Categories
гадаад мэдээ

Хятадад хоёр дахь “Титаник”-ийг барина

Их Британийн далайг гатлах “Титаник” хөлөг онгоцны хоёр дахь хувилбарыг 2022 он гэхэд барьж дуусгах тухай “Evening Standard” мэдээллээ. Энэ хөлөг Дубай-Саутгемптон, дараа нь Нью-Йоркийг чиглэн аялах гэнэ. Энэ хөлгийг Хятадад Австралийн тэрбумтан Клайв Палмерын захиалгаар барих аж. Ирээдүйн энэ хөлөг дээр 2400 зорчигч байрлах бөгөөд онгоцны багт 900 хүн байх юм.

Шинэ хөлөг онгоц өмнөх хувилбарын доторх засал чимэглэлийг давтах бөгөөд WiFi байх гэнэ. “Blue Star Line компани “Титаник”-ийн өмнөх засал чимэглэлийг хуучнаар үлдээж аюулгүй байдлыг хангах орчин үеийн технологи, навигациар хангаснаар зорчигчдод дээд зэргийн тав тухыг олгох болно” хэмээн Клайв Палмер ярьсан байна.

Аялах явцдаа “The Titanic II” мөсөн уултай мөргөлдөж буй үйл явцыг зохиомлоор давтах байсан ч шүүмжлэлд өртөн энэ саналаас татгалзсан гэнэ. Анхны “Титаник” хөлгийг 1912 онд “White Star Line” компанийн захиалгаар барьсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн том хөлөг гэгдэж байсан юм.

Гэвч Саутгемптон-Нью-Йорк чиглэлд явж байхдаа мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн түүхтэй. Тухайн үед хөлөг дээр 1317 зорчигч, хөлгийн багийн 908 хүн байсан. Үүнээс 1496 хүн амь үрэгдэж 712 хүн амьд үлдэж чадсан юм.

Т.БҮРЭН


Categories
мэдээ нийгэм

14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулжээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм. Эдгээр болон зарим онцлох ажлуудынхаа талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааныг дүгнэхэд иргэдийн санал чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэхүү болзолт уралдаан нь энэ сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ. Болзолт уралдааныг шүүж, шалгаруулахад иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирүүлж буй санал, хүсэлт, гомдол чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэд санад, хүсэлтээ нийслэлийн Тээврийн газрын 70044040 утсаар 24 цагийн турш холбогдон өгөх боломжтой. Мөн Тээврийн газрын болон “нийтийн тээвэр – public transport UB”цахим хуудсуудаар мэдээлэх боломжтой. Дээрх дугаар, цахим хуудасны хаяг нь бүх автобусны суух болон буух хаалган дээр байрлуулсан байгаа” хэмээв.

Шинээр хоёр чиглэлийг нээж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн Тээврийн газраас 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн судалгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийт 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, хоёр чиглэлийг шинээр нээсэн байна.

Тухайлбал Ч:66, Ч:65 буюу Зайсан – 11-р хороолол, Офицеруудын ордон – Зайсан гэсэн хоёр шинэ чиглэл нээн, үйлчилгээнд явуулж байгаа аж.

Ингэснээр үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэгт шинээр үйлчилгээ хүрч, иргэдийн зорчих эрэлт хангагдаж, нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацааг багасгасан байна.

“Үүнээс гадна 21 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Хамгийн сүүлийн автобусны цагийг хойшлуулж орой буулгадаг болгосон. Мөн өглөөний ачааллын үеэр дан ганц эцсийн зогсоолоос автобуснууд хөдөлдөггүй, дундын зогсоолоос нэмэлт автобуснуудыг явуулах зохицуулалт байна. Цаашдаа иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт болон хотоос хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй уйлдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулаад явна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа.

14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулсан байна

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргах ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн тус газраас Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгджээ. Дээрх 14 зогсоолыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс ашиглаж эхлэн өдөр тутам 29 чиглэл дайран өнгөрч, өдөр тутам нийт 3000 орчим зорчигч үйлчлүүлдэг аж.

БЗД, Гачууртын авто зам 15-ын зогсоол

Нийслэлийн Тээврийн газар нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Жэй Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан хамтран ажиллахгэрээний дагуу 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий 50 байршилд дэлхийн стандартад нийцсэн автобусны зогсоолын байгууламж барьж ашиглалтанд оруулсан. Эдгээр тохижилтыг зөвхөн хотын төв хэсэгт бус Зунжин, Ар согоот, Салхит, Толгойт, Буянт Ухаа, Яармаг Нисэх зэрэг хотын захын хэсгүүдээр мөн баригдаж, зорчигчийн тав тухтай аюулгүй байдлыг хангасан томоохон ажил болсон байна.

ХУД, “Иргэний нисэхийн ерөнхий газар” зогсоол

Автобусны чиглэлийн хаяг, гарааш дугаарыг нэг загварт оруулав

Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалаар нийтийн тээврийн хэрэгслийн гарааш дугаар болон чиглэлийн хаягийг нэг загварт оруулан баталжээ.Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнийчиглэлүүдийн хаяг иргэдэд илүү тодорхой ойлгомжтой, харагдахад хялбар болсон юм.

Автобусанд байрлах чиглэлийн хаягийн харагдах байдал

“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, Зам, Тээвэр хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээний Дизель хөдөлгүүртэй 24 автобусанд (РМ) хөө тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг 2 жилийн хугацаанд тавьж турших нарийвчилсан судалгаа хийх санамж бичгийг байгуулсан. Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой “DPF” шүүлтүүрийг өнгөрсөн 7, 8-р сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн буянт ХХК-ийн 24 автобусанд суурьлуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж байна. Туршилтаар өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд суурилуулснаас хойшхи хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 24 автобуснаас ялгарах 204.6 кг хөө тортогийг агаарт хаягдахаас сэргийлсэн байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байнагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“1:2” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Эрүүл мэндийн яамнаас зарласан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллахад дэмжлэг үзүүлэх “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн, мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулж амжаагүй сувилагч нарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх гурав хоногийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран сар бүр зохион байгуулж байна. Сургалтад хамрагдах хүсэлтэй сувилагч нар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 101 тоот өрөө (мэргэжилтэн Д.Баярхүү), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 322 тоот өрөө (мэргэжилтэн Б.Энхтуяа)-д иргэний үнэмлэх, нотиариатаар баталгаажуулсан дипломын хуулбар, хоёр хувь зурагтай ирж бүртгүүлнэ үү.
Нэмэлт мэдээллийг Эрүүл мэндийн яамны 261556, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 93131767, 96642654, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 91171954 утсаар холбогдож авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Чадварлаг эмч нарыг бэлтгэнэ

Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн ажилтны төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээд Ерөнхий мэргэшил судлалын үндсэн мэргэшлийн сургалтын Орхон аймагт нээж байсан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв сургалтын нээлтээ хийлээ. Нээлтэд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ЖАЙКА, Японы ОУХАБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон оролцлоо.

Уг төслийг Японы Жайка ОУБ ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Сургалтыг удирдан явуулах эмнэлзүйн 36 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд резидент эмч нарыг бэлтгэх сургалтын орчинг бүрдүүлсэн байна. Ерөнхий мэргэшил судлалын сургалтаар Хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламж. Дотрын анагаах судлал гэсэн дөрвөн чиглэлээр жилийн турш мэргэшиж аль ч Эрүүл мэндийн байгууллагад ажиллах чадвартай эмч нар бэлтгэгдэж гарах юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 12 цэцэрлэг, дөрвөн сургууль баригдах газрыг чөлөөлжээ

Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, 5 сургууль, 2 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2,117,048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байна.

Цэцэрлэг:

  1. СХД-ийн 1 дүгээр хороо, Толгойтын 113, 114 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  2. СХД-ийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
  3. СХД-ийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  4. СХД-ийн 13 дугаар хороо, 99 дүгээр цэцэрлэгийн урд 640 хүүхдийн сургууль барих газар
  5. СХД-ийн 2 дугаар хороо, Орбитын 76 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  6. СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 35 дугаар гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  7. СХД-ийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
  8. СХД-ийн 30 дугаар хороо, 125 дугаар цэцэрлэгийн хажууд 240 ортой цэцэрлэгийн өргөтгөл барих газар
  9. СХД-ийн 27 дугаар хороо, 156 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газар
  10. СХД-ийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 2 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар
  11. СХД-ийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын байрны газрыг чөлөөлж цэцэрлэг барих газар

Сургууль:

  1. СХД-ийн 27 дугаар хороо, Агаарын 2, 3 дугаар гудамжинд сургууль барих газар
  2. СХД-ийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжинд 640 хүүхдийн сургуулийн газар
  3. СХД-ийн 4 дүгээр хороо, Их нарангийн 18,19 дүгээр гудамжинд сургууль барих газар

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор:

  1. СХД-ийн 5 дугаар хороо, Баянголын 33, 34, дүгээр гудамжинд сургууль, цэцэрлэг барих газар
  2. СХД-ийн 31 дүгээр хороо, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг тус тус чөлөөллөө. Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 222 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах тактикийн сургууль хийлээ

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг дүүргийн 29, 116 дугаар Тусгай дунд сургуулиудад зохион байгууллаа.

Сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, газар хөдлөлтийн үед түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас гарах, зам гарцын аюулгүй байдал, болоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалтыг зохион байгуулж, газар хөдлөлт болон гал унтраах тактикийн дадлага сургуулийг хийлээ.

Мөн энэ үеэр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл өгөх баррель үсгээр хэвлэсэн санамж, сэрэмжлүүлгийг тарааж ажилласан юм.

Дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин, 29, 116 дугаар Тусгай дунд сургуулийн 200 орчим багш, сурагч оролцлоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

“ЯЗГУУР” 100 ангит хүүхэлдэйн кино бүтээж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Ярих ур чадварын академи”, “Язгуур контент” компанитай хамтран “ЯЗГУУР” үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой “ЯЗГУУР” 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч сахиус ЯВУУБААТАР комик ном уншигч хүүхэд багачуудын гар дээр очиход бэлэн болсон байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Язуур үндэсний төслийн санаачлагч Г.Ганчулуун нар мэдээлэл хийв.

“Манай копаниас 2016 онд санаачилсан Язгуур үндэсний төсөл өнөөдөр биелэлээ олж байна. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хийж байгаа Язгуур олон ангит хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудын нэг Явуубаатарын дүрээр комик ном гаргалаа. Явуубаатарыг нийгэмд хүүхдийг хамгаалагч сахиус хэмээн таниулж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийг ярьж буй энэ цаг үед хүүхдүүдийн өөрийн гэсэн ертөнц, үлгэрийн ертөнцөд нь өөрийг нь хамгаалдаг баатартай гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх онцлогтой үндэсний томоохон контент гэж хэлж болно. Эцэг эхчүүддээ хандан хэлэхэд Явуубаатар комикийг худалдан аваад ярих ур чадварын академийн сургалта болон язгуур үндэсний сургалт хүмүүжлийн хөтөлбөрт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжтой” хэмээн төслийн санаачлагч Г.Ганчулуун ярилаа.

Явуубаатар комик нь цаашдаа Цэцэнхүү, Цэлмэг охин зэрэг гол дүрийн баатруудаар нэрлэгдсэн 10 цуврал болон гарах гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатарын тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагджээ

Энэ оны эхээр Английн “Би-Би-Си Радио 4” хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар Монгол Улсын “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарын тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагджээ.

Хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон, продюссер Стивен Ражам нарын хийсэн, тус бүр хагас цаг үргэлжлэх цуврал хоёр нэвтрүүлэг нь Германы Берлин хотод жил бүр зохиогддог Европ тивийн “Прикс Европа” хэмээх радио, телевизийн салбарын оны таван шилдэг сэтгүүлч, нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшсэн байна.

Нийт нэг цаг үргэлжлэх нэвтрүүлэгт МУГЖ дуучин Г.Ариунбаатар, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас “Монголын тал нутаг”-ийг дуулахад нулимс унагасан шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, халамцуу монгол залуус, “Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг” номын зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б.Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш. Туяа, ДБЭТ-ын дарга Ч. Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц. Ариунаа, Гадаад яамны сайд асан С.Пүрэвсүрэн, Монголын хамтлаг чуулгын төлөөлөл багтжээ.

Энэхүү нэвтрүүлгийг угсаатны нийтлэг хэв шинжит соёлын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийллийг тэр чигт нь буулган судалгаа хийж, тухайн үндэстэн угсаатны соёлын бүхэл зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга барил бөгөөд чухам энэ сонгомол аргаар бүтээсэн байна.

Уг нэвтрүүлэг монгол хөөмийгөөр эхэлж, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн нэгэн дуугаар төгсдөг ч уртын дуу, хуурын татлага, “Уран Хас” бүжгийн жүжгийн аялгуу, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрөл бүгд байраа олон эгшиглэдэг аж.

Англид суугаа Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, хөгжмийн сэтгүүлч К.Моллисон нар твиттер хуудастаа “Тус хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэлээр наанадаж 40 сая сонсогч Монгол орны түүх, соёл урлаг, хөгжмийн урлагийн уламжлалыг чихээр сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн. Өнөөгийн Монгол орны хөгжмийн амьдралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон бүтээл хэмээн мэргэжилтнүүд үзэж байн” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ Хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хурал зарлаж, шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр тус хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо. Энэ сард тус газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан байна. Мөн Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн” хэмээн танилцууллаа.

АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг:

“АТГ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говь-сүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна гэв.

Мөн энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянан шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш. Өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.

АТГ энэ аравдугаар сард хоёр төрлийн судалгааны дүнг танилцуулж мэдээлсэн. Нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа. Энэ судалгаа АТГ анх удаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500,000-1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан гэдэг нь судалгааны дүнд тусгагдсан. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Тиймээс нарийвчлан судалж байгаа.

Нөгөө нь хүүхдийн шударга байдлын судалгаа. Энэхүү судалгааг найм дахь жилдээ зохион байгуулсан. Монгол хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх онуудынхаас буурсан үзүүлэлттэй байна. Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв.

Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард хоёр удаа бүх нийтийн амралтын өдөр тохиож байна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын найман болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дах жилийг үдээд байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрахаар болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож бүх нийтээрээ амарч хилийн боомтууд ажиллахгүй.