Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яамны дөрвөн газрын даргыг томилжээ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Үүнээс болж Засгийн газраас яамны удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн. Одоогоор Зам тээврийн хөгжлийн сайдын суудал намрын чуулганыг хүлээж байгаа бол дэд сайдаар Л.Халтарыг, ТНБД-аар Р.Мэргэнийг томилоод буй.

Мөн газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг сарын өмнө Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яаманд хэд хэдэн томилгоо хийсний дотор хүний амины хэрэгт сэжиглэгдээд буй Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд түр орлон гүйцэтгэгчээр М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Ж.Гантөмөр өмнө нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ажиллаж байжээ. Түүнчлэн Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Сайншандын салхин парк” эрчим хүч нийлүүлж эхэллээ

Өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж буй 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлт болов. Бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин суурилуулах ажлаа дуусгасан байна.

Салхин паркийн барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож, эрчим хүч нийлүүлэх ажил ийн эхэлжээ. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байгаа аж.

Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэхдээ, Дорноговь аймаг бүтэн жилийн ихэнх хоногт нар, салхитай байдаг нь сэргээгдэх эрчим хүчээр орон нутгийг хангах таатай боломж юм. Салхин паркийг ашиглалтад оруулахад орон нутгаас шаардлагатай бүх зүйлээр дэмжин ажиллаж байна гэжээ.

Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан байна. 55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой ажээ.

Мөн нүүрсхүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон боломж бүрдэх юм. Түүнээс гадна нарны эх үүсвэр ашиглаж, “Дезерт солар пауэр вуан” ХХК Сайншанд сумын зүүн талд 30 мв-ын нарны цахилгаан станц барих ажлыг гүйцэтгэж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

zam

Нийслэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр зарим гудамж замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний хойд хэсэг буюу Төв номын сангийн урдаас төв шуудангийн уулзвар хүртэл хоёр хэсэг газрын бродюрыг авч, нэг эгнээ нэмэн, нэг рекламны самбар, хоёр гэрлийн шонг холдуулжээ.

Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл хойноос урагш чиглэлд 1 чигийн хөдөлгөөнд оруулж, тэмдэг тэмдэглэгээг хийж, гэрлэн дохионы горимыг өөрчилсөн байна.

Мөн Сөүлийн гудамжны хөдөлгөөнийг ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын замаар урдаас хойш зорчих байдлаар сөрөг хөдөлгөөнд оруулсан бол нэгдүгээр дунд сургуулийн уулзвар дахь байгууллагын зогсоол байсан хэсгийг зорчих хэсэг болгон нэмж нэг эгнээ гаргажээ.

Categories
мэдээ спорт

ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ

Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 20-нд Азербайжаны Баку хотод нээлтээ хийнэ. БНСУ-ын Жүдо бөхийн холбооноос тус тэмцээнд оролцох холимог баг Хойд болон Өмнөд Солонгосын жүдочид нэгдэж оролцохоор болсныг дуулгав. Холимог багийн тэмцээн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу 27-нд болно. Өнгөрсөн сард болсон Азийн Наадмын үеэр хоёр Солонгосын нэгдмэл баг гурван төрөлд хамт оролцсон билээ. Тодруулбал, хоёр төрлийн завины уралдаан. эмэгтэй сагсан бөмбөгийн багийг хоёр Солонгосын тамирчдаас сонгосон.

Улмаар драгон завины эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд алт. сагсан бөмбөгөөр мөнгөн медаль хүртсэн бол каноэ завины төрөлд хүрэл медалийн болзол хангасан аж. “Пёнчан 2018” өвлийн олимпт нэг далбааны дор жагссан тэд эмэгтэйчүүдийн хоккейн багаа нэгтгэсэн удаатай. Мөн “Токио 2020” зуны олимпт нэгдэж оролцох сонирхолтой байгаа аж. Азербайжан улсын Баку хотноо болох 2018 оны жүдо бохийн ДАШТ-д оролцох тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй баг:

60 кг Баяраагийн Амартүвшин, -66 кг Ганболдын Хэрлэн, -73 кг Ганбаатарын Одбаяр, Цэнд- Очирын Цогтбаатар -81 кг, Отгонбаатарын Ууганбаатар -90 кг, Гантулгын Алтанбагана -100 кг, Лхагвасүрэнгийн Отгонбаатар, +100 кг Өлзийбаярын Дүүрэнбаяр, Найдангийн Түвшинбаяр нар оролцоно.

Эмэгтэй баг:

-48 кг Мөнхбатын Уранцэцэг, -52 кг Ганболдын Ганцэцэг, Бишрэлтийн Хорлоодой, -57 кг Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн, -63 кг Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг, -70 кг Цэнд- Аюушийн Наранжаргал, -78 кг Баттулгын Мөнхтуяа нар тус тус оролцоно

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг даргад хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүүхдийн асуудлаар асуулга тавьжээ. Улаанбаатар хот хүүхдэд чиглэсэн үйлчилгээ дутагдалтай, хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдэд ээлгүй орчинтой байгааг асуулгад дурдсан бөгөөд НИТХ-ын ээлжит чуулганаар хариуг сонсохыг хүсч дараах асуулгыг тавьсан байна.

АСУУЛГА:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 тоот тогтоолоор “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд 2016 онд 250 сая төгрөг баталж, хүүхдийн 108 утас, бид гэр бүлдээ хайртай, хөгжлийн харандаа, сэтгэлийн үндэс, хөгжлийн гал, хайрын гар зэрэг хүүхдэд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжсэн байна. Тодорхой үр дүнтэй хэрэгжсэн тус хөтөлбөр 2017 оноос хойш зогссон байна. Яагаад НИТХ-ын баталсан тус дэд хөтөлбөрийг ямар шалтгаанаар хэрэгжүүлэхгүй байгаа вэ?

2. Төлөөлөгчийн зүгээс хүргүүлсэн 24 заалт бүхий зөвлөмжийн хүрээнд ямар ажлууд хийсэн бэ. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хүүхдийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг бий болгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Цаг үеийн тулгамдсан энэ асуудлыг яагаад анхаарахгүй байна вэ?

3. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн оролцогч улсууд нь Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх эрх зүйн, захиргааны болон бусад арга хэмжээг авна. Хүүхдийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө нөөцийг хангалттай хэмжээгээр дайчлах, хуваарилах ёстой гэжээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц болон Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хүлээсэн амлалтуудыг Нийслэлийн удирдлага хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5-д тусгасан зорилтуудын хүрээнд “Хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээний чанар хүртээмж, сайжирч, гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдал дээшилнэ. Зорилтот бүлгийн болон эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоо буурна. Улаанбаатар хүүхэд, гэр бүлд ээлтэй хот болно” гэж заасан байна. Гэвч өнөөдөр нийслэлийн хэмжээнд золгүй ослоор амь насаа алдаж буй хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгасан үр дүнд хүрэх чиглэлээр тодорхой бөгөөд шинэлэг ямар ажил хийж гүйцэтгэв. Гарсан үр дүн бий юу. Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй болж байгаа юу?

5. Өнөөдрийн байдлаар дугуйлан секц зэрэг хүүхдийн авьяасыг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн хүүхдүүдийн 2 хувь нь хамрагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрт тус тоог 30 хувиар нэмэгдүүлнэ гэжээ. 2017-2018 онуудад энэ зорилтыг хэрхэн биелүүлсэн талаар мэдээ, тайлан байна уу. Нэмэгдүүлэх ямар алхам хийсэн бэ?

6. Нийслэлд хүүхдийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудыг үнэлж, хяналт тавьдаг уу. Төсвийн аль хуваарилалт нь хүүхдийг шууд болон шууд бусаар онилж байгааг тодорхойлсон уу? гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эв нэгдэл ДУАТЛОН” УАШТ бямба гаригт болно

Триатлоны спортын нэгэн төрөл болох Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны бямба гаригт Улаанбаатар хотод болно. “Гүйлт дугуй гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн Дуатлоны тэмцээнийг Ironman club, Монголын Триатлоны холбоо болон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь Триатлон, Дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур, чадварыг нэмэгдүүлэх, Триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах, нийслэлийн залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт амралтыг дэлгэрүүлэхэд чиглэгджээ. Дуатлоны спортын төрлөөр Монгол Улсад анх 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд залуус энэ спортыг их сонирхож, хичээллэх болжээ.

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, 2018 оны тэмцээнд 300 гаруй тамирчин, хүүхэд залуучууд оролцсон байна.

Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Триатлоны спорт нь 2000 оноос эхлэн Олимпийн хөтөлбөрт, 2006 оноос Азийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд үүнээс хойш хүрээгээ тэлж, Триатлоны спортын багийн буухиа төрөл дээрх наадмуудад багтжээ.

“Эв нэгдэл ДУАТЛОН” УАШТ-ий ангилал

д/д

Ангилал

Хүйс

Нас

Гүйлт

Дугуй

Гүйлт

1

Элит /Elite/

эр

18-аас дээш

5 км

20 км

2.5 км

эм

2

Өсвөр үе /Junior/

эр

18-аас доош

2.5 км

10 км

2.5 км

эм

3

Сонирхогч /Age Group/

эр, эм

18-24 нас

5 км

20 км

2.5 км

25-34 нас

35-44 нас

45-аас дээш

4

Сонирхогч-спринт /Age Group/

эр, эм

18-24 нас

2.5 км

10 км

2.5 км

25-34 нас

35-44 нас

45-аас дээш

5

Мини дуатлон

эр

9-11 нас

1 км

2.5 км

0.5 км

эм

6

Мини дуатлон

эр

12-14 нас

1 км

5 км

0.5 км

эм

7

Багийн буухиа

2 хүн

15-аас дээш

5 км

20 км

2.5 км

Улсын аварга шалгаруулах тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас, хаягаар авч болно. Мөн энд дарж, арга хэмжээнд нэгдэх боломжтой.

Холбоо барих утас: 80009911, 99031927

E-mail: info@triathlon.mn

Facebook page: Ironman club of Mongolia

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ

Төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаарх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр МҮЭ-ийн холбооны байранд боллоо.

Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрлээ.

1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

2. 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 266.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгана.

Хэлэлцээрийн талууд гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ХНХ-ын сайд С.Чинзориг УИХ-д танилцуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2506 төгрөгт хүрлээ

Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн нэг сард ийнхүү эрчимтэй өслөө. 2018 оны наймдугаар сард Төв банк 2.8 тонн алт, энэ эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдан авсан талаар мэдээлсэн. Долоодугаар сарын байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос гурав дахин өсөөд буй юм.

Сүүлийн гурван сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш яагаад ийнхүү суларсан талаар Монголбанкнаас тодруулахад “Валютын орох урсгал өмнөх жилээс сайжирч байгаа боловч эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн” гэв.

Өнөөдөр арилжааны банкууд болон Найман шарга худалдааны төвд ам.долларын ханш хэдэн төгрөгийн ханштай байгааг хүргэе. Хаан банк 2496 төгрөгөөр худалдан авч, 2502 төгрөгөөр зарж байна. Харин Голомт банк бэлэн бусаар ам.долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, зарах нь 2502 төгрөг. Мөн бэлнээр 2496 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна. Хас банкны өнөөдрийн ам.долларын ханш авах нь 2497 төгрөг зарах нь 2503- 2505 төгрөгийн хооронд байна. Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны ам.долларын ханш авах нь 2496-2497 төгрөг зарах нь 2504-2507 төгрөг байна.

Валют арилжааны Найман шарга төв дээр 10.31 минутын байдлаар ам.долларыг 2500 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна. Ченжүүд энэ ханш үдээс хойш дахин хэлбэлзэнэ гэдгийг сануулав.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг” лхагва гаригт болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу Лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

“Space X” сар руу нисэх анхны жуулчныг нэрлэв

АНУ-ын “Space X” компани сарыг тойрон аялах анхны жуулчнаа сонгожээ. Өнгөрсөн даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, сар руу аялах анхны жуулчнаар Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Юсака Маэдзава тодорсон байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, эдүгээ 42 настай Маэдзава нь хувцас захиалгын “Zozo” цахим сайтыг үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд Японы хамгийн баян хүмүүсийн нэг ажээ. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, тэрбээр гурван тэрбум орчим долларын хөрөнгөтэй юм байна.

Бизнес эрхлэгч тэрбээр ийнхүү нисэхийг үргэлж мөрөөддөг байсан аж. Маэдзава сэтгүүлчидтэй уулзахдаа “Би эцэст нь сар jуу нисэхээр сонгогдлоо” хэмээн хэлжээ. Хэвлэлийн бага хурал Калифорния муж улсад “Space X” компаний төв байранд болсон бөгөөд хэвлэлийн мэдээллээ цахим хуудастаа байршуулсан байна.

“Space X”-ийн захирал Илон Маскийн мэдээлснээр, сар руу нисэх анхны жуулчны хөлөглөх сансрын хөлөг үйлдвэрлэлийн шатандаа яваа аж. Аялал 2023 онд хийгдэх бололтой. Маск “Нислэг 4-5 хоног үргэлжлэх бөгөөд сансрын аялалд гарахын өмнө хэдэн хэдэн туршилтын нислэг үйлдэнэ” хэмээн хэлжээ.