Categories
мэдээ нийгэм

Сул орон тоог нөхнө

Өмнөговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хийлээ.

Булган сумын ЗДТГ-ын дарга, Ханбогд сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Цогтцэций сумын ЕБС-ийн захирал, Ханбогд суманд шинээр байгуулагдаж буй сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч Гуравдугаар сургуулийн захирлын орон тоонд 12 иргэн шалгалт өгснөөс хоёр иргэн тэнцэж, Ханбогд сумын ЕБСургууль, Даланзадгад сумын Гуравдугаар сургууль захиралтай боллоо.

Шалгалтандаа сайн бэлтгэж байхыг Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш эхэлнэ

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн 2018 оны есдүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас санаачилж, Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албанд чадахуйн зарчмыг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд мөрдлөг болгох, үр дүнд чиглэсэн соёл, тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэх юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, тухайн албан тушаалд зориулсан мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд шатлан дэвшихэд уг сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай 50 орчим журмыг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны төв байгууллага боловсруулж, батлан гаргахаар бэлтгэж буй.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 42 тоот тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг гэж тодорхойлсон. Энэ хүрээнд төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх, ёс зүйтэй, шудрага, ил тод төрийн албыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн бодлого, олон улсын сайн туршлагын талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдөр салбар хуралдаануудыг хийж:

• Төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд

• Монгол Улсын төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх нь (төрийн албан хаагчийн томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, ажлын үр дүнг тооцох)

• Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх бодлого

• Төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага

• Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа

• Төрийн албаны стратегийн удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх нь

• Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах нь зэрэг сэдвээр ярилцаж Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцэнэ. Хоёр дахь өдрийн төгсгөлд нэгдсэн хуралдаанаар нэгдсэн зөвлөмж гаргаж төрийн албаны удирдах ажилтнууд улс түмэндээ андгай өргөхөөр төлөвлөж байна.

Зөвлөгөөнд Монгол Улсын төр засгийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид зэрэг 800 гаруй хүн оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 25 өрх гэрээт малчин болжээ

Архангай аймагт “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” хэрэгжиж буй. Энэхүү төсөл нь хот суурин газраас хөдөө орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг цалин хөлстэй ажилд зуучилж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Тус төслийн хүрээнд Архангай аймгийн Батцэнгэл суманд 17 гэрээт малчин өрх, Эрдэнэмандал суманд хоёр гэрээт малчин өрх, Тариат суманд зургаан гэрээт малчин өрх нийт 25 өрхийг сумын 25 малчин ажил олгогчтой гэрээ байгуулан гэрээт малчнаар зуучлан ажлын байраар хангажээ.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг малжуулах арга хэмжээнд тус аймгийн Өгийнуур сумын хоёр өрх, Хашаат сумын дөрвөн өрхийг малжуулж 27,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд оролцох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn цахим хуудсаар 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагаас эхлэн хуралд оролцохыг хүссэн 200 хүнийг бүртгэнэ. БҮРТГҮҮЛЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын нейросайнсын нийгэмлэг; хамран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Миний гэр бүл- Миний аз жаргал” аян үргэлжилж байна

Ховд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Миний гэр бүл- Миний аз жаргал” аяныг энэ оны тавдугаар сарын 15-наас ирэх оны тавдугаар сарын 15-ныг хүртэл нэг жилийн хугацаанд өрнүүлж байна.

Аймгийн албан байгууллагын удирдлага бүр ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийн асуудалд анхаарч, хүүхдүүд эцэг эхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий тус аян Онцгой байдлын газарт өрнөлөө. Газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигт гарын үсэг зурав.

Ингэснээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад тавих анхаарал халамж сайжирна гэж үзэж буй. “Гэр бүлийн үнэ цэнэ-Хамтын амьдралын утга учир” сэдвээр Ховд аймгийн ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо нар “Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр Онцгой байдлын газрын ажилтнуудад мэдээлэл өгөв.

Үүний дараа аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд аян үргэлжлэв. Төвийн дарга А.Энхзаяа удирдах албан тушаал эрхэлж байгаа эмэгтэйн хувьд өрх гэрийн амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн гишүүдийн хандлага, зан үйлийг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулж буй талаар танилцуулав.

Монгол улсын нийт өрхийн тоо 860 гаруй мянгад хүрсэн ч өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоо өсч 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчин хувийг эзэлж буй аж. Тиймээс эцэг эх, хүүхэд, албан байгууллагын дун өрнүүлж байгаа тус аян орон нутагт гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг өөрчлөлт авчирна хэмээн албаныхан үзэж буй.

Categories
мэдээ нийгэм

Өмчлөлийн газрын нөөц тогтооно

2012 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 2018 онд багтааж бүрэн шийдвэрлэж дуусгана.

2013-2018 онд Даланзадгад суманд газар өмчилж авахыг хүссэн 6000 гаруй иргэний өргөдөл байгаа бөгөөд тус иргэдийн өргөдлийг шийдвэрлэхээр “Өмчлөлийн газрын нөөц тогтоож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх”-ээр газар дээр нь хээрийн судалгаа хийлээ.

Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэх боломжтой газраар төлөвлөгдсөн газарт шинээр иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт байрлалттай байна.

Учир нь аймгийн төвөөс баруун болон баруун хойд зүгт газар доор цэвэр усны нөөцтэй, урд зүгт газар хөдөлөлийн өндөр баллтай, зүүн тийшээ улсын тусгай хэрэгцээний газар байдаг тул иргэнд өмчлүүлэх тохиромжтой газарт “Газар өмчлөл”-ийн асуудлыг шийдвэрлэхээр үе шаттайгаар ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Тамирчиддаа амжилт хүсье

Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.

Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.Ayurbileg Davaadorj-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 09-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны Зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж нар оролцсон. Хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх асуудлаар салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хөндөж байгаа юм. Хэлэлцүүлгээр дэлхий дахин, бүс нутаг, улс орны түвшинд хүүхдийг цахим орчинд хамгаалах асуудлаар мэдээлэл, харилцаа, технологийн салбарын холбогдох хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, интернетийн салбарын техник, технологийн асуудлууд, санал, гомдлыг шийдвэрлэх байдал зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, салбарын хүмүүс өөрсдийн байр суурь санаа бодлыг илэрхийлсэн юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэлэхдээ “Хүүхдийн тусламжийн утас 108 төвд ирсэн дуудлаганаас үзэхэд цахим орчинд хүүхдийн эрх 5 төрөлд зөрчигдөж байна.2017 онд цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа талаар 237 дуудлага ирсэн.Садар самуун бичлэг шууд хүүхдэд хүрдэг, хувийн чат болон бусад хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах зэргээр цахим орчинд хүүхдийн эрх их зөрчигдөж байна. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн техник технологитой хөл нийлүүлэн алхах нь чухал. Шүүлтүүрийн программыг үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх тал дээр судалгаа хийгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх дугуй ширээний уулзалт болов

“Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2018 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд тус улсын Монтро хотноо зохион байгуулсан Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх дугуй ширээний долоо дахь удаагийн уулзалт (Zermatt Roundtable)-д оролцож үг хэлэв.

Дугуй ширээний уулзалтад Зүүн Хойд Азийн БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг улсаас гадна АНУ, Швейцар Улс, Европын Холбоо-ны нийт 38 төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо. Тэд:

1) Зүүн Хойд Ази дахь стратегийн чиг хандлага, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс,

2) итгэлцлийг бэхжүүлэх цэрэг, улс төрийн арга хэмжээ,

3) Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид болох үйл явцын цаашдын дүр зураг,

4) Солонгосын хойгт улс орнуудын харилцааг хэвийн болгох гарц шийдэл,

5) Зүүн Хойд Азид бат бэх, тогтвортой энх тайвныг тогтоох арга зам зэрэг багц таван асуудлаар үзэл бодлоо солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ дэлхий нийтийн аюулгүй байдлын яриа хэлэлцээнд эргэлт хийсэн хоёр Солонгос, мөн АНУ, БНАСАУ-ын дээд түвшний түүхэн уулзалтуудын дүнд бий болсон эерэг чиг хандлагыг бэхжүүлэх, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр болсон АНУ, БНАСАУ-ын анхны дээд түвшний уулзалтын дараахан Монгол Улс Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан тухай тэрээр дурдаж, холбогдох талууд яриа хэлэлцээ хийхэд манай тал цаашид ч дэмжиж ажиллахыг мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхоноос допинг илэрсэнтэй холбогдуулан Азийн олимпийн зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдлийг дэлгэж байна

“Жакарта 2018” Азийн спортын XVIII их наадам өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 2-ны хооронд болж өнгөрсөн. Энэ наадамд 45 орны 11 мянган тамирчин өрсөлдсөн юм. Харин манай улсын хувьд 2014 оны амжилтаа ахиулж таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн. Учир нь спортын 30 төрөлд амжилттай оролцож 25 медальтай ирнэ гэдэг хүн амынхаа тоонд шилжүүлбэл дээгүүр байхаас өөр аргагүй амжилт. Энэ удаагийн Азийн спортын их наадамд Монголын баг тамирчдыг Монголын Үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш нар ахалж ажиллахаар болж Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр “Жакарта 2018”-д оролцох тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон шударга өрсөлдөхөө илэрхийлж тангараг өргөж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Гэвч манайх түүхэн дээд амжилт гаргасан боловч чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн гавьяат тамирчин П.Орхон тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээнд бүдэрч алтан медалиа хураалгаад зогсохгүй барилдах эрхээ тодорхой хугацаагаар эсвэл насан туршдаа хасуулах харамсалтай байдалд орсон билээ. Энэ талаарх мэдээлэл гадны хэвлэл мэдээлэл болоод Азийн наадмын албаны хуудсанд мэдээлэгдээд байхад Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв одоо болтол ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, өгөхөөс татгалзсаар байгаа нь хэн бүхний анхаарлыг татаад байгаа юм.

Өмнө нь гадаадад болсон тэмцээнд Монголын бөхчүүдээс допинг илэрсэн байхад мөн л энэ удаагийнх шиг нуун дарагдуулаад өнгөрсөн байдаг. Хэдийгээр ингэж нуун дарагдуулаад өнгөрч болох ч олон улсын тавцанд Монголын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа тамирчдаас энэ мэтээр допинг илрээд байвал улсын нэр хүнд газарт унасаар байх болно. Допинг хэрэглэсэн гэх тамирчин руу хамаг бурууг чихээд албаны хүмүүс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс албан ёсны мэдээллийг нуух нь ёс зүйгүй үйлдэл. Нэгэнт допинг илэрсэн нь анхны болоод давтан шинжилгээгээр нотлогдоод Азийн олимпийн зөвлөлөөс Монголын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлчихээд байхад одоо хүртэл ямар нэгэн мэдээллийг дээрх байгууллагууд өгөөгүй байна. Эх орных нь нэр хүндтэй холбоотой асуудал олон улсад яригдаж, ирэх олимпоос медаль хүртэх хамгийн өндөр магадлал гэгдэж буй тамирчных нь цаашид барилдах эсэх нь тодорхойгүй байхад Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс Азийн XVIII наадамд оролцсон баг, албаны хүмүүсийг хүлээн авч баярын ширээ засч, хүлээн авалт зохион байгуулав. Энэ сарын 18-нд болсон уг хүлээн авалтыг МҮОХ-ны удирдлагууд зохион байгуулж, тайзан дээр гарч үг хэлж, найрын ширээний ард заларсан фото зургууд сошиалаар дүүрэн байна. Азийн наадамд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулсан нь мэдээж сайн хэрэг. Магтах хэрэгтэй. Тэмдэглэхээс аргагүй үйл явдал. Гэхдээ П.Орхоноос илэрсэн допингийн асуудлыг олон нийтийн хараанаас холдуулж, мартагнуулахыг зорьж, эсвэл зүгээр л нэг байдаг үйл явдал боллоо гэх маягаар хандаж яавч болохгүй. Зүй нь бол П.Орхоны допингийн асуудлыг нэг тийш нь гаргачихаад ард нь энэ баяр ёслолоо тэмдэглэсэн бол арай л хударгатай байх байлаа.

Азийн олимпийн зөвлөлөөс манай талд өнгөрсөн сарын 31-ний өдр мэдэгдэл ирүүлсэн юм байна. Гэтэл тэр үеэр Чөлөөт бөхийн холбооныхон “Одоогоор ямар нэгэн юм хэлэх боломжгүй. Эцсийн хариу ирээгүй” гэх маягаар няцаалт өгч байсан. Тэгтэл аль хэдийнэ мэдэгдэл нь ирээд допингийн энэ асуудал Олон улсын олимпийн хорооны анхааралд өртсөн тухай сануулсан байжээ. Уг мэдэгдэлд дараахь зүйлсийг онцолсон байна. “Тамирчин П.Орхон Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчжээ. Тэрээр Азийн олимпийн зөвлөлийн Сэргээшийн эсрэг дүрмийн дагуу хийгдсэн тэмцээний үеэрх шинжилгээгээр тус дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо албан ёсоор тогтоосныг мэдэгдэж байгаадаа гүнээ харамсч байна. Зөрчлийн талаарх мэдээллийг дор дэлгэрэнгүй дурдав:

Уг мэдэгдэлд үргэлжлүүлэн “Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хорооны мэдээлснээр WADA-гийн Катар дахь итгэмжлэгдсэн лабораторид сорьцыг шинжилжээ. Шинжилгээгээр тамирчнаас авсан шээсний сорьцонд WADA-гаас 2018 онд гаргасан хориотой эмийн төрөлд багтсан станзолол бодис буйг илрүүлсэн. Ингээд уг шинжилгээний хариуг үндэслээд дараахь зүйлсийг Монголын талд сануулж байна” гэжээ. Үүнд,

-Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хорооны шинжилгээгээр сэргээшийн эсрэг дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоов.

-Тамирчин В сорьцыг шинжлүүлэхийг зөвшөөрсөн. Шинжилгээний дүнгээр А, В хоёр сорьцонд хоёуланд нь допинг илэрсэн.

-Тамирчин шударга шүүлгэх эрхтэй.

-Тамирчны “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд оролцсон эрхийг хасч, гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцож цуцлав.

-Алтан медалийг хураан авч медаль олгосон дарааллын дагуу шилжүүлэхээр болов.

-Азийн наадмын Зохион байгуулах хороо уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч медаль шилжүүлэх ажиллагаа хийхээр болсон.

-Шинжилгээний дүнг албан ёсны хэмээн үзсэн тохиолдолд олон нийтэд энэ тухай тодруулга хийх ёстой.

-Сэргээш илэрсэн баримтын хуулбарыг Олон улсын олимпийн хороо руу илгээж, холбогдох хоригийн дагуу цаашдын арга хэмжээг авна.

-Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо тухайн тамирчныг Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн талаар Олон улсын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид тайлагнана.

-Энэхүү тайланг Сахилгын хорооны гишүүдийн дунд тарааж танилцуулсан бөгөөд тэд доторх агуулгыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн болно.

-Тамирчин энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал Спортын арбитрийн шүүхэд 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэсэн шаардлагуудыг тавьсан байна.

Сэргээшийн эсрэг дүрмийн дүрмийн 2.1-д “Тамирчны дээжнээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсэн” гэж заасан байдаг юм байна. 2.1.1-д “Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний дээжээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсний хариуцлагыг тамирчин өөрөө хүлээнэ. 2.1-д заасны дагуу Допингийн эсрэг журам зөрчигдсөн эсэхийг тогтооход тамирчин тэдгээрийг хэрэглэх болсон санаа, гэм буруу, хайхрамжгүй, эсхүл зориудаар хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй” гэж тодорхой заасан байдаг юм байна.