Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Дарангуйллыг дэмжиж байгаа Элчин сайд Р.Болд гэгчийг эгүүлэн татъя” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Төрийн гурван өндөрлөг
хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж,
хүндэтгэл үзүүллээ хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Дарангуйллыг
дэмжиж байгаа Элчин
сайд Р.Болд гэгчийг
эгүүлэн татъя” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Болд:
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн
Засгийн газар ард түмнээ
гэх сэтгэлгүй хүйтэн хөндий
хонгио шиг байгаа болохоор
огцруулна гэсэн юм хэмээн ярьжээ.

УИХ-ын дэд дарга,
Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах
улсын комиссын даргаЯ.Санжмятав: Эрдэнэтийн асуудлыг зохицуулахгүй бол
манай улсын гаднаас авч байгаа зээлийг хязгаарлана хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Монгол – Японы найрамдал,
хамтын ажиллагааны
нийгэмлэгүүдийн II хуралдаан өчигдөр Гадаад
харилцааны яаманд
боллоо. Япон улсаас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд
асан Т.Шимизү: Монголчууд үргэлж гаднаас
буцалтгүй тусламж авна гэж битгий бодоосой хэмээн ярьсныг хүлээн авч уншина уу.

Монголын ноос, ноолуурын
холбооны гүйцэтгэх
захирал Д.Алтанцэцэг: Татварын дарамт үйлдвэрлэлийн
хөгжлийг тушчихаад байна хэмээн “Эдийн засаг нүүрт ярьсан байна.

“Баримт үйл явдал” нүүрт Амьд хүнийг үхсэн болгож, оршуулгын нөхөн олговрыг
хувьдаа завшсан ноцтой хэргийг шалгаж эхэлжээ хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Өөрөөс нь” нүүрт Монгол Улсын
гавьяат жүжигчин,
Азийн ятгын хатан хаан Чулуунбатын Мөнх-Эрдэнэ:
Намайг ахин төрж хөл
дээрээ босоход арван сартай
охин хүртэл хандив өргөсөн хэмээн ярьсан байна.

“Балдорж” сангийн
тэргүүн, “Өнөөдөр” сонины
эрхлэгч Б.Номинтүшиг: “Балдорж” сан ирэх арван жилд
сэтгүүлчдийн боловсрол, гадаад хэлний тал
дээр дэмжлэг үзүүлэхэд анхаарна хэмээн “Нийгэм” нүүрт ярьсан байна.

С.Алтанцэцэг: Удахгүй хүүхдүүд
шүдээ эцэг, эхийнхээ даатгалаар
эмчлүүлдэг болно хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

В.Путин, Ш.Абэ нар уулзав хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих шаардлага

Categories
мэдээ нийгэм

Д.Сэржмядаг охинтой холбоотой мэдээллийг үнэлж авна

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч охины сураг олдоогүй хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авахаар болжээ.

Д.Сэржмядаг охинтой холбоотой мэдээллийг үнэлж авна

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоогоо зөв хадгалж, хэрэглээрэй

Categories
мэдээ нийгэм

Эрүүл, зөв Монгол хүүхдийн төлөө

Categories
мэдээ нийгэм

Энэ он гарсаар малын хулгайн 636 хэрэг бүртгэгджээ

Орон нутагт малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Өнгөрсөн онд малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 600 гаруй хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа ажээ.

Уг нь малын хулгайчидтай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт сайжруулж байж гэмт хэргийн тоо буурах хандлагатай байгаа юм. Гэвч арга хэлбэр улам нарийссан байгаа гэнэ.

Иймд малчин та өөрийн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, анхаарлаа алхам ч бүү холдуулаарай. Мал сүргээ хамгаалах нь зөвхөн цагдаагийн байгууллагын биш иргэн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг ойлгоорой.

Categories
мэдээ нийгэм

Шонхор шувуу барьж байсан отгуудад шалгалт хийв

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Арабын Бүгд найрамдах Сири Улсын дөрвөн отгийн үйл ажиллагаа, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар эдгээр отгууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих, арчлах, тээвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаанд хяналт тавих журмын дагуу отог бүр орчуулагч, сум орон нутгаас шонхор барих, буцааж тавих тохиолдолд хяналт тавих үүрэг бүхий ажилтан сумаас томилуулан аваагүй, орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнчлэн зэргэлдээ аймаг, сумдаас Баянхутаг, Галшар сумдад малын халдварт өвчин тараах эрсдэлийг дагуулж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” уран бүтээлийн цэнгүүн болно

Есдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын Их танхимд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” уран бүтээлийн их цэнгүүн болно.

“Монгол суутнууд” төслийн хүрээнд “Монгол Медиа Ивэнт Групп” ХХК-иас тус цэнгүүнийг зохион байгуулж буй аж. Их найрагчийн уран бүтээлийн цэнгүүний тасалбарын үнэ 25-35 мянган төгрөг бөгөөд ticket.mn болон 1900-1800 1900-1950 утсуудаар захиалга авч, үнэгүй хүргэж буй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99075959,80067291 утсаар авах боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрэлт хөшөөдийн эх бичээсийн хуулбарыг анх удаа нийтэд дэлгэлээ

Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монгол нутагт монгол, түрэг, уйгур, хятан, нанхиад, перс, араб, согд, баракми зэрэг олон хэлээр хаданд бичсэн, гэрэлт хөшөөнд сийлсэн эртний бичгийн арвин дурсгал өдгөө болтол хадгалагдан иржээ. Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 1994 оноос хойш эдгээр янз бүрийн хэлээр бичиж үлдээсэн хадны бичээс, гэрэлт хөшөө зэрэг бичгийн дурсгалуудыг судалж байна. Дэлхийн хамгийн эртний байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан уулаас олсон бөгөөд хаданд цавчиж сийлсэн нанхиад бичээсийг манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнө бичсэнээрээ одоогоор хамгийн эртний хадны бичигт тооцогдож байна.

“Бичээс” төслийн бас нэг сонирхолтой ховор олдвор бол хусны үйсийг тусгайлан боловсруулж, түүн дээр бичсэн монгол номууд юм. Уг төслийн А.Очир, М.Эрдэнэболд, К.Мацуда, Т.Мураока, Т.Мацукава нар 2010, 2011 онд Булган аймгийн Дашинчилэн сумын Харбух балгаснаас 100 гаруй хуудас үйсэн ном олж, Япон улсад сэргээн засварлуулаад, өдгөө уншиж тайлан, тайлбар, удиртгалын хамт хэвлүүлэх гэж байна. Үйсэн ном бүтээх арга бол монголчуудын үндэсний технологи мөн бөгөөд тэр технологийг дээрх үйсэн номууд бидний үед тээн авчирсанаараа маш үнэ цэнтэй аж.

Энэхүү үзэсгэлэнд 20 гаруй жилийн судалгааны дүнд шинээр нээн илрүүлж, тайлан уншиж судалсан 20-иод гэрэлт хөшөөний эх бичээсийн хуулбарыг анх удаа нэгэн дор үзэгч олонд толилуулж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын миссээр өнгөт арьст бүсгүй тодорлоо

Атлантик Сити хотноо болсон “АНУ-ын Мисс 2019” шалгаруулалтын ялагчаар Ноа Франклин хэмээх өнгөт арьст, үзэсгэлэнтэй бүсгүй тодорчээ. Тэрээр Хойд Каролинад төрсөн ч шалгаруулалтад Нью Йорк мужийг төлөөлж оролцсон байна.

Төрөлх муждаа хөгжмийн зохиолч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, дараа нь Нью Йорк мужид шилжин дуурийн дуучин мэргэжлээр суралцаж байгаа аж. Ноа Франклин сэтгүүлчдэд “Дунд сургуульд байхад манай сургуулийн ихэнх хүүхэд цагаан арьстнууд байдаг байлаа. Хар арьстнууд тав орчим хувийг л эзэлж байсан байх. Багадаа би арьснаыхаа өнгөнөөс болоод өөрийнхөөсөө огт өөрөөр байдаг байсан. Гэвч хожим урлагт дурлах болж, өөрийгөө олсон. Хөгжим намайг өөрийгөө олж, өөрөөрөө байхад тусалсан” хэмээн ярьжээ. Тэрээр хамгийн анхны дуугаа зургаан настай байхдаа зохиосон гэнэ.

АНУ-ын мисс болсноор тэрээр 50 мянган ам.долларын сургалтын тэтгэлэг хүртэж байгаа аж.