Categories
мэдээ нийгэм

Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 151 залуу төгслөө

НийслэлийнЗасаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн онд нээж, мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Тус төвийн дэргэдэх БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төвийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад энэ онд 297 залуу хамрагдснаас 121 залуу сертификатаа аваад байсан юм. Өнөөдөр 30 залуу амжилттай төгсөж, мөн сертификатаа гардан авлаа.

“Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн нийт 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Сургалтыг амжилттай төгссөн залуучуудыг бизнес инкубатор төвд сар бүр 440,000 төгрөгийн цалинтай дадлагажуулж, гадаад, дотоодын “IT”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад хандан, өндөр цалинтай ажлын байранд холбож өгдөг юм.

Өнөөдрийн байдлаар мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтад нийт 1890 залуус хамрагдсанаас 642 залуу амжилттай төгсөөд байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын улмаас олон улсын нислэгүүд цуцлагджээ

Улаанбаатарт өчигдрөөс үргэлжлэн орж буй борооны улмаас олон улсын хоёр ч нислэг цуцлагдаад байна. Хүннү эйр компанийн Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэг цуцлагдсаныг эх сурвалж хэллээ. Нислэгийн лавлах 19001950 дугаарын утасны оператор энэ мэдээллийг баталж одоогоор нислэгийн цаг тавигдаагүй байна гэв.

Мөн Айр Пусан компанийн Улаанбаатар-Пусан чиглэлийн ВХ 4123 аяллын онгоц хүчтэй салхины улмаас 12 цагаар хойшилж маргааш 13 цагт ниснэ гэдгээ мэдэгджээ.

Улаанбаатарын цаг агаарын улмаас ОУ-ын нислэгүүд цуцлагджээ

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласан

МАХН-ын бага чуулган өчигдөр болжээ. Тус хурлаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлээд буй. Харин энэ шийдвэрийг МАХН-аас эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцийг захиалгаар ажилласан хэмээн мэдэгдлээ. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласан. МАХН-аас нэр дэвшигчээс айхдаа МАН ийм үйл ажиллагаа явуулж байна. Хэнтий аймгийн 42 дүгээр тойргийн 17 мянган иргэний сонгох эрхийг Үндсэн хуулийн цэц нэг хадам ээжийн хүсэлтээр зөрчиж, бусармаг шийдвэр гаргасан” хэмээн ярьж, Хэнтий аймгийн сонгогчдын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэхээ илэрхийллээ.

Тус намын Хэнтий аймгийн мянгатын дарга С.Ононбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бие хамгаалагч Х-ийн хадам ээж С.Мөнхцэцэг гомдол гаргаж, Үндсэн хуулийн цэц түүний талд шийдвэр гаргасан гэсэн хардлагыг зүй ёсны үндэслэлтэй хэмээн үзжээ. Тиймээс Үндсэн хуулийн шийдвэрийг захиалгатай үйл ажиллагаа” гэж үзэж байгаагаа хэллээ. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Хэнтий аймгийн 17 мянган иргэний сонгох эрхийг хэрэгжүүлэхийг шаардлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд шуурганд өртөөгүй гэв

Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар 10 хүн нас барж, 229 хүн бэртээд байна. “Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаасан байна.

Япон улсад манай улсын нийт 7000 гаруй иргэн, үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг бөгөөд монгол иргэн шуурганд өртсөн гэх мэдээлэл байхгүйг Осака дахь Ерөнхий консулын газраас мэдэгдсэн болно.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаас урьдчилан сэргийлье

Тарваган тахлын халдварын эрсдэлд өртсөний дараа 1-6 хоногт өндөр халуурч чичрэх, ханиалгах, цустай цэр гарах, толгой хүчтэй өвдөх, биеийн бүх булчин өвдөх, булчирхай томорч эмзэглэж хөндүүрлэх, хэвлийгээр өвдөж бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн барилгын шавыг тавилаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Увс аймгийн Баруунтуруун суманд Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийг байгуулж, 2017 онд нээлтийг хийсэн билээ.

Тэгвэл тус ангийн шинэ барилгын шав тавих ёслол 9 дүгээр сарын 3-ны билэгт сайн өдөр боллоо.

Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Баруун бүсийн төв, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Өлзийт болон сумын удирдлагууд оролцсон юм.

Барилгын ажил энэ сарын 07-ноос эхлэх бөгөөд Улаанбаатар хотын “Нью сувагт констракшн” ХХК барьж, 2019 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сайн үйлсийн аянаар шинэ худаг барьжээ

БНСУ-ын “Сэлвэшн Арми” ТББ өнгөрсөн 8-р сарын 23-наас эхлэн долоо хоногийн хугацаанд “SBI“ хадгаламжийн банк “Хүсэл мөрөөлдөө хуваалцъя” глобал багтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Цагаан даваа”-ны хогийн цэгт ажиллав. “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал баг нь дотоод, гадаадын нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдэд туслахаар БНСУ-ын “Сэлвэшн Арми” ТББ болон “SBI” хадгаламжийн банктай хамтран ажилладаг сайн үйлсийн аяны баг юм. Энэхүү сайн үйлсийн аяны баг нь өнгөрсөн 8-р сарын 3-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд багийн 20 гишүүнийг “SBI” хадгаламжийн банкны 500 ажилтнаас бүрдсэн сайн үйлсийн багийн гишүүдээс сонгон авчээ.

“SBI” хадгаламжийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь улсын асрамжийн газарт усны бойлер суурилуулах, хогийн цэгийн орчимд худаг барих,хогийн цэгт хог түүж амжиргаагаа залгуулдаг хүүхдүүдэд хашаа барьж өгөх, Төв аймгийн Зуунмод суманд байрлах “Сэлвэшн арми”-н салбар төв дээр нутгийн хүмүүст урлагийн тоглолт үзүүлэх зэрэг олон төрлийн нийгэмд тустай ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ удаа зорьж очсон газар нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр байлаа. Тус хороонд орших “Цагаан даваа”-ны хогийн цэгт худаг барих ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 8-р сарын 23-нд баригдаж дуусан 25-ны өдөр нээлтээ хийсэн юм. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 27-р хороонд дахин нэг худгийн ажил эхлүүлээд байгаа бөгөөд 9-р сарын сүүл гэхэд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Эдгээр худгийг хорооны мэдэлд шилжүүлж, цаашдаа худгийн үйл ажиллагааг хорооны хэсгийн ахлагч явуулахаар болов. Мөн худгийн хананд зураг зурж чимэглэж өгчээ.

“SBI” банкны “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал багийн энэ удаагийн үйл ажиллагаа нь зөвхөн худгийн засварын ажлаар хязгаарлагдаагүй. Хэт холоос хэрэглээний усаа зөөдөг, уул, жалгын бартаатай замаар явдаг зэргийг харгалзан үзэж усны саванд нь ус дүүргэн өгч гэрт хүргэж байв. Мөн гэр нь шатаж орон гэргүй болсон зэрэг хэцүү амьдралтай айлуудад усны сав болон усны тэрэг бэлэглэлээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон орон гэргүй тэнэмэл хүмүүст үнэгүй хоол тараасан.

Үүнээс гадна олон төрлийн урлагийн тоглолтоор дамжуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Төв аймаг дахь “Сэлвэшн Арми”-н салбар төвд мини биеийн тамирын өдөрлөг зохиохын зэрэгцээ хөөсөн бөмбөлгийн үзүүлбэр, илбийн болон handbell-ийн үзүүлбэр, бүжгийн тоглолт зэрэг олон зүйлсээр дамжуулан хүмүүстэй харилцсан.

“SBI” банкны “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал баг нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдийг хайн тусалж дэмжих төлөвлөгөөтэй байна. Энэ удаагийн Монголд хийсэн сайн үйлсийн аян нь олон улсын хэмжээнд хийгдэж буй сайн үйлсийн эхлэл байсан төдийгүй “SBI” банкны “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал багийн дэлхийн хэмжээнд хийгдэх ажлын нэгэн дэвшил боллоо.

Categories
мэдээ нийгэм

Зарим геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргажээ

Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон Геологийн баримтын төвд нууцын зэрэглэлээр хадгалагдаж байсан 49 ширхэг геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргасан байна. Мөн ОХУ-ын Росгеолфондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70 ширхэг тайланг Геологийн баримтын төвд 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгчээ. Ингэснээр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэсэн аж.

ЭБМТТ-ийн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн төрөл бүрийн хээрийн тэмдэглэлийн дэвтрүүд, лабораторийн шинжилгээний хариунууд, хавсралт зураг болон бусад эх баримтуудыг төрөлжүүлэн эмхлэн цэгцэлжээ. Мөн сэргээн засварлаж, архивын стандарт хэмжээгээр хавтаслаж ном болгон, тоо бүртгэлд хамруулан, эрэл хайлтын программ дээр “Анхдагч материалын нэгж” үүсгэн нийтийн үйлчилгээнд гаргах боломжтой болгожээ.

Уг дэд төслийн ажлын санхүүжилтийг УУХҮЯ дэмжлэгтэйгээр улсын төсөвт суулгаж, “Сүүдэрт хайрхан” ХХК, “Ландмап” ХХК-ийн баг ажиллаж амжилттай дуусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк компаниас гаргасан үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд аравт жагсчээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар манай улсад Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид ажиллаж байна.

Төлөөлөгчдийг Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулгыг хийж, талууд хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцсон юм. Мөн “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцсөний үр дүнд Монгол Улс Фэйсбүүк компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.

Монгол Улс Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10-т жагсчээ.

Мөн өнөөдөр Засгийн газрын тэргүүн Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм байна. Манай улсын нэг сая гаруй иргэн Фэйсбүүк ашигладаг гэсэн судалгаа байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын хүүхдийн төв номын санд ном солилцооны хөтөлбөр боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хятад орныг танин мэдэх” сэдэвт соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр Монголын хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулав.

Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2016 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөр нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг 10 бүтээлийн эмхэтгэл болох “Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр” цуврал номыг Монгол Улсын нийтийн болон ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэж байна.

Дашрамд дурьдахад, “Нахиа” хөтөлбөрийн хүүрээнд 2016 онд ӨМӨЗО-ны “Өвөр Монголын Багачууд” хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” 1400 боть, 14000 ширхэг номыг Монголын хүүхдийн төв номын сан болон ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэж байсан юм. Харин 2017 онд БНХАУ-аас Дорно дахины 20 шилдэг үлгэр болон Дэлхийн сонгодог шилдэг 20 үлгэрийн 56 мянган ширхэг номыг Монгол Улсад хандивласан байна.