Categories
мэдээ нийгэм

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ эхэллээ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ 10 дугаар сарын 8-9-ний өдөр Улаанбаатар хотод болж байна.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны анхны механизмуудын нэг болох тус хэлэлцээгээр ирэх 3 жилд Холбооны Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцэж байна. ХБНГУ нь хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрдэс баялгийн менежментийг сайжруулах гэсэн чиглэлийг тэргүүлэх хэмээн тодорхойлж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн уламжлалтай.

Хэлэлцээг монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, германы талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппель нар ахалж, холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр өглөө Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Сүмбэр” ХХК-ийн үр тарианы ургац хураалтын явцтай танилцав.

Сүмбэр сумынхан хүнсний ногоогоо 100 хувь хурааж авсан бол ургац хураалт 60 хувьтай байна. Цас орж үр тариа хэвтүүлсэн ч самнаж авах техник ашиглаж байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа.

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчид, тариаланчид ойлголцож, бие биенээ харилцан дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсныг тэд хэлж байлаа.

Иргэдээ эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд газар тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахаа Eрөнхий сайд хаврын тариалалтын үеэр мэдэгдэж байсан.

Энэ хүрээнд Засгийн газраас энэ оны тавдугаар сард газар тариалангийн бүс нутгийг тогтоон, долоон аймгийн 66 сумын 113 багийг эхний ээлжинд хамруулсан. 10 гаруй жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан энэ асуудлыг шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5-хан хувийг эзэлдэг. Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад ярьж байлаа.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохионо. Салбарын яам түүхт ой угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байна.

Энэ жил улсын хэмжээнд 367 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 343 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 70 орчим мянган га-д тосны ургамал, 39 орчим мянган га-д тэжээлийн ургамал, нийт 497 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 426 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авахаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр суманд ажиллан ургац хураалт, хадлангийн явцтай танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд үнэт цаасны данс нээнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байна. Энэ оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээж байсан бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24682 данс тус тус нээжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх “Миллениум CSD” системийг арваннэгдүгээр дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болсон байна. Хэрвээ та үнэт цаасны дансаа нээлгээгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, дараах үнэт цаасны компаниудад хандана.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи, мансууруулах бодисын олон улсын хяналтын талаар үг хэлэв

НҮБ зурган илэрцүүд

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы 3 дугаар хорооны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд “Хар тамхи, мансууруулах бодисын олон улсын хяналт” сэдвийн хүрээнд Монгол Улсын байр суурь, шинээр гарч ирж буй синтетик төрлийн мансууруулах бодисын хор уршиг, аюул заналын талаар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, хар тамхи, мансууруулах бодисын тархалт, үйлдвэрлэл хамгийн өндөр түвшиндээ хүрч, шинээр гарч ирж буй синтетик төрлийн мансууруулах бодис нь олон зуун хүний амь насанд хүрч байгаад олон улсын хамтын нийгэмлэг онцгой анхаарах шаардлагатай байгааг онцолж, энэхүү аюул, заналтай тэмцэхэд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох, техник, эрх зүйн туслалцаа чухал ач холбогдолтойг дурдав.

Categories
мэдээ нийгэм

Отрын бүс нутгуудын бэлчээрийн даац өмнөх оноос 43 хувиар нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783.3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нийт есөн аймаг дундын отрын бүс нутгийг байгуулсан байдаг.

Энэ онд манай орны нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн гарц сайн байсан төдийгүй аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 43 хувиар нэмэгджээ. Бэлчээрийн төлөв байдалд хийсэн судалгаагаар аймаг дундын нийт отрын бүсүүдэд хонин толгойд шилжүүлснээр 700 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт өндөр дээд хэмжээнд болж өндөрлөлөө

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Байгаль орчны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын үр дүн, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлог хэрэгжилт зохицуулах газрын дарга С.Батболд, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав нар мэдээлэл өглөө.

Азийн орнуудын Засгийн газрын төлөөллүүд, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллүүд нэг дор чуулж, Азийн хотуудад тулгарч байгаа хурдацтай хотжилт, зам, тээвэр, дэд бүтцийн хүртээмжийн хомсдол, замын осол, эндэгдэл, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг үүсч буй бодит асуудлуудыг байгаль орчинд ээлтэй, тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалт, зам, тээврийн ямар ямар шийдлээр зохицуулах талаар хэлэлцэн шийдвэр гаргах нь уг хурлын зорилго байлаа. Түүнчлэн улс орнууд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”, “Хотын шинэ хөтөлбөр Хабитат III”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр”, “Бангкок Тунхаглал-2020” зэрэг олон улсын томоохон баримт бичигт тусгагдсан зорилтуудын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд өөрсдийн боломж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдээс танилцуулан, хэлэлцүүлсэн юм.

Хурлын тэмдэглэлд эдгээр салбаруудтай холбоотой олон асуудлыг тусгасны дотор Азийн хотуудад тулгамдсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлууд, тухайлбал, замын ачаалал, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, машины дуу чимээ, үүнээс үүдэлтэй эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, замын осол эндэгдэл зэрэг асуудлууд нь хотын тогтворгүй төлөвлөлт, бүтээн байгуулалттай шууд холбоотой болохыг тэмдэглэн, одоогийн дэд бүтэц, хотын бүтээн байгуулалтыг зорчигч, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагатай хэрхэн зохистой уялдуулан хийх нь чухал болохыг онцлов.

Чуулга уулзалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн нь “Сургалт, семинар”, “Нээлтийн ёслолын арга хэмжээ, байгаль орчинд ээлтэй зам, тээвэр, хот байгуулалтын талаарх Азийн орнуудын Засгийн газрын төлөөллүүдийн илтгэлүүд, Ази, Европ, Автрали, Америк тивээс ирсэн их дээд сургуулийн профессор, шинжээч, судлаач нарын илтгэл” болон “Азийн хотуудын дарга нарын хурал, Киотогийн Тунхаглалд Улаанбаатар хотноо нэмэлт өөрчлөлт оруулан үзэглэх”, “Бангкок Тунхаглал -2020–ын хэрэгжилтийн явцын талаарх 20 улсын засгийн газрын тайлан, хэлэлцүүлэг”, “Чуулга уулзалтын тэмдэглэлийг хэлэлцэн батлах” зэрэг хэсгээс бүрдсэн томоохон хэмжээний хуралдаан болсон гэж үзэж байна.

Ийнхүү Монгол Улсад болсон энэхүү чуулга уулзалтын үндсэн хуралдааны үеэр 29 илтгэлүүд, хэлэлцүүлгийн хамт явагдаж, Монгол Улс болон бусад 19 улсууд “Бангкок тунхаглал -2020”-ын хэрэгжилтийн явцын тайлангаа тавьж, уг тунхаглалын дараагийн бичиг баримтад ямар баримт бичиг байх нь зүйтэй бөгөөд уг баримт бичигт ямар ямар асуудлыг тусгах нь зүйтэй талаар хэлэлцүүлэхэд төлөөлөгчид санал, бодлоо илэрхийлж оролцсон. Тухайлбал; Дэлхийн банк хотын нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй бөгөөд үүнд тус банкнаас санхүүжилтийн дэмжлэг илүү үзүүлэх тал дээр анхаарахаа илэрхийлж, дэд бүтцээ барихдаа эргээд нийгэм, эдийн засгийн үр ашгаа сайтар тооцож байхыг зөвлөв. Азийн хөгжлийн банк “Бангкок Тунхаглал-2020”-ын дараагийн залгамж бичигт аль салбарын асуудлыг илүү тусгахаа тодорхой болгохын зэрэгцээ, тухайн салбарын “хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, бодлогын орчныг сайжруулах” асуудлыг түлхүү тусгах нь зүйтэй бөгөөд энэ чиглэлд тус банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тухайгаа мөн илэрхийлэв.

Хуралдааны олон илтгэлүүд маш чухал чухал санаа, шийдлийг өгүүлсний дотор авто машины дэд бүтцийг шинээр барьснаар машины тоо улам нэмэгдэж, хотын замын ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх, замын осол зэрэг сөрөг нөлөөтэй тул хөдөлгүүргүй тээврийн хэрэгслийн дэд бүтцийг бий болгох, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, холболт, цагийн хуваарийн нарийн зохицуулалтыг хийх, хот дотор болон хот хооронд метро, төмөр замын тээврийн хэрэгслийг түлхүү ашиглахыг зөвлөж байлаа.

Ийнхүү Монгол Улсад болсон 11 дэх удаагийн энэ чуулга уулзалт нь дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд дээр дурдсан байгаль орчин, хот байгуулалт, хот төлөвлөлт, зам тээврийн салбарын асуудлыг бусад салбарын асуудлуудтай нягт уялдуулан ярилцаж, санаа, шийдлээ хуваалцсан, арга зам, санхүүжилтийн нөөц боломжоо хэлэлцсэн том индэр нь болж, хурлын тэмдэглэлийг хэлэлцэн баталсан.

Энэ үеэр Азийн хотуудын дарга нарын хурал мөн зохион байгуулагдаж, хотуудад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх боломж, нөөц, арга замаа хэлэлцэн “Киотогийн Тунхаглал”-д нэмэлт өөрчлөлт оруулан 12 хотын дарга нар үзэглэв.

Чуулга уулзалтаас дээрх бодлогын баримт бичгүүдийг гаргахын зэрэгцээ форумыг зохион байгуулснаар Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг юм.

Чуулганыг зохион байгуулснаар Монголын аялал жуулчлал, ёс заншил, түүх соёл, урлаг, үндэсний бүтээгдэхүүнийг сурталчлах боломж олдсон юм. НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв уг чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд нягт хамтран “өндөр хэмжээнд сайн” зохион байгууллаа хэмээн үнэлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Ганбаатар Хатгал тосгоны захирагчаар дахин сонгогдлоо

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль 10 дугаар сарын 05-нд болоход Хатгал тосгоны захирагчаар Б.Ганбаатар дахин сонгогдлоо.

Сонгуульд 1389 сонгогч саналаа өгч ирц 60,4 хувьтай. Санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолоход хүчинтэй саналын хуудас 1348, хүчингүй 41 саналын хуудас гарчээ. Б.Ганбаатар нийт 684 санал буюу сонгогчдын 50,74 хувийн итгэлийг хүлээсэн бол бие дааж нэр дэвшсэн Ч.Ням-Очир 664 санал буюу 49,24 хувийн санал авчээ. Б.Ганбаатар 2014 оноос Хатгал тосгоны захирагчаар ажиллаж байгаа бөгөөд ажлаа дахин үргэлжлүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Бүргэдийн баяр”-ийн үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Истана” маркийн автомашин дотор хуушуур хийж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан байна.

Мөн ил задгай нөхцөлд түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зэрэг зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, 30 гаруй иргэн аж ахуйн нэгжидмэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарт шатахууны үнэ 60-90 төгрөгөөр нэмэгджээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 07-ноос эхлэн бензин болон дизель түлш литр тутамдаа 60-90 төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, бензин А92- 2030 төгрөг, А80- 1865 төгрөг, дизель түлш 2395 төгрөг болжээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатахуун түгээх станцуудын үнэ адилхан байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар шатахуун импортлогч компаниудын зарим салбарын төлөөлөл ярив.

Categories
мэдээ нийгэм

Лүндээгийн заль мэх

Үндсэн хуульд өнгөц өөрчлөлт оруулах замаар олигархийн засаглалыг бэхжүүлэх гэж байна.

НЭГДСЭН ОЙЛГОЛТ БА ТӨСЛҮҮД

Монгол Улс нэг л болохгүй байна, бид буруу замаар будаа тээж байна, 90 онд бидний хүсэж мөрөөдөж байсан нийгэм энэ биш гэх зэргийн анхдагч ойлголтоос авахуулаад Монгол Улс системийн хямралд өртөж, улс төрийн тогтолцоо нь нийгмийг удирдан чиглүүлэх, зохицуулах үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нэгдсэн ойлголтыг 2013 оноос хойш янз бүрийн бүлэг давхаргын зүгээс хүчтэй илэрхийлж, өөр өөрийнхөөрөө шийдлийг санал болгож иржээ. Ихэнх бүлгүүд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх замаар л тогтолцоог өөрчилж, эрүүлжүүлнэ гэж үзсэн бөгөөд Дээд хууль, Их цааз, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэх зэрэг нэртэй саналуудаа дэвшүүлж байсан байдаг. Энэ бүхнээс хэлэлцэгдэн батлагдах дээрээ тулж ирээд байгаа төсөл бол МАН-аас байгуулж, Ж.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл юм.

ЛҮНДЭЭ ЮУГ САНАЛ БОЛГОВ?

Өөрийнх нь төсөл эрс шинэчлэл хийх бус бага зэргийн засвар, өнгөлгөө хийх зориулалттай болохыг Ж.Лүндээжанцан хэвлэлд өгсөн мэдээллээрээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Гарцаагүй өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ бүхэлд нь өөрчлөхгүй, зарим зүйлийг тодотгон нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг бэлдэж байна. Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулна. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төслийг боловсруулсан” гэжээ.

Энд нэг ноцтой үг байгаа нь “ард түмнээс олгосон зөвшөөрөл” юм. Хэн, хаана ямар зөвшөөрлийг Лүндээ тэргүүтэнд олгочихов гэхээр 2016 оны сонгуулийн дараагаар МАН-аас байгуулсан ажлын хэсэг хөдөө орон нутгаар “Үндсэн хуулийн зөвлөлдөх санал асуулга” нэртэй уулзалтууд хийж, тэндээс гарсан гэх саналуудыг нийт ард түмний санаа бодол гэж тунхаглаад, үүнийгээ ард түмнээс ажлын хэсэгт өгсөн “зөвшөөрөл” хэмээн сурталдах болсон юм. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зориуд зуны дэлгэр цагт иргэдийн идэвх сонирхол эрс унасан үед сэм явуулсан байдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзэхэд эхний шатны хэлэлцүүлэгт “нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг хамруулсан”, хоёрдахь шатны хэлэлцүүлэгт 785 хүн оролцжээ. Энэ нь хэлэлцүүлэгт иргэдийн оролцоо маш өрөөсгөл, МАН-ын гишүүд голлосон байдалтай оролцсон, ард түмний “зөвшөөрөл” огт биш гэдгийн нотолгоо. Үүнийг магадлах маш энгийн арга – Та ойр орчмынхоо хүмүүсээс Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон, саналаа тусгасан эсэхийг асуугаад үзээрэй. Мэдсэн дуулсан, оролцсон хүн гарахгүй нь тодорхой. Тэгэхээр стратегийн хувьд сайтар байршиж, улс төрд бэхэжсэн олигархи цөөнх гар хөл бологсдоороо дамжуулан өнгөц засвар хийх замаар өөрсдийн засаглалыг улам бэхжүүлж, урт удаан ноёрхлоо хадгалахаар чармайж байна гэсэн дүгнэлт хийчихэд үнэнээс нэг их зөрөхгүй.

Хамгийн гол нь манай одоогийн тогтолцоо юунд хүргэснийг мартаж болохгүй. 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын засаглалын тогтолцоо нь олон улсын практикт түгээмэл бус 4 улсад л байдаг холимог тогтолцоо болохыг Улсын Их Хурлын ажлын хэсгийн захиалгаар 2015 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсээс эрхлэн гаргасан МОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ хэмээх товхимолоос харж болно. Энэ тогтолцоо нь Монголд МАНАН-г үүсгэж, улмаар хэт цөөнхийн буюу төрөөс баяжигсдын засаглалыг тогтоосон юм. Шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн 26 жилийн үр дүн нь олигархийн засаглал – хэт цөөнхийн дарангуйлал болсон бөгөөд нийгмийн үр дагавар нь орлогын эрс ялгарал, баян хоосны туйлшрал болоод байна. Үүнийг тогтолцоондоо эрс өөрчлөлт хийх замаар л засахаас бус энд тэнд гарсан үү ургацгийг авч хаях, хөмсөг, уруулыг тодруулан будах төдий косметик заслаар манай нийгмийн суурь өвчин эдгэрэхээсээ өнгөрсөн.

Ж.Лүндээжанцангийн төслийн “заль мэх” нь юунд орших вэ гэхээр:

  • Ард түмэн хэлэлцээд, саналаа тусгаад батлах зөвшөөрлийг нэгэнт өгчихсөн гэж тулгах гэж байна.
  • УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлбэл нийт иргэд тоохгүй, анзаарахгүй өнгөрөх бүрэн магадлалтай.
  • Хууль тогтоох дээд байгууллага УИХ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хуулиа хэлэлцэж байна. УИХын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэгээр баталлаа” гэхэдэсэргүүцэх эрх зүйн үндэслэл төдийлөн байхгүй.
  • Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрсдөдөө илүү их эрх дарх, хамгаалалт олж авсан олигархиуд цаашид нийгмийн баялгийг цөлмөх замаа шулуутган, хяналтгүй тогтолцоогоо улам гүнзгийрүүлэн бэхжүүлнэ.

ЮУ ХИЙХ ВЭ?

Энэ заль мэхний эсрэг иргэд юу хийх вэ? Яавал нийгмийн тогтолцооны гажуудлаас ангижирч, эрүүл нийгмийг цогцлоох вэ? Жор нь маш энгийн шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хангалттай хэмжээнд хэлэлцүүлэх,ард түмний оролцоог жинхэнэ утгаар нь хангах, тэдний саналыг шинэ хуульд бүрэн тусгах юм. Ард түмнийг басамжлах хэрэггүй. Тогтвортой, эрүүл нийгмийн тогтолцоог бий болгох гэж байгаа бол энэ талаар хангалттай хугацаа, хэмжээгээр эрэгцүүлэн бодох, хэлэлцэхээс өөр арга байхгүй.

Одоогийн Үндсэн хууль нь тогтолцооны гажуудал, мухардалд хүргэсэн учирөнгөц засвар хийх төдий хандах ёсгүй. МАНАН-г үүсгэж байгаа дэвсгэр нь одоогийн ойлгомжгүй, хариуцлагагүй тогтолцоо бөгөөд олигархи цөөнхийн зүгээс “манай тогтолцоо муу биш, улс төрчид л муу байгаа” хэмээн аргацаах, өөрсдийгөө аварч үлдэхээр чармайж байгааг анзаарах хэрэгтэй. Хөгжье, дэвшилд хүрье гэвэл хүний хүчин зүйлээс хамааралгүй тогтвортой орших Засаглалын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Хүний сайн муугаас хамаарч байгаа тогтолцоо эрүүл биш. Дэлхий нийтийн жишигт нийцсэн Засаглалын хэлбэр, тогтолцоо бүхий бүх ард түмний дэмжлэгийг хүлээсэн, тэдний оролцоотой шинэ Үндсэн хууль л бидэнд хэрэгтэй.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулахын тулд бүх нийтийн санал асуулга явуулж, ард түмнээр Засаглалын тогтолцоогоо сонгуулах нь эхний чухал шийдвэр болох болно. Ард түмэн ямар засаглалын тогтолцоог сонгоно түүний дагуу л шинэ Үндсэн хуулийг боловсруулах ёстой. Ард түмний шийдвэр бол эцсийнх гэсэн үзэл санаан дор санал асуулгыг явуулахаас өөр шийдэл одоо алга байна. Улс төрчдийн тааллаар бус ард түмний сонголтоор Засаглалын хэлбэр, тогтолцоог хуульчлах ёстой. Засаглалын тодорхой хэлбэрийг дэмжиж байгаа талууд санал асуулгаас өмнө өөрсдийн байр суурь, үзэл бодлыг тэгш, чөлөөтэй хүргэх нөхцөлийг хангаж, иргэдийг мэдээлэлжүүлсний дараа тэднээр сонголтыг нь хийлгэвэл урт настай, бат бөх шийдвэр болох болно.

Ямартай ч, нэг нам парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа өнөөгийн нөхцөлд хэзээ, хэнхэлэлцэж санал оруулсан нь тодорхойгүй өрөөсгөл, хүлээн зөвшөөрөх боломжгүй “Лүндээгийн” төслөөргул барин Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа бол энэ нь бүх нийтийн ширүүн эсэргүүцлийг дуудах болно гэдгийг хэлэхэд зөнч мэргэн байх шаардлагагүй юм.

Г.Мөнгөнчимэг