Categories
мэдээ нийгэм

Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан болно

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу хөгжмийн наадмын хүрээнд орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 7-9-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зохион байгуулагдах гэж байна.

Орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдааны нээлтэд Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, дуучин Д.Ариунбаатар, Б.Урангоо, Д.Отгонжаргал нарын зэрэг уран бүтээлч урилгаар оролцох гэнэ.
Б.Шарав нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул бөгөөд 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Тэрбээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичсэн.. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол” болов

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөөТөрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг өнөөдөр (2018.09.06) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх 8 шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны 82 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Та бүхний амьдралд чухал үйл явдал болж байна. Төр гэдэг нь ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг хэлдэг. Та бүхэн тэр хэсэг бүлэг хүний нэг боллоо. Та бүхэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс боллоо. Өндөр хариуцлага, итгэл та бүхэнд ирж байна. Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн захиргаагүйгээр төсөөлөх аргагүй. Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ хүний сайхан сэтгэлээр хандаж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” гэлээ.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгыг ирэх долоо хоногт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг энэ сарын 12-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон.

Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хавдар ихэнх тохиолдолд оношлогдохгүй үлддэг

Хавдрын үндэсний зөвлөлөөс есдүгээр сарыг “Хүүхдийн хавдрын асуудалд анхаарал хандуулах сар” болгон зарлажээ. Дэлхий даяар хоёр минут тутамд 1 хүүхэд хорт хавдраар оношлогддог байна. Нийт 100 гаруй төрлийн хүүхдийн хавдар байдаг аж. Үүнээс хамгийн түгээмэл тохиолддог хавдрын төрлүүдийг Хавдрын үндэсний зөвлөлөөс сэрэмжлүүлж байгаа юм. Ихэнх тохиолдолд хүүхдийн хавдар анзаарагдахгүй, оношлогдохгүй үлддэг. Тиймээс эцэг, эхчүүд,эмч нар онцгой анхаарах хэрэгтэй байдаг хэмээн доорх зургаар харуулж байна.

Ихэнх тохиолдолд хүүхдийн хавдар оношлогдохгүй үлддэг

Categories
мэдээ нийгэм

Виз олгоно гэх хуурамч зартай холбогдуулан мэдэгдэл гаргав

Өмнөд Солонгосын Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд виз олгоно гэсэн хуурамч зар тарааж мөнгө завшиж байгаа гэмт хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн дунд албан ёсны визтэй болгох боломжтой хэмээн их хэмжээний мөнгө залилж авсан гэмт хэрэг удаа дараа бүртгэгдлээ. Өмнөд Солонгосын Засгийн газар нь хууль бус иргэдийг эх оронд нь албадан буцаахаар ажиллаж байгаа, харин тэдэнд ямар нэгэн байдлаар виз олгох эсвэл зөвшөөрөл өгөх зэрэг асуудал огт байхгүй болно” хэмээн дурдсан байна.

Мөн хуурамч мэдээлэл тарааж мөнгө залилж байгаа этгээдүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах тул уг мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж, энэ тухай Цагаачлалын албаны албан ёсны сайт дээр анхааруулга гаргажээ.

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдэд виз олгохгүй

Categories
мэдээ улс-төр

Сарын дараа намрын ээлжит чуулган эхэлнэ

УИХ ээлжит бусаар хуралдахгүй гэдэг нь бараг тодорхой боллоо. Сарын дараа намрын ээлжит чуулган эхэлнэ. Жил бүрийн намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол дараа жилийн төсөв. Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Энэ хугацаанд амжиж батлахгүй бол УИХ өөрөө тарах хуулийн зохицуулалттай учраас шөнө дөлөөр хуралдаад ч болтугай баталдаг. Энэ жил ч мөн ийм байдал давтагдах бололтой. Төсөв шиг заавал батлах ёсгүй ч намрын чуулганы эхэнд зайлшгүй хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал байна. Эдгээр асуудал нь улс төрийн маргаан дагуулсан, зөвшилцөл шаардсан хэлэлцэхэд амаргүй төслүүд. Товчхондоо улс төр дэх намрын халуун өдрүүд намрын чуулган нээлтээ хийх өдөр буюу аравдугаар сарын 1-нээс эхлэх нь.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ

Засгийн газар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан. Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр илгээгээд байгаа юм. Ерөнхийлөгчийг хариу өгсөн даруйд УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн. Намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал зайлшгүй мөн. МАН Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайдаар хэнийг томилохоо шийдэх гэж багагүй хугацаа зарцуулна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн наймдугаар сарын 22-нд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгөх ёстой. Уг асуудлыг хэлэлцэх үед улс төрийн маргаан их гарах нь ойлгомжой.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ ГОМДЛЫГ ТАЙЛАХ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол явуулах саналаа хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. Намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд уг асуудал дахин яригдаж эхэлнэ. УИХ-ын дарга уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлсэн ч тус байнгын хороо ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Тиймээс намрын чуулганы эхэнд уг асуудлыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлагатай.

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭР БАТАЛЖ, МАКАОГААС МОНГОЛ ИРГЭДЭЭ АВЧ ИРЭХ

Засгийн газар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаотой хийх ялтан шилжүүлэх хэлэлцээрээ батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэхүү хэлэлцээрийн төсөлд 2017 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд одоо соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Энэ оны байдлаар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын 13 иргэн гэмт хэрэгт холбогдож, 12 нь хорих ялаар шийтгүүлээд байгаа аж. Тэдний зарим нь эх орондоо ялаа эдлэх хүсэлт ирүүлжээ. Тэд УИХ ялтан шилжүүлэх хэлэлцээр батлахыг тэсэн ядан хүлээж байгаа. Засгийн газар уг хэлэлцээрийг яаралтай батлуулах хүсэлтэй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хэлэх үг 3

Шүүгчдийн цалин нэмсэн./Огцом хэт /Хоол нь ихдээд байгаа юм бишүү. Тогтсонжишиг бусадтай харьцуулж байна шүү дээ. Нэг дээд хүн тусгай хүнболгох гээдл . Хэн юм нэг мэргэжилтэн биддэ. Зөвтэй, зөв хүн түүнийг амьдралаа дээшлүүлэх гэх мэт болгоод зөв ашиглаад явж байна. Ур чадвар сонирхол ч буурч болох. Гадаадын улсын шүүх биш монголын улсын шүүх. Монгол улс нийтлэг ямар байгаа билээ. Эмч багш гээд хэрэггүй хүмүүс юм уу? Нөгөө талаар ийм юм ажилдаа сонирхолтойур чадвар зэргийг бууруулдаг. Хоол тансаглалд эрхэм бодох болгох. Монгол улсын хэд нь баталгаат амьдрал баталгаат цалинтай билээ. Үнэнч хүн ч ганхахаар. Ямбатан болгох гэдэг юм уу. Гэр хороолол тэр чигээрэй.Орлог багатай хог түүгч амьдралын баталгаа ажил нь хог түүх хаягдал тушаах.Бүгдийг архинаас болсон гэж боддоггүй. болсон байсан ч 100% биш.Шүүх мапижсан гэдэг үнэн юм шиг билээ Нилээд хэсгээрээ гэх юм уу?

Архийг буруу ундаа гэж нэрлэх. Нэр хаяг шошгон дээр нь бичих. /жижгээр юм уу/ ?Хүүхэд,залуу хүн огт ууж болохгүй. Хөгшин Настай хүн таашаалын болон эмчилгээний зориулалтаар /Нойрсуулах байдаг юм уу/ хэрэглэж болох.Архины цөөн үйлдвэрүүдтэй байх. Пиво мивоо яадаг дундаж залуу юу гэдэг юм тааруулаад тэрийгээ болох биз.

/Ерөнхийлөгч Вашингтонднь очиж уулзахгүй юу да тэгэхээр бол /Солонгосын/ хоцорсон хоцроогүй өнгөрсөн өнгөрөөгүй өнгөрч байгаа юм ууОдоо ч

Ардчилсан холбообайрыг минь буцааж авч өгөөрэй

Нэмж хэлмэгдэлийн юм байгаа л юм билээ л дээ. Бузар байдаг учир тарни байдаг Тарниар ч нэг их яахгүйл дээ Сүүлийн үеийн хүмүүс өөр болсонзалуучуудТарни ном /Буддын шашин /

Малын өт шивших ам хамрын бузар яр зэрэгт тарни жатга биелээд байгаа юм шиг байдаг шиг юм билээ. Тарни номбиелэхгүй дэм лболно биелэхгүй

Зүрхэн тарни Ум мань бадми хум ч гэдэг юм уу гэх мэт 2-3 цөөн тарни байж болох юм болно байна /Орлуулах зэрэг/ Мань мэгзэм байна Насны амар амгаланг амгаланг олох гэх юм уу гэх мэт Хойд нас Хойд нас байхгүй шүү дээ /хонин гүрвэл/үр хүүхэд Шашнууд бүгдл байна гэдэг . Дээр үеийн лам нар арай өөр

Гэгээрэх зориулалттай шашин

Зурхай мэнгэ суудал бүгдхудал худлаа.Гэгээрэх зориулалттай шашин.

Буддын шашин Өдөр өнжүүлэх бүлэг зөв хөгжил

Бурхан багш дахин төрсөн Түвдэн Жамц нэртэй Түвдэн жамц багш зарим юмыг ойлгоогүй мөн дутуу бичсэн байсан. Сэтгэл оролт гаралтын сувагтайТэр нь мэдрэмжээр орж гарахыг хэлсэн юм уу шиг билээ. / Махъяаны уламжлалыг хадаглах төвийн багш / Бурхан багшаа шүтэх түвдэн жамц багш хоеуланг нь буддын шашин шүтэгсэд гэх юм уу

Чингэс Хаанаа шүтвэл зүгээр л цэцэг тавина

Хөхтолбо Тэнгэрийн тамга өөр үндэстэнд байх хамаагүй Хоол унднаас болоод байгаа байх лда

Бямбасүрэн баавай юу бичээд байна а Орчлон тэсрэлтээс үүссэн үнэн юм биш үү

Бөөаргагүй муу юм байдаг учир бөө байдаг. Хүн бүр бөө Мэргэжлийн ,тахилын гэх мэт байна.Хэтэрвэл бөөлжис болдогбөө увидас

ЖичБурхан Халдун уулын дор асар их алт байна голд нь хүртэл ухуулах урдаас нь 10000 цэргээр голд нь хүртэл ухуулах урдаас нь голд нь хүртэл НАТО-гийн цэрэгээр хамгаалуулах.

Иргэн С.Батзориг

Улаанбаатар хотын утааны түгжрэл

Б.Жаргалсайхан гуай хэлээдбайгаа юм бишүү ? барагл 100%(Хотын түгжэржлийн талаар)

Ер нь хогонбаатар хот гэхээр хог үйлдвэрлэлийн бүхл хог хүний юу элдэв төрлийн хог

99689506

Баянзүрх дүүрэг 7-р хороо С.Батзориг

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк өнгөрсөн сард 2,866 кг алт худалдан авчээ

Монголбанк 2018 оны наймдугаар сард 2,866 кг алт худалдан авсан байна.

Харин Монголбанк 2018 оны эхний наймдугаар сард 12.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тонн алт авч байсантай адил үзүүлэлт юм.

2018 оны наймдугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 95,042.34 төгрөг байлаа.

График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2018 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Categories
мэдээ нийгэм

Хөх хотын “Шуумай” буузыг монголчууд амтархаж байна

БНХАУ болон Монгол Улсын соёлын өдрүүд болж буй билээ. Соёлын өдрүүдийн хүрээнд Өмнөд Монгол үндэстний хоолны соёлыг харуулах арга хэмжээ өчигдөр Новотел зочид буудалд эхэлсэн юм. Өмнөд Монголын шилдэг зургаан тогооч 30 гаруй нэр төрлийн хоолыг гурван өдөр хийж үйлчилж байна. Энэ талаар Өмнөд Монгол хамтын зохион байгуулагч Д.Анар ярихдаа: “Өмнөд Монголын 16 аймгийн хамгийн онцлог бүхий 30 гаруй төрлийн ногоогоор хоол хийж байгаа. Өдөрт 10 гаруй нэр төрлийн хоолыг монголчууддаа зориулж амтлуулж байна. Өмнөд Монгол зүүнээс баруун тийш 3200 гаруй км газар нутагтай. Аймаг бүрийн хоол өөр өөрийн онцлог амт, шимтэй. Зүүн тал руугаа хоолны ногоо мөөгөөрөө, дунд аймгууд нь гурил, будаа тариалангаараа алдартай. Бид уламжилж ирсэн монгол хоолонд үндэслэн, хятад хоолтой уялдуулж шинэ төрлийн хоолнуудыг их хийдэг. Бэлтгэх арга нь адилхан ч хийх арга барилын хувьд монгол хоолноос багахан ялгаатай. Манай орны хоолны соёлд уламжлалт хоолнууд зонхилдог. Ааруул, сүү гээд малаас авах ашиг шимийн хувьд бүх Хятадад Өмнөд Монгол алдартай. Бидний тариалдаг наранцэцэг, наранцэцэгийн үр бас Хятадад сайн борлогддог” гэв.

Өмнөд Монголын хоолны соёлыг харуулсан тус өдөрлөгт хүмүүс их ирж үйлчлүүлж байгаа аж. Хоолнууд дундаас Хөх хотын “Шуумай” бууз, юунайн гэх хоолонд хүмүүс ам сайтай байлаа. Гурван өдөр болох уг хоолны өдөрлөг Өмнөд Монголыг баруун, зүүн, төв гэсэн гурван хэсэгт хуваан, хэсэг бүрийн хоолоороо өдөрт үйлчлэх юм. Өмнөд Монголын аймгуудын хоолны ялгааг мэдэх боломжтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудал нь бусадтай эрх тэгш нийгмийн амьдралд оролцох явдал

Азийн улс орнуудад өргөн дэлгэрсэн “TRY” хөдөлгөөн 2011 оноос манай улсад зохион байгуулагдах болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд иргэд өөрсдөө үнэлгээ хийж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой “UB TRY” нэртэй оюутан залуусын санаачлагаар өчигдөр нийслэл хотноо зохион байгуулсан юм.Энэ удаагийн нөлөөллийн ажилд 6 аймаг, 6 дүүрэг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 16 залуу, өөр өөр мэргэжил хүсэл сонирхолтой 15 сайн дурын туслах залуучуудаас бүрдсэн нийт 31 хүн оролцжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Энэхүү нөлөөллийн аян нь хууль сурталчилж, хүртээмжийн үнэлгээ хийснээр олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ач холбогдолтой юм. Цаашид 2019 онд Монгол улсад болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын бэлтгэл ажил болж байгаагаараа онцлогтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа нэн чухал асуудал бол бусадтай тэгш эрхтэйгээр нийгмийн амьдралд оролцох гэдгийг онцолж байлаа. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэхээр хязгаарлагдах бус харин өөрсдөө бусдын оролцоогүйгээр бие даан үзвэр үйлчилгээ үзэх, олон нийтийн газар, худалдааны төвөөр зорчиход хүндрэлтэй байгааг хэлж байлаа.

“UB TRY” нэртэй энэхүү аялал өөрийн гэсэн дүрэмтэй, ямар нэгэн нийтийн тээвэрт суухгүй, зочид буудалд буухгүй зөвхөн тэргэнцэртэйгээ аялах аж. Тиймдээ ч өчигдөр тэд нийслэлийн соёл үйлчилгээний төвийн голлох төлөөлөл болсон Соёлын төв өргөөнд аяны хүрээнд ээлжит аяллаа хийн хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд тухайн орчин нөхцөл нь ямар байгааг газар дээрээс нь хүргэсэн.

Нийслэлийн хэмжээнд тэргэнцэртэй иргэдэд зориулсан 20 автобус байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр нь засварт орсон 18 нь үйлчилгээнд явж байгаа ч зөвхөн нэг чиглэлд л үйл ажиллагаа явуулдаг, хотын захын чиглэлүүдэд байдаггүй аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр манайд 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гэвч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүртгэлээс харвал Хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн үндэслэлээр 114 мянган иргэн улсаас ямар нэгэн байдлаар халамж тэтгэмжийн мөнгө авдаг байна.

Тэдний хувьд нөлөөлөл үнэлгээний хөдөлгөөн өрнүүлснээрээ улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан гаргаж байгаа халамжийн зардал, хүртээмжтэй байдлыг сайжруулахад гаргаж байгаа зардал хоёрыг харьцуулж харах нөхцлийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл халамжид зарцуулж байгаа байнгын зардалтай харьцуулахад маш бага хөрөнгөөр дэд бүтэц болоод бусад хүртээмжтэй байдлыг сайжруулах боломж байна гэж тэд харж байгаа юм. Төрөөс энэ чиглэлд нэг удаа дорвитой бодлого гарган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад анхаарах юм бол энэ асуудал шийдэхэд тийм ч хүндрэлтэй биш гэдгийг хэлж байлаа. Учир нь нийслэлийн хэмжээнд гэхэд л барилга, байгууламж, үзвэр үйлчилгээ, олон нийтийн худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат, хашлага, бие засах газрыг стандартыг батлаж өгөхөд л тийм ч их зардал мөнгө шаардахгүйгээр хувийн хэвшлийнхний хөрөнгөөр шийдэж болох шийдэл байгааг ч хэлж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Сэргээн засал судлалын үндэсний төвийн оюутан Б.Оюун-Эрдэнэ “Соёлын төв өргөөнд ирэхэд би зайлшгүй 1-2 хүний туслалцаа авч явах шаардлагатай болсон. Хүний туслалцаагүйгээр зам хөндлөн гарч, босго, шатаар явж чадахгүй. Бусдын тулалцаа авахгүйгээр ганцаараа явахыг хүсдэг. Тэгэхийн тулд дэд бүтцээ сайжруулсан байх хэрэгтэй. Ядаж л аль ч газар хаалга хийлээ гэхэд босгогүй хийж байж бид бусдын тулалцаагүй өөрсдөө дотогш нэвтэрч чадна”

“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн ажилтан Б.Ням-Очир “Үйлчилгээний байгууллагуудаар ороход хаалган дээр нь ирэхэд л өндөр шат. Ариун цэврийн өрөө ороход хүртэл бэрхшээлтэй”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

“Түгээмэл хөгжил” төвийн боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Н.Тэмүүлэн “Жил бүр манай байгууллага бусад байгууллагуудтай хамтраад үнэлгээний ажлуудыг нэлээд хийдэг. Бид стандартаа танилцуулан төрийн байгууллагууд энэхүү стандартыг заавал мөрдүүлэх арга хэмжээ аваад Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандарт орон зай ийм байдаг гэдгийг хамтран ярилцаад явах нь зүйтэй юм. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажил маш чухал”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

ХНХЯ-ны хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороо “Төв аймагт очоод үзвэл Захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай стандарт хангасан байдлаар хийгдсэн байгаа. Тиймээс энэ байгууллагын үйл ажиллагаа бол маш том үр дүнгээ өгсөн ажил болж байгаа

Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нь асуудал байна гэж харах биш, тэдний эргэн тойронд нь ямар асуудал байна гэдгийг харж шийдвэрлэж чаддаг болсон цагт л жинхэнэ утгаараа хүртээмжтэй орчин бий болно гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна