Categories
гадаад мэдээ

Төрөлхийн чихгүй бүжинд эзэн нь нэхмэл чих урлаж өгчээ

Бяцхан бүжин Мими гурван хөл, чихгүй төрсөн хэдий ч өдгөө эзнийхээ нэхэж өгсөн нэхмэл чихнүүдээр гангардаг болжээ. Мими-гийн эзэн 22 настай Родажиа Уэлш тэжээвэр амьтдын асрамжийн газарт ажилладаг бөгөөд эзэндээ гологдон хаягдсан гурван хөлтэй, чихгүй бүжинг асрамжлах болжээ. Калифорнийн сайхан сэтгэлт охин бяцхан бүжиндээ нэхмэл чихнээс гадна дэгжин малгай, цэцгэн гоёл хүртэл нэхэж өгдөг гэнэ. “Мими-д косплэй хувцас өмсгөж үздэг юм билүү гэсэн бодохтой зэрэгцэн түүнд хиймэл чих хийж өгч болох юм байна шүү гэсэн санаа анх төрсөн. Тэгээд л түүндээ зориулж янз бүрийн чихийг дэгээ зүүгээр нэхэж өгч эхэлсэн. Мэдээж зөвхөн чих биш баяр ёслолоор гангарах малгай, толгойн гоёл хүртэл нэхдэг болсон доо” гэж Родажиа Уэлш тайлбарлажээ.

Чихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээЧихгүй төрсөн бүжинд эзэн нь нэхмэл гангараа хийж өгчээ
Categories
мэдээ улс-төр

Улс төрийн эрхийг оноогоор Монгол Улс 40-өөс 36-г авчээ

“Freedom house” олон улсын байгууллага 2018 оны дэлхийн эрх чөлөөтэй улс орнуудын гарган жагсаажээ. Уг тайланд улс орнуудын иргэний эрх чөлөө болон улс төрийн эрхийг оноогоор дүгнэн жагсаасан байна. Өнгөрсөн 2017 оны 365 хоногт судалгаа хийн 195 улсын эрх чөлөөний талаарх нөхцөл байдлыг үнэлэсний үр дүнд 2018 оны тайланг гаргасан аж. Нийт 130 гаруй шинжээч, судлаач, хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтнүүд тухайн улсуудын хэвлэл мэдээлэл, засгийн газрын баримт бичиг, бусад эх сурвалжаас мэдээллийг цуглуулсны дүнд тайлангаа боловсруулжээ.

Тайланд иргэний эрх чөлөөг 0-60, улс төрийн эрхийг 0-40 оноогоор үнэлж уг онооныхоо дагуу дүгнэсэн байна. Ингэхдээ улс төрийн эрхийг үнэлэхдээ тухайн оронд сонгууль чөлөөтэй шударга явагддаг эсэх, олон ургальч үзэл хэрхэн үйлчилдэг, сонгуульд хэдэн нам оролцдог зэргийг харгалзан үзсэн байна. Харин хүний эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, иргэн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой эсэх дээр үндэслэн дүгнэсэн аж.

Монголчуудын улс төрийн эрх 40-өөс 36 оноо авчээ

Уг тайланд Монгол улс иргэний эрх 60-аас 49, улс төрийн эрхийн хүрээнд 40-өөс 36 оноо авсан байна. Ийнхүү нийт дүнгээрээ 100-гаас 85 оноо авч, дэлхийн 195 орноос 55-дугаарт жагсчээ.

“Freedom house”-ийн тайлангаас харахад дэлхийн нийт улс орнуудын 45 хувь нь эрх чөлөөтэй, 30 хувь нь хагас эрх чөлөөтэй, 25 нь ямар ч эрх чөлөөгүй засаглалтай гэж дүгнэгджээ.

Дэлхийд хамгийн эрх чөлөөтэй гэгддэг орнуудын жагсаалтанд Финлянд, Норвеги, Швед- 100 оноо авснаар тэргүүлсэн бол 99 оноо авсан Канад, Нидерланд улсууд удаалж, гутгаарт Австрали, Люксмбург, Шинэ Зеланд, Уругвай 98 оноогоор оржээ. Харин дөрөвдүгээр байрт Дани, Португали, Сан Марино- 97 оноогоор, Барбадос, Ирланд, Япон, Швейцарь 96 оноогоор тавдугаар байранд тус тус бичигджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгох шинэ журам тогтоожээ

Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байх шинэ журам тогтоосон билээ. Уг журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжих аж. “Өр, орлогын харьцаагаа тэнцвэржүүлэх нь өрхийн амьжиргаанд нөлөөлнө. Тиймээс ч иргэдийг хэтэрхий их өрөнд оруулахгүйн тулд бид дээрх шийдвэрийг гаргасан” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбарлажээ. Иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлөх юм. Энэ шийдвэр одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй бөгөөд журам хэрэгжиж эхлэх өдрөөс хойш эхлэн шинээр зээл авах, зээлийн нөхцөлөө өөрчлөх иргэдэд хамаатай. Сануулахад ипотекийн зээлээс бусад зээлд дээрх шийдвэр үйлчлэх юм.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээлийн өсөлт 17.7 хувьд хүрсэн ч 11 нэгж хувийг зөвхөн хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байгаа төдийгүй сүүлийн долоон улирал дараалж хэрэглээний зээл нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт улсын хэмжээнд 80 орчим хувьтай байна

Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал урьдчилсан балансаар хурааж авна.

Одоогийн байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж, нийт 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо, 37.3 мянган га-гаас 89.9 мянган тонн тэжээл, 27.2 мянган га-гаас 13.2 мянган тонн тосны ургамал хураан авчээ.

Энэ нь үр тарианы 75.3 хувь, төмсний 98.7 хувь, хүнсний ногооны 98.8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм.

Мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт дунджаар 91 хувьтай, нийт дүнгээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан хэсгийн төлөөлөгчийн ар гэрийнхнийг байртай болгож өгөөхийг хүсэв

Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгч М нь ажлаа хийж яваад автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаач эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд бага хүү дөнгөж төрөөд хэд хонож байхад ийм золгүй явдал болжээ. Одоогоор бага хүүгийн биеийн байдал маш хүнд өнгөрсөн пүрэв гарагт ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж эхэлжээ.

Хүүгийн онош шарлалт нь хүндэрч элгэндээ нөлөөлсөн, цөс ялгарахгүй цагаан бааж байгаа 30-40 байх ёстой үзүүлэлт нь 700-800 болж өссөн, одоогоор хэд хоног эмчилгээ хийлгээд дээрдэхгүй бол хагалгаа хийх шаардлагатай.

Ээж нь шокийн байдлаасаа гүйцэт гараагүй байгаа цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группын гишүүд сайн дураараа нэгдэн нийлж өөрсдийн хэмжээнд хандив цуглуулж эхний ээлжинд 500.000 төгрөг, хүүхдийн памперс, салфетка, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөн, өдөр бүр хуваарь гарган хоол цай дөхүүлж эргэж тойрч сэтгэл санааны дэм өгч байгаа ажээ.

Талийгаач М нь Цагдаагийн академи төгсөөд хөдөө томилогдож ажиллаж байхдаа гэр бүл зохиож, хөдөөгөөр нүүж амьдарч байсан учир өөрсдийн гэсэн тогтсон орох оронгүй байсан юм байна.

Нөхрөө дагаж аймаг сумаар нүүж амьдарч тэр ч байтугай хөдөө багт хүүхдээ төрүүлж байсан мундаг тэсвэр , хатуужилтай амьдралын төлөө гэсэн залуухан 0-5 насны 3 өнчин хүүхдээ тэврээд үлдсэн ээжид халуун гараа сунган орох оронтой болход нь туслаач гэж хүсч байгаа юм байна.

Энэ байр байдлыг нь ЦЕГ, Хууль зүйн яам гэх мэт нөлөө бүхий хүмүүст хүргэж өгөхийг олон олон цагдаагийн гэр бүл эхнэрүүд хүсчээ.

Categories
мэдээ спорт

Месси тоглолтын үеэр гараа хугалжээ

Хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Севильи” багтай тоглох үеэрээ гараа хугалсан тухай Барселона баг албан ёсны “Твитер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тоглолтын эхний хагаст тэрбээр гарандаа бэртэл авсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Эмчийн хэлснээр Мессигийн баруун гарны шууны яс нь хугарсан байна.

Ингэснээр хөлбөмбөгчин залуу Испанийн аварга шалгаруулах тэмцээнд “Реала” болон “Райо Вальекано” багуудтай хийх тоглолтод оролцохгүй юм байна. Түүнчлэн Аваргуудын лигийн ойрын хоёр тоглолтод оролцож чадахгүй болоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

10 настай хүүхэд таниас “гал” асуувал яах вэ?

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсаас Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгч, Элчин сайд нарт суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд анхаарахыг хүссэн юм.

Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, баримт бичгийн дагуу боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нартай санал солилцлоо. Тухайлбал, хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулах шаардлагатай тул Европын энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улс оронтой нягт хамтын ажиллагаатай байж төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, аялал жуулчлалын салбарт бүтээн байгуулахаар бэлтгэсэн төслүүдтэй ч сайтар танилцаж, суугаа улсынхаа онцлогт тохируулан хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ.

Мөн Элчин сайд нарт өгсөн баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд нь ул суурьтай болохыг цохон тэмдэглэж, Төрийн өндөрлөгүүд “нэг цонхны” гадаад бодлого баримталж буй тул танилцуулга, өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан хичээнгүйлэн ажиллахыг хүссэн юм.

Элчин сайд нар уулзалтын турш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас сонирхсон асуултаа асууж, хариулт авснаар нэгдсэн ойлголтод хүрлээ гэдгээ илэрхийлж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын азтнyуд өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг өнөө орой Боловсрол телевизээр шууд дамжуулна.

Уг сугалаанд өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм. Тиймээс иргэд өнөөдөр буюу энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн удаагийн тохирлоор 125 сая төгрөгийн супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 150 сая болж өсөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Утаанаас өөрсдийгөө хамгаалах мэргэжилтний зөвлөгөө

“Бээжинд хэрхэн эрүүл амьдрах вэ” хэлэлцүүлэгээр мэргэжлийн хүмүүс цуглан иргэддээ зориулан утаанаас сэргийлэх энгийн арга замуудыг зааж өгсөн байна. Тэд иргэддээ ямар зүйлсийг сануулсыг товчлон хүргэе.

1. Агаарын бохирдолтой үед насанд хүрсэн хүн 70 минутаас дээш хугацаанд гадуур явахад биед нөлөөлж эхэлдэг гэдгийг үргэлж санаж, шаардлагагүй бол гэртээ байхыг илүүд үзэх хэрэгтэй.

2. Маск зүүх нь гадуур явах үед утаа, агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн арга. Гэхдээ олон улсын стандартаар баталгаажсан гэрчилгээтэй маскийг сонгох хэрэгтэй. Нэг удаагийн буюу эмийн сан бүрд байдаг нимгэн маск агаарын бохирдлыг 10-15 хувиар шүүдэг учир энэ төрлийн маскыг ч гэсэн зүүж байхад илүүдэхгүй. Мэргэжилтнүүд Бээжингийн иргэд Cambridge mask-ыг хамгийн сайн нь хэмээн зөвлөжээ.

3. Агаар цэвэршүүлэгч сонгохдоо хамгийн үнэтэйг нь биш харин хамрах хүрээг нь судлаж байж сонгох хэрэгтэй. Учир нь агаар цэвэршүүлэгчид бүгд сэнс+шүүгч гэсэн бүтэцтэй байдаг учир үнэтэй байх нь хамаагүй харин гэрийн чинь агаарыг бүрэн цэвэршүүлж чадах хамрах хүрээ сайтайг нь худалдан аваарай.

4. Утаа зөвхөн уушгийг л өвчлүүлдэг гэж бодох нь өрөөсгөл. Утаа, агаарын бохирдол нь цус харвалт, зүрхний шигдээс өвчний зонхилох шалтгаан болдог байна.

5.Утаат өвлийг эрүүл чийрэг давж гарах хамгийн сайн арга нь мэдээж дасгал хөдөлгөөн хийж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх аж.

6. Агаарын бохирдлын биед үзүүлэх нөлөөг багасгахад С витаминаар баялаг хүнс хэрэглээрэй. Мөн оливын тос, брокколи, маалингын үр, улаан лооль, сонгино сармис идэх нь ч ашиг тусаа өгөх болно.