Categories
мэдээ нийгэм

Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 26, Буд гариг. Билгийн тооллын 16, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 18:40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Монголын эрчим хүчний нөөц” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Монголын эрчим хүчний нөөц” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Төрийн чийчаанууд түгжрэлийг чигжрэл болгох уу хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Өмнөговийн ард түмэн хэн нэгэн хулгайчийн өмнөөс хариуцлага хүлээж болохгүй гэж “Улс төр” нүүрт ярив.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үйл явдал” нүүрт Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг “Стандарт” банкны хэргээр баривчилжээ гэсэн байна.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох хэрэгтэй гэв гэж “Цаг үе” нүүрт бичжээ.

Гурван тэрбумын нөөцтэй Төв банк долларын ханшийг хазаарлах сонирхолгүй байна гэж “Эдийн засаг” нүүрт өгүүлэв.

“Өдрийн сонин”-ны “Цаг үе” нүүрт Нууцаар бичлэг хийвэл 200 мянган төгрөгөөр торгоно гэжээ

Монгол Улсын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цоггэрэл: Үндэсний урлагийн их театраа байртай болгохын төлөө зүтгэж явна гэж “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

Хүүхэд бүр хүссэн байх ёстой гэж “Энэ тухай” нүүрт бичжээ.

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэлж байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Конгрессын Номын Санд зочлов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ Конгрессын Номын Санд зочлов. КНС-д айлчилсны гол зорилго нь нэгэн номыг үзэх гэж.

АНУ-ын шашны эрх чөлөөг тунхагласан эрх зүйн баримт бичгийн үндэс нь тэр ном болсон хэмээн Жак Вэдэрфорд авгай батлан өгүүлдэг. Анх францаар бичээд хожим англи хэлнээ орчуулсан “Аугаа их Чингис хааны түүх” номын тухайд ярьж байна л даа. Одоо бас монголоор гарсан шүү гэдгийг ч дуулгав. Номыг АНУ-д авчирсан байгаа. Шуудангаар захиалан авч болно шүү. Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин нар чухам ямар номыг ийн шимтэн уншдаг байгаа вэ? Тэндээс юуг суралцаж, юуг хэрэгжүүлж вэ?


Categories
мэдээ нийгэм

Алтайн нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ

Есдүгээр сарын 26-нд Говь-Алтай аймгийн нийт нутгаар, 27- 28-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхины хурд 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах тул малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.

Цаг агаарын төлөв мэдээгээр есдүгээр сарын 26-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө дөрвөн хэм дулаанаас нэг хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байх нь. Бусад нутгаар шөнөдөө нэгээс зургаан хэм хүйтэн, өдөртөө гурваас найман хэм дулаан байх бөгөөд 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Дизель автобуснаас ялгарах хөө тортгийг 43.8 тонноор бууруулах боломжтой

ЗТХЯ, НЗДТГ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хамтран “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүрийг нэмэлтээр тоноглож, дизель автобуснаас ялгарах хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийн явцтай танилцах үйл ажиллагаа “Зорчигч тээврийн нэгтгэл”-д болов.

Төслийн багийн удирдагч Комори Масанори, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид тус үйл ажиллагаанд оролцож дизель хөдөлгүүрийн тортог шүүгчийн талаар мэдээлэл авч төслийн туршилт, судалгааны ажил болон шүүлтүүр цэвэрлэх цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Манай улсад ашиглаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой шүүлтүүрийг энэ оны 7-8 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн Буянт” ХХК-ийн 24 автобусанд суурилуулсан нь бодит туршилтаар хар утааг 97 хувь хүртэл бууруулжээ. Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр хянаж, бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийн өндөр хэмд шатаан цэвэрлэж, гарсан хар утааны шүүлтийн хэмжээг жигнэж үзэхэд өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 грамм хар утаа ялгарч, сарын хэмжилтийн дүнгээр дээрх 25 автобуснаас ялгарах 66.4 килограмм хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлжээ. Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд дээрх шүүлтүүрийг суурилуулснаар хар утааны жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч буйг Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ-ын удирдлагууд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдаа шагнаж урамшуулав

БНӨСУ-д энхиг сахиулах “UNMISS” ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн 7-р ээлжинд ШШГЕГ-аас оролцсон 11 алба хаагчийг тус байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан цол, тэмдгээр шагнав.

Уулзалтад ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалын дагуу “Хүндэт ажилтан” тэмдгээр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Лхагвасүрэнг, “Албаны төлөө” тэмдгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар хорих ангийн хамгаалалтын офицер, дэслэгч О.Найданпүрэв, 441 дүгээр нээлттэй хорих ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Жасрай, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын жолооч, ахлагч Д.Цэвээн-Очир, 405 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Одгэрэл, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Батням, 433 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Амарсайхан, Цагдан хорих 461 дүгээр ангийн тооцооны нягтлан бодогч, дэслэгч Ш.Хишигбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч С.Ганбаяр, Д.Тогтохжаргал, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч М.Ичинноров нарыг тус тус шагнаж, урамшуулав.

Энэ үеэр ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд шагнуулсан алба хаагчдад хандан, “БНӨСУ-ын энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын 7-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд багтаж үүргээ нэр төртэйгээр амжилттай биелүүлсэн та бүхэнд баяр хүргэе. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа сурч мэдсэн зүйлээ нөхөддөө үлгэрлэн харуулж, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн цаашид сахилга баттай, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хороо болон шинээр IPO гаргасан компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагын нээлттэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо (Хороо) зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад 2017 оны 9, 10 дугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд үнэт цаасаа бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцэв. Уулзалтыг Хорооны Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн удирдан явуулж, Даатгалын газар (ДГ)-ын дарга М.Өлзийбат, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын орлогч дарга Б.Долгорсүрэн нар ХК-уудын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгөв.

Хороо хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, цаашлаад хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулахад түлхүү анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар Хорооноос үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа гурван бирж байгаа нь Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж, Монголын хөрөнгийн бирж юм.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар шинээр гаргах үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг Хороо олгохоор заасан бөгөөд үнэт цаасыг бүртгэхдээ Хороо хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байна. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгах, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх, энэ талаар үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавих, санхүүгийн тайлагнал, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангах зэрэг. Энэ нь уг хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, зах зээлийн идэвх, өрнөлийг сайжруулахад ихээхэн чухал болохыг уулзалтад оролцогчид онцолсон юм.

Хороо болон шинээр IPO гаргасан компаниудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргаад байна. Энэ нь банкнаас бусал санхүүгийн салбаруудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болно гэсэн Хорооны бодлогын зохицуулалтын үр дүн болохыг уулзалтад оролцогчид онцолж, салбар хоорондын уялдаа холбоо нь санхүүгийн үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болгож буй талаар зөвлөж ярилцлаа.

Хороо цаашид ийм уулзалтыг тогтмолжуулж, үнэт цаасны болон бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар зах зээлд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж байхаар тогтлоо.

Share
Tweet
Share
Share

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 10 дугаар сарын 1.2.3 -ны өдөр буюу БНХАУ-ын “Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны баяр” -ын өдөр тохиож байгаа тул ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар хагас шигшээд шалгарлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэй -100 кг-ын жинд барилдаж буй манай тамирчин ОУХМ Л.Отгонбаатар эхний барилдаанаа АНУ-ын бөх Л.А.Смиттэй хийж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан.

Хоёр дахь барилдаанаараа Чилийн тамирчин Томас Бриченог вазари үнэлгээгээр ялснаар шилдэг 16-д шалгарлаа. Тэрбээр 1/8 шигшээд Латвийн тамирчин Жевгенис Бородавкотой хүч үзэх юм.

Л.Отгонбаатар хагас шигшээд шалгарлаа

Categories
мэдээ нийгэм

Баянхошуу Дэд төвийг түшиглэн 240 хүүхдийн цэцэрлэг, МСҮТ төв ашиглалтад орно

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар дэд бүтцийн төвүүдэд өнөөдөр ажиллалаа.

Одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавигдсан байна. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусжээ. Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, задлах чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том төсөл энэ юм. Хот хөгжүүлэх хамгийн гол асуудал бол инженерийн дэд бүтэц байдаг. Энэ дэд төвүүдэд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалтын ажлууд дэс дараатай хийгдээд явж байна. Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц баригдана. Инженерийн дэд бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ. Цаашдаа энд шинэ төв, шинэ хот бий болно” гэлээ.

Мөн төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор төв, МСҮТ-ийн барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны 4700 гаруй хүүхэд байгаагаас 2740 орчим нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноос сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63 хувиар нэмэгдэх юм. Цэцэрлэгийг 10 дугаар сарын 15нд, МСҮТ-ийн барилгыг 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ төсөл бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чухал төсөл юм. Улаанбаатар хотод анх удаа ийм том төсөл хэрэгжиж байна. Нийслэл хот Бага тойруу гэсэн ганц төвтэй. Түүнийг дагасан замын түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал бий. Гэтэл нийслэл хотод 1 сая 400 мянга орчим иргэн оршин сууж байна. Бид Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулж байна. Төслийн гол онцлог нь нийгмийн асуудлыг маш сайн харж үзсэн. Нөлөөлөлд өртсөн айлуудыг шинээр байртай болтол хэрхэн орон сууцаар хангах асуудлыг шийдсэн. Энэ жил төслийн 50 хувийг хийж гүйцэтгэж, ирэх жил бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 5 хорооны иргэдийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны системтэй холбоно. Гэхдээ зөвхөн энд байгаа иргэдийг дулаанд холбох асуудал биш Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд хотын төвд очиж авдаг үйлчилгээг эндээ авахуйц шинэ цогц төлөвлөлт юм. Энд өндөр давхрын орон сууц, бизнес худалдааны байгууллагууд, сургууль цэцэрлэг гээд олон бүтээн байгуулалт хийгдэх учиртай. Дэд төвүүдэд Барилга, хот байгуулалтын сайдтай хамт ажиллаж байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн шугам тавигдсаны дараах бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр газар дээр нь уулзаж байна. Мөн өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан 10 мянган айлын өртөгт нийцсэн орон сууцны асуудал байна. Орлогод нийцсэн орон сууцны ихэнх байрыг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Тэгэхээр өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна. 10 мянган айлын орон сууцны 7 мянга орчим нь орлого багатай иргэдэд, 2 мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, 10 хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар төлөвлөсөн. Тухайн орчиндоо иргэдээ ажлын байраар хангах, эко орчныг бүрдүүлэх зэрэг цогц ажил хийнэ. Дэлхийн ногоон сангууд, Азийн хөгжлийн банкнаас 580 орчим сая ам.долларын зээл авч энэ ажил хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдээд байна” гэж ярилаа.

Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35-р сургууль, 51-р цэцэрлэг зэрэг төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25 мянга орчим айл өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ. Гэхдээ дулааны шугам сүлжээнд иргэд холбогдох эсэх нь иргэдийн оролцоо, идэвхээс шууд хамааралтай. Иргэд идэвхтэй оролцвол, дулааны станц ашиглалтад ороход дулааны шугам сүлжээнд холбогдон тав тухай амьдрах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Уг дулааны станц ашиглалтад орж айл өрхүүд шугам сүлжээнд холбогдсоноор хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 3700 өрхийн зуух, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг хэрэглээнээс халах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.