Categories
мэдээ нийгэм

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээний шоколадан урлалын төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн боллоо. Австралийн Мельбурн хотноо энэ сарын 10-13-ны хооронд болсон уг тэмцээнд Ч.Бүжинлхам 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал урлан оролцжээ. Уг тэмцээний эцсийн шатанд найман хүний бүтээлийг өрсөлдүүлснээс монгол бүсгүй ийнхүү алтан цомыг хүртсэн аж.

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Ч.Бүжинлхам баримлаа сар хагасын хугацаанд урласан бөгөөд байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн хэмээн сэтгүүлчдэд тайлбарласан байна. Түүнийг бүтээлээ урлахад хамгийн ихээр урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү нь аж.

Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, тэдэнд нөлөөлөх зорилгоор дэлхийн олон улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгддэг. “World cleanup day” гэх олон улсын нэршилтэйгээр анх Эстион улсад 2007 онд хэсэг залуус санаачлан 10000 тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын 4 хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд эсрэгээр нөлөөлж эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн 150 гаруй улс орон нэгдэн 20 сая хүнийг дээрх үйл ажиллагаанд нэгтгэсэн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран дэлхий нийтийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгджээ. Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо.

Дэлхийн төдийгүй Монгол Улсад тулгамдаад буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн оролцоог бий болгохоор зорилгоор “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдэхийн хүссэн хэн бүхэн дараах байршлуудыг зорьж болох нь ээ.

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт ирэх сарын 1-ээс эхэлнэ

Ирэх сарын 1-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90 дүгээр тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс шалгалт авахаар товложээ.

Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчдийн бичиг баримтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нягтлан шалгаж байгаа бөгөөд нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоол, шүүгчийн сонгон шалгаруулалтын нарийвчилсан хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn сайтад байршуулах юм байна.

Нэр дэвшигчдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу шалгалт авахаар болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон анхан шатны 50 шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан.

Мөн 84 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 87, 90 дүгээр тогтоолоор гурван шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд газар дээр нь очиж танилцахаар болсон юм. Зөвлөлийн гишүүд эхлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн байранд очсон юм. 2015 онд байгуулагдсан тус хэлтэс энэ оноос шинэ байрандаа орсон байна.

СХД-ийн Цагдаагийн III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар “Манай хэлтэс байгуулагдсан цагаасаа ОСНААГ-ын хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хөрөнгийг нь шийдээд өнөөдрийн энэ байрыг ашиглалтад оруулаад байна. 85 офицер, 52 ахлагч, таван энгийн албан хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 23, 30, 31 дүгээр хорооны 70 мянга гаруй иргэнд үйлчилж байна. Энэ онд 3600 гаруй өргөдөл, гомдол хүлээн авснаас 1618 нь гэмт хэргийн шинжтэй, 1941 нь зөрчлийн шинжтэй байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 98.1 хувьтай. Гэмт хэргийн илрүүлэлт 30.2 хувь. Энэ нь нийслэлийн хэмжээнд дээрээсээ 3-р байранд орж байгаа. Иргэдийн өмчийн болон халаасны хулгайн гэмт хэрэг давамгайлан гардаг. Нийслэлийн Цагдаагийн газар, Мөрдөн шалгах газартай хамтраад тодорхой ажлуудыг хэрэгжүүлснээр халаасны хулгай энэ сард буурсан үзүүлэлттэй гарсан. Хариуцсан нутаг дэвсгэрт нийт 82 камер ажиллаж байна” хэмээн Зөвлөлийн гишүүдэд хэлтсийнхээ талаар товч танилцууллаа.

Үүний дараа СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн байранд ирж, хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын ажилтай танилцав. СХД-ийн цагдаагийн I хэлтэс нь 130 албан хаагчтай, нийт 13 хорооны 22 мянга орчим өрхийн 110 мянган иргэний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа юм.

Камержуулалтын талаар тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Батсайхан танилцуулахдаа “Эмзэг цэг буюу зайлшгүй байрлуулах шаардлагатай 86 цэг дээр камер байршуулсан. Мөн НЗДТГ-аас зохион байгуулсан “Камержуулалт 2” аяны хүрээнд иргэн, ААН-үүд өөрсдийн нөөц бололцоогоороо 450 камер тавьж, үйл ажиллагаанд оруулсан. Гэмт хэргийг шуурхай, богино хугацаанд илрүүлэхэд камер хамгийн чухал зүйл” гэж байлаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийслэлийн хэмжээнд 152 хороонд 152 хэсгийн байцаагч байгаа. Засгийн газраас тогтоож өгснөөр 5000 хүн ам тутамд нэг хэсгийн байцаагч байх ёстой. СХД-ийн нэг хороо нь 25 мянган хүн амтай. Энд нэг л хэсгийн байцаагч ажиллаж байна. Энэ хэсгийн байцаагч нар өдөртөө зөвхөн зөрчлийн хэрэг бүртгээд, цөөн тооны өргөдөл, гомдол аваад өнгөрдөг. Айл өрхүүдээр явж, урьдчилан сэргийлэх цагдаагийн үйлчилгээ үндсэндээ байхгүй болоод байна. ЦЕГ-ын зүгээс нэг хүн амд ногдох хэсгийн байцаагчийн тоог нэмэгдүүлэх талаар удаа дараа санал оруулаад байна. Цаашид шийдэгдэх байх гэж бодож байна” хэмээж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын зүгээс нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний өмнө цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг байраар хангах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн 2017 оны сүүл 2018 оны эхэнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсүүдийг байртай болгосон. Энэ жил Багануур дүүрэгт цагдаагийн хэлтсийн байр барьж байгаа. Мөн цагдаагийн албан хаагчдийг авто машинаар хангах асуудал бий. Энэ зардлыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зардлаас хангадаг.

Бас нэг гол юм бол камержуулалтын асуудал. Өнөөдөр камержуулалтын түвшин ямар хэмжээнд явж байгаа үзэж байна. Дэлхийн хотууд 100 хувь хотоо камераар хянаж байна. Манай хотын хувьд хотынхоо хамгийн эмзэг гэсэн цэгүүдээ камераар хянаж байна. Энэ нь нийт хотын 30 хувь орчим юм. Цаашдаа камерын хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Засаг даргын зөвлөлийн хурлаар ярилцаад газар дээр нь үзээд явж байна. Нийслэлийн зүгээс цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүж ажиллана. Улаанбаатар хот өнөөдөр 1.5 сая хүн амтай том хот. Дан цагдаагийн албан хаагчдын хүчээр аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Тийм учраас камер зориулалтын техникээр ханган ажиллах ёстой гэдэг үүднээс ажиллаж байна” гэв хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Цогзолмаа: Даваа гаригаас ажил хаялтыг зогсоохоор ажиллаж байна

Багш нарын цалингийн нэмэгдлийг бодлогын хүрээнд шийдэж, ажил хаялтыг зогсоох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, БСШУС-ын яам, МБШУ-ы үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж буй. Уг хэлцэл ямар түвшинд байгаа талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Энд хэд хэдэн асуудал байна. Багш нарын зүгээс нийтлэг байдлаар хэд хэдэн чухал саналууд тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй. Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад, арилгаад өгөөч гэж хүссэн юм. Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн. Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна. 2018.09.01-нээс цалинг нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн. Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдыг 8-12 хувиар цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Төсвийн орлого өсөлттэй яваа учраас төсвийн тодотгол хийх хууль эрхзүйн орчин бүрдээгүй гэсэн үг. Миний дээр ярьсан бүх асуудлыг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн. Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсэг баталгаажуулчих юм бол үндсэндээ ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, 3 цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Дүнжингарав худалдааны төв амарна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна. Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдаж өглөөний 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаахаар болсон. Иймд маргааш Дүнжингарав худалдааны төв амрахаар болсон тул иргэдийн өөр худалдааны төв сонгон үйлчлүүлэхийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхшруулах технологийн дэвшлүүд

Техник, технологийн дэвшлээрээ дэлхий нийтийг гайхшруулсаар ирсэн япончууд 2020 оны олимпийн наадамд зориулж цөөнгүй шинэ технологи нэвтрүүлэхээр бэлдэж байгаа билээ. Онцлох 5 жишээг дурдъя.

Сэргээгдэх эрчим хүч

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Олимпийн наадмын үеэр цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана.Тэмцээн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэнгүүд, тамирчдын тосгоны цахилгааны хэрэглээг нарны зай хураагуур болон салхин цахилгаан станцаар хангахаар төлөвлөжээ.

Хаягдлаар хийх медаль

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Олимпийн медалийг хуучин гар утасны хаягдлаар хийнэ.Гар утсанд алт, мөнгө, зэс бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд одоогоор 80 мянган ширхэг утас цуглуулаад байна. Нийт 5000 медаль хийх хэмжээний материал гаргахын тулд гар утасны хаягдлаас найман тонн металл ялгаж авах шаардлагатай юм.

Тэрчлэн олимпийн наадмын үеэр хэрэглэдэх бараа бүтээгдэхүүний 99 хувийг дахин боловсруулсан материалаар хийх аж.

Жолоочгүй такси

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Зочдод зориулж жолоочгүй,автомат удирдлагатай такси үйлчилгээнд нэвтрүүлнэ.Зорчигч ухаалаг утсаараа машиныг онгойлгож, хүрэх чиглэлийнхээ мэдээллийг оруулахад л хангалттай.Одоогоор энэ үйлчилгээг 1500 хүн туршиж үзээд байна.

Нарны зай хураагуур бүхий автозам

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Гадаргууг нь нарны зай хураагуурын хавтангаар бүрсэн автозамыг олон оронд туршиж эхлээд байгаа.Ийм зам өдөртөө 280 МегаВатт/цаг эрчим хүч үүсгэх хүчин чадалтай. 2019 оноос Токио хотын цөөнгүй дүүрэг нарны зай хураагуур бүхий зам ашиглалтад орно.

Орчуулагч робот

“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

2020 оны олимпийн наадамд 206 орны тамирчин оролцоно. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, жуулчдад хэлний бэрхшээл тулгарах нь ойлгомжтой.Тэгвэл түгээмэл хэлээр ярьж, бүрэн орчуулга хийдэг роботуудыг олимпийн наадмын үеэр ажиллуулах гэнэ.Роботууд орчуулга хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настанд үйлчлэх, хөтөч хийх чадвартай аж.

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн 0130 болон 0164 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монголын түүхэнд “Баруун хилийн тулгаралт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.

Энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан:

Хилийн цэргийн 0130 дугаар ангийг:

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 85 жил, Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан тус ангийн үе, үеийн хилчин, дайчид, офицер, ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Хилийн цэргийн 0164 дүгээр ангийг:

Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн 80 жилийн ой, Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үедээ бахархан дуурсагдсан тус ангийн үе, үеийн хилчин, дайчид, офицер, ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Цэргийн гавьяаны одонгоор шагнав.

Ахмад дайчин Баянжаргалын Логийг

Гаднын булаан эзлэгч хүчнүүдийн эсрэг Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад дайчин Баянжаргалын Логийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан бригадын генерал Ч.Сайнтөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хилийн цэргийн ангиудын дайчин алдар, цог жавхааг илэрхийлсэн туганд шагналыг хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулж дууссаны дараа:

“Эрхэм хүндэт ахмад дайчид аа,

Эрхэм генерал, офицер, ахлагч, байлдагч түрүүч, албан хаагчид аа,

Хүндэт зочид оо,

Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан зүтгэж явсан буянт буурлууд, ахмад дайчид, тэдний эрхэм үйлсийг нэр төртэй залгамжлан яваа хилчид Та бүхэнд Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт байлдаан дууссаны 70 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 оны хооронд нийт 64 удаагийн зэвсэгт тулгаралт болсныг тангараг өргөсөн цэрэг эрс маань амжилттай няцааж байсан байлдааны түүх, гарамгай гавьяа байгуулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Ж.Нэхийт, С.Лхагвадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Дорж, Б.Бадам, Д.Намнан, Э.Шийлэг, Н.Жамбаа болон олон зуун эх оронч хөвгүүд, эрэлхэг хилчдийнхээ алдар гавьяаг хүндэтгэн дурсаж байна.

Өнөөдөр баруун хилийн тулгаралт байлдаанд оролцож, эх орноо хамгаалан байлдсан нэр бүхий 40 гаруй ахмад дайчинд төрийн дээд шагнал хүртээж, хүндэтгэл үзүүлсэн. Эдгээр ахмад дайчдын төлөөлөл, 1948 онд цэл залуухан 22 настай, байлдааны ялалтыг авчралцан тулалдаж явсан Баянжаргалын Логи гуайд Сүхбаатарын одонг нь гардуулан өглөө. Эх орноо батлан хамгаалж, хойч үедээ энх тайвныг өвлүүлсэн ахмад дайчид, буянтай буурлууд минь урт насалж, удаан жаргаарай.

Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг байдаг.

Ховд аймгийн Үенч суман дахь хилийн 0130 дугаар анги бол баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр манай улсын зэвсэгт хүчний гол хүч байж, Гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны дээрэмчдийн зэвсэгт халдлагаас эх орныхоо халдашгүй дархан байдлыг халуун амь, бүлээн цусаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр хамгаалан тэмцэж, хойч үедээ эх оронч үзлийг үлгэрлэж, бахархан дуурсах алдрыг өвлүүлсэн домогт Байтагийн застав, Үенчийн отрядаас төрсөн эх оронч эрэлхэг баатар хөвгүүдийн өлгий билээ.

80 жилийн түүхтэй, хилийн 0164 дүгээр анги нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1946-1948 оны Баруун хилийн тулгаралт байлдаанд оролцож, улсын хилийн тэргүүн шугамд тулалдаж байсан анги, салбаруудад зэвсэг, галт хэрэгсэл, хоол хүнс, хувцас, эм зэрэг шаардлагатай эд материалыг тээвэрлэн хүргэх, бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслийг шилжүүлэн бүлэглэх, нөхөн хангах зэрэг байлдааны тээвэр хангалтын онц чухал үүрэг гүйцэтгэж, анги салбарын байлдах чадварыг сэргээн, байлдааны ялалтыг ойртуулах, улс эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай.

Монгол Улсын баруун хил дээр болсон тулгаралт байлдаан дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрэлхэг хилчдийн алдар гавьяа, улсын хил хамгаалалтад оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд зарлиг гарган, хилийн 0130 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, 0164 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнасныг ангиудын дайчин алдар, цог жавхааг илэрхийлсэн туганд бахархалтайгаар зүүж өглөө.

Мөн хилийн 0130 дугаар ангийн 0113 дугаар салбар буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Байтагийн застав болон хилийн 0166 дугаар ангийн 0210 дугаар салбар буюу Замын Билгэхийн застав Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хилийн 0166 дугаар ангийн Уушгийн заставыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Б.Бадамын нэрэмжит болгосон явдалд баяр хүргэе.

Монгол эх орны хилийн анги, салбар бүхний бахархалт үүрэг, дайчин үйлсэд халуун талархал илэрхийлж, нийт албан хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын хил халдашгүй дархан байж, хилчин дайчдын яруу алдар бадартугай.

Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн зурагнуудыг үзэж сонирхов.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын өнцөг булан бүр гэрэлтүүлэгтэй байх ёстой

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өчигдөр СХД-ийн цагдаагийн I, III хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын системболон гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 10648 нь СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувь орчмыг хамраад байгаа юм. Австрийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт дахин 7-8 мянган гэрэлтүүлэг нэмэхээр болжээ. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэл хотын төв зам, гудамж, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангаад байгаа. Цаашдаа 100 хувьд хүргэнэ” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүйтний улирал эхэлж, эрт харанхуй болдог цаг ирж байна. Гэр хорооллын болон төв гудамж, талбайн гэрэлтүүлэг, гэрээтэй компаниудынхаа гүйцэтгэлийг шалгаад асахгүй байгаа гэрлийг нь асдаг болгох хэрэгтэй. Гэрэлтүүлэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Улсын нийслэл хотын бүхий л өнцөг булан бүрт гэрэлтүүлэг байх ёстой. Гэрэлгүй гудамжинд хулгай, дээрэм гардаг. Иргэд, хүүхдүүд аюулгүй зорчих, гэмт хэргийн гаралт буурахад гэрэлтүүлэг онцгой ач холбогдолтой учир УБЗАА онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Секундэд 18 хүн цахим луйврын хохирогч болж байна

Иргэд цахим орчинд мэдээллээ алдсанаас болж бусдад залилуулах явдал цөөнгүй гарах болжээ. Цахим луйврын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, тухайлбал найз нөхдийнх нь нэрээр үүсгэсэн хуурамч хаягуудад итгэн мэдээллээ алдах нь элбэг байгаа ажээ. Гэмт этгээдүд цахим орчин дахь тухайн хүний мэдээлэл, үйл хөдлөлийг нарийн судлаж, түүнийгээ ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин луйвар залилан үйлддэг байна.

ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор өрнүүлж буй UNFRIEND хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийтийг онлайн луйвар буюу залилах гэмт хэргээс өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Тухайлбал, танихгүй, мэдэхгүй хаягийг найзаар авахгүй байх, цахим орчинд хувийн мэдээллээ хамаагүй тавихгүй байх, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.

Интернэтээр мэдээлэл авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа 2009 оны байдлаар 106000 байсан бол 2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар энэ тоо 2512700-д хүрч гол мэдээллийн эх сурвалж болгосон байна. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг (Харилцаа холбооны зохицуулах хороо, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн статистик судалгаа) ба иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагаар далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэх томоохон орон зай үүссэнийг харж болох юм.

Дэлхий дээр нэг секундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 он гэхэд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн ийм хэргийн хохирогч болно гэсэн судалгаа бий. Арван хүн тутмын нэг нь хуурамч линк, видео бичлэгээс болж хохирдог аж. Манай улсад 2006, 2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна.

Секундэд 18 хүн цахим луйврын хохирогч болж байна

Цахим луйврын төрлүүд:

Цахим шуудангийн луйвар. Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болдог.

Романс луйвар. Интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэхийг романс луйвар гэж ойлгож болно.

Буяны үйл ажиллагаа. Та 1 сая долларын өв залгамжлагч боллоо эсвэл би АНУ-ын энхийг сахиулах ажиллагааны ажилтан миний цалинг дансаараа аваач гэж хүмүүс рүү имэйл илгээдэг. Үүний дараа та мөнгөө авахын тулд заавал татвар төлөх ёстой гэж удаа дараа хохирогчоос мөнгө салгаж авдаг.

Зээл олгох. Цахим шуудан болон олон нийтийн сүлжээ сайтуудаар маш бага хүүтэй барьцаагүй, баталгаатай зээл гэх утгатай захидал болон нийтлэлүүд нийтлэгддэг. Үүний дагуу хэн нэгэн холбогдход гэмт этгээд та эхлээд авах гэж байгаа зээлийнхээ тодорхой хувийг шимтгэлд эхлээд төлөх ёстой, дараа нь та татвараа төлөх ёстой гэх нэрийдлээр луйврын гэмт хэргийг үйлддэг байна.

Банкны залилан. Таны имэйл хаяганд банкны албан ёсны мэт хуурамч имэйл хаяг ирэх ба танаас банкны мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Банкны хэзээ ч таны хувийн мэдээллийг асууж имэйл явуулдаггүй гэдгийг үргэлж сана.

Үнэгүй бараа. Гэмт этгээдүүд онлайнаар олон улсад нэр хүнтэй хүмүүс болон байгууллагын нэрийг барьж та азтан боллоо, та үнэгүй авах боломжтой гэх утга бүхий имэйлийг таны имэйл рүү явуулна. Улмаар та хожсон эсвэл үнэгүй авах боломжтой бараагаа авахын тулд таны кредит карт, гэрийн хаяг болон бусад мэдээллийг асуух болно. Хэрэв та өөрийн мэдээллээ өгсөн тохиолдолд дансан дахь мөнгөө алдах эрсдэлтэй.

Мөнгө гуйх. Онлайнаар таны танилын хаягнаас эсвэл таны танилын хаягтай төсөөтэй хуурамч хаягнаас танруу яаралтай мөнгө зээлээч, өнөөдөр орой эсвэл маргааш өглөө өгнө, хүүтэй нь хамт өгнө гэж урьдчилан бэлтгэсэн дансанд хохирогчоос мөнгийг нь залилж авдаг.

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс