Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж, цасан шуурга шуурч эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд :

Маргааш баруун аймгуудын нутгаар, 26,27-нд ихэнх нутгаар, 28,29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагаас 09 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 26,27-нд ихэнх нутгаар, 28,29-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ёндонгомбо: Улаанбаатарыг утаанаас салгах метан хийн бизнесийн эхлэл тавигдаж байна

-АВСТРАЛИЙН КОМПАНИТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ БАЙГУУЛСНААР ХЯТАД РУУ ХООЛОЙ ТАТАЖ МЕТАН ХИЙ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ-

Өнөөхөндөө мөнгө болохгүйгээр агаарт дэгдэж буй нүүрсний давхаргын метан хийг ашиглах боломж нээгджээ. Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай GOH компани АМГТХЭГ-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой энэ сэдвээр ярилцлаа.


-Метан хийгээ ашиглаж эхэлбэл агаарын бохирдлыг шийдэхэд асуудалгүй гэсэн тайлбар бий. Метан хийг ашиглах бодитой алхам хийгдлээ гэж ойлгож болох уу?

-Найман жил хүлээсний эцэст метан хийг ашиглах тал дээр бодитой алхам хийгдэх гэж байна. Миний тухайд Австралийн хөрөнгө оруулалттай GOH компанид зөвлөгөө өгч хамтарч ажилласан юм. GOH-д хөрөнгө оруулсан компани нь Австралийн “Голден хорд”. Метан эрчим хүчний нөөцийн анхдагч нөөцийн нэг л дээ. Экологид ээлтэй, өндөр илчлэгтэй гэсэн онцлогтой. Метан, байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцыг хамгийн хялбар бүтэцтэйгээр барих боломжтой. Энэ мэт давуу талууд бий.

-Гэрээ байгуулах гэж байгаа Австралийн компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монголд 2011 онд байгуулагдсан. Австралийн “Голден хорд” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай. Эрсдэлтэй ажлуудыг жуниор компаниуд хийдэг гэж ярьдаг даа. жуниор компани нь гэсэн үг. Энэ компанийн хувьцааг Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Элексир петролиум” гэдэг компани худалдаж авч байгаа. Энэ компани “Голден хорд”- той хувьцааг нь худалдаж авч хөрөнгө оруулалт хийхээр тохирсон юм. Ингэж тохирч эрлийн гэрээ хийсний дараа бүтээгдэхүүн хуваах гэрээний ажил нэлээд хугацаа авсан. Хоёр жил болсон юм. Ийм шалтгаанаар Австралийн хөрөнгийн бирж дээрх арилжаагаа хүртэл зогсоосон байсан. Харин одоо арилжаагаа эхлүүлж байгаа. Нэгж хувьцаа нь зургаа орчим цент байна. бүтээгдэхүүн хуваах гэрээ зурахаар мэдээж хувьцааных нь үнэ өснө. дараа нь олборлож эхлэхээр хувьцааных нь ханш хэд хүрэхийг мэдэхгүй. Ийм л том бизнес эхэлж байна.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахын тулд Газрын тосны хуульд өөрчлөлт оруулсан гэж сонссон. Ямар өөрчлөлт оруулсан юм бол?

-Нүүрсний давхаргын метаны хувьд нүүрсний давхарга дотор, нүүрсний давхаргын нүх сүв, ан цавыг дүүргэж оршдог хий. Энэ хийг олборлохын тулд нүүрстэй талбай, нүүрсний орд газарт ажиллахаас аргагүй. Нүүрснээс ялгаатай нь ухаж гаргахгүй. Өрөмдлөг хийж усыг нь шавхсаны эцэст метан хий гардаг. Нүүрсний ордны координат, метаны хий олборлох координаттай давхцахаас өөр аргагүй. Бусад олон юмтай давхцахыг ч үгүйсгэхгүй. Энэ давхцлыг хуулиар зөвшөөрч зохицуулсан. Шинэ хуулийн дагуу эрлийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсныхаа эцэст Засгийн газарт тайлагнах, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах гэсэн хоёр шатны ажил бий. Эхнийхийг нь даваад хоёр дахь руу нь орж байна гэсэн үг.

-Метан хийг ашиглах тал дээр цаг алдсан шалтгаан нь юу вэ?

-Цоо шинэ ойлголт учраас аль аль талдаа ойлголттой болохын тулд цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан. Жишээ дурдахад Хятадад нүүрсний давхаргын метаны олборлолт 2004 оноос дөнгөж эхэлсэн байдаг юм. Хятадын газрын тосныхон энэ бизнесийг эхлүүлэх гэж гучаад жил зүтгэсний эцэст үр дүнд хүрсэн. Урд хөршийн хувьд одоо метан олборлолтын тал дээр асар туршлагатай болчихсон. 2004 онд олборлож эхэлсэн гэхэд өнөөдөр жилдээ 130 гаруй тэрбум шоо метр метан хий олборлож байна. Нэг метр куб метан нэг литр дизелийн түлштэй энергээрээ тэнцдэг. Тэгэхээр Хятад улс 130 тэрбум литр дизелтэй тэнцэх хэмжээний нүүрсний давхаргын метаныг жилийн дотор олборлож байна гэсэн үг.

-Аварга тоо байна. Урд хөршийн хувьд ийм хэмжээний метан үйлдвэрлэхэд хөшүүрэг, түлхэц болсон зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-БНХАУ-д нэг метр куб олборлосон метанд 2-3 мо-гийн шагнал өгдөг. Төрөөс нь ингэж урамшуулдаг. Ийм дэмжлэгтэй олон жил явсан учраас их хэмжээний олборлолт хийдэг болсон. Урд хөрш метаны олборлолтоор төсөвтөө мөнгө хураах биш төсвөөсөө мөнгө гаргадаг. Үүгээрээ байгаль хамгаалах зорилтоо хангаж, эрчим хүчнийхээ асуудлыг шийддэг. Килограмм нь 3500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсийг төмөр замаар зөөх үү, нэг метр куб нь 8000-10000 ккал илчлэгтэй хийг хоолойгоор тээвэрлэх үү гэдэг тэс ондоо асуудал л даа. Манай улсын хувьд 2004 онд Канадын нэг компани судалгаа хийж анхны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах санал тавьж байсан түүхтэй. Тэр үеийн Газрын тосны газартай хэлэлцээр хийсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Учир нь тухайн үед Газрын тосны газраас метаны бизнест тавих шаардлагуудыг байгалийн хийн орд, шингэн нефттэй адилтгаж тавьсан байдаг юм. Асар их зардал гаргадаг гэдэг онцлогийг нь харалгүйгээр хандсан учраас бүтэлтэй юм болоогүй өнгөрсөн. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах гэж буй Австралийн компанийг ч Сангийн яам эдийн засгийн үр ашиг мөнгөний тооцооноос болж хэд хэдэн удаа буцаасан тал бий. Гэхдээ тодорхой хэмжээний буулт хийсэн учраас өнөөдөр гэрээ хийх гэж байна. Хятад шиг шууд дэмждэггүй юм гэхэд экологид ээлтэй шинэ бизнес гэдэг утгаар нь эхэн үедээ тодорхой хэмжээгээр дэмжихэд болохгүй юмгүй санагддаг.

-Метаны бизнесийг дэмжих хамгийн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ бизнесийг дэмжих том шалтгаан нь агаарын бохирдол. Улаанбаатарын утааг багасгах гэж олон арга хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Харин нүүрсээ хийн түлшээр сольчихвол огцом өөрчлөлт гарна гэдэг хэнд ч ойлгомжтой асуудал. Бидэнд өгөөжтэй дараагийн давуу тал нь импортоор авдаг дизелийн түлшийг хийгээр орлуулж, халаалтад, уул уурхайд, яваандаа цахилгаан үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Жишээлбэл, олборлоод гаргаж байгаа метаныг дизелийн түлшний оронд шууд дизель хөдөлгүүрт хэрэглэж болдог. Тэгэхийн тулд яг олборлож буй газраа 10 МВт-ын арван станц тавихад 100 МВт-ын чадал үүснэ. Шугам сүлжээ гэх мэт дэд бүтцийн ажлууд мэдээж бий л дээ. Дөнгөж эхэлж байгаа метан хий хэмээх шинэ бизнесийг энэ талаас нь харж тодорхой дэмжлэгтэйгээр хөл дээр нь босгоод дараа нь мөнгөний урсгалыг нь хянах тал руу орвол зүгээр байх гэж боддог юм.

-Метан хийн нөөцийн тухай яриа найман жилийн өмнөөс эхэлсэн үү?

-Тэрнээс өмнө 2008 оноос эхтэй. АНУ-ын Алабама хотод АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 2008 онд олон улсын нэг том хурал зохион байгуулсан юм. Тэр үеэр АНУ-ын судлаачид манай улсыг их хэмжээний нүүрсний давхаргын метаны нөөцтэй байж мэднэ гэж анх зарласан. Тухайн үед 17-43 триллион куб метр нөөцтэй гэсэн тоо яригдаж байлаа. Монголчууд ч зүгээр суугаагүй. 2009-2010 онд Шинжлэх ухаан технологийн сангаас бага зэргийн мөнгө гаргаж судлаачид хоёр хэсэг газарт нүүрсжилтийн судалгаа хийсэн юм. Нүүрсээ судалсан гэсэн үг. Метан бий эсэхийг судалсан анхны тохиолдол тэр л дээ. Бүр тодруулж хэлбэл Өвөрхангай, Баянхонгор аймгуудын зааг Онгийн голын сав газар, Увс аймгийн Нүүрст хотгорын хэсэг газруудад судалгаа хийсэн. Онгийн голын сав газарт ойролцоогоор 40 орчим тэрбум шоо метр, Нүүрст хотгорын сав газарт 60 орчим тэрбум шоо метр метан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гаргасан.

-Сүүлд Таван толгойн орд газарт метаны нөөцийн судалгаа хийсэн байх аа. Бас л аварга тоо дуулдсан санагдаж байна…?

-“Эрдэнэс Монгол” компанийн захиалгаар Австралийн “Голден хорд”, “Нордик гео солюшн” компаниуд хамтарч Тавантолгойн орд газарт 2015 онд метаны нөөцийн судалгаа хийсэн юм. Судалгааны явцад Таван толгойн ордод 6.8-74.7 тэрбум шоо метр метан хийн нөөцтэй байх боломжтой гэсэн дүн гарсан. Гэхдээ энэ бол өрөмдлөг огт хийгээгүй судалгаа. Уг нь 1000 метр хүртэл гүнд өрөмдлөг хийж нөөцийг нарийвчлан тогтоох ёстой. Тэгэхээр Таван толгойн ордод 1000 метрийн өрөмдлөг хийж сорьцыг нь шинжилсний дараа саяны ярьсан хязгаар ихтэй тоо нэг тийшээгээ тодорхой болно.

-Мэргэжлийн хүмүүсийн багцаа таамгаар Таван толгойн орд газрын метаны нөөц хэд байх боломжтой бол?

-Бидний таамгаар 74 тэрбум шоо метрээсээ хол давах ч юмуу, эсвэл бүр нугарч ч магадгүй.

-Ер нь Монголын нүүрсний орд газруудад метан хий хичнээн метрийн гүнд байх магадлалтай вэ?

-Манайхтай төстэй нүүрстэй орон гэвэл Австрали байна. Нас, үүссэн цагийг нь тооцоод үзэхээр 500-2000 метрийн гүнд оршдог байх өндөр магадлалтай. Монголд өмнө нь хийгдсэн өрөмдлөгүүдийн хувьд нүүрснийхээ нөөцийг тогтоох зорилготой байсан учраас гүн нь бага. Налайхад хамгийн гүндээ 180 метр өрөмдсөн байдаг. Тиймээс Монголд хийгдсэн өрөмдлөгийн дээжүүдийн судалгаагаар метаны нөөцийн хэмжээг нарийвчлан тодорхойлох боломжгүй.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд метан хийн олборлолт, ашиглалт дээр хэр зөв хувилбар гэж та бодож байна?

-Өнөөдөр үйлчилж буй газрын тосны хуулиар үүнээс өөр хувилбар байхгүй. Дэлхийд нүүрсний давхаргын метаныг хоёр нөхцөлөөр олборлодог. Эхнийх нь бүтээгдэхүүн хуваах гэрээ. Ийм хувилбараар явж буй цөөхөн улс бий. Хоёр дахь хувилбар нь рояалти төлөх хэлбэр. Нүүрсний давхаргын метаны олборлолт нэлээд хөгжчихсөн АНУ, Австрали гэх мэт улс рояалти нөхцөлөөр гэрээ байгуулдаг. Монголын хувьд цаашдаа яахыг амьдрал харуулна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэг хэсэг яваад үзэх нь тодорхой. Сүүлдээ хоёр тал харилцан тохиролцвол гэрээний өгөөжийг аль аль талдаа өсгөх зарчим баримтлахыг үгүйсгэх аргагүй.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны дараа ямар процесс өрнөх вэ?

-Нүүрсний давхаргын метан өвөрмөц онцлогтой. Бие даасан хайгуулын ажил, бие даасан олборлолтын ажил гэж хуваахад хэцүү. GOH компани ирэх хавраас Өмнөговь аймгийн нутагт орших Номгон IX гэдэг лицензтэй талбайдаа өрөмдлөг эхэлнэ. Дунд нь Таван толгойн нүүрсний орд оршдог гэхээр нэлээд том талбай гэсэн үг. Өрөмдөхөөс өмнө тодорхой хэмжээний судалгаа хийнэ. Тэгээд метан хий байж болох хамгийн магадлалтай газраа сонгоод өрөмдөнө. Өрөмдөхөөр хамгийн түрүүнд ус гарч ирнэ. Метаныг энгийнээр тайлбарлавал олон мянган жилийн турш их гүнд, маш халуунд, хүчилтөрөгчгүй нөхцөлд нүүрсний хийжилт явагдсаны улмаас үүссэн байгалийн хий. Энэ хий нүүрсний ан цав нүх сүвд байдаг гэж би ярианыхаа эхэнд онцолсон. Тодруулж хэлбэл метан хий гүнд, нүүрсний, усны давхаргад түгжигдээд байж байдаг юм. Эхлээд даралттай ус гардаг нь тийм учиртай. Ус гарч дууссаны эцэст хий гардаг. Зарим тохиолдолд гурван сар болоод хий нь гарч ирдэг. Үүнээс ч удах магадлалтай. Гэхдээ нэг онцлог тал нь хий гараад ирэнгүүт шууд хэрэглэхэд бэлэн байх ёстой. Хэрэглээ нь хоёр янз. Нэг бол шууд дизель генераторт хэрэглэж цахилгаан үйлдвэрлэнэ. Эсвэл шингэрүүлж болно. Ингэхийн тулд шингэрүүлэх үйлдвэр барих ёстой. Шингэрүүлэх үйлдвэр барьчихсан чинь метан нь гарахгүй бол яах вэ гэсэн асуудал үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр цахилгаан станц хамгийн бодитой хувилбар. Хэдэн дизель генератор зоох хэрэг гарна. 10 генератор тавибал 100 МВт, 100-г тавибал 1000 МВт болно. 1000 МВт гэдэг чинь манай төвийн эрчим хүчний хэмжээний чадал шүү дээ. Хий чигээр нь ашиглана гэвэл их хэмжээний хэрэглээтэй Хятад улсад нийлүүлэх боломжтой. Шугам татаад Хятадын байгалийн хийн шугамд холбоно гэсэн үг.

-Улаанбаатар руу хийн хоолой татаад нүүрсийг хэрэглээнээс халах боломжтой гэдэг тайлбар хэр бодитой вэ. Ажил болох магадлалтай юу?

-Шугам барих уу, шингэнээр нь тээвэрлэх үү гэдэг нь хэрэглээнээс шалтгаална. Улаанбаатарын хувьд бага хэрэглээтэй учраас хийн хоолой барих шалтгаан байхгүй. Харин шингэрүүлж тээвэрлэвэл илүү бодитой. Метан шингэрүүлэх процесс тодорхой хэмжээний нарийн технологи. Метан -162 градуст шингэрдэг юм. Тэгэхээр хөргөлтийн технологиор шингэрүүлнэ гэсэн үг. 600 метр куб метан хий нэг литр шингэн түлш болдог. Өөрөөр хэлбэл нэг литр шингэрүүлсэн байгалийн хийг 600 литр дизелийн түлштэй адилтгаж ойлгож болно. Тэгэхээр тээвэр дээр 600 дахин хэмнэлт гарч байгаа биз. Төмөр зам, авто замаар тусгай зориулалтын цистернээр зөөх боломжтой. Машинаар тээвэрлэнэ гэвэл хоёр цистерн буюу нийтдээ 34 тонн шингэн түлш ачина. Энэ түлшээ Улаанбаатарт авчраад хэрэглэхийн тулд эргээд хийжүүлэх үйл явц өрнөдөг.

-Тэгэхээр Хятад руу хоолой татаад зарвал ашигтай юм байна?

-Маш ашигтай.

-Гэхдээ хийн шугамд нь холбож урд хөршид зарахад хоёр талын хэлцэл, яриа гээд өчнөөн асуудал гарч ирэх байх…?

-Хятадад цэвэр энерги хэрэгтэй нь бодитой үнэн. Хятадын байгалийн хий, нүүрс нь баруун хойд хэсэгтээ байдаг. Хэрэглээ нь зүүн өмнөд хэсэгт нь бий. Хятад Туркменистанаас хий авдаг. Шинжаан Уйгар нүүрсний давхаргын метан хийг маш хүнд нөхцөлд олборлодог юм. Манайх шиг тал нутагт биш машин явахад хэцүү уулын оройд олборлож байдаг. Тийм нөхцөлөөс хий авч байгаа улс саадгүй нөхцөлд хямд олборлосон хийг авахгүй гэх логик багатай.

-Метаны шингэрүүлсэн хийн үнэ өртөг нефтийн шингэрүүлсэн хийнээс хямд байж чадах уу?

-Дор хаяж хоёр дахин хямд байх бололцоотой. Хэрэглээг нь дахиад онцлоход хийн плитка, халаалтын зууханд ашиглаж болно. Хийн турбинд оруулаад цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Дизель генераторт ашиглана. Цахилгаан станцын зууханд шатааж хэрэглэнэ. Нүүрс түлээд цахилгаан үйлдвэрлэдэгтэй ялгаагүй. Хамгийн гол давуу тал нь утаа гарахгүй.


Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 25-нд болох үйл явдал

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах нь” сургалт болно

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Утас: 325044, 91113191, 88080750

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд 2018 онд шинээр IPO гаргасан компаниудын нээлттэй зөвлөлдөх уулзалт болно.

11.00 цагт АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Хаппи Веритас” оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

30 гаруй настай, 30 орчим компанитай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат

Байгаль орчин аялал жуучлалын сайдаар Н.Цэрэнбат гэх 30 гаруйхан настай залуу ажиллаж буй. Увс аймгаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо нэг их удалгүй БОАЖ-ын сайдаар томилсон билээ. Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө бизнесийн салбарт өрсөлдөж, 30 орчим компанийн эзэн болсон байдаг. Ёстой л компанийг ар араас нь “өндөглүүлж” өгсөн нэгэн гэгддэг. Тэр маш богино хугацаанд Монголын томоохон, нэр нөлөө бүхий компаниудтай өрсөлдөх хэмжээний санхүүтэй 30 орчим компанийн эзэн болчихсон тухай ойр дотныхон нь онцолдог. Ямар замаар, хэрхэн явж ийм олон компани байгуулж, их хэмжээний мөнгө нааш цааш нь хөдөлгөсөн бэ гэдэг нь одоо хүртэл нууц хэвээрээ байгаа. Гэхдээ энэ удаад бид Н.Цэрэнбат сайдыг хичнээн хөрөнгө, чинээтэй, ямар замаар ийм олон компанийг нэгэн зэрэг байгуулах болов гэдгийг сонирхсонгүй. Үндсэн хуулиар хөрөнгө, чинээ, эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах нь хориотой байдаг.

МАН-ынхан өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрсдийнхөө залгамж халаа болгож хэдэн залууг бодлогоор дэмжсэн байдаг. Хэнтий аймгаас гэхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дэмжсэн. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа. Мөн МАН-аас дэмжсэн өөр нэг залуу гэвэл Увс аймгаас гаралтай бизнесмэн Н.Цэрэнбат юм. Шуудхан хэлэхэд, улс төрд олон компанитай Н.Цэрэнбат шиг залуусыг хавьтуулмааргүй байна. МАН-ынхан хөрөнгө мөнгөтэйг нь бодоод түүнийг УИХ-д нэр дэвшүүлсэн нь тодорхой. Намаас нь Н.Цэрэнбат мэт ийм залуусыг дэмжиж, хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэж болох ч түүний цаана хувь хүнийх нь том эрх ашиг гэж бий. Төрийн үндсэн үүрэг нь ард түмэнд үйлчлэх ёстой. Тэгвэл Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайд болгосон нь ард түмэнд үйлчлэх үндсэн үүрэгт харшлаад байна. Учир нь, БОАЖЯ бол их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг газар. Гадаадын улс орнуудаас их хэмжээний мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Жилд хэдэн сая ам.долларын төслүүд энэ яамаар дамжин хэрэгжиж байдаг. Гэтэл Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө 30 орчим компанитай байсан. Тэр компаниудынхаа үйл ажиллагааг явуулахын тулд маш олон хүнтэй хамтарч, эрх ашигт нэгдэж байсан нь тодорхой. Өдгөө Н.Цэрэнбат их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа яамны сайдаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн хамаарал бүхий этгээдүүтэй эрх мэдлээ ашиглан тал бүрээр хамтран ажиллаж, улсад хохирол учруулж байх магадлал маш өндөр юм. Үүний тод жишээ нь, сайд Н.Цэрэнбатыг АТГ-аас шалгаж байгаа. 30 гаруй настай, 30 орчим компанитай сайд Н.Цэрэнбат АТГ-ын мөрдөн байцаагчийн үүдийг сахиж, чулуу нясалж суух болжээ. Түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төслийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагч байсан найзынхаа компанийн данс руу 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн тендер огт шалгаруулалгүйгээр шууд бэлэн мөнгө өгсөн байгаа. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, мөн Тендерийн тухай хуулийг илтэд зөрчсөн болох нь тодорхой байгаа. Н.Цэрэнбатын өгсөн үүрэг даалгавраар “Эрдэнэзул” компани руу шилжүүлсэн мөнгийг Н.Цэрэнбатын төрсөн дүү Н.Отгонжаргал авсан нь шалгагдаж байгаа. БОАЖЯ-ны хурлын танхимын засвар, ном хэвлүүлсэн гэх зүйлд зарцуулсан гэгдээд байгаа. Хэдийгээр санхүүгийн тайлан байгаа боловч хууль зөрчсөн үйлдэл болсон нь шалгалтын явцад хэд хэдэн баримтаар нотлогдоод байна. Мөн дээрх хэргээс гадна Н.Цэрэнбат сайдтай холбоотой улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй ноцтой өөр хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна” гэв. “Эрдэнэзул” компанид өгсөн мөнгийг Н.Цэрэнбат сайдын барилгын компаниудыг хариуцдаг н.Баттулга гэх залуу болон төрсөн дүү Н.Отгонжаргал нар авсан хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Өөр нэг зүйл нь Агаарын чанарын алба гэх газарт Увс аймгийнхан дүүрчээ. Н.Цэрэнбат сайд өөрийн нутаг нугын хүмүүсээ Агаарын чанарын албанд томилж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, утаагүй түлшний үйлдвэр барих, утаагүй зуух тараах гээд л хэдэн зуун сая ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа гэнэ. Бүр агаарын бохирдол бууруулах зорилготой бүх газрыг БОАЖЯ-ны дэргэд төвлөрүүлж, бүх мөнгийг нь захиран зарцуулах ажил хийх санаачилга гаргаад байгаа гэсэн. Н.Цэрэнбат сайд ард түмний төлөө биш, ах дүү, найз нөхөд, нутгийнхныхаа төлөө ажиллаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөр байна.

Үүнээс гадна аливаа салбарыг тэр тусмаа яамыг мэргэжлийн бус хүн удирдахын зовлон, сул тал их. Ажлаа мэдэхгүйн дээр, юунаас эхэлж, юуг хэрхэхээ мэдэх гэж танилцаж явсаар үүрэгт хугацааных нь дийлэнх нь өнгөрчихдөг. Н.Цэрэнбат сайдаас өөр, мэргэжлийн хүн БОАЖЯ-ыг удирдсан бол өнгөрсөн хугацаанд улс эх оронд хэрэгтэй олон том төслийг донор орнуудаас олоод ирэх боломж байлаа. Дээр нь ядаж түүний бүрдүүлсэн баг мэргэжлийн, ажлаа мэддэг хүмүүс байсан бол дотоод, гадаадад салбар, чиглэл бүртээ танил тал ихтэй, түүгээрээ дамжуулан туршлага, ноу-хау төдийгүй одоогийнхоос их хэмжээний санхүүжилт авчирч чадах байсан. Харамсалтай нь, Н.Цэрэнбат сайдаар ажиллаж байгаа энэ цагт тус яаманд дэлхийн эрдэмтэн судлаач тэр дундаа байгаль орчныг хамгаалах чиглэлд бүхнээ зориулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг нэр нөлөө бүхий хүмүүс, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч байгаа нь тун цөөн байна. БОАЖЯ-ыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа ганцхан жишээ татъя. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, азоны давхарга нимгэрч, цоорч байгаа асуудалд дэлхийн улс эх орнууд анхаарлаа хандуулж байна.Францын нийслэл Парис хотноо 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх талаар хэлэлцээр хийсэн. Үүний дараа Сингапур улс дэлхийн дулаарлыг багасгах, азоны давхарга нимгэрч байгааг сааруулах зүйлд бодит төсөв гаргахаар мэдэгдсэн. Тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойжуулах төсөлд зарцуулахаа мэдэгдсэн. Харамсалтай нь тэрбум ам.долларын ойжуулах төслийг өгөх орон олдохгүй байна гэж гаднын хэвлэлээр нэг цацагдаж байсан. Манай БОАЖЯ-ныхан гадаад хэлтэй, мэдлэгтэй, сэтгэлтэй, мэргэжлийн байсан бол тэрбум ам.долларын төслийг олоод ирэх байв. Гэвч тэгж чадаагүйн цаана энэ чиглэлд ажиллагсад нь сэтгэлгүй, мэдээлэлгүй гэхээс илүү эрхэм сайдтан өөрийн мэдэхгүй салбараа орхигдуулсны уршиг гэж болохоор. Ийм л учраас БОАЖЯ-ыг мэргэжлийн хүн удирдах хэрэгтэй байна. Мэргэжлийн хүн дутагдаж байгаагаас энэ яамны ажил урагшилж өгөхгүй байгаа юм. Гэвч үүнийг салбарын сайд юман чинээнд бодохгүй харин ч хэдэн арабт Үндэсний бахархалт шонхор шувуугаа бариулах зөвшөөрөл өгчихөөд сууж байна. Хэдэн шонхор шувуу барих зөвшөөрөл олгосон гэдгээ улсын нууцад хамруулж, нууц тушаал гаргачихаад “Энэ бол Засгийн газрын түвшинд шийддэг асуудал” хэмээн хээв нэг хэлчихээд таахалзаад сууж байна. Түүний шонхор барих зөвшөөрөл өгсөн гадаадууд эх орон даяар хэсэн тэнүүчилж, таарсан амьтнаа алж хядаж байгаа мэдээлэл Тагнуулын ерөнхий газарт удаа дараа ирсэн байна лээ.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу энэ 9 дүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж буйгаа илэрхийлэв.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

“Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.

Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Колумб, Аргентин, АНЭУ, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан Улс гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдэв.

АНУ-ын энэхүү санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес дэмжиж буйгаа арга хэмжээний үеэр илэрхийллээ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Их хурлын гишүүн болоод эвдрээгүй сэтгүүлч, сайд болоод сагсалздагийн учир юу вэ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Их хурлын гишүүн болоод эвдрээгүй сэтгүүлч, сайд болоод сагсалздагийн учир юу вэ” хэмээх нийтлэлийг уншина уу.

ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэн: Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр 2013 оноос Япон, Монголын стратегийн түншлэлийн гэрээнд орж ирсэн гэж бодож байна гэж “Эдийн засаг” нүүрт ярилаа.

СнЗ-ийн референт Р.Гонгор: Цэдэнбал дарга “Намын дарга аа, хуралд очиж амжихгүй нь ээ” гээд надаас чөлөө хүсдэг байлаа гэж “Улс төр” нүүрт бичив.

“Цаг үе” нүүрт Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх: Миний утсыг одоо хүртэл өгөөгүй байна. Тэнд чухал мэдээллүүд бий гэжээ.

“Спорт” нүүрт Хөлөө жийлцсэн сагсны холбоодын хэрүүлээс болж 3х3-ын тамирчид олимпийн эрхээ хасуулах уу гэжээ.

Нам шинэчлэгдэнэ гэдэг нь энэ юм болов уу хэмээж “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир: “Таван толгой” компанид хийсэн аудитын шалгалтаар Д.Бат-Эрдэнэтэй холбоотой ноцтой зөрчлүүд илэрсэн хэмээж “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

П.А.Шаблин: Хорт хавдрыг эрт үед нь оношилбол хоол хүнс, зөв бүтэцтэй усаар ч эмчилж болно гэж “Эмч” нүүрт ярив.

Тархи судлалын эрдэмтэд ээжийн хайр генийн түвшинд нөлөөлдгийг нотолжээ хэмээн “Шинжлэх ухаан, танин мэдэхүй” нүүрт өгүүлжээ.

“Замын тэмдэглэл” нүүрт “Шөнийн талд адуу янцгаана” найргийн шүншигтэй Долгорын Нямаагийн сургууль гэжээ.

“Уран бүтээлч” нүүрт “Люмино” хамтлагийн ахлагч, продюсер Mcbeatz: “Люмино” хип хоп урсгалд анхны гэсэн бүгдийг хийсэн гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 23 компанийн 416 608 ширхэг хувьцаа арилжив

хөрөнгийн биржийн арилжаа зурган илэрцүүдХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 416,608 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 14 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн ханш тогтвортой байв. Үүнээс “Хөвсгөл Алтан Дуулга” ХК ADU+14.96 хувиар, “Материалимпекс” ХК MIE+6.67 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс Ложистикс” ХК BLC-12.00 хувиар, “Такь-Ко” ХК TAH-7.69 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19864.79 нэгж болж 0.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,337,404,663,260.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хурлыг хааж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.

Эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн оролцож, лекц уншсан юм.

Эрдэм шинжилгээний хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгчдэдээ талархал илэрхийлж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

Хүндэт зочид, илтгэгчид, Нобелийн шагналтны хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд, оюутан залуус Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Тархи судлалын шинжлэх ухааныг дэлхий дахинд 40 гаруй жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсний үр дүнд хиймэл оюун ухаанд суурилсан технологи, биотехнологи, генийн инженерчлэл, үүдэл эсийн эмчилгээ, сансарын биологи зэрэг салбаруудад үсрэнгүй дэвшил гарч, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг болсон байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжилтнүүд, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, судалгаанд суурилсан төрийн бодлого боловсруулах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аливаа хүчин зүйлийг бүртгэж судлах, аж үйлдвэржилтийг түргэсгэхэд XXI зууны тэргүүлэх шинжлэх ухааны нэг гэж тооцогдож буй тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинэ технологийг эх орондоо нутагшуулах шаардлагатай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Тархи судлал – XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцэнд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти XXI зуунд тархи судлалын шинжлэх ухаан хэрхэн тэргүүлэх үүрэгтэй шинжлэх ухаан болон хөгжиж буй талаар ярьсан бол, Нобелийн шагналт эрдэмтэн Эдвард Мозер орон зай болон цаг хугацааг мэдрэх чадвар тархины хаана, хэрхэн ажилладаг талаарх өөрийн шинжлэх ухааны нээлт, энэ нь цаашдаа алцхаймерын буюу ой санамжаа алдах өвчний эмчилгээг олоход ямар чухал үүрэгтэй болох тухай, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма молекул болон эсийн түвшинд хүний зан араншин хэрхэн илэрдгийг судалсан судалгааны тухай сонирхолтой илтгэлүүдээрээ шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг бидэнд танилцууллаа.

Түүнчлэн Япон Улсын судлаачид оюун ухааны хөгжил, бие, сэтгэлийн холбоо, хүн болон амьтны тархины хөгжлийн ялгааны талаар, манай улсын эрдэмтэн судлаач, оюун ухааны салбарын төлөөллүүд Монгол Улсын оюуны спортын тамирчдын дэлхийд гаргаж буй амжилт, өөрийн оронд тархи судлалын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломжийн талаар танилцуулсан.

Ой тогтоолтын спортоор монгол хүүхдүүдийн гаргаж байгаа амжилтын нэгээхэн жишээ л гэхэд тархи судлал, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулахын зэрэгцээ монгол хүний оюун тархины чадамж, бүтээмжийн нууцыг тодорхойлох, хариулт олох, улмаар өөрсдийн нөөц боломжид үндэслэн шинжлэх ухааны энэхүү чиглэлийг хөгжүүлэх шаардлагатайг хэлж байна.

Монгол хүний эрүүл, үр бүтээлтэй, аз жаргалтай, урт удаан амьдрах орчныг бүрдүүлсэн, өндөр хөгжилтэй, хүчирхэг нийгэм байгуулахад тархи судлалын шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг их юм.

Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, илтгэгчдэдээ гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлын эхнийх болох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын Хүндэтгэлийн лекц үүгээр амжилттай болж өндөрлөлөө.

Дараа жил дахин нэг Нобелийн шагналтны лекцээр учран золгохдоо таатай байна.

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд АНУ дахь Монгол хосын ресторанаар үйлчлүүлжээ

Ерөнхий сайд АНУ дахь монгол хосын ажиллуулдаг ресторанаар үйлчлүүлжээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ажлаар зорчиж буй. Тэрээр уг айлчлалынхаа үеэр тус улсад бизнес эрхэлж буй залуу гэр бүлтэй уулзаж, ресторанаар нь үйлчлүүлжээ. Залуус Buuz Thai Eatary нэртэй монгол, тайланд хоолоор үйлчилдэг ресторан ажиллуулдаг аж.

Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрээр “/Хувийн бичлэг/ Бид NewYork явах замдаа залуу гэр бүлээ дэмжин үйлчлүүлээд гарлаа. Тэд 15 Монгол, 5 Тайланд иргэнийг ажлын байраар ханган Америкчуудад Монгол-Тай хоолоор үйлчилж байна. Өдөрт 2500 долларын зардал гаргаж 5000 долларын орлого олдог гэнэ. Түрээсийн гэрээгээ 10 жилээр хийж амжсан байна. Америкт гэрээ хийсэн л бол тухайн хугацаанд хэн ч цуцлахгүй тул тайван бизнесээ хийдэг гэж ярьж байлаа. Америкчууд хуушууранд илүү дуртай байдаг гэлээ. Амттай хоолоор үйлчилсэн сайхан Монгол залуусдаа ажлын амжилт хүсье!” хэмээн бичжээ.

Монгол залуусын ажиллуулдаг ресторан нь Арлингтоны Уйлсон Боулвардад байрладаг аж.

Монгол залуусын ажиллуулдаг ресторан нь Арлингтоны Уйлсон Боулвардад байрладаг аж.

Ерөнхий сайд АНУ дахь монгол хосын ажиллуулдаг ресторанаар үйлчлүүлжээ

Categories
мэдээ нийгэм

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тархи судлал-XXI зуун” Нобелын шагналтны анхдугаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн Швейцарын хүйсийн тэгш эрхийн Үндэсний хорооны дарга Кристин Магистретт Навелийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд түүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ш.Батцэцэг, Дэлхийн тархи судлалын байгууллагын гүйцэтгэх захирал Стефани Дела Рошефүкоү, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли нар оролцов.

Уулзалтаар талууд Швейцарын Хүний хөгжлийн олон улсын сангийн үйл ажиллагааны асуудлаар ярилцаж, Монгол Улс дахь хүний эрх, тулгамдсан асуудлаар санал солилцсон юм.

Тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүдийн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, боловсролын үйлчилгээ, орон нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг асуудал тулгамдаж буйг онцолж, ярилцсан асуудлын хүрээнд талууд хамтран ажиллах бүрэн боломжтой гэж дүгнэлээ.