Categories
мэдээ улс-төр

Ази Европын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна

Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол Улсад 2016 онд болсон билээ. Харин 12 дахь дээд хэмжээний уулзалт Белгийн хаант улсын нийслэл Брюссель хотод эхэллээ. Дээд хэмжээний уулзалтад 51 орны төр засгийн тэргүүнүүд оролцож байна. Уулзалтад оролцогч төр, засгийн тэргүүнүүд худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоо, уур амьсгалын өөрчлөлт, терроризм, цахим аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр санал солилцоно. Санхүү, эдийн засгийн асуудлууд, даян дэлхийд тулгамдаад байгаа асуудлууд, олон улсын болон бүс нутгийн асуудлууд гэсэн гурван гол нэгдсэн хуралдаан болох юм. Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй уулзах бөгөөд өнөөдөр Вьетнамын Ерөнхий сайд, Ирландын Ерөнхий сайд, ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзана. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд Монгол Улс Бээжинд болсон долоо дахь удаагийн чуулганаар элссэн юм.


Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Г.Цэнгэлбаяр:Гэр бүлийн хүчирхийллээс болж, жилд зургаан мянган хос салж байна

Цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2016-2021 онд хамтран ажиллах “санамж бичиг”-ийн хүрээнд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, семинарыг өнөөнөр зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын урьчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Г.Цэнгэлбаяртай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд хүч давамгайлсан буюу эдийн засаг, бие махбодь болон бусад нөлөөт байдлаараа бусдыг хүчирхийлж байгааг хэлдэг.

– Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн статистик тоо баримт бий юу?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд 529 хүн өртөж хохирсон статистик тоо байгаа. Эдгээрийн 92.8 хувь нь эмэгтэйчүүд, 7.2 хувь нь хүүхэд байна. энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 4.4 хувиар буурсан. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар жилд зургаан мянган хос салж байна.

-Жендерт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлэх вэ?

-Статистикаас харвал эрчүүд хүчирхийлэгч болж эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөгч болсон үзүүлэлт байна. Энэ бол жендерийн тэгш байдал алдагдсаны илрэл. Үүнд жендерийн тэгш эрх яригддаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биенээ хүндэтгэж, тэгш харьцдаг байсан бол гэр бүлийн хүчирхийлэл гэж байхгүй.

-Хүчирхийлэлд өртсөн хүн хаана, хэнд хандах вэ?

-Тухайн хороо дүүрэг, орон нутгийн цагдаагийн жижүүрийн шуурхай албанд болон 102, 108, 107 дугаарийн утас, бүх шатны засаг даргад мэдэгдэх боломжтой. Мөн бүх шатны эмнэлэгийн байгууллага, багш,эмч нар мэдсэн бол мэдээлэх үүрэгтэй.

-Түр хамгаалах байр манай улсад хэд байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2017 оны хоёр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хохирогчыг хамгаалтанд авах үйлчилгээ үзүүлж байгаа. Одоогоор манайд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв дутагдалтай байна. Нийслэлд цагдаагийн байгууллагын түр хамгаалах байрны үйл ажиллагаа жигдэрсэн. Тодруулбал, Гэмтлийн эмнэлэг, Шүүх эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээ төв баригдаж байна. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам Хан-Уул дүүрэг, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт түр хамгаалах байрыг ашиглалтанд оруулахад бэлэн болсон. Цаашдаа нийслэлийн бусад дүүргүүд болон аймгуудад түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээг барих төсөл хэрэгжинэ.

-Гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэйчүүд хэр их үйлддэг вэ?

-Хүчирхийлэл үйлдэгч болгон нь эрэгтэй хүмүүс гэдэг ташаа ойлголт. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийг хүч давамгайлсан буюу 90 хувийг эрчүүд үйлдэж байгаа нь үнэн.Үлдсэн 2-8 хувийг эмэгтэйчүүд үйлддэг. Эмэгтэйчүүд насанд хүрээгүй хүний эсрэг хүчирхийлэл, өндөр настай хүмүүсийн эсрэгболон зарим тохиолдолд насанд хүрсэн эрэгтэй хүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн байдаг.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс удаан хугацааны дараа цагдаагийн байгууллагад ханддаг. Хамгийн багадаа 2-оос дээш хугацаанд буюу аргаа барсан үедээ ханддаг. Ингэснээр нуугдмал гэмт хэргийг өөгшүүлэх, цагдаагийн байгуулагад тодорхой мэдээлэл бүрэн орж ирэхгүй байх сөрөг үр дагавартай.

-Зарим иргэд хүчирхийлэлд өртсөн хэрнээ цагдаагийн байгууллагад ханддаггүй. энэ ямар шалтгаантай вэ?

Иргэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиа сайн мэдэхгүй юм чинь цагдаад хандах хэрэггүй гэж бодддог. Цагдаагийн байгууллага хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Энэ талаар 2018 онд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьчилан сэргийлж “Хүүхэд хамгаалал”, “Бяцхан зорчигч” болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аян арга хэмжээг зохион байгуулсан. Бид цаашдаа хүүхэд хамгаалах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг энэ гэмт хэргийг дарж нуугдуулж болохгүй. Энэ нь таны эрүүл мэнд сэтгэл санааны дарамтыг нэмэгдүүлсээр байх болно. Цагдаагийн газарт хандаж сэтгэлзүйн зөвөлгөө авах хэрэгтэй. Хүмүүс нэр төр, үр хүүхдээ бодож тэвчсээр байгаад гэмт хэргийн золиос болдог.

-Өнөөдрийн уулзалт семинарын ач холбогдол юу вэ?

-Цагдаагийн байгууллага гэр бүлийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шүүхэд хандан шийдвэрлүүлж, нотлох баримтыг шалган цуглуулж, мөрдөх ажиллагааг прокурорт шилжүүлэх замаар ажилладаг. Энэ тал дээр манай албан хаагчид чадваржсан. Гагцхүү хохирогчийн хууль ёсны эрх ашиг, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрхзүйн зохицуулалт бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Иймд 21 аймгийн урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал эрхэлсэн ажилчид болон сэтгэлзүйч нарыг оролцуулсан сургалт явуулж байна. Эдгээр албан хаагчдийг чадавхжуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусламж үзүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх гэх мэт сургалтууд орж байна. Энэ нь хүчирхийлэлд өртсөн хүмүүстээ ажиллаж байхдаа сэтгэлзүйн талаас ямар алдаа гаргах ёсгүй вэ гэх мэтчилэн практикт гарч буй дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

-Өндөр настай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тохиодол бий юу?

-Өндөр настай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Өндөр настан тодорхой хүний асаргаанд байдаг. Эдгээр хүмүүс, Эм ээ ууя гэхэд эмийг нь өгөхгүй байх, үүнээс болоод өвчин нь сэдэрдэг. Энэ бол хүчирхийлэлд өртөж байгаа нэг хэлбэр. Нөгөө талаар тэтгэвэрийн зээл авхуулж, тэр мөнгөөр нь архи авч уух зэргээр хүчирхийлэлд өртөж байдаг. Үүнийг гэр бүлийн болон зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг.

-Эдгээр настай хүмүүс яаж ханддаг вэ? өөрсдөө ирж гомдол гаргаж байсан тохиодол бий юу?

-Өөрсдөө ирж гомдол гаргасан тохиолдол ховор. Зарим тохиодолд хорооны нийгмийн ажилтан, эмнэлэгийн байгууллага, засаг дарга зэрэг ойр харьцдаг хүмүүс нь мэдээлдэг. Энэ талаар тодорхой жишээ хэлэх боломжгүй.

Мөн энэ үеэр Хэнтий аймгийн цагдаагийн газрын сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Э.Лхагваагаас зарим зүйлсийг асуулаа.


-Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хэзээнээс сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг болсон бэ?

– Цагдаагийн байгууллагын сэтгэлзүйчийн ажлын байрны тодорхойлолтонд гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өөрчлөлт орсон. Үүний хүрээнд бид хохирогчидтой ажиллаж эхэлсэн.Өмнө нь Цагдаагийн байгууллагийн сэтгэлзүйч зөвхөн цагдаагийн байгууллагын алба хаагчид буюу дотооддоо үйлчилгээ үзүүлж сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ажлын байранд өөрчлөлт орж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчидод сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг чиглэл оруулж ирсэн.

Хохирогчдод сэтгэлзүйн туслалцаа үзүүлэхдээ эхлээд тухайн хүнээ оношлодог. Дараагаар тухайн хүний сэтгэлзүйн байдлийг тогтвортой байлгахад анхан шатны тусламж зөвлөгөөний төлөвлөгөө гаргаж ажилладаг.

-Сэтгэлзүйн хувьд ямар болчихсон байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжээд жил боллоо. Өмнө нь энэ талын асуудал төдийлөн хөндөгддөггүй нийгмээс далд байсан. Үүний улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд удчихсан, даамжирчихсан, асар их сэтгэлзүйн дарамтанд орчихсон, айдас түгшүүрт автсан, сэтгэлзүйн хувьд ноцтой өөрчлөлтөнд орчихсон байдаг байсан. Түүнчлэн хаана, хэнд, яаж, хандахаа мэддэггүй, энэ байдлыг яаж таслан зогсоохоо мэдэхгүй болчихсон хүмүүс их байдаг.

-Орон нутагт хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө хэр өгөгддөг юм бол?

-Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ дутмаг байдаг. Жишээ нь, Хэнтий аймагт “Сэтгэлзүйн зөвөлгөө” өгөх төв байдаггүй. Цагдаагийн байгууллагад нэг сэтгэлзүйч, “гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нэг л сэтгэлзүйч байдаг.Энэ бол гэр бүлиййн хүчирхийлэлтэй тэмцэхэд тэмцэхэд сэтгэлзүйчдийн үүрэг оролцоо шаардлагатай байгаа боловч орон тоо, хүн хүчний дутагдал хангалтгүй байгаагийн илрэл.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүст ямар зөвөлгөө өгөх вэ?

-Таагүй уур амьсгалыг дарж, нуугаад яваад байж болохгүй. Тодорхой хэмжээний туслалцаа зөвөлгөөг сэтгэлзүйчээс авах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлзүйн тогтвортой байдлыг хэвийн байлгахын тулд холбогдох байгууллага сэтгэлзүйчид заавал хандаарай.

-Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө хэр мэддэг вэ?

– Өөрийгөө сэтгэл санааны дарамтанд орсон ч төдийлөн тоохгүй. Энэ нь байх ёстой зүйл мэт бодож явдаг. Заавал бие махбодод нь халдаж, гэмтээсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үзүүллээ гэж боддог. Энэ тохиолдолд хаана хэнд хандахаа мэдэхгүй өнгөрөөсөөр байгаад сэтгэлзүйнноцтой өөрлөлтөнд орчихдог. Би тэвчих ёстой гэж зодуулсаар,сэтгэлзүй болон эд хөрөнгө, гоо сайхны хувьд хүнд гэмтэлд учирсан хойноо би яах вэ гэж ирдэг.

Энэ тохиодолд орон нутгийнхаа, дүүрэг хорооныхоо харъяа газарт мэдэгдэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилтнууд байгаа. Шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд авдаг. Сэтгэлзүйч нь тухайн иргэний сэтгэлзүйн байдлыг хэвийн байлгах, энэ асуудлыг цаашид даамжирахгүй байлгах, шийдвэрлэх тал дээр тусламж, дэмжлэг үзүүлж ажилладаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс сэтгэлзүйн хувьд өөрчлөлтөнд орсон хүмүүс их ирдэг үү. Бие махбодын хувьд гэмтэл авсан хүмүүс их ирдэг үү?

-Аль хэдийн сэтгэл санааны хувьд гүн хямралд орчихсон хүмүүс ирдэг. Хамгийн эцсийн бүлэгт сэтгэл санааны хямралаас гадна зодуулсан, биенд гэмтэл учирсан хүмүүс их ирдэг. Өмнө нь айлган сүрдүүлсэн, хэл амаар доромжилсон, эдийн засгийн хувьд хаалт, дарамтанд оруулаад байхад л үүнийг дарж явсаар байдаг. Энэ хүмүүс хамгийн гол нь өөрсдийнхнь сэтгэл санаа тогтворжсон үед л цагдаагийн байгууллагад ханддаг нь сонин.

-Үүнээс болоод гэр бүл салалт их гардаг уу?

-Энэ асуудлыг бид одоогийн сургалтаараа ярилцаж байна. Жилд 10 мянган хос гэрлэж байна. Шүүхээр 4 мянган хосууд орж байна. Эндээс жилд зургаан мянга орчим хосууд салж байна гэсэн судалгаа гарсан. Залуу гэр бүлүүд эхнэр нөхөр байх ойлголт, тус тусын үүрэг гэж юу болох талаарх ойлголт дутмаг байгаагаас хосуудын дунд үл ойлголцол үүсдэг. Энэ нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болдог.

-Ер нь эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хандаж байсан тохиодол бий юу?

-Манай аймгийн суманд нэг ийм хэрэг гарсан. Нөхөр нь эхнэрээсээ хараат байдаг. Эхнэр нь гэр бүлийнхээ бүх асуудлыг зохицуулдаг. Санхүү, эдийн үасгаа хариуцдаг. Харин нөхөр нь гэр орныхоо аяга таваг угаах, цэвэрлэх, хоол унваа хийх ажлыгхийдэг. Өөрөөр хэлбэл ажил үүрэг нь солигдчихсон. Нөхөр нь гадагшаа гарч олны дунд явдаггүй. Ийм нөхцөл байдлаас болоод нөхөр нь сэтгэлзүйн дарамтанд орж, амиа хорлох тухай бодсон байсан. Нөхрөө зодохгүй ч гэсэн сэтгэл санааны дарамтанд оруулж, хэл амаар доромжилдог байж. Үүнээс болоод эрэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ алдсан. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол тийм ч нээлттэй байдаггүй. Хамаг зовлон зүдгээрээ ил гаргах, сэтгэл хөдлөлөө гаргах нь ховор. Үүнээгээ дотроо бодсоор хадгалсаар байгаад гүн дарамтанд орох тохиолдол бий.

-Хүчирхийлөлд өртсөн хүмүүс хэдий хугацааны дараа хандаж байна?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 3-4 жил болчихсон хүмүүс ирдэг. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр бие биендээ сэтгэлзүйн дарамт шахалт, айлган сүрдүүүлэлт үзүүлсээр цаг хугацааны хувьд уддаг. Энэ нь уг хэргийг дарсаар, даамжирсаар ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл хохирол авсан үедээ цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатарт

Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна.

Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн болон одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм” гэв.

Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон, 823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж, 6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ.

2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ.Үүний үр дүнд энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийн автобусны 17 хувийг тус тус шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна.

Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш есөн сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.

Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна.

Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ.

Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг зургаан томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Манай улсын эдийн засаг болон төсөвт жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс нийслэлчүүддээ зориулан “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг Улсын драмын эрдмийн театрт нээсэн байна. Мөн Уурхайчин соёлын ордны уранбүтээлчид, үйлдвэрийн уран сайханчид “Хайрлан жаргах эх орон” концертоор ая дууны бэлэг барих гэж байна.

Categories
гадаад мэдээ

Тамхи таталтын түвшин буурчээ

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын 19 болон түүнээс дээш насны эрчүүдийн тамхи таталтын түвшин буурсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт мэдээлэв.

Үүнийг улс даяар явуулж буй тамхины эсрэг кампанит ажлын үр дүн гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, 2017 онд тус улсын эрчүүдийн тамхи таталтын түвшин ихээхэн буурсан бөгөөд үүний талаар дэлгэрэнгүй тайланг ирэх 11 дүгээр сард олон нийтэд танилцуулах ажээ.

Тамхи таталтын түвшин 2008 онд 47.8 хувь байсан бөгөөд уг үзүүлэлт аажмаар буурсаар 2015 онд 40.6 хувьд хүрсэн хэдий ч 2009 болон 2016 онд тус тус өссөн үзүүлэлт ажиглагдсан байна.

2015 оны нэгдүгээр сард Өмнөд Солонгос улс тамхины үнийг 80 хувиар буюу 2500 воноос /2.25 ам.доллар/ 4500 вон болгон өсгөж байсан нь хүмүүсийг тамхи татах зуршлаасаа салахад ихээхэн нөлөөлсөн гэж үздэг ажээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын цэргийн командлалд шаардлагатай техникүүдийг буцалтгүй тусламжаар олгов

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд , тэр дундаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хүч чадлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой дээд хэмжээний айлчлал болж өндөрлөв.

Айлчлал хоёр улсын Батлан хамгаалахын сайдууд хамтын ажиллагааны явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцээ хийснээр эхэлсэн. Түүнчлэн хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тусгажээ.

Айлчлалын үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат БХЯ-нд байрлах бүх цэргийн оройн дээд Хар сүлдний өргөөг танилцуулсан бөгөөд ОХУ-ын батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.Шойгу сүлдэнд мөргөн хүндэтгэл үзүүлэв.

ОХУ-ын БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд, тэр дундаа Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай техникүүдийг буцалтгүй тусламжаар олгосныг С.К.Шойгу гардуулан өглөө. Тэрээр Монгол Улс, ОХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дэлхийд ганц байдаг түүний музейгээр зочилсон.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр орой Улаанбаатараас БНХАУ-ын Бээжин хотыг зорино.

Энэхүү айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын манай улсад айлчилж буй 10 жилийн дараах айлчлал юм. 2008 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков айлчилж байв.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид шинжлэх ухаантай танилцах тойрон аялал хийлээ

Монгол Улсын ШУА, Нийслэлийн Боловсролын газар хамтран ЕБС-иудын дунд дөрөв дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийлээ.

Энэ удаагийн аялалд нийслэлийн ЕБ-ын 14 дүгээр дунд сургууль, тавдугаар дунд сургууль, “Хобби” сургууль болон “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 120 орчим сурагч хуваарийн дагуу хамрагдсан юм. Аяллын үеэр ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан, “Удахгүй болох шинжлэх ухааны ажилтны өдрөөр ШУА-ийн хүрээлэнгүүд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр сурагчдыг хүрэлцэн ирж эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээлтэй танилцаж, шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэхийг урьж байна” гэлээ.

Мөн энэ үеэр ШУА-иас хүүхэд багачуудад зориулан гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан танин мэдэхүйн цуврал номныхоо багцыг сургуулиудын номын санд хандивлав.

Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны зургадугаар сараас эхлэн Хүннү молл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны зургадугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хүнс импортлогчдийн дунд сургалт хийв

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд хүнсний импортлогч аж ахуйн нэгжүүдэд “Шошго–зохистой хэрэглээний хөтөч” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавигдах шаардлага, стандартыг сурталчилах, хууль, эрх зүйн зохицуулалт, бүтэц, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэн, зөвлөгөө зөвлөмжийг өгч, гарын авлагаар хангажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Севилийн үсчин” дуурь шинэчлэгдэн дахин үзэгчдэд хүрнэ

УДБЭТ-ын уран бүтээлчид тоглолтын шинэ улирлынхаа эхэнд дэлхийн алдартай хошин дуурийн нэг Ж.Россини “Севилийн үсчин” дуурийг энэ сарын 20-нд Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн шинэ тавилтаар үзэгчдэд хүргэхээр болжээ.

Уг бүтээлийг УДБЭТ-ын тайзнаа анх тоглосноос хойш өнөөг хүртэл нийт 39 жил тасралтгүй тоглохдоо хоёр удаа сэргээн, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилуулжээ. УДБЭТ урын сангийн бодлогынхоо хүрээнд өнгөрсөн жил дэлхий дахины жишгийн дагуу эх хэлээр нь шинэчлэн тоглосон юм. Энэхүү бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн XIX зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

Сонгодог урлаг сонирхогч та бүхэн энэхүү дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой. Уг бүтээлийн удирдлагын багт уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, удирдаач СТА Ц.Гансүх, еранхий зураач, УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа ажиллаж байна. Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатар” олон улсын кино наадам болно

“Улаанбаатар” олон улсын 10 дахь удаагийн кино наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой аж.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн таван шүүгч ажиллан шалгаруулсан аж.

Нээлтийн киногоор найруулагч Л.Бат-Амгалангийн “Од ба Гэгээ” УСК, богино хэмжээний кино төрөлд найруулагч Л.Дашдооровын “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис Хаан”, Уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” УСК тус тус шалгарч, 2018 оны 10-р сарын 24-нд олон нийтэд толилуулах юм байна.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба “Оросын кино үзвэр”-ийн хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн Каннын ОУКН-ын шилдэг саундтрак шагналт “Зун”, найруулагч Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовский “Үсрэгч” киног 2018 оны 10-р сарын 23-нд толилуулна.

Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт дэмжиж, хамтран зохион байгуулсан ба Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг олон улсын кино үзвэрийн хүрээнд 2018 оны 10-р сарын 25-28-ны хооронд олны хүртээл болгоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Саудын Арабын Ерөнхий консулын газраас аллагын ул мөр илэрчээ

Саудын Арабын Ерөнхий консулын газарт нэгжлэг хийсэн Туркийн цагдаа нар сэтгүүлч Жамаль Хашогги алагдсан баталгааны талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж дээр тулгуурлан АР агентлаг мэдээллээ. Чухам ямар баталгаа болох нь тодорхойгүй байна.

Гэвч Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган хожмоо нэлээд тодруулж “Хортой бодисын тухай энд яригдана. Консулын байшинд ямар нэгэн юм будаж, нэгэн зүйл гарган авч явсан. Бид мөрдөлтийг үргэлжлүүлж байна. Тун удахгүй үр дүнг нь танилцуулах болно” хэмээжээ. Цагдаа нар орон нутгийн прокурорын төлөөлөгчид болон алан хядагчидтай тэмцэх албаны мэргэжилтнүүдтэй хамтран 10 цаг гаруйн турш дипломат төлөөлөгчийн газарт нэгжлэг хийсэн аж. Тэд цусны толбо илрүүлдэг люминол гэх бодисыг ашиглан байранд болон гадаа шинжилгээ хийж дараа нь цэцэрлэгийн хөрсний дээжийг авчээ.

Хошигги консулын газарт орсны дараа чухам юу болсон талаарх анхны таамгийг дэвшүүлж эхлээд байна. Сэтгүүлчийг дипломат газрын ажилтан угтан авч консул Мухаммед Ибрагим аль-Утейбигийн өрөө рүү дагуулан орсон бололтой. Өрөөнд консулаас гадна тусгай албаны хоёр ажилтан хүлээж байсан бөгөөд химийн бодис ашиглан нойрсуулах гэж оролджээ. Гэвч тунг нь хэтрүүлснийх үү, эсвэл Хашоггигийн зүрх нь ачааллыг даагаагүй юу юутай ч нас барсан байна. Аллагыг нууцлахын тулд түүнийг мөчилсөн аж.

Саудын Арабын зүгээс Хашогги мэдэгдэлгүй консулын газраас гарч явсан гэж нотлох гэж оролдсон юм. Гэхдээ яаж нууц дурангийн дэргэдүүр мэдэгдэхгүй өнгөрсөн болох нь сонирхол татаж байна. Консулын газар хоёр хаалгатай бөгөөд нэг нь төв хаалга, түүгээр Хашогги дотогш орсон, харин нөгөө хаалга нь ар талд байдаг. Хоёр хаалга хяналтын дурантай бөгөөд сэтгүүлчийн гарч явсан нь бичлэгт ороогүй аж. Мөн консулын газрын машины гараж гадагш чиглэсэн хаалгатай. Энэ хаалгаар мөчилсөн цогцсыг авч гарсан болов уу гэж үзэж байна.

Энэ хэрэг олны сонорт хүрч шуугиан дэгдсэний дараахан Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын тэргүүн Мухаммед Ибрагим аль-Утейби аравдугаар сарын 16-нд Эр-Рияд руу ниссэн талаар Туркийн Haber Turk телевиз мэдээллээ. Сүүлийн нэг хоногийн дотор сэтгүүлчийг байцаах явцад нас барсан байж болзошгүй гэх яриа тархсан бөгөөд санаандгүй тохиолдлоор нас барсан талаар Саудын Арабын албаны хүмүүс мэдэгдэл гаргана гэсэн яриа ч дэгдсэн юм. Харин Анкарагийн зүгээс үүнийг үгүйсгэлээ.

Аллагатай холбоотой хэргээс үүдэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “хатуу шийтгэнэ” хэмээн сүрдүүлээд амжсан юм. Тиймээс асуудлыг цэгцлэх үүднээс Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Эр-Рияд руу илгээж хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудтай уулзахыг үүрэг болгосон байна.

Хаантай уулзсаны дараа Майкл Помпео мэдэгдэхдээ, Саудын Арабын тэргүүн нарт Жамаль Кашоггиг консулын газарт очиход юу болсон талаарх мэдээлэл огт байхгүй гэж нотолсон төдийгүй итгэл даахуйц хэмжээний мөрдөлт явуулна хэмээн амласан гэжээ.

Т.БҮРЭН