Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчин туссан үнэг сумын төвд орж иржээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд үнэг орж ирж нохойтой ноцолдож байхад нь буудаж, дээж авч шинжлэхэд галзуу өвчин туссан үнэг болох нь тогтоогджээ. Тиймээс галзуурсан үнэг болон түүнтэй ноцолдсон ноходыг устгаж ариутгал хийсэн байна. Мөн Их-Уул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоожээ. 2018 он гарснаас хойш Их-Уул сумын хэмжээнд мал, амьтны галзуугийн гурван тохиолдол бүртгэгджээ. Тус сум нь галзуу өвчний голомттой бөгөөд хавар, намрын улиралд идэвхждэг байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Victoria’s Secret”-ийн шинэ сахиусан тэнгэр тодорчээ

Загвар өмсөгч бүсгүй энэ намрын хамгийн том шоу үзүүлбэрийн багт багтахаар болжээ.Нью-Йорк хотноо явагдсан “Victoria’s Secret”-ийн урьдчилсан шалгаруулалтад тун амжилттай оролцсон тухай төлөөлөгч нь мэдээлжээ.

Төрөлхийн арьс цайрах өвчтэй Винни Харлоу загварын ертөнцөд хөл тавьж анхлан Тайра Банксийн “America’s Next Top Model” нэвтрүүлгээр олны танил болж байсан юм.Гадаад төрхөөсөө болж үргэлж бусдад дорд үзэгдэж өссөн бүсгүй тун удалгүй дэлхийн нэртэй брендүүдийн нүүр царайгаар тодрон, зэрэглэл өндөртэй модель болсон билээ.

"Victoria’s Secret"-ийн шинэ сахиусан тэнгэр Винни Харлоу

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн даацыг тогтоожээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн даацыг тогтоосон байна. Энэхүү ажлыг наймдугаар сарын 15-25-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Цаг уур, орчны шинжилгээний газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулжээ. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байна гэж тогтоожээ. Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, ирэх өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган толгой мал бэлчээрлэх боломжтой гэсэн дүн гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийг хаана

Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх ажил удахгүй эхлэхээр болсон. Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх гэж байгаа билээ. Эдгээр зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан өнгөрсөн даваа гаригт Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Энэ дагуу ирэх долоо хоногийн мягмар гариг буюу 2018 оны есдүгээр сарын 11-ний 23.00 цагаас есдүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 метр авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж есдүгээр сарын 15-нд нээх юм байна. Иймд иргэд төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж “Скай ресорты”-н авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн гомдлыг 2020 он дуустал хүлээж авахаар болов

Манай улс 1996 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулсаар ирсэн. Маргааш энэхүү өдөр тохиож байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа ажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэн гэр бүлийн гишүүдээ цатгаатгуулахаар өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн асуудлыг 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулж ирсэн. Уг хуулийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 25-наас өргөдөл гомдол хүлээж авахаа болиод байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд Я.Санжмятав гишүүний санаачилгаар тус хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ 2020 оныг дуустал хэлмэгдэгсдийн өргөдөл гомдлыг хүлээж авахаар болсон юм. Хууль санаачлагч бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав төслөө батлуулахын өмнө дараахь мэдээллийг өгч байлаа. Тэрээр “1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүн 36 мянга орчим байна гэсэн тооцоо бий. 1939 оноос хойшхи хэлмэгдэж цаазлуулсан 37220 хүн байдаг. Үүний 28268 нь Цатгаатгалын комисс байгуулагдсанаас хойш цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 19 тэрбум 820 сая төгрөгийг 18558 хүнд олгосон. Амьд байгаа болон нас барсан хэлмэгдэгчийн эхнэр болон нөхөр гээд нийтдээ 153 хүнд орон сууц, 208 хүнд орон сууцыг орлосон мөнгөн урамшуулал олгосон байна. Одоо хэлмэгдэгчдийн хүүхдүүд гээд 400 гаруй иргэн бий. 80-90 настай хүмүүс. Эцэг, эх нь хэлмэгдсэн учраас эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд суралцаагүй, дээд боловсрол эзэмшээгүй хүмүүс байдаг. Мөн ажилд авдаггүй байлаа. Энэ бүхнээс болоод нийгмийн халамж, тэтгэмжээс хүртэж чадаагүй байдаг” гэсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд оруулсан онцлох заалтууд:

13.1. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно.

(Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:

13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр)/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;

13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.

(Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн)

15.1. Энэ хуульд заасан нөхөх олговрыг нөхөх олговор гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгоно.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас өмнө дулаанаа авч болно гэв

“Улаанбаатар дулааны сүлжээ” компани өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ. Үүний өмнө есдүгээр сарын 15-наас өмнө дулаан өгдөггүй байсан. Тэгвэл энэ жилээс залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчид тоолуураар дулааныг нь өгч эхэлжээ.

Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуйн нэгжүүд нийтдээ 117 газрыг дулаанд холбосон байна. Хэрэглэгчид дулаанаа авах гэж есдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ дулаанаа тоолуураар авч бас дулаанаа хэрэглээгээрээ багасгаж ч болох аж. 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын цахилгааныг гурав хоног хязгаарлахаар болжээ

Есдүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын цахилгааныг хязгаарлахаар болжээ. Учир нь Оросын Холбооны Улсын Красноярскийн эрчим хүчний системээс засвар үйлчилгээ хийхээр болсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх хугацаанд аймгийн төвийн албан байгууллагуудад Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүч авч түгээх аж.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн цацрагийн аюулгүйн тандалт судалгааг хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан тандалт судалгааны удирдамжийн дагуу дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн Цацрагийн аюулгүйн норм, үндэсний стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд тандалт судалгааг хийж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 7 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн 59 нэр төрлийн бүтээгдэхүүнийг цацрагийн хяналтын шинжилгээнд хамруулжээ.

Тандалт судалгаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 16-нд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.
Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн наймдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнийг цагаатгажээ

Манай улс 1996 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулсаар ирсэн. Үүний дагуу маргааш хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээтэй. Өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг судлан цагаатгуулсан талаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас мэдээллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг өнгөрсөн жил 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Улс төрийн хэрэгт баривчлагдан байцаагдсан боловч баримт нь олдохгүй байгаа хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэсэн тогтоол болон холбогдох бусад баримтыг олж илрүүлэх ажлын хүрээнд энэ онд 13 аймгийн архив болон аймгуудын шүүх, прокурорын архивын баримтанд үзлэг шалгалт хийж 219 хүнд холбогдох 212 хэргийг олж Тусгай архивт төвлөрүүлэн, цагаатгуулахаар болжээ.