Categories
мэдээ нийгэм

Голын усны түвшин нэг өдрийн дотор 25-100 см нэмэгдлээ

Цагаантуруут голын усны түвшин 100 см нэмэгджээ. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-100 см нэмэгдэж, Цагаантуруутын гол үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-25 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж нээгдлээ

JCI Монгол байгууллагын санаачлагаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран “Save life” төслийн гуравдугаар шатыг хэрэгжүүллээ. Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн тохижилтыг хийв. Уг төсөл нь 2018 онд 120 сая төгрөгний төсөвт өртгөөр хэрэгжүүлжээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ярихдаа “Жилд хоёр удаа Эрүүл мэндийн яамны хурлаар монгол эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн байдлыг авч хэлэлцдэг. Эрүүл мэндийн яамнаас эхний зургаан сарын статистик дүн мэдээг танилцуулж, авах арга хэмжээнийхээ чиглэлийг тодорхой болгосон байгаа. Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн хувьд 2-3 том үзүүлэлт байдаг. Эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн бүх үзүүлэлтэхний зургаан сарын байдлаар буурсан. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилж байгаа шалтгаан нь төрөх тойрны үед үүссэн эмгэг хүмүүсийн ярьдгаар хүчил төрөгчийн дутагдал, нярайн үед үүссэн эмгэгүүд, төрөлхийн хөгжлийн, амьсгалын тогтолцооны, зүрх судасны тогтолцооны эмгэг болон осол гэмтэл ордог. Сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл 1400 орчим хүүхэд эндэж байна. ДЭМБ-аас эндэгдлийг дотор нь хоёр хуваадаг. Сэргийлж болох, сэргийлж болохгүй эндэгдэл гэж. Сэргийлж болох эндэгдлээр нас баралтыг 2030 он гэхэд тэглэх зорилгыг дэлхий нийтэд уриалсан. Сэргийлж болох эндэгдэлд амьсгалын тогтолцооны эмгэг, уушигны хатгалгаа, осол гэмтэл, зам тээвэр ахуйн гэх мэт ослууд орно. Сэргийлж болох насбаралтыг хэрхэн бууруулж болох тал дээр ажиллаж байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд хандивласан аппаратууд нь даралт, пүүлс, халуун хэмждэг. Бүх дуслын системүүд хоногийн 24 цаг тасралтгүй мэдээлэх, хянах юм. JCI Монгол байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр энэ үеэр JCI Монгол байгууллага нь JCI байгууллагын гишүүн. НҮБ-ын статустай Монгол дахь ганц байгууллага юм. НҮБ-аас 2030 он хүртэл зарласан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд дэлхийн бүх JCI байгууллагын үйл ажиллагаа явуулдаг. Бид ЭХЭМҮТ-тэй хамтран гурав дахь шатны ажлаа хийгээд байна. Хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасгийг тохижуулж, өргөтгөж өглөө. Урьд нь зургаан ортой байсан. Одоо 12 ортой болсон. Бусад хамтрагч байгууллагуудтай нийлээд 120 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ. Цаашид 2020 он хүртэл ЭХЭМҮТ-ийн хамт олонтой хамтран энэ төслөө хэрэгжүүлнэ гэлээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх “Монгол Улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой. Уг төслийг JCI Монгол байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2005 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулахад, урт хугацаанд тогтвортой, үр дүнд хүрэхээр зорилт тавин хамтран ажиллаж байна.

Seva life” төслийн нэгдүгээр шатны дүнд: 2016 оны байдлаар Монгол Улсын нярайн эндэгдэл 19.1 хувиас 5.6 хувь хүртэл буурчээ. 1987 оноос хойш засвар хийгдээгүй байсан ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг 2015 онд суурилуулсан юм. Үүний дүнд Монгол Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан бол одоо 80 дутуу нярайг хүлээн авах боломжтой болжээ.

Уг төслийн хоёрдугаар шатны үр дүнд: 2017 онд Мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувиас арван хувиар нэмэгдэж 82.2 хувь болсон. Нярайд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан тусгай мэс заслын өрөөг байгуулсан. 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд, зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс засал хийдэг болжээ.

Төслийн гуравдугаар шатанд: 2018 онд ЭХЭМҮТ-ийн нярайн мэс заслын дараах тасгийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлсэн. Хагалгаанд орох бага жинтэй нярайг хүлээн авах хугацаа багасч, хагалгааны үр дүн сайжирч, улмаар хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах эрсдэлийг бодитой бууруулж, төслийн өмнөх шатуудаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүрэгт “Гэрэлт гудамж”, “Эко төгөл”-ийг шинээр ашиглалтад оруулжээ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Манай хороо-Миний гудамж аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Аяны хүрээнд Багахангай дүүрэгт тохижилтын болон хөрөнгө оруулалтын олон ажил хийгдэж байна.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор шөнийн “Гэрэлт гудамж”, “Эко төгөл”-ийг шинээр ашиглалтад оруулсан ба Хангай 1,2 парк, нийтийн эзэмшлийн орон сууцны дундах усан оргилуурыг засварлан орчныг тохижууллаа.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хангай 2 парк, Эко төгөл хотхон, төв талбайн эргэн тойронд болон “Гэрэлт гудамж”-нд нийт 1800 ширхэг цэцгийн үрсэлгээ суулган арчилгаа усалгааг тогтмол хийн ажиллаж байна.

Мөн тус аяны хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын 5-р гудамжийг “Жишиг гудамж” болгох ажил, ахмад настныг чийрэгжүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлууд тус тус хийгдэж эхлээд байна.

Шинээр ашиглалтад оруулсан “Эко төгөл”, “Гэрэлт гудамж” болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудад дүүргийн иргэд сэтгэл хангалуун байна гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нутгийн иргэд “Цианит натригүй Баянхонгорын төлөө” уриатай тэмцэл хийлээ

Баянхонгорын иргэд “Цианит натригүй Баянхонгорын төлөө” уриатай тэмцэл хийж эхэлжээ.

Нутгийн иргэд нийлж нэгдэж ийнхүү газар шорооныхоо төлөө тэмцэх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Баттөрийнуурхай болох “Спэйшл Майнз” компанийн олборлолт явуулж буй Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Цагаан цахир гэх газрыг бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө ийнхүү нэгдэж тэмцлээ эхлүүлсэн байна.

Энэ удаагийн жагсаал бол тайван шаардлага хүргүүлсэн жагсаал байлаа. Дараа дараагийнхаа жагсаалаар тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч мэдэгджээ.

Дээрх компанийн уурхайд цианит натрид гурван иргэн хордож амиа алдсныг тас нууцалсан байгаа гэнэ.Өнөөдрийг хүртэл шинжилгээний хариу нь гараагүй байгаа энэ хэрэг тодорхой хариугүй бүдгэрсэн байгаа учир энэ хууль бус хариуцлагаггүй эзэнгүй үйлдэлд орон нутгийн иргэд хохирч үлдэх үү.

Нутгийн иргэдийн нөхөрлөл бүлэг нэгдэл болж хуулийн дагуу ажилладаг, хувиараа ашигт малтмал олборлодог хүмүүсийн газарт эзэн сууж мөн булааж аваад байгаа юм.

Нутагтаа эзэн байж, нутаг усаа хамгаалах нь иргэд бидний үүрэг хэмээн үзэж байна. Тиймээс тус уурхайг газар нутгаасаа хөөн зайлуулахаар ийнхүү хөдөлж эхэлжээ.

Зөвхөн Баянхонгор, Дорнод, Төв, Хөвсгөл гэхгүй бүх л аймгуудын иргэд дуу нэгтэйгээр дуугарч нутаг орноо хамгаалах цаг болсон шүү гэдгийг тэмцэгч иргэд харуулж байна.


Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн төв замыг засч байна

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн төв зам сүүлийн өдрүүдэд орсон аадар борооны улмаас нэлээдгүй эвдрэлтэй болсон. Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газар дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ хороотойгоо хамтран хариуцсан зам талбайг сэргээн засварлаж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөгөөр номын сангийн үйл ажиллагаатай танилцана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, UB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг НОМОО СОЛИЛЦЪЁ өдөрлөг 2018 оны 08 сарын 04-ний өдрийн 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна.

Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. Энэ үеэр Улаанбаатар хотын төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах, Намянжү хотын номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, Намянжү хотын номын булан нээх, хүүхдийн ном бэлэглэх, ном солилцох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Нийслэлийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирж номоо солилцохыг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

Мотоциклийн хулгайчид баригджээ


Өвөрхангай аймгийн Баянгол сумын гуравдугаар багийн иргэн “Г”-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Даюун” маркын мотоциклыг тус сумын тавдугаар багийн иргэн “Б”, “М” нар бүлэглэн хулгайлсныг,

мөн Богд сумын долдугаар багийн иргэн “М”-ийн эзэмшлийн улбар шар өнгийн “Хенсим” маркын мотоциклийг Богд сумын гуравдугаар багийн иргэн “М” гэгч хулгайлсныг тус аймгийн цагдаагийн газраас нөхөн илрүүлж, иргэдийг хохиролгүй болгожээ.

Мотоциклийн хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн хамгийн гол шалтгаан нөхцөл нь иргэд өөрсдийн эд зүйлдээ хайхрамжгүй хандсан, мотоциклоо түгжихгүй хашааны гадаа удаан хугацаагаар орхисон зэргээс болсон байна. Иймд иргэн та өөрийн мотоциклийг хашааны гадаа орхихгүй байх, түгжих, улсын дугаар авч, арлын дугаарыг бүртгүүлэх зэргээр гэмт халдлагад өртөхгүй байх бүрдүүлж, хулгайчид боломж олгохгүй байхыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөд оруулах 10,4 га газрыг тогтоолоор батлав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

ХУД-ийн тавдугаар хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлтийг гаргажээ. Тус судалгаанд 229 нэгж талбар хамрагдснаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа аж. Иймд эдгээр иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлэх ГХДТ-2018-1 багцын байршлаар Нийслэлийн ХУД-ийн 5 дугаар хороо, Яармаг орчмын 10,4 га газрыг тогтоолоор батлав. Дээр заасан байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл, ажлын даалгаварыг боловсруулж батлуулах, иргэдийн санал хүсэлтийг судлан төлөвлөлтөд тусгаж, төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа үйлчилгээний салбарын 69 хувь нь нийслэл хотод төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлдэг бөгөөд улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар.

Нийслэлийн нийгэм эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу худалдаа, үйлчилгээний салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүн амыг чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах, бизнесийн орчин, нөхцлийг сайжруулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Худалдаа үйлчилгээ- 2020”, “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн боловсруулж байгаа юм.

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийг хуулийн хүрээнд салбарын холбогдох хууль тогтоомжтой уялдуулан, мэргэжлийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгжийн саналыг тусгаж боловсруулах юм. Тиймээс дүүрэг, нийслэлийн иргэний танхимуудад Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төслийг 2018 оны 8-р сарын 17-ны дотор зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлгийг зохион байгуулж, журмын төсөлд саналыг тусган 8 дугаар сарын 24-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Тэргүүлэгчдийн нарийн бичгин дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарт үүрэг болголоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Хагас жилийн дотор Монгол банк 9.34 тонн алт худалдан аваад байна

Монголбанк долдугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2018 оны долдугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байлаа.

График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

График 2. 2018 оны долдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Categories
мэдээ нийгэм

Даргын биед хутгаар халдсан иргэн сэтгэцийн өөрчлөлттэй нь тогтоогджээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А 2018 оны 07 сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ. Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга А-тай маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээсэн гэдгээ мэдүүлсэн байна.

Мөн гэмт хэрэгт холбогдогч этгээд “Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” зэргээр мэдүүлжээ. Харин түүний дүү Б “Манай хамаатнуудаас дүүргийн хот тохижилтын газар ажилладаг болон ажиллаж байсан хүн байхгүй. Манай ах хэд хоногийн өмнөөс өвчин нь хөдлөөд янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгомжгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа” гэдэг тайлбарыг өгчээ. Холбогдогч этгээдийн авч явсан утга тодорхой бус үгстэй лоозон, сэтгүүл, “Би Монгол хүн, Трам” гэх мэт үгтэй цаас тогтоосон малгай зэргийг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.

Гэмт хэргийн холбогдогч И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай этгээд аж. Хохирогч А Цэргийн нэгдсэн госпиталд хэвтэн эмчилгээ хийлгэж байна.