Categories
мэдээ цаг-үе

Хурдны морь эргэх торгон агшинд оршуулгын цуваа хөндөлсөж байдаг нь нэг л ёозгүй

Улсын хэмжээнд жилд дунджаар 15-17 мянга, нийслэлийн хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг гэсэн тоон үзүүлэлт бий. Харин энэ тоон баримтын ард тийм ч таатай биш бизнес цэцэглээд уджээ. Өөд болсон хүнээ нутаглуулахдаа монголчууд тогтсон нарийн зан үйлийг баримталдаг. Талийгаачийг сүүлчийн замд хүндэтгэлтэй үдэх гэсэн иргэдийн сэтгэл зүйг мөнгө олох арга зам болгож, тогтсон хэв маягийг эвдэж байгаа нь хөндөхгүй орхиж болохгүй сэдвийн нэг болчихоод байгаа юм.

Нийслэлийг тойрсон 10 гаруй газарт талийгаачийг хөдөөлүүлэх оршуулгын газрууд байршиж байгаа. Иргэд талийгаачаа нутаглуулах ёстой гэж үзсэн зүг чигт тохируулж дээрх газруудаас сонгон авдаг. Тэдний нэг нь Жирмийн цагаан нуур орчмын оршуулгын газар. Улаанбаатараас баруун аймгийг чиглэсэн төв замаар 52 километр яваад, чанх хойш салсан шороон замаар долоон километр явж тус оршуулгын газарт очно. Энэ богинохон зам жилийн дөрвөн улирлын турш ачаалалтай байдаг. Төв аймгийн Аргалант, Баянцогт сумын зааг дээр байх энэ оршуулгын газар улам тэлсээр улсын баяр наадмын хурдны морь гарааны газарт хүрсэн байна. Морьд эргэхэд шарилын цуваа хөндөлсөх болсон нь уяачид төдийгүй наадамчин олны сэтгэлийг сэртхийлгэх болжээ. Учир нь оршуулгын газар руу салсан салаа замаар хоёр километр орчим яваад

Улсын баяр наадмын азарга, их нас, соёолон насны гарааны зурхайтай таарна. Хурдан морины гарааны зурхай оршуулгын газрын энэ замаас ердөө 100-150 метрийн зайтай бий.

Баяр наадмын өглөө морины гарааны зурхайд хурдны морь үүрсэж, уяачид, унаач хүүхдүүд бужигнаж байхтай зэрэгцэн төв замаас оршуулгын цуваа хэд хэдээрээ орж ирдэг байна. Оршуулгын цуваа, хурдны морь эргэх торгон агшин хоёр энэ зам дээр ингэж огтлолцдог нь уяачдын болон наадамчдын санааг зовоодог асуудлын нэг болчихоод байгаа юм. Жилийн жилд хурдны морины хүүхэд унаж бэртдэг нь талийгаачийг хөдөөлүүлэх жим, хурдан морины гараа хоёр зэрэгцэж байгаатай холбоотой гэж сэжиглэдэг байна.

Харин орон нутгийнхан “Жирмийн цагаан нуурын хойд энгэрт хоёр жилийн өмнөөс хүн тавьдаг болсон. Долоо хоногийн 1, 3, 5 өдөр үргэлж оршуулга явдаг. Сүүлийн жилд огцом нэмэгдсэн. Нэмэгдсэн төдийгүй морь гарааны зурхай руу шарилын газар улам тэлж байна. Энэ хэвээрээ байх юм бол ирэх зуны төрийн наадмын хурдны морьд хүмүүсийн шарил дундаас хөдлөх нь. Заримдаа тэр хавьд хүн ил тавьчихсан байна ч гэж дуулддаг. Зуны цагт бүр хэцүү. Нас барсан хүмүүс наранд хөөж, шөрмөс нь татаад босоод ирнэ. Хүүхдүүд хонь малд явж байгаад айж ичих вий гэж болгоомжлоод тэр зүг рүү хонь, малаа бэлчээдэггүй”гэдгийг

хэмээн ярьж байна. Хурдны морины гарааг огтлон гарч ирдэг шарилын цуваа монгол ёсоо бодсон хэний ч сэтгэлийг эмзэглүүлмээр.

Нийслэлийн хэмжээнд 11 байршлын 700 гаруй га газарт оршуулгын газар байршуулж байна. Гэхдээ дээрх 11 байршлын зургаа нь газрын нөөцгүй болсон учраас оршуулга хийхийг хориглосон байдаг. Жирмийн цагаан нуурын тухайд орон нутгийнхан оршуулга нэмж хийлгэхгүй байх асуудлыг тавиад ч болиулж чадахгүй өдий хүрчээ. Энэ газарт өнөөдөр “Суварга буян”, “Буман буян” гэдэг компаниуд захиалга авч хүн оршуулдаг юм байна.

Үүнээс гадна буяны үйлчилгээ явуулдаг гэх компаниуд “Багцын үйлчилгээ” нэртэй үнийн санал гарган ирж, ажил явдал гарсан иргэдийн халаасыг тэмтрээд удаж байна. Нийслэлийг тойрсон оршуулгын газруудын үйл ажиллагааг эргэж нэг хараад, ядаж л монгол ёсоо бодоод, хурдны морь эргэх замын огтолж байдаг Жирмийн цагаан нуур орчимд оршуулгын зан үйл явуулахгүй байх арга хэмжээ авч болдоггүй хэрэг үү. Хурдны морины хүүхэд олноороо унаж бэртдэг нь санамсаргүй хэрэг биш гэсэн уяачдын, мөн моринд дуртай монгол түмэн, наадамчдын болгоомжлолыг бодох нь зөв байх. Монголчууд хэзээнээсээ сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэдэг дээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Багш нарын цалинг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсчээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багш нарын цалин нэмэх асуудлаар албан бичиг хүргүүлээ. Багш нарын шаардлагыг яаралтай хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ үү хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд албан бичигтээ өгүүлжээ. Уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Categories
гадаад мэдээ

В.Путин “Восток 2018”-д оролцож амжилт гаргасан цэргүүдийг шагнажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Восток 2018” цэргийн сургуулилтад амжилт гаргасан Орос, Хятад, Монголын армийн 10 алба хаагчийг өчигдөр шагнажээ.

Тэрээр Владивосток хотод болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганаас буцах замдаа гурван орны цэрэг дайчид цуглаад байгаа Цугол сургалтын талбайд зочилсон юм.

Оросын 4, Хятадын 4, Монголын 2 алба хаагчийг энэ үеэр шагнажээ. “Восток 2018” арга хэмжээ нь Оросын армийн түүхэнд хамгийн томцэргийн сургуулилалтад тооцогдож байгаа.

Хамгийн сүүлд 1981 онд ЗХУ ийм хэмжээний сургуулилалт зохион байгуулж байжээ. Есдүгээр сарын 11-17-ны хооронд болж байгаа энэхүү ажиллагаанд 300,000 цэрэг, 36,000 танк, хуягт тэрэг, 1,000 нисэх онгоц, нисдэг тэрэг, тэнгисийн 80 хөлөг оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Рашаан хад” баримтат кино Болгарын кино наадмаас шагнал хүртэв

Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар наадам Софи хотод 2018 оны 9 дүгээр сарын 07-10-нд зохион байгуулагдав. Кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино наадмын “Алтан сарнай” тусгай шагнал хүртжээ.


Categories
мэдээ нийгэм

Хонгорын элсэнд “Элсэн манхны баяр” болж байна

“Элсэн манхны баяр” уламжлалт арга хэмжээ өнөөдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг, Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын голд эхэллээ. Энэ үйл ажиллагаа нь Монголын говийн зэрлэг туруутан амьтад, унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх томоохон зорилготой юм.

“Элсэн манхны баяр”-ын үеэр элсний волейбол, авто машины уралдаан, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, дууны тэмцээн, марафон, барималын уралдаан болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Тайванийн баримтат кино наадам Монголд нээлтээ хийнэ

“Тайвань баримтат кино наадам Монголд” энэ сарын 18-21-нд анх удаа Улаабаатар хотноо СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют” театрт нээлтээ хийнэ.

Энэ удаагийн кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт 7 баримтат кино үзэгчдийн хүртээл болох юм. Баримтат киноны дараа асуулт хариултын булан, киноны агуулгын тухай санал солилцох арга хэмжээг зохион байгуулна.
Үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан 1990 оноос хойших Тайваний нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарын сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар баримтжуулан тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, тэдний Тайвань орон, Тайваньчуудын талаарх ойлголт, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байгаа юм.

Наадмын үеэр эдгээр баримтат киног үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой бөгөөд кино үзвэрийн тухай мэдээллийг https://www.facebook.com/events/244708963065074/ хаягаар, баримтат кино наадмын үеэр дэлгэцнээ гарах үзвэрийн хуваарийг https://www.facebook.com/AssociationCulturelleSansFrontieresdeTaiwan/posts/232416234120113 хаягаас авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад надад татгалзах зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн бол Хуульзүйн байнгын хорооноос татгалзсан хариу өгсөн юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ. Тэрбээр энэ удаа Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандсан байна. Уг шаардлагад Хуульзүйн байнгын хороог Үндсэн хууль зөрчиж байгааг нь сануулж, хуралдааныг нэн даруй зарлан хуралдахыг шаардсан байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорыг урагшлуулах механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 3 тал гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.

-Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв?

-2018 оны чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа, маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Японы Ерөнхий сайдын ахалсан бүрэлдэхүүн гэхэд л хоёр том онгоцоор ирсэн байх жишээтэй. Энэ нь улс орнууд уг уулзалтад, бүс нутагтаа ач холбогдол өгч байгаагийн илрэл. Манай улс бүс нутагтаа болж байгаа томоохон, онцгойлох арга хэмжээнүүдэд байнга оролцож байх ёстой. Ингэж оролцож, мэдээлэл авч байж бүс нутагтаа манай улсын оролцоо чухам ямар байгааг тодорхойлно.

Өнгөрсөн жилийн хувьд сонгуулийн дараа уг уулзалтад оролцсон. Энэ жил өмнөхөөсөө бэлтгэлтэй байлаа. Энэ удаа ярьсан гол асуудал нь Солонгосын хойгийн аюулгүй байдалтай холбоотой. Бүс нутагтаа энх тайван байж гэмээнэ эдийн засгийн талаар ярилцах боломж бүрдэнэ. Улс орнууд ойлголцож байж эдийн засгийн харилцаагаа сэргээнэ. Дан ганц эдийн засгаа нэгдүгээрт тавиад урагшлахгүйг оролцогчид хэлж байна.

Бидний хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр бүс нутаг дахь оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж түлхүү ярилаа. Бидэнд байгаа том боломж гэгддэг хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийнхаа орнуудад дуулгасан. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ-ын компаниуд судалгаа хийсэн байдаг. Манайд ч судалгаа бий. Эдгээрийг нэгтгэж, Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлж, хоёр талын уулзалтуудын үеэр ярилцлаа.

Урагш алхсан нэг асуудал нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор бий болгох ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох тухайд талууд гарын үсэг зурлаа. Ийм механизмгүй учраас уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярихаас хэтрэхгүй байна. Сая гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан нь томоохон алхам боллоо. Удаан хугацааны турш яригдаж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналаа Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид тавихад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Ерөнхийлөгч В.Путинтэй Чиндаод уулзах үеэр энэ тухай хэлэхэд дэмжихээ илэрхийлсэн. Сая урд хөршийн даргатай уулзахдаа энэ талаар ярилцахад эдийн засгийн судалгаа хийхээ хэллээ. Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр хөршийнхөө дунд бид арал шиг үлдэж болохгүй. 2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байгаа. Энэ худалдааны эргэлтийн их, бага хамаагүй хэсгийг газар нутгаараа дамжуулъя гэдэг л санал шүү дээ.

Үүнээс гадна 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа юм. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн. Намайг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ шинэчлэгдэнэ.

Түүнчлэн Халх голын тулааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх талаар ярилцсан. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байна. Тиймээс Халх гол сумыг шинэчлэх төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, хүлээлгэн өгсөн. Мөн ялалтын ойн арга хэмжээнд оролцох урилгаа ч гардуулсан. Оросын тал уг төслийг боломжтой гэж үзээд, 10 орчим сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлээд байна. Удахгүй үүнийг албан ёсоор шийдвэрлэчихвэл зүүн хязгаарын алслагдсан сум Халх голыг 80 жилийнх нь ойн босгон дээр төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдэнэ гэж бодож байна.

-БНХАУ-ын даргатай Чиндаод уулзах үеэрээ та хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тус улсад худалдах санал тавьж байсан. Таны саналыг хүлээн авах боломжтой гэдгээ сая албан ёсоор мэдэгдлээ. Энэ ажил цаашид хэрхэх бол?

-Манай улс урд хөрштэйгөө 4700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1000 орчим км. Харин баруун хягзаар хүртэл 1500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэ, тодорхой хугацаагаар гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л яриад байгаа гэсэн үг л дээ.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний нийлүүлэгч болох манай саналыг БНСУ нааштайгаар хүлээж авч буйгаа илэрхийлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-БНСУ, Японд эцсийн хэрэглэгчид очиж буй нэг киловатт эрчим хүч 20 цент. Харин бидний нийлүүлэх эрчим хүч хамгийн ихдээ 15, цаашилбал 10 цент байх боломжтой. Учир нь Хятадын эрчим хүчний компани 1000-1500 орчим км-т нийлүүлэхэд алдагдалгүй байх шугамын технологи нээсэн. Өөрөөр хэлбэл, 1000 км-т 1.2 киловаттын алдагдалтай байх технологи юм.

-Владивостокийн боомтын боломжийг ашиглах талаар ямар шинэ зүйл яригдав. Та боомттой болох санал дэвшүүлсэн шүү дээ.

-Арваад жил хөөцөлдсөний эцэст ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын бараа, бүтээгдэхүүн эдгээр боомтод очиход 25 жилийн тарифын хөнгөлөлт эдлүүлж эхлээд байна. Сая хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Харамсалтай нь, манайханд туршлага алга. Эл ажил эхлээд хэдхэн сар болж байгаа учраас бэлтгэх ажил нэлээд байна. Эрчим хүчний болон коксжсон нүүрсний гурван том хэрэглэгч манай бүс нутагт байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улс. Харин хажууд нь байгаа бидэнд нүүрс нь байна. Гашуунсухайтаар гарч буй нүүрс зөвхөн нэг худалдан авагчтай учраас бид дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй.

Сая ОХУ-ын Дорнын бүсийг хариуцсан сайд Ю.П.Трутневтэй уулзахад энэ удаагийн чуулганы үеэр 35 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ үзэглэсэн тухайгаа ярьж байна. Энэ бүс нутагт ийм хэмжээний дүнтэй гэрээ хийнэ гэдэг бага биш. Жишээлбэл, Хятадын цэвэр усны компани Оросын Дорноос цэвэр ус савлаад, Хятад руугаа экспортолж байна. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн судалж байгаад эндээс яаж ашигтайг нь авах вэ гэдгийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж, хувийн компаниуд ч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ямар ч байсан манай улсад Худалдааны төлөөлөгчийн газар нээхээ хэлсэн. Ингэвэл манайхан байр, газрын хувьд хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм билээ. Үүнийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

-2020 онд Улаанбаатарт зохион байгуулах Азийн хүүхдийн спортын их наадмыг дэмжиж, туслахыг та улс орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Тодорхой хариу өгсөн улс бий юү?

-Азийн хүүхдийн наадамд 21 төрлөөр өрсөлдөнө. Зохион байгуулж байгаа орон үндэсний спортоосоо сонгоод таван төрөл нэмэх эрхтэй. Тиймээс ч манайх үндэсний бөхийн төрөл нэмсэн. Улс орны төсөв, мөнгө хүндрэлтэй байгаа учраас уг наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон юм. Спортыг дэмжигч компаниудтай ярилцан хандив, тусламжаар 50 орчим сая ам.долларын санхүүжилт босгоод байна.

Өнгөрсөн сард байт харвааны стандартын талбайтай боллоо. Мөн энэ сарын 16, 17-нд хөнгөн атлетикийн дэлхийн стандартын талбайг шинээр нээх гэж байна. Иймэрхүү байдлаар бэлтгэлээ хангаж байгаа. Уг наадмыг ОХУ-ын Саха хотод зохион байгуулж ирсэн учраас туршлагаасаа хуваалцахыг хүсэж, бэлтгэл ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө хойд хөршийн холбогдох хүмүүст танилцуулж, өгсөн. Удахгүй нааштай хариу, зөвлөмж ирнэ гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийв

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд нар 21 аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй цахим хурлыг Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.

Хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсон, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах, Онцгой байдлын газарт Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах үүрэг даалгавар өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүллээ