Categories
мэдээ нийгэм

Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг урьж байна

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” нь нийт есөн жилийн хугацаатай хэрэгжинэ. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах зорилготой. Төслийн хүрээнд гэр хорооллын бүсэд Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах ба энэ ажлын хүрээнд барих барилга байгууламж, зам, инженерийн дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн айл өрхүүдийн кадастрын зураг болон газар чөлөөлөх хязгаарыг газар дээр тэмдэглэх зэрэг ажил гүйцэтгүүлэх шаардлага үүсээд байна.

Доор дурдсан ажлуудыг гүйцэтгэх Барилга Хот Байгуулалтын Яамны ‘Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хураангуй жагсаалтад орох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

1.Кадастрын зураг болон зургийн өөрчлөлт хийх, эргэлтийн цэг газарт тэмдэглэх

2.Хяналтын хэмжилт хийх

3.Газар чөлөөлөх хязгаарыг газар дээр тэмдэглэх зэрэг.

Гүйцэтгэх хугацаа: 12 сар

Тавигдах шаардлага: Тус ажлуудыг гүйцэтгэх ААН нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

-БХБЯ-ны ‘Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх’ тусгай зөвшөөрөлтэй;

-Геодези, байр зүйн зураглал, кадастрын зураглал үйлдэх зэрэг мэргэжлийн чиглэлээр хамгийн багадаа 5 жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх;

-Мэргэжлийн боловсон хүчинтэй буюу үндсэн геодезийн инженер (багадаа 3), техникчидтэй (багадаа 3) байх;

-Үндсэн тоног төхөөрөмжтэй байх ба тавигдах хамгийн бага шаардлага: GPS (2 долгионы, 2ш, электрон тахеометр (total station)-1 иж бүрдэл, боловсруулалтын програм хангамжууд.

Мэдүүлэг ирүүлэх/бүрдүүлэх материал: Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь дээр дурдсан ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох бичиг баримтаа ирүүлэх ба үүнд:

-‘Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл’-ийн хуулбар

-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Мэдүүлэг ирүүлэх хугацаа: Доорх хаягаар 2018 оны 9-р сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ.

Хаяг: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, наймдугаар хороо, Бага тойруу 1, Амарын гудамж-2, Соёлын төв өргөө, Г-корпус, 4 давхар.

И-мэйл хаяг: info@ub-subcenter.mn

Утас: 976-70003099, Факс:976-70003098

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хийгдэх цахилгааны засварын хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 24-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, Батрэрэйд, Элэг, Нотра Дом, МЦ ХХК-ууд, Хасбанк, Яаралтай тусламж, Палентологийн төв, Санар брокерын пүүс, Иргэн Долгорсүрэн, Цэвэлмаа, Мөнхбат, Болор, Ч.Түмэнбаяр, С.Алтанхуяг, Мөнхболд, Ганболд, Самбуудорж, Магнайбаяр, Цэрэнням, Анхтүвшин, Ганбаатар, Адуучин, Батмөнх /үйлчилгээний цэг, дэд станц/,

⚡️СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр,

⚡️ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11.00-18.00 цагт: 19-р хороо Тахилтын 1, 2, Тахилтын зээлийн 2, Дамбадаржаагийн тойргийн гудамж, Иргэн Энхбат /мужаан/ болон эдгээрийн ойр орчмоор,

11.00-20.00 цагт: 1-р хороо 30/1-р байр, МЦХ, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, Ар үр алтай, Монгол бэлэг, Хүүгийн газар, Хүч сервис, Эх газар ХХК-ууд, Цоодолмаа, Соёолж болон эдгээрийн ойр орчмоор,

⚡️ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 11-р хороо Оргилын 1, 2, 5, 8, 36-р байр, Андууд, Ордон СӨХ-үүд, Цэцэг нуур ХЭАА, Баярс констракшн, Морьттүнгэ, Номадс Фүүд Бевережис, Герман стандарт ХХК-ууд, Оргил цэцэрлэг, Дагиймаа /барилга-4/, Костко интернэшнл, Монголын менежментийн холбоо, Туул хотхон, Удирдлагын академи, Нийслэлийн үйлчилгээний төв болон эдгээрийн ойр орчмоор, 11-р хороо Соёмбот гэр хороолол, Өрхийн эмнэлэг, Тайм констракшн, Иргэн Ганхуяг, Зэнээмэдэр, Нямболд, Андрей, Ганзориг, Сэрээтэр, Лхамаа, Отгон, Болд, Дуламсүрэн, Зайсан-Энх /Амгалан өрх/, Эфэс констракшн, Хайспийд, Эвсэг 60 СӨХ-үүд, Шинэ эхлэл түм, Шинэ бат, Анхны анжис, Цаст констракшн, Ган, Модун, Чингэс эко тур, Химон констракшн /Легато/ ХХК-ууд, Хорооны байр, Цагдаа, Эмнэлэг, ХААИС оюутны 3, 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ

09:30-18:00 цагт: 6-р хороо Тэрэлж, Минжин, Жавхлант, хүүхдийн зуслан, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн камп, Ламиран дацан, Баяка трейд, Линдингхана, Стройка, Их биндэр хайрхан, Юнител, Ном, Өндөр улаан, Немо смар, Болор, Баяр импекс, Полигон, Минжин хүүхдийн зуслан, Алтай трэвл, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн элч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, УБ-2, Гачуурт, Талын сондор, Жигмэдсанжаа, Иргэн Цэрэндорж, Оюунсүрэн, Отгонбаяр, Лхагвасүрэн, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ болон эдгээрийн ойр орчмоор,

10.00-18.00 цагт: 3-р хороо Дэнжийн 1-12, 19-р гудамж, Разно импекс, Хорооны байр, Дөл төв, 109-р сургууль

⚡️БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: Алтгана гэр хороолол, УСУГ, Цэцэрлэг, Хаан банк, Хөдөлмөрийн хэлтэс, 2, 3-р байр.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станцуудын хөрсний бохирдлыг шалгав

НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/386 дугаартай “Инженерийн төвлөрсөн системд холбогдоогүй ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд шалгалт хийлээ. Шалгалтаар СХД, БГД, СБД, ХУД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Шинэ-Ундрага ХХК, Магнай трейд групп, “Тэс Петролиум”, “Сод Монгол”, М-Ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Дашваанжил”, “Дрийм Газ”, “Гор Газ” зэрэг нийт 42 ШТС, АХЦС-уудын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийж, Шинэ-Ундарга ХХК-ийн ШТС-ийн хөрсний бохирдлын зэргийг тогтоох зорилгоор дээж авч НМХГ-ын болон Геологийн төв лабораторид хүргүүлэв. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж ашиглах талаар тава аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, “М-Oil” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа .

Хяналт шалгалт үргэлжилж байна..

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх талаар сенатад танилцуулахад оролцоно гэв

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив.

Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд Афганистанд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган хэлэхдээ “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байна. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна гэв.

Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая метр/куб саарал ус нэвтрүүлэх боломжтой болно. Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Видео: 2018 оны төсвийн онцлог

Нийгмийн хамгааллын бодлогын хамрах хүрээ, нийт улсын төсвийн зардалд эзлэх хувь хэмжээ, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд 2018 онд хэрэгжиж буй хөтөлбөр, үйл ажиллагаа, тэдгээрийн зорилт, зардлын өөрчлөлтийн талаарх мэдээллийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын хөгжлийн сарын аян хаалтаа хийлээ

Монголын Залуучуудын 22 дахь өдрийг угтан Дархан-Уул аймгийн ГБХЗХГазрын харьяа Залуучууд хөгжлийн төвөөс Залуучуудын хөгжлийн сарыг аяныг “Бидний Дархан” уриан дор 2018 наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Залуучууд хөгжлийн төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж 10 гаруй мянган залуусыг хамруулсан есөн үйл ажиллагааг зохион байгуулсан. Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, манлайлагч залуусыг бэлтгэх, нийгэмд түүчээлэх зорилго бүхий “ЛИДЕР” залуучуудын клуб, урлагт дуртай залуусын “AVENGERS” клубээр дамжуулан хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн залууст нээлттэй ажлын байрны зарыг ХХҮГ-тай хамтран Даваа гараг бүр Залуус хөгжлийн төвийн байранд болон фэйсбүүк хаяг, болон 7037-7953 дугаараар бүртгэдэг байна. Залуучуудын хөгжлийн сарын хаалтын үйл ажиллагаанд Залуучууд театрын уран бүтээлчид, Харш хамтлаг болон Дархан хотын авьяаслаг залуучууд уран бүтээлээ өргөн барьж “Залуу ээжүүд холбоо” ТББ гарын бэлгээ гардуулж бяцхан хүүхдүүдээ дагуулан ирсэн хоёр ээжийг баярлуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль бус томилгоо хийгээгүй гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 30 байгууллагын захирлыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Төрийн албаны зөвлөлөөс бүх яаманд төрийн албаны хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгасан. Энэ шалгалтаар 2016, 2017, 2018 онуудад яамны харьяа газруудад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүмүүсийнхээ тооцоог гаргаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагч болох шалгалтыг нь авч ажилд оруулах зөвлөмж өгсөн. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч нар ойрын хугацаанд шалгалтанд орж, тэнцсэн нь ажлаа хийж, тэмцээгүй нь чөлөөлөгдөх юм. Түүнээс биш хууль бус томилгоо хийсэн гэдэг нь худлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага хүлээн авагч, холбоочид харилцан туршлага солилцлоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгийн үеийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгох зорилгоор дуудлага хүлээн авагч, холбоочдын сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгээр эхэлж, танхимын болон хээрийн нөхцөлд холбооны техник хэрэгсэл дээр хэрхэн ажиллах дадлага, сургуулийг явуулж, харилцан туршлага солилцсон юм.

Сургалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтсүүдийн 50 гаруй дуудлага хүлээн авагч, холбоочин хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болов

Арвайхээр сумын ЗДТГазраас зохион байгуулсан Багуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчиллаа.

Уг өдөрлөгийн үеэр эрх зүйн шинэчлэлийн бодлого, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах иргэдээс өргөдөл гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
-Хүүхэд, өсвөр үеийнхний дунд ахлах дунд хоёр насны ангиллаар “Хүүхдэд ээлтэй Арвайхээр сум” гар зургийн уралдааныг зохион байгуулж, 80 гаруй хүүхэд оролцож, шагналт байруудыг шалгаруулж, шагналыг гардуулсан
-Сэтгэлзүйн оношлогоонд 60 гаруй иргэнийг хамруулж, 10 хүнд сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлсэн
-Байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан дөрвөн самбар, зурган тайланг байршуулан иргэдэд бодит мэдээллийг хүргэсэн.
-ГБХЗХГ-аас байгууллагын танилцуулга, хууль тогтоомж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хүүхэд хамгаалал, зэрэг 16 төрлийн 1500 ш брошур, гурван төрлийн 180 ш ном, гарын авлагыг бэлтгэж иргэдэд тараасан.
-Хүүхэд хамгаалал аяны прамид багийн иргэдийг нэгтгэж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” –ыг сурталчилсан.