Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ний хуваарь

Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Ласло Паппын нэрэмжит “Будапешт арена”-д албан ёсоор эхэлнэ. Манай тамирчид Дунай мөрний эрэгт эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд ДАШТ-ий монголын цагаарх хуваарьтай танилцана уу.

Аравдугаар сарын 19
21:00-21:30 – Техникийн зөвлөгөөн
22:00 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн сугалаа

Аравдугаар сарын 20
13:30-14:00 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-21:30 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
21:45-22:15 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн сугалаа
22:45-23:45 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

Аравдугаар сарын 21
13:30-13:45 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
13:45-14:10 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-21:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан, 61, 74, 86, 125 кг-ын дагах барилдаан
21:45-22:15 – Эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын жингийн сугалаа
22:45-23:30 – Нээлтийн ёслол
23:45-00:45 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
01:00-03:30 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Аравдугаар сарын 22
13:30-13:45 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
13:45-14:10 – Эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-21:30 – Эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын урьдчилсан, эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн дагах барилдаан
21:45-22:15 – Эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 жингийн сугалаа
23:45-00:45 – Эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын хагас шигшээ барилдаан
01:00-03:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Аравдугаар сарын 23
13:30-13:45 – Эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
13:45-14:10 – Эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 жингийн эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-21:30 – Эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 жингийн урьдчилсан, эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын кг-ын жингийн дагах барилдаан
21:45-22:15 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн сугалаа
23:45-00:45 – Эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 жингийн хагас шигшээ барилдаан
01:00-03:30 – Эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Аравдугаар сарын 24
13:30-13:45 – Эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 жингийн хоёр дахь өдрийн жин үзэлт
13:45-14:10 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-21:30 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн урьдчилсан, 65, 68, 72, 76 жингийн дагах барилдаан
23:45-00:45 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн хагас шигшээ барилдаан
01:00-03:30 – Эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Аравдугаар сарын 25
13:30-13:45 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн хоёр дахь өдрийн жин үзэлт
16:30-21:30 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн дагах барилдаан
01:00-03:30 – Эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Ноёд хатагтай нар аа,

Даяаршил, өндөр технологийн хөгжил, нөөцийн хомстол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг орчны хувьсал өөрчлөлтөөс үүдэж энэ зуунд дэлхий нийтийн өмнө олон сорилт бэрхшээл тулгараад байгаа билээ. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгээс тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр зэрэг түүхэн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж эхлээд даруй гурван жил өнгөрч байна.

Өнөөдөр энд чуулж байгаа Ази, Европын уулзалт бол бидний үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшний хөгжлийн алсын хараа, бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэгэн чухал арга механизм гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.

Түүний дотор 2016 онд болсон Дээд түвшний 11 дүгээр уулзалтын Улаанбаатарын тунхаглалд заасны дагуу АСЕМ-ын орнууд Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэх, уялдаа холбоог бүхий л хүрээнд хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хоёр жилд идэвхтэй хамтран ажиллалаа.

Хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улсын хувьд нэг талаас АСЕМ-ын үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулах, нөгөө талаас манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулж байгаа АСЕМ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлздэг.

Үнэхээр ч Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёлын хамгийн том түншүүд бол АСЕМ-ын орнууд байдаг. Тиймээс эх газрын хатуу уур амьсгал, далайд гарцгүй байрлал, сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэл зэрэг өөрийн орны өмнө тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг даван туулахад АСЕМ-ын түншүүд, хөрш улсуудаа түшиж тулан, олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримталж байна.

Бид сүүлийн арав гаруй жил, түүний дотор 2016 оноос хойш Монгол-Орос-Хятад гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж тодорхой хэлэлцээрүүдийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улстай худалдаа хийх боломж өсөн нэмэгдлээ. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төслүүд хэрэгжүүлж эхлэх, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх болон Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлын үндэслэлийг хамтран судлах зэрэг олон ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улс АСЕМ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сүлжээ байгуулахыг дэмждэг ба манай улсын санаачилгаар байгуулагдсан Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-өөр дамжуулан тус сүлжээний үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Зүүн Хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Тиймээс бид бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг хөгжүүлэхийг зорьж Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг хурал, арга хэмжээг санаачлан тууштай хөгжүүлж ирсэн.

Монгол Улс сүүлийн үед Солонгосын хойгт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг талархан сайшааж байгаа бөгөөд талуудын яриа хэлэлцээ, хүчин чармайлт нь бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байна.

Бид Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдлын төдийгүй эдийн засаг, соёлын зэрэг бусад хүрээнд өргөжүүлэх санал санаачилга дэвшүүлэх, бүс нутгийн орнуудын энэ чиглэлийн санаачилгыг дэмжих, нэгдэх чиглэлээр ажиллаж байна.

Миний бие өнгөрсөн сард Владивосток хотноо болсон Дорны эдийн засгийн форумын үеэр цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалсан.

Хүндэт төлөөлөгчид өө,

АСЕМ бол цаашид бидний хамтран тодорхойлсон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд суурилсан ажил хэрэгч механизм байх ёстой, АСЕМ-ын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын тавцан дахь өнөөгийн тулгамдаж буй асуудлуудад АСЕМ-ын орнууд нэгдсэн байр суурьтай хандах нь чухал гэсэн түнш орнуудын саналыг бид бүрэн хуваалцаж, дэмжиж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэж хэллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.10.20) ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайеныг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга О.Содбилэг Европ дахь гол түнш, гуравдагч хөрш орон болох ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр яриа хэлэлцээр хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, манай хоёр улс 2009 оноос Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж буйг дурдаад, нийгмийн бүхий л салбарт хоёр талын хамтын ажиллагаа бүс нутагт үлгэр дууриал болон хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд тогтмолжиж, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд амжилттай хэрэгжиж буйд сэтгэл ханамжтай байдгаа хэлээд 2017 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Бундестагт зочилсон нь хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайен, “Ази тивд орших чухал харилцаатай орон болох Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлье” хэмээгээд хоёр орны Парламентын бүлгийн харилцаа нь хоёр орны харилцааны билэгдэл болж байгааг тэмдэглэв. Үргэлжлүүлэн талууд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны чухал тулгуур болохыг онцолсон. Мөн хоёр орны Парламентын бүлгийн гишүүд хамтран тус улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн бүрэлдэхүүнийхээ үүрэг гүйцэтгэлтийг газар оронд нь очиж үзэх нь талуудын цаашдын харилцаанд их чухал айлчлал, арга хэмжээ болох тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга, АБГББХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Холбооны батлан хамгаалах яамны Улс төрийн газрын Аюулгүй байдлын бодлого, хоёр талын харилцааны газрын ахлах мэргэжилтэн Арслан Дайхсел, Холбооны Батлан хамгаалах яамны Цэргийн бодлого, ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, Тэнгисийн цэргийн дэд хурандаа Даниел Волфен болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол, ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай доктор Урсула фон дер Лайн өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улс ХБНГУ-ын хоорондын дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлоод, “Өнгөрсөн он жилүүдэд манай манай хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн үед ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсан” хэмээв. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд үүнээс ХБНГУ-тай хамгийн ойрын хамтын ажиллагаатай гэдгийг сайд онцлов. Монгол, ХНГУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа 1993 оноос хойш эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах чиглэлд нягт хамтран ажиллаж буй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Исламын Бүгд найрамдах Афгинастан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 2009 оноос хойш үүрэг гүйцэтгэж буй нь үүний тод илрэл юм. Уг ажиллагаан хамтран оролцох хугацаа энэ жил дуусгавар болох бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү хугацааг сунгах шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Лайн тэмдэглэн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй

Аравдугаар сарын 22-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусуудыг нэвтрүүлэхгүй гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.

Өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтарч улс болон хот хооронд, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусуудад шалгалт хийжээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан “Шалгалтын дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ийнхүү арга хэмжээ авч байна” хэмээн хэлсэн байна.

Түүний тайлбарласнаар тус аймагт Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь үйлдвэрлэгдээд 12-оос дээш жил болсон аж.

Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохыг зорьж байгаа бөгөөд иргэдийг найдвартай унаагаар үйлчлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын тамирчид олимпоос анхны медаль хүртсэн түүхэн өдөр тохиож байна

Монгол Улсын төрийн далбаа анх удаа олимпын тэнгэрт мандаж, Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн түүхэн үйл явдал эдүгэгээс 50 жилийн өмнөх энэ өдөр тохиож байв.

1968 онд Мексикийн нийслэл Мехико хотноо зуны XIX олимпын их наадам болж, манай улсаас 16 тамирчин оролцон, чөлөөт бөхийн төрөлд эх орноо төлөөлөн барилдсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар 10 дугаар сарын 20-нд олимпийн хүрэл медаль хүртэж байсан бол Ж.Мөнхбат олимпын наадмын анхны мөнгөн медальтан болсон юм. Ийнхүү 50 жилийн өмнөх энэ өдөр зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандаж байсан түүхтэй. Мехикогийн олимпод оролцсон Монголын баг буудлагын төрлөөр Ё.Батсүх, М.Жанцанхорлоо Т.Мягмаржав, гимнастикийн төрлөөр З.Нямдаваа, Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Норолхоо нар багтаж байсан бөгөөд хөнгөн атлетикаар ганцхан эмэгтэй тамирчин явсан нь зээрэнцэг шидэлтийн Д Намжилмаа юм. Харин чөлөөт бөхийн төрөлд дээр дурьдсан олимпийн медальтнуудаас гадна Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар зодоглож байв.

Үүнээс хойш Монголын тамирчид хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд байна.

Categories
энтертаймент-ертөнц

Улаанбаатар кино наадмыг “Од ба гэгээ” киногоор нээнэ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 22-28-нд зохион байгуулах гэж байна. 10 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан эхлүүлж байсан тус наадмын 2018 оны зохион байгуулалтын хувьд Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Кино наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулах аж.

43788457_1934849319940174_688546101510275072_n

44412565_1940991409325965_811269663802523648_n

44214728_1938431256248647_6349284998746472448_n

Наадмын сургалтын хүрээнд Швейцарийн дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын Их Сургуулийн Зохиогчийн эрхийн зөвлөх хэлтсийн захирал Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон уригдан оролцож, сургалт зохион байгуулна.

“Улаанбаатар” олон улсын 10 дугаар кино наадмын хөтөлбөртэй танилцана уу.

UBIFF leaflet mon final-1

UBIFF leaflet mon final-2

UBIFF leaflet mon final-3

UBIFF leaflet mon final-4

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзав.

ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам монгол цэргийн боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэн, техник, материал хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Цаашид ч энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэрэг дайчдыг чадавхжуулах, инженерийн батальоныг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон ер Лайн илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гаригт Хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, баярын хурлаа хийжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэсэн байна.

Монголын ирээдүй болох хүүхэд багачуудад эрдэм мэдлэг хүртээх, урлаг соёлын хүмүүжил олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхийлэн ажиллаж, 60 жилийн түүхэндээ нийт 130 мянга гаруй хүүхдэд соёл хүмүүжлийн боловсрол олгосныг нь НИТХ-ын Тэргүүлэгчид өндрөөр үнэлж, “Хангарьд” одонгоор шагнажээ. Шагналыг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун гардуулсан байна.

Categories
гадаад мэдээ

Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ

Саудын Арабын эрх баригчид Истамбулын Консулын газарт мөрдлөг шалгалт хийсний дараа сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан болохыг баталсан байна. Энэ талаар аравдугаар сарын 20-ны бямба гаригт тус улсын ерөнхий прокурор Аль-Муаджиб мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээллээ.

Жамаль Хашогги алга болсонтой холбоотойгоор тус улсын Прокурорын ерөнхий газраас Саудын Арабын консулын газарт хийсэн нэгжлэг шалгалтын урьдчилсан дүн гарчээ. Сэтгүүлч Хашогги нь Истамбул дахь хаант улсын ерөнхий консулын газарт байх хугацаандаа хэд хэдэн хүнтэй маргалдаж, тэмцэлдсэн. Энэ нь түүнийг үхэлд хүргэсэн” хэмээн Саудын ерөнхий прокурорын хэлснээс хэвлэлүүд иш татан мэдээлсэн байна. Аль-Муаджибын хэлснээр, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд нийт 18 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн тэрээр ханхүүгийн зөвлөх, хаант улсын өндөр албан тушаалтан, генерал Ахмед Азири болон хааны зөвлөх, сайд аль-Кахтани нарыг албан тушаалаас нь огцруулсныг мэдэгджээ.