Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж нээгдэнэ

Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

Хурлаар 2016, 2017 онуудад шинээр ашиглалтад орсон 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 орон сууцны инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх тухай саналыг авч хэлэлцлээ. Засгийн газраас 2018 онд Тооллого дахин үнэлгээ хийх тогтоол гарсны дагуу дундын өмчлөлийн өмч хөрөнгөд бүртгэгдээгүй орон сууцыг бүртгэлжүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам хамтран Төрийн өмчийг тооллого дахин үнэлгээний аргачлалыг боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар дахин үнэлгээнд хамрагдаагүй 491 орон сууцны инженерийн шугам сүлжээ байна. Эдгээрээс 39 орон сууц нь 2016 2017 онд ашиглалтад орсон буюу шинэ гэж үзэж байгаа тул тус тооллого дахин үнэлгээнд хамрагдахгүйгээр шууд бүртгүүлэх саналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэв.

Цаашид үлдсэн бүх орон сууцнуудын шугам сүлжээг үе шаттайгаар хэсэгчлэн хамруулахаар төлөвлөж байна. Бүртгэж авснаар орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэж өмч хөрөнгө эзэнжих тустай юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох сургалт Завхан аймагт эхэллээ

Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид Чингисийн үр сад” нэрийн дор зөв тэмүүлэл, эх оронч манлайллыг төлөвшүүлэх сургалтыг есдүгээр сарын 5-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, сурсанаа бусадтай хуваалцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилготой.

Тус арга хэмжээг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар, УИХ-ын дэд даргын ажлын алба, Хууль зүйн яам, БСШУСЯ, БОАЖЯ, ЭМЯ, ЗТАЖЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхи газар, Онцгой байдлын ерөнхий газар, Завхан аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.

Аймгийн хэмжээнд есөн бүсэд болох энэхүү сургалтад ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчид хамрагдах юм.

Сургалтын эхний өдрүүдэд цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зэргийг зохион байгуулах юм.

Харин есдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд хээрийн штабын зохион байгуулалтаар нэгдсэн сургалт хийгдэнэ. Энэ үеэр цэрэг марш тактикийн тэмцээн зохион байгуулах, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулах, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, арга хэмжээнд оролцож буй хүүхдүүд ойн цэвэрлэгээ, зам засварын ажилд туслан оролцох юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг аврагчид тодорлоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тусгай мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохиогддог “Мэргэжлийн аврагч” тэмцээн энэ жил нийслэлийн Аврах анги-105-ын 50 жилийн ойг угтан 2018 оны 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тэмцээн байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдалд бэлэн байдлын үзлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний “Шилдэг офицер”-оор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч Г.Ганбаяр, “Шилдэг аврагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг нар тодорч, хамт олноо манлайллаа.

“Мэргэжлийн аврагч-2018” тусгай бэлтгэлийн тэмцээний шилжин явах цомын эзнээр 49 оноогоор Нийслэлийн Аврах анги-105 шалгарч, удаахь байрт 66 оноогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, гуравдугаар байрт 69 оноогоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, тусгай байрт 71 оноогоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

Мөн тэмцээний үеэр хувийн ур чадвараар тэргүүлсэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Э.Бат-Амгаланд Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай Үндэсний аврах бригадын нэрэмжит шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Батхуяг авилгатай тэмцэх газарт өөрийгөө шалгуулахаар өргөдөл өглөө

Авилгатай тэмцэх газарт АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Тэрээр Анагаахын сургуулийн шинэ цогцолбор барих тендерт ялсан компанитай үгсэн хуйвалдаж 380 сая төгрөгийн хохиролыг улсад учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм.

Энэ тухай ярихдаа “Тендерт ялсан компани гүйцэтгэлийн баталгаа авч ирж өгдөг.АШУҮИС-ийн цогцолбор барих тендерт ялсан компани нь тендерт ялсан нь үнэн болно гэдгийг нотолжХудалдаа хөгжлийн банкны тамгатай цаас надад авчир өгсөн. Би гэрээг баталгаажуулж, хавтсанд нь хийгээд явуулсан. Үүнийг хуурамч байсан эсэхийг хуулийн хүн биш учир мэдэхгүй юм. Саяхан томилогдсон Цолмон түр орлон гүйцэтгэгч болон томилогдсон хүмүүс манай газрын дарга нарыг сольсон. Дараа ньнамайг шууд ажлаа өг гэсэн шаардлага тавьсан.Би ажлаа өгсний дараатендерийн бичиг баримтуудыг шалгасан. Ингэхдээ “Хайр” ресурс нэртэй шинээр баригдах цогцолборын тендерт шалгарсан компанитай хуйвалдаж 385 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэж буруутгасан. Бүх зүйл цахимаар явагддаг учир ямар нэгэн өөрчлөлт хийх боломжгүй.Би монголд ирээд гурван жил болж байна. Австралид 15 жил ажиллаж амьдарсан. Гурван жилийн хугацаанд өдөр шөнөгүй шинэ цогцолборын гүйцэтгэл дээр ажилласан. Гэтэл гэнэтхэн шинээр томилогдсон хүмүүс ирээд бүгдийг өөрчлөөд халаад сэлгээдэхэлсэн. Одоогийн байдлаар 14 хүн ажлын байраа шилжүүлэх гэж байна.Яг халагдсанхоёр хүн байна. Нийгмийнсүлжээгээр гүтгэсэн, хараасан, хуйвалдсан зэрэг буруу мэдээллүүдийг тараасан. Энэ нь газар авч байгаа учраас буруу ойлголтыг зогсоохоор албан ёсны газраар нь баталгаажуулж шалгуулахаар авилгатай тэмцэх газар ирээд байна. Удахгүй үнэн худал нь тогтоогдох болно” гэв.


Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ

2018 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны өдрийн 17.30 цаг хүртэл нийт 511 төсөл хүлээн авч ажилласан юм.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын А-76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”ын төсөлд тавигдах шаардлагын дагуу судлан наймдугаар сарын 23-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хуралд хэлэлцүүлэхээр танилцуулсан болно.

“Төсөл сонгон шалгаруулах хороо” нь төслийн шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлоготой уялдсан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хийж дүгнэжээ.

Хорооны хурлын шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/141 тоот тушаалаар баталж, нэр бүхий 82 иргэн, аж ахуйн нэгжийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дэмжигдсэн төслүүдийн үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршлыг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

УДЭТ болон Блюмон төвийн гаднах автомашины зогсоолуудыг амарч зугаалах орчин болгон тохижуулна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/777 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа.

Ажлын хэсэгт 2018.09.06-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хувийн орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэнэ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/914 дүгээр захирамжаар байгуулагдсан Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгө (инженерийн байгууламж)-ийн чанар, өмчлөлтэй холбогдох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий байнгын Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

Хурлаар 2016, 2017 онуудад шинээр ашиглалтад орсон 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 орон сууцны инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх тухай саналыг авч хэлэлцлээ. Засгийн газраас 2018 онд Тооллого дахин үнэлгээ хийх тогтоол гарсны дагуу дундын өмчлөлийн өмч хөрөнгөд бүртгэгдээгүй орон сууцыг бүртгэлжүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам хамтран Төрийн өмчийг тооллого дахин үнэлгээний аргачлалыг боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар дахин үнэлгээнд хамрагдаагүй 491 орон сууцны инженерийн шугам сүлжээ байна. Эдгээрээс 39 орон сууц нь 2016 2017 онд ашиглалтад орсон буюу шинэ гэж үзэж байгаа тул тус тооллого дахин үнэлгээнд хамрагдахгүйгээр шууд бүртгүүлэх саналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэв.

Цаашид үлдсэн бүх орон сууцнуудын шугам сүлжээг үе шаттайгаар хэсэгчлэн хамруулахаар төлөвлөж байна. Бүртгэж авснаар орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэж өмч хөрөнгө эзэнжих тустай юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сувилахуйн чадварыг сайжруулах болон Солонгосын соёлыг таниулах хөтөлбөр”-ийг зохион байгуулав

Чусонь их сургууль “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (Төслийн ахлагч Ким Жинь Хый)-өөc Чусоны Их Сургууль дээр өнгөрсөн 8-р сарын 20-оос 25-ны хооронд Монголын Үндэсний Их сургуулийн Анагаахын салбар сургууль сувилахуйн тэнхимийн оюутнуудад зориулсан “Сувилахуйн чадварыг сайжруулах болон Солонгосын соёлыг таниулах хөтөлбөр”-ийг зохион байгуулав.Уг хөтөлбөр нь 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа ба Солонгосын Боловсролын Яам болон Солонгос судлалын сангаас санхүүжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг болж хамтрагч Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн оюутнуудын сувилахуйн чадварыг сайжруулах зорилгоор явагдсан юм.

Энэ удаагийн хөтөлбөрт Монголсын Үндэсний Их Сургуулийн Анагаахын салбар сургуулийн Сувилахуйн тэнхимийн 6 оюутан (Долгорсүрэн, Хандсүрэн, Нямдулам, Бат-Уяа, Удвал, Мишээлт) болон өнгөрөгч 7-р сард Монгол Улс Улаанбаатар хот Сонгинохайрхайн дүүрэгт зохион байгуулагдсан “Олон улсын эрүүл мэндийн удирдлага” хөтөлбөрт хамтран оролцсон Чусонь Их Сургуулийн 8 оюутан хамрагдлаа.

5 шөнө 6 өдрийн турш явагдсан энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний Их сургуулийн оюутнууд Чусонь Их Сургууль болон Чусонь Их Сургуулийн харьяа эмнэлэг, Гуанжү, Гучан, Сөүл хоттой танилцаж сувилахуйн чадвараа сайжруулахын зэрэгцээ Чусонь Их сургуулийн захиргааны байр, төв номын сан, оюутны алба, анагаах ухааны сургууль болон сувилахуйн тэнхим,Чусонь Их сургуулийн эмнэлгийн “IBM Watson” зэрэгтэй танилцаж Солонгос Улсын талаарх мэдлэгээ тэлж, олон зүйлсийг үзэж харах боломжийг олгосонд баяртай байлаа.

Чусонь Их Сургуулийн эмнэлгийн сувилахуйн алба (албаны дэд дарга Ги Жон Сүг)-аас идэвх санаачлага гарган хамтран ажилласан ба яаралтай түргэн тусламжийн төв болон эрчимт эмчилгээний тасагт нэг өдрийн турш клиник дадлага хийх боломжийг олгов. Төсөл хариуцсан ажилтан болон сургагч багшийн удирдлага дор эрчимт эмчилгээний өвчтөнүүдэд сувилахуйн үйлчилгээ үзүүлж, сүүлийн үеийн төрөл бүрийн тоног төхөөрөмжтөй танилцан хөгжингүй орны сувилахуйн системийн талаар суралцлаа.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши жинпинь Владивостокийн чуулга уулзалтанд оролцоно

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт /ВЭФ/ нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын чухал талбар болсон гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Жан Ханхуэй үнэллээ.

Хятад улсын дарга Ши Жинпинь энэ онд анх удаагаа тус чуулга уулзалтад оролцох бөгөөд Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид болон тус улсын 9 бүс нутгийн удирдагчид багтаж байгааг Жан Ханхуэй албан ёсоор мэдэгдсэн байна.

“Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь янз бүрийн орнуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэх чухал талбар боллоо. Хятад улс уг чуулга уулзалтыг чухал ач холбогдолтой гэж үзэн, түүнийг зохион байгуулах Орос улсыг тууштай дэмжиж байна. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөө Владивостокийн чуулга уулзалтад оролцуулж байсан билээ” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслахын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

“Энэ он бол Хятад-Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны жил билээ. Бид бүс нутгуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулж, Алс Дорнодод хамтран ажиллах туршлагаас хуваалцах бөгөөд ингэснээр хамтын ажиллагааны хоёр чухал талбар болох Зүүн Хойд Хятад-Оросын Алс Дорнод ба “Волга-Янцы” гэсэн механизмуудын нөөц боломжийг бүрэн ашиглах болно” гэж Жан Ханхуэй онцлон дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээвэр өмнөх оноос 9 хувиар өсчээ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзаж санал солилцов.

Тус уулзалтаар 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйлчилгээндээ анхаарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтой үйл ажиллагаа явуулж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар танилцууллаа. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт хийдэг 754 том оврын автобусыг буюу 77 хувийг нь техникийн хяналтын ээлжит үзлэгт хамруулсан байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дагалдах хэрэгсэл, тоноглолыг бэлдэж, осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж хоорондоо уялдаа холбоотой ажиллах, тээврийн хэрэгсэл бүр хар хайрцагтай байх зэрэг шаардлагуудыг тус үйлдвэрийн газраас тавьсан юм.