Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улсын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг сунгажээ

Саарал жагсаалтад орвол ямар
эрсдэлтэй болох талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга
Х.Батчулуун “Саарал жагсаалтад орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл
учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг.

Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар
нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход ч
хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс
нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох
энгийн хүмүүст дарамт болдог” гэж тайлбарлаж байв.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын
санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг
хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт Балба Улсын Катманду хотод өнгөрсөн
сарын 21-27 -ны өдрүүдэд болжээ.

Уулзалтад Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн
нарийн бичгийн даргаар ахлуулсан, Монголбанк, СЗХ, СЯ, ХЗДХЯ, УЕПГ, АТГ, ЦЕГ
зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм байна.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний
тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнасан талаар
Монголбанк мэдээлжээ.

Уг тайлангаас Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр
дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Монгол Улсыг Олон Улсын
санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг
шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгаж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа,
арга хэмжээний үр дүнг нь харахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээв авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтри-г өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.

Д.Цогтбаатар сайд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, манай хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд австралийн тал үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Талууд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг эрчимжүүлэх, ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, ажил хэргийн түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон худалдаа, тээврийн асуудлаар туршлага солилцох, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн ажиллахаар ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкны нэрийг барин залилан хийж байна

Азийн хөгжлийн банкны нэрийг барин залилан хийж байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжүүдээс болгоомжилно уу гэж тус банкны Авлигатай тэмцэх газар анхаарууллаа.

Азийн хөгжлийн банкны ажилтан болж эсвэл тус банкны нэр, хаягийг ашиглан хүмүүсээс мөнгө нэхэж, хариуд нь зээл олгоно гэсэн залилангийн хэрэг гарсныг АХБ шалгаж байгаа ажээ. Тиймээс иймэрхүү сэжиг бүхий хувь хүн, байгууллагад хувийн болон банкны мэдээллээ илгээхгүй байхыг АХБ-наас анхааруулсан байна.

Хэрвээ та иймэрхүү луйврын хохирогч хэдийнээ болсон бол харьяа газрынхаа хууль сахиулах байгууллагад яаралтай хандаарай.

“Хөгжлийг дэмжих зорилготой АХБ нь хэзээ ч олон нийтээс мөнгө хураадаггүй. Манай банк гүйлгээний шимтгэл, захиргааны хураамж, гадаад төлбөр тооцооны хураамж гэх мэт шимтгэл л суутгадаг учир эдгээрээс өөр төлбөр тооцоог банк нэхэмжлэхгүй. Үүний зэрэгцээ ажлын байр санал болгохдоо бид хувь хүний нарийвчилсан мэдээлэл, дансны дугаар зэргийг авдаггүй болно” гэж мэдэгдэлд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр аппарат хүлээлгэн өглөө

Аймгийн удирдлагууд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 2 ширхэг Фото эмчилгээний аппарат, Сэргээн засах тасагт 1 ширхэг лазер аппарат буюу нийт 8.7 сая төгрөгийн өртөг бүхий 3 аппаратыг хүлээлгэн өглөө.

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаар жилд 3800 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс 350 нь нярай хүүхэд байдаг. Тэдний 250 гаруй нь нярайн шарлалт гэсэн оношилгоотойгоор хэвтэн эмчлүүлдэг байна. Өнөөдөр хүлээлгэн өгсөн дээрх 2 ширхэг Фото аппарат нь нярайн шарлалтыг эмчлэх зориулалттай бөгөөд энэ төрлийн аппарат Хүүхдийн тасагт нэг байдаг ч овор хэмжээ ихтэй зөөвөрлөх боломжгүй, зөвхөн сэхээний тасагтаа хэрэглэгддэг байжээ. Харин энэ онд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр орчин үеийн 2 аппараттай болсноор нярайн шарлалтыг цаг алдалгүй хурдан эмчлэх нөхцөл бүрдэж буйд Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүд талархаж байна.

Мөн Сэргээн засах тасагт хүлээлгэн өгсөн 1 ширхэг лазер аппарат нь арьс, зөөлөн эд, яс зэрэг бүх эдэд үүссэн гэмтлийг нөхөн сэргээх зориулалттай. Тус аппарат нь соронзон, гэрлийн, хэт ягаан туяаны цацрагийн эмчилгээний аппаратуудыг нэг дор орлож, олон төрлийн эмчилгээг үзүүлэх боломжтой юм. Эмчилгээний үр дүн ч энгийн аппаратаас илүү өндөртэй хэмээн мэргэжлийнхэн үзэж байна.

2017 оноос эхлэн Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн салбарт чиглэсэн төслүүдийг ийнхүү хэрэгжүүлж , эмнэлэгт шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга 3 тэрбум төгрөгөөр хийгдэж байна

Аймгийн нэгдсэн Эмнэлгийн Гэмтэл согог заслын тасаг нь энэ жил 30 жилийнхээ ойтой золгож буй тул өрөө, тасалгааны засварыг хийсэн байна. Тус засварыг Дархан Ус суваг ХК зэрэг албан байгууллагууд болон бусдын дэмжлэг туслалцаатайгаар 6 сая төгрөгийг хуримтлуулан хийсэн талаар тасгийн эрхлэгч Д.Энхбаатар хэлж байв. Цаашид Гэмтэл согог заслын тасгийн шалны хулдаас, өвчтөнүүдийн ор, шүүгээ зэргийг солих шаардлагатай байгааг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн эмнэлэг “Төв хүлээлгийн танхим”-аа засварлажээ

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг “Төв хүлээлгийн танхим”-аа засварлаж, ая тухтай орчныг бүрдүүлжээ. Тус хүлээлгийн танхимын засварын гүйцэтгэлтэй өнөөдөр /2018.08.02/ аймгийн удирдлагууд танилцлаа.

Урьд нь хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан уг хүлээлгийн танхимыг шилэн хаалтаар хувааж, хурлын танхим зэрэг зориулалтын бусаар ашиглаж байсан бөгөөд тохь тухгүй орчин өвчтөн, үйлчлүүлэгчдийг угтдаг байсан. Харин “Төв хүлээлгийн танхим”-ыг бүрэн засварлаж, зориулалтын дагуу ашиглаж эхлэхэд салбар яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд ихээхэн анхаарч, ажил хэрэг болгосонд Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд болон иргэд баяртай байна.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлд нийт 1000 гаруй иргэд хамрагджээ

Монголбанк Ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долдугаар сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилжээ.

Он гарснаас хойш тус санхүүжилтэд нийт 155 гаруй тэрбум төгрөгийг олгосон ба Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийг 860 зээлийн хүсэлтэд, Монголбанкнаас 96.2 тэрбум төгрөгийг 1187 зээлийн хүсэлтэд олгоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймгийн Тэшиг сумын төвөөс баруун хойд зүгт 41 км газарт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт наймдугаар сарын 02-ны өдрийн үүрийн 06:09 цагийн орчимд болжээ. Сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн байна.

Газар хөдөлсний дараа сумын Засаг даргын Тамгын газар ямар нэгэн хэмжээний хохирол учирсан эсэхийг шалгахаар ажлын хэсэг цаг алдалгүй байгуулжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуулийн тов ирэх даваа гарагт гарна

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон юм. Нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх процессыг дэлгэрэнгүй хүргэж байна.

  • Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг СЕХ-нд гаргаж өгнө. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.
  • Батламж авсан нам, эвсэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг дуустал намын төлөөлөх хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулна. Ингээд есдүгээр сарын 7-ноос өмнө СЕХ-нд бүртгүүлэх юм.
  • Бие даан нэр дэвшигчийн хувьд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна. Бие даан нэр дэвшигчид тухайн орон нутгийн 801 хүний гарын үсгийг цуглуулснаар баталгаажих хуультай билээ.
  • СЕХ есдүгээр сарын 14-ний дотор нэр дэвшигчдийн материалыг судалж, нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох юм байна.

Иргэдийн саналыг бидний хэлж заншсанаар хар машин буюу “New Image Cast”-аар тоолно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр бол Хэнтийн Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумдад сонгуулийн 21 хэсэгт байгуулж, 16805 сонгогч санал өгөхөөр байгаа юм. Сонгуулийн зардалд нийт 228 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд саналын хуудас, хууль, сурталчилгааны материал хэвлүүлэх, санал авах байрны бэлтгэл болон санал тоолох төхөөрөмжийг тээвэрлэх, сонгуулийн хороодод ажилласан хүмүүсийн цалинд хүрнэ гэж тооцож байгаа юм. Мөн үер усны аюул зэрэг болзошгүй зардалд зарцуулах нөөц хөрөнгө үүнд багтаж байгаа аж. Одоогоор Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан. Цаашлаад аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог байгуулах юм.

Учир нь нэр бүхий гурван иргэн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгууль болох тухайн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө өргөдлөө өгч, 31-нээс хойш төрийн алба гүйцэтгээгүй байна гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтаар бол төрийн албан хаагч нөхөн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа учраас дээрх гурван иргэн маргаан үүсгээд байгаа билээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг Дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон бөгөөд хуралдаан наймдугаар сарын сүүлээр товлогдох магадлалтай байна.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар жуулчидад хотын аяллын тусгай хөтөлбөрөөр үйлчлэнэ

Энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг жуулчидад Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын тусгай хөтөлбөрөөр сонирхох боломжтой аж. Энэ нь Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой гэнэ.

Аялал 1:

10:00 – 17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх – Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Аялал 2:

11:00 – 18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг гүрвэлийн төв мүзей үзэх– Гандантэгчэнлин хийд – Даншиг наадам-Хүрээ цам – Д.Сүхбаатарын талбай

Тасалбар:

Төв шуудан дахь Жуулчны мэдээллийн төв болон аяллын автобусаас худалдан авах боломжтой.Дэлгэрэнгүй мэдээллийг: 9492-8687, 8800-9953 дугаараас лавлана уу.