Categories
мэдээ спорт

Чөлөөтийн шигшээ багийнхан Сочи хотод бэлтгэлээ хийж байна

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, ОХУ-ын үндэсний шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг тус улсын шигшээ багийн бэлтгэлийн бааз байрлах Сочи хотод хийж байна.

Будапештийн ДАШТ-д зодоглох манай эрэгтэй найман (гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Бямбадоржоос бусад нь) тамирчин үндэсний шигшээ ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодном нарын удирдлага дор Хар далайн эрэгт бэлтгэлээ базааж буй юм.

Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт болсон Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээний дараа шууд Сочи хотыг зорьсон юм. Хойд хөршөөс Будапештэд зодоглох эрэгтэй 10 тамирчнаас гадна нэг жинд тав, нийт 50 гаруй бөх манайхантай бэлтгэл хийж байна.

Categories
мэдээ улс-төр

Парламентын чуулга уулзалтын салбар хуралдаануудад оролцов

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо болж буй: “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн хоёрдугаар чуулга уулзалтын үеэр “Эмэгтэйчүүд ба тогтвортой эрчим хүч” сэдвээр салбар хуралдаан боллоо. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н. Оюундарь Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Уг хуралдаанаар парламентчид тогтвортой, найдвартай, хямд эрчим хүчээр бүх нийтийг хангахад буюу Тогтвортой хөгжлийн долдугаар зорилтыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, мөн энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцав.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Тэрбээр, үгийнхээ эхэнд Монгол Улсад эмэгтэйчүүдийн өрх гэрээ авч явахад гүйцэтгэх үүрэг өндрөөс гадна нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвх оролцоо ч мөн их болохыг онцлоод, сүүлийн жилүүдэд жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг дурдав. Мөн “Цаашид улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан үйл ажиллагаа явуулах замаар орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх тал дээр эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зүйтэй болов уу. Аль ч улсын эмэгтэйчүүд өрх гэрийн түвшинд эрчим хүчний хэрэглээний асуудлыг дагнан хариуцдаг гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Тэгэхээр хямд, найдвартай эрчим хүч хэрэглэхийн хэрэгцээ, шаардлагыг юунаас ч илүү мэдэх тул энэ тал дээр цаашид улс орны хэмжээнд шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцвол бодлого, үйл ажиллагаа улам оновчтой, зөв болоход нөлөөлнө. Энэ нь эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, бизнес эрхлэх боломж бололцоонд эерэг нөлөө үзүүлж, улмаар өрх гэрийн орлого нэмэгдэн, эргээд Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах гэх мэт зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулна” хэмээн тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцин хийлгэхэд анхаарах зүйлс

Орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, бүх шатны боловсролын байгууллагууд өндөр ачаалалтай ажиллаж байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явснаар амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгооор томуугийн вакциныг хийдэг уламжлалтай. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Азийн орнуудад вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Солонгос улсын GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийдэг юм. Ингээд томуугийн вакцин гэж юу болох, түүний ач холбогдол, илэрч болох гэж нөлөө зэргийн талаархи мэдээллийг хүргэе.

Томуу гэж юу вэ?

Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвчилж болдог бөгөөд халдвар авсан хүн өвчилж, ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар тархаж бусдад халддаг. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, бие шархирч, булчингаар өвдөх, ядрах шинжээр илэрч голдуу 3-5 хоног үргэлжилдэг. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүнд өвддөг. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний болон бусад архаг өвчтэй хүмүүст нянгийн хоёрдогч халдвар болон уушгины хатгаагаар хүндэрдэг. Жил бүр дэлхий дээр олон сая хүн томуугийн халдвараар өвчилж, үүнээс тодорхой хувь нь хүндэрч, нас бардаг байна.

Томуугийн вакцин хийлгэхэд юуг анхаарах вэ?

Томуугийн вакцин

Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм. Томуугийн вакциныг бугалганы булчинд тарьж хэрэглэх ба дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулдаг ба тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас баталдаг. Вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаална. Томуугийн вакцин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас жил бүр шинэ вакцин хийлгэх шаардлагатай болдог. Томуугаар өвчлөх эрсдэлээ бууруулах хүсэлтэй хүн бүр улирлын томуугийн эсрэг вакцинаар хийлгэх талаар бодох нь зүйтэй.

2017-2018 оны улирлын томуугийн эсрэг вакцины найрлага

Томуугийн вакциныг тухайн жилд дэлхийн хүн амын дунд эргэлдэж байгаа А болон В Хүрээний томуугийн вирусыг тахианы үр хөврөлд өсгөвөрлөн, вирусыг ялгаж цэвэршүүлэн, идэвхгүйжүүлж (үхүүлж) дахин цэвэршүүлэх замаар гарган авсан вирусийн гадаргуугийн уураг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон томуугийн тандалтын сүлжээнээс 2017-2018 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст эргэлтэд орж болзошгүй вирусийн омгуудаар энэ жилийн томуугийн вакцины найрлагыг тодорхойлж, баталсан байна. Вакцины найрлагад дараах омгууд багтсан.

A/Michigan/45/2015 (H1N1)pdm09-төст вирус;
A/Hong Kong/4801/2014 (H3N2)-төст вирус;
B/Brisbane/60/2008-төст вирус.

Уг найрлага нь аль ч орны вакцин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж буй томуугийн вакцинд ижил байна.

Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс (халдвар авах эрсдэлтэй):

-Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
-Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (Цэргийн албан хаагчид)
-Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
-Чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд
-Уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс

Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс

-Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
-Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
-6-аас доош сартай хүүхдүүд

Илэрч болох гаж нөлөө

Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэх бөгөөд ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилна.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний номын баяр-2018”-д номнууд хэдэн хувь хямдарсан бэ?

“Үндэсний номын баяр 2018” өчигдөр Сүхбаатрын талбайд эхэлсэн. Жилд хоёр удаа зохион байгуулагддаг уг арга хэмжээг номонд дурлагсад хоног тоолон хүлээдэг болжээ.

Тэгвэл өнөөдрийг дуустал үргэлжлэх тус арга хэмжээнд ямар байгууллагууд оролцож байгаа, хэдэн хувь хүртэл хямдрал урамшуулал заралж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

  • Өдрийн сонин 25-90%
  • Тагтаа паблишинг 20-30%
  • Нефко компани 10-50%
  • Чүндж пабилишиг 10-30%
  • Books in English 15-20%
  • Аз хур номын дэлгүүр 10-20%
  • Соёмбо пресс 20%
  • Ариусахуй бясалгахуй 30%
  • Анар номын дэлгүүр 15-20%
  • Гэгээ паблишинг 10%
  • Урла Тогло 10-20%
  • Монголын психотроникийн хүрээлэн 25-30%
  • МУИС-ын номын дэлгүүр 15-30%
  • Мир номын дэлгүүр 20%
  • Мон судар хэвлэлийн газар 20-50%
  • Хүүхдий зохиолчдын зөвлөл 25-50%
  • Хүннү пресс 30-50%
  • Тодко Самсон 30-50%
  • Шүүдэрцэцэг зохиолчийн номууд 25-30%
  • Төгөлдөр паблишинг 20-30%

“Үндэсний номын баяр 2018”-д оролцож буй байгууллагууд “Монголчууд зүгээр уншигч биш идэвхтэн уншигчид шүү. Жил ирэх тусам уншигчдийн тоо нэмэгдэж, номын борлуулалт өсөж байгаад баяртай байгаа.” Хэмээн олзуурхан ярьж байлаа.

Та уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр хүссэн номоо үндсэн үнээс нь хямд авч мөн дашрамд нь дуртай зохиолчийнхоо гарын үсгийгч номон дээрээ мөнхлөх боломжтой билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байгаа гэв

ДЦС -IV ТӨХК-д өнөө өглөө гарсан гэмтлийн улмаас нийслэл даяар цахилгаан тасарсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар өглөө. Тэрээр “ДЦС-IV өнөө өглөө тэг зогссон. Үүнээс үүдээд бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байгаа” гэв.

Мөн тэрээр “Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Эрчим хүчний систем ноцтой аваарь гарахадийм асуудал үүснэ. Тиймээс манай систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй.” гэх тайлбар өглөө.

Тэрээр Хөвсгөл аймагт томилолтоор ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан түлш худалдана

Ирэх оны дөрөвдүгээр сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан.Манайх Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хүрээнд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байгаа. Энэ жилийн хувьд 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон коксжсон нүүрсийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээнд нийлүүлэх үүрэг хүлээжээ.

Энэ хүрээнд агаарын чанарыг 24 цагийн туршид хэмжих боломжтой Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хороог сонгон авч сайжруулсан түлшээ нийлүүлэхээр болсон байна. Ингэхдээ сайжруулсан түлшээ түүхий нүүрстэй ижил үнээр иргэдэд хүргэхийн тулд зөрүү мөнгийг нь БОАЖ-ын сайдын багцад суулгажээ. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн найман хороонд түүхий нүүрстэй адил үнээр сайжруулсан түлш борлуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмтлийг засан, нийслэлийн ихэнх дүүргийг цахилгаанаар хангав

ТЭЦ-III станц хэвийн горимд шилжиж ажиллаж эхэлжээ. Дорнод Умард Өрнөд дэд станцууд хэвийн ажиллаж эхэлсэн тухай мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

Харин “Нарантуул” худалдааны төв болон Зайсан орчмын цахилгаанаас бусдыг нь хэвийн ажиллагаанд оруулаад байгаа аж. Одоогоор ТЭЦ-IV станцад засварын ажил хийгдэж байна. Гэхдээ Тасганы овоо орчмын эрчим хүчийг цагийн дараа түр хязгаарлаж хүчдэлээ хэвийн болгох аж.

Categories
мэдээ нийгэм

Шүүлтүүр суурилуулснаар хөө тортогийн 97-98 хувийг, тоосонцрын 90 хувийг шүүж байгаа гэв

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн агаарын бохирдолд автомашинаас ялгарч буй утаа, тэр дундаа нийтийн тээврийн автобусны утаа нөлөөлж байгаа тул бууруулах асуудлаар санал солилцсон юм. Одоогоор нийтийн тээвэрт 1000 орчим автобус явж байгаа бөгөөд дөрвөн жилийн өмнө 100 гаруй автобусанд шинэчлэл хийснээс хойш дахин парк шинэчлэл хийгээгүй өнөөдрийг хүрчээ.

Харин автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулсан байна. Ингэхдээ төсвөөс мөнгө гаргаагүй, Жайкагийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлжээ. Шүүлтүүр суурилуулснаар хөө тортогийн 97-98 хувийг, тоосонцрын 90 хувийг шүүж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

Одоогоор үйлчилгээнд явж байгаа 930 автобусны тал хувь нь 2020 он гэхэд үйлчилгээнд явах боломжгүй болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний агуулахын эх засвар, гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Мерси Кор Монгол ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төсөлтэй хамтран “Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил”ыг хийж, гүйцэтгэж байна.

Хүнсний агуулахын эх засвар, гэрэлтүүлгийн ажилд нийт 40 сая төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд засварын ажил 70 хувьтай явагдаж байгаа юм.

Засварын ажлын гүйцэтгэлтэй Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Мерси Кор Монгол ОУБ-ын баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх нар танилцлаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Махимпекс” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 293,156 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, таван хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU+14.48%) болон “Монголын Цахилгаан Холбоо” ХК (MCH+7.49%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR-9.07%) болон “Махимпекс” ХК (MMX-3.09%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 20041.17 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,456,136,927.21 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.