Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Улстөрчдийн дунд Оюу толгойг шүүмжилж яваад УИХ-д ордог жишиг тогтоод байна

ӨР ТАВАН ТОЛГОЙН МЕНЕЖМЭНТЭЭС ТАТГАЛЗВАЛ ТОМ ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ХӨДӨЛГӨЖ ЧАДНА-


“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуутай Таван толгой, Оюу толгой тойрсон асуудлаар ярилцлаа.


-Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг биржээр арилжаалахаар болсон. Энэ хэр зөв хувилбар бэ?

-Компани байгуулаад төслөө хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа хийгээд явж болно. Өмнө нь зам тээвэр, маркетинг гэх мэтэд тусад нь компани байгуулж нэг удирдлагатай болгох, үүн дээр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Шинхуа”-гийн оролцоо ямар байхыг тусгасан хувилбар гаргасан удаатай. Харин одоогийн хувилбар өмнөхөөсөө зарчмын хувьд ялгаатай. Өнгөц харахад төр санаачлаад, хөрөнгө оруулалтаа босгох юм шиг хэрнээ нөгөө талд хагас нээлттэй компани болгох хувилбар яригдаж байна. Байж болох хувилбар. Өмнөх хувилбараас ялгарах хамгийн том ялгаа нь лиценз эзэмшигч нь өөрөө хувьцаагаа зарна. Ийм хувилбар дээр зарчмын хувьд улс төрийн шийдвэр гарсан. Зарчмын хувьд хийсэн энэ гаргалгаа нь бодит амьдрал дээр биеллээ олоход бэрх.

-Таван толгойг хөдөлгөхийн тулд Засгийн газар яг яах ёстой гэж та бодож байна?

-Хамгийн түрүүнд “Эрдэнэс Таван толгой”-н засаглалын асуудал сөхөгдөнө. Ерөнхийдөө 70 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ гэж ойлгогдож байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг худалдаж авах хөрөнгө оруулагчийн хувьд тухайн компани улс төрөөс хэр хараат болох, одоо байгаа хувьцаа нь бүртгэгдэж чадсан эсэхээс гадна Монголын төр бизнест хэр ээлтэй вэ гэдгийг сонирхож таарна. 30 хувиа зарж мөнгийг нь авчихаад дуртай үедээ хөөгөөд гаргачихдаг төртэй бол мэдээж хэн ч итгэж мөнгөө өгөхгүй. Үүн дээр ямар гарц байгаа нь сонирхол татаж байна. Хоёрдугаарт, Хөрөнгийн бирж дээр гарах тохиолдолд дотоодын Хөрөнгийн бирж дээр гаргах уу, шууд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах уу гэдэг асуудал сонирхол татаж байгаа. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр шууд гаргана гэвэл шаардлага нь их хатуу. Наад зах нь улс төрийн нөлөө бүхий этгээд бий эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байгаа үгүйг шалгана. Олон улсын төрийн өмчит компаниудын сайн засаглалын стандарт гэж байдаг. Тэр стандартыг хангаж чадаж байгаа эсэхийг харна. Эдгээр шалгуурыг хангахад нэлээд хүндрэлтэй байдал үүсэх болов уу. Олон улсын валютын сан, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас төрийн өмчтэй болон төрийн өмчийн оролцоотой компаниудад засаглалын стандарт, зарчмыг тусгасан стандарт тогтоосон байдаг. Төр нэг талдаа бизнесийн удирдагч, зохицуулагч нөгөө талдаа зөвшөөрөл өгч, хяналт шалгалт хийж, татвар авдаг субьект.

Өмчөө удирдаж бизнес хийж, ашгийн төлөө арилжааны зарчмаар ажиллах, хяналт тавьж татвар авах үүргийг зэрэг гүйцэтгэхээр зөрчилтэй зүйлс их гардаг. Үндсэн хуулиар бол эзэмшигч нь хэн байхаас үл хамааран компани нь зардлаа бага байлгах ёстой. Хууль зөрчихгүйгээр татвар бага төлж байгаа компанийг Засгийн газраас урамшуулах учиртай. Гэтэл нөгөө талд төр татвараа хураадаг учраас “Оюу толгой” дээр үүссэн шиг маргаан гарахыг үгүйсгэх аргагүй. Зардлаа хэтрүүлээд байна гэж шалгасан мөртлөө бага татвар төлсөн байна гэж шалгалт хийсэн. Манай улс зарчим дээрээ тогтоогүй байгааг харуулсан жишээ л дээ.

-Оюу толгойд ханддаг шигээ хандаж магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрөх л юм байна…?

-Тэгнэ. “Эрдэнэс Таван толгойн 30 хувийг зарах санаа бодит биеллээ олоход бэрх гээд байгаагийн шалтгаан нь энэ. Олон улсын төрийн болон хувийн оролцоотой компаниудын засаглалын стандартыг манай улс хэр хангаснаас бүх зүйл шалтгаална.

-Энэ асуудлыг ямар гарцаар шийдвэл зүгээр бол?

-Магадгүй төрийн өмчийн компаниудыг хэрхэх талаар хууль батлах ёстой байх. Компанийн тухай хуулиараа явах юм уу, татварын байгууллага шиг болгох уу гэдэг дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй. Төрийн бизнес хийх, татвар хураах үүрэг зөрчилдвөл татварын маргаан гарах уу, одоогийнх шиг эрүүгийн хэрэг үүсэх үү гэдэг асуудлыг тодорхой болгох шаардлага бий. Олон улсын жишиг стандартын дагуу ажилласныхаа төлөө эрүүгийн хэрэг үүсгүүлээд байх юм бол Монголд хэн ч хөрөнгө оруулахгүй.Таван толгойн хувьд эдийн засаг, зах зээлийн боломж бий. Нэг цонхны бодлогоо баримтлах хэрэгтэй. Жишээ нь, Ухаа худаг дээр баяжуулах үйлдвэр барьчихсан. Ийм байхад дахиад баяжуулах үйлдвэр барьчихвал энэ зах зээлийн хувьд маргаан үүснэ. Дахиад хэлэхэд төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанид ямар стандарт баримтлах вэ гэдгийг тодорхой болгосны дараа бүх зүйл эхэлнэ. Наад зах нь ТУЗ нь хараат бус, 6-7 жил ажилласан мэргэжлийн хүмүүсээс бүрдэх ёстой. Түүнд нь улс төрийн хамааралтай этгээдүүд нөлөөлж, дуртай үедээ халж, сольдог байж болохгүй. ТУЗ нь мэргэжлийн гүйцэтгэх захирлыг томилох хэрэгтэй. Гүйцэтгэх захирлын ажлыг үнэлж дүгнэхэд улс төрийн нөлөө орж болохгүй. Таван толгойн арилжаална гэж байгаа 30 хувь бол хяналтын багц биш. Ийм багц дээр асар их мөнгө гаргаж эрсдэл үүрэх хөрөнгө оруулагч олох тийм амар биш гэх гээд байна л даа. Тиймээс хэд хэдэн цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Монголоос гадаадын биржүүд дээр гарч буй хувьцаануудын үнэ унаад байна. Энэ маш муу нөлөө үзүүлнэ. Засгийн газар Таван толгойг хөдөлгөх улс төрийн шийдвэр гаргасан юм чинь энэ талд анхаарах шаардлагатай. Хамгийн сүүлийн муу жишээ хэлэхэд Канадаас хөрөнгө оруулалт татсан “Степп голд”-ын хувьцаа унасан. УИХ, холбогдох яамдаас тусгай зөвшөөрлөө авчихаад ажлаа явуулах гэсэн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хангаж чадаж байна уу гэдэг бол маш чухал асуудал. Оюу толгой дээр үүссэн асуудлыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгааг бас мартаж болохгүй.

-Эхний ээлжинд Засгийн газрын зүгээс юу хийвэл оновчтой гэж та харж байна вэ?

-Менежмэнтийг нь хэн авах вэ гэдэг л хамгийн чухал асуудал. Таван толгойн менежмэнтийг нөгөө талдаа өгөх хувилбар байж болно. Эсвэл хараат бус мэргэжлийн компанид өгч болно. Тэр компани нь арилжааны зарчмаар ашгийн төлөө явах хэрэгтэй. Хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчдийнхээ эрх ашгийн төлөө популистуудтай тэмцэж, зоригтой дуугарч чаддаг компанид Таван толгойн менежмэнтийг өгөхгүй бол энэ төсөл явахгүй. Ингэхийн тулд тусдаа хууль батлах шаардлага гарах байх. Төр ашгийн төлөө арилжааны зарчмаар явах уу, татвар хураагч байгууллага шиг аягласаар байх уу гэдгийг тусдаа хууль гаргаж тодорхойлох шаардлагатай. Учир нь бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Улс төрөөс менежмент рүү ордгийг бүр хаах хэрэгтэй.

-Оюу толгойг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын урьдчилсан мэдээллээс харахад Оюу толгойд их хэмжээний татварын өр байгаа гэж ойлгогдсон. Оюу толгойтой хамаатай татварын маргааныг та яаж хардаг вэ?

-Хөндлөнгөөс харж байхад үндэстэн дамнасан корпорацийн нягтлан бодох бүртгэлийн систем, стандарт манай татварын байгууллагын стандартын хооронд зөрүү байдаг. Ойлголт, орчуулгын зөрүү үүсдэг юм. Үүнээс гадна соёлын ялгаа байна. Цахим гарын үсэгтэй файлыг анхан шатны баримт гэж үзэх үү гэдгээс эхэлдэг. Оюу толгойн гэрээнд тухайн үеийн татварын орчныг тогтворжуулаад оруулсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль байна. Гэтэл 2011 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг өөрчилсөн. Гадагшаа шилжүүлж байгаа мөнгөнд зарчмын өөрчлөлт хийсэн юм. Оюу толгой дээр татварын орчныг гэрээ байгуулсан үеийнхээр тогтворжуулсан хэр нь сүүлд өөрчлөлт орчихсон гэсэн үг. Энэ тохиолдолд сүүлд оруулсан өөрчлөлт хүчинтэй ч юм шиг, хүчингүй ч юм шиг хоёрдмол байдлыг үүсгээд байгаа. Иймэрхүү маягаар тодорхойгүй, ойлгомжгүй байх юм бол Таван толгой, Оюу толгойн аль алинд ашиггүй. Оюу толгойн хийсэн бүтээн байгуулалтад стандартын зөрүү зөндөө гарч байсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөрөм байгуулах аргачлал бий. Говийн эмзэг хөрсөнд тохирсон оновчтой шийдэл байдаг юм. Гэвч нөгөө талд Монгол Улсын хууль, стандарттай нийцэхгүй асуудал гарч байсан. Монголын стандартууд хоцрогдсон, хуучин нийгмийнхээрээ байгаа тохиолдол цөөнгүй байдаг л даа. Хуучин ЗХУ-аас стандарт авахдаа Улаанбаатарын хөрсөнд тохируулж авсан байдаг. Гэтэл нөгөө талд говийн хөрс эмзэг учраас стандарт нь өөр байхаас аргагүй. Энэ мэт асуудлаас болж хяналт шалгалт хийдэг байгууллага, хөрөнгө оруулагчийн хооронд үл ойлголцох зүйл үүсдэг. Тэгэхээр манай улс хууль, стандартаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Олон улсын бүртгэлийн стандартын орчуулгыг буруу хийснээс болж маргаан гардаг. Татварын маргааны ихэнх нь орчуулгатай холбоотой. Оюу толгойн гэрээний жишиг үнэ, гэрээний үнэ, борлуулалтын үнэ гэх өөр өөр нэр томьёог англи хэл рүү sales value гэсэн ганцхан үгээр орчуулсан байдаг. Тэрийг нь Англид байгаа хууль, арбитрийн шүүгч яаж үнэлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Маргаан гарсан тохиолдолд англи хэлний эх хувийг баримтална гэсэн заалт байгаа. Иймэрхүү зөрчил зөндөө гардаг. Бүтээгдэхүүнээ зөв тодорхойлж чадаагүй буруу орчуулсан тохиолдлууд ч бий. Эсвэл анхнаасаа ойлголтоо зөв тодорхойлж чадаагүй байдаг. Ойлголтын асар том зөрөөнүүд бий. Жишээ нь, ТЭЗҮ-ийг манайхан суурь нөхцөл, хөдөлшгүй хүчин зүйл гэж ойлгодог. Гэтэл баруунд зүгээр л боломжийн судалгаа гэж ойлгодог. Зах зээлийн үнэ, технологийн үнээс хамаарч өөрчлөгдөж байдаг гэж үздэг. Манайхан гэрээг өөрчлөгдөж болно гэж үздэг бол баруунд гэрээг хөдөлшгүй гэж хардаг. Ер нь бол хөрөнгө оруулагчид олон улсын жишгийн дагуу ажиллаж байгаа. Д.Тэрбишдагва сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ мэт онцлогийг анзаарч харж байгаа болов уу.

-Оюу толгой дээр улстөрийн дүгнэлт гарах байх аа даа…?

-Улстөржсөн дүгнэлт гаргах юм бол Монголын хөрөнгө оруулалтын орчинд болон Таван толгой гэх мэт дараа дараагийн томоохон төслүүдэд муугаар нөлөөлнө. Оюу толгойд болохгүй юм үнэхээр байдаг. Гэхдээ болохгүй юмыг нь засахдаа мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Гэтэл бид эсрэгээр нь танин мэдэхүйн юмуу, улстөржсөн зорилготой шалгалт хийж хамаг цагаа бараад байна л даа. Ингэсээр байгаад залруулах ёстой зүйлээ залруулж чадахгүй байна.

-Та сая Оюу толгойд болохгүй юм үнэхээр бий гэж ярилаа. Оюу толгой дээр бид яг юун дээр алдсан гэж?

-Оюу толгойд хоёр том алдаа байна гэж би хувьдаа хардаг. Анхны хөрөнгө оруулалтаа ирээдүйн ногдол ашгаараа нөхөж төлөхдөө хүү тооцъё гэж тохирсон нь эхний алдаа. Үүнийг өр гэхэд хэцүү шүү дээ. Монголын төр эзэмшиж байгаа 36 хувь дээрээ хөрөнгө оруулах боломжгүй учраас ирээдүйн ногдол ашгаасаа төлөхөөр тохирохдоо хүү тооцохоор болсон. Тэр хүү нь хэтэрхий өндөр гэсэн асуудал бий. Хоёр дахь алдаа нь менежмэнтийн төлбөр. Бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон. Санхүү аудитын шалгалт хийж байж энэ бууралт жинхэнэ үр дүнгээ үзүүлнэ. Мэдээж тэр хяналт шалгалтаа зөв хийх хэрэгтэй. Туршлага дутсан энэ хоёр алдааг засах ёстой.

-Менежмэнтийн зардал багагүй шүүмжлэлд өртдөг. Зардлаас тооцдог нь буруу гэх юм. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Энэ том төслийн менежмэнтийг тухайн үед “Айвенхоу Майнз” ХХК, Засгийн газар хоорондоо хэлэлцэж баталсан. Тэгээд “Рио тинто” менежмэнтийг хийхээр болсон байдаг. Энгийнээр хэлбэл, энэ төслийг удирдаж, менежмент хийж байгаагийнхаа төлөө ажлын хөлс авч байгаа юм. Энэ хөлсийг нийт зардлаас зургаан хувиар тооцож авах тохироо хийсэн. Зардлын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг шалтгаан яах аргагүй мөн л дөө. Зардлаас биш ашгаас тооцдог болгох нь зөв. Улстөрчид иймэрхүү ажил хэрэгч санал гаргах хэрэгтэй л дээ. УИХ-аас гарсан ажлын хэсэг Оюу толгойг яаж илүү ашигтай болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр 2020 онд ардын баатар болох гэсэн жижиг сонирхол давамгайлбал бидэнд ашиггүй. Яг үнэндээ улстөрчдийн дунд Оюу толгойг шүүмжилж байгаад УИХ-д ордог жишиг тогтоод байна. УИХ-аас томилсон ажлын хэсэг Оюу толгойг хөрөнгө оруулагчийн нүдээр хараасай гэж бодож байна. Энгийн нэг жишээ авъя. Ажлын хэсгийн нэг гишүүн том бизнестэй байлаа гэж төсөөлье. Өөр нэг хөгжиж буй оронд хөрөнгө оруулахаар боллоо гэж бодъё. Өөрөөсөө долоон сая доллар гаргаад, банкнаас дөрвөн сая доллар зээлээд гадаадын өнөө том төсөлдөө хөрөнгө оруулалт хийчихлээ. Төртэй нь хэлэлцэж татвараа тогтворжуулаад, 66 хувийг нь эзэмшээд явж байтал засаг нь байнга солигдож, шинээр гарч ирсэн засаг бүр нь татвараа нэмээд 50 хувиа өг гээд байвал яах вэ? Хөрөнгө оруулагч компани Оюу толгой төсөлд 11 сая долларын хөрөнгө оруулалт хийх хугацаандаа 5.5 сая долларын орлого олсон. Өөрөө хэлбэл гаргасан хөрөнгөө бүрэн нөхөөгүй яваа. Тэгэхээр ашгийн тухай ярих эрт гэсэн үг. Дээр нь Оюу толгойн хөрөнгө оруулагч манай улсад НӨАТ, татвар, рояалти хэлбэрээр аль хэдийн хоёр сая доллар өгчихсөн. Энэ нь Монголын эдийн засгийг тэлэхэд нөлөөлж дэлхийн хөрөнгийн зах зээлд таниулж өгсөн нь үнэн. Дээр нь 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Оюу толгойг энэ талаас нь харж байж илүү бодитой дүгнэлт гарах болов уу.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх зах руу эргэх чиглэлийн авто замыг нээнэ

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны тавдугаар сарын 15-наас 2018 оны наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэхээр болсон. Тэгвэл өнгөрсөн тав дахь өдөр Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх ажлаар хаасан. Энэхүү дулааны шугам өргөтгөх, шинэчлэх ажил нь гурван хоног үргэлжилсэн бөгөөд өнөөдөр дуусч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Уламжлал ёсоор лам нар ном хаялцан, мэтгэлцэж, балин тосон урлалын тэмцээн зохиогдсон. Түүнчлэн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо.

Мөн Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж, их нас, жороо морьдын уралдаан болов. Хүй долоон худагт дотоод гадаадын жуулчдад зориулсан аялал жуулчлал, шашны эд зүйлс, Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн болсон юм.

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байжээ. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Жагар: Ес дүгээр сарын нэгнээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна

Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд наймдугаар сарын 30-ны өдөр багш нарын цалин нэмэгдүүлэхийг шаардаж, улс орон даяар жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Наймдугаар сарын 8-ны өдөр “Цалин нэмүүлэх түр хороо”-ны удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд, шийдвэрээ гаргана гэв.

Энэ талаар “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа хэлэхдээ “Багшийн цалин нэмүүлэх түр хороог албан ёсны байгууллага болгосноор үйл ажиллагаа эрчимтэй явуулж эхлээд байна. Ачааны хүндийг нуруундаа үүрч яваа боловсролын салбарынханы цалинг 30-50 хувь нэмсэн гэж ярьдаг ч, бодит байдал дээр нэмэгдсэн одоогоор байхгүй байна. Багш нарын цалингаас зуны амралтаар хасдаг, харин анги даасан мөнгө, дэвтэр зассаны нэмэгдлийг хасаагүй. Мөн төрийн бүх албан хаагчдад 300 мянган төгрөгийг олгосон. Ийм хоёр өөрчлөлт гарсан. Иймээас бид энэ жил жагсаал суулт хийнэ. Гэхдээ наймдугаар сарын 08-нд болох удирдах зөвлөлийн хурлаараа тодорхой тов гаргаж олон нийтэд зарлана. Мөн бидэнд есдүгээр сарын нэгнээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна гэсэн санал их ирж байна” гэлээ.

“Монголын багш нарын нэгдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга доктор, профессор н.Лувсандорж “Нэг жилийн өмнө бид улс орон даяар жагссан жагсаалаар төв талбайг дүүргэж чадсан. Энэ жил ч мөн талбай дээр жагсаал цуглаан хийж тэмцэнэ. Монголд бага сургуулийн өмнөх боловсролтой нийлээд 70 мянган багш ажиллаж байгаа. Багшийн нэг цагийн хөдөлмөрийн хөлс дэндүү бага байна. Мөн цалин нэмээд байхад ядуураад байдаг тогтолцоотой хуулийн заалтыг өөрчлөхийн төлөө тэмцэнэ” гэлээ.

“Улсаа аваръя” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Б.Жагар “Багш нарын цалин нэмэх хөдөлгөөн бүх салбарын цалин нэмэх хөдөлгөөн болон өргөжих гэж байгаад баяртай байна. Мөн ес дүгээр сарын нэгнээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна. Өнөөдөр Монголд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 95 хувь нь боолын хөдөлмөр эрхэлж байна. Яагаад гэвэл дундаж цалин 350-450 мянгын хооронд байна. Энэ бол ердөө долоо хоногийн хоолны мөнгө. Гэтэл нэг сарын хугацаанд хүргэж байгаа нь хүнд нөхцөлд амьдарч буй нь илрэл” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас Дархан чиглэлийн замын шинэчлэлийн төслийг сайжруулах хүсэлт тавилаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Азийн хөгжлийн банкны “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн багийн мэргэжилтэнүүдтэй уулзаж төслийг хурдан хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх, хүндрэлтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх, төслийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцлоо.

Монгол улсын хувьд баруун чиглэлийн таван аймгийг нийслэл хоттой холбох нь тулгамдсан асуудлын нэг бөгөөд “Баруун босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийг АХБ-ны зээлээр амжилттай хэрэгжүүлж байгаад ЗТХ-ийн сайд талархал илэрхийлээд анх 2003 онд АХБ-ныханд санал тавьж, үр ашгийн талаар газар дээр нь дагуулан үзүүлж явсан бол өнөөдөр дуусах шатандаа орж байна. Дөрвөн багц төслийн эхний 3 нь амжилттай хэрэгжиж 4 дэх багц шүүхийн шийдвэрээс болж цуцлагдсанд харамсаж байна. Төслийн хувьд хэмнэгдэж үлдэж байгаа хөрөнгөөс Олон улс, улсын чанартай авто замд барьж байгуулах 11 төлбөр хураамжийн цэг, авто пүү байгуулахад зарцуулах, Баян-Өлгий аймгийн төвөөр дайран гарч байгаа хэсгийг тойруулан гаргах, 200 у/м төмөр бетон гүүр барих хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийлж талууд санал солилцлоо.

Мөн шинээр хэрэгжиж эхлэх “ Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл” /Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ- Алтанбулаг/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын стандартад хүргэх, ялангуяа Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, ашиглалтын насжилт өндөр, 1946 онд баригдаж эхэлснээс хойш хэсэгчилсэн засвар хийж байснаас ихээхэн эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болсон. Тиймээс замын хучилтын өргөнийг 8,5м болгож өргөтгөх, хучилтын зузааныг 7 см, далангийн өргөнийг 11м, мөн гүүр хоолойг бүрэн шинэчлэх саналтай байна. Зургийн даалгаврыг ЗТХЯ-аас энэ шаардлагын дагуу гаргаж байгаа гэдгийг Ж.Бат-Эрдэнэ сайд дуулгалаа. Тэрээр Булган нутгаас сонгогдсон гишүүний хувьд энэ чиглэлийн замаар явах болгондоо сэтгэл эмзэглэж явдаг. Ялангуяа энэ зам дээр осол эндэгдэл их гарч байгаа нь бидний хувьд тулгамдсан, хамгийн их санаа зовоож байгаа асуудал юм. Өнөөдөр замын шинэчлэлийн санхүүжилт шийдэгдэж АХБ туслахаар болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Гэвч та бүхнээс дахин хүсэхэд 2015 онд хийгдсэн зургаар тус замын өргөнийг хэвээр нь, зузааныг 5см-ээр баталсан нь замын ачааллыг тооцоогүй гаргасан, тухайн үеийн хүмүүсийн сэтгэл дутсан буруутай ажиллагаанаас болж өнөөдөр энэ зургаар хөрөнгө нь батлагдсанд харамсаж байна. Тиймээс ЗТХЯ-аас гаргасан шинэчилсэн зургийн даалгаврын дагуу асуудлыг шийдэж, хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд дэмжиж өгөөч, мөн 2019 оны хавар гэхэд барилгын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг бодолцож нааштайгаар шийдэхэд анхаарч өгөөч гэдэг саналыг энэ үеэр тавилаа.

АХБ-ны зүгээс Авто замын төлбөр хураах цэгийг эхний ээлжинд барих санхүүжилтийг хэмнэгдсэн хөрөнгөөс шийдэх, явцын дунд бусдыг ярилцаж тохирох саналтай байна. Харин Улаанбаатар Дарханы замын санхүүжилт хуучин зургаар батлагдсан тул байгаа хөрөнгөө яаж үр дүнтэй зарцуулахав гэдэг нь гол асуудал байна. Гэхдээ мэдээж өнөөдрийн таны хэлж буй нөхцөл байдлыг ойлгож байна, аль болох таны саналыг тусгах талаар бодолцоно. Тиймээс нэмэлт санхүүжилтийг олох, гарцыг хайх нь хоёр талын тулгамдсан асуудал юм гэдгийг энэ үеээр онцоллоо. Нэмэлт санхүүжилтийн асуудлаар талууд гарц хайх, эргэж зөвшилцөхөөр уулзалтаар талууд санал нэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АСЕАН-ны бүсийн чуулганы сайд нарын 25 дугаар уулзалтад оролцов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсад 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн Бүсийн чуулганы Сайд нарын 25 дугаар уулзалтад оролцов.

Энэхүү уулзалт нь АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын 51 дүгээр хурал болон дагалдах уулзалт, хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ бөгөөд АСЕАН-ны гишүүн 10 улсын Гадаад хэргийн сайд нараас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, БНАСАУ, Европын Холбоо, Аргентин, Турк, Япон зэрэг нийтдээ 20 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар оролцов. Бүсийн чуулганы арга хэмжээ нь Ази, Номхон далайн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрэлдүүлэх замаар терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болно.

Бүсийн чуулганы Сайд нарын уулзалтын 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан тухайн он жилүүдийг талууд онцлон тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтаар хоёр сарын өмнө Сингапур хотноо болсон АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт, энэхүү уулзалтын ололт, амжилт, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөрийн асуудал, Солонгосын хойгийн нөхцөл байдал, Мьянмар, Бангладешийн хооронд буй Рохинджагийн дүрвэгсдийн зэрэг асуудлыг хэлэлцэв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтад оролцох үеэрээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй байр суурийг илэрхийлж, үг хэлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ази, номхон далайн орнуудын асуудал хариуцсан орлогч Нг Тек Хеан-тай хоёр талт уулзалт хийж, Монгол-Сингапур хоёр улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн харилцаа, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд Монгол-Сингапурын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Даншиг – Хүрээ цам 2018” шашин соёлын наадмаас…

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд таван чиглэлээр аялах боломжтой

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймд эхний ээлжинд Богдхан ууланд явганаар аялагчдын ая тухыг хангах орчин бүрдүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад үүрэг болгосныхоо дагуу өчигдөр зарим ажлын биелэлттэй биечлэн танилцлаа. Хийсэн тохижилттой танилцахын зэрэгцээ аяллын замуудыг нээж, иргэд олон нийтийг уриалан “Зайсан-Тэнгэр хад” чиглэлд хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хагас өдрийн явган аялалд Монголын уулын хөтөчдийн холбоо, Уулчин Монгол нийгэмлэг, Эрүүл Монгол, UB хайкин клубын гишүүд болон түүний гэр бүлийнхэн нэгдсэн юм.
ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын 5 чиглэл тогтоож, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулж байна. Нийслэлээ тольдон харж, зураг бичлэг хийх боломжтой өндөрлөг хэсгүүдэд амралтын цэгүүд байгуулснаас гадна алсыг харагч дуран авайг ч аяллын замд суурилуулахаар төлөвлөж байна. Мөн тээврийн хэрэгсэлтэйгээ уулын энгэрт очих аялагчдад зориулан эхлэлийн цэгт зогсоол гаргах аж.
Нийслэлчүүдэд ойрхон, зардал чирэгдэлгүй аялах боломж бүрдүүлэхийн тулд Зайсангийн автобусны эцсийн буудлаас нэг чиглэлээ эхлүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Тусгайлан унаа машин, хоол хүнс, майхан хэрэгсэл бэлтгэж байж аялдаг, эрүүл агаарт гардаг гэсэн сэтгэлгээг халахад энэ мэт жижиг зүйлст ч анхаарах нь чухал. Туулсан болон үлдсэн зайн хэмжээ, амрах цэгийн дугаар зэргийг хаяг тэмдэглэгээндээ илүү ойлгомжтой бичих, сүүдрэвчийн дээврийг төмрөөр биш бороо салхины үед хүчтэй дуу чимээ гаргахгүй зөөлөн материалаар хийх, гал түлэх, жимс түүж болох газрыг тусгайлан зааж өгч тэмдэглэгээнд оруулах зэрэг санааг Ерөнхий сайд хэлж, тохижилтын ямар ч ажилдаа олон улсын стандартыг баримтлаарай гэж захилаа.
Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хэн ч нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ирээд хагас өдөр уулын аялал хийгээд буцах боломжтой, ийм аялал ямар ч эм, эмчилгээнээс үр дүнтэй гэдгийг явган аялагчид хэлж байв. Үүний бодит жишээ болсон 87, 73 настай ахмадууд Богд уулын замд таарч, хөдөлгөөний гайхамшгийг залууст тайлбарлаж байв. Энэ өдөр гэр бүл, найз нөхдөөрөө алхаж яваа дотоодын аялагчид, бяцхан хүүхдээ дагуулан уулын дугуйгаар аялж, өндөр хаданд авиралт хийж буй гадаадын аялагчид цөөнгүй таарсан нь амралтын өдрүүдэд Богдхан уулыг зоригсод олширсныг илтгэж байв
Богдхан уулын явган аялалын замын чиглэл, зай
Төрхурах – Цэцээ гүн – 8.5 км
Манзушир – Цэцээ гүн – 8.4 км
Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт – 4.5 км
Зайсан – Тэнгэр хад – 6.4 км
Баянзүрхийн товчоо – Тэмээн хад – 3.1 км
Байгаль дэлхийдээ ойр байхыг, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаасаа эрч хүч авахыг хүсэгч хэн бүхэн ая тааваараа эрүүл агаарт аялах нөхцөлийг ийнхүү бүрдүүлж эхэлсэн тул нийслэлчүүдийг явган аялалд уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байна.

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймд эхний ээлжинд Богдхан ууланд явганаар аялагчдын ая тухыг хангах орчин бүрдүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад үүрэг болгосныхоо дагуу өчигдөр зарим ажлын биелэлттэй биечлэн танилцлаа. Хийсэн тохижилттой танилцахын зэрэгцээ аяллын замуудыг нээж, иргэд олон нийтийг уриалан “Зайсан-Тэнгэр хад” чиглэлд хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хагас өдрийн явган аялалд Монголын уулын хөтөчдийн холбоо, Уулчин Монгол нийгэмлэг, Эрүүл Монгол, UB хайкин клубын гишүүд болон түүний гэр бүлийнхэн нэгдсэн юм.
ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын 5 чиглэл тогтоож, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулж байна. Нийслэлээ тольдон харж, зураг бичлэг хийх боломжтой өндөрлөг хэсгүүдэд амралтын цэгүүд байгуулснаас гадна алсыг харагч дуран авайг ч аяллын замд суурилуулахаар төлөвлөж байна. Мөн тээврийн хэрэгсэлтэйгээ уулын энгэрт очих аялагчдад зориулан эхлэлийн цэгт зогсоол гаргах аж.
Нийслэлчүүдэд ойрхон, зардал чирэгдэлгүй аялах боломж бүрдүүлэхийн тулд Зайсангийн автобусны эцсийн буудлаас нэг чиглэлээ эхлүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Тусгайлан унаа машин, хоол хүнс, майхан хэрэгсэл бэлтгэж байж аялдаг, эрүүл агаарт гардаг гэсэн сэтгэлгээг халахад энэ мэт жижиг зүйлст ч анхаарах нь чухал. Туулсан болон үлдсэн зайн хэмжээ, амрах цэгийн дугаар зэргийг хаяг тэмдэглэгээндээ илүү ойлгомжтой бичих, сүүдрэвчийн дээврийг төмрөөр биш бороо салхины үед хүчтэй дуу чимээ гаргахгүй зөөлөн материалаар хийх, гал түлэх, жимс түүж болох газрыг тусгайлан зааж өгч тэмдэглэгээнд оруулах зэрэг санааг Ерөнхий сайд хэлж, тохижилтын ямар ч ажилдаа олон улсын стандартыг баримтлаарай гэж захилаа.
Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хэн ч нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ирээд хагас өдөр уулын аялал хийгээд буцах боломжтой, ийм аялал ямар ч эм, эмчилгээнээс үр дүнтэй гэдгийг явган аялагчид хэлж байв. Үүний бодит жишээ болсон 87, 73 настай ахмадууд Богд уулын замд таарч, хөдөлгөөний гайхамшгийг залууст тайлбарлаж байв. Энэ өдөр гэр бүл, найз нөхдөөрөө алхаж яваа дотоодын аялагчид, бяцхан хүүхдээ дагуулан уулын дугуйгаар аялж, өндөр хаданд авиралт хийж буй гадаадын аялагчид цөөнгүй таарсан нь амралтын өдрүүдэд Богдхан уулыг зоригсод олширсныг илтгэж байв
Богдхан уулын явган аялалын замын чиглэл, зай
Төрхурах – Цэцээ гүн – 8.5 км
Манзушир – Цэцээ гүн – 8.4 км
Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт – 4.5 км
Зайсан – Тэнгэр хад – 6.4 км
Баянзүрхийн товчоо – Тэмээн хад – 3.1 км
Байгаль дэлхийдээ ойр байхыг, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаасаа эрч хүч авахыг хүсэгч хэн бүхэн ая тааваараа эрүүл агаарт аялах нөхцөлийг ийнхүү бүрдүүлж эхэлсэн тул нийслэлчүүдийг явган аялалд уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол, усны ослоос сэргийлээрэй

Он гарсаар наймдугаар сарын 06-ны өдрийн байдлаар 16 аймгийн 37 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 53 удаагийн усны осол гарч, 63 хүн амь насаа алдаад байна. Үүнээс 15 нь хүүхэд, 48 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд зарим газраар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргад хүч сорих чөлөөт бөхийн тамирчдын нэрс тодорлоо

Унгарын нийслэл Будапешт хотноо 10 дугаар сарын 20-28-нд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг сонгох сорилго тэмцээнийг наймдугаар сарын 4-5-нд СТО-д Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан юм. Эхний өдөр тойргийн барилдаанд эрэгтэйчүүд чансааны хоёроос долоо, эмэгтэйчүүд хоёроос дөрөвдүгээр байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагчид нь халз барилдаанд өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар ДАШТ-ий дэвжээнд хүчээ сорих эрхтэй болов.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 65 кг-д спортын мастер Х.Болортуяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 75 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар халз барилдааны ялагч болж ирэх 10 дугаар сард Дунай мөрний эргийг зорих тийзээ захиалахаар болов.

Сорилго тэмцээний шигшээ барилдаанд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхонтой, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэгтэй, ОУХМ Б.Батмагнай Т.Тулга нарын дуэль үзэгчдийн анхаарлыг татсан. “Сорилго”-ын 70 кг-д АНУ-аас ирж барилдсан ОУХМ Санжаагийн Ганбаяр 10 гаруй насаар дүү Б.Бямбадоржид хоёр удаа ялагдсаны дараа зодог тайлах шийдвэрээ гаргалаа. Алдарт бөх Д.Оюунболд агсны шавь, АНУ-д 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй С.Ганбаяр нутгийн дэвжээн дээрээ зодог тайлах шийдвэрийг гаргасан нь бөхдөө хайртаймонголчууд тун таатай хүлээн авлаа.

Эрэгтэй бөхчүүд хамгийн сүүлд 1995 оны АНУ-ын Атланта хотод болсон ДАШТ-д 10 жинд өрсөлдсөн бөгөөд ийнхүү 23 жилийн дараа Будапештэд 10 жинд өрсөлдөхөөр болж байна.

Шигшээ барилдааны дүнг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д: Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) – Занданбудын Занабазар (Арслан) 2:0 (10:0, 10:0)

61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд) – Гансүхийн Отгонбаатар (Аваргууд) 2:1 (6:6, 11:0, 10:3)

65 кг-д Батчулууны Батмагнай (Алдар) – Төмөр-Очирын Тулга (Арслан) 1:2 (1:2, 1:1, 4:5)

70 кг-д Санжаагийн Ганбаяр (Мэргэд хангай) – Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 0:2 (0:11, 6:9)

74 кг-д Ганзоригийн Мандахнаран (Алдар) – Гантулгын Идэрхүү (Аваргууд) 2:0 (13:5, 11:2 барилдахаас татгалзсан)

79 кг-д Ганболдын Төрболд (Женко) – Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) 0:2 (1:5, 0:7)

86 кг-д Оргодолын Үйтүмэн (Алдар) – Баатарын Нямбаяр (Аврагч) 2:0 (15:4, 4:1 цэвэр ялсан)

92 кг-д Лувсандоржийн Төртогтох (Арслан) – Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 2:0 (4:3, 6:6)

97 кг-д Өлзийсайханы Батзул (Аврагч) – Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 2:1 (6:1, 6:6, 9:1)

125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) – Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга) 2:0 (7:2, 2:1)

Эмэгтэйчүүдийн 50 кг-д: Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) – Цог-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2:1 (2:9, 4:2, 6:5)

53 кг-д Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) – Буяндалайн Чимгээ (Хангарьд) 2:0 (4:0 цэвэр ялсан, 8:0 цэвэр ялсан)

55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) – Баяраагийн Халиунаа (Ирээдүйн одод) 2:0 (4:0 цэвэр ялсан, 6:3)

57 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) – Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2:0 (6:1, 4:4 цэвэр ялсан)

59 кг-д Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) – Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко) 2:0 (10:0, 8:2)

62 кг-д Пүрэвдоржийн Орхон (Алдар) – Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2:0 (12:0, 15:2)

65 кг-д Энхбаярын Цэвэгмид (Алдар) – Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 0:2 (4:14, 3:7)

68 кг-д Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин) – Энх-Амарын Даваанасан (Алдар) 2:0 (2:9, 12:2)

72 кг-д Очирбатын Насанбурмаа (Женко) – Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 2:0 (9:0, 10:0)

76 кг-д Ганбатын Ариунжаргал (Алдар) – Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 0:2 (0:2, 2:8 цэвэр ялсан)