Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла насан өөд болжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла долдугаар сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурхны оронд заларчээ. Монгол Улсын 12 мянган эмчийн 11 мянгыг нь бэлтгэн гаргасан Төрийн шагналт, Ардын эмч Ж.Хайрулла агсан П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг үүсгэн байгуулсан тул түүний нэрэмжит болгож байсан юм. Тэрээр мэдрэлийн анхны мэс заслыг Монголд нэвтрүүлж, 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн түүхтэй.

Тэрээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, Жанжны нэрэмжит офицерийн сургууль, Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийг төгсөж, БНСЧех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмчээр ажиллаж байсан. Мөн ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Олон хүний амь насыг аварч, эрүүл энх амьдрахад нь эрхэм үүрэг гүйцэтгэсэн, Монголын анагаах ухааны салбарын ноён оргил Ж.Хайрулла агсны гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний шархыг богино хугацаанд эмчилдэг

Байцаааны олон төрөл, зүйл байдаг ба манай оронд бөөрөнхий цагаан байцааг түгээмэл хэрэглэдэг. Бөөрөнхий цагаан байцаа нь эслэг, кальци, фосфор, кали, натри, төмөр, селен, зэс, цайр зэрэг эрдэс бодис, фолийн хүчил, С, В1, В2, В3, В6, А, Е зэрэг амин дэмээр баялаг. Бөөрөнхий байцааг шинээр нь эсвэл чанаж, жигнэж хэрэглэхээс гадна төрөл бүрийн зууш, шөлтэй хоол, хоолны хачирт хэрэглэнэ.

Мөн давсалж, даршлах, хатаах зэргээр нөөшилж хадгалах боломжтой.

Бөөрөнхий цагаан байцааны ач тус

1. Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
2. Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ.
3. Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ.
4. Европын уламжлалт анагаах хугацаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
5. Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг.
6. Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний шархыг богино хугацаанд эмчилдэг.
7. Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах өргөн хэрэглэдэг.

– дархлаа сайжруулах
– гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
– зүрхний өвчлөлөөс сэргийлэх
– ходоод гэдэсний шарх анагаана
– хордлого тайлна
– хорт хавдраас сэргийлнэ

Categories
мэдээ улс-төр

Чөлөөлөгдөх инновацийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталжээ

Гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Тогтоолын төсөлд хоёр тэрбум 589.9 сая төгрөгийн өртөг бүхий 113 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдсан байна.

Уг татварын чөлөөлөлтөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын дагуу байгуулагдсан 11 гарааны компани хамрагдах аж .

Гарааны компаниудаас ирүүлсэн хүсэлт болон инновацийн төслийн санал, ажлын төлөвлөгөө, үр ашигт үндэслэсэн тооцоогоор эдгээр компаниуд 3 жилд 74 тэрбум 131 сая төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс долоон гарааны компани долоон тэрбум 552 сая төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байгаа аж.

Энэхүү тогтоол батлагдсанаар гарааны компани байгуулах журмын дагуу байгуулагдаж, бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдаж, ажлын байр шинээр бий болох, импортыг орлох, экспортод чиглэсэн, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин, татварын суурь бэхжиж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм байна.

2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын тушаалын дагуу 2015, 2016 онуудад шинжээч нар томилогдон инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын ойролцоо амьдарч буй иргэдэд санамж тараалаа

Сүүлийн үед бага насны хүүхдүүд төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний зам дээр чулуу тавих зөрчлүүд гарч байгаа тул төмөр замын гармын ойролцоо амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах;

5.2.төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх;

5.3.мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах;

5.4.галт тэргийг дур мэдэн зогсоох;

5.5.хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих;

5.6.галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Categories
мэдээ нийгэм

А.Давааням өнчин хүүхдүүдэд тусалжээ

Сүүлийн үед бөхчүүд сайн үйлсийн аяныг их өрнүүлдэг болжээ. Авахаасаа илүүтэй өгөх нь ерөөлтэй гэсэн үг бий.
Тухайлбал, Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, жүдо бөхийн ОУХМ, ШШГЕГ-ийн “Сүлд” биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням хоёр дахь жилдээ аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, аймгийн нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэгдсэн тэргэнцэр гардуулан хандивласан байна.

Categories
мэдээ нийгэм

Залуусыг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлнэ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төвийг санаачлан байгуулсан бөгөөд өнөөдөр 1890 дэх элсэгчээ хүлээн авлаа.

“MKIT” мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Тус сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,693 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн хэдий ч сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1835 залуучуудыг сургалтад хамруулаад байсан юм.

Өнөөдөр энэ тоог 55-аар нэмэгдүүлэн, компьютерийн үндсэн хэрэглээний ангидаа ээлжит элсэлтээ авч, залуучуудын хүсэлтээр нэмэлт анги ахин нээж, нэг сарын сургалтад хамруулж эхэллээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний удирдлагын төв “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” давлагааг эхлүүллээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойрон унадаг дугуйтай болон явганаар, аюулгүй байдлын үзлэг хийлээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, болзошгүй эрсдлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхитэй хандахыг уриалж байна.

Үүнд:
1. Тоглоомын талбай, гэр орон, ойр тойрноо шалгаж хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, ирмэгтэй мэсэнд өртөхгүй байх, унаж бэртэхээс сэргийлэх.
2. Байгууллага, ААН орчин тойрондоо үзлэг хийж, аюулгүй орчин бүрдүүлэх
3. Хүүхдийг гол мөрний усанд тоглуулахгүй байх, үер усны аюулаас сэргийлэх.
4. Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшүүлэх.
5. Өөрийн байгууллагын ойр орчим дахь цахилгааны щитээ эргэж, ил задгай утас, таггүй траншей байгаа эсэхийг шалгах.

Хүүхдэд эрсдэлтэй байж болохуйц орчин, эд хэрэгслийг шалгаж, түүнийгээ зургаар баримтжуулан өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа #ХҮҮХДИЙН_ТӨЛӨӨ_ХАМТДАА хаштагтайгаар байршуулах.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Та хаана амрах вэ?


Хайрт хаан амралт

Хаяг: СБД, 1-р хороо, 2 давхар (Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн урд талд 5 давхар эмнэлэг)

Утас:99618135, 99011941

Аварга тосон нуур

Хаяг: ЧД, 3р хороо, 84р сургууль

Утас: 316637, 366880, 99755352, 99186067

Аксу рашаан сувилал

Утас: 01422-26513

Aмар ням сувилал

Хаяг: ХУД, 19-р хороолол, Үйлчин ХХК-ийн байр

Утас:99195192, 99864894

Болор сувилал

Хаяг: ТБЦДСК-ний харьяа сувилал, амралт

НД, 2-р хороо, Хүүшийн аманд

Утас: 99747282, 325590

Бэйби сувилал (0-6 сартай хүүхэд сувилах)

Хаяг:ХУД, 12-р хороо, Сонгино амралтын зүүн талд

Утас: 91113895, 91156901, 55252474, 319001

Факс: 323926

Галт халуун рашаан сувилал жуулчны бааз

Хаяг: СБД, Их тойруу, өөрийн байр, 4 давхар

Утас: 352885

Факс: 353288

Web: www.nemekh.com

E-mail: nemekh@mongol.net

Гуа-Энэрэл эмнэлэг

Хаяг: СХД, 13р хорооо, 1р хороолол, 98р байр

Утас: 91913042


Бага баян цэргийн амралт

Хаяг:УБ-аас 34 км зайтай

Утас: 99137727, 99861154, 99120092, 99188068

Баян-Уул амралт

Хаяг:Баянхошууны баруун салаанд

Утас: 631430, 631815

Болор амралт

Хаяг: УБ хотоос 56 км-ийн зайтай (Ар хүүшийн аманд)

Утас: 99122264

Их тамир амралтын газар

Утас: 99113349

Их хайрхан амралт

Байршил: Гачуурт явах замд УБ-аас 15 км зайд

Утас: 490066, 99191915, 99127727

Мана амралтын газар

Байршил:Баянхошууны баруун салаанд

Утас:99007600, 99126365

Мандухай амралт

Байршил: (Орбитын эцсийн буудлаас 5 км, Найрамдал зуслан явах замын баруун талд)

Утас: 99180423

Ногоон булан амралтын газар

Байршил:22-ын товчооноос урагш Сонгины дээд амралтаас 500 м зайд, Сонгино хайрханы өвөрт байрладаг

Утас:96661929, 99082696

Нүхт амралт

Байршил: Богд Хан уулын аманд, УБ хотоос 17 км

Утас: 310241, 310240

Факс: 325630

Ойн дурсамж амралтын газар

Хаяг: ЧД, Урт цагаан

Байршил: Шадивлингийн зусланд

Утас: 91183170, 96667140, 99086859

Ойн жим амралтын газар

Хаяг: ЧД, 18-р хороо

Байршил:Шадивлан зуслангийн эхний ам

Утас:91197858, 91917878

Саран хад амралтын газар

Байршил: Богд Уулын Түр Хурахын аманд, УБ хотоос 27 км зайтай

Утас:91919444, 91191446

E-mail:naturesdoor@magicnet.mn

Согоот амралт

Хаяг: СБД, 15-р хороо (Хандгайтад)

Байршил:Хандгайтын богинод, 7-н буудалаас 23 км зайтай

Утас:99055970, 55150943

Сүүн амралт

Хаяг:СХД, 21-р хороо (Жаргалант хотхон)

Байршил:УБ хотоос 68 км зайтай

Утас:70121109, 91000190, 98778899

Сэлбэ амралт

Байршил:Сэлбийн амралт, Дамбадаржаагийн эцсийн буудлаас 8 км зайтай

Утас: 357342

Сэлэнгэ амралтын газар

Байршил: Булган аймаг, Хангал (Булган, Хялганат Алтан Тэгшийн ам)

Утас: 99351548, 99351696, 01352-72248, 01352-73993

E-mail: jagaa_1961@ya­hoo.com

Тамир амралт

Байршил: Чингис хаан уул, Ар хүүшийн аманд, УБ хотоос 56 км зайтай

Утас:99124587, 91117126

Хайртхаан

Байршил: (УБ хотоос 45 км зайд, Дархан, Эрдэнэт орох замд)

Утас:632009, 632121, 99161020

Харзтайн амралт

Хаяг: СБД, 4-р эмнэлэгийн байр, 2 давхар 204 тоот (ХҮДС-ийн урд)

Байршил: УБ хотоос 62 км зайтай, (Туул голын хөвөөнд)

Утас: 99185511, 96001810, 687419

Шар хоолойн Гурван Булаг амралт

Хаяг: БЗД, Шар хоолой

Байршил:Гачууртаас хойшоо 6 км

Утас:99035508, 96651872

Шинэ Монгол спорт амралтын төв

Хаяг: БЗД, 20-р хороо, Хар Усан тохой, Шинэ Монгол САТөв (Монгол шилтгээний урд голын эрэг дээр)

Утас:459666, 490101, 99190693

E-mail:nmk@shinemon­golkhaad.mn

Галт халуун рашаан сувилал

Хаяг: СБД, өөрийн байр, 4 давхар, (Их тойруу)

Утас: 352885, 99111480

Факс: 353288

E-mail: nemekh@mongol.net

Говь рашаант амралт

Байрлал: УБ-аас 40 км зайтай

Хаяг: БЗД, 2-р хороо

Утас: 70110674, 99096711, 99114179

Categories
мэдээ нийгэм

Хүний биед хэрэгтэй ба хэрэггүй хүнснүүд

Залуу, эрүүл чийрэг байхад эрүүл хооллолт хамгийн чухал билээ. Хүний биед хамгийн хэрэгтэй 10, хамгийн хэрэггүй 4 хүнсийг New Scientist сэтгүүл нэрлэжээ.

Хүний бие хэрэгтэй 10 хүнс

1. Хүрэн будаа. Хүмүүс нүүрс ус ихтэй хүнс хэрэглэвэл таргалдаг гэж боддог. Гэтэл энэ нь биеийн эрч хүчийг хэвийн байлгахад хамгийн хэрэгтэй аж. Хүрэн будаа нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, зүрх судас, шулуун гэдэс өвчлөх, цөс чулуужих, чихрийн шижин тусах, хэт таргалах зэрэг өвчнүүдээс сэрийглэхээс гадна нас ахих тусам идэвх нь буурдаг ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

2. Өндөг нь уургаар баялаг учир нүдэнд цагаа унахаас хамгаалж, цусны бүлэгнэлийг арилгаж, зүрх хаагдах эрсдэлийг бууруулдаг аж. Долоо хоногт 6 өндөг хэрэглэдэг хүн хөхний хавдраар өвчлөх эрсдэл 44 хувь буурдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Диетологичдын үзэж буйгаар өдөрт 1-2 өндөг идэх нь холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй гэнэ.

3. Бууцай. Эл бүтээгдэхүүн нь төмөр болон С, А, К витамины баялаг эх үүсвэр бөгөөд шулуун гэдэсний хавдар, артрит зэрэг өвчнөөс сэргийлэхээс гадна нүдний хараанд хэрэгтэй лютеин хэмээх бодисоор баялаг байна.

4. Гадил. Зөвхөн нэг ширхэг гадил 467 мг кали агуулдаг бөгөөд зүрх болон бусад булчингийн эдүүдэд хэрэгтэй. Мөн артерийн судасны даралтыг бууруулах, хүчлийг саармагжуулдаг учир түлэгдэл зэргийн үед сайнаар нөлөөлдөг.

5. Тахианы мах. Тахианы мах бол эрүүл мэндэд хамгийн сайн мах юм. Ялангуяа өөх тос багатай цээжин хэсгийг хэрэглэж, шарсан хуурсан, тостой гадаад хэсгийг нь бага хэрэглэх хэрэгтэй. Уураг баялаг учир ясны жингийн хэмжээг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулж, эрч хүч нэмэгдүүлдэг.

6. Яргай загас. Холестерины хэмжээг бууруулж, хэд хэдэн төрлийн хавдар үүсэхээс сайтар сэргийлдэг. Никотины хүчлийг агуулдаг ой санамжаа алдах өвчнийг анагаах, ядаргаа гаргах, Алцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэдэг.

7. Нэрс. Нүдэнд цагаа унахаас сэргийлдэг маш олон төрлийн бодис агуулагддаг. Мөн геморрой, судас бүдүүрэх, ходоод шархлах, зүрх судасны өвчин, хавдар тусах зэргээс сэргийлдэг. Хоол боловсруулах эрхтний үрэвслийг эдгээж, ходоодны хямралыг арилгадаг.

8. Сүү. Нас ахих тусам бие организм илүү их кальцийг шаарддаг. Сүүнд ясанд хэрэгтэй кальци ихээр агуулагддаг. Өдөрт 2 стакан сүү хэрэглэх эсвэл йогурт, тараг, мөн кальци баялаг жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй.

9. Ногоон ургамал. Нас ахих тусам бидний амтлах мэдрэмж буурдаг бөгөөд давс их хэрэглэх хандлагатай болдог. Гэтэл давс даралт нэмэгдүүлдэг учир аль болох ногоон ургамлын хүнсээр ахиу хооллох нь зүйтэй.

10. Сармис нь хавдрыг бууруулах, зүрх судасны өвчлөлийг эдгээх нөлөөтэй.Чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэвэл илүү сайн.

Хүний биед хэрэггүй 4 хүнс

Амттан. Жин нэмэгдүүлэхээс гадна хэдийгээр калори ихтэй ч хэрэгцээт бодис маш бага агуулагддаг.

Давс. Даралт нэмэгдүүлдэг учир өөр бусад амтлагч хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ соус, цуу зэрэгт агуулагддаг “нуугдсан” давснаас сэргийлээрэй.

Спирт. Спиртийн төрлийн зүйлд хэт их калори агуулагдах учир хүнснээс бие организмд шингэх ёстой хэрэгцээт бодисууд шингэхэд маш их саад болдог.

Өөх тос. Мах, бяслаг, тахианы махны арьс, зайрмаг зэрэгт өөх тос хамгийн их агуулагддаг. Холестерины хэмжээг ихэсгэж, жин нэмэгдүүлдэг.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчнийг илрүүлэх сорилын нөөц дуусчээ

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээ буюу туберкулины сорил улс даяар тасарсан тул энэ төрлийн шинжилгээ хийлгэх иргэд бухимдалтай байна.

Тэгвэл ОХУ-аас оруулж ирж буй тус сорил өнөө өглөө гааль дээр орж ирснийг сорилыг нийлүүлж буй “Аглаг мед” компан мэдээллээ. Сүрьеэгийн сорилыг аюулгүй байдлыг хангасан нислэгээр тээвэрлэх ёстой учраас хэд хоногийн саатал гарсан аж. Одоо гаалийн бүрдүүлэлт хийж өнөөдөртөө багтаад сорилыг захиалагч тал буюу ХӨСҮТ-д хүлээлгэн өгнө.

Уг сорилыг арьсан доор тавьж халдвар авсан эсэхийг тодруулдаг юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хавар сүрьеэ өвчнийг илрүүлэх тухай аян зарлаж, сорилыг олон тоогоор хэрэглэсэн нь нөөц дуусахад хүргэсэн гэж байв.