Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн чих өвдсөн үед үзүүлэх анхан шатны тусламж

Хүүхдийн чих өвдсөн үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Хэрвээ таны хүүхдийн чих өвдсөн бол та бага зэргийн бүлээн усанд давс хийгээд сайтар хутга. Дараа нь уг уусмалаасаа таван дуслыг өвдсөн чих рүү нь хийгээрэй.

Алхам №2

Хүүхдийнхээ чих өвдсөн үед та зөөлхөн алгаараа дараарай. Энэ нь өвчнийг намжаадаг.

Алхам №3

Бага насны хүүхдүүдийн уйлдаг гол шалтгаан чих өвдөх юм. Тиймээс та салхитай, хүйтэн өдөр гадуур гарахдаа хүүхдийнхээ чихийг хамгаалан, малгай өмсүүлээрэй. Мөн усанд оруулахдаа чих рүү нь ус оруулахаас болгоомжлоорой.

Алхам №4

Чих өвдсөн үед нь йогурт, тараг зэргийг өгөөрэй.

Алхам №5

Заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Энэ нь эрт үеийн гажигийг илрүүлэх, олон эрсдлээс хамгаалахад нь туслах болно.

Алхам №6

Хөвөнд давстай уусмал шингээгээд хүүхдийнхээ чихийг бөглөөрэй.

Алхам №7

Чих өвдсөн үед ухах, хүрэх зэрэг хориотой.

Categories
мэдээ нийгэм

Хариуцлага алдсан эсэх судалгааг дүгнэж хариуцлага тооцох ёстой

Монгол Ардын Намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Хурлаар ямар асуудал яригдсан талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “200 хүний оролцоотой хурал хийлээ. Бага хурлаар хоёр асуудал хэлэлцсэн.

-УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал. Энэ тойрогт нэр дэвших боломжтой хүн манай намд байгаа. Нэр дэвшигчдийн бүртгэл 9 дүгээр сарын 4-нд болно.

-МАН нам гэхээс илүү улс төрчдөд итгэх итгэлгүй болсон энэ үед энэ намын 2016 оны ялалтын үр дүнгээр намын гишүүдийн ёс зүйг шат шатандаа хариуцлага алдсан эсэх судалгааг дүгнэж хариуцлага тооцох ёстой.

Ганц 60 тэрбумын гэх асуудлаас гадна намын гишүүний хариуцлага алдсан тохиолдолд хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэжээ

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, “Хонгор нутаг” дэвжээний бөх “Улсын начин” Д.Цэрэнтогтох тус аймгийн Баянхонгор сумын зургадугаар багын иргэн Ж.Энхцэцэгт гэр бэлгэлжээ.

Мөн түүнээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслийг болон тус өрхөд нэг сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгсөн байна.

Ж.Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ өрх толгойлсон эмэгтэй бөгөөд тэрээр амбаарт амьдарч байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Уу” буланд усанд живж амиа алджээ

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу” булан гэдэг газар “Туул” голд Хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 3-ны өдрийн 10:20 цагт дуудлага өгчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 30 км зам туулан 11:00 цагт очиж, 30 минут ажиллан 36 настай, эрэгтэй А-гын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэдийг голын түвшин нэмэгдэн үертэй байгаа эдгээр өдрүүдэд голын эрэг дээр зугаалахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

АН,МАН өнөөдөр Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ тодруулна

УИХ-ын хаврын чуулганы үеэр Д.Гантулга гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах нөхцөл байдал үүссэн билээ. Энэ дагуу улс төрийн намууд хуулийн хугацаанд нийцүүлэн,Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ зарлах учиртай.

Өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдаж, Хэнтий аймгийн 42-р тойрогт намаасаа хэийг нэр дэвшүүлэхээ шийдэхээр товоо зарлаад байгаа юм. МАН-ын Бага хурал одоогоор хараахан эхлээгүй бөгөөп гишүүдийн бүртгэл явагдаж байна.

Харин АН-ын хувьд Төрийн ордонд Үндэсний бодлогын хороогоо 10:00 цагт хуралдуулахаар тов зарласан. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөсөн юм. Мөн энэ үеэр Намын гишүүний ёс зүй, сахилгын тухай журмын төслийн танилцуулга болон Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, нийслэлийн 152 хороонд өрнөсөн “Монголоо сонсъё” аяныг дүгнэж, шийдвэр гаргах аж.

МАХН-аас одоогоор Бага чуулганы товыг зарлаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Цэрэнпүрэв: Балин урлана гэдэг хамгийн амттай шимтэй бүхнээ бурханд өргөж буй юм

“Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд балин болон тосон урлалын тэмцээн боллоо. Тэмцээнд Нийслэл болон хөдөө орон нутгийн сүм хийдийн 9 лам оролцсоноос Улаанбаатар хотын Жүд дацны балинч лам Д.Баасанжаргал, Дэчингалалба дацны балинч лам Д.Цэндбаяр, Нархажид хийдийн балинч лам Х.Амбасэлмаа нар эхний гурван байрт шалгарсан юм.

Тэд Лхам, Чойжоо, Очирвань, Жамсран тэргүүтэй Арван хангалын балин урлаж өрсөлдсөн бөгөөд шилдэг балинг цэвэр нямбай хийц, орц найрлага, харагдах байдлыг үндэслэн шалгаруулжээ.

Балин болон тосон урлалын тэмцээний шүүгч, Гандантэгчэнлин хийдийн лам Т.Цэрэнпүрэв “Балин урлана гэдэг хамгийн амттай шимтэй бүхнээ бурханд өргөж буй хэрэг юм. Бурхан бүр өөр өөрийн утга агуулга, нарийн хийц бүхий балинтай байдаг. Жишээлбэл Лхам, Чойжоо бурхадын балин гаднаасаа төстэй харагддаг ч жижигхэн чимхлүүр ажил, дагалдах зүйлсээр ялгардаг” хэмээв.

Арвайн гурил, шар тос, бурам, элсэн чихэр, сүү, тараг, зөөхий, зөгийн бал, эмийн ургамал зэрэг балингийн орц тухайн хурал болон балин өргөж буй бурханаас хамаарч өөр өөр байдаг. Балин хийхдээ ерөнхий хэлбэр дүрсээ гарган авсны дараа тослогоо хийж бэлэг дэмбэрэлийн чимэглэлүүдийг суулгадаг аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн малчид газар нутгийнхаа төлөө тэмцэж байна

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа “Степгоулд” компанийг эсэргүүцэж иргэд, малчид 20 хоног хугацаагүй суулт хийжээ. Тус сумын иргэд дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулсан байна.

Тэд “Бороогийн 70 тонн алтыг татваргүйгээр хуу хамж одсон Канадын хөрөнгө оруулалттай “Бороогоулд” хожим “Центэррагоулд” болсон компанийн охин компани “Степ гоулд” компанид газар нутгаа ухуулахгүй” хэмээн сумын иргэд олборлолт явуулах гэж буй талбай дээр гэр барин суулт хийн тэмцсэн байна. Гэвч аймгийн Засаг дарга нь жагсаал суулт хийх зөвшөөрөл өгөөгүй тул малчид иргэд барьсан гэрээ буулгаж, өөрсдийн эзэмшил талбай дээрээ суултаа үргэлжлүүлж хийж буй аж. Энэхүү газар нь малчид иргэдийн малаа бэлчээдэг гол түшиц газрын нэг бөгөөд 20 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг юм байна. Тиймээс тэд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, тэмцэж байна.

Categories
мэдээ спорт

Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлэв

“Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган суымн харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм.

Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардуулав. Ийнхүү Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр үргэлжилсэн “Дашиг наадам-Хүрээ цам” шашин наадам дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар 35 кг муудсан махыг хураан авч, устгалд оруулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Даншиг Наадам-Хүрээ Цам” наадам Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, хяналт шалгалт зохион байгуулав.

Хүй долоон худагт наймдугаар сарын 04-05-ны өдрийн хооронд 45 улсын байцаагч, албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал шаардлага хангаж буй эсэх. Мөн ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.

Хяналт шалгалтад нийт 173 аж ахуйн нэгж, 131 иргэн хамрагдсан. Үүнд:

  • Нийтийн хоолны үйлдвэрлэл-167
  • Худалдааны-86
  • Хүүхдийн тоглоом- 105
  • Бусад-21

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлтэй нийтийн хоолны үйлдвэрлэл явуулж байгаа 35 газар /угаадас асгаагүй, алчуур бохир, эмх цэгцгүй/-ын зөрчлийг газар дээр нь арилгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 нийтийн хоолны үйл ажиллагааг зогсоож асар майханг буулган мөн зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 35 иргэний үйл ажиллагааг түр зогсоолоо.

Ил задгай гар дээрээс худалдаалж байсан 2 айраг, 7 шорлог, 1 жимсний үйл ажиллагааг зогсоон муудаж үнэр орсон үхрийн татсан мах 35 кг 247’500 төгрөгийн түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгажээ. Үүнээс гадна хүүхдийн тоглоом ажиллуулж байсан 105 газарт хяналт шалгалт хийж олон залгаатай, зориулалтын бус утастай үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэний цахилгааны утсыг хураан зөрчлийг арилгаж ажилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өндөг олон талын ач тустай

Өндөгний хальсны гайхамшгийг уншигч та бүхэндээ хүргэе. Насанд хүрэгчдэд жилдээ хоёр удаа өндөгний хальс хэрэглэх хэрэгтэй бөгөөд курс нь 15-20 хоног байх ёстой аж. Харин 1-6 настай хүүхдэд өдөр бүр өндөгтай хальс хэрэглэх нь зүйтэй.

Өндөгний хальсыг нунтаглахын өмнө өндгийг бүлээн усаар сайтар угааж зайлаад буцалгасан усанд таван минут орчим байлган ууранд нүдэн нунтаглана. Нунтагласан хальсаа өглөөний хоолны үеэр хүнсэндээ нэг чимэхийг нэмэрлэн хэрэглэдэг гэнэ. Тараг, будааны чанамалд нэмэрлэх хэрэгтэй аж.

Эмийн журмаар хэрэглэх:

Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэгбайна. Мөн астматай хүмүүс хэрэглэх нь зүйтэй. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг байна. Мөн суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустайгаас гадна бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор уудаг байна.

Кальци нөхөх:

-Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальци агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальци л бүрэн шимэгддэг аж. Учир нь, өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.

Хүүхдийн яс бэхжих:

-Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухаж хэрэглэх ёстой. Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай аж.

Үс, хумс бэхжүүлэх:

Эрүүл үс, хумстай болоход кальци шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг долоо хоногт 1/3 цайны халбагаар, хоёр капсул загасны тостой ууж байгаарай.

Цагаан хэрэглэл цайруулах:

Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно.