Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нээлттэй ажлын байрны өдөрлөг болно

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг өнөөдөр 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

Үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Нохойн хөтөчөөр 10 алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа

Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг байгуулсан.

Тус албанаас зохион байгуулсан эрэн хайх, аврах чиглэлээр эрэлч нохдыг сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх сургалт зургаан сарын хугацаанд үргэлжлэн амжилттай өндөрлөлөө.

Сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорнод, Өмнөговь, Ховд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас нийт 10 алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөн, “Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Мэргэжлийн үнэмлэхийг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар гардуулан өгч, амжилт хүссэн юм.

Онцгой байдлын байгууллагаас эрэлч нохойн албатай болсноос хойш 10 алба хаагчийг нохой хөтлөгчөөр бэлтгэн,10 албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулаад байгаа нь энэ юм.

Ингэснээр албаны гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж, аливаа гамшиг ослын үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хэмнэх, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Багш нарын цалинг 2019 онд хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Уг төслийг өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгээд байсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх оны төсвийн хүрээнд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцсон” гэж онцолсон байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар багш нарын цалинг 2019 онд хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн чигтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа номын баярт оролцоно

“Эмэгтэй хүн би чамд хайртай гэж хүнээр хэлүүлэхээр гоё байх хэрэгтэй, яршиг л байна” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” оролцохоор болжээ. Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр 2018.09.15-ны бямба гарагт 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна.

Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн МУГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн эрч хүчтэй, эрүүл саруул амьдрах ухаан, залхууралгүй дайчин чанар, амьдралын даваа саадыг сөрөх тэвчээр хийгээд хувьд эмэгтэй хүнийх нь амьдралын бодит түүхийг зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичжээ.

Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч, арагш биш урагш тэмүүлж явсан гал цогтой эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос илүү тус номондоо эмээгийнхээ хувь хүнийх нь онцлог, эмээ хүн, ээж хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахыг зорьжээ.

Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа номын баярт оролцоно

Ингэхдээ гэр бүлийн нандин түүх, эмээгийнхээ сургааль, бага балчир наснаас ой дурсамжинд нь үлдсэн бодит түүхийг сөхөн баримтжуулсан байна.

Хамгийн сонирхолтой нь сэтгүүлч Амбасэлмаагийн залуу наснаасаа өглөө бүр ганц ч өдөр алгасалгүй хийдэг, өдгөөг хүртэл эрүүл саруул аж төрж буйн бяцхан “нууц” болох 5 минутын дасгал нь хүртэл тус номд бичлэгтэйгээр багтсан ажээ.

Дашрамд дуулгахад ном борлуулах эрхийг Интерном албан ёсоор авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Газраа чөлөөлсөн 23 айл шинэ байрандаа орлоо

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Хөх сувд” хорооллын эхний ээлжийн 17 давхар 112 айлын орон сууц ашиглалтад орж өчигдөр /2018.09.13/ нээлтээ хийлээ. Уг байранд газраа чөлөөлсөн 23 айл шинэ байрандаа орлоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй уг хороолол нь 31 блок орон сууцаас бүрдэх бөгөөд дараагийн буюу II ээлжийн 222 айлын орон сууц 2019 оны II улиралд ашиглалтад орох юм байна.

Нийт 30,6 га газар буюу 408 нэгж талбарт баригдах уг хороололд өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, онцгой байдлын гал унтраах анги баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд эдгээрийг 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах аж.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулснаар агаар, хөрсний бохирдлоос ангижирч иргэд тохилог шинэ байранд амьдрах боломжийг бүрдүүлж байна. Төслийн гүйцэтгэгчээр “Грийн Pесурс Констракшн” ХХК ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах” хөтөлбөрийн захиралтай уулзав

БНЧУ-ын Засгийн газрын Хөгжлийн тусламжийн хүрээнд “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзлаа. Прага хотын Амьтны хүрээлэн нь төрөл зүйлийнхээ хувьд устах аюулд тулгараад байсан тахийг үржүүлэн хамгаалж, эх нутагт нь хүргэх хөтөлбөрийг сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтдээ 31 тахийг Говийн их дархан цаазат газрын Хөмийн тал болон Тахийн талд нутагшуулаад байна. Уулзалтын үеэр “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах” хөтөлбөрийг цаашид үргэлжүүлэх улмаар Монгол Улсын БОАЖЯ болон Прага хотын Амьтны хүрээлэн хооронд Монголын баруун хэсэг дэхь бөхөн болон хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан “Нэн ховор зүйл амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах асуудлаар санал солилцож ярилцлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Найруулагч Б.Баяр Олон улсын наадмаас “Алтан сарнай” шагнал хүртжээ

Есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Болгарын Софи хотод Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” наадам зохион байгуулагджээ. Тус наадам нь дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилготой аж.

Энэхүү кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртсэн бол Монгол Улсын найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино “Алтан сарнай” тусгай шагнал хүржээ.

Bayar

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “СҮҮ” ХХК хамтран ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3,5 дугаар ангийн хүүхдүүдэд “Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох,Явган хүний гарцаар яаж гарах, Тээврийн хэрэгслээр зорчихдоо яагаад заавал хамгаалах бүс хэрэглэх ёстой вэ” зэрэг сэдвээр хичээл оржээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа ‘’Сайн жолооч’’-ыг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-нд явж чадахгүйд хүрээд байна

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Словак улсын Трнава хотноо болно. Манайхаас тус тэмцээнд оролцох бөхчүүд энэ бямба гарагт эх орноосоо мордохоор төлөвлөж буй. Гэвч нэг ч тамирчин, багш визээ аваагүй байгаа аж.

Тодруулбал, МЧБХ-ноос нэг сарын өмнөөс эхлэх Монгол Улсад суугаа Чех улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр хөөцөлдсөн боловч тамирчид болон багш нарт визэнд орох цаг авч чадаагүй байна.

Чех улсаас монголд суугаа элчин сайдын яамнаас визэнд орох гэж буй хүмүүс зөвхөн утсаар цаг авдаг бөгөөд нэг удаагийн холболтоор зөвхөн нэг хүнд л цаг өгдөг аж. Залуучуудын ДАШТ-д манайхаас 16 тамирчин, гурван дасгалжуулагч явна. Гэтэл өчигдрийн байдлаар зөвхөн ганцхан тамирчныг визэнд оруулаад байгаа юм байна.

Энэ асуудлаар МЧБХ-ноос Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт хандаж, дэд сайд шуурхай арга хэмжээ авч Консулын газраар дамжин Чехийн элчин сайдын яамны консулын газарт нот бичиг илгээсэн ч огт хэрэгсээгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Иймд манай тамирчид энэ удаагийн Залуучуудын ДАШТ-д явах эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд “Unfriend хөдөлгөөн” аяныг дэмжиж ажиллана

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд санал солилцов.

Цахим бодлогын түр хорооноос ЕБС-ын багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасныг засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллахаар болов.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж.

Түүний дийлэнхи нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна фэйсбүүк хуудас өргөн хэрэглэж байгаа нь тэдэнд зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болсон.

Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай юм.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриалав.