Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Та сүүгээ уусан уу?”

“Мишээл ЭКСПО” төвд нээсэн “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн-худалдаа өнөөдөр тав дахь өдрөө “Мах, сүүний анхдугаар аян” болон “Хүүхдэд зориулсан худалдаа”-гаар үргэлжилж байна. Өдөрлөгөөр мах, сүүний шинэ бүтээгдэхүүний танилцуулга, амталгаат худалдаанаас гадна “Та сүүгээ уусан уу?” үйл ажиллагаа болж байна. Энэ салбарын бизнес эрхлэгчид эрхзүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж. Маргааш ням гаригт болох “Хүүхдэд зориулав” өдөрлөгөөр төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, мөн амталгаат худалдаа, үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхдүүдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохиогдож хүнсний үйлдвэрүүдтэй танилцах аялал болно. “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн-худалдаа ирэх даваа гаригт өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалтад орох газрууд

Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 22-ны Бямба гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ

09:30-18:00 цагт: 6-р хороо Тэрэлж, Минжин, Жавхлант, хүүхдийн зуслан, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн камп, Ламиран дацан, Баяка трейд, Линдингхана, Стройка, Их биндэр хайрхан, Юнител, Ном, Өндөр улаан, Немо смар, Болор, Баяр импекс, Полигон, Минжин хүүхдийн зуслан, Алтай трэвл, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн элч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, УБ-2, Гачуурт, Талын сондор, Жигмэдсанжаа, Иргэн Цэрэндорж, Оюунсүрэн, Отгонбаяр, Лхагвасүрэн, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ болон эдгээрийн ойр орчмоор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы өмнөх аюулгүй байдлыг чангатгав

Нью-Йорк хотын цагдаагийн газар ирэх долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы өмнө аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, хорт бодис ашиглан халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх сургуулилт хийсэн тухай телевизийн “Эн-Би-Си Нью-Йорк” суваг мэдээллээ.

Тус хотын Цагдаагийн газрын даргын терроризм, тагнуулын үйл ажиллагаатай тэмцэх асуудал эрхэлсэн орлогч Жон Миллерын хэлснээр, Нью-Йорк хотын цагдаагийн газар болон Холбооны мөрдөх товчоо хамтран хүмүүсийг халдлагаас хамгаалах, халдагчдын санааг урьдаас тогтоох тал дээр хүч тавин ажиллаж байгаа аж. Цагдаагийнхан энэ тал дээр Их Британийн эрх баригчидтай зөвлөлдсөн бөгөөд одоогоор ийм халдлага болно гэх ямар ч аюул занал байхгүй байгаа гэнэ.

Тодруулбал, энэ нь Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг охинтой нь хамт хордуулсан асуудалтай холбоотой аж. Өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн Солсбери хотод улс орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тагнуулын ажилтан асан Скрипалийг охины хамт хордуулсан хэрэг явдал гарч, олон улсын шуугиан дэгдээсэн.

Лондон энэ хэрэгт Москваг буруутгадаг ч оросын тал үүнийг эрс няцаадаг. ОХУ-ын гадаад яам оросуудыг мөрдөн байцаалтад оролцуулах талаар Их Британийн холбогдох байгууллагад 60-аад нот бичиг илгээсэн ч Их Британийн эрх баригчид ямар ч хариу өгөөгүй юм. Мөн энэ сарын 5-ны өдөр Их Британийн прокурорын газар ОХУ-ын иргэн Петров, Боширов нарт 4 зүйл ангиар, тодруулбал Скрипалийн гэр бүл болон Их Британийн цагдаа Ник Бейлийн амь насанд халдахыг завдсан гэх хэргээр ял тулгаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Авлигатай тэмцэх гарын авлага” хэвлэгдэн гарлаа

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нэгтгэн боловсруулсан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг Авлигатай тэмцэх газраас монгол хэлнээ орчуулан хэвлүүллээ.

Авлигатай тэмцэх чиглэлээр асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын улсуудын Авлигын эсрэг бүлэг, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын авлигын эсрэг академи, Базелийн засаглалын институт, Хулгайлагдсан хөрөнгө буцаан олгох санаачилга (СтАР) зэрэг байгууллагын мэргэжилтнүүд уг гарын авлагыг бэлтгэжээ.

Гарын авлагад авлигын холбогдолтой олон улсын стандартыг нэгтгэн харьцуулж, эрх зүйн голлох баримт бичгийг тусган, бүс нутгуудад хэрэгжсэн санаачилгыг тоймлон үзүүлэхийн зэрэгцээ улс орны туршлагын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүнчлэн авлигын эсрэг стратеги, улс төрийн санхүүжилт, лоббийн зохицуулалт, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явц дахь хүний эрхийг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлын талаарх зөвлөмж гарын авлагад тусгагдсан аж.

Номын өмнөх үг болгож Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер “…авлигаас урьдчилан сэргийлэх, авлигач албан тушаалтнуудын үнэн дүр төрхийг илчлэх, нийгмийн гамшигт үзэгдлийг ул мөргүй устгахаар чармайж байгаа улс орнуудын бодлого боловсруулагчид, практик үйл ажиллагаанд оролцогчдод энэхүү гарын авлага нь мэдээлэл, зөвлөмжийн үнэ цэнэтэй эх сурвалж болж чадна гэж би найдаж байна. Үндэсний хэмжээнд холбогдох талууд хамтын хүчин чармайлт гаргаж, олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр улс орнууд өөр хоорондоо нягт хамтран ажиллаж чадсан цагт л авлигатай тэмцэх үйл ажиллагааны эцсийн зорилгод хүрч чадах болно” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа – Элэг бүтэн амьдрал

Categories
мэдээ нийгэм

Мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүсэл, шинжилгээний бичгийг нь шалгаарай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болсон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүлжээ.

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний оролцогч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын суурин төлөөлөгч, хамтран ажилласан төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.

Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, Засгийн газар болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны шинэ хуулийг чанд мөрдлөг болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Энэ бол боломжгүй эсвэл бололцооноос давсан зүйл биш. Харин ч эрүүл, зүй ёсны шаардлага мөн.

Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Эерэг талаас нь харвал, энэ нь нийгэм эрүүлжиж, төр цэвэршихийн дохио.

Тиймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Удаан жил ужгирсан, бугшсан энэ байдлыг сөрөн зогсоход багагүй бэрхшээл саад учирч байгаа ч байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно.

Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах албан тушаалтан Та бүхэн хүчээ нэгтгэн, хүсэл зорилгоо дайчлан ажиллах учиртай. Үүний тулд:

· Төрийн байгууллага, нутаг дэвсгэртээ нэн тэргүүнд хууль, журам хэрэгждэг байх дэг ёс, соёлыг тогтоо. Үүнийг өөрсдөөсөө эхэл, иргэдэд үлгэрлэ.

· Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсож мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав.

· Асуудлаа шийд гэхээр агентлаг байгуулъя, орон тоо нэмье, мөнгө байхгүй гэх хэвшмэл сэтгэлгээнээсээ сал, орон нутаг, салбартаа байгаа нөөцөө бүрэн ашигла, бүтээлч сэтгэлгээ, бизнес овсгоогоор ханд, гэхдээ хууль зөрчиж болохгүй. боломж заавал олдоно.

· Бүх шатны төсвийн тэвчиж болох бүх зардлыг тана, төсвийг гол зорилтдоо үр ашигтай хуваарил, төсвийн сахилгыг чанд баримтал.

· Эрх мэдэл, албан тушаалаа бүү худалд, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид бай. Зохисгүй зүйлд нэр холбогдсон хэн ч бай албан тушаалаа өгөхөд бэлэн бай, албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй.

· Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах сэтгэлзүйн, зохион байгуулалтын бэлтгэл нөхцөлийг бүрдүүл, өөрийн байгууллагадаа буй хууль бус томилгоог бүрэн зогсоо, зөрчлийг энэ онд бүрэн арилга.

· Байгууллагын хүний нөөцөө чадавхжуул, ажил хийх чадвартай, төрд сэтгэлтэй ажилтнаа дэмжиж урамшуул. Хариуцлагагүй, сэтгэлгүй нэгнээс төрийн албыг цэвэршүүл.

Төсөв хөрөнгө шаардахгүй энэ хэдэн алхмыг ажил хэрэг болгоход л улс оронд хариуцлага сахилга сайжирч, бодит үр дүн нь Засгийн газрын эдийн засаг, нийгэм соёлын зорилтууд биеллээ олсон, тэр нь иргэдэд мэдрэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Хамгийн товчоор хэлэхэд, гүйцэтгэлийн үр дүнгээр хариуцлага дүгнэгдэнэ.

Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс илт сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна. Харин Та бүхэн хууль ёсоо дээдэлж, сум орон, байгууллага салбар бүртээ сахилга хариуцлагыг тогтоож, ажлын бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэлийг олж ажиллахаа амла.

Бидэнд хийж гүйцэтгэснээс их хийх ажил, бас шийдвэрлэх олон асуудал байна. Алгуурлах цаг хугацаа алга. Ард түмэндээ амласан амлалтаас хойш суух эрх байхгүй.

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан Та бүхэн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргаа санаж, улс түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэгт би итгэл төгс байна.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаагдана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулж байна.

“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъянжүгийн гудамжаар үйлчилнэ.

“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна. Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолуудаар тус тус үйлчлүүлэх боломжтой юм.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, “Т:5”, “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдсон байна

Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж удирдлагаа сонгосон байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын нэр дэвшигдсэн аж.

Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 Д.Сумъяабазар 167 санал авсан байна. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болжээ. Харин Нийслэлийг засаг дарга С.Батболдын дотоод сонгуулийн ялагдлыг “28 жилийн турш Нийслэлд хүчтэй оршсоор ирсэн МАН-ын хотын фракци анх удаа ялагдал хүлээлээ” гэж дүгнэх хурлын төлөөлөгчид байгаа ажээ.

Саналын хуудсыг автомат машинаар тоолж, гар аргаар дахин дүнг нэгтгэсэн аж. Тооллогын комисст ажилласан эх сурвалжийн мэдээлж буйгаар 18 санал хүчингүй болсон бөгөөд үүнээс Д.Сумъяабазар 11, С.Батболд 7 санал авсан байсан аж. Гэвч уг саналын хуудсууд автомот тооллогын техникийн шаардлага хангаагүй байсан тул хасагджээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал үргэлжилж байна

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр өглөө эхэлсэн билээ. Хурлаар Мандатын комиссын илтгэл, Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын үндсэн илтгэл, Хяналтын хорооны тайлан зэргийг сонсож, бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Өглөө ширүүхэн уур амьсгал дунд хуралдаанаа эхэлсэн Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын төлөөлөгчид эв зүйгээ олж, хурал хэвийн горимоор үргэлжилсэн. МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ үүгээр дахин харууллаа.

Бага хурал оройн 19:00 цагийн байдлаар нээлттэй, ардчилсан зарчмаар үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН БАГА ХУРЛЫН ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

Нийслэлийн МАН-ын хороог байгуулж, гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаас хойш нийслэлийн МАН-ын хороо нь нийт 189 гишүүнтэй, 13 тэргүүлэгч бүхий бүтэц зохион байгуулалттай ажилласан. Харин 2016 оноос 17 тэргүүлэгчтэй болсон юм. Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн бүтцээр нэг дарга, таван дэд даргатай, дэргэдээ дөрвөн төрийн бус байгууллага, Хэрэг эрхлэх газар, есөн дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, дүүргийн МАН-ын хорооны гишүүд, төрийн бус байгууллагын сонгуультнууд, 152 үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгчид, төрийн бус байгууллагын салбар зөвлөлд нийт 1500 орчим идэвхтэн сонгуультантай, 34896 мянган гишүүнтэйгээр ажиллаж байна.

Өнөөдөр болж буй Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хороог 369 гишүүнтэй болгон өргөтгөлөө. Бага хурлын явцад төлөөлөгчид танхимаас Нийслэлийн МАН-ын хороог хуучнаараа 189 гишүүнтэй, эсвэл 211 гишүүнтэй байх тухай саналыг дэвшүүллээ. Гэвч Нийслэлийн МАН-ын анхан шатны бүх байгууллагыг төлөөлөн Бага хуралд сонгогдсон 369 төлөөлөгчийг бүгдийг нь Нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээр сонгон МАН-ын хороог байгуулах тухай Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын гаргасан санал олонхийн саналаар дэмжигдэж батлагдав. Тэдний дотор Нийслэлийн МАН-ын анхан шатны 152 үүрийн төлөөлөл, УИХ-ын 28 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, есөн дүүргийн намын хороодын удирдлага багтаж, өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Үүгээр Нийслэлийн МАН-ын удирдлага Бага хурлын нийт гишүүдийн саналаар сонгогдохоор болж байгаа юм.

Одоо Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлаас байгуулсан Нийслэлийн МАН-ын хорооны анхдугаар хуралдаан эхэлж байна. Түүгээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга, гурван дэд даргыг нууц санал хураалтаар сонгоно.