Categories
мэдээ нийгэм

Дүүрэг, орон нутгийн эмнэлэгт гемодиализийн эмчилгээ хийдэг болсон

Бөөрний архаг дутагдалтай иргэний эмчилгээг улсаас даадаг болсонтой холбоотойгоор зөвхөн улсын эмнэлэг бус дүүрэг, орон нутгийн эмнэлэгт гемодиализийн эмчилгээ хийдэг болсон.

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 161 удаа хийгээд байна. Түүнчлэн тус эмнэлэгт 30 хүн хэвлийн диализ, 110 хүн гемодиализ хийлгэж байгаа аж.

Бөөр орлуулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ буюу аппаратаар цусыг нь шүүх, хэвлийн диализ гэсэн гурван төрөлтэй байдаг. Монгол Улсын хувьд 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлснээр дээрх гурван төрлийн эмчилгээг бүгдийг нь эх орондоо хийдэг болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна

Нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа. Энэ ажлын хүрээнд дараах авто замууд өнөөдрөөс түр хаагдана.

  • Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Сод Монгол ШТС-ын баруун талд 2018 оны наймдугаар сарын 04-10-ны хооронд авто зам сүвэлнэ.
  • Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Мөнгөн завьяа, 3,4-р байрны туслах зам 2018 оны наймдугаар сарын 04-05-ны хооронд авто зам сэтлэж гүйцэтгэнэ.
  • Сүхбаатар дүүргийн 11-р хорооллын 34-р байрны зам 2018 оны наймдугаар сарын 04-05-ны хооронд авто зам сэтлэж дулааны шугам засна.
  • Баянзүрх дүүргийн Жуковд дулааны шугам засварлана
  • Баянзүрх захын урд замд 2018-оны наймдугаар сарын 03-06-ны өдөр хүртэл авто зам сэтлэж дулааны шугам засварлах ажил явагдана
Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадамд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.

Энэ өдрүүдэд “Хүй 7 худаг-5 шар” чиглэлд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ. Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн 1000 төгрөг, Хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулжээ

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байна.

Нийслэл хотоос зүүн тийшээ гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байна. Иймд дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар эргүүл хийн, хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж байгаа юм. Тухайлбал, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Д.Бат-Эрдэнэ, Техник замын тэмдэглэгээ хариуцсан хариуцсан зохицуулагч Н.Болдбаатар болон Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчид хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх анхааруулах зөвлөгөөг өгч, зөрчлийг шийдвэрлэн ажиллажээ.

Жолооч та бүхнийг “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн хэлтсээс сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн төлөө хамтдаа” давалгаанд байгууллагууд нэгдсээр байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг санаачлан эхлүүлсэн. Уг давалгаанд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан нэгдсэн байна.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, Сүхбаатарын гудамж-7, Жуулчны гудамж-21, Их тойруугийн гудамж-51, Баруун сэлбийн гудамж-12, Энэбишийн өргөн чөлөө-40, Чингэлтэйн өргөн чөлөө-150, Бага тойруугийн гудамж-1, Лааганы гудамж-5, Хуульчдын гудамж-8, Галданбошигтын гудамж-60, Дамбын пост-44 нийт Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, энэ сарын 17-нд шүүхээр боллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу долдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцжээ. Хохирогч Ч.Наранзаяа дээрх урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцоогүй байна.

Яллагдагч Д.Гантулга хүсэлт гаргах эрхээ эдэлнэ гэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гаригт 11:00-15:00 цаг хүртэл үргэлжилжээ.

Хохирогч Ч.Наранзаяагийн хувьд Д.Гантулгын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж гомдол гарган, улмаар шүүх хуралдаанд сэтгэл мэдрэлийн эмч оролцуулах, дахин хоёр өмгөөлөгч нэмэх, өөрийн төрсөн эгч Ч.Саранзаяагаа гэрчээр оролцуулах зэрэг хүсэлтэй байгаа ажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Гантулгын хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэж байх тул гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар түүний хүсэлтийг шийдвэрлэх захирамж гарсан байна. Улмаар Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэжээ. Шүүх хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах юм байна.

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн мэдээлсэн билээ.

Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Үүнд:

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1. “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг эхэлж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, UB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг “Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж байна.

Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. Энэ үеэр Улаанбаатар хотын төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах, Намянжү хотын номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, Намянжү хотын номын булан нээх, хүүхдийн ном бэлэглэх, ном солилцох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Нийслэлийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирж номоо солилцохыг урьж байна.

“Номоо солилцъё” өдөрлөг болж байна

Categories
мэдээ нийгэм

​“Даншиг наадам-Хүрээ цам 2018″ шашин, соёлын наадам эхэллээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2018″ шашин, соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.

Уг наадмыг НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтан дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд албан ёсны нээлт өнөөдөр 11.00 цагт эхэлж байна. Наадмын хүрээнд өнөөдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахих юм. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна. Мөн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн болохоос гадна хүчид бөхийн барилдаан эхэллээ.

Наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Цахилгаан станцууд удахгүй ундны цэвэр уснаас татгалзаж, цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглана

-УРД ХӨРШИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТӨВ ЦЭВЭРЛЭХБАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХШИЙДЭЛД ХҮРЧЭЭ-

Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Цэвэрлэх байгууламжийг шинээр барина, саарал усыг нь дахин ашиглана гэсэн мэдээлэл сонслоо. Шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдсэн хэрэг үү?

-Хоёр төслийн асуудал яригдаж байна. Нэг нь таны лавласанчлан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудал. Эвгүй үнэртэй, хэлтэй амтай олон жил болж байгааг нийслэл даяараа мэднэ. Төв цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр шинээр барих шийд гарч байх шиг байна. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яам хариуцна.

-Францын компани ТЭЗҮ-ийг нь хийсэн гэсэн мэдээлэл бий. Тэр ТЭЗҮ-ээр хийх үү, эсвэл өөр хувилбар байна уу?

-Тэдний хийсэн ТЭЗҮ-гээр хийх эсэхийг Барилга хот байгуулалтын яам Хятадын Засгийн газартай ярьж хэлэлцээд шийдэх байх. Ямар ч байсан хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдчихсэн.

-Төв цэвэрлэх байгууламж цэвэрлээд гаргасан саарал усаа Туул голд нийлүүлдэг байсан. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьсаны дараа саарал усыг нь цахилгаан станцын хэрэглээнд ашиглана гэв үү?

-Цахилгаан станцын хөргөлтөд ашиглая гэсэн шийдэл гараад байгаа. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц гүний эх үүсвэрийн ус хэрэглэдэг юм. Унданд тохирсон цэвэр ус ашигладаг гэсэн үг. Бүр энгийнээр яривал тансаглаж байгаа хэрэг л дээ. Гүний усныхаа хэрэглээг дахин боловсруулсан усаар сольчихоор нэлээд хэмжээний цэвэр усны нөөцтэй болно.

-Цэвэрлэх байгууламжаас гарах саарал усыг цахилгаан станцт шууд хэрэглэх үү?

-Шууд хэрэглэхгүй. АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас гарах саарал усыг дахин боловсруулах үйлдвэр барина. Энэ дахин боловсруулсан усыг ДЦС-уудад ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хийгээд дуусч байна.

Судалгааны явцад ДЦС-ууд хувьд хоногт 50,000 м3 ус буюу жилд 18,250,000 м3 усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломжтойг тооцоолсон. Дахин боловсруулсан усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, галын систем зэрэг усны чанарын өндөр шаардлага тавигддаггүй технологийн үе шатуудад ашиглахыг ДЦС-уудын Техникийн Зөвлөл дэмжсэн бөгөөд энэхүү усны хэмжээ нь ДЦС-уудын нийт техникийн усны 70 хүртэл хувийг эзэлдэг юм.

-Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай зэрэгцүүлээд хийх төлөвлөгөөтэй байгаа юу?

-Бүтээн байгуулалтууд нь зэрэг явах ёстой. Учир нь дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд нь Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарсан ус.

-Дахин боловсруулах үйлдвэрийг хаана барихаар товлосон бэ?

-Дөрөвдүгээр станцаас баруун тийш, гурав, дөрөвдүгээр станцаас дундажлаж хэлвэл 3-5 км зайд байрлах юм. Тусдаа шугам хоолой татна. Ажлыг станцын гаднах болон станцын доторх гэж хоёр хувааж байгаа. Үүнтэй холбоотой судалгааны ажил бараг бүтэн жил үргэлжиллээ. Станцуудын техникийн зөвлөл “Саарал усыг дахин боловсруулж хэрэглэе” гэсэн шийдвэр гаргаад байгаа. Мэдээж олон улсын тендер зарлагдана. Шалгаруулалт явагдана.

-Бүтээн байгуулалт нь хэзээ эхлэх бол?

-2019 оны хавар юм уу, зуны эхээр эхэлчих болов уу гэсэн чиг байна.

-Хаанахын технологиор барих вэ?

-Монголдоо бол шинэ технологи. АНУ-ын хувьд 50 орчим станцад ийм технологи буюу дахин боловсруулсан ус хэрэглэдэг.

-Дахин боловсруулсан ус гэдгээ энгийнээр тайлбарлаач. Саарал усыг бүр цэвэршүүлнэ гэсэн үг үү?

-Цэвэрлэсэн саарал усыг тодорхой хэмжээний төлөв байдалд хүргэнэ. Энэ нь ус ашиглах түвшнээ хэлээд байгаа юм. Саарал усыг ундны зориулалттай ч болгож болно. Хэрвээ тэгнэ гэвэл нэлээд нарийн технологи шаардагдана. Багагүй зардал шингэсэн ус болно. Өөрөөр хэлбэл үнэтэй ус болно. Хөргөлтөд хэрэглэнэ гэхээр ундны устай харьцуулбал шаардлага нь арай наагуур л даа. Одоо ч гэсэн станцын хөргөлтийн усыг ууж хэрэглэх боломжгүй. Технологийн талын олон шаардлагыг биелүүлсэн ус байх ёстой юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр саарал усыг хамгийн ихээр хэрэглэдэг анхны объект нь гурав, дөрөвдүгээр станц болж хувирна. Станцуудын технологийг авч үзвэл хэд хэдэн төрлийн усны хэрэглээбайдаг. Дотоод циклд зориулсан ус гэж бий. Өөрөөр хэлбэл зуух, турбинд хэрэглэгддэг ус. Үүнд маш хатуу шаардлага тавигддаг. Химийн боловсруулалтын үр дүнд усыг маш их хэмжээгээр зөөлрүүлнэ. Булаг, голын ус маш хатуулагтай байдаг. энгийнээр хэлбэл давс ихтэй байдаг юм. Ус гэхээсээ илүү уусмал гэсэн үг. Цахилгаан станцад хэрэглэх усны хувьд өөр. Усыг давснаас нь салгаж, цэвэршүүлээд хэрэглэдэг. Тэгэхгүй бол цахилгаан станцын шугам хоолойд хаг хусам үүсэх, зэврэх процесс явагддаг. Энэ хоёр процессийг тэнцвэржүүлэх ёстой. Зэврүүлэхгүй гээд арга хэмжээ аваад явахаар хаг хусам нь хэтэрчих гээд байдаг. Хусам тогтоохгүй гээд арга хэмжээнүүд авчихаар зэврэх тал руугаа явчихдаг. Технологийн нарийн төвөгтэй процесс л доо. Хотын дулааны шугам сүлжээний нэмэлт ус гэсэн асуудал байдаг. Үүнд саарал ус ашиглах асуудал яригдсан ч одоохондоо цаг нь болоогүй гээд азнахаар шийдэж байна.Улаанбаатар хотын дулааны сүлжээнд цагт 400 хүртэл тонн ус алдагддаг гэсэн статистик бий. Шалтгаан нь янз бүр.

-Уг нь саарал усны хэрэглээг ихэсгэх тусам цэвэр усны нөөцөд аригтай баймаар юм. Дулааны шугам сүлжээний нэмэлт усыг дахин боловсруулсан усаар өөрчлөх шийдэлд яагаад хүрээгүй юм бэ?

-Зарим орон сууцныхан өнөөдрийг хүртэл паарнаасаа ус хэрэглэдэг учраас азнасан юм. Уг нь болохгүй асуудал. Паарны усны тухайд химийн боловсруулалтад орчихсон, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр ус.

-Паарнаасаа ус хэрэглэдэг айлууд байдаг хэрэг үү?

-Ус сувгийн удирдах газар, Нийтийн аж ахуйн удирдах газраас авсан мэдээллээр бол хуучны байрнуудад одоо ч хэрэглэж байна. Хан-Уул дүүрэгт л гэхэд их дээр үеийн хоёр давхар байшингууд байдаг юм. Иймэрхүү байрнуудад хэрэгцээний халуун ус гэсэн шугам байхгүй учраас радиатороосоо халуун ус аваад хоол унд, угаалга цэвэрлэгээнд ашигладаг. Уг нь зөвхөн халаах зориулалттай л ус.

-Түрүүн таны хэлсэн 400 гаруй тонн усны алдагдал зөвхөн энэ хэрэглээнээс болдог байх нь ээ?

-Усны хоолой хагарах, хаалт арматураар шүүрэх гээд л техникийн шалтгаан бий л дээ.

-Хэрэглэж болохгүй гэдгийг нь албан ёсоор зарлаад дахин боловсруулсан саарал усыг айлуудын паараар гүйлгэчихэж болохгүй юу?

-Болохгүй юм байхгүй. Дулааны шугам сүлжээнд хэрэглэдэг усаа өнгөжүүлээд гүйлгэчихвэл иргэдэд хэрэгтэй шийдэл болно. Хий гэхэд л угаасаа үнэргүй эд. Гэхдээ хүмүүст мэдрүүлэхийн тулд үнэр оруулдаг. Аюултай гэж сэрэмжлүүлж буй арга. Хэрвээ энэ усанд өнгө оруулчихвал айлууд радиатораасаа халуун ус авч хэрэглэхгүй. Хөх өнгийн ус гарвал хэн ч сэжиглэнэ. Тэгээд явчихъя гэсэн санаа оноо гарсан. Гэхдээ энэ удаадаа азная гэж шийдсэн.

-Паарны халуун усыг шууд хэрэглэхийн хор нөлөөг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Маш их хэмжээний давстай ус гэсэн үг. Бүр энгийнээр хэлбэл говийн устай адилхан гэж багцаалдаж ойлгож болно. Говийн ус уудаг хүмүүст эрүүл мэндийн тодорхой асуудал бий гэж ярьдаг шүү дээ.

-Станцуудын усны хэрэглээ хэр байдаг вэ. Их хэрэглээтэй хэсэгт багтах уу?

-Багтана шүү. Дундажлаад яривал гурав, дөрөвдүгээр цахилгаан станц нийлээд цагт 2000 гаруй тонн ус хэрэглэдэг. Станцын хэрэглэдэг ус гурван хэлбэрээр алдагддаг. Хөргөх цамхагаас уур хэлбэрээр алдагдана. Мөн эдгээр цамхагт усыг цацруулж хөргөдөг тул усны дуслууд цамхагийн агаарын урсгалаар дээшээ сорогдожсалхинд туугдаж алга болно. Станцын усыг олон дахин эргэлдүүлж ашиглахаар хатуурдаг. Ингэж хатуурсан усны давстай хэсгийг үлээлгэж зайлуулдаг. Энэ мэтээр усны алдагдал их байдаг юм. Тэгэхээр саарал усыг дахин боловсруулж ашиглаж эхлэх нь маш том өгөөжтэй. Нийслэлчүүдийн цэвэр усны хэрэглээнд том хувь нэмэр оруулж эхэлнэ.

-Дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт цэвэрлэх байгууламжтай хамт ирэх хавраас эхэлнэ гэж та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Бүтээн байгуулалт хэдий хугацаанд үргэлжлэх бол. Нийслэл хэзээ шинэ цэвэрлэх байгууламжтай болж, станцууд хэдийнээс цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглах вэ гэдэг асуултын хариу олон хүний сонирхлыг татах байх…?

-Гурав, дөрвөн жилийн ажил бий.

-Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгоно гэх мэт асуудал яригддаг. Манай хувьд тийм боломж байгаа болов уу?

-Аливаа хотын төв цэвэрлэх байгууламжид хүний ялгадас, гар нүүр, биеэ угаасан ус л очиж байх учиртай. Гэтэл манай цэвэрлэх байгууламжид очдог бохирын хувьд арай өөр. Арьс шир боловсруулсан бохир ус бас очдог. Уг нь цэвэрлэх байгууламжид үүссэн лагийг шатааж болдог. Бордоонд ашиглах гарц бий. Харин манай лагийг тийм зориулалтаар ашиглаж болохгүй болчихсон. Учир нь хүнд элеметийн найрлага ихтэй. Түрүүн хэлсэнчлэн арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал очдог учраас тэр л дээ. Арьс ширний үйлдвэрийн боловсруулалтад хэрэглэдэг хорнууд байдаг учраас шатаахаар агаарт тархана, бордоо хийхээр хүнсний ногоонд сөргөөр нөлөөлнө гээд л зөвхөн Монголын хүндрэлүүд бий. Гэхдээ барилгын яам шийдлээ олсон бололтой мэдээ сонсогдож байгаад баяртай байгаа.


Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэв

Өнөөдөр 16:00 цагт МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “МАН “60 тэрбум”-ын асуудалд оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудлаар намын нэр хүндэд халдаж байгаа нь явуургүй үйлдэл юм” хэмээн хэллээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд нарыг ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж, тэднийг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.

-МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХОЁР ӨДӨР ХУРАЛДАЖ, ТАВАН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо хоёр өдрийн турш хуралдсан байна. Тус хурлаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатарын мэдээлснээр, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурал өчигдөр буюу пүрэв гаригт эхлээд өнөөдөр дууссан байна. Хурлаар дэмжигч гишүүдээс ирсэн санал хүсэлт, асуудалд холбоотой намын гишүүдийн талаар авч хэлэлцлээ. Энэ үеэр үндсэн дөрвөн асуудал болон бусад асуудлын хүрээнд нэг гэсэн нийт таван асуудлыг шийджээ. Үүнд:

1. “60 тэрбум”-ын асуудалд нэр холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох тухай ёс зүйн хорооны дүгнэлтийг батлах тухай хэлэлцлээ. Та бүхэн мэдэж байгаа байх. МАН “60 тэрбум”-ын схемээр санхүүжилт босгох гэлээ гэх асуудал сонгууль болгоноор хөндөгдөж, нийгэмд сенсаци үүсгэдэг. Үүнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаад, ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй, зохион байгуулалтай хийгдээгүй байна гэдэг шийдвэр гаргасан.

Манай намын дүрэмд аливаа бусармаг явдал, хээл хахууль, ажил албан тушаалыг үнэ мөнгөөр авахыг хатуу эсэргүүцдэг. Манай МАН “60 тэрбум”-ын хэрэгт улс төрийн хүчнийхээ хувьд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид “60 тэрбум”-ын гэх хэргээр улс төрийн хожоо хийнэ гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ бол явуургүй арга шүү. Харин намын дүрэм зөрчиж, нэр хүндэд сэв суулгасан нэр бүхий гишүүн болох Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нар ёс зүйн алдаа гаргасан гэж хяналтын ерөнхий хорооноос дүгнэсэн. Эдгээр хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.

2. Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхийн талаар ирсэн гомдлыг авч хэлэлцлээ. Ховд аймгийн намын хорооны 38 дугаар бага хурал дээр намын гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандсан. Засаг даргын орлогч Ш.Батсүх тухайн үед асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэхийн тулд намын гишүүдэд тодорхой хэмжээний шан харамж, амлан өөрийн талд татах оролдлого хийснийг манай намын гишүүд өөрийнх нь нүүрэн дээр ил тод хэлж шүүмжилсэн. Ийм асуудалтай эвлэрэхгүй гэдгээ хэлсэн.

Энэ асуудлыг намын ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцээд Ш.Батсүхийн үйлдэл манай намын дүрэмд харшилсан, ёс зүйгүй үйлдэл байна гэж үзээд, Хяналтын ерөнхий хорооны хуралд танилцуулсан. Хяналтын хорооны шийдвэрээр Ш.Батсүхтэй хариуцлага тооцохоор болсон. Цаашид энэ хүнд намын зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

3. Улсын Их хурлын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлыг ярилцаж мэдээлэл өгсөн. Иргэн Д.Гантулга нь УИХ-ын гишүүн байхдаа МАН-аас сонгогдсон гишүүний хувьд үнэн худал нь мэдэгдэхгүй нийгмийн бухимдлыг төрүүлсэн асуудалд нэр холбогдсон. Тухайн үеэд намын Ёс зүйн хороо болон Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Д.Гантулгад өөрийн чинь энэ асуудал намын нэр хүндэд сэв суулгаж байгаа учир энэ асуудал дээрээ онцгой анхаарал хандуул гэж байсан.

Үүний дагуу Д.Гантулга гишүүн өөрийн асуудлаа шийдэн, гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ нь намын гишүүний хувьд ёс зүйн хариуцлагаа хүлээж буй ухамсарт үйлдэл юм. Энэ талаар Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн, цаашид ийм асуудалд нэр холбогдохгүй байх талаар намын гишүүдэд үүрэг даалгавар өгсөн.

4. Намын гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн асуудал гаргахгүй байхын тулд зорилт дэвшүүлсэн. Тухайн зорилтоо хэрэгжүүлэх үүднээс Ёс зүйн хороо байгуулж, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудлуудад нухацтай хандах, намын гишүүн төрийн өндөр албан тушаалтны хувьд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн тогтоолыг хэлэлцэж баталлаа.

5. Бусад асуудлын хүрээнд буюу Иргэн Г.Доржзодвоос “60 тэрбум”-ын гэх асуудалтай холбоотой мэдээлэл материалууд ирсэн. Тухайн материалуудыг бид Хяналтын ерөнхий хорооны гишүүддээ танилцуулж, мэдээлэл өгсөн. Энэ асуудал нь хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэгдсэн учир Хяналтын ерөнхий хороогоор энэ асуудлыг шийдвэрлэхгүй гэж үзсэн.