Categories
мэдээ нийгэм

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Баянхошуунд нээгдэнэ

Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийслэлд үйлчилгээний дөрвөн нэгдсэн төв үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны зургадугаар сард нийслэлийн хойд хэсэгт амьдардаг иргэдэд зориулж зургаан буудалд “Оргил” салбарыг нээжээ. Одоо тус төвд нэгдсэн үйлчилгээний төвийг зоригсдын 15 хувь нь үйлчлүүлж байгаа юм байна.

Иргэд эндээс 24 байгууллагын 300 орчим төрлийн үйлчилгээг авах боломжтой аж. Тус салбар анх нээгдэхэд өдөрт 400-500 хүн үйлчилгээ авдаг байсан бол одоо хүртээмж нэмэгдэж 1100-1200 болсон тухай албаныхан мэдээлж буй юм.

Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн үйлчилгээ авдаг байна. Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд үйлчилж байгаа учир Нийслэлийн нийгмийн даатгал, халамж үйлчилгээнээс уг төвд үйлчилгээ хүргэх хүсэлт тавьжээ. Түүнчлэн Баянхошуунд нэгдсэн үйлчилгээний төв нээхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Тоглоомын талбайд тохиолдож болзошгүй эрсдэлийг үнэллээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд “Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Ахуйн нөхцөлд болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох зорилготой тус өдөрлөгт 150 сурагч, 28 иргэн нийт 178 хүн хамрагдав.

Өдөрлөгийн үеэр оролцогчид нийтийн орон сууц зам талбай, тоглоомын талбайд тохиолдож болзошгүй ямар эрсдэлүүд байгааг тодорхойлж түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар шинэ мэдлэгтэй боллоо.

Тухайлбал, онгорхой траншейний нүх, замын гарцын тэмдэг тэмдэглээ дутмаг, харанхуй орц, эвдэрсэн тоглоом зэрэг нь ямар аюул эрсдэлтэй болохыг тодорхойлов. Түүнчлэн сургалт, өдөрлөгийн арга хэмжээнд идэвхи санаачлагатай хамрагдсан 20 сурагчийг шагнаж урамшууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу?

Ирэх есдүгээр сард ОХУ, БНХАУ-ын хамтарсан томхон хээрийн сургуулилт зохион байгуулахаар болсон тухай мэдээлж байна. “Восток-2018” нэртэй хээрийн сургуулилтад Оросын талаас 300 мянган цэргийн албан хаагч, нэг мянга гаруй байлдааны онгоц, 36 мянган цэргийн зэвсэг техник, танк, байлдааны хуягт машинууд оролцоно гэсэн нүсэр тоо дурайж байна. Сибирьт болох энэхүү хээрийн сургуулилтад Хятадын талаас 3000 гаруй цэргийн албан хаагч, 900 гаруй цэргийн техник, 30 гаруй онгоцоо илгээх юм байна. Ийм хэмжээний том сургуулилт өмнө нь болж байгаагүй бөгөөд 1981 онд ЗХУ болон Варшавын гэрээний улсууд хамтран 150 мянган цэргийн албан хаагч оролцсон сургуулилт хийж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улс оролцоно гэсэн албан бус мэдээлэл байна.

“Восток-2018” хээрийн сургуулилтын гол зорилго нь тун тодорхой. Зохион байгуулагч хоёр улс болох ОХУ, Хятадын зүгээс Америк болон НАТО, барууны орнуудад цэрэг, зэвсгийн сүр хүчээ харуулах зорилготой. Бид хоёр нэгдэж нийлбэл та нарт дийлдэхгүй шүү гэсэн улс төрийн утгатай нь хэнд ч ил харагдаж байна. Хэрэв үнэхээр энэ сургуулилтад манай улс оролцвол Америк тэргүүтэй барууны холбоотон орнууд төдийгүй сүүлийн 30 жилийн турш бий болгосон өөрийн үнэт зүйлийнхээ эсрэг хөдлөх гэж буй хэрэг. Сүүлийн 30 жил Япон, Өмнөд Солонгос, Америк, Европын орнуудын тусламж дэмжлэгийн хүчинд бид өдий зэрэгт хүрсэн. Хүнд цаг үед тусалсан хамтрагчийнхаа тус дэмийг бид мартах учиргүй. Мөн сүүлийн жилүүдэд монголчуудад үзүүлж буй Япон, Өмнөд Солонгосын хүмүүнлэгийн тусламжийг анзаарахгүй байх аргагүй юм. Хүмүүнлэгийн тусламж гэдэг нь манайханд олгож байгаа гурван сарын виз. Япон, солонгосууд л мэдэхгүйдээ биднийг гурван сар аялж, зугаалаад ирэг гэж виз олгов гэж. Энэ бол биднийг мөнгөтэй болгох гэсэн хүмүүнлэгийн тусламж билээ. АНУ-ын Мянганы сорилын сангаас хэрэгжүүлдэг хэдэн зуун сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг бодит дэмжлэг гэхээс өөр юу гэхэв.

Энэ бүх тусалж дэмждэг улс орнууд болон, өөрийн сонгосон ардчиллын үнэт зүйлийнхээ эсрэг “Восток-2018” хээрийн сургуулилтад оролцох хэрэг байна уу. Яагаад энэ ажиллагаанд оролцох гээд байна вэ гэсэн асуултад олон янзын таамаг байна. Үүнээс хамгийн бодитой таамаг нь нь сүүлийн 20 жил ярьсан хийн хоолойн асуудал. Орос, Хятадыг холбосон хийн хоолой Монголоор дамжина гэсэн горьдлогыг монголчууд 20 жил тээсэн. Манай газар нутгаар хийн хоолойг дайруулж тавьчихмаар ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй байсан асуудал сүүлийн нэг жилд албан бусаар сэргэсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндаогийн уулзалтад оролцохдоо хийн хоолойн асуудлыг ярихад Путин анх удаа сонсч байгаа мэт “Сонин юм байна. Наадахыг чинь судалж үзье” гэж байв. Гэтэл энэ нь бидний 20 жилийн турш тасралтгүй ярьсан асуудал. Одоо судалж үзэх гэж 20 жил болно гэхэд эргэлзэх зүйлгүй.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр Хятадын хоёр компани “Монголоор хийн хоолой дамжуулах боллоо” гэж мэдээлэл гаргасан. Хятадын Гадаад хэргийн сайд нь албан ёсоор хэлээгүй ч “танайхаар хийн хоолой дамжуулахыг Орос зөвшөөрсөн” гэж манайханд албан бусаар хэлсэн байхыг үгүйсгэх газаргүй. Ийм л горьдлогыг Монголд төрүүлээд байна. Гэхдээ хийн хоолойг Монголоор дамжуулж тавилаа гэхэд бидэнд тавих шаардлага нь хэтэрхий өндөр байна. Эдийн засгийн ашгийн хувьд бол маргах зүйл байхгүй. Ном журмаараа, аль аль талдаа ашигтай хувилбарыг санал болгох юм бол Монголоор хийн хоолой дайрах нь олон талын ач холбогдолтой. Харин хоёр улстай үзэл бодол, үнэт зүйлээ ойртуулах, барууны орнуудаас зай барих, ардчиллын үзэл баримтлалаасаа ухрах шаардлага тавьж байгаа бол асар эрсдэлтэй юм. Бид хийн хоолой тавихын тулд Оюу толгойгоос хөрөнгө оруулагчаа хөөх, Эгийн голын цахилгаан станцаа барихаа болих, Оросын нүүрсэнд боломж олгох, нэг хүний засаглал тогтоох, барууны өндөр хөгжилтэй орнуудаас бүрмөсөн харилцаагаа зогсоож таг харанхуй болж магадгүй гэх мэт эрсдэлтэй. Ингэж цатгалан муур шиг явснаас өлөндүү ч гэсэн барууны маягаар амьдарч, ард түмэн нь эрх чөлөөтэй байсан нь дээр гэдгийг олон улс орны жишээ бидэнд баталж байна. Хуучин Оросын бүрэлдэхүүнээс салсан “стан”-уудыг ч бид өнөөдөр харж байна. Нэг хүн нь баяжиж, нийтээрээ ядуу амьдардаг тэр нийгмийг сонгохгүй гэж бид 30 жил хичээлээ шүү дээ.

Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг нь нөгөө талаасаа зүгээр сууж байгаад мөнгө олох, бэлэнчлэх сэтгэлгээний маань л нэг хэлбэр юм. Зүгээр олдож байгаа мөнгө хоол болохоосоо хор болох нь их. Бид жаахан тэсч болдоггүй юм уу. Хойд, урд хоёр хөршийн дэглэм, улс төрийг “нэг их удаан тэсэхгүй” гэж улс төр судлаачид үздэг. XXI зуун гарч, хүн төрөлхтөн, шинжлэх ухаан ингэж хэт хөгжиж байхад нэг нам, нэг хүний эрхшээлд нэг улс үндэстэн баригдаад байхааргүй болно. Дэглэм өөрчлөгдөнө.

Монгол Улсын гадаад бодлого 1989 оноос хойш саяхныг хүртэл маш зөв зарчмаар явж ирсэн гэж судлаачид онцолдог. Хоёр хөрштэйгөө холдох ч биш, ойртох ч биш яг голыг нь олоод ойлголцож чадаад байж. Сүүлийн үеийн мунхаг удирдагч нар “байгаа үедээ өөрийн гэсэн гавьяа байгуулна” гэж хэт хөөрснөөс болж хоёр хөршийнхөө суганд өөрсдөө гүйж орсон. Энэ хоёр аварга хөрштэйгөө хэт ойртож ч болдоггүй, холдож ч болдоггүй зовлон байдаг. Үүнийг монголчууд дээр үеэсээ мэддэг байсан. Хөршүүдийн тэврэлт удах тусмаа өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх, дэглэмээ тогтоохыг шаарддаг. Түүх ийм. Ийм бодлого буруу гэдгийг бид түүхээрээ туулаад ирсэн улс.

Манай эрх баригчид хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу? Америк болон барууны хамтрагчдаа толгой сэгсрүүлэн байж, үнэт зүйлсийнхээ эсрэг Орос, Хятадын хамтарсан хээрийн сургуулилтад цэргээ оруулах гэж байгаа нь үнэн бол Монголын дэвшилтэт хүчин, тэргүүний сэхээтнүүд, барууны чиг хандлагыг баримтлагчид манай нийтлэлийг дэмжин, дээрх бодлогогүй алхамыг эсэргүүцэн болиулах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 93 дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болжээ

Баянгол дүүргийн “Лаборатори 93” дугаар сургууль “Монгол ёс заншлын өргөө”-тэй болжээ. Тус сургууль дүүргийн Засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээндээ уг өргөөг байгуулахаар тусгаж улмаар сурагчдынхаа эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна.

Түүнчлэн тусгай хөтөлбөр боловсруулж, сурагчдад монгол гэр барих, буулгахаас эхлээд ёс зан заншлын талаарх бүхий л зүйлийг зааж сургахаар төлөвлөжээ.

93

93

Categories
мэдээ нийгэм

Манзушир хийдийг Зайсан толгойтой холбох агаарын дүүжин зам барина

Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж эхэлжээ. Энэхүү ажлыг УИХ-ын дарга М.Энхболд санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн төв Зуунмодод зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд энэхүү төсөл ажил хэрэг болж байгаа нь энэ аж. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төслийг нь боловсруулах ажлыг ирэх оны эхний улиралд дуусгаж дараачийн шатны ажлуудыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа юм байна. Хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлахаар болжээ. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийд-Богд уулын оргил Цэцээ гүн-Баруун ширээт-Зайсан толгой хүртэл нийт 16.6 км үргэлжлэх “Cable car” байгуулахаас гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянзүрхийн товчоо, яармаг орчмын замуудыг хэсэгчлэн хаана

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Зарим замын засвар, өргөтгөлийн ажилтай холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо орчмын авто зам засварын ажил, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засварлах, өргөтгөл шинэчлэл хийх гэж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам эвдрэлтэй байдгаас хөдөлгөөний эрчим удааширч, осол аваар гарах, авто машин түгжирдэг байсан. Энэ орчимд 4-5 км газар авто машины түгжрэл үүсдэг байсан. Баянзүрхийн товчоог буулгасан. Дээрх нөхцөл байдалд холбогдуулан засварын ажил эхлэх гэж байна. Баянзүрхийн товчооноос гүүр хүртэлх, Богд уул руу эргэх хүртэл замд засвар өргөтгөлийн ажил хийгдэж 4 эгнээтэй болох юм. Энэ ажлыг бид маш хурдан хугацаанд буюу 10 хоногт багтаан засварлахаар төлөвлөсөн. Энэ сарын 11-21-ний хооронд замыг хэсэгчлэн хаана. Баянзүрхийн товчооноос Богд уулын зам хүртэлх далангийн барилгын ажил эхэлсэн” гэлээ.

Хөдөлгөөний ачааллыг багасгах, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүднээс түр замуудыг нээсэн. Баянзүрхийн товчооны гүүрээр урагш далан эргээд төмөр замын зурвасын хойд замыг сонгож зорчсоноор тус түр зам Богд уулын замтай нийлэх юм. Энэ замаар зөвхөн бага оврын тээврийн хэрэгсэл зорчино.

Харин Замын-Үүд орон нутгаас ирж байгаа том оврын ачаа тээшний тээврийн хэрэгслүүд Чойрын замруу эргээд төмөр замын 4-р зөрлөгөөр Төв аймгийн замаар дамжин нийслэл хот руу нэвтрэх боломжтой. Эдгээр хөдөлгөөний зохицуулалтыг тухайн замын цагдаагийн албатай хамтран газар дээр нь зохицуулалт хийх юм.

Мөн Яармагийн гүүрийн урд хэсэг буюу Богд уулын зам, гүүртэй холбогдож байгаа хэсэгт гүүрийн дам нуруу тавих ажил хийгдэнэ. Далангийн Д рамп нь Яармагийн замтай нийлэхдээ хуучин автозамын даланг өргөх ажил эхэлнэ. Энэ ажлыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн замыг хэсэгчлэн хааж гүйцэтгэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан чиглэлд эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгох замаар хөдөлгөөнийг зохион байгуулах юм.

Яармагийн гүүрийг энэ оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр график хугацааны дагуу ажиллаж байгаа. Хугацаандаа ашиглалтад өгөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

Улаанбаатар хотод 534 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 350 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрчээ. Өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгож байна

Булган аймагт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь ”Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус сургуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм.

Өнөөдөр гамшгаас хамгаалах менежмент гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, байгууллагын гамшгийн эрсдэлийн менежмент, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөлт, зохион байгуулалт, олон улсад баримталж буй стандарт сэдвээр танхимын сургалт явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд

ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтэд цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна. Цахим орчинд хувийн мэдээллийг маш олон аргаар олзолж авах боломжтой тулзөвхөн та өөрөө л хамгаалах бүрэн боломжтой юм.

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд:
  • Өөрийн имэйл хаяг, цахим хаягууд болон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжинд үргэлж нууц үг хийж байх. Нууц үгээ тохируулахдаа том, жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргийг оролцуулж хүчирхэг нууц үг бүтээх нь чухал ач холбогдолтой.
  • Онлайн хаягруугаа нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“twofactor authentication”/ нь гэмт этгээдэд өөрийн хаягаа алдхаас хамгаална.
  • Өөр хүний гар утас, компьютер зэргийг ашиглан та цахим хаягруугаа орсон бол ашиглаж дууссаныхаа дараа заавал Sign out хийж гарч байх.
  • Онлайнаар өөрийгөө ямар нэгэн газрын ажилтан гэж танилцуулсан үл таних этгээд танаас хувийн мэдээллээ өгөхийг шаардвал өгөхгүй байх.
  • Тантай онлайнаар шинээр танилцсан этгээд хувийн мэдээлэл болон зураг, бичлэг зэргийг солилцох санал тавьсан тохиолдолд бүү зөвшөөр. Таны хувийн мэдээллийг ашиглан таныг заналхийлж болзошгүй юм.
  • Таны найзын онлайн хаягыг эсвэл түүнтэй төстэй хаягыг гэмт этгээд ашиглан тантай харилцаж танаас яаралтай мөнгө зээлэхийг гуйж болзошгүйг үргэлж санаж гар утас болон бусад хэрэгслээр холбогдох баталгаажуулж байх.
  • Фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээний өөрийнхөө мэдээлэл харагдах тохиргоог Friends only болгож өөрчлөх. Public буюу нийтэд ил харагдахаар тохиргоотой нийтлэл нийтлэхгүй байх.
  • Интернет орчинд өөрийн хувийн мэдээлэл агуулсан текст, зураг, бичлэг болон файлыг аль болох нийтлэхгүй байх.
  • Веб сайтуудад зочилохдоо холбоос хаягыг сайтар харж байх. Ойролцоо үг бүхий нэртэй хуурамч сайтруу нэвтэрч байж болзошгүйг анхаар. Https хамгаалалт байгаа эсэхийг шалгаж байх.
  • Имэйл хаягаар ирсэн хавсралт файлуудыг шаардлагагүй тохиолдолд нээж үзэхгүй байх.
  • Өөрийн ашигладаг компьютерт үргэлж вирусны эсрэг програм хангамж суулгаж байх.
Categories
мэдээ цаг-үе

Б.Номинтүшиг: “Балдорж” сан ирэх арван жилд сэтгүүлчдийн боловсрол, гадаад хэлний тал дээр дэмжлэг үзүүлэхэд анхаарна

“Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.


-“Балдорж” сан байгуулагдаад 11, Монголын шилдэг сэтгүүлчдийг тодруулж, урамшуулаад 10 жил болжээ. Монголын Пулитцер гэгддэг “Балдорж” шагналын үнэ цэнэ болоод сангийн үйл ажиллагааны талаарх яриагаар ярилцлагаа эхлэх үү?

-Аав минь 2007 оны арванхоёрдугаар сарын 15-нд бурхан болсон. Түүний дараа жил буюу 2008 онд гэр бүлийнхэн, анд нөхөд, дотны найзууд нь “Балдорж” сан байгуулъя гэсэн санаа гаргаж, тэр ондоо сангаа байгуулсан. 2008 оны үйл ажиллагаа нь хүүхдүүдэд туслах ч юм уу, оюутнуудын сургалтын төлбөрт нэмэр болох гэх мэт сайн үйлсийн талаа илүүтэй барьсан. 2009 оноос сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах, алдаршуулах, урамшуулах үндсэн зорилгынхоо дагуу ажиллаж, одоогийн байдлаар 11 хүн “Балдорж” шалгаруулалтын Гран При-ийн эзэн болоод байна. Ес биш 11 хүн байгаагийн учир нь хоёр удаа Гран При-ийн эзнээр хамтын бүтээл шалгарсан. Мөн тусгай болон, шилдэг 10 байр эзлүүлдэг нь олон сэтгүүлчид урам зориг бэлэглэдэг байх. “Балдорж” сан хоёр томоохон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг “БАЛДОРЖ” ёслолын ажиллагаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг онол практикийн шүүмж хурал. Шилдэг бүтээл шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг урамшуулах зорилготойг дээр хэлсэн. Харин энэхүү үйл ажиллагаанд хичнээн мундаг сэтгүүлчийн сайн материал байгаа боловч дахин ажиллах анализ хийх зүйлс их байдаг. Тэр утгаараа онол практикийн хурлаараа сэтгүүлчдийн материалуудад анализ хийж, дахин сайжруулахын тулд ярилцаж, мэтгэлцдэг.Одоогийн байдлаар зөвхөн “Балдорж” шалгаруулалтад 600 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Сангийн маань баримталж байгаа нэг зарчим нь шилдэг сэтгүүлчдээ нийгэмд илүү таниулах, тэднийг алдаршуулах, урмаар тэтгэх, эдийн засгийн даацтайхан хөшүүрэг өгөхийг зорьдог.

-Сэтгүүлчдийн дунд шилдэг бичлэг, нийтлэл шалгаруулах нэрэмжит болоод бусад уралдаан олон зарлагддаг ч тогтмол бус байх нь элбэг. Харин 10 жилийн хугацаанд анх зохион байгуулагдаж байсан дархлаагаа огт алдалгүйгээр тууштай үргэлжилж байгаа нь сэтгүүлчдэд маш том үнэ цэнэ болдог?

-“Балдорж” санг анх үүсгэн байгуулахдаа “Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжих уриа дэвшүүлсэн байдаг. Миний хувьд аавын минь цэвэр, ариун, шударга сэтгүүл зүйг төлөвшүүлэх, хөгжүүлэх хүсэл, зорилгыг хайртай, дотны хүмүүс нь сангийнхаа үйл ажиллагаагаар үргэлжлүүлэхийг зорьж байна гэж ойлгож явдаг. “Балдорж” шалгаруулалт үнэ цэнэтэй, тууштайгаар явж ирсний нэг чухал зүйл нь манай шүүгчид гэж хэлнэ. Тодруулбал, манай шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар нэг гадны нөлөө, санал орох ямар ч боломжгүй, хараат бус, аль нэгэн редакцид харьяалалгүй, нийгэмд эзлэх байр сууриа тогтоосон, үнэт капитал болсон хүмүүс багтдагаараа онцлог. Хэдийгээр би сангийнхаа тэргүүн ч шүүлтийн шатанд ямар нэгэн үүрэг, оролцоо, эрхгүй. Өөрөөр хэлбэл, “Балдорж” шалгаруулалтын тогтмол, тууштай үргэлжилж буй шалтгаан нь санхүүгийн хөшүүргээс гадна шүүгчдийн хүчтэй, шударга багтай холбоотой. Үнэн зөв шүүлт, шалгаруулалт болдог учраас зөвхөн сэтгүүл зүйн салбар гэлтгүй нийгэмд хүлээлт үүсдэг болоод цөөнгүй жил болжээ.

-“Балдорж” шагналын өөр нэг үнэ цэнэтэй зүйл нь хэн мэдэрч, хөдөлмөрлөж, сэтгэж чадсан нь шилдэг болдог, үнэлүүлж чаддагт байдаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, хэн хамгийн их хөдөлмөрлөж, бодсон нь “Балдорж”-ийг гардахаас бус олон жилийн туршлага, нэр хүндтэй байх нь хамаагүй гэсэн санаа л даа.

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол манай шалгаруулалтад зориулж бичсэнийг шалгаруулдаг шалгаруулалт биш. Тухайн жилдээ тууштай хөдөлмөрлөсөн сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэх зорилготой шагнал. Сэтгүүлчид “Балдорж” шагнал, өөр бусад шалгаруулалтыг байсан байгаагүй сурвалжлага, нийтлэлээ бичдэгээрээ л бичиж байгаа байх. Тэгсээр ч ирсэн. Гэхдээ зарим үед хэн нэгэнд ямар нэг хөшүүрэг, урамгүйгээр юуны төлөө, яагаад ингэтлээ ажиллаад байгаагаа гайхах үе байдаг шүү дээ. Сэтгүүлчдэд ч тийм бодол орж ирж байсан байх. Ийм учраас л сэтгүүлчдээ урамшуулах, урам өгөх, илүү ихийг бүтээх хүсэл эрмэлзэлд нь багахан ч гэсэн хувь нэмэр болох үүднээс энэ шалгаруулалт жилийн хугацаанд үргэлжилж, шилдгээ шалгаруулж байгаа юм. Нөгөө талаар уншигчдад, нийгэмд сэтгүүлчид ийм их ажлыг ингэж хөдөлмөрлөж хийдэг юм шүү гэдгийг мэдрүүлэхийг, таниулахыг зорьж байгаа хэрэг. “Балдорж” шалгаруулалтынхаа ёслолын ажиллагаанд бид төрийн өндөрлөгүүд болоод сэтгүүлчдээ урьж оролцуулдаг. Учир нь төрийн өндөрлөгүүд сэтгүүлчдэд ёслолын үеэр хүндэтгэл үзүүлж байгаа нэг хэлбэр гэж бид үздэг.

-Ганц нэг сэтгүүлч ур чадвар, ёс зүйн алдаа гаргасны төлөө, захиалгат нийтлэл бичсэнийх нь төлөө нийт сэтгүүлчдийг хавтгайруулан буруутгах, шүүмжлэх хандлага сүүлийн үед нэлээд гарлаа. Ийм хандлагыг сэтгүүлчид ингэж хөдөлмөрлөдөг, ийм бүтээл бичдэг гэдгээр нь нийтэд ил тодоор зарлаж, цагаатгадаг зүйлсийн нэг нь Балдорж” шалгаруулалт яах аргагүй мөн л дөө. Гэхдээ сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүйн тал дээр энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэлэх үг бий байх?

-Таны хэлснээр манай сэтгүүлчдийн дунд ур чадвар, ёс зүйгээ сайжруулах, анхаарах зайлшгүй шаардлага бий. Энэ ч үүднээс бид сүүлийн гурван жил “Балдорж” шагналын нэрэмжит сэтгүүл зүйн шүүмж судлалын хурал зохион байгуулж байгаа. Энэ онол практикийн бага хурлаар бид сэтгүүлчдийнхээ бичсэн шилдэг нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудад юу дутуу байна вэ, баримт, хэл найруулга, ур чадварын хувьд ямар алдаа байна вэ гэдгийг эргэж хянан сэтгүүлч, судлаачидтайгаа хамтран хэлэлцдэг болсон. Энэ нь ямар нэг алдаа, дутагдлыг нь илчилж, шүүмжлэх бус дахин ийм алдаа гаргахгүй, илүү чамбай, илүү сайн бүтээлүүд цаашид бичээсэй гэсэн санаа зорилго юм. Үүнээс гадна ганц нэг хүний ёс зүйн болоод бусад алдаанаас болж сэтгүүлчдийг, сэтгүүл зүйн салбарыг нийтэд нь хараар будаж болохгүй л дээ. Цаана нь өдөр болгон үнэнчээр хөдөлмөрлөж, нийгэмд, бусдад хэрэгтэй сайн сайхан нийтлэл сурвалжлага бичиж, тодорхой өөрчлөлт, шийдвэрүүдийг гаргуулж чадаж байгаа зуу зуун шударга, авьяастай, хөдөлмөрч сэтгүүлч бий. Тэр дундаа сонины сэтгүүлчид бол үнэхээр мэргэжилдээ хайртай, нийгмийн сайн сайхны төлөө илүү хөдөлмөрлөдөг, ялангуяа хүнд, хэцүү сэдвүүдээр бичдэг сэтгүүлчид зарим үед эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах, золиослох ч тохиолдол байдаг. Тийм учраас сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Мөн сэтгүүл зүйн салбар бол үнэхээр дөрөв дэх засаглал мөн. Уралдаанд ирүүлсэн нийтлэл, сурвалжлага, нэвтрүүлгүүдийн гарчгуудыг харахад л сэтгүүлчид нийгэмд маш их эерэг өөрчлөлт авчирч чаддаг, нийгмийг тодорхой хэмжээгээр удирдан залах үүргээ сайн биелүүлдэг нь харагддаг. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд сэтгүүлчид асуудлыг цуврал сурвалжлага, нийтлэлээр хөндөж ямар нэг үр дүнд хүрсэн тохиолдол нэлээд түгээмэл болсон. Хэрвээ анзаарах юм бол сэтгүүлчдийн тууштай араас нь явж, ямар нэг үр дүнд заавал хүрдэг сэдэв нь байгаль орчин, эрэн сурвалжлах чиглэлийнх байна. Онцлог нь сэтгүүлчид улс төрийн сэдэвтэй нийтлэлүүдээ уралдаанд тэр бүр ирүүлдэггүй. Сэтгүүлчдийн бичиж, нийтэлж буй сэдвүүдээс харахад манай салбар зөв замаар, зөв чиглэл рүүгээ явж байгаа нь харагддаг, миний хувьд.

-Хэдхэн хоногийн дараа “Балдорж” шагналын 10 жилийн ойтой давхцаад 10 дахь Гран При-ийн эзэн тодорно…

-Бид өмнө нь шүүмж судлалаараа ном гаргаж байсан ч “Балдорж” шагналтнуудаараа ном гаргаж байгаагүй. Тийм учраас “Балдорж”-ийн эздээрээ ном гаргахаар ажиллаж байна. Мөн ирэх 10 жилийнхээ зорилгод сэтгүүлчдээ илүү чадавхжуулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа сэтгүүлчдийнхээ гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хос морьтой болоход нь илүү анхаарах болов уу.

Өмнө жилээс эхлэн манай сангийн дэргэд Канадын Элчин сайдын яамнаас шилдэг бичлэгийн уралдаан зарлаж байгаа. Цаашдаа бидний хамтын ажиллагаа улам өргөн хүрээг хамарч, Канадын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн тоймч, редактор, эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнан ажилладаг сэтгүүлчдийг авчрах, зөрүүлээд Монголынхоо сайн сэтгүүлчдийг хэлний сургалтад хамруулах зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, “Балдорж” шагнал зөвхөн Монголынх бус дэлхийн хэмжээнийх байх ёстой. Өнөөдөр Монголын эдийн засаг, улс төр гэх мэт сэдвүүдийг гаднын улс оронд хүргэх гэхээр ихэвчлэн гадаад сэтгүүлчид бичдэг. Монгол сэтгүүлчид эх орондоо байгаа мөртлөө гадаад хэлгүйгээсээ болоод өөрсдийнхөө тухай үнэн бодит мэдээллийг дэлхий дахинд хүргэж чаддаггүй. Тийм болохоор энэ чиглэлд сэтгүүлчдээ илүү хөгжүүлэх, дэмжих ажлыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байна.

Э.Хүрэлбаатар