Categories
мэдээ улс-төр

Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзулыг томилов

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 16.00 цагт хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж, Бага хурлынхаа товыг тогтоосон байна.

Удирдах зөвлөл 33 гишүүнтэй. Хуралд тус намын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар байлцжээ.

Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу МАН Хоёрдугаар бага хурлаа энэ сарын 6-нд хуралдуулахаар товлож, Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул нарыг томилсон байна. Тэднийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан бол ийн жинхэлж байгаа юм.

Бага хурлаар Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо баталгаажуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Вагон засварын депо, шинэ засварын цехтэй боллоо

Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо, шинэ засварын цехтэй боллоо. Монгол улс сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж тэр хэрээр төмөр замын тээвэрлэлт өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад төлөвлөгөөт засварт орох вагоны тоо нэмэгджээ.

Ингэснээр вагон засварын цехийн хүчин чадал тавин хувиар нэмэгдэж гадны улс оронлуу урсдаг байсан засварын зардалыг хэмнэж байгаа хэрэг юм.

Шинээр ашиглалтад орж байгаа засварын цехийн тоног төхөөрөмжүүдийг дотооддоо угсарсан байна. Тодруулвал ОХУ-аас авдаг байсан вагон өргөх цахилгаан домкрат, эд ангийн шахуурга, тэргэнцэр эргүүлэгч төхөөрөмж зэрэг 37 нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэн суурилуулжээ. Ингэснээр бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг дотооддоо угсардаг, их засвар хийдэг болжээ. Хүний ажиллагааг хоёр дахин хөнгөвчилсөн бүрэн тоног төхөөрөмж бүхий шинэ засварын цех ашиглатад орсоноор засварын цехийн хүчин чадал нэмэгдэж өдөрт 12 вагон буюу жилд 3900-4200 вагоныг засвараас гаргах боломжтой болж байгаа юм.

Мөн хуучин засварын цехээ ашиглан нэг талд нь дугуй засвар, нөгөө талд нь хос дугуй засварын цехийг нээн ажлуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр ОХУ-руу явуулж засуулдаг байсан засварыг эх орондоо хийх, засварын ажилд зарцуулдаг 3,2 тэрбум төгрөгийг 40 хувиар багасгах боломжтой. Дугуй эмхэтгэн угсрах хэсгийг ашиглалтад оруулсанаар өдөрт 4-6 хос жилд 600-1200 хос дугуй шинээр угсарч дугуйн нөөцийг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.

Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо, шинэ засварын цехийн нээлтийн үеэр засварын цехийг барьж байгуулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж суурилуулах ажилд гар бие оролцсон замчдыг хүндэт төмөр замчин, төмөр замын алдар, тэргүүний төмөр замчин цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.

Монгол улс жилд 150 ачааны вагон угсрах хүчин чадалтай

Монгол улс дотооддоо 5 ачааны вагон угсарсан. Эдгээр вагонууд ачааны зориулалтаар бүрэн ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор 80 мянган тонн ачаа тээвэрлээд байгаа юм. Монголд угсарсан ачааны вагон 70 тонны даацтай 30 жил ашиглагдах хугацаатай угсрагддаг. Манай улс жилдээ 150 ачааны вагоныг дотооддоо угсрах бүрэн боломжтой. Энэ жил 10 вагон угсрахаар төлөвлөсөн байна.

Монголд вагон угсрах үйлдвэрийн бааз, чадварлаг инженерүүд хүний нөөц нь бий. Мөн вагон засварын дэлхийн стандартад нийцсэн засварын цехтэй болсон. Тиймээс зөвхөн улсынхаа хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутагтаа вагон үйлдвэрлэн нийлүүлж ачааны вагоны үйлдвэрлэлд өрсөлдөхөөр зорин ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчиллээ

БХБЯ-наас Барилгын тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилж гүйцэтгэх ААН, компаниудад тавих шаардлагыг чангатгах бодлого барьж байна.

Шинэчилж буй журмаар өмнө нь барилгын компаниуд 5 инженер, техникийн ажилтантай байж Тусгай зөвшөөрөл авдаг байсан бол шинэчилсэн журмаар 8-10 инженертэй байх шаардлага тавьж энэ талын заалтуудыг нэмж тусган өгчээ. Тусгай зөвшөөрлийн хүрээнд “Нэг цэгийн үйлчилгээ явуулах” зэрэг төрийн зүгээс гүйцэтгэж байсан зарим чиг үүрэг, үйл ажиллагааг ТББ-уудад шилжүүлэн өгч мөн хяналт шалгалтын ажлуудыг хариуцуулж байна. Тухайлбал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т ажиллаж буй Тусгай зөвшөөрөл олгох 10 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт зохион байгуулж буй үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудыг оруулахаар тусгаж байна. Журамд Тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх үндэслэлүүдийг заалт бүрээр тусгаж өгчээ. Тухайлбал, Тусгай зөвшөөрөл авсан компаниуд цааш туслан гүйцэтгэгч ААН-үүдэд зөвшөөрлөө ашиглуулах, улмаар осол аваарь гарах тохиолдолд хариуцлага хүлээхгүй үлддэг зэрэг сөрөг байдлыг нарийн хянаж таслан зогсоож, бодит үйл ажиллагаа явуулж буй барилгын гүйцэтгэгч компани, ААН-үүдиийг дэмжин зах зээлд үлдээх замаар чанаржуулж илүү мэргэшүүлэхэд шинэчилсэн журмын зорилго чиглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймаг Солонгосын Дэжон хоттой эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхээр хамтарна

Увс аймаг болон Солонгос улсын Дэжон хот нар харилцан итгэл, хүндлэл дээр суурилан хоёр талдаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, Дэжон хотын улсын эмнэлэгт Увс аймгийн иргэдийг тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, эмчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрүүл мэндийн чиглэлийн зөвлөлдөх уулзалтууд, семинар, хурлуудыг дэмжин ажиллах, зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Дэжон хотын хувьд Солонгос улсдаа эмчилгээ, оношилгоогоороо тэргүүлэх зэрэгтэй, Мөн 2011 оноос Монголын гуравдугаар эмнэлэгтэй хамтран ажилласан байна. Уг санамж бичгийн дагуу Монгол хүмүүстэй хамтран ажиллах туршлагатай хэмээн үзэж “Сон” хэмээх эмнэлгийг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл судлаачид эцэг, эхчүүдэд лекц уншина

Гэр бүл, хүүхдийнхээ төлөө санаа зовж, гарц шийдлээ олохгүй байгаа асуудлуудын учир шалтгааныг ойлгож, аз жаргалтай амьдралыг бий болгоход туслах сэтгэл зүйн лекц болно. Тус лекцийг практикт 15-8 жил ажиллаж олон эцэг, эх, хүүхэд гэр бүлд тусалсан ОХУ, Монголын туршлагатай сэтгэл судлаачид удирдан явуулж, эцэг эхчүүдэд орчин үеийн гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар зөвлөнө.

Илтгэгч И.А. Лопатина нь Москвагийн боловсролын улсын их сургуульд сэтгэц оношилгоо, зөвлөгөөний багшаар ажилладгаас гадна сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын практик сэтгэл судлаачаар Москва хотноо ажилладаг ажээ.

Холбоо барих: 88009013


Categories
мэдээ нийгэм

Олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнд Монгол сурагчид оролцоно

Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль 2018”(International Youth Photo Festival)-д энэ оноос эхлэн манай улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо.

Тус фестивал нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээ өрсөлдөн оролцдог Ази-даа хамгийн том гэж хэлж болох гэрэл зургийн фестивал юм. Монгол талаас Фестивалд оролцох ажлыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан зохион байгуулж байгаа аж.

Сургууль, сурагчдын шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн явуулж, сонгон шалгаруулалтанд “Үй Цай” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол” Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, “Монгол Тэмүүлэл” лабoратори сургууль, Багануур дүүргийн Лаборатори, түшиц “Боловсрол” цогцолбор сургууль, 52-р сургууль, 11-р сургууль, Сүхбаатар дүүрэг Эрдэмтөгс сургууль, Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл 5-р сургууль зэрэг хот орон нутгийн нийт 20 орчим сургуулийн 40-өөд сурагчид бүтээлээ ирүүлсэнээс эцсийн шалгаруулалтанд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдийн бүтээл шалгарч Фестивалд оролцох эрхтэй болсон байна.

Фестивалд оролцохоор шалгарсан тус сургуулийн гурван сурагчын Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал бүрэн хариуцаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Омега-3-ыг байнга хэрэглэх нь стресс бухимдалыг бууруулдаг

Ханаагүй өөхний хүчил болох омега-3-ыг байнга хэрэглэх нь стресс бухимдал, түрэмгий зан авир илрэх явдлыг мэдэгдэхүйц бууруулдаг байна. Үүнийг Массачусетс-Лоуэлл их сургуулийн эрдэмтэд судлан тогтоожээ.

Тэдний явуулсан судалгаагаар, омега-3-ыг их хэмжээгээр агуулсан хүнс тэжээл хэрэглэдэг хүүхдүүд нь үеийн бусад хүүхдүүдтэй харьцуулахад зан байдлын хувьд илүү тайван тогтвортой байдаг ба энэ нь тэдний эцэг эхийн мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Түрэмгий зан авиртай байх, гэмт хэрэг үйлдэх нь зарим талаар биологийн хүчин зүйлсээс хамаардаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Иймээс зайлшгүй шаардлагатай хүчлүүдийн дутагдлыг нөхсөнөөр нийгэмд аюултай үйлдлийг таслан зогсоох боломжтой хэмээн судалгааг хийсэн эрдэмтэд үзсэн байна.

Омега-3 нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолтыг сайжруулдаг байна. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд омега-3 ихээр агуулагддаг аж.

Загас болон ханаагүй өөхний хүчил болох омега-3-ыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь нас баралтын түвшнийг бууруулдаг болохыг Хятадын эрдэмтэд өмнө нь тогтоож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 1890 дэх залууг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төвийг санаачлан байгуулсан бөгөөд өнөөдөр 1890 дэх элсэгчээ хүлээн авлаа.

“MKIT” мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Тус сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,693 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн хэдий ч сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,835 залуучуудыг сургалтад хамруулаад байсан юм.

Өнөөдөр энэ тоог 55-аар нэмэгдүүлэн, компьютерийн үндсэн хэрэглээний ангидаа ээлжит элсэлтээ авч, залуучуудын хүсэлтээр нэмэлт анги ахин нээж, нэг сарын сургалтад хамруулж эхэллээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээллийн технологийн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 98125557, 97125557 утаснаас лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

Залуу манлайлал хөтөлбөр зарлагдлаа

Зориг сангийн ууган хөтөлбөр болох Залуу манлайлал хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа. Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг уг хөтөлбөрт урьж байна.

Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдлийг 2018 оны 8 сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.

Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/ylp16 хаягаар бөглөнө. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://zorigsan.mn/mn/list?menuid=100 холбоосоор авна уу.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Иж” брэндийн мотоциклыг гадаадын зах зээлд чөлөөт хэлбэрээр гаргана

“Калашников” корпорацийн хэрэгжүүлж буй “Кортеж” төслийн “Иж” брэндийн мотоциклыг ОХУ болон гадаадын зах зээлд чөлөөт хэлбэрээр гаргана гэж “Ростек” корпорацийн тэргүүн Сергей Чемезов мэдэгдлээ.

“Иж” брэндийн нэрээр гаргаж буй уг мотоциклийг олон улсын зах зээлд чөлөөт хэлбэрээр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ юу гэхээр хэн дуртай нь уг мотоциклыг худалдан авах боломжтой гэсэн үг юм. ЗХУ-ын үеэс үүсэлтэй уг брэндийг одоо “Калашников” корпораци шинэчлэн гаргаж байна. Гэвч энэ мотоцикл “Кортеж”-ийн мотоциклуудаас ялгаатай байх боловч загвар болон техникийн шийдлүүдийн хувьд адилхан байх болно” гэж тэрбээр мэдэгдэв.

Энэхүү мотоциклын туршилт 2019 оноос нааш дуусахгүй гэж тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан боловч өнгөрсөн тавдугаар сард тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа, “Кортеж” төслийн мотоциклууд бараг бэлэн болсон, зарим тохируулга хийх үлдсэн гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, энэхүү мотоцикл Өрнөдийн орнуудын мотоциклоос дутахааргүй гайхалтай болсон гэсэн байна. Үүний хариуд В.Путин, гадаадын мотоциклуудаас илүү байх ёстой гэж мэдэгджээ.

Шинээр гаргаж буй “Иж” брэндийн энэхүү мотоцикл нь 3.5 секундэд 100 км/цагийн хурд авах хүчин чадалтай бөгөөд 290 см урт, 94 см өргөн, 125 см өндөр, 510 кг жинтэй ажээ. Дээд хурд нь 250 км/цаг, хөдөлгүүр нь 110 кВт-ын хүчин чадалтай юм.

“Кортеж” төслийн хүрээнд ОХУ-ын томоохон албан тушаалтнуудад зориулсан цуврал автомашинуудыг үйлдвэрлэдэг байна.