Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Худалдааны дайн гүнзгийрвэл хамгийн их хохирох орнуудын нэг нь Монгол

Эдийн засгийн клубийн ээлжит уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Дэлхийн эдийн засгийг зураглах нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.


Ертөнцөд болж буй үйл явдлыг нэг бол дороос өтний нүдээр, эсвэл дээрээс шувууны нүдээр харах боломжтой. Шувууны нүдээр харвал цаг хугацаа, орон зайд ямар өөрчлөлт явагдаж буйг хялбархан мэдрэх сайн талтай. Монголчуудад шувууны нүдээр, өндрөөс асуудлыг харах өнцөг дутдаг. Шувууны нүдээр хардаг болгохын тулд би жилийн өмнөөс paxmongolica.org гэсэн сайт ажиллуулж эхэлсэн юм. Өтний нүдээр доороос хараад байвал шувуунд баригдаад дуусах эрсдэл бидний өмнө бий. Paxmongolica нь Монголын энх тайван гэсэн утгатай үг. XIII зуунд Их Монгол Улс байгуулсан үед хэсэгхэн хугацаанд энх амгалан тогтсон, тэр үед торгоны зам хөгжсөн түүхтэй. Тухайн цаг үеийг дэлхийд paxmongolica гэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны дараа үеийг паксбританика гэдэг. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараахь цаг хугацааг паксамерикано хэмээдэг. Паксамерикано хямралд орсон эсэх дээр маргасаар байна. Паксамериканогийн нэг суурь шинж тэмдэг нь НҮБ, ОУВС байгуулагдсан явдал. Зарим судлаач дэлхийн хоёрдугаар дайн хэзээ дууссан бэ гэж асуудаг. 1945 он гэж ярьдаг ч яг нарийндаа эдийн засгийн харилцаа талаасаа бол ОУВС байгуулагдсан үеэс дууссан хэмээн хэлэх улс ч бий. Дэлхийд шинэ дэг журам тогтсон гэдэг утгаар нь ингэж хардаг тал анзаарагддаг.

Чөлөөт худалдаагаар улс үндэстэн бүр хожно гэсэн манлайлалтайгаар дэлхийн улс орнууд хөгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр АНУ манлайллынхаа үүргээс татгалзаж байгаа юм шиг байр суурь ажиглагдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор олон хүндрэл бэрхшээл бий болж байна. Сүүлийн 20, 25 жилд хоёр том үйл явдал болсон. Нэг нь ЗХУ задарсан явдал. Нөгөө нь 2001 онд болсон. Тодруулж хэлбэл БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр болсон явдлыг онцлох учиртай. Маш том зах зээл дэлхийн зах зээлийн нэг хэсэг болж хувирсан. Супер циклийг нөхцөлдүүлсэн хоёр том хүчин зүйл нь сая дурдсан үйл явдлууд. Ийм үйл явдал ахин давтагдахгүй гэж зарим судлаач хэлж байна. Тэгэхээр супер цикл буцаж ирэхгүй гэж ойлгож болохоор байгаа юм. Бид супер циклийн үед боломж бололцоогоо ашиглаж чадсан эсэх нь тусдаа ярих асуудал.

ДХБ-д элсэх явцад Хятадын улстөрийн систем барууныханд ардчилагдана гэсэн хүлээлт байсан. Гэтэл тийм процесс өрнөөгүй. Ийм шалтгаанаар барууныхан болоод Хятадын хооронд маргааны сэдэв хүчтэй болсон. ДХБ-д Хятад улс элсэх үед нэг тохиролцоо хийгдсэн байдаг. Хятад улс элсэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна, гэхдээ 15 жилийн дараа автоматаар ДХБ-ын гишүүн болно гэсэн тохироо. Тэр хугацаа нь болчихсон. Гэтэл Европын холбоо, АНУ Хятадын зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Хөгжлийнхөө явцад төрийн өмчит компаниудаар зах зээлийг эзэлсэн, үнэ тогтоох механизм нь чөлөөтэй биш, хувийн өмчийн эрхийг хамгаалах тал дээр сул ажилладаг, дэлхийн худалдаанд шударга бус оролцдог гэх шалтгаанаар зөвшөөрөхгүй байгаа юм.

Өрнөж буй энэ үйл явдлуудын ард геополитикийн асуудлууд бий. Өнгөрсөн зургадугаар сард Си Жиньпин гадаад бодлогынхоо асуудлаар үг хэлсэн юм билээ. Глобол засаглалыг өөрчлөхөд тэргүүлэх үүрэг рольтой оролцоход бэлэн байгаагаа зарласан. Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ой 2049 онд болно. Нэгдсэн Хятадыг, супер гүрнийг 100 жилийнхээ ойн үеэр байгуулах нэгдсэн төлөвлөгөө зарлачихсан. Хятадын амбиц их сүрхий. 2017 онд анх удаа Жибутид цэргийн бааз байгуулсан. Дэлхийн 35 орны 76 далайн боомтод Хятадын төрийн компаниуд хяналтын багц эзэмшдэг. Хятад өөрийн загвараа бусад оронд тулгадаггүй гэж ярьдаг ч Африкийн бараг арваад оронд сошиал медиагаар нийгмийн оюун ухааныг хэрхэн залах вэ гэдэг талаар байнгын сургалт хийж тусалдаг тухай мэдээлэл цацагдсан. Энэ бүхний эцэст Хятад улс дэлхийн дэг журмыг өөрчлөх хүсэлтэй, тийм бололцоотой гэдгээ зургадугаар сард албан ёсоор зарлалаа. Түүнээс хойш барууны орнууд, тэр дундаа Америк, Хятадын хоорондох геополитикийн зөрчилдөөн хурцдаж, худалдааны дайн хэлбэрээр илэрч байна. Энэ асуудал улам гүнзгийрч эхэллээ. Өөрөөр хэлбэл дэлхийд яг одоо өрнөж буй худалдааны дайны цаана геополитикийн амбиц бий.

Путин арван жилийн өмнө Европыг онилж байсан бол өнөөдөр дорно зүг рүү хараад эхэлчихсэн. Үүнийгээ агуу Петрийн бодлогыг үргэлжлүүлж яваа гэж тайлбарлаж байна. Ингэж зарлахдаа Монголын түүхийг орооцолдуулж байгаа. Ялангуяа Алтан улс, Чингис хааны өв бол Оросын эзэнт гүрний суурь дэвсгэр байсан гэж ярьж эхэллээ. Хэдийгээр Кремль үүнийг нь албан ёсоор зөвшөөрдөггүй ч энэ яриаг битүүхэндээ дэмждэг. Барууныг сөрж зогсоход энэ баримтлал нь хэрэгтэй учраас тэр л дээ. В.Путиний зөвлөх Сурков “Оросын геополитик дөрвөн зууны турш дорно руу харсан, ахиад дөрвөн зууны турш өрнө рүү харсан. Эргэж буцсан энэ нөхцөл биднийг геополитикийн хувьд олон зууны турш ганцаардуулах байх” гэсэн байсан. Тэр санаа илүү зөв байх.

Дэлхийд болж буй зөрчилдөөн, маргалдааны дунд эдийн засгийн ямархуу хүчин чадал хоорондоо мөргөлдөж байна вэ гэдгийг харъя. ДНБ гэвэл АНУ 24, Хятад 14, Орос 1.6 хувийн эдийн засаг. Ийм эдийн засгууд геополитикийн мөргөлдөөн хийж байгаа. Гэхдээ ДНБ-ээс илүү санхүүгийн хүчин чадал нь чухал байх.

Энэ хүрээнд Хятадын “Нэг бүс, нэг зам” гэсэн стратегийн тухай товчхон дурдъя. Си Жиньпиний зарласан маш том стратеги. Хамгийн түрүүнд далайн торгоны замд анхаарахаар байна. Манайхаар явах коридор дээр эдийн засгийн үр ашигтай төсөл санал болгох ямар ч бололцоогүй. Стратегийн энэ зодоон дунд оросууд туйлын торгоны зам гэсэн төслийн тухай ярьж байгаа. Европ, Хятадыг холбож буй далайн замаас туйлын зам нь хоёр дахин богинохон. Ийм нөхцөл үүссэн нь цаанаа шалтгаантай. Дэлхий дулаарч, Хойд мөсөн далай хайлсан учраас Хойд мөсөн далайгаар тээвэр хийх хугацаа уртассан. Тэр бололцоон дээр бас геополитикийн зодоон болж байгаа. Ялангуяа Оросын эсрэг барууны улсууд хориг арга хэмжээ авч байхад Путин нэг зарлиг гаргасан. Хойд мөсөн далайн замаар зөвхөн Оросын зөвшөөрөлтэй усан онгоц явна гэсэн утгатай шийдвэр. Түүнээс нь үүдсэн олон улсын маргаан гэх мэт асуудал бий. Үнэн хэрэгтээ ингэж чадах эсэх нь цаг хугацааны асуудал. Хэдийгээр дулаарч байгаа ч Хойд мөсөн далайгаар тээвэр хийхийн тулд мөс зүсэгч ажиллуулах хэрэгтэй. Далайн флот асар дутагдалтай гэх мэтийг харгалзах юм бол өнөөдрийн далайн тээвэртэй өрсөлдөх бололцоо тод харагдахгүй байгаа. Гэхдээ шингэрүүлсэн хий тээвэрлэх замын эхлэл байж магадгүй.

Хятадын “Нэг бүс, нэг зам” гэсэн стратеги дээр Америк талаас “Яахаараа дэлхий дээр нэг улс нэг бүс нэг зам гэж ярьдаг юм бэ” гэсэн хэл ам гаргаж байсан. Ийм шалтгаанаар хятадууд “Нэг бүс, нэг зам” гэсэн нэрийг албан ёсоор “Бүс замын санаачилга” гэж өөрчилсөн. Гэхдээ нэг зүйлийг анзаарахгүй орхиж болохгүй. Монгол хэлээр явж буй Хятадын нэвтрүүлгүүдээр “Нэг бүс, нэг зам” гэсэн тодорхойлолт нь өөрчлөгдөөгүй.

Хийн хоолойн асуудлыг хөндье. Хэдхэн жилийн өмнө Орос, Хятадын хооронд хийн хоолой байгуулна хэмээн ярьж, Путин, Си Жиньпин хоёр том гэрээ хийж байсан. Цаг хугацааны хувьд ашиглалтад орох үе нь болчихсон. Гэтэл ярьж хэлж яваа хүн өнөөхөндөө алга. Оросын хэвлэл мэдээллийн архивыг сайн шүүрдэх юм бол “Сила Сибир”-ийн төслийн зөвхөн тал нь хийгдсэн. Учир мэдэх улсын ярианаас анзаарахад Оросоос хоолойгоор авах хийг зүүн талаар тээх сонирхол ажиглагдахгүй байна. Баруун талаар Хятад руу хийн хоолой татах бололцоотой гэж ярьдаг. Горный Алтайгаас Хятадын баруун хойд талын Шинжаан Уйгурын нутаг руу оруулах боломжтой гэдэг. Ингээд ярихаар Монголын асуудал бага зэрэг хөндөгддөг юм. Украйнтай асуудал хүндэрсэн нь оросуудыг хашраасан хэмээдэг. Хүний нутгаар явуулах нь асуудал дагуулдаг гэсэн болгоомжлолоор ханддаг болсон. Монгол, Казахстаны хоорондуур хийн хоолойгоо тавьж Хятад руу оруулна гэсэн зураг байдаг. Тэр хэсэг нь мөнх цэвдэгтэй учраас техникийн хувьд бололцоо бага, асар өндөр өртөг гарахаар ажил болох гээд байгаа юм. Хятад руу арай зөв оруулъя гэвэл Увсын нутгаар зурвасхан дайрах маршрут яригддаг. Гэхдээ ярианы түвшинд, шинжлэх ухааны маргааны хэмжээнд явж байна. Бодит ажил болох хэмжээний асуудал яригдахад хэцүү.

Оросын хувьд валютын эх үүсвэр, эдийн засгийн тулгуур нь байгалийн хий, газрын тос. Тиймээс яаж Хятад, Европ руу нийлүүлэх вэ гэсэн асуудалд анхаардаг. Европ руу нийлүүлдэг хоёр шугам бий. Олон орноор дамжуулахгүйгээр яаж хүргэх вэ гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл энэ тал дээр геополитикийн зодоон үргэлжилж байна. Гэхдээ нэг шинэ асуудал үүссэн. Хийн хоолойгоор дамжуулж байгалийн хий авах нь хэр зөв шийдэл вэ гэсэн асуудал. Ямар ч нөхцөлд хэн ч Оросоос хараат аж төрөхийг сонирхохгүй. Ингээд харахаар далайн тээврээр хийх гарц шийдэл арай илүү хувилбар байхыг үгүйсгэх аргагүй. Энэ нөхцөл ерөнхий дүр зургийг өөрчилж байгаа.

Манай улсаар хийн хоолой дамжуулах уу, үгүй юу гэсэн асуудал яригддаг. Бэрхшээлтэй асуудал олон бий. Эрчим хүчний харти гэж олон улсын баримт бичиг байгаа. Монгол Улс 1997 онд нэгдэж, гишүүн нь болсон. Хятад, Орос ажиглагчийн статустай. Хий, нефть, эрчим хүчний олон улсын тээвэр худалдаа, ерөнхий зарчмуудыг тусгасан баримт бичиг л дээ. Хятад, Орос хоёр ажиглагчийн статустай учраас нэг их хүлээн зөвшөөрөхгүй. ЮКОС тойрсон маргаан дэгдэж, Европ өндөр торгууль тавьсан удаатай. Тэгж торгууль тавихдаа эрчим хүчний хартид суурилсан юм. Тэр үед оросууд “Бид ажиглагчийн статустай” гэсэн тайлбар хэлээд замхруулаад дууссан л даа. Тэгэхээр эхлээд эрх зүйн баримт бичгүүдийг маш сайн харах хэрэгтэй.

Хятад мөнгөтэй, том төслүүд хэрэгжүүлэхэд асуудалгүй гэх мэт мэдээлэл их цацагддаг. Яг үнэн хэрэгтээ хятадууд том төсөл дээр асар их алдаа хийж байгаа. Засаглалаас хамаарч, дээрээс өгсөн командаар хэрэгжиж буй олон төсөл бий. Тэр утгаараа үр ашиггүй унасан төсөл их бий. Орост ч тийм төслүүд байна. Том төслүүдийн уналт Хятад дотроо том маргаан үүсгээд эхэлчихсэн. “Хэтэрхий том амбицтай яваад байна. Санхүүжүүлж дийлэхгүй нь” гэсэн гомдлыг банк, санхүүгийнхэн нь хэлж байгаа. Аажимдаа асуудал даамжирч, дүр зураг өөрчлөгдөх эрсдэлтэй.

Худалдааны дайны ард гео улс төр бий. Гео улс төрийн талаар би илтгэлийнхээ эхэнд цөөн шалтгаан дурдсан. Нэмээд нэг шалтгаан хэлье. Хятадын зах зээлд виза, американ экспресс гэх мэт картууд орох бололцоогүй, хаагдсан. Карт эзэмшигчдийн мэдээлэл алдагдана гэсэн болгоомжлолоос үүдсэн хэрэг л дээ. Үүний хариу болгож саяхан Америкаас бас нэг шийдвэр гаргалаа. “Ant finan­cial” “Moneygram”-ийг худалдаж авах хэлцэл хийж байсан, тэр хэлцлийг зогсоосон. Учир нь дэлхийгээр тарсан Америкийн цэргүүд “Moneygram”-аар гэр бүл рүүгээ мөнгө гуйвуулдаг. Мэдээлэл нь алдагдана гээд зогсоочихсон. Энэ мэт геополитикийн өчнөөн шалтгаан бий.

Дайны хохирогчид хэн байх вэ гээд харахаар хамгийн түрүүнд зах зээлийг онцлох ёстой. Мэдээж улс орнууд тодорхой хохирол амсана.

Хамгийн хохирол амсах орнуудад Хятадын эдийн засагт худалдааны үүрэг роль өндөртэй улсууд багтана. Монгол Улс 12 тэрбум ам.долларын ДНБ-тэй. Экспорт, импорт нь нийлээд есөн тэрбум гэхээр манай улс худалдааны үүрэг ролийнхоо хувьд Хятадаас асар өндөр хамааралтай. Тарифын дайн гүнзгийрвэл хамгийн их хохирол амсах орнуудын тоонд Монгол багтаж байна.

Худалдааны дайн манайд яаж нөлөөлөхийг хэдэн бүтээгдэхүүнээр жишээлье. Нэгдүгээрт, худалдааны дайн нефтийн зах зээлд нөлөөлж байна. Ялангуяа Америк Иранд хориг тавьсантай холбогдуулаад нефтийн дэлхийн зах зээлийн үнэ сүүлийн гурав, дөрвөн сарын туршид өслөө. Энэ өсөлт Орост завшаан болж байгаа. Оросоос нефтиэрээ хараат манай улсын хувьд хүнд тусна.

Худалдааны дайн нүүрсний зах зээлд нөлөөлнө. Хятадын нүүрсний зах зээл дотроо дөрөв, тав хуваагдчихсан. Цаашаа наашаа тээвэрлэх бололцоогүй. Төмөр зам нь хахчихсан. Тийм учраас Хятадын хойд, баруун, далайн эргээ дагасан, төв зах зээл байна. Нүүрсний зах зээлийн хувьд өөр хоорондоо холбоогүй хуваагдсан учраас хооронд нь тээвэрлэлт хийж болдоггүй. Тэр утгаараа зах зээлүүдийнх нь үнэ ялгаатай. Хамгийн хямд зах зээл нь манайд хамаарах хойд зах зээл. Хоёрдугаар том шалтгаан нь бид дэд бүтэцгүй. Ийм нөхцөлд худалдааны дайнаас хожил ирэх ямар ч боломжгүй. Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүд ерөнхийдөө далайн эрэг рүүгээ нүүгээд байгаа. Хятадын кокс хэрэглэгчид Америкаас авах коксоо нэмье гэж гүйлдээд яваа юм билээ. Учир нь Америк Хятадыг дарамтлаад байгаа.

Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ спорт

Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ

Польшийн Бяла-Подляска хотноо хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 113 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Энэ төрөлд алтан медалийг 127 кг-ийн жин өргөж Канадын туйванч М.Чаррон, хүрэл медалийг 109 кг жин өргөж Австралийн тамирчин К.Руоз нар хүртжээ.

ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийн гал унтраах ангийн 40 жилийн ой тохиож байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь анх 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн анхны ээлж ашиглалтанд ороход байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 58 алба хаагчтайгаар, ОХУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн гал түймрийн аврах ажиллагааны бүх төрлийн багаж зэвсэглэмжээр иж бүрэн тоноглогдон, “Эрдэнэт” үйлдвэрийн 43 цех нэгжид Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Био комбинат, Хужирбулан чиглэлийн автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа.

Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар” чиглэлийг сунгаад байна.

Дээрх чиглэлүүдийн өөрчлөлтийг 2018 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс мөрдөхдүүлэхээр шийдвэрлэн холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно.

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Categories
мэдээ спорт

У.Болт анхны гоолоо хийжээ

Гүйлтийн ойрын зайн тамирчин, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт Австралийн хөлбөмбөгийн “Централ Кост Маринерс” багийн бүрэлдэхүүнд тоглох болсон билээ. Болт хөлбөмбөгийн замналынхаа анхны гоолыг оруулсан бичлэг клубын Twitter хуудсанд тавигджээ. Болт “Макартур Саут Вест Юнайтед” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын 57 дахь минутад гоол хийж, нум сум харвагчийн дүрээр ялалтаа тэмдэглэв. Үүнээс 11 минутын дараа тэр хоёр дахь бөмбөгийг эсрэг хаалганд оруулжээ.Тэдний баг энэ тоглолтод 4:0 харьцаатайгаар хожсон байв. Гүйлтийн спортоос зодог тайлсан Усайн Болт Австралийн багтай өнгөрсөн долдугаар сард гэрээ байгуулсан. Олимпийн найман удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга түүний тогтоосон дээд амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна. Ямайка залуу 100 метрийн зайд 9,58 секунд харин 200 метрт 19,19 секунд хурдалсан амжилтын билээ.

Here it is, @usainbolt, the footballer, scores his maiden Mariners goal. What a moment! Don’t think limits! ⚡️ #SWSvCCM #CCMFC

Усейн Болт анхны гоолоо орууллаа

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ийн хуваарь

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапешт хотод болно. Тус тэмцээний хуваарийг чөлөөт бөх сонирхогчдодоо танилцуулж байна.

Тэмцээний хуваарь /Орон нутгийн цагаар/

20.10.2018, Бямба гараг орон нутгийн цагаар

Эрэгтэй 61 – 74 – 86 – 125 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
16.45 – 17.45 Хагас шигшээ

21.10.2018, Ням гараг

16.45 – 17.30 Нээлтийн ажиллагаа
Эрэгтэй 57 – 65 – 79 – 92 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
17.45 – 18.45 Хагас шигшээ
Эрэгтэй 61 – 74 – 86 – 125 кг
10.30 – 15.30 Дагах барилдаан
19.00 – 21.30 Финал

22.10.2018, Даваа гараг

Эрэгтэй 70 – 97 кг
Эмэгтэй 55 – 59 кг

10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
16.45 – 17.45 Хагас шигшээ
Эрэгтэй 57 – 65 – 79 – 92 кг
10.30 – 15.30 Дагах барилдаан
18.00 – 20.30 Финал

23.10.2018, Мягмар гараг

Эмэгтэй 65 – 68 – 72 – 76 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
16.45 – 17.45 Хагас шигшээ
Эрэгтэй 70 – 97 кг
Эмэгтэй 55 – 59 кг

10.30 – 15.30 Дагах барилдаан
18.00 – 20.30 Финал

24.10.2018, Лхагва гараг

Эмэгтэй 50 – 53 – 57 – 62 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
16.45 – 17.45 Хагас шигшээ
Эмэгтэй 65 – 68 – 72 – 76 кг
10.30 – 15.30 Дагах барилдаан
18.00 – 20.30 Финал

25.10.2018, Пүрэв гараг

Сонгомол барилдаан 55 – 63 – 72 – 82 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
16.45 – 17.45 Хагас шигшээ
Эмэгтэй 50 – 53 – 57 – 62 кг
10.30 – 15.30 Дагах барилдаан
18.00 – 21.00 Финал

26.10.2018, Баасан гараг

Сонгомол 60 – 87 – 130 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
17.00 – 17.45 Хагас шигшээ
Сонгомол 55 – 63 – 72 – 82 кг
10.30 – 15.30 Дагах барилдаан
18.00 – 21.00 Финал

27.10.2018, Бямба гараг

Сонгомол 67 – 77 – 97 кг
10.30 – 15.30 Урьдчилсан барилдаан
17.00 – 17.45 Хагас шигшээ
Сонгомол 60 – 87 – 130 кг
10.30 – 15.30 Дагах барилдаан
18.00 – 20.30 Финал

28.10.2018, Ням гараг

Сонгомол 67 – 77 – 97 кг
13.30 – 15.15 Дагах барилдаан
15.30 – 18.00 Финал
19.00 Хаалтын ажиллагаа

Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн цагдаагийн газарт очин Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хамт салах ёс хийж, гэрбүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэв.

Д.Батсайхан нь 1996 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллахдаа төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөөр Нийтийн сонсгол хийх хүсэлтээ албан ёсоор өргөн барилаа

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачилгаа УИХ-ын даргад өргөн барьсан.

талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сангийн яам УИХ-д төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мэдээллүүдээ тийм ч дэлгэрэнгүй өгөөгүй. Тиймээс Төсвийн Зарлагын хяналтын дэд хороо төсвийн зарцуулалт нэг бүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хуралдсан.

Энэ хуралдаанаар гишүүдээс хоёр асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ онд бид анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байна. 2019 оны төсвийн зарлагыг авч үзвэл манай хөрөнгийн зарлага 66.7 хувиар нэмэгдээд байна. Нийтдээ сургууль, цэцэрлэгийн барилга болон бусад хөрөнгө оруулалтуудад 2.7 их наяд төгрөг төсөвлөжээ.

Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Уг нь өнгөрсөн онд энэ асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Бид хүүхдээ хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 4.2.4-т зааснаар Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхээс өмнө тухайн асуудлаар Ниийтийн сонсгол зохион байгуулж өгөөч гэж байгаа юм. Учир нь хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө зардалтай холбоотой асуудлыг ярьж байж ирэх оны төсөвт хүүхдийн хөгжил хамгаалалтай холбоотой илүү их төсөв батлуулах боломжтой.

Түүнчлэн төсвийн хуваарилалтын бодлого, зарчим хэр оновчтой байна вэ гэдгийг эргэж харах шаардлага байгаа. Бүх төсвийн хөрөнгийн 66.6 хувиар зөвхөн төсвөөс санхүүжигдэх санхүүжилтээр хөрөнгө бэлдэж байна. Үүнийгээ дагаад хөрөнгийн урсгал зардал нэмэгдэнэ. Гадаадын зээл тусламж хэр оновчтойгоор эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой хэр нийцэж байна вэ гэдгийг анхаарч үзэх цаг болсон. Тийм учраас хоёр дахь санал нь гадаадын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтын асуудлаар нээлттэй ярилцах явдал юм. Энэ чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлтээ мөн адил өргөн барина” гэлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд зарцуулах мөнгийг таван тэрбумаар нэмэгдүүлж 6.4 тэрбум төгрөгт хүргэсэн. Гэтэл энэ чиглэлийн ажилд хамгийн багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатайг НҮБ-ийн Хүүхдийн Сангаас судлан тогтоогоод байгаа билээ.
Тиймээс ч 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг оновчтой зарцуулж чадсан эсэх мөн 2019 онд энэ төсвийг ядаж бууруулахгүй байх үүднээс холбогдох бүх албан тушаалтныг оролцуулан Нийтийн сонсгол явуулах санаачилгыг Ikon.mn сайт гаргаад буй нь ийн ажил хэрэг болоход ойртлоо.

Энэхүү санаачилгыг УИХ дахь эмэгтэй гишүүд тэр дундаа З.Нарантуяа, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар идэвхтэй дэмжин ажиллаж байна. Мөн бид энэ санаачилгыг дэмжиж буй УИХ-ын гишүүдийн байр суурийг цувралаар хүргэсээр байгаа билээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн УИХ-ын даргад өргөн барьсан хүсэлттэй бүрэн эхээр нь танилцана уу,

Categories
мэдээ нийгэм

Мөрдэс нэгт нөхөд нь талийгаач Д.Батсайханыг эцсийн замд нь үдэв

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайханыг өнөөдөр НЦГ-аас эцсийн замд нь үдлээ.

ХЗДХЯ-ны төлөөлөл, гэр бүл, ах дүү, Улаанбаатар хүрээний цагдаагийн бие бүрэлдэхүүний мөрдэс нэгт нөхөд нь салах ёс гүйцэтгэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр энэ үеэр талийгаачийн гэр бүлд байрны асуудлыг нь шийдэж өгөхөө уламжлав.

Талийгаач нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажиллахдаа ЦЕГ-ын “Албаны төлөө” 1,2,3 дугаар цол тэмдгийг хүртсэн шилдэг алба хаагчдын нэг байв.

Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ эхэлхэд нэг хоног үлдлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) маргааш Унгарын нийслэл Будапештэд эхлэх бөхийн төрлийн ДАШТ-д жин тус бүрт хэсгийг толгойлох дөрвөн бөхийн нэрийг зарлалаа. Ингэхдээ тивүүдийн АШТ, эрэгтэйчүүд Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тбилисигийн Гранпри, Александр Медвед, Яшар Догугийн нэрэмжит ОУТ, эмэгтэйчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнүүдээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм. Хэрэв чансааны эхний дөрвөн байрт багтсан тамирчин ДАШТ-д оролцохгүй бол дараагийн бөх байрыг нь эзлэх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн дөрвөн жинд тамирчин дэлхийн чансааны “Топ-4” багтсан. Дөрвөн бүсгүйгээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар Будапештийн дэвжээнд зодоглохгүй тул 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор жиндээ хэсгийг тэргүүлэн барилдана.

Харин эрэгтэй тамирчдаас маань нэг ч тамирчин дэлхийн чансааны “Топ-4”-т багтаагүй.

Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ толгойлно

Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ толгойлно