Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч эхний ялалтаа авлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаанууд болох юм. Манай улаас эрэгтэйчүүдийн 81 кг-д олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдаж байгаа юм. Одоогийн байдлаар Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар эхний барилдаанаа хийж ялалт байгуулаад байна. Удахгүй О.Ууганбаатар эхний барилдаанаа хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийвдэр гаргажээ

ТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрөгч сард гарсан. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан юм. Хэрэг гарсны маргааш нь сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй МУХБ, МУГТ Д.Сумьяа хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү Азийн наадмын хошой хүрэл медальтан болж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа эхний даваанд Вьетнамын Ти Бич Нгок Нгенийг цэвэр ялаад шөвгийн наймд Хойд Солонгосын 22 настай жүдоч Ким Жин Атай 12 минутын турш барилдсан боловч нэмэлт цагт иппоноор ялагдсан юм. Улмаар дагах барилдаан хийж, торгуулийн тойрогт Хонконгийн По Сүм Леүнийг цэвэр ялаад, БНХАУ-ын Люү Тон Жуаныг цэвэр ялж хүрэл медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар Хамтарсан мэдэгдлийг гаргав. Монгол Улс, АНУ хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав. Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов. АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

Categories
гадаад мэдээ

Үйлчилгээний албанд робот ашиглаж байна

Гадаад төрх нь яг л бодит хүн шиг робот хатагтай Вэйг Аньхуй мужийн Хэфэй хотын оршин суугчидтай танилцуулсан талаар CCTV мэдээлжээ. Ухаалаг, үзэсгэлэнтэй, ярьдаг роботыг маш олон хүн сонирхон түүнд хүрч үзэж байжээ. Вэй робот нь хүмүүстэй мэндчилэх, замын чиглэл зааж өгөх зэрэг үйлдэл үзүүлэх чадвартай аж.

Хатагтай Вэй роботыг “Ке Да Гуо Чуанг” технологийн компани бүтээжээ. Энэхүү роботыг угтах үйлчилгээний албанд ашиглах боломжтой бөгөөд зарим роботуудыг ажил хийлгэхээр хэдийнэ худалдах гэрээ байгуулаад эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ашигт малтмал газрын тосны газар зоргоороо тусгай зөвшөөрөл олгож байгаа нь байгальд сөрөг үр дагавартай гэв

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны Аудитын ажлын төлөвлөгөө, сэдэв батлах тухай тушаалын дагуу алт олборлох салбарын өнөөгийн байдал, алтны нөөцийн бүрдүүлэлтэд хийж буй аудитыг орон нутаг дахь төрийн аудитын газрууд хамтран гүйцэтгэж байна. Үүний дагуу Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын ахлах аудитор Б.Болормаа, аудитор Д.Даваа-Эрдэнэ нар Хэнтий аймагт ажиллажээ. Тэд Хэнтий аймгийн ИТХ-ын даргатай уулзаж тус аймагт алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд, нөхөрлөлийн өнөөгийн нөхцөл байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт, хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэх, одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийг амьдралд нийцэж байгаа эсэх саналыг нь сонсчээ.

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга “Аймаг, сумын ИТХ-аас тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргадаг ч Ашигт малтмал, газрын тосны газраас хуульд нийцээгүй үндэслэлээр татгалзсан гэж үзээд тусгай зөвшөөрлийг олгодог зөрчил дутагдал байна. Түүнчлэн дээд шатны хурлын байгууллага нь доод шатныхаа хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрхзүйн үндэслэлгүйгээс зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгжүүд багийн ИНХ-д оролцож, тухайн иргэдийг янз бүрийн аргаар ухуулж, өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргуулснаас байгаль орчинд нөлөөлөх олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Тиймээс хуульд эдгээр асуудлуудыг тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй 147 хүүхэд эрүүлжүүлэгджээ

Энэ оны эхний есөн сарын байдлаар 134 оюутан эрүүлжүүлэгдэж, зөрчил гаргасан байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн тоон үзүүлэлт юм. Өнгөрсөн жил 61 оюутан эрүүлжүүлэгдэж байсан бол өнөө жил тоо нь өсчээ. Харин насанд хүрээгүй 174 хүүхэд энэ он гарснаас хойш эрүүлжүүлэхэд оржээ. Оюутнуудаас 40-өөр илүү тоо юм. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд архидалт их болсныг харуулж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруул. Мөн хаана хэнтэй найзлаж нөхөрлөж байгаад нь байнга анхаарал тавьж байхыг холбогдох газруудаас анхааруулж байна. Мөн эрүүлжүүлэгдсэн оюутан, сурагчдын талаарх мэдээллийг сурдаг сургуульд нь албан тоотоор хүргүүлж эхэлсэн талаар НЦГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно

2018-2019 оны намрын улирлын нээлтийн барилдааны тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-нд буюу ирэх бямба гарагт 14.00 цагаас улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох аж. Мөн маргааш нь буюу 9-р сарын 30-ний 14.00 цагаас аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан тус тус болох ажээ.
Ийнхүү олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд энэ намрын заалны барилдаанууд эхлэх нь тодорхой болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгосчууд Монголын сэтгүүлчдийг Засгийн газраас нь илүү өргөмжиллөө

БНСУ-ын олон удаагийн визний шинэчлэгдсэн журам ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ ан-гиллын визийг хэд хэдэн мэргэжилд олгоно гэж шинэ журамдаа тусгажээ. Тэр дунд Монголын сэтгүүлчид гэж цохож оруулсан байгаа. Ингэснээр манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан БНСУ-д 3-5 жилийн хугацаатай олон удаагийн визээр чөлөөтэй зорчдог болох юм.

Сэтгүүлчид нийгэмд нэр хүндгүй, хамгийн муу дүр болж харагддаг байлаа. “Хэн нэгнийг шүүмжлэгч, бусдын улыг шагайгч, худалдагдсан, хаалтын гэрээ хийдэг, тэнэг, мулгуу” гээд л биднийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлох нь энүүхэнд. Учир нь сэтгүүлчдийн нэр хүндийг унагасан үг яриа дандаа сайд, дарга нар, УИХ-ын гишүүдийн амнаас л гардаг. Ийм болохоор ард түмэн Монголын сэтгүүлчдийг “нохой шиг” үздэг болсон.

Үнэн хэрэгтээ Монгол Улсын Засгийн газар сэтгүүлчдийг дэмждэггүй. Төрөөс таван цаасны татаас авдаггүй, бор зүрхээрээ амьдарч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг реклам хийлээ гэж хориглоно. Төрийн үйл ажиллагааг төлбөр мөнгөгүй сурталчилах ёстой гэж албадна. Албан тушаал, эрх мэдлээрээ далайлгаж, шүүх рүү байн байн гүйлгэнэ. Эцэст нь нийгэмд хамгийн нэр хүндгүй мэргэжлийг сэтгүүлч болгож хувиргах ажлыг тэд хийсээр ирсэн. Тэгвэл саяхан БНСУ манай сэтгүүлчдэд олон удаагийн визээ олгоно гэж мэдэгдлээ. Энэ бол солонгосчууд Монголын сэтгүүлчдийг Засгийн газраас нь илүү өргөмжилж байна гэсэн үг. Тэд бидэнд итгэж, үүдээ нээж байна. Манай сэтгүүлчид энэ итгэлийг нь даах хэрэгтэй. Визний шинэ журам хэрэгжиж эхлэнгүүт бид хүссэн үедээ Солонгос орныг зорих боломжтой. Тус улсыг сурталчилж, тэнд байгаа монголчуудынхаа аж амьдралыг сурвалжлан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх нь нээлттэй болж байна. Ямартаа ч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад БНСУ руу чөлөөтэй ирж, очих бүх боломж нь хоёр улсын дипломат харилцааны хүрээнд хангагдлаа. Тэгэхээр одоо редакциуд энэ итгэлийг алдахгүйн тулд анхааралтай, хариуцлагатай байх ёстой. Солонгос явах хүсэлтэй хүн болгон сэтгүүлч болно гээд редакци руу шавах вий. Хэрэв Монголын хүн амын тал нь сэтгүүлч болчихвол хэтэрсэн асуудал болно. Солонгосчууд ч олон удаагийн визээ бидэнд олгохоо болино шүү дээ. “Танайх дэндүү олон сэтгүүлчтэй юм байна. Бид ингэж тооцоолсонгүй. Энэ журмаа та бүхэнд өгөхөөс татгалзаж байна” гэвэл яах вэ.

Гол нь хэвлэл мэдээллийн салбарынхан олон удаагийн виз мэдүүлэхдээ журамд заасан шалгуурыг хангаж байх ёстой. Шинэ журамд тухайн байгууллагадаа сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр нэг жилээс дээш хугацаагаар ажилласан хүн энэ визэнд хамрагдах боломжтой гэж заасан байна лээ. Олон удаагийн визээр зорчих эрхтэй хүн Солонгост очоод “харлах” шаардлага байхгүй. Сэтгүүл зүйн салбартаа ажиллаж л байвал тус улс руу нисээд байх бүрэн боломжтой юм шүү.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга нохой шалгаруулах тэмцээн үргэжилж байна

Монголын нохой судлалын холбооноос зохион байгуулж буй Монгол Улсын 2018 оны аварга нохой шалгаруулах тэмцээн Био комбинат дахь “Эко” спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд 30 орчим үүлдрийн 403 нохой оролцож байгаа бөгөөд ОХУ-аас ирсэн олон улсын шүүгч шүүж байгаа юм. Нохой үржүүлгийн газрууд энэхүү тэмцээнд жил бүр идэвхтэй оролцдог ажээ.