Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбар цахим системд бүрэн шилжинэ

“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь энэ хичээлийн жилээс сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжих юм байна.

Уг системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халахаас эхлээд багш бүр БСШУС яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болохыг салбар яамнаас өнөөдөр мэдээллээ.

Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Play Store”-оос “ESIS” аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой аж.

Боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна. Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулахад төслийн үндсэн зорилго оршжээ.

Төслийн хүрээнд боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлууд багтаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн цул мах 9380 төгрөгийн үнэтэй байна

2018 оны 10-р сарын 03-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.4, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, адууны ястай махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар буурсан байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 0.8 хувь, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар буурсан бол үхрийн цул мах өөрчлөлтгүй харин үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар өссөн байна.

2018 оны 10-р сарын 03-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6260 төгрөг, үхрийн /ястай/ мах 7710 төгрөг, үхрийн цул мах 9380 төгрөг, адууны /ястай/ мах 5900 төгрөг, ямааны /ястай/ мах 4550 төгрөгийн үнэтэй байв.

Categories
гадаад мэдээ

Бөгж залгисан Ирланд жуулчинд мэс засал хийж бөгжийг гаргажээ

Ирландын нэгэн аялагч Туркийн Мармарисын үнэт эдлэлийн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ залгисан 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан бөгжөө худалдагчид нь эргүүлэн өгсөн талаар “The Sun” мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Хэвлэлд мэдээлснээр, 54 настай жуулчин эр тус дэлгүүрт орж, ганцаараа ажиллаж буй худалдагчаас үнэт эдлэлийг үзүүлэхийг хүсч, үзэж байгаад залгисан байна. Цагдаагийн байгууллагад очсоныхоо дараа тэрээр гэм буруугүйгээ мэдэгдсэн ч хяналтын камерын бичлэгийг үндэслэн түүнийг баривчилжээ.

Эмнэлгийн шинжилгээгээр бөгж жуулчны биед байгааг тогтоосон байна. Хэвлэлд мэдээлснээр, эмч нар мэс засал хийж түүний биеэс үнэт эдлэлийг гарган авчээ. Тэрээр хулгай хийсэн үйлдэлдээ “Ирландад эхнэр нь автын ослын улмаас амиа алдаж, машин нь нуурын усанд унаж, алмаазан бөгжөө гээгээд эрээд олоогүй” хэмээн хачирхалтай тайлбар хэлсэн байна. Тэрээр үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр орох бүртээ эхнэрээ дурсан санадаг, улмаар үнэт эдлэл авах маш их хүсэл төрдөг тухайгаа ярьжээ.

Categories
гадаад мэдээ

Нобелийн эдийн засгийн шагналтнуудыг зарлав

Шведийн академи Нобелийн Эдийн засгийн шагналтнуудыг даваа гарагт зарлав.

Америкийн эдийн засагч Уильям Нордхаус, Пол Ромер нар цаг уурын өөрчлөлтийг эдийн засгийн өсөлтийн шалтгаантай уялдуулж судалсныхаа төлөө энэ эрхэм шагналын эзэн болж байна.Нордхаус эдийн засгийн хамгийн алдартай сурах бичиг зохиогчдын нэг бол Ромер Дэлхийн банкыг залилан хийдэг гэж буруутгаж байсан удаатай.

Шведийн академи “Эдгээр эрдэмтэд манай цаг үеийн суурь болон хойшлуулашгүй чухал асуудлыг судлах аргыг боловсруулж, эдийн засгийн тогтвортой өсөлт дэлхийн хүн амын чинээлэг амьдралын шалтгааныг судалсан ” гэж өөрийн сонголтоо тайлбарлаж байна.

Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагнал нь техник талаасаа Нобелийн шагнал биш юм. Учир нь Альфред Нобель хөрөнгөө хими, физик, анагаах, уран зохиол, энх тайван гэсэн таван салбарт гэрээсэлсэн байдаг. Шведийн академийн санаачлагаар эдийн засгийн шагналыг 1969 онд нэмж, Шведийн төв банк ивээн тэтгэх болжээ.

Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо болно.

Categories
мэдээ спорт

Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар Залуучуудын олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

“Буэнос-Айрес – 2018” Залуучуудын III олимпийн наадам үргэлжилж байна. Эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон манай тамирчин Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг жингээс Л.Сосорбарам мөн мөнгөн медаль хүртэв.

“Буэнос-Айрес – 2018” Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагч, Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа баг тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож буй бөгөөд хоёул медаль хүртээд байна.

Манай тамирчид холимог багийн төрөлд мөн оролцох бөгөөд тэмцээн Улаанбаатар хотын цагаар аравдугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-д санал авна

“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг Монголбанкнаас энэ сарын 11-нд зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үеэр

-2019 онд макро эдийн засгийн төлөв байдал ямар байх вэ?
-Эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүд болон цаашдын сорилт нь юу вэ?
-Төв банкнаас ямар бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? зэрэг асуудлаар ярилцах бөгөөд эдийн засагч, судлаачдыг урьж байгаа аж.
Олон нийтэд нээлттэй уг хэлэлцүүлэг Блью Скай зочид буудалд 10 цагт эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Монголбанк хоорондын мөнгөний бодлогын уялдаагүйгээс валютын ханш савж байгаа гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн шатанд сүүлийн нэг сар орчимд эрчимтэй өсч эхэлсэн долларын ханшийн талаар гишүүд саналаа хэлж, асуулт, тодруулга авч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газар Монголбанк хоорондын мөнгөний бодлогын уялдаагүйгээс валютын ханш савж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Валютын ханшийн зохицуулалтыг хийх нь зөв. Гэхдээ дутуу байгаа зүйлүүд дээр нь хийхээс валютын ханшийг хяналтандаа авлаа гэж иргэдийн хил гаалиар халаасандаа авч гарч байгаа хэдэн ам.долларыг нь шалгаж баахан хүнд суртал үүсгэх юм бол энэ хууль буруу тийшээ явна. Аж ахуйн нэгжүүдийг гүйлгээнд хатуу хяналт тавиад ирэхээр мөн л адил. Засгийн газар импортын худалдан авалтад хяналт тавьж зохицуулалтын бодлого хийх үүрэгтэй. Өнөөдөр валютын ханш савж байгааг тайлбарлахдаа ханшинд дэлхий буруутай гэж яриад байна, хэн ч итгэхгүй. Та нарын өөрсдийгөө хамгаалах арга. Гэхдээ гол асуудал импорт 40 хувиар өсчихсөн учир валютын ханш савж байгаа. Тэгвэл импортыг өсгөх хүчин зүйл нь Засгийн газар өөрөө. Хяналт тавьж чадахгүй байна. Засгийн газар, Монголбанк хоёр мөнгөний бодлогын ямар ч уялдаа холбоогүйгээс Монгол Улсын валют савж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэв.

Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сүүлийн нэг сарын хугацаанд долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдсэн. Дэлхийн нийтийн хандлага ийм байна. 142 орны мөнгөн тэмдэг долларын эсрэг суларсан. Манай улс ханшийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авч байна. Дээрээс нь банк хооронд валютын арилжа эрчимтэй явагдаж байгаа. Энэ нь ханш буурахад сайн талтай. Өнөөдрийн байдлаар нэг доллар 2567 төгрөг байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг илүү боловсронгуй болгоно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын хилээр орж гарч байгаа валютын урсгалыг хянаж төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монгол банкны эрх үүргийг нэмж улсын хилээр орж гарч байгаа валютын хэмжээнд хязгаарлалт тавих зохицуулалт оруулж болохгүй. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Иргэд маань хэдэн төгрөг авч гарах юм. Амьдралаа дээшлүүлэх гээд 1000 ам.доллар авч гарахаас хэтрэхгүй байх юм уу. Иймэрхүү хүнд суртал бий болгосон заалтыг энэ хуульд оруулж болохгүй” гэсэн юм. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулж Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулан ажиллуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

69 дүгээр анги байгуулагдаж шинэ байрны нээлтээ хийлээ

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хатгал тосгонд 49 жилийн дараа Гал унтраах аврах 69 дүгээр анги байгуулагдаж шинэ байрны нээлтээ хийлээ.

Сүүлийн үед гадаад, дотоодын жуулчид Хатгал тосгоны Хөвсгөл нуурыг зорих нь эрс нэмэгдсэн учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гал гарсан үед хугацаа алдахгүй авран хамгаалах тусламж үзүүлэх зорилтын хүрээнд ОБЕГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ОБГ хамтран шинэ ангийг нээж байгаа аж.

Тус анги 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ихэнх нь орон нутгийн иргэд юм. Гал унтраах аврах 69 дүгээр ангийн шинэ байрны нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд болон тэртээ 1969 онд Гал хамгаалах анги байгуулагдаж байхад ажиллаж байсан ахмадууд оролцлоо.

Хатгал тосгон нь аймгийн төвөөс 100 гаруй километрийн зайтай учраас орон нутагт гал гарах, усны осол болох гэнэтийн асуудал гарсан тохиолдолд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд шинээр аврах, гал унтраах анги байгуулагдсанаар аливаа эрсдлийг даван туулах, цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“​Жэжү эйр” компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ өгчээ

“Жэжү эйр” авиакомпани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Иргэний нисэхийн ерөнхий газарт илэрхийлжээ. Энэ талаар өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-ны дарга С.Манлай, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх болон албаны бусад хүмүүс БНСУ-ын “Жэжү эйр” авиа компанийн тээврийн асуудал хариуцсан захирал ноён Парк Ён Чол, “Ай эйч Си” ХХК-ийн Ерөнхий захирал Квон Ик Сон нарыг хүлээн авч уулзжээ.

ИНЕГ-ын зүгээс дээрх авиакомпанид“ИНД-129”-ийн дагуу 5 шатлалтай хяналт, шалгалт хийж гэрчилгээ олгоно гэдгийг уулзалтын үеэр хэлсэн байна.