Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар фэйсбүүкийн хуурамч хаягийг цэгцлэх хүсэлт тавилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол дахь хэрэглэгчдийн хуурамч хаягуудыг хааж өгөхийг Фэйсбүүк компаниас хүсчээ. Тэрээр тус компанийн Монгол, Хятад, Хонконг, Тайваний бүс нутаг хариуцсан захирал Жорж Чен, Ази Номхон далайн бүс нутгийн мэдээллийн аюулгшүй байдал хариуцсан захирал Жефф Ву нартай уулзах үедээ энэ талаар хүсэлт тавьсан байна.

Г.Занданшатар сайд “Фэйсбүүк бол олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хуваалцах талбар гэдгийг бидл ойлгож байгаа. Гэсэн ч хэрэглэгчид хуурамч хаяг нээж, худал мэдээлэл тарааж байгаа учраас хянах нь зүйтэй” хэмээн хэлсэн талаар xinhuanet.com цахим хуудаст мэдээлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Германы сэтгүүл манай улсад зураг авалт хийжээ

Германы загвар ба амьдралын хэв маягийн ICON сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт Монгол улсад хийгдсэн нэгэн үзэсгэлэнт зураг авалт нийтлэгджээ. Зураг авалтын гол дүр болох загвар өмсөгч Ж.Энэрэл мөн сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагаатай холбоотой 29 гомдлыг шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс энэ оны эхний хагас жилд нийт 172 өргөдөл, гомдол ирүүлснээс банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл гомдол ирж, тэдгээрийн 28 нь хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж дууссан бол үлдсэн нэг нь хугацаандаа хянагдаж байна.

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх буюу 34.5 хувийг зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн мэдээллийг тухай бүрт нь шинэчлээгүйгээс зээлдэгчийн зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн талаарх өргөдөл эзэлж байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 дахин ихэссэн байв. Өргөдөл гомдлуудын төрлүүдийг өнгөрсөн онтой харьцуулсан үзүүлэлтийг доорх хүснэгтэд харуулав.

Өргөдөл гомдлын товч утга

2017/ II тоо хэмжээ

Эзлэх хувь

2018/II тоо хэмжээ

Эзлэх хувь

Зээлийн мэдээллийн сангийн бүртгэл

4

23.5%

10

34.5%

Зээл болон хүүгийн тооцоолол

7

41.1%

3

10.3%

Зээлийн гэрээний маргаан

3

17.6%

4

13.8%

ББСБ-ын үйл ажиллагаа

2

11.7%

3

10.3%

Барьцааны зүйл чөлөөлүүлэх

2

6.9%

Лавлагаа гаргуулах

2

6.9%

Бусад

1

5.9%

5

17.2%

Нийт

17

100%

29

100%

Хорооноос дээрх өргөдөл гомдлуудыг хянаж, барагдуулахаар санал дүгнэлт гарган хуульд заасан эрх, хэм хэмжээний хүрээнд 9-д нь хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлсэн бол 14-д нь холбогдох хариуг өгч, 4-д Хорооноос үүрэг даалгавар хүргүүлэн үлдсэнд нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах зэргээр ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын өртөөчилсөн аялал” зохион байгуулна

Хан-Уул дүүрэгт хөдөлмөрийн насны 98215 иргэн оршин суудгийн 54,5 хувь буюу 53611 нь 15-34 насны залуучууд байна. 2018 онд дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 302 залуучууд ажил хайгчаар бүртгүүлжээ.

Хэлтсээс бүртгэлтэй ажилгүй, зорилтот бүлгийн болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг идэвхжүүлэх, бизнес эрхлэх хүсэл төрүүлэх, сэдэлжүүлэх,тэдэнд холбогдох хууль тогтоомжийн талаар тодорхой мэдээлэл өгөх зорилгоор “Залуучуудын өртөөчилсөн аялал”-ыг 2018 есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Аялалын явцад залуучууд “Кашмер холдинг” ХХК, “Живэртийн оргил” ХХК-ны Шар доктор үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан бизнесээ өргөжүүлж, ажлын байр бий болгож байгаа ХУД-ийн 13 дугаар хорооны иргэн Ж.Гантулгын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах,”Зайсан Хилл” 13 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэн, Жишиг гудамж зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг үзэж танилцах, ажлын байрны мэдээлэл авах, ажилд зуучлах зэргээр 8 өртөөгөөр аялж, бусад оролцогсодтойгоо танилцан туршлага солилцож, спортын хөгжөөнт тэмцээнд оролцох зэргээр нэг өдрийг идэвхтэй өнгөрөөх юм.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн автобусанд шалгалт хийжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих нэгдсэн үзлэг, шалгалтыг Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулжээ.

Шалгалтад Нийслэлийн 7 дүүргийн 39 сургуулийн нийт 72 автобус хамрагдсанаас 23 сургуулийн 46 автобус тэнцсэн тул үйлчилгээнд явах зөвшөөрлийг нь олгосон бөгөөд үлдсэн 26 автобус стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар дахин үзлэгт хамрагдах шаардлага хүргүүлжээ.

Үзлэгт хамрагдсан хүүхдийн автобусны тоо өмнөх оны мөн үеэс 43,9 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Академич Ш.Нацагдоржийн 100 жилийн ойг тэмдэглэж байна

Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Нэрт эрдэмтний ойд зориулсан энэхүү хурлын нээлтийн үйл ажиллагаа БСШУСЯ-нд болов. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар нэрт эрдэмтний 100 жилийн ойд зориулан илгээлт ирүүлснийг олон улсын эрдэм шинжилгээний их хуралд оролцогчдод уншиж сонсголоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илгээлтдээ “Их эрдэмтний мэндэлсний ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 149-р тогтоол 2018 оны тавдугаар сарын 23-ны өдөр гарч, түүний дагуу ойг зохион байгуулах комисс ШУА, Түүх, археологийн хүрээлэн хамтран “Ш.Нацагдорж. Эрдмийн бүтээлийн эмхэтгэл” 10 боть, академич Ж.Болдбаатар “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” нэгэн сэдэвт бүтээл, “Нацаг багш” баримтат кино зэргийг бүтээгээд байна.Энэхүү ойн хүрээнд Монгол Улс, Япон улс, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулж буй “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 50 шахам эрдэмтэн судлаачид оролцож, академич Ш.Нацагдоржийн амьдрал үйл ажиллагаа, эрдэм судлалын бүтээл болон XVII-XIX зууны Монголын түүхийн асуудлыг Евроазийн нүүдэлчдийн нийгмийн түүхийн дэвсгэр дээр авч үзэн, задлан шинжилсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаад талархаж байна” хэмээн онцолжээ.

“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр,нийгэм, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төв, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн Аялал жуулчлалын дээд сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Хүмүүнлэгийн ба умардын цөөн тоот үндэстний судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Япон улсын Тохокү Их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төвөөс хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний энэхүү хурал энэ удаад зохион байгуулагчид ба оролцогчдын хувьд илүү өргөн цар хүрээтэй болж, XVII-XX зууны Монголын түүхийн талаар судалгаа хийдэг тэргүүлэх эрдэмтэд оролцож судалгааныхаа сүүлийн үеийн ололтыг танилцуулж буйгаараа онцлог юм байна.

XX зууны Монголын нэрт эрдэмтэн, Монголын түүхчдийн эцэг, багш хэмээн хүндлэгдсэн Ш.Нацагдорж нь гурван үеийн сэхээтэн гаралтай их бичгийн хүн байв. Түүний Монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүд нь эх орондоо төдийгүй дэлхий дахинд үнэлэгдсэн үе үеийн түүхчдийн ширээний ном болж чадсан юм. Академич Ш.Нацагдоржийн бүтээлүүд нь орос, герман, англи, хятад, франц, япон хэлээр нийтлэгдсэн байна. Монголын түүхийн шинжлэх ухаанд дорвитой бүтээлүүдээрээ бусдаас ялгарч байдаг нэрт эрдэмтний бичсэн “Болор толь”, “Мандухай цэцэн хатан” зохиолоор нь уншигчид андахгүй. “Монгол Улсын түүх” /гурван боть/, “Халхын түүх”, “Чингис хааны цадиг” болон “Хубилай цэцэн” зэрэг ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь түүх бичлэгт хүндтэй байр суурь эзэлдэг юм.

Академич Ш.Нацагдоржийн 100 жилийн ойг тэмдэглэж байна

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар олон зөрчил илэрчээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтаар стандартын шаардлага хангахгүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулан, түргэн муудах хоол хүнсийг тасалгааны температурт нарны шууд тусгалтай газарт ил задгай хадгалж, худалдаалдаг нь илэрчээ. Үүнээс гадна хоол үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцож буй ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахидаггүй гэх мэт зөрчил ихээр гарчээ. Холбогдох албаныхан хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл болон ил задгай талбайд шорлог шарах үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНҮӨТҮГ нь дотоод хяналт шалгалт явуулан таслан зогсоож, цаашид зөрчлийг гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 онд 355 сая төгрөгийн төсөвтэй экстрим талбай бариулж байна. Одоогоор ажлын явц 40 хувьтай байна. Цаашид гүүрэн гарцны ажил хийхээр төлөвлөж байна. Улсын болон хувийн байгууллагын төсвөөр зарим нэг бүтээн байгуулалтын ажлыг хийдэг. Ирэх жилийн төсөвт Маршал таун хотхон руу гарц хийх ажлыг тусгахаар төлөвлөж байна. Цэцэрлэгт хүрээлэнд хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдтэй бид байнга тэмцдэг. Манай ажилчид оройн цагаар ээлжилж ажилладаг. 26 түргэн үйлчилгээний цэг гурвалсан гэрээгээр төлбөр мөнгөө өгөөд зөвшөөрөлтэй ажилладаг. Эдгээр ТҮЦ-үүд нэг нэгэнтэйгээ барьцсан байдлаас үүдэн хоол бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Азийн хамгийн баян зургаан эрхэм

“Галзуу баян Азичууд” уран сайхны кино дэлхийн олон орны кино чартуудыг тэргүүлэн, олон саяыг халааслаад буй. Тэгвэл Хятадын “www.scmp.com” сайт Ази тивийн галзуу баян эрхмүүдийн талаарх мэдээллийг нийтэлжээ.

“Форбус” сэтгүүл эдгээр зургаан эрхмийг Ази тивийн хамгийн баян эрхмүүд хэмээн тунхаглаад буй юм.

Хэнри Сэй

Филиппинийн тэрбумтан Хэнри Сэйгийн нийт хөрөнгө 19 тэрбум ам.доллар. Өдгөө 93 настай Хэнригийн тэргүүлдэг “SM” групп жижиглэнгийн худалдаа, банк санхүү, уул уурхай, зочид буудлын бизнес эрхэлдэг. 2016 онд түүний нийт хөрөнгө 7.6 тэрбум ам.доллар байжээ. Ийнхүү хоёрхон жилийн дотор түүний нийт хөрөнгө хоёр дахин өсчээ.

Чароен Сиривадханабхакди

Тэрбээр “Beverage” гэх шар айрагны үйлдвэртэй. Уг үйлдвэр Тайландад хамгийн томдоо ордог байна. Өдгөө 78 настай тэрбумтан эрийн нийт хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар.

Квек Ленг Чан

Малайзын “Quek” болон “Hong Leong Group”-ийн гүйцэтгэх захирал Квек Ленг Чаны нийт хөрөнгө 6.9 тэрбум ам.доллар аж.

Шри Пракаш Лохия

Индонезийн хамгийн баян эрхэм Шри Пракаш Лохиягийн нийт хөрөнгө 7.1 тэрбум ам.доллар юм. Тэрбээр “Indorama Corporation”-ийн ерөнхийлөгч билээ.

Роберт Нг, Филипп Нг

Сингапурын ах, дүү бизнесмэн болох Роберт Нг, Филипп Нг нарын нийт хөрөнгө 11.9 тэрбум ам.доллар аж. Тэд “Far East Organization” компанийг үүсгэн байгуулсан юм.

Роберт Куок

Малайзын тэрбумтан Роберт Куокийн нийт хөрөнгө 14.8 тэрбум ам.доллар юм. Тэрбээр 94 настай билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч албан уулзалт хийлээ

“Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх” нь сэдэвт олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Дээрх чуулга уулзалтад оролцохоор ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч Жемаль Инайшвили, тус холбооны удирдлагууд болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, бүс нутгийн эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд Монгол Улсад айлчлан ирсэн зочдыг тавтай морилохыг хүсээд, Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнес уулзалтуудын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтын ажиллагааны гараагаа эхэлнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.

Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хөндөн ярьж, төрөлжиж чадахгүй байгаа Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой салбарын асуудлаар ярилцсан юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбарт бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломж өндөр буйг дурдаж, ОХУ-аас үзүүлэх дамжин өнгөрөх тээврийн тарифын хөнгөлөлт, бусад улсын Монгол Улсад үзүүлж буй гаалийн татварын дэмжлэг зэргийн бизнест нөлөөлөх үр, өгөөжийн асуудлыг хөндөн ярив.

Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол орон, түүний онцлогт тохирсон бизнесийн асуудлаар өргөн сэдэв хөндөн ярилцсанд талархал илэрхийлж, зөвлөгөө, туршлага нь хамтын ажиллагаа, цаашдын ажилд нь эерэгээр нөлөөлөхийг хэлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дурдсан салбарт богино хугацаанд амжилт гаргахын төлөө хичээн ажиллахаа хэлээд форумын үеэр Монголын онцлогийг тусгасан асуудлыг ярилцах саналыг нухацтай авч үзэхээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг шалгаж байна

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг шалгаж байна.

Шалгалтанд 37 бетон зуурмаг, хөөсөнцөрийн аж ахуйн нэгж хамрагдаад байгаа бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлж ажиллаагүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрч байна.
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах эрх бүхий албан тушаалтны 13 албан даалгавар, 13 аж ахуйн нэгжид 9.000.000 мян/төг-ийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн, прокурорын хяналт тавин ажиллсан байна.
Хяналт шалгалтад үргэлжилж байна.