Categories
мэдээ нийгэм

Говийн их дархан цаазат газарт 31 тахь нутагшуулжээ

Прага хотын Амьтны хүрээлэн төрөл зүйлийнхээ хувьд устах аюулд тулгараад байсан тахийг үржүүлэн хамгаалж, эх нутагт нь хүргэх хөтөлбөрийг сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд дагуу говийн их дархан цаазат газрын Хөмийн тал болон Тахийн талд нийтдээ 31 тахь нутагшуулаад байна. Ийнхүү тахийг эх нутагт нь амжилттай нутагшуулж ирсэн Бүгд найрамдах Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх талаар ярилцсан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прага хотын амьтны хүрээлэн хооронд Монголын баруун хэсэг дэхь бөхөн болон хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан Нэн ховор зүйл амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлаар санал солилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр болж байна

“Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор төв талбайд эхэллээ. Есдүгээр сарын 14, 15-ны өдөр үргэлжлэх номын үзэсгэлэн худалдааны үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж гардаг.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч яруу найрагчдын ном бүтээлүүд хямдралтай худалдаалагдаж байна. О.Дашбалбар агсны “Гол ус намуухан урсана”, “Миний захидлууд”, Болор цомын эзэн Н.Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл”, “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана”, мөн сэтгүүлч агсан Ж.Гангаагын “Цагаан Гэгээ”, сэтгүүлч яруу найрагч Д.Гансаруулын “Цоохор майлзын цэцэг”, “Сарны тосгон” гэх мэт шилдэг бүтээлүүд хямдралтай үнээр өнөөдөр маргааш төв талбайгаас худалдан авах боломжтой. Эдгээр номууд нь 20-90 хувь хямдарч байгаа аж.

Энэ удаагийн номын баяр Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны 100 жил, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн 100 жил, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн 90, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаагийн 90 жилийн тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран уншигчдад хүргэнэ.
Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарын зохиолч, яруу найрагчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх, СГЗ Ц.Хулан нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэв. Тэрбээр “Он цаг алсалж огторгуйн орчил улам цааш эргэхийн хэрээр ном оюун билэг хүн төрөлхтөнд хичнээн хэрэгтэйг мэдэрсээр байгаа цаг үед бид амьдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохион байгуулж буй энэ номын баяр бол Монгол Улсын, Монгол үндэсний баяр болдог. Номд мөргөе хэмээдэг бидний дотоод чинадын залбирал үеийн үед хадгалагдаж, үүнтэй зэрэгцэн эх хэл, соёлоо хадгалах замд хөтлөн дагуулаасай гэж хүсье” гэв.

Энэ үеэр Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, Ш.Дулмаа, Д.Цоодол нарт номын баярыг зохион байгуулагчид хүндэтгэл үзүүлэв.

Image may contain: 1 person


Мөн Монголын зохиолчдын эвлэлээс өөрийн архивт хадгалагдаж байсан 1940-өөд оноос эхлэн 1990-ээд он хүртэлх хугацаанд хэвлэгдсэн хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр үнэлэн худалдаж байв. Тэнд ном сонирхогч оюутан залуус, ахмадууд хуучны ном олноор нь ялган, худалдан авч байлаа. МЗЭ архивынхаа хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр худалдаж байна.

Номын баярт зориулж “Интер ном” их дэлгүүр 20-50 хувь, “Аз хур”, “Мир” номын их дэлгүүр өөрийн хэвлэсэн номнууддаа баасан, бямба гарагт 20 хувийн хямдрал зарлаж, хямдралтай номнуудаа Сүхбаатарын талбайд худалдаж байна. “Интер ном” их дэлгүүр номнуудаа хоёр өдөр 20-50 хувь хямдрууллаа.

“Аз хур” их дэлгүүр өнөөдрөөс энэ сарын 18-ныг хүртэл Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Зүүнхараа, Баруунхараад хуваарийн дагуу номнуудаа 72 хувийн хямралтай үнээр худалдаалж, орон нутгийн оюунлаг уншигчдадаа бэлэг барьж буй юм.


Image may contain: one or more people

Categories
мэдээ нийгэм

Ойн аж ахуйн чиглэлээр чадавхижуулах сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Байгаль орчны газар нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв суурин газруудад ойн зурвас, жимс жимсгэнийн мод, бут тариалах агро-ойжуулалт хөгжүүлэх, иргэдийг чадавхижуулах үнэ төлбөргүй сургалтыг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн дүүргүүдэд зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны үндсэн чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны А-96/71 дугаартай “Ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжийн ургуулсан төглийг улсын ойн санд шилжүүлэн авах ойжуулалтын шинэ менежментийг нийслэлийн Байгаль орчны газраас нэвтрүүлсэнтэй холбоотойгоор тус сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд хамрагдсан иргэд ойжуулалтын ажлын ач холбогдол, жимсний мод хэрхэн тариалах, хамгаалалтын ойн зурвас бүхий хүнсний ногооны аж ахуйг эрхлэн явуулах талаар мэдлэгтэй болж, өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч мэдээлэл солилцож чадсан, сайн сургалт болж байгаа талаар дурдсан байна. Тус сургалт 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу дүүргүүдэд зохион байгуулагдах юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Хулгайчидтай хамтардаг гар утасны ченж мөнгө угаасан хэргээр ял шийтгүүлэв

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, тэдний хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулдаг ченжийн үйлдлийг илрүүлэн шалгаж, сэжигтэй этгээдүүдийг яллагдагчаар татан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяалах прокурорын газарт энэ оны тавдугаар сард хүргүүлжээ.

Уг хэргийг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3.2 дахь хэсэгт зааснаар халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г 4.6 жил, 23 настай Д-г 1.2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ченж Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-ийн нэг дэх хэсэг /Мөнгө угаах/-т заасны дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор худалдан авч, борлуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буруутайд тооцон 6 сар баривчлах ялаар шийтгэв.

Мөн Халаасны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг төрсөн ах дүү нар болон тэдний хулгайн замаар олж авсан эд зүйлийг зарж борлуулдаг ченжүүдийн үйлдлийг баримтжуулан шалгаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол улсын соёлын элч Ш.Каваүчиг хүлээн авч уулзав

Зураг

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.09.14) Монгол Улсын соёлын элч Ш.Каваүчиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж буй ноён Ш.Каваүчитай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлэв.

Япон Улсын иргэн Ш.Каваүчигийн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын иргэн Каваүчи Широд Монгол, Японы ард түмний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулсан юм.
Ирэх онд хоёр улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд соёл, урлаг, олон нийтийн солилцоог гүнзгийрүүлж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хоёр талдаа зохион байгуулна. Үүнд ноён Ш.Каваүчитай идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв.
Бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэрбээр тэмдэглэв. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцоллоо.
Монгол Улсын Соёлын элч Ш.Каваүчи УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд гүн талархал илэрхийлээд соёл, спортын зарим төрлийг хөгжүүлэхэд хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих асуудлаар ярилцсан юм.
УИХ-ын дарга М.Энхболд “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг” гэв. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Япон Улсад, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима 2017 оны долдугаар сард Монгол Улсад тус тус айлчилсан нь хоёр орны парламент хооронды харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн хоёр орны нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр орны парламент идэвхтэй ажилладаг болохыг дурдав.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын соёл, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд ноён Ш.Каваүчи-г цаашид ч идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүслээ.
Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажил үйлсэд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж иржээ.
Categories
мэдээ цаг-үе

Хятад-Монголын харилцаанд тодоос тод гэрэлт ирээдүй харагдаж байна

БНХАУ-ын дарга Си Зиньпин (голынх нь), Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (баруун гар талаас), ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2018 оны зургадугаар сарын 9-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотноо гурван талын уулзалт хийх үеэр. Гурван талын дөрөв дэх удаагийн уулзалтыг Си Зиньпин даргалсан. (Гэрэл зургийг: Синьхуа/Ли Тао)


Улаанбаатар. (Синьхуа)

Дэлхийн удирдагчид Оросын Владивосток хотноо энэ долоо хоногт чуулж, жил тут­мынДорнынэдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь бүс нутгийн улс орнууд, тэдгээрийндо­тор БНХАУ бо­лон Монгол Улсын хувьд хамтын ажил­лагааныхаа цаа­ш­­­дын чиг ханд­лагыгто­дор­хой­лох нэ­гэн платформ билээ.

4710 км урт газраар хил­лэдэг, ойр дотны хөршүү­дийн хувьд БНХАУ бо­лон Монгол Улс нь эртнээс нэг нэг­нийхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, өргөн цар хүрээг хамарсан салбарт хамтын ажиллагаагаа улам бүрбэхжүүлэхийг эрмэлз­сээр ирсэн юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин (баруун гар талаас) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2018 оны зургадугаар сарын 10-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотод уулзах үеэр. (Гэрэл зургийг: Синьхуа/Ян Ян)

ЗӨВ СОНГОЛТУУД

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийх үеэр хоёр улс харилцаагаа “иж бүрэн стратегийн түнш­лэл”-ийн хэмжээнд хүргэж ахиулсан. Тэр цагаас хойш хоёр талын хамтын ажил­лагаа хурдацтай өргөжин тэл­сээр байна.

Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөв­­лөлийн гишүүн бөгөөд Га­даад харилцааны сайд Ван И Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ “БНХАУ болон Монгол Улс нь уул усаар хол­богдсон найрсаг хөршүүд. Бүх талаар хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, иж бүрэн стра­тегийн түншлэлээ улам бүр гүнз­гийрүүлэх нь манай хоёр улсын хувьд хамгийн зөв сонголт юм” гэж хэлсэн билээ.

БНХАУ Монгол Улсын тус­гаартогтнол,хараатбус байдал болоод нутаг дэвс­гэ­рийн бүрэн бүтэн байдлыг хүндэт­гэдэг болохыг Ван И айлчлалынхаа үеэр дахин но­толсны сацуу “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд нөөц баялгийн давуу талаа хөгж­лийн давуу тал болгон ашиг­лах, эдийн засгаа тө­рөл­жүү­лэх, ард түмнийхээ аж амьд­ралыг сайжруулахад нь Монголд туслахад бэлэн буй­гаа илэрхийлсэн.

Хятад-Монголын улс тө­рийн харилцан итгэлцэл улам батжин бэхжиж байгааг Ван И цохон тэмдэглээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашидилүү хурдацтай бө­гөөд эрүүл за­маар хөгжинө гэ­дэгт най­даж буйгаа мөн илэр­хийл­сэн билээ.

Монгол-Хятадын ха­рил­цаанд ихэд сэтгэл хан­га­луун байгаагаа Ван И-гийнайлчлалын үеэр Мон­гол Улсын Ерөнхий сайд Ухнаа­гийн Хүрэлсүх мөн илэр­хийлээд “Манай хоёр улсын хоёрталынхарил­цааны өнөө­гийн аядуу зөө­лөнхөгжил нь найрсаг хөршүүдийн хоёр талын ха­рил­цааны үлгэр жишээ бо­лоод байгаа бөгөөд би­дэнд өргөн цар хүрээг хамар­сан салбарт хамтын ажил­лагаагаа бэхжүүлэх асар их бо­ломж бололцоо байна” гэсэн юм.

ХУДАЛДААНЫ ЗОРИЛТ

Хоёр талын хамтын хү­чин чармайлтын ачаар БНХАУ болон Монгол Улсын худал­даа, эдийн засгийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарсаар байна.

БНХАУ нь олон жилийн турш Монголын хувьд ху­дал­дааны хамгийн том түнш бөгөөд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог гол орон нь хэвээр байна. 2002 онд ер­дөө 324 сая ам.доллароор хэмжигддэг байсан хоёр та­лын худалдааны хэмжээ 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрч өссөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2017 ондХятадтай хийсэн худалдаа Монголын нийт гадаад худалдааны 63 хувийг эзэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард Монголын Гаалийн Ерөнхий Газраас гаргасан статис­тик мэдээнд дурд­са­наар, тус улс 2018 оны эхний долоон сарын хуга­цаанд 60 улс руу бараа бү­тээг­дэхүүн экспортолсон бө­­гөөд нийтэкспортолсон ба­раа бү­тээг­дэхүүний 86 гаруй хувийг Хятад улс авчээ.

2014 онд Си Зиньпин Монголд айлчлах үеэр хөрш хоёр улс хоёр талын ху­дал­дааны хэмжээгээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.дол­­ларт хүргэх зорилтыг дэв­шүүлсэн билээ.

Дэлхийн эдийн засагт про­текционизм буюу гаалийн тарифаар дамжуулан худал­дааг ивээх бодлого болоод олон талт худалдааны зо­хи­цуулалтыг эсэргүүцэх ханд­лага газар авч буй өнөө цаг үед БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.дол­ларт хүргэх зорилтдоо аль болох эрт хүрэхийн тулд чө­лөөт худалдааны хэлэл­цээр байгуулах асуудлаар су­дал­гаа хийж эхлэхээр болоод байна.

Худалдааны хэмжээг 10 тэрбум ам.доллартхүр­гэх зорилтын хүрээнд Хя­тад улс руу мал аж ахуйн га­­рал­­тай болон уул уурхайн бү­тээгдэхүүнүүдийг илүү ихээр экспортлоххүсэлтэй бай­­­­гаа­гаа Монголын тал илэр­­хийл­сэн. Хятад улс Монголын энэ хүсэлтийг хар­­галзан үзэж, хил дам­насан тээвэрлэлтийг нэ­мэг­дүүлэх, да­лайд га­рахад нь үргэлж­лүү­­лэндэмж­лэг үзүүл­­нэ гэж Ван И айлч­ла­лын­хаа үеэр мэ­дэгдсэн юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин (баруун гар талаас) 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао-д Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэр. (Гэрэл зургийг: Синьхуа/Ли Тао)

БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД

БНХАУ чухал төслүүдийг хэ­рэг­жүүлэхэд дэмжлэг үзүү­лэх замаар Монголын дэд бүт­цийн хөгжилд жинтэй хувь нэ­мэр оруулсаар байна.

Тухайлбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ши­нэчлэн барихад Хятад улс тусламж үзүүлж байгаа билээ. Энэхүү байгууламжийг ши­нэч­лэн барьснаар тус хо­­тын хү­рээлэнбуй орчны эрүүл ахуй ихээхэн сайжирна гэсэн үг.

Мөн Хятад улсын санхүү­жилтээр Улаанбаатар хо­тын гэр хорооллыгдахин тө­лөв­лөх төсөл эхний шатандаа ороод байгаа бөгөөд ирэх оноос бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвтэй байна. Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувь нь буюу 800 мянга гаруй хүн гэр хороололд амьдардаг юм. “Бараг зургаан сар үр­гэл­жилдэг” хахир хүйтэн өвлийн улирлын үеэр Улаан­баатарын гэр хорооллын ор­шин суугчид гэр орноо ду­лаацуулах, хоол цайгаа хийж идэхийн тулд мод, түү­хий нүүрснээс эхлээд ху­ванцар сав, автомашины хуу­чин дугуй гээд түлж бо­лох бүх л зүйлийг түлдэг юм. Үүнтэй холбоотойгоорУлаан­­баатар нь дэлхийн хам­­­гийних агаарын бо­хир­дол­той хотуудын нэг бо­лоод удаж байна. Судал­гаа­­­нуудын дүнгээс үзвэл, Улаан­баа­тарын агаарын бо­­хирд­лын 80 хувь нь гэр хо­­роол­лоос үүдэлтэй. Тий­мээс гэр хо­рооллыг дахин тө­лөв­л­өх тө­сөл нь тус хотын агаарын бо­хирдлыг буу­руулж, нийт ор­шин суугчийн амьд­­ралын ча­нарыг сайж­руу­­лахад ихээ­хэн ач хол­бог­долтой юм.

Түүнчлэн боловсролын салбарт БНХАУ болон Мон­голУлсын хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жи­лүүдэд өргөжсөөр байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинж­лэх ухаан, спор­тын сайд Цэдэнбалын Цогзол­­­маагийн хэлснээр, 2020 он гэхэд Хятад улсын ту­с­­ламжаар Монголд нийт­дээ 21 сургууль цэцэрлэг бариг­дана.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-д (нүүрний эгнээний голынх)Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Бүс ба Зам” тусгай гарцыг танилцуулж байгаа нь. (Гэрэл зургийг: Синьхуа/Асхан)

ГУРВАН ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНХАУ болон Монгол Улс нь ОХУ-тай түншлэн гур­ван талын хамтын ажил­лагааг бэхжүүлэхийг мөн эр­мэлзсээр байна.

2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний гар­га­сан саналд үндэслэн хөрш гурван улс тээвэр бо­лон эдийн засгийн хамтын ажил­лагаагаа бэхжүүлэх зо­рил­гоор гурван талын эдийн зас­гийн коридор бий болгох хөгжлийн төлөвлөгөөнд 2016 оны зургадугаар сард Уз­бе­кистаны нийслэл Таш­кент хотноо гарын үсэг зурсан юм.

Энэ оны зургадугаар сард Хятадын Циндао хотноо бол­сон Шанхайн хамтын ажил­­лагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ, Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэр­гүүнүүд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн ко­ри­дор бий болгох ажлыг түргэсгэж, гурван та­лын хамтын ажиллагааг бэх­­­жүү­­лэхэр тохиролцсон билээ.

“Бүс ба Зам” санаачилгын нэг чухал хэсэг болох энэ­хүү коридор нь гурван улсын эдийн засгийн ашиг сонир­хол­той бүрэн нийцэж байгаа юм. БНХАУ-ын Гадаад ха­рил­цааны сайд Ван И-гийн хэлсэнчлэн, энэхүү кори­дор нь Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэх­жүүлэх шинэ шинэ бо­­­­лом­­жуудыг бий болгох нь эргэлзээгүй.

БНХАУ-ын Үндэсний хөг­­­жил, шинэчлэлийн ко­миссын мэдэгдсэнээр, тус гур­­ван улс нь гурван талын эдийн засгийн коридорыг бий болгох төлөвлөгөөнийхү­рээнд долоон салбарт хамт­­­­ран ажиллана. Уг төлөв­лө­гөөний хүрээнд гурван улс га­зар, агаар болон да­лайн тээв­­рийн харилцаа хол­боо­гооөргөжүүлж, тээв­рийн бай­­­гуу­ламжуудаа сайж­руу­ла­хыг зорьж байгаа юм.

Мөн гурван улс хил да­гуух худалдаагаа өргөжүү­лэхийн сацуу боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд болон оюуны өмчийн салбарын хамтын ажиллагаагаа бэх­жүү­лэхийг зорьж байна.

Түүнчлэн Монголын удир­­д­агчид өөрийн улсын хөгж­­лийн төлөвлөгөөнүүдээ Хя­тадын хөгжлийн бод­ло­гууд­тай уялдуулахыг хүсэж буй­гаа илэрхийлсээр байгаа юм. Хятад болон Монголын хөгжлийн бодлогуудыг уял­дуулах нэгэн арга зам нь Монголын “Хөгжлийн зам” төлөв­лөгөөг “Бүс ба Зам”-тай нэгтгэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайдУ.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сард “Синь­хуа” агентлагт ярилц­лага өгөхдөө хэлсэн.

Монголын Дипломатын академийн профессор Даш­доржийн Баярхүү мөн “Синьхуа” агентлагт саяхан ярилц­лага өгөхдөө “Хятад бо­лон Монгол нь уртаас урт газраар хиллэдэг найрсаг хөршүүд. Монгол Улс нь “Бүс ба Зам” болон гурван улсын эдийнзасгийн коридороос хам­гийн их ашиг хүртэх бо­ломж­той улсуудын нэг” гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн, “Бүс ба Зам” болон гурван улсын эдийн засгийн коридор нь да­лайд гарцгүй Монгол Улсын эдийн засаг болон бүх иргэнд ашиг тусаа өгөх нь дамжиггүй.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Босоо хөх”-өөр эрүүдүүлснээс Канадын шүүхээр шүүлгэсэн нь дээр л дээ

“Сентерра голд”-той холбоотой Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хойшиллоо. “Босоо хөх Монгол”-ынхон өнөө л цаазал, дүүжил гэх мэт айхавтар үгсээ хэлж цээжээ ханхалзуулж бухимдаад сүйд болов. “Сентерра голд”-оос өмнөх шигээ ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Шүүх хурал хойшилсон цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуулт олны анхааралд байна. “Сентерра голд”-оос болж буцаад байх шиг. Ингэж хардахаас ч аргагүй.

“Сентерра голд” Монголд орж ирээд удаж байгаа компани. 40 гаруй тонн алтны нөөцтэй ордыг найман жилийн нөөцтэй хэмээн Тогтвортой байдлын гэрээнд тусгуулчихаад хугацаанаас нь өмнө ашиглаад дуусчихсан гэдгээр нь монголчууд андахгүй. Бороогийн алтны ордыг найман жил олборлох нөөцтэй гэсэн мөртлөө цөөхөн жилийн дотор ашиглаж дууссан нь олны дургүйцлийг өнөө ч төрүүлсээр байгаа.

“Бороо гоулд”-тай тогтвортой байдлын гэрээ хийх үед манай төр засгийнханд бизнесийн том гэрээ хийх мэдлэг, туршлага байгаагүй учраас алдаа гаргасан. Нуух аргагүй үнэн. Бороогийн хувьд хөрөнгө оруулагчидтай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, эхний гурван жилд нь татвараас 100 хувь, дараагийн гурван жилд нь 50 хувь чөлөөлнө гэсэн заалт тусгаж байв. Гэвч олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хугацаанаас нь өмнө татварын хөнгөлөлтийг больж, хуулийн дагуу бүх татварыг бүрнээр нь авч эхэлсэн юм. Татварын хөнгөлөлтийг хоёр тал ярьж хэлэлцээд Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдэж байв.

Мэдээж хувийн хөрөнгө оруулалттай ашгийн төлөө компани алтны үнэ өндөр үед хурдхан шиг олборлоод ахиу мөнгө хийхийг бодно. Гэрээнд хичнээн жил гэж заах нь хамаагүй, хугацаа алдалгүй их мөнгө олохыг хүснэ. Төр яг энэ нөхцөлд л зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компани ахиу нөөцтэй орд дээр хөрөнгө оруулаад техникийн чадал, технологийн хүчээр хэдхэн жилийн дотор олборлолт хийчихээд гарч яваад байвал яаж ч бодсон хэцүү байдал үүснэ. Канадын компани Бороод орж ирээд барууны жишиг, стандарт, технологи, хүний нөөцийг Монголд нэвтрүүлсэн гэж уул уурхайнхан онцолдог. Мэдээж ямар ч зүйл сайнтай, муутай гэдэг шиг “Бороо голд”-ын Монголд өгсөн өгөөж их ч дээр өгүүлсэн асуудлыг онцлохгүйгээр орхиж болохгүй. Нэг бол тэд төр засгийнхныг худалдаад авчихсан, эсвэл төр засагт суугаа цөөхөн хэдэн хүн мөнгө аваад нөлөөнд нь орчихсон тал ил тод шууд анзаарагддагийг нэгдүгээрт, хэдхэн жилийн дотор ухаад дуусгачихсан Бороогийн орд, хоёрдугаарт, шүүх хурал нь 39 удаа хойшилж байгаагаас харж болно. Эндээс нэг л зүйл тов тодорхой байна. Төр засаг, шүүх засаглалд нөлөөтэй нэг том компани гараад иржээ гэсэн зураг харагдаж байна.

“Босоо хөх Монгол” гэсэн нэр дор нэгдсэн хэдэн нөхөд ч тийм зөв санаа зорилгоор тэмцэж шүүхдээд байгаа улс биш. Хэтэрхий туйлшраад яваа нь нүдний өмнө тод харагдаж байна. “Дүүжлэх хэрэгтэй”, Цаазлах ёстой” гэсэн тэс хөндлөн үг хэлж түрэмгий авирлаж байгаа тэднээс нэг ч зөв үг сонсогддоггүй. Төр засаг, шүүхийн нөмөрт орсон компаниас ялгараад байх утгатай, учиртай зүйл тэднээс харагддаггүй. Тэдний яриад яваа шиг хөөж, тууж, цаазалж дүүжлээд байвал Монгол Улс Венесуэлээс ялгарах юмгүй болно. Инфляци нь хэдэн зуу мянга давсан, үндэснийх нь мөнгөн дэвсгэрт цаас болсон, иргэд нь бултаараа ядуурч, дээр суугаа цөөн хэд нь хэмжээлшгүй баяжсан Венесуэл шиг болохыг ямар ч улс хүсэхгүй. Венесуэл шиг болох гээгүй л бол босоо хөхчүүд шиг дэмийрдгээ болих хэрэгтэй.

Эцэст нь асуудал хаана байна вэ гээд харахаар ерөөсөө л Шүүхэд хамаг учир байна. Босоо хөхийнх нь зөв үү, “Сентерра”-гийнх нь зөв үү гэдгийг шүүгээд алхаа тогшчиход болохгүй юм юу байна. Зөв буруу гэсэн ямар нэгэн шийдвэр гаргачихвал болчихмоор шиг харагдах юм. Манай шүүх шиг нэг хэргийг дэнслэх гэж 39 удаа буцаадаг шүүх дэлхийд байхгүй. Ард түмэн босоо хөхчүүдэд хайртайдаа, тэднийг дэмждэгтээ шүүхэд бухимдаад байгаа хэрэг биш. Асуудлыг ингэтэл нь гацааж, буцааж, хөлдүү хөшүүн загнаад суугаад нь бухимдаад байгаа юм. Үүнийг л ард түмэн” Шүүх эрх баригчдын, мөнгөтэй хүмүүсийн дохио зангаагаар хөдлөөд байна” гэж шүүмжлээд байгаа юм.

Шүүхтэй холбоотой өчнөөн гомдол, шүүмжлэл дуулддаг. Сүүлд гэхэд л арван гуравхан настай охины харамсалтай үхлийн жишээ бий. Барим тавим илт хэрэг дээр наашаа цаашаа болоод хугацаа аваад байгаа нь Монголын шүүхийг муухай харагдуулж байна. Үүнээс гадна шүүх эмнэлэг дээр хүртэл элдэв гомдол шүүмжлэл тасардаггүй. 21 настай бүсгүй найз залуугийнхаа гарт 48 цагийн турш зодуулж нас барсан гэх хэрэг 2013 онд гарч олныг цочроож байв. Зодуураас үүдсэн олон тооны гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бүсгүй найз залуугийнхаа дарамтад байсан тухай мессэжүүд ил гарч, талийгаачийн найз нь хүртэл хэвлэлд ярилцлага өгч явсныг уншигчид санаж байгаа байх. Гэтэл тухайн үед гадны нөлөөгүй нас баралт гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч байсан юм. Энэ хэрэг олны анхааралд орж байж шүүх эмнэлгийн шинжээч эмч нар хуурамчаар дүгнэлт үйлдсэн нь илэрч байв.

Иргэддээ ингэж хатуу ханддаг манай шүүх бас илт улстөржсөн шийдвэр гаргадаг гэмтэй. Ийм шийдвэр гаргасных нь гороор улс орноороо өрөнд орсон жишээ бий. Арбитрт хандаад Монголын Засгийн газраас 100 сая ам.доллар авахаар болсон Канадын “Хан ресурс” хамгийн тод жишээ. “Хан ресурс” арбитрт хандахаасаа өмнө Монголын гурван шатны шүүхээр явсан юм. Улстөржсөн шүүх хөдөлж өгөөгүй учраас эцэст нь арбирт хандаж байв. Ураны дажгүй нөөцтэй Дорнодын ордод оростой хамтран үйл ажиллагаа явуулахаар канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчээр булааж авсныхаа хариуд Монголын Засгийн газар энэ хэмжээний өрийг Канадын компанид төлөхөөр болсон нь нуугаад байх юмгүй бодит үнэн. Засгийн газар өрөнд орсон гэж хэлж болохгүй юм байна. Канадын компанид төлсөн 100 сая ам.доллар төсвөөс, татвар төлөгч иргэдийн халааснаас гарсан. Өөрөөр хэлбэл Монголын шүүх, Засгийн газартайгаа нийлээд иргэдээсээ 100 сая ам.доллар дээрэмдсэн гэсэн үг.

Шүүхийг толгойлдог улс нь энэ бүхнийг анзаарахгүй нүдээ аниад яваад байдаг нь гайхал төрүүлдэг. Улсын дээд шүүхийн дарга Ц.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хоёрын хамгийн их анхаарах учиртай асуудал энэ баймаар санагддаг. Харамсалтай нь шүүхийн энэ даварсан хандлагын тухай тэд ярьдаггүй. Засах гэж хичээдэггүй. Чив чимээгүй, нам жим яваад байх, өөгшүүлээд байх асуудал уг нь биш. Бүхэл бүтэн нэг улсын шүүхэд удирдлагууд нь ийм хөндий хүйтэн хандаж болохгүй л дээ. Монголд хамгийн хэрэгтэй зүйл бол шүүх засаглал. Ардчиллын төлөө, Үндсэн хуульдаа заасан хүмүүнлэг нийгмийн төлөө зорьж яваа бол шүүхээ хүчирхэгжүүлэхээс өөр арга бидэнд байхгүй. Улс төр, мөнгөний нөлөөгүй шүүхтэй байж бид дэлхийн тавцанд жинхэнэ ардчилсан улс гэж харагдана.

“Босоо хөх Монгол”-ынхон “Худалдагдсан шүүхийн эсрэг ард түмэн минь босоорой” энэ шүүх Монголын шүүх биш Канадын шүүх болсон гэж хашгиралдаж байна. Шүүхийг устгая гэх утгатай үг ч унагана лээ. Итгэл нь алдарсан ард түмэн аргаа барахдаа юу ч бодож болдгийн нэг жишээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ босоо хөхчүүдийн ярьж байгаа шиг шүүхээ устгаж сөнөөнө гэж туйлширтлаа олны сэтгэлгээ доройтоогүй л дээ. Хэтрүүлэгтэйгээр зүйрлэхэд шүүхийнхээ эсрэг тэмцэж, шүүхгүй болоод босоо хөхчүүдээр эрүүдүүлж тарчилснаас тэр Канадын шүүхээр нь шүүлгүүлсэн нь дээр.

Ямар ч шүүхгүйгээр хүмүүсийг цаазалчихдаг, гэм буруутайг нь зарлачихдаг Линчийн шүүх Монголд сэргэх вий гэсэн айдас эргэлзээ төрүүлэхээр үйл явдал ч нүдний өмнө хөврөөд эхэлчихсэн. Наад захын хэцүү жишээ нь хохирсон иргэд шүүхэд гэхээс илүү “Босоо хөх Монгол”-ын хэдэн залууст ханддаг болчихож. Youtube дээр тавигдсан нэг бичлэгийг жишээ татмаар байна. Хятад эзэнтэй үйлдвэрээс хөөсөнцөр худалдаж аваад байшин барьтал улсын комисс чанаргүй хөөсөнцрөөр барьсан гэх шалтгаанаар хүлээж авахгүй байж л дээ. Бухимдсан залуу шүүхэд биш, босоо хөхчүүдэд хандаж өнөөдүүлийг дагуулаад очиж. Хөөсөнцөр зарсан хятад “Би таньдаг цагдаа руугаа ярина. Цагдаад хандана” гээд утсаа шүүрч авч байгаа бичлэгийг үзсэн иргэд “Цагдаа нар хужаад худалдагджээ” гэсэн өнгөтэй сэтгэгдлүүд үлдээсэн харагдсан. Наад өнгөндөө ингэж харагдаж болох ч цаад агуулгаараа шүүхэд, цагдаад хандах гэж байгаа хятадынхан хандлага зөв л дөө, уг нь. Уул уурхай ажиллуулдаг хятад компаниудад нэг сул тал анзаарагддаг. Барууныхан шиг стандарт, технологи энэ тэр гэхээр юмгүй, экологид сөрөг нөлөө ихтэй аргаар ажилладгийг уул уурхайн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Иргэд иймэрхүү уурхайнууд руу мөн л босоо хөхчүүдийг дагуулчихсан очиж байгаа харагддаг. Зүй нь шүүх, цагдаад хандах учиртай. Шүүх нь шударга бус шийдвэр гаргаад байхаар аргагүйдээд ингэдэг байж болох л юм. Гэхдээ ийм хандлага яав ч зөв биш.

Хэн дуртай нь Монгол орны газар нутагт дээр хууль зөрчиж болохгүй. Мөн хуулиа дагаж байвал хэн ч ажиллаж болно. Хууль зөрчсөн алхам хийлгэхгүйн тулд Шүүх нь хүчирхэг байх ёстой. Шүүх засаглалаа сайжруулах учиртай. Ц.Зориг, Н.Лүндэндорж хоёрын хийх ёстой хамгийн чухал ажил нь энэ. Энэ эрхмүүдийг шүүх засаглалыг толгойлох жилүүдэд Монгол Улсын шүүхийн нэр хүнд унаж, хүчгүйдэж, улстөржиж, “Босоо хөх Монгол” мэтхэн шүүхийн үүрэг гүйцэтгэж эхлэх нь байна.

Шүүхээ доромжлох, дорд үзэх, гутаах эрх хэнд ч байхгүй гэж ярьдаг нь зөв. Үүн шиг үнэн үг үгүй. Гэхдээ шүүхээ халдашгүй сүр хүчтэй байлгахын тулд шүүх засаглалаа сайжруулмаар байна.


Categories
мэдээ нийгэм

Дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2018 оны есдүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр боллоо. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И нар гарын үсэг зурсан билээ.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцлүүдийг тохирсон. Харин Оросын Холбооны Улстай есөн жил яриа хэлэлцээ хийсний үр дүнд Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээрийг байгуулаад байна.

Хэлэлцээрийн 8 дугаар зүйлд “тус хэлэлцээрийг хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын ажиллагааг талууд гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2043 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих юм. Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ. Үүнд:

-хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;

-төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;

-төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;

-хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;

-ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;

-Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Хэлэлцээрийн ач холбогдол:

“Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг аж (Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна).

Бусад чиглэлийн дамжин өнгөрөх ачаа тээврийн тарифын түвшинд өөрчлөлт орсон тохиолдолд түүнтэй өрсөлдөхүйц байхаар тохиролцох боломжтой. Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин буурвал ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг Онцгой байлын Үндэсний аврах бригад,Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг Зэвсэгт хүчний 011-р анги, Налайх, Багахангай, Багануур дүүрэг Онцгой байдлын аврах 064-р ангийн материаллаг баазыг түшиглэн гурван хэсэг болгон бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Хурандаа Т.Мөнхбаяр, Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван нар өнөөдөр Онцгой байдлын 014 дүгээр анги дээр очиж, цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтын явцтай танилцав.

НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албан хаагчдын тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг гурван хэсэгт хуваарилан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтын нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдэд тусгай үүргийн бэлтгэл олгох, болзошгүй гамшиг ослоос урдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах, нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах зорилготой. Нийт 96 цагийн тусгай үүргийн бэлтгэл гүйцэтгэж, сургалтад хамрагддаг” хэмээн ярилаа.

Дүйцүүлэх алба хаагчид нь

-Батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох

-Байгалийн болон бусад гамшиг ослын үед ажиллах

-Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх

-Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх

-Улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажилд зохион байгуулалттай оролцох зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Categories
мэдээ нийгэм

100 дугуй нэмж үйлчилгээнд гаргалаа

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийн нэг болсныг иргэд таатай хүлээн авч байгаа билээ.

Харин өнөөдөр “UBIKE” төсөл өргөжиж үйлчилгээ үзүүлэх дугуйн тоогоо нэмлээ. Уг төслийг yийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Никель Ганбаа” ХХК нь 100ш дугуйг үйлчилгээндээ нэмж нэвтрүүлж байгаагаа хэрэглэгчиддээ зарлав. Энэ үеэр өнгөрсөн хоёр сарын хугацаанд дугуй түрээсийн үйлчилгээг соёлтой, боловсон хэрэглэсэн, байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулал олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

“UBIKE” төслийн нэгдүгээр үе шат буюу 2020 он гэхэд Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн 150ш дугуйн зогсоолтой 2000 ш дугуй иргэдэд үйлчлэхээс гадна нэгдүгээр үе шатандаа багтаан буюу 2019 оноос эхлэн цахилгаан тэжээлт “Ю скүүтэр”-ийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлнэ гэж нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Дашрамд дуулгахад дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани “Юбайк” дугуйн “шинэчилсэн” зогсоолын байгууламжийг барьж гүйцэтгэхээр хотын удирдлагатай тохиролцоод байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.