Categories
мэдээ нийгэм

“Жамаас” дууг Япон хэлэнд буулган анх удаа дуулсан дуучинтай хамтран тоглолт хийнэ

Монгол Улсын Соёлын Элч, Япон Улсын нэрт дуучин Яширо Аки болон түүний хамтлаг Монгол Улсад дахин тоглолтоо хийхээр тун удахгүй ирэх гэж байна. энэхүү арга хэмжээ нь Монгол Япон Улсын Соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой аж.

Яширо Аки дуучин нь Япон Улсад Энка төрлийн дууны хатан хаан хэмээн нэрлэгддэг. Тэрээр 1971, 1973 оноос хойш түүний шинэ уран бүтээлүүд Японы хит дууны жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлж, сонсогч, шүтэн бишрэгч нарынхаа сэтгэлийг уяраасаар ирсэн байна.Өнөөдрийг хүртэл энка төрөлд түүний хит дууны рекордыг эвдсэн амжилт гараагүй аж. Яширо дуучны алдартай дуунуудаас дурдахад: Намида гой, Мо ичидо айтай , Амэ но божоо, Фүна ута, Онна минато мачи, Ай о шинжитай зэрэг уран бүтээлүүд юм.

2016 онд Д.Сосорбарамын үг, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая “Жамаас” дууг Япон хэлэнд буулган анх удаа Яширо дуучин дуулж, цомог гаргасан билээ. харин Монголд “Жамаас” дууг Увертюра хамтлаг дуулж олонд хүргэсэн.. “Аки энд Со” цэнгүүн нь монголын уран бүтээлчидтэй хамтаран болна. Цэнгүүнд Догмидын Сосорбарам, Хөсөгтөн хамтлаг, УБ чуулгын бүжигчид хамтран оролцохоор болжээ. Тоглолт 2018 оны наймдугаар сарын дөрөвний өдөр 17.00 цагт МҮЭСТ-нд болно.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Америкийн “Тесла” компанийнхан Европт үйлдвэрээ барихаар хэлэлцэж байна

Америкийн “Тесла” компанийнхан Европт үйлдвэрээ барихаар Герман, Нидерландын Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байна. Теслагийнхан Европт зай хураагуур, цахилгаан автомашин угсрах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж. Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард түүхэндээ хамгийн их алдагдалтай ажилласнаа мэдээлж байсан.

Форбс” сэтгүүлийн мэдээлж байснаар, 2017 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр тус компанийн алдагдал 675 сая ам.долларт хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын цэргийн наадамд манай мэргэн буучид шилдэг наймт үлдлээ

Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна.Тэмцээний нэгдүгээр үе шат долдугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт долоон дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар боллоо.

Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг найман багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа 08 дугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ард иргэдийн анхааралд: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Түүнчлэн,

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Багануурт 700 МВт-ын цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн талаар ҮАБЗ-т чиглэл авахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас Багануурын уурхайг түшиглэж 700 МВт-ын цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн талаар ҮАБЗ-т танилцуулж, чиглэл авахаар боллоо.

Засгийн газрын зүгээс 2015 оны дөрөвдүгээр сард “Багануур пауэр” компанитай байгуулсан концессын гэрээний дагуу Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр Багануурын цахилгаан станцыг 2017 онд барьж эхлээд дөрвөн жилийн хугацаанд буюу 2022 онд дуусган гүйцэтгэгч компани 21 жилийн дотор ашиглаж зардлаа нөхөөд шилжүүлж өгөх ёстой юм. Гэвч өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн зүгээс энэхүү гэрээг Монголын талд алдагдалтай байна гэдгээр эсэргүүцэж ирсэн юм. Энэ бүхний эцэст, Засгийн газар ҮАБЗ буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас чиглэл өгөхийг хүлээх тал дээр санал нэгдээд байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн том оврын цахилгаан станц (700 МВт) барьснаар төв, дорнод болон говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр бий болж, цахилгаан эрчим хүчний эрэлт ихэсч, импортоор худалдан авч буй эрчим хүчний үнэ өсч болзошгүй нөхцөлд хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг буулгаж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.

Дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол дээр зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Түмэн адууны баяраа тэмдэглэнэ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын адуун сүрэг сүүлийн 2 жил дараалан “ТҮМЭЭР” тоологджээ. Тиймээс уг сумын ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас хамтран “Түмэн Адууны Баяр”-аа энэ сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулах аж.

“Түмэн Адууны Баяр” наадмын хөтөлбөр

2018.08.08 өдөр

09.00-23.00 цаг: Зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах

11.00 цаг: Шагайн харвааны тэмцээн

12.00-18.00 цаг: Уралдах морьд, жороо морьдыг бүртгэж номер, мандат олгох

2018.08.09 өдөр

11.00-14.00 цаг: Их насны морьдын сунгаа уралдаан

14.00-15.00 цаг: Жороо морьдын уралдаан

14.00-16.00 цаг: Адууны хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа

18.00 цаг: Баярын хурал

2018.08.10 өдөр

07.00 цаг: Хурдан азарга уралдааны замд гаргана.

10.00 цаг: Хурдан азарга барина.

10.30 цаг: Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа, Хүчит бөхийн барилдааны 1-н даваа

11.30 цаг: Хурдан даага уралдааны замд гарна.

13.30 цаг: Хурдан даага барина.

14.00 цаг: Хурдан соёолон уралдааны замд гарна.

15.00 цаг: Сайхан хос морьтон шалгаруулна.

16.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 2-н даваа

17.00 цаг: Хурдан соёолон барина.

17.30 цаг: Хурдан шүдлэн уралдааны замд гарна.

19.30 цаг: Хурдан шүдлэн барина.

20.00 цаг: Баяр наадмын үйл ажиллагаанд зориулсан урлаг соёлын арга хэмжээ

2018.08.11

07.00 цаг: Хурдан их насны морьдыг уралдааны замд гаргана.

09.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 3, 4, 5-н даваа

11.00 цаг: Хурдан их насны морьдыг барина

12.00 цаг: Хурдан хязаалан морьдыг уралдааны замд гаргана.

13.00 цаг: Шигшээ бөхийн барилдаан

15.00 цаг: Хурдан хязаалан морьдыг барина.

16.00 цаг: Түрүүлж айрагдсан морьдыг цоллож бай шагнал гардуулна.

17.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 6,7-н даваа

18.00 цаг: Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа.

Зохион байгуулах комиссоос уг наадамд эрлийз морийг уралдуулахгүй хэмээжээ.


Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь гантай байна

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал сүрэг зусаж байна. Хур тунадас 6 сард 2 удаа, 7 сард нутгийн ихэнх хэсгийг хамарч 3 удаа 0,3-80,0 мм хүртэл орж, зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын гарц сэргэж, нийт нутгийн 45 хувь нь ногоотой, 25 хувь нь дунд зэрэг, 30 хувь нь гантай байна. Цаашид зуншлагын байдал, ургамлын гарц сайжрах төлөвтэй байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 15 сумын 29 газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 21 худгийг сэргээн засварлах ажлууд хийгдэж, 43,5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 144 өрхийн 113,2 мян толгой мал усаар ойрхон усаар хангагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Үерийн улмаас бохирдсон 264836 м2 талбайг халдваргүйжүүлэв

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт долдугаар сарын 17-нд орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн нөхцөл байдал үүссэн байна. Үерийн улмаас хамгаалалтын суваг шуудуу, гуу жалганд ил задгай хаясан хог хаягдал, зарим айл, өрх, албан байгууллагын нүхэн жорлон, бохирын цооног хальж зам талбайн хөрс орчныг бохирдуулжээ.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон үерийн улмаас бохирдсон гудамж талбай, голомтын бүсийг тогтоож, нийт 264836 м2 талбайд халдваргүйтгэлийг хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Алтай-Баянхонгор чиглэлийн зам борооны улмаас эврэл үүсчээ

Үргэлжлэн орж буй усархаг аадар борооны улмаас орон нутгийн замд эвдрэл үүсссэн байна. Тодруулбал, А0303 дугаартай Алтай – Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозам дагуу Дэлгэр сумын нутгаар хүчтэй ширүүн бороо орсны улмаас үeр бууж 70-86 км-т хэсэглэн эвдэрчээ.

Иймд тус чиглэлд зорчиж яваа жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.