Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Монголчууд ходоодны хавдар, сошиал хэрэглээ хоёроор дэлхийд тэргүүлж байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдсан
“Дисковер Монголиа” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Монголчууд ходоодны
хавдар, сошиал хэрэглээ
хоёроор дэлхийд
тэргүүлж байна хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Д.Цогтбаатар:
ОХУ-ын ерөнхийлөгч “Монголоор дамжуулж
хийн хоолой тавьж болно” гэсэн хэмээн ярьсан байна.

Шүүхийн ерөнхий
зөвлөлийн Хэргийн
хөдөлгөөний удирдлагын
хэлтсийн дарга Х.Билгүнзаяа: Шүүх хэн нэгний талд орж
хуралдааныг хойшлуулах боломж байхгүй хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьжээ.

Монголын Барилгын үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд:
Барилгын тусгай зөвшөөрөлтэй
холбоотой хууль эрх зүйн орчныг
сайжруулахаар ажиллаж байна хэмээн “Цаг үе” нүүрт ярьсан байна.

Түвд Монголын Шашин Соёлын Төвийн 40
жилийн ой, Ажаа гэгээний насан баяр хэмээн “Америкийн Монголчууд” нүүрт өгүүлсэн байна.

П.Орхоны медалийг хураах
шийдвэрийг Азийн олимпийн
зөвлөлөөс гаргалаа хэмээн “Спорт” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Аян замын тэмдэглэл” нүүрт Аж үйлвэрлэлээрээ Азийн орнуудын
үлгэр жишээ болсон Чаньчүн хот хэмээн өгүүлсэн байна.

Монголын Барилгын үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд:
Барилгын тусгай зөвшөөрөлтэй
холбоотой хууль эрх зүйн орчныг
сайжруулахаар ажиллаж байна хэмээн Цаг үе нүүрт ярьжээ.

Дэггүйтсэн ч тэргүүлсээр
ирсэн ангийнхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

Японд хүчтэй газар хөдөлжээ хэмээн Дэлхий мэдээ нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн гоёмсог тохижуулсан метроны буудлууд

Метро дэлхийн томоохон хотуудын тээврийн асуудлыг шийдэх гарц, хөгжил дэвшлийн илэрхийллийн зэрэгцээ метроны байгууламжууд уран барилгын гайхамшгийг харуулсан хосгүй бүтээл болдогоороо онцлог. Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлуудыг танилцуулж байна

1. Италийн Наполо хот. Толедо метроны зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

2. ОХУ-ын Москва хот. Киевская зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

3. Шведийн Стокхолм хот. Метроны төв буудал

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

4. ОХУ-ын Санкт-Петербург хот. Автова зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

5. Унгарын нийслэл Будапешт хот. Санкт-Геллерт зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

6. БНХАУ-ын Шанхай хотын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

7. Италийн Неаполь хотын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

8. Парисын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

9. Тайваний Каошиунг хотын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

10. Шведийн Стокольм хот. Kungstradgarden зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

11. АНУ, Нью Йорк хот. Метроны төв буудал

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

12. Шведийн Стокгольм хот. Метроны төв станц

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

13. Португал. Олайас зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

14. Швед, Стокгольм хот. Цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

15. Москва хот. Славянский бульвар зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

Categories
мэдээ нийгэм

Хиймэл оюун ухаан ашиглаж фэйсбүүк хаягуудыг шалгадаг системийг Монголд нэвтрүүлнэ

Харилцаа Холбоо, мэдээлэл технологийн газрын урилгаар ирсэн Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр цахим орчинд хуурамч мэдээ мэдээлэл түгж нийгмийн сэтгэл зүйг эвдэж хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж буйг хэрхэн зөв зохистой хэрэглээ бий болгох, цэгцлэх асуудлаар хэлэлцэв.

ХХМТ-ын газрын дарга Б.Чинбат, “Хуурамч фэйсбүүк хаягыг хаах нь нэг талаараа зөв боловч, хүний эрхийг зөрчих буй асуудал. Энэ асуудлаар фэйсбүүк компанийн олон улсад хэрэгжүүлж буй туршлага, системийн хөгжүүлэлттэй туршлага солилцох асуудлыг ярилцаж байна”
Фэйсбүүк компанийн Хонгконг, Тайванийн болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен, “Монгол Улсын хүн амын талаас их хувь нь фэйсбүүк хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих шаардлагатай болсныг илтгэж байна. Фэйсбүүк орчинд хуурамч мэдээлэл түгээх, олон нийтийн дунд ташаа ойлголт төрүүлэх байдал их гарч байна. Манай компани хиймэл оюун ухаан ашиглаж фэйсбүүк хаягуудыг хуурамч эсэхийг шалгадаг. Монгол Улсын Засгийн газрын тавьсан хүсэлтийн дагуу энэ системээ Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллана” гэв.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол бөхийн өргөө”-г төрийн өмчид шилжүүлэх асуудлаар албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь буюу 2018 оны дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудлыг Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлж байсан юм.

2018 оны дөрөвдүгээр сард илгээсэн албан бичгийг унших бол энд дарна уу.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад илгээсэн албан бичигт:

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын маань нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир ч тасрахгүй байна.

Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал мөн юм.

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1998 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Олон нийтийн үүсгэл санаачилгаар эхлүүлсэн Бөхийн өргөөний дуусаагүй барилгыг төсвийн хөрөнгө болон эргэж төлөгдөх зээлийн хөрөнгөөр санхүүжилт хийж барьж дуусгах” тухай зорилт, арга хэмжээ тусгагдаж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.122.0 (нэг тэрбум нэг зуун хорин хоёр) сая төгрөгийн 800 (найман зуу) сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 ба 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон түүхтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд үүнийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”, 3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байна.

Иймд Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдаар томилогдсон хүмүүст итгэмжлэх жуух бичиг гардуулав

Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Очирын Энхцэцэг, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрх элчин сайдаар томилогдсон Нархүүгийн Тулга нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаар томилогдон явж байгаа эрхмүүдэд нэг бүрчлэн захиас даалгавар өгч, очоод улс орондоо хэрэгтэй ямар ажлууд хийх гэж байгаа талаар асууж, ярилцав.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайд” гэдэг цол хэргэм нь хэн нэг улстөрчийн гавьяаны амралтаа авахдаа хийдэг ажил биш болохыг онцлон шүүмжилж, цаашид энэ төрлийн Элчин сайдын томилгоог таслан зогсоох тал дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийллээ.
Мөн томилогдон явж буй Элчин сайд нарыг Гадаад харилцааны яам өндөр чадвартай мэргэжлийн дипломатч гэж үнэлсэн учраас эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллаж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов. Үүнд, боловсрол, эрүүл мэнд, өндөр технологи, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг багтааж, Элчин суугаа улсдаа 1, 5, 10 гэлтгүй нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутнуудад тэтгэлэг олж өгөх, өндөр өртөгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол иргэдэд үнэгүй хүргэх боломжуудыг судлах зэрэг наад захын асуудлыг шийдэж, хагас жилийн дотор үр дүн гаргахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайдын яамдын үүд хаалгийг өөрийн улсын иргэддээ үргэлж нээлттэй байлгаж, улс хоорондын олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарахыг хүслээ.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя гэжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцжээ. Г.Занданшатар сайд “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя” гэсэн байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн. Мөн Ц.Цогзолмаа сайд бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй” гэжээ. Мөн тэрээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалтаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага болон багш нараас хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяныг зохион байгуулах ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллаа

“Манай хороо – Миний гудамж” аяны хяналт шалгалт хийх хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулсан үндсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт ажилласан.

Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа, мэргэжилтэн Ц.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир нар хүлээн авч аяны хүрээнд хийсэн ажлын товч танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажил, аяны шалгуурын дагуу нэр дэвшүүлэх хороо, өрх, аж ахуйн нэгжүүдийг танилцуулж, хэрэгжүүлж буй тохижилтын ажлыг газар дээр нь шалгууллаа.

  1. Дүүргийн 2 дугаар хорооны Даваажав, Дамдин, Найрамдал, Хуульчдын гудамжинд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил
  2. Шилдэг гэр хорооны аж ахуйн нэгжид нэр дэвшүүлж буй 7 дугаар хорооны “Сайн номуун хийд”
  3. Шилдэг өрхөд нэр дэвшүүлж буй 2 дугаар хорооны Наадам 1-7 тоот иргэн Батцэнгэл
  4. Шилдэг өрхөд нэр дэвшүүлж буй 1 дүгээр хорооны Уурхайчдын 30-01 тоо иргэн Ш.Батхишиг
  5. Шилдэг орон сууцны аж ахуйн нэгжид нэр дэвшиж буй 5 дугаар хорооны “Цэнгэг” Сууц өмчлөгчдийн холбоо.
  6. Шилдэг орон сууцны хороонд нэр дэвшиж буй 2 дугаар хороо

Нийслэл, дүүрэг, гадаадын тусламж дэмжлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа зарим тохижилтын ажлуудтай газар дээр нь танилцаж, заавар, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

Метро дэлхийн томоохон хотуудын тээврийн асуудлыг шийдэх гарц, хөгжил дэвшлийн илэрхийллийн зэрэгцээ метроны байгууламжууд уран барилгын гайхамшгийг харуулсан хосгүй бүтээл болдогоороо онцлог. Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлуудыг танилцуулж байна

1. Италийн Наполо хот. Толедо метроны зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

2. ОХУ-ын Москва хот. Киевская зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

3. Шведийн Стокхолм хот. Метроны төв буудал

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

4. ОХУ-ын Санкт-Петербург хот. Автова зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

5. Унгарын нийслэл Будапешт хот. Санкт-Геллерт зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

6. БНХАУ-ын Шанхай хотын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

7. Италийн Неаполь хотын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

8. Парисын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

9. Тайваний Каошиунг хотын метро

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

10. Шведийн Стокольм хот. Kungstradgarden зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

11. АНУ, Нью Йорк хот. Метроны төв буудал

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

12. Шведийн Стокгольм хот. Метроны төв станц

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

13. Португал. Олайас зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

14. Швед, Стокгольм хот. Цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

15. Москва хот. Славянский бульвар зогсоол

ФОТО: Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудлууд

Categories
мэдээ нийгэм

152 өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллав.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, Сүхбаатар дүүргийн 5, 6, 9-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Энэ үеэр тус төвүүдэд нэн шаардлагатай байгаа нярайн шарлалт хэмжих багаж, ургийн монитор, амьсгалын замын эрхтэн цэвэрлэх насос, зүрх судасны даралт хэмжигч зэргийг гардуулан өглөө. НЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 152 өрхийн эрүүл мэндийн төвд 431 тоног төхөөрөмжийг олгоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдийн эрүүл мэндийн асуудал, анхан шатны туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь хотын хувьд маш чухал зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээг гурван ангилалтай үзүүлдэг. Өрхийн эмнэлэг дээр анхан шат, дүүргийн нэгдсэн эмнэлэг хоёр дахь шат, улсын нэгдсэн эмнэлэгүүдэд гурав дахь шатны үйлчилгээг үзүүлж байгаа. нийслэлийн харьяанд дүүргийн болон өрхийн эмнэлэгүүд, төрөх эмнэлэгүүд байдаг. Энд хэрэгцээтээ байдаг тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмжийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан ажилладаг.

Энэ жил өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавиад байрны засвар үйлчилгээнд 15 сая, тоног төхөөрөмжинд 5 сая төгрөг гаргаж байгаа. Эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг нэг бүрчлэн гаргаад шийдэж өгч байна. Энэ тусламж, дэмжлэгээ жил тутам үзүүлээд явах бодолтой байгаа юм.

Мөн бид дүүргүүдийн эмнэлэгийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх зорилт тавиад байгаа. Урд нь үзүүүлж байсан найман төрлийн тусламж, үйлчилгээг үзүүүлэхээр засвар үйлчилгээг нь хийгээд явж байна. Мөн дүүргийн эмнэлэгүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгээд явж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Энэ оныг нийслэлийн зүгээс өрхийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг хийж, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсийг гардуулан өгсөн. Мөн зарим өрхийн эмнэлэгийн гадна, дотно засварын ажлыг хийгээд байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын гуравдугаар уулзалт болов

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит буюу гуравдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Грахэм Флетчер нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.

Хоёр тал 2014 оноос хойш ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болсон бөгөөд тус механизм нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдог.

Энэ удаагийн уулзалтаар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, боловсрол, эдийн засаг, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай хөгжиж, “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хүрснийг талууд тэмдэглэв. Өнгөрсөн уулзалтаас хойш уул уурхай, боловсрол зэрэг уламжлалт хамтын ажиллагааны салбаруудаас гадна гамшгаас сэргийлэх, онцгой байдлын зэрэг чиглэлд ахиц гарч байгааг сайшаав. Улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг хангахад тус дөхөм болохуйц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн тэргүүний техник технологи, хөгжлийн туршлагаас Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулах талаар хөндөж ярилцав.