр олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдээд байна.

Хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр тухайн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцан төгссөн төгсөгчдийн боловсролын баримт бичиг дээрх улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид нь эдгээр орны сургуулиудад ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэж байгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал сайнгүй байна

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулж хэргийн газрыг орхин зугтсан хоёр этгээдийг баривчилсан тухай болон цаг үеийн асуудлаар Цагдаагийн байгууллаас хэвлэлийн хурал хийж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ” Залилан мэхэлж байгаа этгээдүүдийн талаарх мэдээлэл цагдаагийн байгуулалагад ирсэн . Үүний дагуу дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар Бэлх 114 чиглэлийн алба хаагчид тухайн газарт очсон. Энэ үед гэмт этгээдүүд тоёота маркын машин унаж зугтах үедээ цагдаагийн албан хаагчид хүнд гэмтэл учруулсан” гэв.

Уг хэрэгт холбогдох 45 настай Б.Энхбаяр, 25 настай Б.Лундаа нарыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсан байна.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн14 хорооны халзангийн даваа орчмоос тээврийн хэрэгслийг олжээ. Тухайн этгээдүүд тээврийн хэрэгслээ орхин уул руу зугтан оргосон гэх мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид уг газрыг бүслэлтэнд авч 22:30 минутанд Т.Лундааг СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэр майхан толгой орчмоос, Б.Энхбаярыг 23:25 минутын үед СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэр майхан толгойн зуслангийн төв замаас 200 метрийн зайд айлын амбаарт бүгж байсныг нь илрүүлэн баривчилсан байна.Б.Энхбаяр гэгч нь их хэмээний хохирол учруулсан залилан мэхлэх хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс тус тус эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдалагад өртөж хүнд гэмтэлд авсан цагдаагийн албан хаагч одоогоор Гэмтэл согог судалын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлжбайгаад өнөө өлгөө 10 цагийн үед хагалгаанд оржээ. Алба хаагчын биеийн байдал одоогоор сайнгүй байгаа аж.

Гэмт этгээдүүдэд Монгол улсын эрүүгийн хуулийн 10-р зүйлийн 1.2.9 зааснаар ажил үүрэгтэйн холбогдуулан хүнийг алахыг завдсан хэргээрхэрэг үүсгэн шалгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тод өнгөтэй жимс, хүнсний ногооны ач тус

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол 10-р сарын 21-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал нь 150,000,000 төгрөг байна.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө

Categories
мэдээ улс-төр

Чехийн виз мэдүүлгийн төв нээгдлээ

БНЧУ-ын виз мэдүүлгийн төв 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод нээгдлээ.

Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан Чех, Швейцарь, Польш, Словак, Литва, Эстони улсад богино хугацаагаар буюу 90 хүртэл хоног зорчих иргэд Шенгений виз мэдүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Дээрх орнуудад албан ажлаар зорчих, Чех улсад 90-ээс дээш хоногоор зорчих болон хөдөлмөр эрхлэх иргэдийн визийн мэдүүлгийг БНЧУ-ын ЭСЯ хүлээн авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тус улсын ЭСЯ-ны цахим хуудаснаас https://www.mzv.cz/ulaanbaatar/mn авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, тайлбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /нүүр, мод худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар зэрэг/ замын байгууламжыг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан эргүүл, хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Мөн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллагатай хамтран дээрх төрлийн зөрчлийн мэдээллийг тус албаны цахим сайтуудаар илгээж шалгаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд замын зорчих хэсэг, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд хуулиа баримтлан дээрх үйлдлээ таслан зогсоож, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ТЦА

Categories
мэдээ цаг-үе

Алга болсон сэтгүүлчээс болж Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах уу

Турк гаралтай Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги аравдугаар сарын 2-нд Стамбул дахь Ерөнхий консулын газарт очсоны дараа алга болсон юм. Түүнийг хаант улсын бодлогыг шүүмжилсний хариуд хороосон хэмээн Туркийн мөрдөгчид үзэж байна. Харин Саудын Арабын зүгээс үүнийг эрс эсэргүүцэж яаруу дүгнэлт гаргахгүй байхыг уриалж ийм байр суурьтай улс орнуудад талархалаа илэрхийлээд байгаа юм.

Сэтгүүлч гэрлэлтээ цуцлуулах асуудлаар консулын газарт очсон болохыг түүний турк гаралтай сүйт бүсгүй Хатиже Ченгиз гэрчилж байгаа гэнэ. Байр руу орохын өмнө тэрээр дөрвөн цагийн дараа гарч ирэхгүй бол түгшүүр зарлахыг бүсгүйгээс хүссэн аж. Ченгиз консулын байрны гадаа 11 цаг хүлээсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Туркийн “Sabah” сонин сэтгүүлчийн “AppleWatch” цаг сэтгүүлчийн консулын газарт орсон цаг, араб хэл дээр хүмүүстэй ярьж тамлуулж байгаа, дараа нь алуулсан бичлэг хадгалагдсан талаар бичжээ. Туркийн тусгай албанд ойрхон эх сурвалж Би-би-сид мэдээлэхдээ, тэдний гарт дүрс болон аудио бичлэг байгаа бөгөөд тэдгээр нь консулын газарт Ж.Кашоггийг хороосон болохыг нотолно гэжээ. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчийн цогцсыг хэдэн хэсэг болгон хувааж хайрцагт хийн дипломат дугаартай машинаар гадагш гаргаж консулын байрны ойролцоо нутаг дэвсгэрт булсан гэж нотолж байна.

Ингээд зогсохгүй тус консулын газрын албан хаагчид сүйт бүсгүйдээ үлдээсэн гар утаснуудад нэвтэрч бичлэгүүдийг нь устгах гэж оролдсон талаар “Sabah” сонин дурдлаа.

Харин Саудын Арабын зүгээс эдгээр нотолгоог хуурамч гээд өөрсдөө ч юу болсныг мэдэхийг хүсч байгаа тухай мэдэгдлээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдэж байгаачлан сэтгүүлчийг алах тушаал өгсөн гэдэг худлаа, ямар ч үндэслэлгүй зүйл” хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Абдельазиз бен Сауд бен Наиф бен Абдельазиз ярьжээ. Энэ хэргийг мөрдөх явцад Саудын Араб Турктэй хамтран ажиллаж байгааг тэрээр мөн онцолсон юм.

Сэтгүүлчийн аллагатай холбоотойгоор АНУ болон барууны орнууд Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүллээ. Гэхдээ АНУ-ын байр суурь тогтворгүй байгаа нь нэлээд сонирхол татаж байгаа юм. Дональд Трамп сэтгүүлчийн аллагад Саудын Араб гэм буруутай нь нотлогдох тохиолдолд “хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ цэргийн хэлэлцээрүүдээ зогсоохгүй, өөр арга хэмжээ авна гэсэн юм. “110 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт АНУ-д орж ирэхгүй гэхээр надад таалагдахгүй байна. Тэд юу хийнэ гэж бодож байна? Эдгээр мөнгийг Орос, Хятад эсвэл өөр оронд зарцуулах болно” гэж Дональд Трамп мэдэгдсэн аж.

Түүний хачирхалтай энэ байр суурьтай холбоотой АНУ-д ээлжит шуугиан дэгдэж эхэллээ. Ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө арабуудтай гүнзгий холбоотой байсан гэж үздэг юм байна. 1991 онд дампуурлын ирмэгт тулсан Трамп “Гүнж” дарвуулт завиа 20 сая ам.доллараар Саудын хунтайжид борлуулснаар аврагдаж байсан гэнэ. Дөрвөн жилийн дараа мөнөөх ханхүү мөн л түүнд тусалж Нью-Йорк дахь “Плаза” зочид буудалд нь 325 сая ам.долларын хөрөнгө оруулалт гүйцэтгэжээ. 2001 онд “Trump World Tower”-ийн 45 давхарыг бүхэлд нь арабчууд 12 саяар худалдан авсан байдаг юм.

“Би саудуудад их хайртай. Тэдний олон төлөөлөл энэ байранд байгаа” хэмээн ерөнхийлөгчийн сунгааны үеэр 2015 онд мэдэгдсэн удаатай. АНУ-ын ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер Саудын Арабтай сайн харилцаатай бөгөөд түүгээр дамжуулан АНУ-ын улс төрд нөлөөлдөг талаар аравдугаар сарын 12-нд CNN телевизэд өгсөн ярилцлагадаа неоконсерватив үзэлтэй нийтлэлч Билл Кристол мэдэгдсэн байна. “Хэр хэмжээний мөнгийг Трамп арабуудад өгөх ёстой юм бол хэмээн тэрээр хожимоо твиттер хуудаснаа бичжээ.

Хориг арга хэмжээ авахыг сенатын гишүүд дэмжжээ. Тэд энэ зорилгодоо Магнитскийн акт гэгчийг ашиглахыг санал болгож байгаа юм. “Шийдвэр гаргахдаа Саудын Арабын өндөр албан тушаалтнуудтай холбоотой бүх л мэдээллийг харна гэдэгт бид найдаж байна” хэмээн сенатын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн БобКоркер мэдэгдлээ.

Сэтгүүлчийн аллагад Саудын Арабын хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммедбен Сальман холбоотой байх магадлалтай гэх таамгийг Коркер дэвшүүлэв. “Сэтгүүлчийн аллагыг тоохгүй өнгөрвөл 40 хүрсэн түүнтэй холбоотой цаашдын хэргүүд улам бүр хүндрэх болно. Ийм байдлыг үндсээр нь цавчин хаях хэрэгтэй” гэж ярилаа.

Хориг арга хэмжээ зайлшгүй авах ёстой талаар Бүгд найрамдах намын төлөөлөл болсон Марко Рубио ч ярьжээ. “Хэрэв бид ямар ч арга хэмжээ авахгүй өнгөрөх тохиолдолд бид цаашлаад Путин, Асад, Мадуро эсвэл Хятадын хүний эрх зөрчигддөг асуудалтай яаж тэмцэх болж байна” гэв.

Харин мэргэжилтнүүд Вашингтоны энэ байр суурийг хурцадмал байдлыг дэвэргэсэн нэгэн арга гэж үзээд цаашид Эр-Риядыг дарамталж уян хатан болгохыг хүсч байгаагийн нэгэн илрэл гэжээ.

Хэрэв тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тохиолдолд хариуд мөн л тохирсон арга хэмжээ авах болно гэдгийг Саудын Арабын засаг захиргааны төлөөлөгч хэлээд “Аливаа сүрдүүлэг эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн мэдэгдлээр биднийг айлгахгүй, ингээд зогсохгүй араб болон лалын шашинт ертөнц дэх тус улсын байр суурийг ганхуулж чадахгүй… Хэрэв хаант улсын эсрэг ноцтой арга хэмжээ авсан тохиолдолд хариу барих болно” гэсэн байна.

Тус улсын эдийн засаг “дэлхийд мэдэгдэхүйц, амин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдгийг төлөөлөгч онцлоод “Хэрэв бид хохирох юм бол дэлхийн эдийн засагт ч цаашлаад сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ.

Сэтгүүлч Жамаль Хашогги алга болсонтой холбоотойгоор Европын улс орнууд ч зүгээр суусангүй. Гэхдээ сүрдүүлгийн үг хэлэхээс өмнө “найдвар төрүүлэхүйц мөрдөлт явуулахыг уриалж байна. “Болсон үйл явдлын учрыг ойлгоход шаардлагатай бодитой мөрдөлт явуулж Жамаль Хашогги алга болсонд хэн хариуцлага хүлээх ёстойг олох хэрэгтэй” хэмээн Их Британийн ГХЯ-ны сайт дээр нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.

Долоо хоногийн дараа Эр-Рияд хотноо хөрөнгө оруулалтын томоохон форум “Future Investment Initiative” зохион байгуулагдана. Гэтэл сэтгүүлч алга болсонтой холбоотойгоор томоохон компаниуд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцохоос татгалзаж эхлээд байна. Уг арга хэмжээнд оролцохоос татгалзсан хүмүүс дотор Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ким, “Uber” компанийн тэргүүн ДараХосровшахи, CNN, CNBC телевизууд, “Fi­nancial Times”, “New York Times”болон“Economist” гэсэн томоохон хэвлэлүүд багтаж байгаа юм.

Олон улсын Валютын сангийн тэргүүн Кристин Лагард арга хэмжээнд оролцохоос татгалзаагүй хэдий ч сэтгүүлчийн талаарх мэдээллийг анхааралтай ажиглах болно хэмээв. Мөн ийм байр суурийг АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин эзлээд байна.

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын зүгээс Хашогги сэтгүүлчийн тухай бүх л мэдээллийг ил болгохыг шаардаад “сэтгүүлч алга болсон явдалд буруутай” хэмээн үзэж байгаа юм.

Харин Бахрейн, Арабын Нэгдсэн Вант улсын Гадаад хэргийн яамд Саудын Арабыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн Т.БҮРЭН

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Лаос улсын багтай тоглоно

“Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүд” /FIFA days/-ийн хүрээнд хийж байгаа энэ сарын хоёр дахь тоглолтоо Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Лаос улсын багтай хийх юм.

Өнөөдрийн тоглолтын талаар ахлах дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс “Бидний хувьд маш чухал тоглолт. Залуус юу хийхээ мэдэж байгаа. Мэдээж эхний тоглолт хүнд болно гэдгийг бид мэдэж байсан. Хэд хэдэн шалтгааны улмаас залуус маань 100 хувь өөрсдийн тоглолтыг үзүүлж чадаагүй. Тиймдээ ч 2:0-ийн харьцаатай хожигдсон. Харин энэ удаагийн тоглолтын хувьд цаг агаартаа дасах хугацаа бидэнд байлаа. Гэхдээ л залуус өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчлахгүй л бол Лаос шиг хурдтай, хүчтэй багийн эсрэг дахин ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж байгаа. Тиймээс тэд ээлжит тоглолтоос хожил авахын тулд шаргуу бэлтгэл хийж байна” гэв.

Лаосын шигшээ багийн дасгалжуулагч, Сингапур мэргэжилтэн Сундрам Мүүртигийн хувьд шигшээ багийг аваад удаагүй бөгөөд долоо хоног л бэлтгэлд гарсан аж. Тиймээс багийн гол уураг тархи нь багийн ахлагч, туршлагатай тоглогч Киовенпет Литидет болоод байгаа юм.

Манай шигшээ багийн хувьд туршлагатай тоглогчид болох Н.Цэдэнбал, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, Б.Гарьдмагнай нар хоёр дахь удаагаа Лаосын шигшээтэй тоглоно. Таван жилийн өмнө “Челленж кап” тэмцээний хүрээнд хоёр баг 1:1-ийн харьцаатай тэнцэж байжээ. Манай залуус эхний тоглолтоо энэ сарын 12-ны өдөр Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:0-ээр хожигдсон. Тус тоглолт 19:30 цагаас эхлэх юм.

Categories
мэдээ спорт

Монголчууд морьт харвааны дэлхийн аварга боллоо

БНСУ-ын Сугчу хотноо аравдугаар сарын 04-08-нд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцсон манай баг Grand Prix аваргын цомын эзнээр тодорсон юм.

Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Казахстан, Герман зэрэг олон орны тамирчид авхаалж, самбаагаа сорьсон юм. Харин Монгол Улсыг төлөөлж “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцжээ.

Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болсон ч манай тамирчид амжилттай оролцож, 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медаль авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.

П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.