Categories
мэдээ нийгэм

Дипломат, албан паспортууд хүчингүй болно

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон бөгөөд одоо хэрэгжиж байгаа “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 5 жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ

БОАЖ-ын сайд Н. Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалах элчүүдийг бэлтгэх “Ногоон паспорт” аян улс орон даяар амжилттай хэрэгжиж эхлээд байгаа билээ.

“Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд Ногоон паспорт сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ сарын 20-оос 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж байна. Одоогоор Баянхонгор аймгийн 1500 ахлах ангийн сурагч, Дархан-Уул аймгийн 10 сургуулийн 500 гаруй сурагчдад ногоон паспорт тарааж, байгалиа хамгаалах сургалтанд хамруулаад байгаа аж.

Мөн тус аянд Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн сурагчид нэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн галт тэрэг 29-нөөс өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэг есдүгээр сарын 29-ний 00.00 цагаас эхлэн өвлийн улирлын цагийн хуваарьт шилжинэ.

Зорчигчийн галт тэрэг 29-нөөс өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Зорчигчийн галт тэрэг 29-нөөс өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Categories
мэдээ нийгэм

Дугуйтай цагдаа нар үүрэг гүйцэтгэлээ

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдынхаа дунд “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, “Намар-Эрүүл цагдаа” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Мөн “UNFRIEND хөдөлгөөн”-ийг алба, нэгж бүртээ өрнүүлж, цахим гэмт хэрэг, зөрчлийн хор хөнөөл хийгээд хэрхэн урьдчилан сэргийлэхийг иргэд олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Дугуйтай цагдаа нар үүрэг гүйцэтгэлээ

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдын хандлага, ёс зүй, хамтран ажиллах чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдал, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дундын зайн дугуйн тойрон аялал, хууль сурталчилах өдөрлөгийг хамтатган явуулжээ.Тэд унадаг дугуйгаар 45 км замыг туулан Төвшрүүлэх сумын иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, хууль таниулах сургалт, өдөрлөг зохион байгуулсан аж. Өдөрлөгт оролцсон тус сумын иргэд“UNFRIEND хөдөлгөөн”-д нэгдсэнбайна.

Share
Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайж байна

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 09.24-ний өдөр осолдсон газраас тус багийн “Өгөөмөр” гэдэг газар хүртэл 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:15 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 09.24-ний өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Хурандаа тохой” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Дунд нуур гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ иргэн З-гийн гэрээс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат иргэн Д /34 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр хиймэл нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 100х30 метрийн хэмжээтэй хиймэл нуурын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Хакухо М.Даваажаргалд баяр хүргэлээ

УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.

Тэрбээр “Монгол хүний бахархлыг төрүүлж, ид хавыг гайхуулан барилдаж байгаа сумогийн агуу их аварга, Хакухо М.Даваажаргал дүүгээ хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомын загварыг гарган хийлгэж байлаа. 1001 даваа, 41 дэх түрүү. Даваа бүр нь рекорд болох нь” хэмэээн цахим хуудсандаа жиргэжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч байгаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгаа ч Монголбанкны 2018 оны зорилтот түвшинд хадгалагдахаар байгаа аж.

Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байна.

Үндсэн чиглэлд “Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулна” хэмээн тусгажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ

Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 2523 төгрөгтэй тэнцэж байна. Валют арилжааны “Найман шарга” зах дээр ам.долларын авах үнэ 2530, зарах үнэ 2535 төгрөгт хүрчээ. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу өнгөрсөн ням гаригт шилжүүлсэн талаар “Монголын мэдээ” сонин нийтэлжээ.

Уг хэрэгт шийтгэгдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар чанга дэглэмтэй 429, Т.Чимгээ 407 дугаар хорих ангид ял эдэлж байсныг ийнхүү шилжүүлсэн юм. Тус сонинд нийтэлснээр нээлттэй хорих ангид шилжсэнээр ШШГЕГ-ын хяналт хамгаалалт суларч олон хоригдолтой нэг өрөөнд хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсч байна гэж бичжээ.

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт С.Зоригийн амь насыг бүргэх захиалгыг хэн өгсөн гэдэг нь одоо болтол нууц хэвээр байгаа. Хэрэв дээрх гурван хэрэгтэнд ямар нэгэн зүйл тохиолдвол уг хэргийн захиалагч тогтоогдохгүй байх магадлал тун өндөр.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны машиныг хувьдаа ашиглавал 97178008 дугаарт мэдэгдэнэ үү

Төрийн албаны машинуудад тусгай тэмдэглэгээг өнөөдрөөс нааж эхэлжээ.

Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унахыг хориглож тодорхой арга хэмжээ авч эхлэхээр болсноо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. “Төрийн албаны машиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой. Уг наалт нь дээрээ хяналтын утасны дугаартай байх юм. Хэрвээ тэр машин баар, рестораны гадаа эсвэл аль нэг газар дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргавал, сургуульд хүүхэд хүргээд ч юм уу хувийн байдлаар ашиглаж байвал иргэд утасдаад мэдэгдэнэ гэсэн үг. Бүх машинд GPS хяналтыг бий болгоно. Ингэснээр тэр машинууд хаана явж байгааг хянах боломжтой. Тэгээд иргэнээс ирсэн мэдээлэл үнэн бодитой эсэхийг түүгээрээ баталгаажуулна. Хэрэв тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно. Зөвхөн ажлын цагаар төрийн албаны машин үйлчлэх ёстой. Ажлын бус цагаар явж байвал заавал “Ийм ажилд явж байна” гээд бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлээс гадуур хувийн ажлаа хөөцөлдөж байх юм бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ” гэдгийг Г.Занданшатар дарга онцолсон юм.

Төрийн албаны машиныг хувьдаа ашиглавал 97178008 дугаарт мэдэгдэнэ