Categories
мэдээ нийгэм

Дөрвөн бөх Даншигийн начин цолны болзол хангалаа

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд дөрвөн бөх Даншигийн начин цолны болзол хангав.

Уг наадамд хүчит 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харъяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж начин цолны болзол хангалаа. Дашрамд дурьдахад энэхүү наадмын хүчит бөхийн барилдаанд Даншигийн 8, улсын 33 цолтон хүч үзэн барилдаж байна.

Categories
мэдээ спорт

“Будапешт-2018” сорилго барилдаанд оролцох тамирчдын нэрс тодорлоо

Image result for будапешт шигшээ сорилго

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын баг тамирчдыг сонгох “Сорилго” тэмцээн эхний өдөр буюу тойргийн барилдаан өнөөдөр “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт боллоо. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн барилдаан болж маргааш Спортын төв ордонд болох шигшээ барилдаанд хүч үзэх тамирчдын нэрс тодров.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ:
Ялагч: Занданбудын Занабазар
Хэсэг тэргүүлэгчдийн хоорондын барилдаан:
З.Занабазар (Арслан) – Ц.Цогбадрах (Алдар) 8:3

“А” хэсгийн барилдаан:
С.Нямдаваа (Цастын барс) – З.Занабазар (Арслан) 0:12
Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс) – С.Нямдаваа (Цастын барс) 6:0 цэвэр ялсан
З.Занабазар (Арслан) – Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс) 9:4
“В” хэсгийн барилдаан:
Б.Төгс (Төгс) – С.Батболд (Аваргууд) 0:11
Ц.Цогбадрах (Алдар) – Б.Төгс (Төгс) барилдаагүй
С.Батболд (Аваргууд) – Ц.Цогбадрах (Алдар) 2:4

61 КГ:
Ялагч: Гансүхийн Отгонбаатар
Хэсэг тэргүүлэгчдийн хоорондын барилдаан:
Г.Отгонбаатар (Аваргууд) – Ц.Чинзориг (Мэргэд хангай) 11:4

“А” хэсгийн барилдаан:
А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) – Г.Отгонбаатар (Аваргууд) 7:17
Д.Жамсранжав (Хасу-Мегастарс) – А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 0:11
Г.Отгонбаатар (Аваргууд) – Д.Жамсранжав (Хасу-Мегастарс) 12:2
“В” хэсгийн барилдаан:
Ц.Чинзориг (Мэргэд хангай) – Б.Хаш-Эрдэнэ (Алдар) 3:3
Б.Гүндсамбуу (Аваргууд) – Ц.Чинзориг (Мэргэд хангай) 5:5
Б.Хаш-Эрдэнэ (Алдар) – Б.Гүндсамбуу (Даян) барилдаагүй

65 КГ:
Ялагч: Төмөр-Очирын Тулга
Хэсэг тэргүүлэгчдийн хоорондын барилдаан:
Т.Тулга (Арслан) – Н.Лхамгармаа (Алдар) 5:5

“А” хэсгийн барилдаан:
Г.Ханбүргэд (Аваргууд) – Т.Тулга (Арслан) 0:6 цэвэр ялсан
Г.Ханбүргэд (Аваргууд) – Г.Чойгажид (Женко) 14:4
Т.Тулга (Арслан) – Г.Чойгажид (Женко)
“В” хэсгийн барилдаан:
Б.Номин (Аврагч) – Б.Нэмэхбаяр (Хасу-Мегастарс) 4:3
Б.Номин (Аврагч) – Н.Лхамгармаа (Алдар) 1:7
Б.Нэмэхбаяр (Хасу-Мегастарс) – Б.Лхамгармаа (Алдар) 0:10

70 КГ:
Ялагч: Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар)
Хэсэг тэргүүлэгчдийн хоорондын барилдаан:
Б.Бямбадорж (Алдар) – Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 4:4

“А” хэсгийн барилдаан:
Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) – Б.Нямдорж (Харгант цамхаг) 8:5
Г.Бэгзжав (Аваргууд) – Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 0:10
Б.Нямдорж (Харгант цамхаг) – Г.Бэгзжав (Аваргууд) барилдаагүй
“В” хэсгийн барилдаан:
Б.Цогтгэрэл (Хасу-Мегастарс) – Б.Бямбадорж (Алдар) 7:11
Д.Хатанбаатар (Арслан) – Б.Цогтгэрэл (Хасу-Мегастарс) 1:2
Б.Бямбадорж (Алдар) – Д.Хатанбаатар (Арслан) 5:1

74 КГ:
Ялагч: Гантулгын Идэрхүү
Хэсэг тэргүүлэгчдийн хоорондын барилдаан:
Г.Идэрхүү (Аваргууд) – З.Сумъяабазар (Хангарьд) 2:1

“А” хэсгийн барилдаан:
Г.Идэрхүү (Аваргууд) – А.Бат-Эрдэнэ (Хилчин) 7:2
Ч.Гэндэняримпил (Даян) – Г.Идэрхүү (Аваргууд) 2:5
А.Бат-Эрдэнэ (Хилчин) – Ч.Гэндэняримпил (Даян) барилдаагүй
“В” хэсгийн барилдаан:
Д.Батзул (Хасу-Мегастарс) – Б.Бат-Эрдэнэ (Ирээдүйн одод) 0:10
З.Сумъяабазар (Хангарьд) – Д.Батзул (Хасу-Мегастарс) 6:2
З.Сумъяабазар (Хангарьд) – Б.Бат-Эрдэнэ (Ирээдүйн одод) 7:1

79 КГ:
Ялагч: Пүрэвжавын Өнөрбат
Хоорондын барилдаан:
П.Өнөрбат (Хасу-Мегастарс) – Д.Төгс-Эрдэнэ (Аврагч) 4:0

86 КГ:
Ялагч: Баатарын Нямбаяр
Тойргийн барилдаан:
Г.Ганхуяг (Аваргууд) – Б.Нямбаяр (Аврагч) 1:3
Б.Нямбаяр (Аврагч) – Д.Оргилох (Хасу-Мегастарс) 13:3
Д.Оргилох (Хасу-Мегастарс) – Г.Ганхуяг (Аваргууд) 0:10

92 КГ:
Ялагч: Баасанцогтын Өлзийсайхан
Хоорондын барилдаан:
Б.Өлзийсайхан (Хасу-Мегастарс) – Ц.Өнөрбат (Хасу-Мегастарс) барилдаагүй

97 КГ:
Ялагч: Пүрвээгийн Өсөхбаатар
Хоорондын барилдаан
Б.Одсүрэн (Мэргэд хангай) – П.Өсөхбаатар (Хилчин) 0:2

125 КГ:
Ялагч: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Тойргийн барилдаан:
М.Лхагвагэрэл (Арслан) – Д.Эрдэнэтулга (Мэргэд хангай) 6:0
Д.Хүдэрбулга (Аваргууд) – М.Лхагвагэрэл (Арслан) 0:5
Д.Эрдэнэтулга (Мэргэд хангай) – Д.Хүдэрбулга (Аваргууд) барилдаагүй

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 50 КГ:
Ялагч: Цог-Очирын Намуунцэцэг
Тойргийн барилдаан:
Ц.Цэнджав (Хасу-Мегастарс) – Н.Анударь (Чингэлтэй) 3:2
А.Наранцацрал (Алдар) – Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 4:13
А.Наранцацрал (Алдар) – Ц.Цэнджав (Хасу-Мегастарс) 7:10
Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) – Н.Анударь (Чингэлтэй) 13:4
Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) – Ц.Цэнджав (Хасу-Мегастарс) 11:2
Н.Анударь (Чингэлтэй) – А.Наранцацрал (Алдар) 12:6

53 КГ:
Ялагч: Буяндалайн Чимгээ
Тойргийн барилдаан:
Б.Чимгээ (Хангарьд) – Д.Отгонжаргал (Хасу-Мегастарс) 11:0
Д.Отгонжаргал (Хасу-Мегастарс) – Б.Хатантуул (Цастын барс) барилдаагүй
Б.Хатантуул (Цастын барс) – Б.Чимгээ (Хангарьд) 0:10

55 КГ:
Ялагч: Баяраагийн Халиунаа
Тойргийн барилдаан:
Б.Халиунаа (Ирээдүйн одод) – Б.Энхцэцэг (Аврагч)
Б.Хулан (Хангай хайрхан) – Б.Болор-Эрдэнэ (Алдар) барилдаагүй
Б.Энхцэцэг (Аврагч) – Б.Хулан (Хангай хайрхан) 4:14
Б.Болор-Эрдэнэ (Алдар) – Б.Халиунаа (Ирээдүйн одод) 6:8
Б.Халиунаа (Ирээдүйн одод) – Б.Хулан (Хангай хайрхан) 2:0
Б.Энхцэцэг (Аврагч) – Б.Болор-Эрдэнэ (Алдар) 6:9

57 КГ:
Ялагч: Сүхээгийн Цэрэнчимэд
Тойргийн барилдаан:
С.Цэрэнчимэд (Алдар) – П.Шинэхүү (Алдар) барилдаагүй
Э.Гантуяа (Хилчин) – Б.Энхтүвшин (Аврагч) 10:0
Б.Энхтүвшин (Аврагч) – П.Шинэхүү (Алдар) 3:15
Э.Гантуяа (Хилчин) – С.Цэрэнчимэд (Алдар) 8:10 цэвэр ялсан
С.Цэрэнчимэд (Алдар) – Б.Энхтүвшин (Аврагч) 12:0
П.Шинэхүү (Алдар) – Э.Гантуяа (Хилчин) 3:8

59 КГ:
Ялагч: Өлзийсайханы Пүрэвсүрэн
Хоорондын барилдаан:
Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) – Б.Наранцацрал (Аваргууд) 11.0

62 КГ:
Ялагч: Соронзонболдын Батцэцэг
Тойргийн барилдаан:
С.Батцэцэг (Хилчин) – Д.Түмэнхүслэн (Женко)
Д.Түмэнхүслэн (Женко) – Ц.Шинэхүүхэн (Аваргууд) 4:4 цэвэр ялсан
Ц.Шинэхүүхэн (Аваргууд) – С.Батцэцэг (Хилчин) 0:4 цэвэр ялсан

65 КГ:
Ялагч: Хүрэлхүүгийн Болортуяа
Тойргийн барилдаан:
Х.Болортуяа (Аврагч) – О.Отгонтуяа (Арслан) 10:0
Э.Түмэнхишиг (Женко) – З.Болортунгалаг (Хангай хайрхан) 0:10
Э.Түмэнхишиг (Женко) – О.Отгонтуяа (Арслан)
З.Болортунгалаг (Хангай хайрхан) – Х.Болортуяа (Аврагч) 1:2
Х.Болортуяа (Аврагч) – Э.Түмэнхишиг (Женко) 10:0
О.Отгонтуяа (Арслан) – З.Болортунгалаг (Хангай хайрхан) цэвэр ялсан

68 КГ:
Ялагч: Энх-Амарын Даваанасан
Тойргийн барилдаан:
М.Хишигмаа (Арслан) – Э.Даваанасан (Алдар)
Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) – Х.Мөнхтуяа (Цастын барс) барилдаагүй
Э.Даваанасан (Алдар) – Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 8:4
Х.Мөнхтуяа (Цастын барс) – М.Хишигмаа (Арслан) 0:10
М.Хишигмаа (Арслан) – Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 10:6
Э.Даваанасан (Алдар) – Х.Мөнхтуяа (Цастын барс) 0:12

72 КГ:
Ялагч: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
Тойргийн барилдаан:
Ц.Хулан (Сэлэнгэ) – П.Номин-Эрдэнэ (Алдар) 0:6 цэвэр ялсан
П.Номин-Эрдэнэ (Алдар) – Б.Даваацэрэн (Аваргууд)
Б.Даваацэрэн (Аваргууд) – Ц.Хулан (Сэлэнгэ) 4:2

76 КГ:
Ялагч: Гилэгжамцын Наранчимэг
Тойргийн барилдаан:
Б.Одончимэг (Алдар) – Н.Загардулам (Хангай хайрхан) 5:0 цэвэр ялсан
Г.Наранчимэг (Хилчин) – А.Чанцалнямаа (Хүч) 10:2
Н.Загардулам (Хангай хайрхан) – А.Чанцалнямаа (Хүч) 0:10
Б.Одончимэг (Алдар) – Г.Наранчимэг (Хилчин) 2:8
А.Чанцалнямаа (Хүч) – Б.Одончимэг (Алдар) 0:5 цэвэр ялсан
Г.Наранчимэг (Хилчин) – Н.Загардулам (Хангай хайрхан) цэвэр ялсан

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-2018”-ын үеэр хоёр хүүхэд төөрчээ

Image result for даншиг наадам цагдааХүй долоон худагт зохиогдож буй “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын 1200 гаруй алба хаагчид наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын явган, автомашинтай, нохойт, морьт эргүүлүүдийг ажиллуулж байна.

Наадмын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хүй долоон худгийн радио узель ашиглан наадамчин олонд 30 минут тутам 2-3 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг хүргэж, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж, эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараасан аж. Мөн наадмын үеэр хоёр хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

Н.Мадурог хөнөөхийг завдсан хэрэгт АНУ-ыг буруутгажээ

Каракас хотод болсон дэлбэрэлт нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөх гэсэн АНУ болон тэдний дэмжигчдийн оролдлого байсан гэж Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мэдэгдсэн байна.

“Ерөнхийлөгч Н.Мадуро болон боливарын ард түмэн рүү халдан, түрэмгийлж байгааг бид зэмлэн буруушааж байна. АНУ-ын тус улсыг ардчилал, эдийн засаг, цэргийн замаар түлхэн унагаах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэнээр тэдний дагалдан баясагчид төрийн тэргүүнд нь халдахыг завдаж байна” гэж “Твиттер” хуудастаа жиргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Жороо морины уралдаанд Д.Жаргалсайхaны цавьдар түрүүллээ

“Даншиг наадам Хүрээ цам- 2018”-ийн жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцсоноос Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд хурдаллаа.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан дадлага сургуульд амжилттай оролцлоо

Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилтанд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, түүний харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон агаарын ажиллагааны салбарын 10 шүхэрчин-аврагч оролцоод ирлээ.

Хамтарсан дадлага сургуульд амжилттай оролцлоо

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо болсон тус хамтарсан сургуулийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Агаарын хөлгийн ослын үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох зорилготой сургуулиар сансарт хөөрсөн агаарын хөлөгт гэмтэл гарч эх дэлхий рүү буцсан буугч төхөөрөмжийг эрэн хайх, сансрын нисгэгч нарт тусламж үзүүлэх сургуулилтыг хийсэн байна.

Хамтарсан дадлага сургуульд амжилттай оролцлоо

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагчид тав дахь удаагаа амжилттай оролцож, ур чадварын хувьд өндрөөр үнэлэгдлээ.

Эрэн хайх, авран туслах албадын хамтарсан сургуулилт нь анх 2010 онд ОХУ-д зохион байгуулагдснаас хойш хоёр жил тутамд явагдаж байгаа бөгөөд манай улс 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт, 2016 онд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд амжилттай зохион байгуулж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайтын замыг засварлах боломжгүй байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайтын түр замаар наймдугаар сарын 2-ны өдөр 16:10 цагаас зорчиж эхэлсэн бөгөөд 17:30 цагт замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд бүрэн хааж байна. Учир нь хүчтэй орсон борооны улмаас ТТ 126 -127км хооронд түр зам дээр 4 хэсэг газарт үер бууж зорчих боломжгүй болсон. Энэ хугацаанд 140 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн бөгөөд зарим нь үерийн усанд суусан тул ачаатай тээврийн хэрэгслүүдийг татаж гаргах ажил хийгдэж байна. Цаг агаарын мэдээгээр энэ сарын 6-г хүртэл бороотой байх бөгөөд энэ хугацаанд түр замын ажил хийгдэх боломжгүй болж байгааг албаныхан мэдээллээ.

Гашуунсухайтын замыг засварлах боломжгүй байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд Нийслэлийн статистикийн газар наймдугаар сарын 1-ний өдөр ажиглалт хийжээ. Наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар, 27 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурсан, гурван барааны үнэ өсчээ.

2018 оны наймдугаар сарын нэгний өдрийн байдлаар махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Хонины ястай махны үнэ 27 төгрөгөөр буурсан
  • Хонины цул махны үнэ 41 төгрөгөөр өсчээ
  • Үхрийн ястай махны үнэ 22 төгрөгөөр буурсан
  • Үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,518 төгрөг байна.
  • Адууны ястай махны үнэ 500 төгрөгөөр буурсан
  • Ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,375 төгрөг байна

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1600-2099 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2099 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ тогтмол 2,480 төгрөгийн дундаж үнэтэй байв.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3250 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3250 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Шар будааны дундаж үнэ тогтмол 1,984 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5200-5300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5300 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.

Ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.29 хувиар буюу 3,403 төгрөгөөр буурсан

Гүрж ногоон цайны дундаж үнэ тогтмол 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2000-3670 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”-д хамгийн хямд буюу 2000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна.

Фүжи алимын дундаж үнэ тогтмол 4,370 төгрөгийн дундаж үнэтэй байв.

ОХУ-ын өндөг дунджаар 275 төгрөг буюу 210-340 төгрөгийн үнэтэй байна.

“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2095-2100 төгрөгийн үнэтэй байна. “Аи-76, 80” шатахуун тогтмол 1,690 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1795-1800 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2080-2120 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байв.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүрээ цам наадмын үеэр Богд хааны эд зүйлсээр “Гэр” үзэсгэлэн гаргажээ

Өнөөдөр Хүрээ цам харайх ёслол өглөөний 09 цагаас 15 цагийн хооронд дахин үргэлжиллээ.

Цамын бүжиг бол шашны өв соёлын аугаа их утга учир бүхий ёслол төгөлдөр үзүүлбэр. Цам нь буяныг эрхэмлэгчийн сүсгийг арвитгаж, нүгэлт нугуудын зүрхийг шимшрүүлдэг үйл юм. Цам харайх ёслолыг үзэх гэхээсээ илүү сүсэглэн биширч, залбирал мөргөл үйлдэхээр сүсэгтэн олон ирдэг билээ. Хүй долоон худагт Даншиг наадмыг үзэж сонирхохоор гадаад дотоодын олон хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Эргэн тойрон дох машины зогсоол бүгд дүүрчээ. Даншигийг зорих машины цуваа ч үргэлжилсээр байв.

Даншиг наадам ийнхүү өрнөж байна.

Өнгө өнгө алагласан эрээн майхан, гэр, цар, хоолны газар, хүүхэд томчуудын тоглоомын газар, үндэсний дээл болон гоёл чимэглэл, үзэсгэлэн худалдаа, морьд хөтөлсөн малчин наймаачид гээд л “Даншиг” наадамд өнгө нэмнэ.

Хүй долоон худаг дахь төв талбайн зүүн хэсэгт жуулчдад зориулсан үзэсгэлэн хийгээд шашин соёлын эд зүйлийн үзэсгэлэн, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн гаргажээ.

Түүнчлэн лам нар “ном хаях” мэтгэлцэх тэмцээн,“Балин” барих тэмцээн зэргийг зохион байгуулж өөрсдийн ур чадвараараа өрсөлдөж байлаа. Ялангуяа балин барих тэмцээн олны анхаарлыг татаж сонирхол гайхшралыг зэрэг төрүүлж байв. Балин хийх тэмцээнд есөн лам оролцож байсан юм. Тэд арвайн гурил, шар тос, элсэн чихэр, ус хэрэглэн тэмцээнд өрсөлдөж байв. Эдгээр зүйлсийг хольж зуураад гараараа элдэн гурвалжин, дөрвөлжин хэлбэр гаргана. Үүнийгээ дахин хутгаар зүсэж хэлбэрийг нь тодотгоод жижигхэн модон тавган дээр нарийхангурвалжин хэлбэр гарган байршуулаад гадуур нь улаан өнгөөр будав. Энэ будаг тусгай ургамалаас гаргасан ургамалын будаг гэнэ. Тэмцээнд оролцож байгаа лам нарын хөдөлгөөн гарын эв дүй, хурдан шаламгай байдал, хийж буй балингын хэлбэр дүрсийг хажууд нь харж зогсох хүмүүс гайхан сонирхож байв. Энэ лам хурдан балингаа хийж байна, төв гандангийн лам бололтой,баруун талд байгаа эмэгтэй лам өвөрмөц дүрс бүхий балин барьж байх шиг байна гэх мэтчилэн ярилцаж өөрсдийн дэмжиж буй ламаа магтана. Энэ тэмцээн хуран цугласан олон түмнийг баярлуулсан шашин соёлын гайхалтай үзүүлбэр байсан юм.

Балин бэлдэж хийхдээ арвайн гурил, элсэн чихэр, зөгийн бал, шар тос, бурам, сүү, тараг зэргийг хэрэглэдэг байна. Эдгээрийг тодорхой хэмжээний дагуу хольж бэлтгэн амт оруулаадбурхандаа дээж болгон өргөдөг. Ингэхдээ хэлбэр гаргаж, урлаж бэлтгэдэг байна. Ингэж бэлтгэсэн урлалыг “Балин” гэж нэрлэдэг аж.

Тэмцээн үргэлжилсээр. Хажууханд нь 256 хүчит бөхийн барилдаан болж байв.Бөхийн барилдааны талбайн зүүн өмнөд хэсэгт “Очирваань” бурханы томруулсан зураг сүр хүчтэй харагдаж байлаа. Үүнд мөргөж залбирал үйлдэхээр урт дараалал үүсчээ. Хамгаалагч, зохион байгуулагчид нэг нэгээр нь ээлжлэн бурхны зургийн өмнө залбирах хүмүүсийг оруулж байлаа.

Талбайн зүүн хэсэгт наадам ийнхүү өрнөнө. Харин баруун хэсгээр голчлон хоолны гэр, цар майхан, томчууд хүүхдүүдийн тоглоом байв.

Даншиг наадамд сонирхохоор ирсэн олон шашны зан үйл, хүчит бөхийн барилдаан, хурдан морь сонирхохын хажуугаар монгол хоол, багачуудыгаа тоглуулж баярлуулна. Өөрөө бас цагираг шиднэ, дартс тоглоно, нум сум харваж нэг үзнэ.

00-ийн үйлчилгээ:

Наадам үзэж сонирхохоор ирсэн хүмүүст нийтийн 00-ийн үйлчилгээасуудал болсонгүй. Том хэмжээтэй Кантнер шигхарагдах 00 дотроо эр, эм гэсэн хоёр тасалгаатай ба тасалгаа бүр дотроо таван суултууртай байв. Үйлчлүүлэгчид 300 төгрөг төлөөд үйлчүүлэх боломжтой. 00-ийн бохирыг зохицуулах шингээх газар ухаагүй. Харин үүнийг соруулахаар хоёр метр өндөртэй төмөр холбожээ. Энэ би засах газрыг энд тэнд олныг байршуулжээ. Харин хоёр цаг тутамд бохир сорох машин ирж бохирыг авч зайлуулдаг байна.

Содон үйлчилгээ:

Талбайн зүүн хэсгээс баруун хэсэг рүү “Монгол наадам” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл хүмүүсийг үнэгүй зөөж үйлчилж байв. Шууд ороод суух зориулалттай, дөрвөн эгнээ задгай суудал тун ч тухтай, харахад үзэмжтэй харагдана. Энэ үйлчилгээг 15 гаруй тээврийн хэрэгсэл үзүүлж байлаа. Үйлчилгээ сайтай байсан ч хүрэлцээ жаахан бага байсан юм. Учир нь 15 тээврийн хэрэгсэл хангалтгүй байлаа. Ар араасаа ээлжлэн хүмүүсээ ачаад буух газар нь буулгаад эргээд буцах хооронд суух хүмүүс нь багтахгүй үлдэх асуудал гарч байлаа. Түүнчлэн Тээврийн хэрэгсэл удаан ирж байсан юм. Нэг захаас нөгөө зах руу явахдаа зүүн захад очоод ихэнх тээврийн хэрэгсэл хүмүүстээ үйлчилгээ үзүүлэхгүй эгнээд зогсчихсон байв. Жолооч нь байхгүй, явахгүй гэж байна гэсэн хүмүүс хүлээгээд зогсчихсон эсвэл суугаад хүлээцгээж байх юм. Явахгүй байгаа учир нь тээврийнх нь цэнэг нь дууссан гэнэ. Ийм хурдан дуусна гэж юу байхав, хэдэн цаг цэнэглэдэг юм бэ? Гурав дөрвөн цаг цэнэглэдэг юм уу гэх уурсан ярих иргэд ч бас байсан юм. Гэхдээ баруун талаас зүүн тал руу алхахдаа ч баяр үзээд явж болохоор. Зам дагуу нум сумын харваа үзүүлбэр, тоглоом, үзэсгэлэн худалдаа гээд сонирхоод барахгүй олон зүйлүүд байлаа.

Хамгийн сонин содон, өвөрмөц нэгэн зүйл бол Богд хааны эдэлж, хэрэглэж байсан шашны эд өлгийн зүйл байсан юм. Үүнийг Монгол гэр бариад дотор нь тавьж үзэсгэлэн болгон олон нийтэд харуулжээ. Богд хааны бурханы авдар, тулга, ваар, сэнтий, домбо зэрэг зүйлүүд байв. Эдгээр эд өлөгийн зүйлс нь 200-300 жилийн настай аж.

Монгол гэр нь орчин үеийн гэр байсан юм. Харин дотор нь байгаа эд зүйлс хуучных. Энүүгээр хуучны энгийн лам айлууд ямар байсныг харуулахыг хичээсэн талаар тус үзэсгэлэнг хариуцагч лам Э. Адъяа ярихдаа: “Энэ гэрт тавигдсан байгаа зүйлүүд бүгд Богдын хааны өрөөнд байсан бурхан шүтээн, амарч байсан ор, суудал буюу сэнтий байж байна. Түүнчлэн чулуун тавцантай модон ширээ, 10 гаруй литрийн домбо, савхан хувин, хуучны дөрвөн чихтэй тулга, төвд монголын хамт хийж байсан хивс, бурханы Гүнгэр зэрэг хуучны лам айлуудын гэрт байдаг байсан эд зүйлс. Энэ үзэсгэлэнгээрээ бид хуучны монгол лам нар болон айлуудын гэрийн эд зүйлс нь иймэрхүү хэв маягтай байсан гэдгийг харуулахыг хичээсэн гэв.”

Гэрт ороход үнэхээр л монгол айлын эртний хэв маяг тавилга, эдлэл хэрэгсэл ямар байсан нь харагдана. Хойморт нь модон ор, баруун талд нь бурханы гүнгэр, зүүн талд нь авдар, авдар дээр нь савхан хувин, адварын хажуу талд нь богд хааны сууж байсан сэнтий буюу сандал харагдана. Энэ бүгд өөрийн гэсэн өвөрмөж хээ, хэлбэр дүрстэй. Тухайлбал,Богд хааны сууж байсан сэнтий нь Шар түшлэгтэй, түшлэг нь луу хээтэй. Үүнийг алтан утсаар зүү ороож хийсэн байна. Энэ сандал 200-аад жилийн настай аж.

Энэ бол эртний тэр дундаа Богд хааны хэрэглэж байсан эдлэл гэдэг утгаараа олны сонирхлыг татаж байлаа.



Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын хамтарсан “TOGETHER” тоглолт болно

Өнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ.

Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.

Анх удаагаа хамтран тоглох гэж байгаа хоёр дуучин маань амьд хөгжмийн дуугаралтыг эрхэмлэдэг бөгөөд уг шаардлагад нийцэхүйц онцгой хөгжмийн дуугаралтыг Японы мэргэжилтнүүд хариуцан ажиллах аж.

Тоглолтын нэр: Naran & Bayartsetseg “Together”
Хэзээ: 2018 оны 8 сарын 17-нд, 19:00 цагаас
Хаана: “White Rock Center” /Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн/
Тасалбар: www.ticket.mn
Утас: 99070790, 77001239