Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 23 хороог цэцэгжүүлжээ

Баянгол дүүргийн Засаг Даргын 2018 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн А/104 тоот захирамжын хүрээнд “Мянган цэцгийн мандал” аяныг хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ. “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах” жилийн хүрээнд хотын өнгө үзэмжийг сайжруулж, цэвэр цэмцгэр эрүүл орчин бүрдүүлэх зорилготой аяны үр дүнг өчигдөр танилцуулсан байна.

Аянд нийт 23 хороо, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-үүд хамрагдсан аж. Тус дүүргийн 23 хороог дөрвөн бүст хувааж, хороо бүрт өгсөн 4000 ширхэг үрсэлгээ 40-60 хувийн ургалттай байснаас, 21480 ширхэг цэцэг тарьж ургуулсан тухай холбогдох албаныхан мэдээллээд буй юм. Мөн Энэбишийн өргөн чөлөө болон Чингүнжавын гудамж болон хороодын нутаг дэвсгэрийн 8000 м.к талбайг цэцэгжүүлэн, 750 гаруй цэцгийн мандал тарьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тарвага агнасан хувь хүнийг торгоно

Categories
мэдээ нийгэм

Түргэн үйлчлэх цэгүүдийг албадан буулгав

Иргэдийг эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах үүднээс автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажил 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн. Тухайлбал дүүргийн хэмжээнд 7 байршилд автобусны буудлын зогсоолын цогц байгууламжийг угсрах ажил эхлэх гэж байгаа. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.

Өнөөдөр Сансарын колонкийн хойд автобусны буудлын зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан 8 ТҮЦ-ийг, Сансарын колонкийн урд талын 8 ТҮЦ-ээс долоог нь нүүлгэсэн байна. Харин Монголын худалдаачдын холбооны гишүүн тус ТҮЦ-ний эзэн бусдын эрх ашгийг зөрчин, нүүлгэлтийн ажилд санаатайгаар саад учруулж байна

Categories
мэдээ нийгэм

Зүрхний өвчлөлтэй хүмүүс хорт зуршлаас татгалзах хэрэгтэй

Зүрхний шигдээс өвчний улмаас Америк улсад жилдээ 2500-3000 хүн амиа алдаж байна. Гэнэтийн үхэлд хүргэдэг уг өвчнөөс өөрийгөө хамгаалах аргаас www.wikihow.com мэдээллээ.

Алхам №1

Өвчнөө таних арга. Сараас дээшгүй хугацаанд цээжээр өвдөх, амьсгаа давчдах, цээж хорсох, өвчүү өвдөх, гэнэт гар, хөл мэдээ алдах, толгой хүчтэй өвдөх, гэдсээр хүчтэй хатгуулах, хоолны дуршил буурах, бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрсэн бол зүрхний шигдээсээр өвчилсөн гэсэн үг. Тиймээс та эрүүл мэндийнхээ төлөө сардаа нэг удаа эмчид үзүүлээрэй.

Алхам №2

Өвчнөөс урьдчилсан сэргийлэх хамгийн хялбар арга бол зөв амьсгалах юм. Хамраараа урт амьсгаа аваад амаараа гаргах.

Алхам №3

Даралтаа байнга үзүүлэх шаардлагатай.

Алхам №4

Архи болон тамхи хэрэглэхээс зайлсхий. Хорт зуршилтай хүмүүсийн ихэнх нь зүрхний шигдээсийн улмаас нас бардаг.

Алхам №5

Таргалалтаас өөрийгөө хамгаалах.

Алхам №6

Эмчийн үзлэгт байнга хамрагдах.

Алхам №7

Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, өөрийнхөө өвчинд тохирсон эмийг сонгох. Баталгаагүй хүнээс эм худалдан авахаас болгоомжил.

Алхам №8

Хэрвээ зүрхний шигдээсээр гэнэт өвдвөл яаралтай эмнэлэгт очих шаардлагатай. Мөн түргэн дуудах. Түргэн ирэх хугацаанд хөдөлгөөнгүй суух хэрэгтэй. Эмнэлэгт хүргэгдсэн даруйд зүрхний бичлэг хийх ёстойг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоог зөвшөөрөлгүй газар зарж байсан иргэдийг цэгцэлжээ

Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдээ худалдааны талбайтай болгожээ.

Эмх замбараагүй худалдаа эрхлэгчдийн талаар иргэд, оршин суугчдаас байнгын гомдол ирж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдийг худалдааны талбайтай болголоо.

Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын харьяа талбайд гуравдугаар хорооны 35, 36 дугаар байруудын ойролцоо нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэдийг бүртгэн оруулсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй иргэн бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан иргэд нэгдсэн байршил, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр энэ оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл худалдаа хийх боломжтой болж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Tав дугаартай хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн хийж, ашиглаж болно

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх амьдардаг. Үүнээс 90 орчим хувь нь хуванцар сав хэрэглэж байна. Нэг өрх дунджаар 20-100 л багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус сав хэрэглэж байгаа гэсэн судалгаа өнгөрсөн жил гарсан байсан.

Нийт айлын 90 орчим хувь нь хүнсний хэрэглээндээ хуванцар сав ашиглаж, хоол ундаа хийж, хадгалдаг байна. Ихэнх нь зориулалтын бус сав. Зөөврийн устай айл болгон эчнээ танил шар, цэнхэр хуванцар саванд усаа зөөдөг.

Хөдөө бол иймэрхүү савыг элэгдтэл өнгийг нь гандтал ус зөөж, хийж хэрэглэсэн байдаг. Гэтэл энэ сав бидний эрүүл мэндэд ямар их хортойг тэр бүр мэдэхгүй болов уу. Байнга хэрэглэвэл хэдэн жилийн дараа хорт хавдар үүсгэдэг гэдгийг мэдэхгүй хүмүүс олон бий.
Сүүлийн үед айраг, сүүг зориулалтын бус саванд хийж худалдаалдаг болсон. Зориулалтын бус саванд хүнсийг удаах тусам улам их бохирдоно, химийн хорт нэгдэл нь хүнсэнд шингэдэг байна.
Та бидний сайн мэддэг айрагны цэнхэр саванд ус, сүү, айраг хийж 24 цаг болсны дараа дээж авч шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ гурав дахин их болохыг тогтоосон байна. Энэ нь хожим хорт хавдар үүсгэдэг.

Хуванцар савны ёроолд 1, 4 гэсэн дугаар байвал халуун ус, хоол хийхийг хориглоно. Мөн 5 дугаартай хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн болоод халуун зүйл хийж болно. Харин 2, 3 дугаартай бол хавдар үүсгэх аюултай. 7 дугаартай бол хүнсэнд хэрэглэхийг хориглодог гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу.

Манай улс сав, баглаа боодлын нийт хэрэглээний 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 хувийг импортоор хангадаг байна. Нийт хуванцар савны 90 хувийг БНХАУ-аас импортолсон сав эзэлдэг ажээ.

Хуванцар сав хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй талаар мэдээлэл гарах болсон ч хүмүүсийн хэрэглээ буурахгүй байна.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Д.Болдын бие даасан тоглолт тун удахгүй болно

Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд тун удахгүй өөрийн 2005 оноос хойш гаргасан 12 цомгийнхоо шилдэг дуунуудаараа томоохон хэмжээний тоглолт хийх гэж байна.

Түүний тоглолтынт ерөнхий зохион байгуулагчаар “МонголHD” телевизийн Гүйцэтгэх зарирал Ч.Номин, Дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах ажээ. Тэд “Авьяаслаг монголчууд”, “Voice of Mongolia” шоунуудыг амжилттай зохион байгуулаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын улаан загалмай нийгэмлэг үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) үерт өртөж орон гэрээ алдсан Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгийн иргэдэд өнөөдрөөс нийт 109.8 сая бэлэн мөнгөний тусламж олгож эхэллээ.

Тодруулбал, Ховд аймгийн 187, Өвөрхангай аймгийн 21, Төв аймгийн 37, Сэлэнгэ аймгийн 30 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж өгөхөөс гадна ариун цэврийн болон гал тогооны иж бүрдэл, хөнжил, гудас, усны сав хүргүүлэх ажээ. Мөн Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгохоос гадна 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 өрхөд гал тогооны хэрэгслийн багц тусламжаар олгох юм байна.

Дээрх таван аймгийн үерийн гамшигт өртсөн иргэд тухайн оршин суугаа орон нутаг дахь Хаан банкны салбарт хандсанаар бэлэн мөнгөний тусламжаа авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

2000 оюутанд “Оюутны хөгжлийн зээл” олгожээ

“Оюутны хөгжлийн зээл”-д энэ жилээс эхлэн олон өөрчлөлт орсон. Тухайлбал, тус зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгож байгаа. Ингэснээр зээл банкаар дамжилгүй хүүгүй, барьцаагүй олгогдох юм. Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас “Оюутны хөгжлийн зээл”-д 75 тэрбум төгрөгийн зээлийг 33 мянган оюутанд олгоно. Зээлд хамрагдах хүсэлтэй оюутан олон байдаг.

Бид энэхүү зээлийг одоогоор хэчнээн оюутанд золгоод байгаа талаар Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэнгээс тодуулсан юм. Түүний өгсөн тайлбараар “Оюутны хөгжлийн зээл”-ийг хавар болон намар олгоно. Одоогоор 2000 орчим оюутанд зээл олгосон байна. Энэ намар 30 гаруй мянган оюутанд зээл олгоно. Зээлд хамрагдах хүсэлтэй оюутан өөрийн сургуульд өргөдөл өгөх ёстой. Өргөдөл өгсөн оюутан дундаас шаардлага хангасан оюутны материалыг тухайн сургууль манайх руу явуулна. Өөрөөр хэлбэл, зээлийн анхан шатны шалгаруулалтыг тухайн сургууль дээр явуулж байгаа. Ингээд тухайн сургуулийн хяналтын тоонд үндэслэн Боловсролын зээлийн сан сургуультай гэрээ байгуулах юм” гэлээ.

Харин энэ жил шинээр оюутан болж байгаа залуус зээлд хэзээ хамрагдаж болох талаар МУИС, болон ШУТИС-иас тодруулахад “Хоёр болон гурав, дөрөв дүгээр дамжааны оюутны зээлд хамрагдах хүсэлтийг өнгөрсөн хавар авсан. Одоогоор сургуулийн ажилчид амралттай байгаа. Энэ сарын 13-наас ажилдаа орж, үйл ажиллагаа жигдэрнэ. Шинээр оюутан болж, зээлд хамрагдах хүсэлтэй оюутан энэ үед өргөдөл өгч, мэдээлэл авч болно” гэсэн хариулт өглөө.

Зээлд хамрагдах журам их энгийн. Тухайлбал, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх ёстой. Мөн шинээр элсэгч бол Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 ба түүнээс дээш байх шаардлагатай. Түүнчлэн, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас дээш, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой юм. Хамгийн гол нь эрэлттэй буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол сургалтын төлбөрийн дэмжлэг авах магадлал өндөр юм.

Зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр хоёр удаа олгогдох ба зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилсан байх юм. Мөн тухайн хичээлийн жилд голч дүн тавигдсан шаардлагын хэмжээнээс буурсан тохиолдолд зээл цуцлагдах ажээ.

Categories
мэдээ спорт

Даншигт уралдах морьд, хүүхдийг Хүй долоо худагт бүртгэнэ

Амралтын өдрүүдэд болох “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмаар их нас болон жороо морины уралдааныг зохион байгуулах юм.

Тус уралдаанд оролцох морьд, унаач хүүхдийг ирэх бямба гариг буюу наймдугаар сарын 4-нд 12.00 цагаас эхлэн Хүй долоон худагт хурдан морины уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн байранд бүртгэх болжээ. Бүртгүүлэхдээ унаач хүүхдүүдийн даатгалыг авч очих ёстой аж. Хэрэв даатгалгүй бол бүртгэлийн газар даатгал хийлгэх юм байна.

Унаач хүүхдүүдийг энэ жилээс 100 мянган төгрөгөөр даатгалд хамруулдаг болсон юм.